152. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаанд хандах зарчмууд

(1) Эрдэм мэдлэг ч, шинжлэх ухаан ч үнэн биш; тэдгээр нь хүнийг завхруулахдаа Сатан болон чөтгөрүүдийн ашигладаг хэрэгсэл юм. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг эрэлхийлэх зам сүйрэлд хөтөлдөг;

(2) Эрдэм мэдлэг ч, шинжлэх ухаан ч хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Тэдгээр нь гагцхүү хүнийг завхруулж, Бурханаас зайлж, үнэнийг үгүйсгэхэд хүргэж л чадах бөгөөд хүнд гай гамшиг авчирдаг;

(3) Хүн мэдлэгтэй болох тусмаа улам их биеэ тоож, ихэрхүү болдог бөгөөд Бурханыг эсэргүүцэх нь төдий чинээ хүчтэй байдаг. Хүн мэдлэгтэй байх тусам, бодол санаа, үзэл бодол нь улам гажууд, утгагүй байдаг. Мэдлэг нь үнэнийг үзэн ядахад хүнийг хүргэдэг;

(4) Эрдэм мэдлэг ч, шинжлэх ухаан ч хүний завхралын асуудлыг шийдвэрлэж чадахгүй; тэдгээр нь ердөө хүний сүйрлийг хурдасгаж л чадна. Үнэнтэй байснаар л хүн төрөлхтөн аврагдаж чадна.

Холбогдох Бурханы үг:

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, “эрдэм мэдлэг” гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай “Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Диаволын яриа.) Яг зөв! Диаволын яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж чи хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Эрдэм мэдлэгийг их судлах тусам Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл улам ихэснэ. Ингээд эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна уу? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Хүн бол төмөр, будаа бол ган, хүн хоол идэхгүй бол жигтэйхэн өлсдөг” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр мэргэн үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсоход ой гутах мэдрэмж төрдөг. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмсэн, тэгэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй; хүн энэ эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл, бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Хүнийг завхруулах Сатаны ажлын салшгүй хэсэг энд өрнөдөг хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны суулгасан, Сатаны заасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрхийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз—энэ нь эдгээр туйлын зорилгыг суулгадаг Сатаны арга зам биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй эрэлхийлдэг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хүний мэдлэг юу авч ирдэг вэ? Хүмүүс илүү ихийг мэддэг болохоороо Бурханд илүү сүсэглэж, эмээдэг үү, эсвэл улам давилуун болдог уу? (Тэд улам давилуун болдог.) Хүмүүс их зүйл сураад ярвигтай, номчирхог, давилуун болдог боловч тэдний ухаараагүй байж магадгүй бас нэг зүйл байдаг: Хүмүүс их мэдлэгтэй болоход дотроо эмх замбараагүй, ямар ч зарчимгүй болж, илүү их мэдлэгтэй болох тусмаа улам эмх замбараагүй болдог. Хүмүүс яагаад амьдардаг, хүний амьдралын үнэ цэнэ, утга учрын талаарх асуултын хариуг мэдлэгээс олж болох уу? Хүмүүс хаанаас ирдэг, хаашаа явдаг тухайд дүгнэлт олж болох уу? Чамайг Бурханаас ирдэг, Бурхан чамайг бүтээсэн гэдгийг мэдлэг чамд хэлж өгч чадах уу? (Үгүй.) Тэгэхээр хүн мэдлэг эзэмшихээрээ яг юу судалж, толгойдоо юу шингээдэг вэ? Материаллаг зүйлс, бурхангүй үзлийн зүйлс, хүмүүсийн харж, таньж болох зүйлсийн олонх нь хүмүүсийн төсөөллөөс урган гардаг, зүгээр л жинхэнэ биш юм. Мэдлэг нь мөн гүн ухаан, үзэл суртал, онол, байгалийн хууль гэх мэтийг хүмүүсийн толгойд шингээдэг мөртөө мэдлэгийн тайлбарлаж чадахгүй олон зүйл байдаг. Жишээлбэл, аянга хэрхэн бий болдог, эсвэл улирал яагаад өөрчлөгддөг. Эдгээрийн хариултыг мэдлэг чамд өгч чадах уу? Одоо цаг уур яагаад өөрчлөгдөж, хэвийн бус болоод байна вэ? Мэдлэг үүний учрыг олж чадах уу? (Үгүй.) Мэдлэг чамд бүх зүйлийн эх үүсвэртэй холбоотой асуудлыг хэлж өгч чадахгүй учраас эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй. “Үхсэнийхээ дараа хүн яаж дахин амьдарч чадах юм бэ?” гэж асуух хүмүүс бас бий. Мэдлэг чамд үүний хариултыг хэлж өгсөн үү? (Үгүй.) Тэгвэл мэдлэг хүмүүст юу хэлж өгдөг юм бэ? Хүмүүст олон ёс заншил, дүрэм журам хэлж өгдөг. Жишээлбэл, ачлал нь мөн нэг төрлийн мэдлэг юм. Энэ мэдлэг хаанаас гарч ирсэн бэ? Үүнийг уламжлалт соёлоор зааж сургадаг. Тэгвэл энэ бүх мэдлэг юу авч ирдэг вэ? Мэдлэгийн мөн чанар юу вэ? Энэ дэлхий дээр сонгодог зохиолууд уншиж, дээд боловсрол олж авсан, мэдлэгтэй, эсвэл мэргэжлийн салбарт мэдлэг эзэмшсэн олон хүн бий. Тэгэхээр амьдралын замнал дээр ийм хүмүүс зөв чиглэл, зорилготой байдаг уу? Тэдэнд биеэ авч явах суурь зарчим гэж байдаг уу? Түүн дээр суурилж Бурханд шүтэн мөргөхийг мэддэг үү? Мөн түүндээ суурилж аливаа үнэнийг ойлгодог уу? (Тэд ойлгодоггүй.) Тэгэхээр мэдлэг гэж юу вэ? Мэдлэг хүмүүст юу өгдөг вэ? Энэ дэлхий дээр хүмүүсийн хоорондын харилцаа мэдлэг олж авахын өмнө нь илүү энгийн байдаг уу, эсвэл дараа нь уу? (Өмнө нь.) Энэ нь юуг харуулж байна вэ? Мэдлэг хүмүүсийг илүү ярвигтай болгож, хэвийн хүн чанар дутах байдлыг нь даамжруулдаг. Мэдлэг тэдэнд ийм л зүйл хийдэг. Тэгээд үүний үр дагавар юу вэ? Хүмүүс ихийг сурч мэдэх тусам Бурханаас улам төөрч, үнэнийг улам үгүйсгэж, улам сохроор хэнээтэж, утгагүй болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”-аас эш татав

Бурханы мэдлэгийн талаар юу гэж боддогийг та нар мэдэх үү? Зарим нэг нь хүнийг шинжлэх ухаанд дэвшил гаргаж, илүү ихийг ойлгоосой гэж Бурхан хүсдэг гэдэг. Бурхан хүмүүст хамгийн сайн сайхныг хүсдэг нь үнэн. Бурхан хүмүүсийг юу ч ойлгодоггүй, юу ч мэддэггүй байгаасай гэж хүсдэггүй, гэхдээ эдгээр зүйлийг Бурхан Өөрийнхөө үйлчлэлд ашигладаг бөгөөд эдгээрийг сайшаадаггүй. Тэр тэдгээрийг үнэний оронд ашигладаггүй, бас хүмүүсийн хүн чанарт дутагдаж байгаа зүйлийг нөхөхийн тулд юм уу тэдний зан чанарыг өөрчлөхийн тулд ч ашигладаггүй. Бурханы үг хааяа мэдлэгийг үзэх үзэл, харах арга замын талаар ярьдаг. Бурханы үгэнд Күнзийн сургаал юм уу нийгмийн ухаан зэрэг цөөн хэдэн энгийн жишээ яригддаг бөгөөд Бурхан хүний мэдлэгийг жигшдэг нь Бурханы үгээс харахад илэрхий байх ёстой. Хүний мэдлэг ердөө энгийн өгүүлбэр, онолуудыг агуулдаггүй. Мэдлэг дотор тодорхой үзэл баримтлал, үзэл бодол агуулагддаг, мөн түүнчлэн хүмүүсийн утгагүй үзэл, сэжиг таамаг, Сатаны хор байдаг. Зарим мэдлэг хүмүүсийг мэхэлж, завхруулдаг бөгөөд ийм төрлийн мэдлэг Сатаны хор, хорт хавдар юм. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрвөл, тэдний оюун санаанд ордог ба хүний энэхүү мэдлэг тэднийг завхруулж, хорьдог. Иймээс хүмүүс, хэдий чинээ их мэдлэгийг олж авч, хэдий чинээ ихийг ухаарна, Бурханы оршин тогтнолд итгэхэд хэцүү. Харин ч тэд Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг, учир нь мэдлэг бол нүдэнд үзэгддэг, материалист бөгөөд энэ дэлхий дээр чиний гарт баригдаж нүдэнд харагдаж болох зүйлийг судлахыг чамд заадаг. Харин асуудлын уг үндэс болон энэ нь сүнсний ертөнцтэй ямар холбоотойг мэдрүүлж огт чадахгүй. Хүмүүсийн эзэмшдэг мэдлэг Бурханы үгээс эсрэг байдаг бөгөөд Бурханы үг-үнэнтэй эрс зөрчилддөг. Чи түүхийн ном, алдартай зохиолчдын бүтээл, агуу хүмүүсийн намтрыг уншдаг, эсвэл шинжлэх ухааны тодорхой талыг судалдаг гэж бодъё. Чи юу олж авах вэ? Жишээлбэл, хүмүүс физик судлаад Ньютоны онол, эсвэл өөр бусад онол зэрэг физикийн тодорхой нэг зарчмыг олж мэддэг бөгөөд эдгээр зүйлийг судалсны дараа тэдгээр нь чиний оюун санааг хянаж, бодлыг чинь захирдаг, тэгээд чи Бурханы үгийг унших үедээ “Бурханы үгэнд яагаад хүндийн хүчний талаар, эсвэл сансар огторгуйн талаар юу ч хэлдэггүй юм бэ? Саран дээр агаар мандал байдаг уу? Дэлхий дээр хэр их хүчилтөрөгч байгаа вэ? Бурхан яагаад энэ талаар нэг ч зүйл хэлдэггүй билээ? Бурхан ийм зүйлсийг илчлэх ёстой. Эдгээр зүйлийг илчлэх хэрэгтэй, энэ бол Бурханы хүн төрөлхтөнд хэлэх ёстой зүйл” гэж өөртөө хэлнэ. Чамд ийм санал бодол төрдөггүй гэж үү? Чи үнэн, Бурханы үгийг хоёрдугаар байранд тавьж, Бурханы үгэнд хандахдаа өөрийн судалсан мэдлэг, онолыг нэгдүгээрт тавьдаг. Ямартай ч гэсэн, ийм төрлийн мэдлэг нь хүмүүст буруу мэдрэмж төрүүлж, тэднийг Бурханаас холдуулдаг. Үүнд итгэсэн ч бай үгүй ч бай, өнөөдөр хүлээн зөвшөөрдөг ч бай үгүй ч бай, нэг л өдөр чи энэ баримтыг хүлээн зөвшөөрнө. Мэдлэг хүмүүсийг сүйрэл рүү нь аваачиж, там руу доош хөтөлж чадна. Чи үүнийг нэгд нэггүй ойлгож чадах уу? Зарим хүн эдгээр үгийг хүлээн авахыг хүсэхгүй байж болно, учир нь их мэдлэг эзэмшсэн, өөрсдийгөө өндөр боловсролтой гэж боддог хүмүүс та нарын дунд байгаа. Би хошигнож, та нараар тохуурхаагүй байна; энэ бол баримт. Мөн Би та нараас үүний даруй хүлээн авахыг шаардаагүй байна. Би ердөө л та нараас эдгээр зүйлийг аажмаар танин мэдэж аваасай гэж хүсэж байна. Мэдлэг гэдэг зүйл Бурханыг мэдэж, Бурханы ажлыг туулахад чинь саад хийх хана болж чаддаг. Бурханд ойртоход чамд бэрхшээл учруулж, чамайг Бурханаас хол байлгадаг, оюун ухаан, мэдлэгээ ашиглан Бурханы хийдэг бүхэнд хандаж, задлан шинжлэхэд хүргэнэ. Тэгэхээр хэрэв чи одоо мэдлэгтэй бол юу хийх ёстой вэ? Чи мэдлэг гэж ангилагддаг зүйлсийг таних мэдэж, задлан шинжлэхийг хичээх хэрэгтэй бөгөөд тэдгээр нь Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь дараа болж, саад учруулж, Бурханд итгэх итгэлийн чинь хэвийн оролтод саад болдгийг ойлгох хэрэгтэй. Чи мэдлэгийг ингэж ойлгох ёстой. Та нар энэ сэдвийн талаар зөв ойлголттой байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас эш татав

Шинжлэх ухаан гэж юу вэ? Шулуухан хэлэхэд, шинжлэх ухаан гэдэг нь хүмүүсийн сониучирхдаг, үл мэдэгдэх ба Бурханы хэлж өгөөгүй зүйлсийн талаарх бодол, онол юм; шинжлэх ухаан нь хүмүүсийн шинжлэхийг хүсдэг нууцуудын талаарх бодол, онол билээ. Шинжлэх ухааны хамрах хүрээ ямар вэ? Шинжлэх ухаан үнэндээ өргөн хүрээтэй гэж хэлж болно; хүн сонирхдог бүхнээ судалж, шинжилдэг. Эдгээр зүйлийн нарийн ширийнийг, мөн хуулийг судлаад дараа нь үнэмшилтэй онол гаргаж, “Энэ эрдэмтэд үнэхээр сүрхий юм! Эдгээр зүйлийг ойлгохуйц маш их мэдлэгтэй юм!” гэж хүн болгонд бодогдуулах явдал шинжлэх ухаанд багтдаг. Хүмүүс эрдэмтдийг маш их биширдэг, тийм биз дээ? Шинжлэх ухаан судалдаг хүмүүс ямар үзэл бодолтой байдаг вэ? Орчлон ертөнцийг судалъя, сонирхдог салбарынхаа нууцлаг зүйлсийг судалъя гэж тэд хүсдэг бус уу? Үүнээс эцэст нь ямар үр дүн гардаг вэ? Зарим шинжлэх ухаанд хүмүүс таамгаар дүгнэлт гаргадаг бол бусад нь хүний туршлагад тулгуурлан дүгнэлт хийдэг. Мөн шинжлэх ухааны өөр салбаруудад хүмүүс түүхэн болон суурь нөхцөл байдлын ажиглалтад үндэслэн дүгнэлтэд хүрдэг. Тийм биз дээ? Тэгвэл шинжлэх ухаан хүмүүсийн төлөө юу хийдэг юм бэ? Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх юмсыг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг боловч бүх зүйлийг Бурхан ноёрхдог хуулийг нь хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олдог мэт боловч тэдгээр хариулт нь ээдрээтэй бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамж, хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг сэтгэл ханамж авчирдаг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарахад тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөх гэж шинжлэх ухааны үзэл бодлоо үндэслэл болгон ашигладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, уруу татагдсаар Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг ба хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо байхад хүрдэг. Тийм биш үү? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан бий гэдэгт итгэдэггүй; тэр ч байтугай Бурханыг олон жил дагасан зарим хүн гэв гэнэтхэн явж очоод нян судалж, эсвэл асуудалд хариулт олохын тулд мэдээлэл хайна. Ийм хүмүүс аливаа асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч үзэл бодол, мэдлэг, эсвэл шинжлэх ухаанч шийдэл дээр тулгуурлахыг хүсдэг; тэд Бурханд найддаггүй ба Бурханыг эрж хайдаггүй. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бий юу? (Байхгүй.) Тэр ч бүү хэл, шинжлэх ухаан судалдаг аргаараа Бурханыг судлахыг хүсдэг хүмүүс ч бий. Жишээлбэл, бүхээг зогссон уул руу очиж, улмаар бүхээг оршин тогтнолыг нотолсон шашны мэргэжилтэн олон бий. Гэхдээ тэд бүхээгийг үзээд Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн шинжилгээний үр дүн юм. Хэрвээ чи бичил амь судлал, одон орон судлал ч юм уу, газар зүй зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнодог, бүх зүйлд Тэр дээд эрх барьдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг юм бэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судалгаанд оруулахад хүргэдэг бус уу? Бурханы оршин тогтнолд хүмүүсийг улам их эргэлзэхэд хүргэдэг бус уу? (Тийм ээ.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Сатан хүмүүсийг хуурч, мэдээ алдуулах гэж шинжлэх ухааны дүгнэлт ашиглах, мөн хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулж, улмаар тэднийг Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, эсвэл итгэхгүй байлгах гээд хоёрдмол санаатай хариулт ашиглахыг хүсдэг бус уу? (Тийм ээ.) Иймээс шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж Би хэлдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Сатан, хүний сониуч зан болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс, Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? (Байгаль орчин.) Зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Хоол хүнсний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг бүр анхнаасаа хүнд зориулж Бурхан бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс аз жаргалтай байж, Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? (Тэд устгагдана.) Хэрхэн устгагдах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? (Энэ нь мөхөл гэсэн үг байх болно.) Тийм ээ, энэ нь мөхлөөр төгсөнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар мөхөлдөө улам ойртоно! Одоо, шинжлэх ухаан бол хүнд зориулан Сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт ханд шиг санагдаж байна, ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Материаллаг ертөнцийн мэдлэг, онол, судалгааг хэчнээн ойлголоо ч энэ нь үнэний ойлголтыг орлож чадахгүй. Үнэн, Бурханы үг болон бүх зүйлийг захирах Бурханы ноёрхлын баримт, бодит байдлыг ойлгосноор л хүн бүх зүйлийг ойлгож, ямар ч харуусалгүй байж чадна. Өнөөдөр үхэх байлаа ч бүтээлийн Эзэний өмнө амьдарсан гэдгээ мэдэрч, үхэл нь Бурханы гарт байгааг мэдэрнэ. Тэгээд Бурханы дээд эрхийн дор үхэж байгаагаа мэдэрч, зүрх сэтгэлдээ тайтгарч, харуусал, айдасгүй байх болно; учир нь тэдний үхэх, амьдрах эсэх нь тэр чигтээ Бурханы гарт байдаг бөгөөд айж, харуусах зүйл гэж үгүй. Ихээхэн мэдлэг эзэмшсэн, шинжлэх ухаан, нууц судалдаг хүмүүс үнэнийг ойлгодоггүй; тийм хүмүүс тэдгээр зүйлийг ойлгож, судлах нь үнэ цэнтэй гэж боддог бөгөөд үр дүнд нь, тэдгээр зүйлийг ойлгох тусам тэдний сэтгэхүй улам будилуу болдог. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс хамгийн ухаалаг. Хэдэн жилийн шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа тэд хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын зорилго, түүнчлэн хүн төрөлхтнийг Тэр удирдаж, аврахын нууцыг өөрийн мэдэлгүй ойлгож авдаг. Тэд Бурханы хүслийг ойлгож, Түүний дээд эрхийг мэдэж авдаг. Тэд тайван амьдарч, амьдрал нь баялаг, утга учиртай санагддаг. Бурхан чамд амьд явах боломж олгодог бөгөөд хэрэв чи Бурханы төлөө, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийн төлөө амьдарч чаддаг бол утга учиртай амьдралаар амьдарч байгаа хэрэг. Хэрэв үнэнийг хүлээн авах ч үгүй, ойлгох ч үгүй, гагцхүү махан биеийн төлөө, сүнсгүй, амьд цогцсын амьдралаар амьдардаг бол амьдрал чинь ямар ч үнэ цэнгүй тул чи утга учиртай амьдралаар амьдрахгүй байгаа хэрэг.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог. Үүнээс гадна, чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Бурханы сайшаалаас илүү утга учиртай юу байх билээ? Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм. Сатаны ноёрхдог өнөөдрийн дэлхийд, мянга мянган жилийн түүхийн туршид бүх хүн төрөлхтөн дундаас хэн амийг олж авсан бэ? Хэн ч олж аваагүй. Учир нь хүн төрөлхтөн бол Бурханыг эсэргүүцсэн бүх хүн юм. Амьдралдаа, амьд үлдэхдээ тэдний баримталж ирсэн бүх зүйл Сатанаас ирсэн, Сатанаар хүлээн зөвшөөрөгдсөн, Бурханы үгийн яг эсрэгээр байдаг. Тиймээс хүмүүс бол Бурханыг эсэргүүцэж, Түүний хараалыг амсдаг бодгалиуд учраас тэдэнд яриад байх амь байхгүй. Хэдийгээр тэд “мөрөө үлдээж”, “нэрээ зуун үе дамжуулан өвлүүлж үлдээн”, “мөнхийн алдрыг эдэлж”, “нэрээ үүрд үлдээхийг” хүсдэг боловч энэ бүхэн ямар ч утгагүй. Үнэндээ тэд хэзээ ч дахин төрөхгүйгээр эртнээс Бурханд хараагдсан. Хэн ч байсан бай, алдартнуудын үг үндсэндээ Бурхантай санал нийлдэггүй бөгөөд үхсэнийхээ дараа тэд тамын арван найм дахь түвшинд шийтгүүлдэг. Зөвхөн Бурхан л үнэн. Бурхан тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүхнийг удирдаж, бүгдийг захирдаг. Бурханд итгэхгүй, Бурханд захирагдахгүй байвал үнэнийг олж авч чадахгүй. Хэрэв чи Бурханы үгийн дагуу амьдардаг бол зүрх сэтгэлийнхээ гүнд сэргэж, санаа амарч, харьцуулшгүй жаргалыг бас эдэлнэ. Тэр үед чи үнэхээр амийг олж авсан байх болно. Дэлхийн эрдэмтдийн шинжлэх ухааны ололт амжилтууд хэчнээн агуу байсан ч гэсэн, үхэх дөхмөгцөө тэд гар хоосноо мэдэрч, юу ч олж аваагүй санагдана. Маш их мэдлэгтэй байсан хэр нь Эйнштейн, Ньютонд хүртэл хоосон санагдаж байсан; тэдэнд үнэн байгаагүй учраас тэр юм. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг байсан боловч Түүний оршин тогтнолыг, Түүнд итгэх нь сайн гэдгийг л мэддэг байсан, харин үнэнийг эрэлхийлээгүй. Тэд ердөө л шинжлэх ухааныг судалж, үнэхээр Бурхан байдаг гэдгийг олж нээгээд эцсээ хүртэл Түүнд итгэж, эцэст нь Бурхан оршин байдаг гэдэгт, мөн Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдэгт зуун хувь итгэж үнэмшсэн. Тэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг л эрж хайсан; Бурханыг мэдэх гэж эрж хайгаагүй. Тэд үнэнийг олж аваагүй, жинхэнэ амийг ч олж аваагүй. Та нарын өнөөдөр алхаж буй зам тэдний алхаж байсан зам биш. Та нар Бурханыг мэдэх гэж, мөн Түүнд хэрхэн захирагдах вэ, Түүнд хэрхэн шүтэн мөргөх вэ, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах вэ гэж эрж хайдаг; энэ бүхэн тэдний эрж хайж байсан зүйлээс огт өөр юм. Одоо, бие махбодтой болсон Бурхан үнэний бүх талыг та нарт хэлж өгч, үнэн болон амийн замыг хайрласан; та нар үнэнийг эрэлхийлэхгүй бол мунхаг хэрэг болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өмнөх: 151. Практик соёл, мэдлэгт хандах зарчмууд

Дараах: 153. Шашны теологийн онолд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх