155. Эрх баригч засгийн газарт хандах зарчмууд

(1) Эрх баригч засгийн газар Бурханд итгэгчдээс бүрддэг үү, эсвэл шүтлэггүй хүмүүсээс бүрддэг үү гэдгийг ялган таних шаардлагатай. Хэрвээ тэд Бурханыг эсэргүүцдэг бол чөтгөрүүд бөгөөд тэднийг дуулгавартай дагах ёсгүй;

(2) Үндэсний бодлого, хууль тогтоомжийг мөрдөх ёстой; тэдгээрийг зөрчиж болохгүй. Гэхдээ, хэрвээ тэдгээр нь итгэлийн зарчимтай харшилдвал хүн дуулгавартай дагах ёсгүй;

(3) Ардчилсан улсын бүх бодлого, хууль тогтоомжийг дуулгавартай дагаж мөрдөх ёстой, гэхдээ хүмүүсийг Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Түүнд халдахад хүргэдэг бодлого, хуулийг нь хэзээ ч дуулгавартай дагах ёсгүй;

(4) Хүн дарангуйллын бүх гажууд бодлого, хууль тогтоомжийг ялган таньдаг байх ёстой. Тэдгээрийн үнэн болон мөн чанарыг нэвт хар.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байдаг; Надтай хамт хураадаггүй нэгэн бол тараадаг хүн юм” (Матай 12:30).

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд бөгөөд Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бид үндэсний хууль дүрэмд хэрхэн хандах ёстой вэ? Үүнийг үнэний дагуу ялган таних ёстой. Хууль бол үнэн биш, тэр бол улс орнуудын дэглэмийн тогтвортой байдлыг хадгалдаг дүрэм журам төдий юм. Бурханд итгэхдээ бид Бурханы үгийг үнэн гэж хүлээн авах ёстой; бүх зүйл Бурханы үгэн дээр суурилах ёстой. Христэд итгэгчид засгийн газраас гаргасан хууль ёсны хуулийг хүндлэх хэрэгтэй боловч ёс суртахуунгүй, шударга бус юм уу, үнэн болох Бурханы үгийг зөрчдөг, ялангуяа итгэл хийгээд Бурханыг эсэргүүцэж, Бурханыг ялладаг хуулийг огтхон ч хүндлэх ёсгүй. Тийм хуулийг дуулгавартай дагах нь Бурханаас урваж, Сатаны талд орж байгаа хэрэг. Жишээлбэл, Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөхийг Тэнгэр тогтоож, газар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үндэсний засгийн газраас хорьж, хязгаарлах үед бид тэрхүү хорон муу хуулийг шийдэмгий эсэргүүцэх хэрэгтэй. Ёс суртахуунгүй, шударга бус хуулийг хүндэтгэхгүй, харин шийдэмгий эсэргүүцэх ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бид засгийн газрын албан хаагчидтай ямар арга барилаар харьцах хэрэгтэй вэ? Үүнийг үнэний дагуу ялган таних ёстой. Сайн, муу, сайхан сэтгэлтэй, ёрын муу албан хаагчид бий. Бид хүмүүсийн төлөө бодитой өөрчлөлт хийдэг сайн албан хаагчдыг хүндлэх хэрэгтэй. Бурханыг эсэргүүцэж, яллаж, хавчдаг албан хаагчид бол муу чөтгөрүүд, бид тэднийг жигшин голж, хараах хэрэгтэй. Харин бид өнөөдөр Сатаны хорон муу, харанхуй эзэмшил дор амьдарсаар байгаа тул ухаантай байх хэрэгтэй, бид ухаантай үйлдэл хийж, юу нь юу вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Бурханд итгэж, үнэн замыг хүлээн авахыг хүсэж байгаа төрийн албан хаагч, ажилчид байгаа бол бид тэдэнд сайн мэдээг номлож, Бурханы өмнө авчрах хэрэгтэй, тэгснээр тэд авралд хүрч болох юм; энэ нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцнэ.

Ажлын зохицуулалтаас эш татав

“Сатаны дүрэм, нөлөөлөл” гэж юуг хэлээд байна вэ? Улс орнуудын эрх баригч намууд Бурханд захирагддаг уу эсвэл Сатанд захирагддаг уу? Сатанд захирагддаг нь Сатаны нөлөөнд байдаг. Хэрэв Сатаны эрх баригч намыг шүтэн мөргөдөг, Сатаны эрх баригч намд бүрэн дүүрэн дуулгавартай байдаг, Сатанд харьяалалтай удирдагчдыг дагадаг бол чи Сатаных бөгөөд Сатаны эзэмшил дор амьдардаг хэрэг. Жишээ нь агуу улаан луу Хятадыг захирдаг. Хэрэв агуу улаан лууг дэмжиж, агуу улаан луунд шүтэн мөргөж, захирагддаг, агуу улаан луунд “түм бум насал” гэж уухайлдаг бол чи Сатаны эзэмшил дор амьдардаг хэрэг. Ямар нийгмийн тогтолцоог шүтэж, сохроор итгэдэг байх чинь хамаагүй Сатаны эрх баригч нам, улс төрчдийг шүтэж, дагаж, дуулгавартай байдаг бол чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа юм байна. Учир нь эдгээр улс төрч Бурханд бус Сатанд харьяалагддаг; тэд Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөдөггүй тул тэднийг шүтэж байгаа нь Сатаныг дагаж, шүтэн мөргөж байгаа хэрэг. Тиймээс Христэд итгэгч Сатаны эрх баригч намд орвол Сатаны нөлөөг шүтэж, Сатаныг дагадаг бөгөөд Бурханд итгэдэг нь худал гэсэн үг юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Агуу улаан лууны боловсруулсан бодлого нь үнэндээ улс орны засаглал юм уу, ард түмний төлөө байдаггүй. Тэдгээр нь бүхэлдээ Бурханыг эсэргүүцэж, үнэнийг тэр чигээр нь эсэргүүцсэн байдаг учраас Тэнгэрт тэрсэлж, сөрсөн агуу улаан лууны хорон муу мөн чанарыг илчилдэг. Агуу улаан луу бол бүлэг харгис үзэлтнүүдээс өөр юу ч биш! Хэрэв чамд энэ нь тодорхой болбол чи хэрхэн харьцахаа мэднэ. Чамайг үзэн ядаж, чам руу дайрч, чамайг хороох үед үүний мөн чанар нь муу сүнснийх, хорон муу байдаг; чамд сайн байгаад, зарим нэг жижиг сажиг тус хүргэж, янз бүрийн байдлаар чамд ашиг тустай байхад уг чанар нь мөн л муу сүнснийх, хорон муу хэвээр байдаг. Мөн чанар нь чамд тодорхой болох үед өнгөн дээрээ сайн, муу байгаад нь чи баригдахаа болино. Агуу улаан лууны жинхэнэ мөн чанар, үнэн төрхийг нэвт харж чаддаг болохын тулд зөвхөн олон нийтэд зарлан тунхаглаж байгаа зүйлийг нь бус үйлдэл, үр нөлөөг нь шүүх ёстой. Хамгийн чухал зүйл нь Бурхан хийгээд Бурханы илэрхийлсэн бүх үнэнд хэрхэн хандаж байгааг нь, Бурханд итгэж, дагадаг хүмүүстэй яаж харьцаж байгааг нь харах бөгөөд ингэж байж л чи түүний муухай нүүр царайг нэвт харна. Агуу улаан лууг ялган танихын тулд Бурханы илэрхийлсэн бүх үнэний дагуу түүнийг авч үзэх ёстой; үнэнийг ойлгохгүйгээр ингэх огт боломжгүй байх болно.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 154. Шүтлэггүй хүмүүст хандах зарчмууд

Дараах: 156. Бурханд дуулгавартай байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх