158. Бурханы үг-үнэнийг дуулгавартай дагах зарчмууд

(1) Бурханы бүх үг үнэн бөгөөд хүний үзэлтэй нийцдэг эсэх нь хамаагүй, тэдгээрийг хүлээн авах ёстой гэдгийг мэдэх шаардлагатай. Хүн тэдгээрээс шилж сонгоод хүлээн авч, дуулгавартай дагах ёсгүй;

(2) Хүн өөрийн ойлгосон Бурханы үг-үнэнийг хэрэгжүүлж, туулах ёстой. Үнэний талаарх хүний ойлголт өнгөц юм уу гүн гүнзгий байх нь хамаагүй хэрэгжүүлж, туулснаар тодорхой ойлгодог болох ёстой;

(3) Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, мөн харьцалт, засалтыг дуулгавартай дагах шаардлагатай. Хүн завхарсан мөн чанараа мэдэж авах үедээ л үнэхээр гэмших болно;

(4) Бурханы үгийн эрх мэдлийг дуулгавартай дагах ёстой. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, Бурханы үг-үнэнтэй нийцэлтэй юм ярьсан хүний үгийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Бурханы үг бол хамгийн өндөр дээд эрх мэдэл юм.

Холбогдох Бурханы үг:

Эрин үе болгонд Бурхан хүмүүсийн дунд ажиллаж байхдаа тэдэнд зарим үгийг хайрлаж, зарим үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүмүүсийн баримтлах ёстой зам, тэдний алхах ёстой зам, тэднийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа явцад хүмүүсийн хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр айлдварыг хүн төрөлхтөнд илэрхийлдэг. Бурханаас ирдэг эдгээр үгийг хүмүүс баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг баримтлах нь амь хүртэхийн тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулдаггүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Түүнчлэн хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханаас эмээж, муугаас зайлахгүй байна, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чадахгүй. Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, ийм хүмүүст төгсгөл байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан бөгөөд Бурханаас урвах нь хүний уг чанар юм. Гэхдээ Сатаны завхруулсан бүх хүний дунд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг зарим хүн байдаг; тэд бол үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг хүмүүс юм. Үнэнийг эрж хайхад анхаардаггүй хүмүүс ч бас байдаг. Тэд хоосон сургаал ойлгох төдийд сэтгэл ханадаг; тэд сайхан сургаал сонсоод хадгалдаг ба үүнийг ойлгосныхоо дараа үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж чаддаг. Ийм хүмүүс хий гэснийг хийдэг, тааруухан хүн чанартай байдаг. Тэд тодорхой хэмжээнд зарлагадаж, хорвоогийн юмсыг орхиж, зовлон туулахад бэлэн байдаг. Гэвч үнэний тухайд тэд үнэн сэтгэлээсээ ханддаггүй; тэд нүгэл үйлдэхгүй байхад хангалттай гэж итгээд, үнэний мөн чанарыг хэзээ ч ойлгож чаддаггүй. Ийм хүмүүс эцсийг нь хүртэл бат зогсож чадвал өршөөгдөж бас чадах боловч зан чанараа өөрчилж чадахгүй. Завхралаа ариусгаж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвар чамд байх ёстой. Үнэнийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үгээр илчлэгдэх үедээ үүнийг хүлээн зөвшөөрч, эдгээр үгэнд захирагдана гэсэн үг; чи тэдгээрийг болзолгүйгээр, шалтаг тоочилгүйгээр, шилж сонголгүйгээр хүлээн зөвшөөрч, Бурханы хэлдэг зүйлд үндэслэн өөрийгөө мэдэж авдаг. Бурханы үгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ юм. Бурхан юу ч хэлсэн бай, Түүний айлдварын хэр их нь зүрх сэтгэлийг чинь сүлбэсэн ч бай, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чаддаг бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс дажгүй хүн чанартай байж болох ч үнэний тухайд мунгинуу байдаг бөгөөд үүнийг нухацтай авч үздэггүй. Хэдийгээр тэд цөөн хэдэн сайн үйл хийх чадвартай, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадаж, золиос гаргаж чаддаг байж болох ч зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш. Хүмүүсийг гаднах төрхөөс нь харахад бүгд зүгээр харагдаж болно. Тэгвэл Бурхан яагаад зарим хүнийг муу ёрын сүнс, заримыг нь бузар сүнс гэж хэлдэг юм бэ? Энэ нь чамд үл харагдах зүйл юм. Тиймээс чи Бурханы үгийг баримтлахын тулд гадаад төрх юм уу гаднаасаа харагддаг зүйлд найдаж болохгүй. Ийм нөхөрлөлийн дараа Бурханы үгэнд хандах хандлагад чинь өөрчлөлт гарсан уу? Тэр өөрчлөлт хэчнээн их ч бай, бага ч бай, дараагийн удаад чи ийм үг унших үедээ ядаж л Бурханд учирлах гэж оролдохгүй. Чи, “Бурханы үг үнэхээр сонсоход хэцүү юм; би энэ хуудсыг уншихгүй. Зүгээр л алгасчихъя! Жаахан тайтгарал олохын тулд ерөөл, амлалтын талаар уншчих юм хайя” гэж хэлэхгүй. Унших зүйлээ чи ийм маягаар шилж сонгох ёсгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Чи юу ч хийсэн бай, үүнээс үнэнийг эрж хайж, дуулгавартай байж сурах ёстой. Үнэний дагуу үйлдэж байгаа цагт чи зөв үйлдэж байна. Үүнийг хэлсэн хүн нь хүүхэд ч бай, эсвэл хамгийн нүдэнд өртөмгүй залуухан ах, эгч нар ч бай, тэдний хэлдэг зүйл үнэнтэй нийцэж байгаа цагт хийж буй зүйл чинь сайн үр дүнтэй байж, Бурханы хүсэлд нийцнэ. Асуудлыг зохицуулах нь чиний эрмэлзэл, үүнийг зохицуулдаг зарчмаас чинь хамаарна. Хэрвээ чиний зарчим хүний хүслээс төрөн гардаг бол, хэрвээ хүний бодол, үзэл, төсөөллөөс гардаг бол, эсвэл хүний сэтгэл хөдлөл, үзэл бодлоос гардаг бол эх сурвалж нь буруу байх учраас асуудлыг зохицуулах чинь буруу байх болно. Чиний үзэл бодол үнэний зарчимд үндэслэж, асуудлыг үнэн-зарчмын дагуу шийдвэрлэхэд чи тухайн асуудлыг зөв шийдвэрлэх нь дамжиггүй. Заримдаа бусад хүн уг асуудлыг шийдвэрлэж байгааг чинь тэр үед хүлээн зөвшөөрч чадахгүй байх бөгөөд тийм үед тэд өөрсдийн үзэлтэй байгаа мэт, зүрх сэтгэл нь амархан тавгүйтдэг мэт санагдаж болзошгүй. Гэвч, хэсэг хугацааны дараа чиний зөв гэдэг нь батлагдана. Бурханы хүсэлтэй нийцдэг асуудлууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам сайн харагдана; харин Бурханы хүсэлтэй нийцдэггүй асуудлууд буюу хүний хүсэлтэй нийцдэг, хүний үүсгэсэн асуудлуудын үр дүн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дордож, бүгд тийм болох нь батлагдана. Үйлдэх үедээ чи хэний зам чамайг залж чиглүүлэх ёстой, ёсгүй талаар бүү санаа зов, таамаглал бүү гарга. Юун түрүүнд чи эрж хайж, залбирах ёстой, дараа нь урагшлах замаа мэдэрч, хүн бүртэй хамт нөхөрлөх ёстой. Нөхөрлөлийн зорилго юу вэ? Энэ нь, аливааг Бурханы хүслийн дагуу нягт нямбай хийж, Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх боломжийг хүнд олгодог. Ингэж хэлэх нь арай жаахан сүртэй тул энэ нь үнэн-зарчмын дагуу асуудлыг нарийн нямбай шийдвэрлэх боломж олгодог гэж хэлье—ингэвэл арай илүү бодитой юм. Үүнд хүрч чадахад л хангалттай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Амийн оролтын талаарх хүмүүсийн эрэл хайгуул нь Бурханы үгэнд үндэслэдэг. Урьд нь Түүний үгээс үүдэн бүх зүйл гүйцэлддэг гэж хэлдэг байсан ч хэн ч энэ баримтыг олж хараагүй. Хэрвээ чи одоогийн алхмыг туулбал бүх юм тодорхой болох ба чи ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавих болно. Бурхан юу ч хэллээ гэсэн гагцхүү Түүний үг рүү ороход анхаарлаа төвлөрүүл. Хүмүүсийг гэсгээж эхэлнэ гэж Бурханыг хэлэх үед Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг шаардах үед тэрхүү шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи үргэлж Түүний хамгийн шинэ айлдварууд дотор амьдарч байгаа бол эцэст нь Бурханы үг чамайг төгс болгоно. Бурханы үг рүү орох тусам чи төдий чинээ хурдан төгс болгуулна. Би яагаад ахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг мэдэж, Бурханы үг рүү орохыг шаарддаг вэ? Бурханы үгийг эрэлхийлж, туулж, Түүний үгийн бодит байдалд орох үед чинь л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болдог. Тиймээс та нар бүгд Бурханы ажилладаг арга барил бүрд оролцогчид бөгөөд зовлон зүдүүр чинь ямар ч хэмжээтэй байсан бай, эцэст нь бүгд “бэлэг дурсгал” хүртэнэ. Эцсийн төгс төгөлдөрт хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримталдаггүй; Тэрээр хүмүүсийн хамтын ажиллагааг шаарддаг ба хүн бүр Түүнтэй ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу ч хэлдэг бай, Түүний үгэнд ороход л анхаарлаа төвлөрүүл—энэ нь аминд чинь илүү ашиг тустай байх болно. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг. Бурханы үгэнд орох үед зүрх сэтгэлийг чинь Тэр хөдөлгөж, ажлынхаа энэ алхамд Бурханы хүрэхийг хүсдэг бүхнийг чи ойлгож чадах бөгөөд үүнд хүрэх шийдвэртэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүн үүнийг ажлын арга барил гэж үзээд, Бурханы үгэнд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд ямар нэг зүйлийг олж авч, ойлголгүйгээр гэсгээлтийн цаг үеэс гарч ирсэн юм. Өчүүхэн ч эргэлзэлгүйгээр эдгээр үгэнд үнэхээр орсон, мөн Бурханы үг бол алдаа мадаггүй үнэн бөгөөд хүмүүс гэсгээгдэх ёстой гэж хэлдэг байсан зарим хүн бий. Тэд тэндээ хэсэг хугацаанд тэмцээд, өөрсдийн ирээдүй, хувь заяаг орхисон бөгөөд гарч ирэх үедээ зан чанартаа зарим нэг өөрчлөлт гаргаж, Бурханы талаар илүү гүнзгий ойлголттой болсон байлаа. Гэсгээлтээс гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэрсэн бөгөөд ажлын энэ алхам бол өөрсдөд нь буун ирж буй Бурханы агуу хайрын биелэл гэдгийг, мөн Бурханы хайрын байлдан дагуулалт, аврал гэдгийг ухаарчээ. Бас тэд Бурханы бодол үргэлж сайн байдаг бөгөөд хүнд Бурханы хийдэг бүхэн үзэн ядалтаас бус, хайраас гардаг гэж хэлсэн юм. Бурханы үгэнд итгээгүй, эсвэл Түүний үгийг анхаараагүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэдэнтэй хамт байгаагүй, тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн цаг үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлт туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан ба үр дүнд нь тэдний амь зан чанар өөрчлөгджээ. Зарим хүн гаднаа маш эерэг, бүхэл өдөржингөө хөөр баяслаар дүүрэн байсан ч Бурханы үгийн цэвэршүүлэлтийн байдалд ороогүй байсан тул огтхон ч өөрчлөгдөөгүй юм, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар байв. Хэрвээ чи Бурханы үгэнд итгэдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгэнд итгэдэг бүх хүнд харагддаг ба Түүний үгэнд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Түүний хайрыг олж авч чадна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлагыг дуулгавартай дагах нь хүнд тэнгэрээс заяасан ажил; Бурханы юу хэлэх нь хүний санаа тавих хэрэг биш. Бурхан юу хэлж, хүнээс юу ч хүсэх нь хамаагүй, Бурханы ялгамж чанар, мөн чанар, байр суурь өөрчлөгддөггүй, Тэр хэзээд Бурхан хэвээр байдаг. Түүнийг Бурхан гэдэгт эргэлзэхгүй байгаа бол чиний цорын ганц хариуцлага, цорын ганц хийх ёстой зүйл бол Түүний хэлэхийг сонсох явдал юм; энэ бол хэрэгжүүлэлтийн зам. Бурханы бүтээл Бурханы үгийг шинжиж, дүгнэн шинжилж, судалж, голж, үгтэй нь зөрчилдөж, дуулгаваргүй хандаж, эсвэл Бурханы үгийг үгүйсгэдэггүй; Бурхан үүнийг жигшдэг бөгөөд энэ бол Түүний хүнээс харахыг хүссэн зүйл биш. Тэгвэл хэрэгжүүлэлтийн зам гэж чухам юу юм бэ? Үнэндээ энэ нь тун энгийн: Сонсож сур, зүрх сэтгэлээрээ сонс, хүлээн ав, ойлго, ухаар, дараа нь зүрх сэтгэлээсээ явж хий, хэрэгжүүл, гүйцэлдүүл. Зүрх сэтгэлээрээ сонсож, ухаарсан зүйл чинь хэрэгжүүлж байгаа зүйлтэй чинь нягт холбоотой байдаг. Энэ хоёрыг бүү салга; чиний хэрэгжүүлж, дуулгавартай дагаж, гараараа хийдэг зүйл, завгүй хөөцөлдөж гүйдэг бүхэн зүрх сэтгэлдээ сонсож, ухаардаг зүйлтэй чинь холбоотой байдаг, эндээс л чи Бүтээгчийн үгийг дуулгавартай дагах чадварыг олж авдаг. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Бүх хүний дотроос Ноа бол үлгэр жишээ авууштай, Бурханаас айж, дуулгавартай дагадаг, Бурханы итгэж даалгасан ажлыг гүйцэлдүүлсэн нэгэн байсан; тэр бол Бурханд сайшаагдсан, өнөөдөр Бурханыг дагаж байгаа хэн бүхэнд үлгэр дуурайл болохуйц нэгэн. Тэгвэл түүний юу нь тийм онцгой байсан юм бэ? Тэр сонсоод хүлээн авах, хүлээн аваад дуулгавартай дагах, мөн үхэн үхтлээ дуулгавартай дагах гэсэн нэг л хандлагаар Бурханы үгэнд ханддаг байсан. Бүхнээс онцгой энэ хандлага л түүнийг Бурханы сайшаалыг хүртэхэд хүргэсэн юм. Бурханы үгийн тухайд, тэр ердөө нэр төдий хүчин чармайлт гаргаж, дүр эсгээгүй, толгой дотроо Бурханы үгийг шинжиж, дүн шинжилгээ хийж, эсэргүүцэж, жигшин голж, дараагаар нь бодлынхоо мухар руу чулуудаагүй; харин ч чин сэтгэлээсээ сонсож, зүрх сэтгэлдээ бага багаар хүлээн авч, дараа нь хэрхэн Бурханы үгийг бодит үр дүнд хүргэж, хэрэгжүүлж, мушгин гуйвуулахгүйгээр анхны санаа зорилгынх нь дагуу биелүүлэх вэ хэмээн тунгаасан. Бурханы үгийг тунгаан бодохын сацуу тэр дотроо нууцхан “Эд бол Бурханы үг, зааварчилгаа, даалгавар, би хариуцлага үүрэх, дуулгавартай дагах ёстой, ямар ч жижиг зүйлийг орхигдуулж, ямар ч байдлаар Бурханы хүслийг сөрж болохгүй, Түүний хэлсэн зүйлийн аль ч жижиг хэсгийг анзааралгүй өнгөрч бүр ч болохгүй, эс бөгөөс би хүн гэж дуудуулахад тохирохгүй, Бурханы даалгавар, өргөмжлөлийг хүртэх эрхгүй болно. Бурханы надад хэлж, итгэж даалгасан бүхнийг биелүүлж үл чадвал би маш их харуусал тээн хоцорно; түүгээр ч зогсохгүй өөрийгөө Бурханы даалгавар, өргөмжлөлийг хүртэх эрхгүй гэдгээ мэдэж авч, Бүтээгчийн өмнө буцаж очих нүүргүй болно” гэж боддог. Ноагийн зүрх сэтгэлдээ бодож, эргэцүүлсэн бүхэн, харах өнцөг, хандлага, энэ бүхэн нь түүний хувьд, Бурханы үгийг амжилттай хэрэгжүүлж, бодит болгож, үр дүнд хүргэх, өөрөөрөө дамжуулан биелүүлж, бодит байдал болгосноороо Бурханы үгийг талаар өнгөрүүлэхгүй байх нөхцөл нь болсон юм. Ноагийн бодсон бүхэн, зүрх сэтгэлд нь төрсөн үзэл санаа бүрээс, түүний Бурханд хандах хандлагаас дүгнэвэл, Ноа Бурханы даалгаварт тэнцэх, итгэлийг нь хүлээсэн, Бурханы илүү эрхэмлэдэг нэгэн байжээ. Бурхан хүний үг, үйл хэрэг бүрийг шинжиж, бодол, үзэл санааг нь хардаг. Бурханы нүдэнд Ноа ингэж бодож чадаж байна гэдэг нь Бурхан буруу сонголт хийгээгүй гэсэн үг. Ноа өөрийгөө Бурханы даалгаврыг хариуцахад тохирохуйц, Бурханы итгэлийг хүлээж чадахуйц гэдгээ харуулсан, тэр Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх чадвартай байсан: Бүх хүн төрөлхтний дундаас ганц сонголт нь л тэр байв.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Абрахам үнэнч шударга хүн байсан. Тэрээр Бурханы үгэнд нэг л хандлагаар ханддаг байсан: сонсох, хүлээн авах, дуулгавартай дагах. Тэр Бурханы хэлсэн бүхнийг сонсдог байсан; хэрэв Бурхан ямар нэг зүйлийг хар өнгөтэй гэж хэлбэл хэдий Абрахамд хар харагдахгүй байсан ч эргэлзэлгүйгээр хар гэж итгэдэг байсан. Хэрэв Бурхан ямар нэг зүйлийг цагаан гэвэл цагаан байсан. Ийм л энгийн байсан юм. Бурхан түүнд хүүхэд өгнө гэж хэлэхэд тэр дотроо “Би зуун настай. Хэрэв Бурхан надад хүүхэд өгөх болно гэж хэлж байгаа бол би Бурханд талархъя, Эзэндээ талархъя” гэж бодсон. Тэр асуудлын талаар хэт их бодоогүй; зүгээр л Бурханд итгэсэн. Тэгвэл энэхүү итгэлийн мөн чанар юу байсан бэ? Тэрээр Бурханы мөн чанар, ялгамж чанарт итгэсэн; Бүтээгчийн талаарх түүний итгэл үнэн байсан. Бурхан бол бүх зүйлийг бүтээх хүч чадалтай, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн гэж чангаар хэлдэг хэр нь зүрх сэтгэлдээ “Бид бичнээс үүсэж хөгжөөгүй бил үү? Бурхан бүх зүйлийг бүтээж байгааг би яагаад хараагүй юм бэ?” хэмээн эргэлздэг зарим хүнтэй тэр адилгүй байв. Бурханы яриаг сонсох бүрд тэр хүмүүсийн зүрх сэтгэлд том асуултын тэмдэг үүсдэг. Тэд Бурханы хэлсэн баримт, зүйл, зааварчилгаа бүрийг нарийвчлан, хичээнгүйлэн, хянуур судалж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байдаг; эс бөгөөс, анхаарал болгоомжтой байхгүй бол залилуулж, ашиглуулж мэднэ. Гэхдээ Абрахам ийм байгаагүй. Тэр цэвэр ариун зүрх сэтгэлтэй байсан, Бурханы үгийг цэвэр ариун зүрх сэтгэлээр сонссон, хэдийгээр энэ удаад Бурханы хэлсэн зүйл түүний сэтгэлийг шаналгасан ч итгэж, дуулгавартай дагасаар байх сонголт хийсэн; Бурханы үг өөрчлөгдөхгүй, бодит байдал болох болно, тэдгээр үгийг бүтээгдсэн хүн төрөлхтөн хэрэгжүүлж, дуулгавартай дагах ёстой; Бурханы үгтэй тулгарах үедээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд сонголт хийх эрх байхгүй, судалж, задлан шинжлэх эрх бүр ч байхгүй гэдэгт итгэсэн. Бурханы үгэнд Абрахам ийм хандлагаар хандаж байсан юм. Тиймээс хэдий сэтгэл нь ихэд шаналж байсан ч хүүдээ хоргодох сэтгэл, хайр, өхөөрдөн энхрийлэх сэтгэлээсээ болж дээд зэргээр хямарч, зовж байсан ч хүүгээ Бурханд буцаан өгөхөөр шийдсэн. Яагаад түүнийг Бурханд буцааж өгөх хэрэгтэй байсан юм бэ? Хэрэв Бурхан шаардаагүй байсан бол тэрээр хүүгээ сайн дураар буцаан өгөх хэрэггүй байсан—гэхдээ нэгэнт Бурхан шаардсан болохоор түүнийг Бурханд буцааж өгөх ёстой байв; тэр ямар ч шалтаг хэлээгүй, хүмүүс Бурханд учирлахаар оролдох ёсгүй; Абрахам ийм хандлагатай байлаа. Тэр ийм цэвэр ариун зүрх сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагасан юм: Энэ бол Бурханы хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл байлаа. Исаакийг өргөн барьснаараа Абрахамын гүйцэлдүүлсэн зүйл, Бурханы өмнө харуулсан бүхэн нь Бурханы харахыг хүссэн зүйл бөгөөд түүнийг туршсан Бурханы туршилт байсан юм. Гэсэн ч Бурхан Абрахамд Ноад хандсан шигээ хандаагүй. Тэр Абрахамд бүх түүх, үйл явц, энэ асуудлын цаадах бүхнийг хэлээгүй. Абрахам нэг л зүйлийг мэдэж байсан: Бурхан түүнээс Исаакийг буцаан өгөхийг хүссэн, тэгээд л болоо. Ингэснээрээ Бурхан түүнийг туршиж байгааг, ийм туршилтад оруулсныхаа дараа Бурхан түүнд болон түүний үр удамд юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг ч тэр мэдээгүй. Бурхан түүнд бүхнийг хэлээгүй, зүгээр л энгийн зааварчилгаа өгч, хүсэлт тавьсан. Тэгээд хэдийгээр Бурханы эдгээр үг тун энгийн, өршөөлгүй байсан ч хүлээж байсанчлан Абрахам Бурханы хүсэж, шаардсаны дагуу үйлдсэн: Тэр Исаакийг тахилын ширээн дээр тахил болгосон. Түүний өргөл зүгээр нэг ёсорхол байгаагүй, тэр зүгээр нэг дүр эсгээгүй, харин зүрх сэтгэлийнхээ гүнээс чин үнэнч байсныг түүний хийсэн бүхэн харуулж байна. Хэдийгээр тэвчиж чадахгүй байсан ч, энэ нь түүнийг шаналгаж байсан ч Бүтээгчийн хүссэн зүйлтэй тулгарах үедээ Абрахам ямар ч хүний сонгохгүй аргыг сонгосон: Бүтээгчийн шаардсан зүйлд туйлын дуулгавартай байх, ямар ч тохиролцоо, шалтаг, болзолгүйгээр дуулгавартай байх—тэрээр Бурханы шаардсан зүйлийг хийсэн. Тэгвэл түүнд юу байсан болохоор Бурханы шаардсан зүйлийг хийж чадсан юм бэ? Нэг талаар, тэр Бурханд жинхэнээсээ итгэдэг байсан; Бүтээгч бол Бурхан, өөрийнх нь Бурхан, Эзэн, бүх зүйлийг захирдаг, хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн гэдэгт итгэлтэй байсан. Энэ нь жинхэнэ итгэл байв. Нөгөө талаар, түүний зүрх сэтгэл цэвэр ариун байсан. Тэр Бүтээгчийн айлдсан үг бүрд итгэж, Бүтээгчийн айлдсан үг бүрийг шууд л, олон таван үггүй хүлээн авч чадсан. Нөгөөтээгүүр, Бүтээгчийн шаардсан зүйл ямар хэцүү байх, ямар их зовлон шаналлыг түүнд авчрахыг үл харгалзан тэр дуулгавартай байх хандлагыг буюу Бурханыг ятгах гэж, эсвэл хойшлуулж, татгалзах гэж оролдолгүйгээр харин бүрэн дүүрэн дуулгавартай байх, Бурханы шаардсан зүйл, үг, тушаал бүрийн дагуу үйлдэж, хэрэгжүүлэх хандлагыг сонгосон. Бурханы хүсэж, харахыг хүсэмжилж байсны дагуу Абрахам Исаакийг тахилын ширээн дээр өргөн барьж, түүнийг Бурханд тахил болгосон бөгөөд Бурхан зөв хүнээ сонгосон, Бурханы нүдэнд тэр бол зөв шударга нэгэн гэдгийг хийсэн бүхэн нь батлан харуулсан юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Би амьдралд чинь та нарт харагддаг боловч та нар үүнийг үргэлж мэддэггүй. Та нар бүр Намайг ч таньдаггүй. Миний хэлдэг үгийн бараг хагас нь та нарыг шүүх шүүлт байдаг бөгөөд хүрэх ёстой үр дүнгийнхээ хагаст л хүрч, та нарын дотор гүн айдас төрүүлдэг. Үлдсэн хагас нь амьдралын тухай, биеэ хэрхэн авч явах тухай та нарт зааж сургах үгээс бүрддэг. Гэхдээ та нарын тухайд бол, тэдгээр нь бүр оршин байдаггүй юм шиг, эсвэл та нар хүүхдүүдийн үг буюу үргэлж нууцхан инээмсэглэдэг ч хэзээ ч биелүүлдэггүй үгээ сонсож байгаа мэт байдаг. Та нар эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа тавьж байгаагүй; та нар үндсэндээ сониуч зангаасаа болоод Миний үйлдлүүдийг үргэлж ажигласаар ирснийхээ үр дүнд одоо харанхуйд унаж, гэрлийг харж чаддаггүй тул харанхуйд хөөрхийлөлтэйгээр уйлж байдаг. Миний хүсдэг зүйл бол та нарын дуулгавартай байдал буюу ямар ч болзолгүй дуулгавартай байдал бөгөөд түүнээс ч илүүтэйгээр Миний хэлж байгаа бүхний талаар бүрэн итгэлтэй байхыг Би та нараас шаарддаг. Та нар үл ойшоосон хандлага баримтлах ёсгүй бөгөөд ялангуяа Миний хэлдэг зүйлийг шилж сонгон авч үзэх ёсгүй, мөн сурсан дадсанаараа Миний үг болон Миний ажилд хайхрамжгүй хандах ч ёсгүй. Миний ажил та нарын дунд хийгддэг бөгөөд Би та нарт асар их үгээ хайрласан боловч хэрвээ та нар Надад ийм маягаар хандах юм бол та нарын олж аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй зүйлсийг Би Харь үндэстний гэр бүлүүдэд өгөхөөс өөр аргагүй. Бүтээгдсэн бүх зүйлийн дундаас хэн Миний гарт байдаггүй вэ? Та нарын дундаас олонх нь “боловсорч гүйцсэн ахимаг насандаа” байгаа бөгөөд Надад байгаа ийм ажлыг хүлээн авах эрч хүчгүй байдаг. Та нар Ханхао шувууа шиг арай ядан амь зуудаг ба Миний үгэнд хэзээ ч нухацтай хандаагүй. Залуучууд туйлын нэрэлхүү, хэт эрхэлсэн бөгөөд Миний ажлыг бүр ч бага анхаардаг. Тэдэнд Миний цайллагын амттануудыг амсах сонирхол байдаггүй; тэд алс хол явахаар торноосоо ниссэн бяцхан шувуу шиг байдаг. Ийм төрлийн хөгшин, залуу хүмүүс яаж Надад хэрэгтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст зориулсан үг”-ээс эш татав

Эхэндээ Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий цэвдэг, хайхрамжгүй байсан тул болих хэрэгтэй болсон; Би хүчин чармайлтаа дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс үгийг минь зуурах атлаа бүх талаар Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйл хийж байгааг харахыг ч хүсдэггүй. Хандлага, хүн чанараас чинь болж Би, та нарын хувьд маш чухал үгийнхээ багахан хэсгээр та нарыг хангадаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Миний туршилтын ажил болдог юм. Одоо л Би гаргасан шийдвэр, төлөвлөгөө минь та нарын хэрэгцээнд нийцсэн байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталлаа. Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас эш татав

Тайлбар:

а. Ханхао шувууны түүх нь шоргоолж, царцаа хоёрын тухай Эзопын ёгт үлгэртэй тун адилхан. Ханхао шувуу өөрийн хөрш, алаг шаазгайн олон удаагийн анхааруулгыг үл харгалзан, цаг агаар дулаахан байх зуур үүрээ барихын оронд унтахыг илүүд үздэг. Өвөл болоход уг шувуу хөлдөж үхдэг.

Өмнөх: 157. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байх зарчмууд

Дараах: 159. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх