128. Ах эгч нартаа хандах зарчмууд

(1) Бурханы үгийг байнга уншдаг, үнэнийг хүлээн авч чаддаг, үүргээ чадлынхаа хэрээр биелүүлдэг бүх хүн бол ах эгч нар бөгөөд тэдэнд зохих ёсоор хандах ёстой;

(2) Ах эгч нарыг бэрхшээлтэй тулгарах юм уу, сөрөг, сул дорой байдалд орох бүрд нь зочлон очиж, дэмжих ёстой. Тэдэнтэй үнэний тухай хайраар нөхөрлөж, асуудлаа шийдвэрлэхэд нь чадлынхаа хэрээр туслах ёстой;

(3) Шалгалт, гай зовлонгийн дунд буй ах эгч нар дээр зочлон очиж, үнэний талаар бүр ч олон удаа нөхөрлөх ёстой. Бие биеэ дэмжиж, Бурханы хайрыг амсахад нь нэгэндээ тусал;

(4) Гэм буруу үйлдсэн, харьцангуй хүн чанар муутай ах эгч нарт тулгарсан бодитой бэрхшээлийн талаар хүн хайхрамжгүй байх ёсгүй, харин бэрхшээлийг нь шийдвэрлэхэд туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой;

(5) Ах эгч нар дээрээ зочлон очих нь ердөө амийн оролтынх нь асуудлыг шийдвэрлэхийн төлөө байдаггүй; гэр оронд нь бэрхшээл тулгарах бүрд тэдэнд бас тусламж үзүүлэх ёстой. Жинхэнэ хайрын зүрх сэтгэлтэй байх гэдэг нь энэ юм.

Холбогдох Бурханы үг:

“Үнэнд хайртай бүх хүн бол ах эгч нар юм”. Үнэнд хайртай хүмүүс л Бурханы гэрт харьяалагддаг; гагцхүү тэд л жинхэнэ ах эгч нар мөн. Бурханы гэрт байгаа, Бурханд итгэж чаддаг бүх хүнийг ах эгч нар мөн гэж чи боддог уу? Ямар хүмүүс ах эгч биш вэ? Үнэнийг хүлээн авдаггүй, үүнээс залхдаг хүмүүс, хорон муу хүмүүс болон хүн чанар муутай зарим хүмүүс. Гаднаа сайн хүн чанартай харагддаг атлаа амьдралын гүн ухааныг харгалзаж үзэхдээ гарамгай зарим хүн ч бий; энэ хүмүүс зальхай арга хэрэглэн бусдыг ашиглаж, луйвардаж, хуурна. Хэн нэгэн үнэнийг дурдмагц тэд үл сонирхон, үүнээс залхаж, энэ талаар сонсохыг тэсвэрлэж чаддаггүй бөгөөд үүнийг уйтгартай гэж бодон, байж сууж чаддаггүй. Ийм төрлийн хүмүүс бол үл итгэгчид бөгөөд тэднийг чи ах эгч гэж үнэхээр үзэх ёсгүй. Тэд чамайг ямар нэг төрлийн тусаар хахуульдаж, эсвэл цөөн хэдэн багахан тус хүргэж магад. Гэхдээ үнэнийг нөхөрлөж эхэлмэгц чинь тэд зүгээр л ердийн юмсын тухай ярьж хөөрч эхэлдэг. Тэд үргэлж махан биеийн асуудал, ажлын асуудал, ертөнцийн асуудал болон үл итгэгчдийн чиг хандлагатай холбогдсон асуудал, хайр сэтгэл, гэр бүлийн асуудлын тухай ярьдаг. Тэд ердөө л ийм гаднах юмны талаар ярьж хөөрдөг; үнэн, Бурханд итгэх итгэл, үнэнийг хэрэгжүүлэхтэй тэдний хэлдэг юу ч огт холбоогүй байдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Тэд бол үл итгэгчид, итгэлгүй хүмүүс юм.) Ийм хүмүүсийн зарим нь тэр ч бүү хэл үүргээ биелүүлсээр байгаа бөгөөд үүргээ биелүүлдэг зарим нь чимээгүйхэн биеийн хүчин зүтгэл гаргахаас хэтэрдэггүй; тэд хэзээ ч Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөдөггүй. Ийм хүмүүс ах эгч мөн үү? Тэд ах эгч ердөө биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Чи ах эгч нартаа шүтлэггүй хүмүүс бусдад ханддаг шиг хандаж болохгүй; чи шударга, ухаалаг байх ёстой. Чи нэгэнтэй нь дотно, нөгөөтэй дотно биш байж болохгүй; бүлэглэл үүсгэж, бүлэглэн нэгдэж бүр ч болохгүй. Дургүй болохоор хүмүүсийг дээрэлхэж, эсвэл догшин хүмүүст тал засаж болохгүй. Зарчим гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Бусадтай харьцах арга барил чинь зарчимтай байх ёстой; чи бүгдэд нь шударга хандах ёстой. Нэлээд дажгүй гэж бодсон хүмүүсээ өөрийн талд уруу татаж, ойртоход хэцүү санагдсан хүмүүсээ гадуурхвал чи зарчимгүй байгаа бус уу? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн энэ дэлхийд амьдрах гүн ухаан төдийгүй бусдад хандах хэв маягийнх нь цаад зарчим юм. Энэ бол сатанлаг зан чанар төдийгүй сатанлаг логик мөн. Бурханы гэр бүлийн гишүүдэд ямар зарчмын дагуу хандах ёстой вэ? (Ах эгч нэг бүрд шударгаар хандах ёстой.) Тэдэнд яаж шударга хандах вэ? Хүн бүрд бага сага алдаа, дутагдал, тодорхой онцлог шинж бий; хүмүүс бүгд өөрийгөө зөвтгөдөг, сул дорой, дутагдалтай талуудтай. Чи хайрын сэтгэлээр тэдэнд тусалж, хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой бөгөөд хэтэрхий хатуурхаж, өчүүхэн жижиг зүйл дээр сүржигнэхгүй байх хэрэгтэй. Бага залуу, Бурханд төдийлөн удаан итгээгүй юм уу үүргээ саяхнаас биелүүлж эхэлсэн, зарим нэг онцгой хүсэлттэй энэ хүмүүсийг эдгээр зүйлээс нь барьж аваад өөрсдийнх нь эсрэг ашиглавал чи хатуурхаж байгаа хэрэг. Чи хуурамч удирдагч, антихристүүдийн хийсэн муу үйлийг үл тоодог атлаа ах эгч нарынхаа өчүүхэн бага алдаа, дутагдлыг олж харан, тэдэнд туслахаас татгалзаж, оронд нь тэдгээр зүйлээс үүдэн сүржигнэж, ар хударгаар нь тэднийг шүүж, улмаар илүү олон хүн тэднийг эсэргүүцэж, гадуурхаж, тусгаарлахад хүргэдэг. Энэ ямар гээч зан авир вэ? Энэ бол ердөө л хувийн сонирхолдоо үндэслэн аливааг хийж, хүмүүст шударгаар хандаж чадахгүй байгаа хэрэг; энэ нь завхарсан сатанлаг зан чанарыг харуулдаг бөгөөд энэ бол гэм буруу мөн! Хүмүүс аливааг хийх үед Бурхан харж байдаг; чиний хийж байгаа, бодож байгаа бүхнийг Тэр хардаг! Хэрэв чи зарчмыг ухаарахыг хүсвэл эхлээд үнэнийг ойлгох ёстой. Үнэнийг ойлгомогцоо чи Бурханы хүслийг ухаарч чадна. Хүмүүст хэрхэн хандахыг үнэн чамд хэлж өгдөг бөгөөд үүнийг ойлгомогцоо чи Бурханы хүсэлд нийцтэйгээр хүмүүст хэрхэн хандахаа мэдэх болно. Хэрэв чи үнэнийг ойлгохгүй бол Бурханы хүслийг ойлгохгүй нь лавтай. Бусдад хэрхэн хандах вэ гэдгийг чинь Бурханы үгэнд тодорхой харуулж, эсвэл битүүхэн сануулдаг; хүн төрөлхтөнд ханддаг Бурханы хандлага бол хүмүүс нэг нэгэндээ хандахдаа баримтлах ёстой хандлага юм. Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй, бага залуу, эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн байдаг. Бурхан энэ хүмүүсийг уг чанар-мөн чанараараа муу ч биш, хорлонтой ч биш гэж үзэж магадгүй; тэд ердөө л бага зэрэг мунхаг, хэв чанараар дулимаг юм уу нийгмээс болж хэтэрхий их бохирдсон байдаг. Тэгээд үнэн-бодит байдалд ороогүй тул зарим нэг мунхаг зүйл хийхгүй, мэдлэггүй үйлдэл хийхгүй байхад хэцүү байдаг. Гэвч Бурханы өнцгөөс бол ийм асуудлууд чухал биш; Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг л хардаг. Хэрэв тэд үнэн-бодит байдалд орохоор сэтгэл шулуудан, зөв чиглэлд явж байгаа бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, хүлээж, орох цаг хугацаа, боломж бололцоог тэдэнд олгож байдаг. Бурхан тэднийг ганц цохилтоор цохин унагадаг юм биш, мөн нэгэнтээ үйлдсэн гэм бурууг нь шүүрэн аваад, тавьж явуулахаас татгалздаг ч юм биш; Тэрээр хүмүүст хэзээ ч ингэж хандаж байгаагүй. Тийм болохоор, хэрэв хүмүүс бие биедээ ийм маягаар хандвал энэ нь завхарсан зан чанарыг нь харуулдаг бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи тэдгээрийг хэрхэн туулахаа мэдэх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Хэрвээ та нар ариун хүн байх мэдрэмж, зарчмыг хараахан олоогүй байгаа бол амийн оролт чинь дэндүү өнгөцхөн, үнэнийг хараахан ойлгоогүй байгааг чинь энэ нь нотолдог. Өөрийн биеэ авч явах байдал, өдөр бүр амьдардаг орчиндоо үүнийг амталж, тунгаан бодож, бие биетэйгээ нөхөрлөж, бие биеэ зоригжуулж, сонор соргог байлгаж, нэг нэгэндээ тусалж, анхаарч, нэг нэгнээ дэмжиж, хангах шаардлагатай. Бусдын алдааг үргэлж бүү анхаар, харин өөрийгөө байнга эргэцүүл, өрөөлд саад тотгор, хор хөнөөл болохоор юу хийснээ дараа нь хүлээн зөвшөөрөхдөө идэвх санаачилгатай бай. Сэтгэлээ уудалж, нөхөрлөж сур, Бурханы үгэнд үндэслэн хэрхэн бодитоор нөхөрлөхийг хамтдаа үргэлж хэлэлц. Амьдралын чинь орчин ихэвчлэн ийм байх үед ах эгч нарын хоорондох харилцаа хэвийн болдог—шүтлэггүй хүмүүсийн хоорондох харилцаа шиг ээдрээтэй, хайхрамжгүй, хүйтэн цэвдэг, харгис байдаггүй. Чи тийм харилцаанаас аажмаар ангижрах болно. Ах эгч нар бие биетэйгээ илүү ойр, дотно болдог; та нар нэг нэгнээ дэмжиж, бие биеэ хайрлаж чаддаг; зүрх сэтгэлдээ сайн санаатай, бие биедээ хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, нэг нэгнээ дэмжиж, хайхрах чадвар бүхий сэтгэлгээтэй болдог, та нарт харин бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ дэвсэлж, бие биедээ атаархаж, нууцхан өрсөлдөж, бие биеэ далдуур үл тоомсорлож, басамжилж, хэн нь ч хэнийг ч дуулгавартай дагадаггүй байдал, хандлага байдаггүй. Тийм байдал, нөхцөлд амьдрах нь хүмүүсийн хооронд аймшигтай харилцаа үүсгэдэг. Энэ нь чамд элдэв янзын сөрөг нөлөө үүсгэж, хор хөнөөл учруулахын зэрэгцээ бусдад ч янз бүрийн түвшинд сөргөөр нөлөөлж, хор хөнөөл учруулдаг. Ерөнхийдөө үүнийг даван туулахад хүмүүст маш хэцүү байдаг—хүмүүс чам руу эвгүй харах үед, эсвэл чиний хүсэлд нийцэхгүй зүйл хэлэх үед чи уурлаж, хэн нэгэн чадвараа харуулахад чинь саад болох зүйл хийх үед тэдэнд дургүйцэж, сэтгэл тавгүйтэж, гонсойж, нэр төрөө яаж сэргээх талаар л бодож чадна. Эмэгтэйчүүд болон залуу хүмүүс ялангуяа үүнийг даван туулах чадваргүй байдаг. Тэд үргэлж эдгээр шалдар булдар зан чанар, ийм уур цухал, шалихгүй сэтгэл хөдлөлд урхидуулдаг бөгөөд Бурханы өмнө очиход хэцүү байдаг. Эдгээр ээдрээтэй, тор мэт харилцаанд орооцолдож, зууралдсан хүмүүсийн хувьд Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгаж, Бурханы үгэнд өөрсдийгөө тайван байлгахад хэцүү байдаг. Иймээс чи эхлээд ах эгч нартайгаа эв найртай байхад суралцах ёстой. Бие биедээ тэвчээртэй, хүлээцтэй байж, нэг нэгнийхээ ямар авьяастай, ямар давуу талтайг олж харах чадвартай байх ёстой. Түүнчлэн бусдын саналыг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлэх, өөрийнхөө талаар мэдлэгтэй болохын тулд гүн гүнзгий эргэцүүлэн бодож сурах ёстой. Чи өөрийгөө өөгшүүлж, санаархал, хүсэл, шалихгүй давуу талаа гааруулан, бусдыг хүчээр үгэндээ оруулж, хий гэснээ хийлгэж, өөрийг чинь өндрөөр үнэлж, өргөмжлөхөд хүргэх атлаа бусдын давуу талыг үл хайхрахын сацуу сул талыг нь эрээ цээргүй давсалж, хэтрүүлж, боломж л олдвол дутагдлыг нь зарлаж, дорд үзэж, үл тоомсорлож, аль эсвэл үг болон бусад арга ашиглан бусдыг гомдоож, цухалдуулан, улмаар чамайг дуулгавартай дагаж, анхаарч, чамаас айж, нуугдахад хүргэсэн байх ёсгүй. Хүмүүсийн хооронд тийм харилцаа бий болж, оршин байхыг та нар хармаар байна уу? Энэ ямархуу байдгийг мэдэрмээр байна уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”-аас эш татав

Хэрэв хоёр хүн таарч тохирохыг хүсэж байвал нэг нэгэндээ зүрх сэтгэлээ нээх ёстой; хоорондоо эв зүйтэй ажиллах хүмүүсийн хувьд энэ нь бүр ч шаардлагатай. Заримдаа хоёр хүн харилцаж байх үед тэдний зан төлөв харшилддаг, эсвэл гэр бүлийн орчин, боловсрол, санхүүгийн нөхцөл байдал нь хоорондоо таардаггүй. Гэсэн ч хэрэв тэр хоёр хүн нэг нэгэндээ зүрх сэтгэлээ нээж, асуудлынхаа талаар бүрэн нээлттэй байж, ямар ч худал үг, хууран мэхлэлтгүйгээр хэлэлцэж, нэгэндээ зүрх сэтгэлээ дэлгэж чадвал, энэ маягаар тэд жинхэнэ найзууд буюу дотнын андууд болж чадна. Магадгүй нэгэнд нь бэрхшээл тулгарах үед өөр хэн ч биш тэд л чамайг харж халамжилна. Чи бүр тэднийг зэмлэсэн ч чин сэтгэлтэй үнэнч шударга хүн гэдгийг чинь мэдэх болохоороо тэд чамайг үнэнээсээ ярьж байгааг мэднэ. Чи ийм хүн байж чадах уу? Чи ийм хүн мөн үү? Үгүй бол чи үнэнч шударга хүн биш. Чи бусадтай харилцахдаа эхлээд үнэн зүрх сэтгэл, чин сэтгэлээ мэдрүүлэх ёстой. Хэрэв хүн бусадтай ярьж, холбоо тогтоож, хамтдаа ажиллаж байхдаа хааш яаш, сүржин, тал зассан, долигоносон, хариуцлагагүй, хий хоосон үгтэй, аль эсвэл зүгээр л бусдын тусыг эрж юм ярьдаг бол тэдний үг ямар ч үнэмшилгүй, тэд огтхон ч чин сэтгэлгүй байдаг. Хэн ч байсан, өрөөлтэй харилцах тэдний горим ийм ажээ. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг уу? Энэ бол үнэнч хүн биш. Хэн нэгэн зарим нэг дутагдалтай байгаад, чамд “Би яг яагаад ийм сөрөг байдгийг хэлээд өгөөч. Үүнийг ер ойлгож чадахгүй юм!” гэж чин сэтгэлээсээ, үнэнээ хэллээ гэж бодъё. Тэгээд чи тэдний асуудлыг үнэндээ зүрх сэтгэлдээ ойлгож байгаа хэр нь тэгж хэлэлгүй, харин “Зүгээр дээ. Би ч гэсэн үе үе сөрөг болдог юм” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг сонсож байгаа хүндээ маш их тайтгарал болдог ч чиний хандлага чин сэтгэлийнх мөн үү? Үгүй, тийм биш. Чи нөгөө хүндээ хайнга хандаж байна, тэдэнд илүү аятайхан санагдуулж, тайтгаруулахын тулд чи тэдэнтэй үнэнчээр ярихаас зайлсхийж байна. Тэднийг сөрөг байдлаа ардаа орхиж чаддаг болгохоор чин сэтгэлээсээ тэдэнд туслахгүй байна. Тэднийг тайтгаруулж, тэд нараас хөндийрөх юм уу зөрчил маргаан гаргахгүй байхыг хичээгээд л чи маш өчүүхэн зүйл хийж өгсөн—үнэнч шударга хүн байна гэдэг ийм байдаггүй юм. Тэгвэл иймэрхүү нөхцөлтэй тулгарах үедээ үнэнч шударга хүн яах ёстой вэ? Үзэж харж, таньж мэдсэн зүйлээ тэдэнд ингэж ярьж өг: “Би юу харж, юу туулснаа чамд хэлье. Миний хэлж байгаа зүйл зөв үү, буруу юу гэдгийг чи шийд. Буруу байвал чи хүлээн зөвшөөрөх албагүй. Зөв байвал чамайг хүлээн авна гэж найдъя. Хэрвээ би сонсоход хэцүү, сэтгэл шархлуулах юм хэлбэл та Бурханаас хүлээн авч чадна гэж найдъя. Миний санаа, зорилго бол чамд туслах явдал. Бардам зан чинь шархалсан байна, би энэ асуудлыг тодорхой харж байна. Өөрийгөө өргөмжлөх үзлийг чинь хэн ч тордохгүй байна, тэгээд бусад бүх хүн чамайг дорд үзэж, дайрч давшилж байна, ингэж их хэлмэгдэж байсан удаагүй гэж чи боддог. Үүнийг чи тэвчиж чадалгүй, сөрөг болдог. Та юу гэж бодож байна? Үнэхээр ийм зүйл болж байгаа юу?” Үүнийг сонсоод тэд үнэхээр тийм байгааг мэдэрдэг. Зүрх сэтгэлд үнэндээ ийм зүйл байгаа ч хэрэв чи үнэнч шударга хүн биш бол үүнийгээ хэлэхгүй. Харин, “Би ч гэсэн байнга сөрөг болдог” гэж хэлэх бөгөөд хүн болгон сөрөг болдог гэж нөгөө хүн нь сонсоод үүнийг хэвийн гэж бодож, эцэстээ сөрөг байдлыг ардаа орхидоггүй. Хэрэв чи үнэнч шударга хүн байгаад, тэдэнд үнэнч хандлага, үнэнч зүрх сэтгэлээр тусалбал үнэнийг ойлгож, сөрөг байдлыг ардаа орхиход нь тус болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Үүргээ биелүүлэхдээ чи ах эгч нартайгаа эв эетэй ажиллаж, тэдэнтэй нээлттэй нөхөрлөж, бүх юмаа уудалж, илэн далангүй, ил тод, үнэнч шударгаар ярилцаж, тодорхой ярьж сурах ёстой. Тэгвэл хүн болгон ажлаа хуваан, хамтран ажиллаж, хамтдаа эв эетэй ажилладаг. Ямарваа юмыг ойлгохгүй хэвээр байвал хүн болгон цуглаад илүү их нөхөрлөх ёстой. Ойлгодог хүмүүс нь ойлголтынхоо талаар эргэлзэлгүй нөхөрлөх учиртай бөгөөд гэгээрлийн гэрлийг олж авсан хүмүүс яаравчлан, бусдадаа энэ талаар хэлэх ёстой. Бусдыгаа үүргээ биелүүлж байхад чи илүү их тусламж, дэмжлэг үзүүлж чадахаар бол өчүүхэн ч эргэлзэлгүй бүхий л хүчин чадлаа дайчлах ёстой. Жигшүүртэй охид юу гэж бодох хандлагатай байдаг вэ? “Би үүнийг мэднэ, гэхдээ чамд хэлэхгүй.” “Чи надад хэлэхгүй бол би чамд хэлэхгүй.” Жигшүүртэй охид ингэж боддог—тэд өөдгүй байдгаас гадна бусдыг өөрөөс нь дээр байх вий гэж маш их айдаг. Хэвийн хүн чанартай хүн иймэрхүү сэтгэлгээтэй байх ёсгүй. Энэ бол хэвийн хүн чанар, эерэг зүйл биш; завхарсан зан чанар юм. Аминчхан, өөдгүй, ов мэхтэй, зальхай, бузар, ичгүүртэй энэ бүх зүйл эерэг зүйл биш; эдгээр нь бүгд сөрөг зүйлс юм. Иймээс та нар эдгээр зүйлийг орхиж сурах ёстой. Эдгээрт хянуулж, боогдож, ноёрхуулах ёсгүй; эдгээрээс ангижирч, үнэнийг эзэмшсэн, гэрэлд амьдардаг нэгэн байхаар мэрийх ёстой. Үнэнч, нээлттэй байдал, чин сэтгэл, хүлээцтэй, хүлцэнгүй, тэвчээртэй, даруу байх чадвар; бусдыг эрхэмлэхэд суралцан, бусдад туслахаас баяр баясал мэдэрч, сайн үйл хийж, сайн санаатай байхад суралцах нь бүгд эерэг зүйлс юм. Харин тэр сөрөг зүйлсийн тухайд бол, чи тийм бодол, санаатай, тийм байдалд байгаа гэдгээ олж мэдмэгцээ тэдгээрийг хаяж, орхиход суралцах ёстой. Тэгэхгүй бол тэдгээр нь чамайг хянах бөгөөд хяналтад нь ормогцоо чи ийм зүйл хийх чадвартай болно—тэгвэл чи үүрд завхарсан сатанлаг зан чанартаа боолчлогдож, хянуулсан утсан хүүхэлдэй болох ба үнэнийг хэзээ ч олж авахгүй. Хэрвээ хүмүүс үнэнийг олж авахыг хүсвэл ямар завхарсан зан чанартай, эдгээр завхарсан зан чанараа хэрхэн илэрхийлдэг, өөрсдөө ямар бодолтой, ямар санаатай, үнэнээс зөрүүтэй ямар байдалд байгаагаа эхлээд таньж мэдэх ёстой. Эдгээр сөрөг, идэвхгүй зүйлийг ил болгож, хүлээн зөвшөөрөөд, дараа нь хаяж, даван дийлж, орхиж сурах замаар нэг нэгээр нь шийдвэрлэх ёстой. Тэгээд бусдад ханддаг байдал, үүрэгтээ хандах хандлага, амьдралд тохиолддог юм бүхэнд хандах хандлагадаа үнэнийг ашиглаж сурах ёстой бөгөөд үнэний дагуу хэлж, хийхэд суралцах ёстой. Ийм маягаар хүмүүс бага багаар хүний төрхтэй болно; үүргээ биелүүлэхдээ улам бүр сайжирч, хүн болгон хамтдаа улам эв эетэй ажиллаж, улам нэгдэлтэй болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Өмнөх: 127. Бусдад хайраар туслах зарчмууд

Дараах: 129. Алдаагаа засаж, бусдаас уучлалт гуйх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх