159. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах зарчмууд

(1) Бурхан бол бүтээлийн Эзэн; хүн бол бүтээгдсэн зүйл. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг. Энэ бол хүмүүст байх ёстой эрүүл ухаан юм;

(2) Хүний хувь заяа Бурханы гарт байдаг. Хүмүүс өөрсдийнхөө эзэн байж чадахгүй, харин сонгодог зам нь тэдний хувь заяаг шийддэг;

(3) Бурханы туйлын зөвт байдалд итгэлтэй бай. Сонгосон хүмүүсийнхээ төлөө Түүний хийдэг бүхэн хайр, аврал бөгөөд үр дүнгээс нь үл шалтгаалан энэ нь Түүний зөвт байдал юм;

(4) Хүний алхдаг зам зол завшаан, зовлонгийн алинтай учрахыг шийддэг. Энэ нь зөвт агаад хэнийг ч алагчилдаггүй Бурхантай ямар ч хамаагүй.

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц чанараас хүмүүс Түүний эрх мэдэл, зөвт зан чанар, мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь, бүгд тэр чигээрээ цор ганц болохыг хардаг; энэхүү цор ганц чанар нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдгийн дээр, мөн Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээгдсэн зүйлийн дотроос, сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд зүйл Бурханы оронд зогсохыг хүссэн бол амжилт олох боломжгүй, Бурханы дүрд тоглохыг оролдох нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирагдуулдаг; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Өөрийн гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байр суурийг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Бүтээлийн Эзэн бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Тэрээр хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд Тэр юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд бүтээлийн Эзэний ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлс зөвхөн захирагдах л ёстой; тэдэнд өөр ямар ч сонголт байх ёсгүй. Энэ юуг харуулдаг вэ? Бүтээлийн Эзэн үргэлж бүтээлийн Эзэн байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадал, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Түүний эрх мэдэл. Харин өөрсдөө бүтээгдсэн зүйл учраас, Бүтээгч хэрхэн үйлдэх ёстой, мөн Түүний хийдэг зүйл зөв, буруу эсэхийн талаар нэг ч бүтээгдсэн зүйл дүгнэлт хийх хүч чадал, эрхгүй байдаг, мөн бүтээлийн Эзэн өөрсдийг нь захирч, зохион байгуулж, үгүй хийх ёстой эсэхийг ямар ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй юм. Түүнчлэн, бүтээлийн Эзэн өөрсдийг нь хэрхэн захирч, үгүй хийхийг ганц ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээлийн Эзэн Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүс бүтээлийн Эзэний тогтоосон энэ баримтыг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн зөвшөөрөх гэсэн нэг зүйлийг л хийх ёстой. Эцсийн дүнд, бүтээлийн Эзэн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн захиралт, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний захиралт, зохицуулалтад захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр юм; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр авьяас билигтэй нь, хэр их ивээл хүртсэн нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр байна. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж итгэж, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан над руу гар далайхгүй. Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, урмын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар элдэв янзын үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүсээс ямар үр дүн гарахыг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэтгэдэг, хүний дотор хэрхэн үнэнийг боловсруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг зохицуулж, захирахыг Бурханд зөвшөөрөхөөр шийдвэл чи хүлээж, эрж хайж, захирагдаж сурах хэрэгтэй. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүн бүхний баримтлах ёстой хандлага, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүн бүхэнд байх ёстой үндсэн чанар юм. Ийм хандлагатай болж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой. Жинхэнэ бодит байдалд орж болох цорын ганц арга зам энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин энэ нь чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж тэгдэг вэ? Тэр эхлээд чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи эдгээр зүйлийг мэдэж, тодорхой ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой бөгөөд Бурхантай тэрсэлдэх ёсгүй. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бүү бод; байнга зугтахыг хүсэж, Бурханыг үргэлж буруутган, буруугаар ойлгож болохгүй. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлтэй тулгараад бүрэн ойлгож чадахгүй байсан ч, бэрхшээл үүсэх үед ч дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход дотор чинь үнэн-бодит байдал ажиллах бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи бас биеийн хэмжээтэй болох бөгөөд биеийн хэмжээний хамтаар амь ирнэ. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчдээ хандах цорын ганц хандлага бол дуулгавартай байдал, болзолгүй дуулгавартай байдал байх ёстой. Энэ нь өнөөдөр зарим хүний хүлээн авч чадахгүй байж болох зүйл юм. Учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд тэдэнд үнэн-бодит байдал байдаггүй. Хэрвээ энэ нь чиний байр байдлыг дүрсэлж байгаа бол Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болоход хол байна. Хүн Бурханы үгээр хангуулж, услуулдаг ч үнэндээ ганц зүйлд л бэлдэж байгаа. Энэ нь, эцэстээ Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах явдал бөгөөд тэгсэн цагт энэ бүтээл болох чи шаардсан стандартад хүрсэн байх болно. Заримдаа Бурхан, чиний үзэлтэй нийцдэггүй, чиний хүсдэг зүйлээс эсрэг, тэр ч бүү хэл зарчим, хүний сэтгэл, хүн чанар, мэдрэмжийн эсрэг мэт харагдах зүйл зориуд хийдэг бөгөөд үүнийг чи хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй байхад хүрдэг. Үүнийг яаж ч харлаа гэсэн зөв санагддаггүй, чи ер хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы хийсэн зүйл ер үндэслэлгүй санагддаг. Тэгвэл Бурхан эдгээр зүйлийг хийдгийн зорилго юу вэ? Энэ нь чамайг сорихын төлөө байдаг. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй, мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм. Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханы эсрэг тэрсэлж, төөрөлдөөд эцэст нь гэмшиж, Бурхан хэчнээн хайр татам болохыг болон чам дээр Бурханы хийдэг ажлын утга учрыг танин мэдэх магадлалтай, эсвэл бүр ч долоон дор нь чи үүнээс болоод бүдрэн унаж магад. Бурхан чамайг шүүх нь аймшигтай байхгүй, Тэр чамайг харааж, гэсгээх нь ч аймшигтай байхгүй—тэгвэл юу аймшигтай байх вэ? Хэрвээ Тэрээр: “Би чам шиг хүнийг аврахгүй; Би бууж өглөө!” гэж хэлбэл аймшигтай байх болно. Тэр тохиолдолд чи дуусна. Тиймээс хүмүүс “Шүүлт, гэсгээлт гэх эдгээр үг зүгээр, харин хараал, сүйрэл, яллалт гэх үгс нь миний төгсгөл гэсэн үг биш үү? Тэрний дараа би ямар төрлийн бүтээгдсэн зүйл байж чадах юм бэ? За яах вэ; би болилоо. Та тэгээд миний Бурхан байхаа боль л доо” хэмээн дэмий юм ярих ёсгүй. Хэрвээ чи гэрчлэлд зогсолгүйгээр Бурханыг орхихоор шийдсэн бол Бурхан үнэхээр чамайг хүсэхгүй гэж шийдэж магадгүй юм. Та нар үүнийг өмнө нь бодолцож үзсэн үү? Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт замаар алхсан, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүхэлдээ тэднийг, Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Тэгвэл “болзолгүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хувийн зөвтгөлөө үл тоож, бодит учир шалтгаанаа үл ойшоон, юуны ч талаар маргалдахгүй байхыг хэлдэг: Чи бүтээгдсэн зүйл бөгөөд үнэ цэнгүй юм. Чи Бурхантай маргалдах үедээ буруу байр сууринд байдаг; Бурханд өөрийгөө зөвтгөхөөр оролдох үедээ мөн л буруу байр сууринд байдаг; Бурхантай маргалдах үедээ, яагаад гэх учир шалтгааныг асууж, үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэх үедээ, эхлээд ойлголгүйгээр дуулгаваргүй дагаж чадахгүй бол, бүх зүйл тодорхой болсон цагт л захирагдах бол чи мөн л буруу байр сууринд байна. Чиний байгаа байр суурь буруу байх үед Бурханд дуулгавартай байдал чинь туйлын байдаг уу? Чи Бурханд зохих ёсоор нь хандаж байна уу? Түүнийг бүх бүтээлийн Эзэн гэж шүтэн мөргөдөг үү? Үгүй, чи тэгдэггүй, ингэсэн тохиолдолд Бурхан чамайг таньдаггүй. Бурханд туйлын, болзолгүй дуулгавартай болох боломжийг чамд ямар зүйл олгож чаддаг вэ? Үүнийг яаж туулж болох вэ? Нэг талаар, хэвийн хүн чанарын бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан шаардлагатай; нөгөөтээгүүр чи үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг ойлгохын тулд үнэний тал бүрийг ойлгосон байх ёстой. Заримдаа хүний хэв чанар хангалтгүй байдаг бөгөөд бүх үнэнийг ойлгох хүч чадал, эрч хүч хүнд байдаггүй. Гэхдээ нэг зүйл бий: Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Энэ хандлага чамаас давж, чи бүр Бурханаас сэрэмжилж, Бурханы талаар таамаглаж, аль эсвэл “Бурханы хийж байгаа зүйл үнэхээр зөвт эсэхийг би бодолцож үзэх ёстой. Бурхан бол хайр гэдэг, тэгвэл Бурханы надад хийж байгаа зүйлд хайр байгаа эсэхийг, энэ нь үнэндээ хайр мөн эсэхийг харъя л даа” гэж боддог бол, мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Бүтээгдсэн зүйл чи яг ямар үндэслэлээр Бурханд шаардлага тавьдаг юм бэ? Хүмүүс Бурханд шаардлага тавихад тохирохгүй. Бурханд шаардлага тавихаас илүү эрүүл ухаангүй зүйл гэж үгүй. Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг. Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Тухайн үед Бурхан хэрвээ Иовыг устгасан бол хүмүүс Бурханыг зөвт гэхгүй байх байсан. Гэвч үнэндээ хүмүүс завхарсан ч бай, завхраагүй ч бай Бурхан тэднийг устгахдаа Өөрийгөө зөвтгөх ёстой гэж үү? Бурхан ямар үндэслэлээр тэгж байгаагаа хүмүүст тайлбарлах ёстой гэж үү? “Тэд хэрэгтэй бол Би устгахгүй; хэрэггүй бол устгана” гэдэгт Бурханы шийдвэр үндэслэсэн байх ёстой гэж үү? Тэгэх шаардлагагүй. Бурханы нүдээр бол, завхарсан хүнтэй Тэр хүссэнээрээ харьцаж болно; Бурханы хийдэг юм бүхэн зохистой байх бөгөөд энэ бүгд Бурханы зохицуулалт юм. Хэрэв чи Бурханы нүдэнд таалагдаагүй бол, хэрэв Бурхан гэрчлэлийн чинь дараа чамайг ямар ч хэрэггүй гэж хэлээд, чамайг устгасан бол энэ ч бас Бурханы зөвт байдал мөн үү? Мөн. Яг одоо чи үүнийг баримтаар хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох ч онолын хувьд ойлгох ёстой. Та нар юу гэж хэлэх вэ—Бурхан Сатаныг устгадаг нь Бурханы зөвт байдлын илэрхийлэл мөн үү? Бас Бурхан Сатаныг үлдээсэн бол яах вэ? Чи юм хэлж зүрхлэхгүй, тийм биз дээ? Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? “Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?” гэсэн. Өнөөдөр, Сатан хүмүүсийг яаж завхруулсан, Бурхан хүмүүсийг яаж авардгийг хүмүүст харуулахын тулд Бурхан Сатаныг устгадаггүй гэдгийг чи харах ёстой. Эцсийн эцэст хүмүүс Сатаны завхруулсан хэмжээнээс үүдэн Сатаны завхралын аймшигт нүглийг нүдээр харах ёстой бөгөөд Сатаныг Бурхан устгах үед Бурханы зөвт байдлыг харж, үүнд Бурханы зан чанар агуулагддаг гэдгийг харах учиртай. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Иймээс Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр итгэхээргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч чухамхүү энэ үл нийцэх болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Абрахам тэр зуур өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадахад, Исаакийг өргөл болгоход, зөвхөн тэр үед л Бурхан хүн төрөлхтөнд буюу Өөрийн сонгосон Абрахамд итгэх, сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Өөрийнх нь сонгосон энэ хүн Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй чухал удирдагч юм гэдэгт Бурхан итгэжээ. Хэдийгээр энэ нь зөвхөн шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүнийг гэх хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг тахилд өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагт нь зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтад тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан хийхээр зорьсон зүйлийнхээ үр дүнг аль хэдийн харчихсан байв. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан. Яг л энэ “болзолгүй” байдлыг Бурхан хүсэж байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр үздэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов бодсон бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл өөрт нь ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнэтэй зүйл байсан, тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханд эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүстэй харьцуулахад Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хавьгүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь, Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэрээр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байж, шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл, тэрээр Бурхан өөрийг нь ерөөж, эсвэл өөрт нь гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол тэнэг зан, мунхаглал ухаан мөхөс байдлын, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж, Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг үнэхээр танин мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх дураараа, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүний байдлаас авч үзвэл, хэдийгээр субьектив түвшинд тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсэхгүй, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ойлгож чаддаггүй; үнэндээ бол тэд Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, түүнд захирагдаж чаддаггүй, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө бүр ч мэддэггүй. Тиймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Гэхдээ ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг нь тэсвэрлэж чадах ч зарим нь чадахгүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгодог, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр, хувь заяагаа Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахтай эвлэрэхгүй хэвээр; улмаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцэж байдаг. Тиймээс юу чаддагаа өөрсдөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчилж, өөрийн чадлаар аз жаргалд хүрэхийг, Бурханы эрх мэдлийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрж хайж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өөрийгөө засаж чадахгүй хэвээр, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй, харин ч сэтгэлээ чангалж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог нь цэцэн хүмүүс, тэмцэж, зайлж зугтаахыг сонгодог нь мунхаг хүмүүс гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, үнэн зөв мэдлэг, ойлголтыг олж авах нь хүн бүрийн заавал авах сургамж; энэ бол хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр юм. Өдөр бүр хүн бүрийн нүүр тулдаг, хэний ч зайлсхийж чадахгүй, Бурханыг мэдэх амьдрал, түүнийг сурах үндсэн явц нь ийм билээ. Хэрвээ хэн нэгэн энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг одоо Би чамд хэлчихье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн учраас хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломж ч байхгүй. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяаг зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчлөх нь бүү хэл нөлөөлж ч чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг захирч чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрх бүхий цорын ганц эрх мэдэлтэй байдаг, иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн билээ. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод, сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь юмсын байгаа байдалд сэтгэл ханамжгүй хэвээр байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, эд баялаг олдог бол; чи юмыг өөртөө л хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийж, хичээл зүтгэл чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэх хүсэл, эрмэлзэл болон цадигаа алдсан авир чинь чамайг буцах замгүй болгож, үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр одоогоор чи үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгохын хэрээр Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний жинхэнэ утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Мэдээжийн хэрэг энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол явсан зам, хийсэн сонголтынхоо үрээр чи ямар ч хэрэггүй болж, эргэлзээгүй Бурханд жигшигдэн, гологдоно. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалт, дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай жинхэнэ мэдлэгтэй болж, Түүний дээд эрхийн тухай жинхэнэ ойлголтыг олж авсан байх болно; тэд үнэхээр Бүтээгчид захирагдсан байх болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ойлгож, түүнд захирагдах нь бодитой, үнэн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголт, хүсэлгүйгээр бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үхлээс айдаггүй сэтгэлтэй байж чадна. Ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн дэргэд эргэн очиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Өмнөх: 158. Бурханы үг-үнэнийг дуулгавартай дагах зарчмууд

Дараах: 160. Бурханы захиргааны зарлиг, тушаалыг дагаж мөрдөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх