149. Баяр ёслол, нийгмийн зан заншилд хандах зарчмууд

(1) Уламжлалт нийгмийн зан заншил нь завхарсан хүн төрөлхтнөөс үүсэн гардаг. Тэдгээр нь хүнээр тохуурхах Сатаны заль мэх бөгөөд Бурхан үүнийг тогтоогоогүй;

(2) Бурханд итгэгчид завхарсан хүн төрөлхтний нийгмийн зан заншлыг дагах юм уу их анхаарал хандуулах ёсгүй. Харин тэд эерэг зүйлсийг дэмжиж, үнэнийг цэцэглүүлж, сүр жавхланг нь илчлэх ёстой;

(3) Баяр ёслол тэмдэглэх үедээ зүй ёсоор баярлан хөөрч болох боловч үүргээ зохих ёсоор биелүүлэхэд чинь саад болохыг зөвшөөрөх ёсгүй. Бурханы таалалд нийцдэг зүйл л үнэхээр баяр хөөр авчирдаг;

(4) Чи үүргээ биелүүлэхээр янз бүрийн газраар явангаа газар бүрийн орон нутгийн нийгмийн зан заншлыг дагаж, орчин нөхцөлдөө дасан зохиц. Гэхдээ тэдгээр зүйлд өөрийгөө бүү эзэмдүүл.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг…

Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас эш татав

Уламжлалт соёлд ямар зүйл багтдаг вэ? Хүмүүсийн тэмдэглэдэг баярууд багтдаг уу? Жишээ нь: Цагаан сар, Дэнлүүний баяр, Бунхан цэвэрлэх өдөр, Луут завины баяр, Сүнсний баяр, Намрын дунд сарын наадам. Зарим гэр бүлд өндөр настнууд тодорхой нас зооглосны ой, хүүхдүүд нэг сар хүрсэн, эсвэл зуу хоног болсон өдрийг хүртэл тэмдэглэдэг. Гэх мэтчилэн бий. Эдгээр нь бүгд уламжлалт баяр юм. Эдгээр баярын суурь нь уламжлалт соёл байдаг бус уу? Уламжлалт соёлын гол цөм нь юу вэ? Энэ нь Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнийг хэрэгжүүл гэж хүмүүст хэлэхтэй холбоотой юу? Бурханд өргөл өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг сонсдог аливаа баяр наадам бий юу? Тийм баяр наадам байдаг уу? (Байхгүй.) Энэ бүх баяр наадмаар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үед эдгээрийг идэж ууж, наргиж цэнгэх үйл явдал гэж үздэг. Уламжлалт соёлын суурь эх үүсвэр юу байдаг вэ? Уламжлалт соёл хэнээс гаралтай вэ? (Сатанаас.) Сатанаас гардаг. Эдгээр уламжлалт баяр наадмын дүр зургийн цаана Сатан хүнд тодорхой зүйлсийг шингээдэг. Эдгээр зүйл нь юу вэ? Эдгээрийн нэг нь хүмүүсийг өвөг дээдсээ дурсдаг байлгах явдал мөн үү? Жишээ нь, Бунхан цэвэрлэх өдрөөр хүмүүс өвөг дээдсээ мартахгүйн тулд булшийг нь цэвэрлэж, өвөг дээдэстээ өргөл өргөдөг. Түүнчлэн Сатан хүмүүст эх оронч байхыг сануулдгийн нэг жишээ нь Луут завины баяр юм. Тэгвэл Намрын дунд сарын наадам яадаг вэ? (Гэр бүлээрээ цугладаг.) Гэр бүлийн цугларалтын цаад үндэс юу вэ? Үүний шалтгаан юу вэ? Ярилцаж, сэтгэлээрээ холбогдох явдал. Мэдээж, Цагаан сарын битүүнийг тэмдэглэнэ үү, Дэнлүүний баяр тэмдэглэнэ үү, эдгээр тэмдэглэлт үйл явдлын цаад шалтгааныг тайлбарлах олон арга бий. Гэвч яаж тайлбарлалаа гэсэн эдгээр шалтгаан нь дор бүрдээ өөрийн гүн ухаан, сэтгэлгээг хүмүүст шингээх Сатаны арга зам байдаг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханаас төөрч, Бурхан байгаа гэдгийг мэддэггүй болж, өвөг дээдэстээ юм уу, Сатанд өргөл барьж, эс бөгөөс махан биеийн хүслийн төлөө идэж ууж, наргиж цэнгэнэ. Энэ баяр наадам бүрийг тэмдэглэх зуур Сатаны үзэл, бодол хүмүүст мэдэгдэлгүйгээр оюун санааных нь гүнд суудаг. Хүмүүс дөч, тавь, эсвэл бүр өндөр насанд хүрэхэд Сатаны эдгээр үзэл, бодол зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Түүнчлэн хүмүүс зөв ч бай, буруу ч байсан эдгээр санааг хойч үедээ ялгаваргүй, бүрэн уламжлах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёл, эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэмд хязгаарлагдаж, хүлэгдээд Бурханыг эрж хайх цаг зав, эрч хүчгүй болдог.) Нэг тал нь ийм байдаг. Жишээ нь, Цагаан сарыг хүн бүр тэмдэглэдэг—тэмдэглэхгүй бол чи гуниглах бус уу? Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг ямарваа мухар сүсэг чамд бий юу? “Би шинэ оноо тэмдэглэсэнгүй, бас Цагаан сарын өдөр муу өдөр байсан болохоор энэ жил ч бас тэр чигтээ муу байх бус уу” гэж бодож болох уу? Санаа зовж, жаахан айж эмээхгүй гэж үү? Олон жил өвөг дээдэстээ өргөл өргөөгүй хүн талийгаач өөрөөс нь мөнгө нэхэж байгаа зүүд гэнэт зүүдлэх нь ч байдаг. Тэдэнд ямар санагдах вэ? “Одоо өөд болчихсон хүнд үрэх мөнгө хэрэгтэй байгаа нь яасан гунигтай юм бэ! Тэдэнд зориулаад цаасан мөнгө шатаая. Тэгэхгүй бол огт болохгүй. Амьд бидэнд асуудал үүсгэж магадгүй—гай барцад хэзээ ниргэхийг хэн мэдлээ?” Тэд үргэлж иймэрхүү багахан айдас өвөрлөж, сэтгэлдээ зовнино. Хэн тэдэнд ийм зовнил өгдөг вэ? (Сатан.) Сатан бол энэхүү зовнилын эх сурвалж юм. Сатан хүнийг завхруулдаг аргуудын нэг нь энэ бус уу? Сатан чамайг мэл гайхуулж, буулган авч, захирахын тулд хянаж, заналхийлж, хүлэх янз бүрийн арга, шалтаг ашигладаг; Сатан ийнхүү хүнийг завхруулдаг. Хүмүүс ихэвчлэн сул дорой байхдаа, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байх үедээ юмыг өөрийн эрхгүй төөрөгдсөн байдлаар хийж болно; өөрөөр хэлбэл, тэд Сатаны атгад санаандгүй орж, өөрийн эрхгүй үйлдэн, юу хийж байгаагаа мэдэхгүйгээр аливааг хийж магадгүй юм. Сатан ийм маягаар хүнийг завхруулдаг. Гүн үндэслэсэн уламжлалт соёлоос хагацахдаа дурамжхан, үүнийг ердөө л орхиж чаддаггүй хүмүүс одоо нэлээд цөөнгүй бий. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ ийм баяр наадам тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, сэтгэлийг нь дахин хангалуун болгож, өөрсдийн зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэмжилдэг. Уламжлалт соёлын цаад нөхцөл байдал ямар байдаг вэ? Хөшигний ард Сатаны хар гар удирдаж байна уу? Сатаны ёрын муу уг чанар явуулга хийж, хянаж байна уу? Энэ бүгдийг Сатан эрхэндээ байлгадаг уу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, иймэрхүү уламжлалт баяр наадам тэмдэглэдэг нь Сатанд хууртаж, завхрах орчин болдог төдийгүй тэд Сатанд дуртайяа хууртаж, завхардаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүгдийн хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ялзарсан хүн төрөлхтний таашаадаг, хүмүүсийн эрэлхийлдэг зарим зүйл бол муу чиг хандлага, нүглийн таашаал юм; тэдгээр нь ямар ч утга учиргүй, тэр ч бүү хэл ямар ч ухаангүй, гутамшигтай зүйлс билээ. Чи иймэрхүү зүйлээс татгалзсан уу, эсвэл тэдгээрийн дунд амьдарсаар байна уу? Жишээлбэл, Валентины өдөр, Сүнсний баяр гэх мэт шашнаас ангид баярыг тэмдэглэсээр байна уу? Эдгээр баяр нь үнэнтэй огтхон ч нийцдэггүй, хүмүүсийг улам илүү завхарсан болгож л чадна. Хэрэв хэн нэгэн тэдгээрийг орхиж чадахгүй бол, энэ нь зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй гэдгийг л харуулж байгаа хэрэг. Эдгээр зүйлд дургүй хүмүүс тэдгээрээс татгалзаж чаддаг; тэд дэлхийн чиг хандлагыг дагахаас түдгэлзэж, хэвийн хүн төрөлхтний амьдралыг эрэлхийлж болно. Завхарсан хүн төрөлхтний эрхэмлэдэг бүх зүйл нь бидний дургүй, бидний өөрсдөөсөө холдуулдаг тэр зүйлс юм. Бид тэдгээр зүйлийг хараад, бөөлжис цутгаж, дотор муухайрч, зэвүүцдэг; тэдгээр нь утга учиргүй. Гэвч бүхий л шүтлэггүй хүн тэдгээр зүйлд дуртай байдаг—тэд бүгд тэдгээрийн дунд амьдарч, тэдгээр нь туйлын тааламжтай, загварлаг, эрхэмсэг, гайхалтай санагддаг. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь тэдний сүнс бузартсан болохыг харуулж байгаа бус уу? Тодорхой нэг баяраар дэлхийн хүмүүс тодорхой төрлийн цэцэгсийг илгээдэг—ийм зүйл хийх нь утга учиртай гэж үү? Энэ бол огт утга учиргүй зүйл. Бид ийм зүйлсийг жигших сэтгэл төрдөг бөгөөд бид нэгэнт Бурханд итгэдэг учраас шинэ төрлийн амьдралыг бий болгох ёстой. Шүтлэггүй хүмүүс өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтай байж болно, бид ч бас өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтай болно. Бид олон үнэнийг ойлгож, Бурханы хүсэлд нийцсэн утга учиртай зүйлсийг хийж чадах учраас, бидний амьдрал баялаг байдаг. Шүтлэггүй хүмүүсийн амьдралыг сонирхдоггүй олон хүн байдаг боловч шинэ амьдрал ч бас байдаггүй учраас тэд өөрсдийн амьдралыг тун уйтгартай гэж үздэг. Хэрэв тэд зарим үнэнийг ойлговол, тэдний хувьд хийх ёстой утга учиртай зүйлс нь юу болохыг мэдэж, зарим нэг утга учиртай зүйлсийг хийхээр сонгох болно. Ямар зүйлс хүмүүст амьдралдаа төрөл бүрийн зүйлийг туулж, бүрэн дүүрэн, баяр баясгалантай, аз жаргалтай амьдрах боломжийг олгож чадах вэ? Жишээ нь, бид Бурханы үгийг идэж, уух, үнэний тухай нөхөрлөх, Бурханыг магтаж магтан дуу дуулах гэх мэт учир утгатай зүйлсийг хийх үедээ, бид шүтлэггүй хүмүүсээс илүү маш аз жаргалтай амьдарч байгаагаа мэдэрдэг. Бид үнэнд хамаарах бүх зүйлээс Бурханы хүслийг хайж, Бурханд дуулгавартай байж чадаж байгаа цагт, энэ бол авралд хүрсэн хүний төрх юм. Авралд хүрсэн хүний төрхтэй болно гэдэг нь Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг амьдрал буюу хэвийн хүний амьдралтай болно гэсэн үг юм. Ингэснээр хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд жинхэнэ аз жаргал, баяр цэнгэлийг олж авч чадна. Бид үнэнийг ойлгож, түүнийг хэрэгжүүлснээрээ аз жаргал, баяр цэнгэлийг олж авч, зүрх сэтгэлдээ жинхэнэ баяр цэнгэлийг мэдрэхийн тулд Бурханы өмнө амьдрахад найддаг. Энэхүү баяр цэнгэл нь нүгэл дунд амьдарч, нүглийн таашаалыг эдлэх баяр цэнгэлээс үлэмж их, хавьгүй илүү сэтгэлд бахдалтай билээ. Нүгэл дунд амьдрахын баяр баясгалан бол өнгөцхөн, сүнсний хувьд хоосон, шаналгаатай байдаг. Бурханы үгийг таашааж, үгэн дунд нь амьдарч, үнэнийг хэрэгжүүлэн, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг байна гэдэг нь зүрх сэтгэлийн гүн дэх баяр цэнгэл бөгөөд тэдгээр нь тайтгарлыг өгдөг. Тийм ч учраас хүн хэдий чинээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө амьдарч чаддаг байна, төдий чинээ хүний төрхтэй байдаг. Хүний төрхийг хэрхэн амьдран харуулж болох вэ? Бурханы үгэнд найдаж, Бурханы өмнө амьдрах замаар үүнийг амьдран харуулдаг. Хэрэв чи үнэнийг ойлгож, зүрх сэтгэлдээ гүн гүнзгий сэтгэл ханамж, тайтгарлыг олж авч, Бурхан чамтай хамт байгааг мэдэрвэл, зүрх сэтгэлдээ жинхэнэ баяр хөөр, амар амгаланг олж авах болно. Хэрэв чи зүрх сэтгэлийнхээ гүнд баяр хөөр, амар амгаланг олж авбал, энэ нь нүүрэн дээр чинь илэрч, амь зан чанар чинь өөрчлөгдөх болно. Энэ үед, сэтгэлгээ, сүнслэг үзэл бодол чинь хэвийн, илэрхийлэл чинь хүндэлмээр, төлөв төвшин байгааг бусад хүн харж чадна—энэ бол хүний төрх юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 148. Дэлхий ертөнцийн чиг хандлагад хандах зарчмууд

Дараах: 150. Уламжлалт соёлд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх