81. Сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх зарчмууд

(1) Бүх итгэгч сайн мэдээ түгээх, Бурханыг гэрчлэх үүрэгтэй, ингэх нь Тэнгэрээс тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг ойлгох шаардлагатай. Ингэхийг тэд үүргээ гэж үзэх учраас үүнийг дуулгавартай дагаж, хүлээн авах ёстой;

(2) Бурханы үгийн дагуу эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд гэрчлэл хийх шаардлагатай, ийм гэрчлэл нь ажлыг илүү тодорхой, ойлгомжтой болгон, гол чухал үнэнийг ярилцаж, Бурханы ажлыг хүлээн авахад нь хүнд саад болдог томоохон үзэл, бэрхшээлийг таягдан хаяхад төвлөрдөг;

(3) Сайн мэдээний бай бүрийг анхааралтай шинжилж, судлах ёстой бөгөөд боломжийн төлөвлөгөө гаргах ёстой. Аль болох үр дүнтэйгээр шинэ шав тавихаар чармай;

(4) Сайн мэдээ түгээхдээ зөв бай сонгох шаардлагатай. Хууль бус биш юм уу нүгэлтэй биш байх л юм бол янз бүрийн ухаалаг аргыг уян хатан ашигла, илүү олон хүнийг олж авахын тулд хийх ёстой бүхнээ хий;

(5) Ариун Сүнсний ажлыг харж, Түүний удирдамжийг дагах шаардлагатай. Улс болгонд орон нутгийн систем, хууль, зохицуулалтад тохирсон аргыг ашигла, үүнд шууд сайн мэдээ түгээх, аяндаа сайн мэдээ түгээх, эсвэл “бүлгийн сайн мэдээ” зэрэг орж болно.

Холбогдох Бурханы үг:

Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын ойлгож мэдсэн зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр ойлгож мэдсэн зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг ойлгож ухаарсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав

Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?”-ээс

Сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхийн зорилго юу вэ? Ажлын энэ үе шат эхэлснээс хойш тасралтгүй хэлсээр ирсэнчлэн, Бурхан энэ удаад шинэ эрин үеийг нээж, шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг төгсгөхийн тулд ажлаа хийхээр ирсэн. Энэхүү баримтыг эдүгээ биднээс одоо харж болох бөгөөд аль хэдийн гүйцэлдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан шинэ ажил хийж байгаа бөгөөд тэр хүмүүс үүнийг аль хэдийн хүлээн авч, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеэс аль эрт гараад, Библи уншиж, загалмай дор амьдарч, Аврагч Эзэн Есүсийн нэрийг дуудахаа больсон, харин тэд өнөөдрийн Бурханы нэрээр нэгэн зэрэг залбирч, одоо Бурханы илэрхийлдэг үгийг хүлээн авч, тэдгээрийг оршин тогтнох зарчим, арга барил, хүний амьдралын зорилго болгосон. Энэ утгаараа тэр хүмүүс аль хэдийн шинэ эрин үед орсон бус уу? Тэгвэл энэ сайн мэдээ, эдгээр үгийг хүлээн аваагүй илүү олон хүн ямар эрин үед амьдардаг вэ? Тэд Нигүүлслийн эрин үед амьдарсаар байгаа. Энэ хүмүүсийг Нигүүлслийн эрин үеэс гаргаж, энэхүү шинэ эрин үед оруулах нь одоо та нарын ажил юм. Чи залбирч, Бурханы нэрийг дуудах төдийхнөөр энэ даалгаврыг биелүүлж чадах уу? Зүгээр л Бурханы хэдэн үгийг номлоход хангалттай юу? Яавч үгүй; та бүхэн сайн мэдээ түгээх, Бурханы үгийг түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийг цааш тарааж, цар хүрээг нь өргөжүүлэх үүргийн төлөө хариуцлага үүрэх шаардлагатай. “Цар хүрээг нь өргөжүүлэх” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь та нараас цааш Бурханы сайн мэдээг түгээнэ гэсэн үг; мөн Бурханы шинэ ажлыг илүү олон хүнд мэдүүлж, Бурханы үгийг тэдэнд номлоно гэсэн үг юм. Энэ нь Бурханы ажилд гэрчлэл хийж, тэднийг ч бас шинэ эрин үед авчрахын тулд туршлагаа ашиглана гэсэн үг. Тэгвэл тэд та нартай адилхан болно. Бурханы санаа зорилго нэлээд илэрхий байдаг—Бурхан Өөрийнх нь үгийг сонсож, хүлээн авч, Өөрийг нь дагаж эхэлсэн та нарыг шинэ эрин үед оруулаад зогсохгүй бүхий л хүн төрөлхтнийг шинэ эрин үед хөтлөхийг хүсдэг. Энэ нь Бурханы санаа зорилго бөгөөд эдүгээ Бурханыг дагадаг хүн болгоны ойлгох учиртай үнэн юм. Бурхан бүлэг хүмүүс, жижигхэн омгийг биш, харин бүхий л хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтөлж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд сайн мэдээг түгээн дэлгэрүүлж, үүндээ олон арга барил, суваг ашиглах шаардлагатай.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”-оос эш татав

Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой, өмнө нь (Шинэ болон Хуучин Гэрээнд) Түүний хийсэн ажлыг мэдэх ёстой, түүнчлэн Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой; өөрөөр хэлбэл, чи 6000 жилийн турш хийгдсэн Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээ түгээхийг хүсвэл Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй. Библи болон Хуучин Гэрээний талаар, мөн тухайн үеийн Есүсийн ажил болон үгийн талаар танай Бурхан юу хэлсэн тухай хэн нэгэн чамаас асууж магадгүй. Хэрвээ чи тэдэнд Библийн дотоод түүхийг ярьж чадахгүй бол тэд үнэмшихгүй. Эхэндээ Есүс Өөрийн шавь нарт Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа л бичигдсэн юм. Сайн мэдээ түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэн, Израиль дахь Бурханы ажил буюу Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой, бас Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүний хамгийн их анхаардаг асуудлууд бөгөөд ажлын тэрхүү хоёр үе шатны дотоод түүх бол тэдний сонсоогүй зүйл юм. Сайн мэдээ түгээхдээ, өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг эхлээд хойш тавь. Ажлын энэ үе шат тэдний хувьд хүршгүй байдаг, учир нь та нарын эрэлхийлдэг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл—Бурханы тухай мэдлэг болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэг бөгөөд энэ хоёроос илүү өндөр дээд зүйл гэж үгүй. Хэрвээ та нар эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь Ариун Сүнсний тийм ажлыг хэн ч туулж байгаагүй; энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй ба хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний туршлага нь Ариун Сүнсний зарим нэг тохиолдлын ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний туулдаг зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш, эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр, ямар ч шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Үнэн сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүнийг өнөөдөр хийгдэж буй ажлын талаар мэдлэгтэй болгож, бүрмөсөн үнэмшүүлэхийн тулд сайн мэдээ түгээе гэвэл чи үе шат бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар, ач холбогдлыг тодорхой ойлгодог байх ёстой. Нөхөрлөлийг чинь сонсоод хүмүүс Еховагийн ажлыг болон Есүсийн ажлыг, тэр тусмаа өнөөдрийн Бурханы ажлыг, мөн ажлын гурван үе шатны холбоо болон ялгааг ойлгож болохуйц байлга. Сонсож дуусаад хүмүүс, гурван үе шат нь нэг нэгэндээ саад болдоггүй, харин бүгд нэг Сүнсний ажил, мөн хэдийгээр Тэд өөр өөр эрин үед ажиллаж, гүйцэтгэдэг ажлынх нь агуулга өөр, хэлдэг үг нь ч бас өөр байдаг боловч ажилладаг зарчим нь нэгэн ижил гэдгийг харахуйц байлга. Эдгээр зүйл бол Бурханыг дагадаг бүх хүний ойлгох ёстой хамгийн агуу үзэгдэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэн-бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг. Түүний ажил болон айлдвар Сүнсийг шууд төлөөлдөг; Түүний хийдэг ажлыг Сүнс хийдэг ба Түүний хэлдэг үгийг Сүнс хэлдэг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Хэрвээ Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирснийхээ дараа Бурхан үг хэлж, эсвэл ажиллаагүй бөгөөд Өөрийнх нь бодит, хэвийн байдал болон бүхнийг чадагч байдлыг мэдэхийг та нараас шаардсан бол чи чадах байсан уу? Чи Сүнсний мөн чанар юу болохыг мэдэж чадах байсан уу? Түүний махбодын онцлог шинж юу болохыг мэдэж чадах байсан уу? Та нар Түүний ажлын алхам бүрийг туулсан учраас л Тэр та нараас Өөрт нь гэрчлэл хийхийг шаарддаг. Хэрвээ та нарт тийм туршлага байхгүй байсан бол Тэр гэрчлэл хийлгэх гэж зүтгэхгүй байсан билээ. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчлэх ёстой; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм. Хэрвээ чи хаашаа ч явсан: “Бидний Бурхан ажиллахаар ирсэн, Түүний ажил үнэхээр бодитой! Тэр ямар ч ер бусын үйлсгүйгээр, ямар ч тэмдэг гайхамшиггүйгээр биднийг олж авсан!” гэж хашхирдаг бол бусад хүмүүс: “Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр чамайг байлдан дагуулж яаж чадах юм бэ?” гэж асууна. Тэгэхэд чи: “Тэрээр үг хэлдэг ба ямар ч тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр биднийг байлдан дагуулсан. Түүний ажил биднийг байлдан дагуулсан” гэх болно. Эцэст нь, хэрвээ чи бодитой юм хэлж чадахгүй, дэлгэрэнгүй ярьж чадахгүй бол энэ нь жинхэнэ гэрчлэл мөн гэж үү? Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үед Түүний бурханлаг үг үүнийг хийдэг. Хүн чанар үүнийг гүйцэтгэж чадахгүй; энэ нь зүгээр нэг жирийн хүний хүрч чадах зүйл биш бөгөөд хэвийн хүмүүсийн дундах хэв чанар сайтай хүмүүс ч үүнийг хийж чадахгүй, учир нь Түүний бурханлаг чанар ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс илүү өндөр билээ. Хүмүүсийн хувьд энэ нь ер бусын юм; эцсийн эцэст Бүтээгч бол ямар ч бүтээгдсэн зүйлээс илүү өндөр. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчээс илүү өндөр байж чадахгүй; хэрвээ чи Түүнээс илүү өндөр байсан бол Тэр чамайг байлдан дагуулж чадахгүй байх байсан бөгөөд Тэр чамаас өндөр учраас л чамайг байлдан дагуулж чадна. Бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадах Нэгэн бол Бүтээгч бөгөөд гагцхүү Тэр л энэ ажлыг хийж чадна. Эдгээр үг бол “гэрчлэл”—чиний хийх учиртай гэрчлэл юм. Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловч Тэр бас Өөрийн ажлыг дуусгаж, эрин үеийг төгсгөж, төгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан, үүнийг нүдээрээ харж, биечлэн туулсан; бүр эцэст нь хүрэх үедээ чи өөрт оногдсон чиг үүргийг биелүүлэх чадваргүй байж болохгүй. Тэгэх нь хэчнээн харамсалтай байх билээ! Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм. Бурханы ажлын энэ үе шатны бодит ач холбогдол юу вэ? Үр нөлөө нь юу вэ? Үүнээс хэр их нь хүнд хийгддэг вэ? Хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар бие махбодтой болсон Бурханы газар дээр ирснээсээ хойш хийсэн бүх ажлыг тодорхой ярих үед гэрчлэл чинь бүрэн гүйцэд болно. Чи Түүний ажлын ач холбогдол, агуулга, мөн чанар, төлөөлдөг зан чанар болон зарчмууд гэсэн энэ таван зүйлийн талаар тодорхой ярьж чадвал Бурханд гэрчлэл хийх чадвартай бөгөөд үнэхээр мэдлэгтэй гэдгийг чинь энэ нь батална. Та нарт тавих Миний шаардлага тийм ч өндөр биш бөгөөд үнэхээр эрж хайдаг бүх хүн хүрэх боломжтой. Хэрвээ чи Бурханыг гэрчлэгчдийн нэг байхаар шийдвэл Бурхан юуг үзэн ядаж, юуг хайрладгийг ойлгох ёстой. Чи Түүний ажлын ихээхнийг туулсан; энэ ажлаар дамжуулан Түүний зан чанарыг мэдэж авч, Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагыг ойлгоод, энэ мэдлэгээ ашиглан Түүнийг гэрчилж, үүргээ биелүүлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Сайн мэдээ түгээх явдлыг олон хүн зөрүүтэй байдлаар ойлгодог. Зарим хүн: “Би онцгой үүрэг гүйцэтгэж байгаа, сайн мэдээ түгээх нь миний хэрэг биш; түүнчлэн сайн мэдээ түгээхийн тулд ойлгох ёстой зарчим, үнэн, Бурханы санаа зорилго надад огт хамаагүй тул би тэдгээрийг ойлгох шаардлагагүй” гэж боддог. Үүний үр дүнд, үнэний энэ талыг нөхөрлөх үед тэд зүүрмэглэх юм уу анхаарал нь сарнидаг. Тэдний сонсдог бүхэн нэг чихээр нь орж, нөгөөгөөр нь гардаг бөгөөд нөхөрлөж дууссаны дараа юуны тухай ярьсныг тэд мэддэггүй. Бас “Би Бурханд итгэж эхэлснээсээ хойш удирдагчаар ажилласан; хэв чанартай, чадвартай бөгөөд удирдагч байхаар урьдчилан тогтоогдсон тул Бурханы өгсөн үүрэг, насан туршийн даалгавар минь удирдагч байх явдал” гэж хэлдэг зарим хүн бий. Энэхүү санаанд сайн мэдээ түгээх ажил өөрсдөд нь огт хамаагүй гэх далд санааг агуулдаг. Иймээс сайн мэдээ түгээх үнэнийг ярих үед тэд сонсож байгаа дүр эсгэдэг ч зүрх сэтгэлдээ үүнд ямар ч ач холбогдол өгдөггүй. Хүмүүсийн үнэнд хандах хандлагыг үүнээс харж болно. Иймээс сайн мэдээ түгээх нь нэг төрлийн хүмүүс юм уу бүлэг хүмүүсийн тусгай ажил биш гэдгийг Би бүх хүнд анхааруулж, бүгдэд нь мэдэгддэг; энэ нь Бурханыг дагадаг хүн бүрийн ажил юм. Яагаад Би үүнийг хүмүүст ойлгуулах ёстой вэ? Мөн яагаад тэд үүнийг мэдэх хэрэгтэй вэ? Учир нь энэ бол хөгшин залуу ч бай, эрэгтэй эмэгтэй ч бай, бүтээгдсэн бүх зүйл, Бурханы дагалдагч болгоны хүлээн авах ёстой даалгавар, ажил юм. Хэрэв энэ даалгавар чамд ирээд, биеэ зориулж, өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөхийг шаардвал чи яах ёстой вэ? Хийх учиртай зүйлээ хүлээн авах ёстой. Энэ нь үнэн, мөн чиний ойлгох ёстой зүйл юм. Энэ бол хий хоосон хэвшмэл хэллэг биш, яруу тод яриа төдий ч биш, мөн онол ч биш; энэ бол үнэн юм. Тэгвэл энэ яагаад үнэн болдог вэ? Яагаад гэвэл, цаг хугацаа улиран одохын хэрээр гарсан өөрчлөлт, аль эсвэл эрин үе хэрхэн солигдож, газар зүй, орон зай яаж өөрчлөгддөгөөс үл хамааран сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх явдал мөнхийн эерэг зүйл юм; үүний утга учир, үнэ цэн хувиршгүй. Цаг хугацаа улиран одохыг, эсвэл газар зүйн байршлыг даган энэ нь өөрчлөгддөггүй. Энэ нь мөнх оршдог бөгөөд үүнийг бүтээгдсэн зүйл бүхэн хүлээн авч, хэрэгжүүлэх ёстой. Энэ бол мөнхийн үнэн. Үнэний энэ талтай учралгүйгээр бүхий л амьдралаа өнгөрөөж магадгүй гэж зарим хүн хэлдэг боловч энэ нь мөн л хүмүүсийн ойлгох ёстой үнэний тал юм. Тэгвэл яагаад ийм байдаг вэ? Яагаад гэвэл сайн мэдээ түгээхэд тогтсон цаг хугацаа, тогтсон газар зүйн байршил гэж байдаггүй; үүнийг тогтсон хүмүүс гүйцэтгэх ёсгүй. Чи энэ үнэнийг ойлгомогцоо “Хүмүүсийг аврахын тулд Бурханы шинэ ажлыг номлож, Бурханы ажлын сайн мэдээг номлох нь миний ажил; би цаг хугацаа, байр суурь, албан тушаал, одоо биелүүлж буй үүргээсээ үл хамааран явж, Бурханы шинэ ажлын сайн мэдээг түгээх үүрэгтэй. Боломж гарах үед, цаг зав гарах болгонд үүнийг цааш дамжуулах нь миний хүлээсэн үүрэг” гэдгийг зүрх сэтгэлдээ мэднэ. Ихэнх хүн одоо ингэж боддог уу? (Үгүй.) “Би одоо тогтсон үүрэгтэй; тогтсон мэргэжил, мэргэшлийг судалж, үүндээ гүнзгийрч байгаа болохоор сайн мэдээ түгээх нь надтай ерөөсөө ямар ч хамаагүй” гэж ихэнх хүн боддог. Энэ ямар гээч хандлага вэ? Энэ бол өөрийн үүрэг, даалгавраас бултдаг, мөн сайн мэдээ түгээх үүрэгт хандах сөрөг хандлага юм. Бурхан хүнийг аврах тухай сайн мэдээг түгээх ачааг үүрэхгүй, үүнийг хайхрахгүй байх үедээ хүмүүс мөс чанар, хүн чанарыг харуулж байдаг уу? Хэрэв чи хамтран ажиллаж, анхааран үзэж, хариуцлага хүлээхдээ эрч хүчтэй, идэвх санаачилгатай байдаггүй бол ердөө л сөрөг, идэвхгүй байдлаар хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Чи ийм хандлагатай байж болохгүй. Чи хаана байгаа, ямар үүрэг гүйцэтгэж байгаа, үүрэгт чинь ямар мэргэжил, эсвэл ямар мэргэшил хамаатай эсэхээс үл хамааран чиний ажлын бүх үр дүнгээс хамгийн чухал нэг зүйл нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын сайн мэдээг түгээж, гэрчилж чаддаг байх явдал юм. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой наад захын зүйл билээ.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”-оос эш татав

Чи сайн мэдээ түгээхдээ түгээж буй хүн бүхэнтэйгээ чин үнэнээсээ харьцах хариуцлагаа биелүүлэх ёстой. Хэнийг ч хайнга байдлаар өнгөрүүлэх ёсгүй. Тэгэхээр чи сайн мэдээ түгээдэг хүн болгоноо ойлгохын тулд ухамсартайгаар эрж хайх ёстой гэсэн үг юм. Хэрэв тэд сайн мэдээ түгээх зарчимд нийцэж байвал тэднийг ятгаж үнэмшүүлэхээр хичээх хэрэгтэй. Яаж ятгаж үнэмшүүлэх вэ? Чи хариуцлагаа биелүүлэх боломжит бүх арга замыг бодох ёстой, төлөөс төлөх ёстой, мөн зарим техник, арга барилыг ашиглах ёстой. Товчхондоо гэвэл, чи бүхий л зүрх сэтгэлээсээ, мөс чанараа сэвгүй байлгах арга замаар хариуцлагаа биелүүлэх хөдөлгөгч хүчтэй байх ёстой. Арав, хорин жилийн дараа чи сайн мэдээ хуваалцсан хүнээ эргээд санах үедээ хамаг хүч чадлаа дайчилсан гэдгээ мэдрэх бөгөөд хэдий тэд хүлээн аваагүй байлаа ч мөс чанар чинь сэвгүй байх болно. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ одоо ч түгшиж, сайн мэдээний тэр байг ятган үнэмшүүлж чадах байсан ч агшин зуурын цалгардал, залхуурал, аль эсвэл хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөл, гөжүүд зангаасаа болж, аль эсвэл боломжийг ашиглаагүйгээсээ үүдэн түүнийг алдсан мэт санагдаж байгаа бол энэ нь чиний сэтгэлийг сэвтүүлэх толбо болно. Сэтгэл чинь сэвтэхээр дараа нь Бурхан чамайг ялладаг уу? Ийм өчүүхэн асуудлын төлөө Бурхан арай ч чамайг яллахдаа тулахгүй; Бурхан тэгж сүржигнэхдээ хүрэхгүй, гэхдээ үнэнтэй харьцуулах замаар энэ асуудлыг зохих байранд нь тавивал, чи наад зах нь үүргээ хариуцлагатай биелүүлээгүй бөгөөд Бурхан тийнхүү шүүх болно. Энэ нь яллалт гэж тооцогдохгүй боловч Бурхан чиний гэм буруу, алдааг тийнхүү шүүнэ. Иймээс энэ мэт алдааг багасгаж, эдгээрээс зайлсхийхийн тулд хүмүүс уулзсан сайн мэдээний бай болгонтойгоо харьцахдаа илүү идэвхтэй хандлага баримтлах ёстой. Хэрэв сайн мэдээний бай удаа дараа асуулт асуувал хариуд нь чи яах ёстой вэ? Тэднийг ойлгож, дахин тийм юм асуухгүй болох хүртэл нь асуултад нь хариулж, асуултыг нь шийдвэрлэх боломжтой бүх арга замыг бодож олоход цаг зав, хүчин зүтгэл гаргахаас цааргалахгүй байх ёстой. Тэгвэл чи хариуцлагаа биелүүлсэн байх бөгөөд зүрх сэтгэлд чинь буруутай санагдахгүй. Тэгэхээр тэдний өмнө буруугүй байна гэсэн үг үү? Үгүй. Чи Бурханы өмнө буруугүй байна, учир нь энэ үүрэг, энэ хариуцлагыг чамд Бурхан даалгасан. Чи хийдэг бүхнээ Бурханы өмнө хийж, Бурхантай нүүр тулан хийж, хийдэг бүхнээ Бурханы үгийн дагуу, үнэн-зарчмын дагуу хийх үед дотоод стандарт чинь илүү өндөр түвшинд очно. Стандарт чинь дээшилсэн цагт чиний хийдэг зүйл, хэлдэг үгийг хүмүүс сайшааж, амархан хүлээн авна. Хэрэв хэлдэг үг чинь гэрэлтүүлэлттэй, бодитой байвал чи маргаан, сөргөлдөөнөөс зайлсхийж чадах бөгөөд тэгснээр бусдыг босгон байгуулна. Мөн чи гэрчлэл болон сайн мэдээ түгээх явдалд сөрөг нөлөө учруулахаас зайлсхийж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Сайн мэдээ түгээх нь хүн бүрийн үүрэг, хариуцлага мөн. Ямар ч цаг үед, юу сонсож, юу харж, ямар хандлагатай тулгарч байгаагаас үл хамааран сайн мэдээ түгээх энэ хариуцлагаа бид ямагт үргэлжлүүлэх ёстой. Ямар ч нөхцөлд бид сөрөг, сул дорой байдлаас үүдэн энэ үүргээ орхиж болохгүй. Сайн мэдээ түгээх үүрэг саадгүй зүйл биш, харин аюулаар дүүрэн байдаг. Та нар сайн мэдээ түгээхдээ тэнгэрэлч, харь гарагийнхан, аль эсвэл роботтой учрахгүй. Гагцхүү ёрын муу, завхарсан хүн төрөлхтөн, амилсан чөтгөр, адгуустай л нүүр тулна—тэд бол энэхүү ёрын муу орон зайд амьдарч байгаа, Сатаны гүн завхралд өртсөн, Бурханыг эсэргүүцдэг бүх хүн юм. Иймээс сайн мэдээ түгээх явцад ялихгүй гүжирдлэг, доог тохуу, үл ойлголцол бүр ч их байдгаар үл барам, элдэв янзын аюул гарцаагүй байдаг. Хэрвээ чи сайн мэдээ түгээх явдлыг үнэхээр хариуцлага, даалгавар, өөрийн үүрэг гэж үздэг бол эдгээр зүйлийг зөвөөр авч үзэж, бүр зөв зохицуулж чадах бөгөөд энэ чиний үүрэг тул эдгээр зүйлээс болж хариуцлага, даалгавраа орхихгүй, сайн мэдээ түгээж, Бурханы тухай гэрчлэх анхны санаа зорилгоосоо ч хазайхгүй. Энэ үүргийг яаж ойлгох ёстой вэ? Чиний амьдардаг энэ амьдралын үнэ цэн, үндсэн хариуцлага бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын сайхан мэдээг түгээж, Бурханы ажлын сайн мэдээг дэлгэрүүлэх явдал мөн.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Хэрэв чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол сайн мэдээ түгээх хариуцлагаа биелүүлэхийн төлөө, мөн үүргээ зохих ёсоор биелүүлэхийн төлөө зовж, төлөөс төлөхөд өөрийгөө бэлдэх ёстой. Төлөөс гэдэг нь бие махбодын өвчин, бэрхшээл туулах, аль эсвэл хүрээлэн буй орчны хяхалт хавчлага, ертөнцийн хүмүүсийн буруу ойлголцол, түүнчлэн сайн мэдээний байнуудад зодуулах, загнуулах, хаягдах явдал байж болно; эсвэл хамгийн ноцтой тохиолдолд, амиа аюулд оруулах явдал байж болно. Сайн мэдээ түгээх явцдаа чи Бурханы ажил гүйцэлдэхээс өмнө насан эцэслэж, Бурханы алдрын өдрийг амьд сэрүүндээ үзэхгүй байх боломжтой. Чи үүнд бэлдэх ёстой. Та нарыг үүгээр айлгах гэсэн юм биш; энэ бол баримт. Гэхдээ үүнийг Би тодорхой болгож, та нар ойлгосон болохоор хэрвээ та нар одоо ч ийм хүсэл эрмэлзэлтэй, энэ чинь хараахан өөрчлөгдөөгүй байгаа бол тодорхой биеийн хэмжээтэй гэдэг чинь үүгээр нотлогддог. Шашны эрх чөлөө, хүний эрх бүхий харийн энэ улс орнуудад сайн мэдээ түгээхэд аюулгүй байх болно, Бурханы ерөөлөөр, Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээр хийдэг юм болгон чинь саадгүй бүтнэ гэж бүү бод; энэ бол хүний төсөөлөл. Мэргэн ухаангүйгээр сайн мэдээ түгээх аргагүй бөгөөд осол эндэл ихэвчлэн мунхаг хүмүүст нүүрлэдэг. Фарисайчууд ч бас Бурханд итгэдэг байсан, гэхдээ тэд бие махбодтой болсон Бурханыг аваачаад загалмайд цовдолсон. Өнөөгийн шашны ертөнц тийм муухай зүйл хийхгүй гэж бодож байна уу? Эзэн Есүсийг аваачаад загалмайд цовдолсон хүмүүс итгэгчид байсан гэдгийг бүү март. Иймэрхүү зүйл хийх боломж тэдэнд л байсан. Шүтлэггүй хүмүүс ийм юмыг хайхардаггүй байлаа. Энэ итгэгчид л засгийн газартай хуйвалдан, Эзэн Есүсийг аваачаад загалмайд цовдолсон. Үүнээс гадна, шавь нар нь яаж үхсэн билээ? Шавь нарын дунд чулуугаар шидүүлж, моринд чирэгдэж, уруугаа харан цовдлогдож, таван мориор мөчлүүлсэн хүмүүс байсан—тэдэнд элдэв янзын үхэл нүүрлэсэн. Үхлийнх нь шалтгаан юу байсан бэ? Тэд гэмт хэргийнхээ төлөө хуулийн дагуу цаазаар авхуулсан уу? Тэд Эзэний сайн мэдээг түгээж, ертөнцийн хүмүүст гологдсон учраас яллагдаж, зодуулж, загнуулж, цаазлуулсан юм—тэд тийнхүү амиа өгсөн юм. Амиа өгсөн тэр хүмүүсийн эцсийн төгсгөлийн тухай, эсвэл тэдний биеэ авч явах байдлын талаарх Бурханы тодорхойлолтын тухай ярихаа больё, харин тэд төгсгөлдөө очих үед тэдний амьдралын төгсгөл хүний үзэлтэй нийцсэн үү гэж асууя. Хүний үзлийн өнцгөөс гэвэл, хэрвээ тэд Бурханы ажлыг түгээхийн тулд иймэрхүү төлөөс төлсөн бол ядаж л сайн үхлээр үхэх ёстой байсан. Гэхдээ энэ хүмүүс цагаасаа өмнө эмгэнэлтэй байдлаар нас нөгчсөн юм. Энэ нь хүний үзэлтэй нийцдэггүй, гэхдээ Бурхан яг тийм зүйл хийсэн—Бурхан ийм зүйл болохыг зөвшөөрсөн. Бурхан үүнийг зөвшөөрсөн гэдгээс ямар үнэнийг эрж хайж болох вэ? Бурхан тэднийг ийм байдлаар үхэхийг зөвшөөрсөн нь хараал, яллалт байсан уу, аль эсвэл Бурханы төлөвлөгөө, ерөөл байсан уу? Аль нь ч биш. Тэгвэл юу байсан бэ? Одоо хүмүүс тэдний үхлийг ихэд шимшрэн эргэцүүлдэг ч байдал тийм л байсан юм: Бурханд итгэдэг хүмүүс тийм маягаар нас барсан бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг шимшрүүлдэг. Үүнийг яаж тайлбарлах вэ? Энэ сэдвийг хөндөх үед та нар өөрсдийгөө тэдний оронд тавьдаг; тэгээд сэтгэлдээ гуниглаж, далдхан шаналдаг уу? “Энэ хүмүүс Бурханы сайн мэдээг түгээх үүргээ биелүүлсэн бөгөөд сайн хүмүүс гэж тооцогдох ёстой, гэтэл тэд яахаараа тийм төгсгөлтэй учирч, тийм үр дүнд хүрч болдог байна аа?” гэж чи боддог. Үнэндээ тэдний бие ийнхүү үхэж, өнгөрсөн; тэд ийм байдлаар хүний ертөнцөөс хальсан ч ингэлээ гээд үр дүн нь үүнтэй адилхан байсан гэсэн үг биш. Тэдний үхэжхүний ертөнцөөс хальсанзам ямар ч байсан, яаж ч өрнөсөн байсан хамаагүй, Бурхан тэдгээр бүтээгдсэн зүйлийн амьдралын эцсийн үр дүнг ингэж тодорхойлдог юм биш. Үүнийг та нар тодорхой ойлгох ёстой. Харин ч тэд яг тэр арга замыг ашиглан энэ ертөнцийг яллаж, Бурханы үйл хэргийг гэрчилсэн. Тэр бүтээгдсэн зүйлс хамгийн эрхэм нандин амиа ашигласан—тэд Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханы агуу их хүч чадлыг гэрчилж, Бурханы үйл хэрэг зөв гэдгийг, Эзэн Есүс бол Бурхан, Эзэн, Бурханы махбод болсон бие мөн гэдгийг Сатан болон ертөнцөд тунхаглахын тулд амьдралынхаа эцсийн мөчийг ашигласан юм; тэд амьдралынхаа эцсийн мөч хүртэл Эзэн Есүсийн нэрийг хэзээ ч үгүйсгээгүй. Энэ нь энэ ертөнц дээр буусан шүүлтийн нэг хэлбэр байсан бус уу? Тэд өөрсдийн амийг ашиглан, Эзэн Есүс бол Эзэн, Эзэн Есүс бол Христ, Тэрээр Бурханы махбод болсон бие бөгөөд бүх хүн төрөлхтөнд авчирсан Түүний золин авралын ажил хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгодог гэдгийг ертөнцөд тунхаглаж, хүмүүст баталгаажуулж өгсөн—энэ баримт үүрд хувиршгүй. Тэд үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн бэ? Туйлын дээд хэмжээнд үү? Туйлын дээд хэмжээ хэрхэн илэрсэн бэ? Тэд амиараа төлөөс төлсөн. Гэр бүл, өв хөрөнгө, энэ амьдралын материаллаг зүйлс бүгд гадаад зүйл; хүнд цорын ганц дотоод зүйл бол амь юм. Амьд хүн болгоны хувьд амь нь эрхэмлэн нандигнах хамгийн үнэ цэнтэй зүйл, хамгийн нандин зүйл байдаг бөгөөд энэ хүмүүс Бурханы ажлыг ертөнцийн хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлснийхээ хариуд хамгийн эрхэм нандин өмч болох амиа баталгаа болгон өргөж чадсан болж таарч байна. Тэд үхэх өдрөө хүртэл Бурханы нэрийг үгүйсгээгүй, Бурханы ажлыг ч үгүйсгээгүй бөгөөд ийм баримт байдгийг гэрчлэхэд амьдралынхаа эцсийн мөчийг ашигласан—энэ нь гэрчлэлийн хамгийн дээд хэлбэр бус уу? Энэ бол үүргээ гүйцэтгэх хамгийн сайн арга зам; хариуцлагаа биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Сатан тэднийг заналхийлж, айлган сүрдүүлэх үед, эцэст нь бүр амиар нь төлөөс төлүүлэх үед ч тэд хариуцлагаасаа няцаагүй. Үүргээ туйлын дээд хэмжээнд биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Үүгээр Би юу гэх гээд байна вэ? Та нарыг Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээ түгээхдээ ийм арга барил ашигла гэх гээд байна уу? Чи заавал тэгэх хэрэггүй, гэхдээ энэ бол чиний хариуцлага гэдгийг, Бурханд хэрэгтэй байгаа бол үүнийг журамт үүрэг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чи ойлгох ёстой. Өнөөдөр хүмүүс дотроо айдас, зовнил тээж явдаг ч тэдгээр мэдрэмж ямар ашигтай вэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэггүй бол энэ талаар санаа зовох ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэгтэй байгаа бол чи энэ хариуцлагаас бултаж, голох ёсгүй. Чи идэвх санаачилгатай хамтран ажиллаж, санаа зоволгүйгээр үүнийг хүлээн авах ёстой. Хүн яаж ч үхлээ гэсэн, Сатаны өмнө, Сатаны гарт үхэх ёсгүй. Үхэх болбол Бурханы гарт үхэх ёстой. Хүмүүс Бурханаас ирсэн бөгөөд Бурхан руу буцан очдог—бүтээгдсэн зүйл ийм эрүүл ухаан, хандлага эзэмших ёстой. Бие махбодтой болсон Бурхан ажлаа хийж, хүн төрөлхтнийг аварч буй тухай сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд хүн амиараа төлөөс төлөх ёстой гэдэг нь сайн мэдээ түгээх үүргээ гүйцэтгэхдээ хүний ойлгох учиртай эцсийн үнэн юм. Хэрвээ чи ийм эрмэлзэлтэй, үүнд хүрэх чадвартай бол сайн хэрэг. Хэрвээ чи одоо ч иймэрхүү эрмэлзэлгүй байгаа бол наад зах нь өмнөө байгаа үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлж, үлдсэнийг нь Бурханд даатгах ёстой. Магадгүй тэгвэл сар жил улиран өнгөрч, туршлага чинь зузаарч, нас чинь нэмэгдэж, үнэний тухай ойлголт чинь гүнзгийрэхийн хэрээр бүр насан эцэслэх хүртлээ Бурханы сайн мэдээний ажилд амиа өргөх үүрэг, хариуцлагатай гэдгээ чи ухаарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Өмнөх: 80. Сайн мэдээний боломжит байнуудыг тандах зарчмууд

Дараах: 82. Шинээр ирэгсдийг услах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх