145. Хайр болон гэрлэлтэд хандах зарчмууд

(1) Хүмүүст сонгосон хүнтэйгээ гэрлэх эрх чөлөө байдаг бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй—гэхдээ энэ нь Бурханд итгэх итгэл юм уу үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх ёсгүй;

(2) Үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө гэрлэхээс татгалзах нь Бурханы хүсэлтэй нийцдэг онцгой гэрчлэл юм. Ингэдэг хүмүүс гайхалтай бөгөөд Бурханы сайшаалыг хүртдэг;

(3) Хэрвээ хүн гэрлэхийг хүсвэл тохирох хүнийг сонгох ёстой. Гэрлэлт нь ядаж л хүний итгэл, амьдралд ашиг тустай байх ёстой бөгөөд Бурханд итгэх хүндтэй ажил хэрэгт хохирол учруулан махан биеийг хангах зорилготой байж болохгүй;

(4) Зүй зохистой хайр, гэрлэлтийг хүндэл. Олон гэрлэх нь үнэн болон ёс суртахууныг зөрчсөн хэрэг бөгөөд гэрлэлтийг тоглоом гэж үздэг хүмүүс бол муу ёрын сүнс, бузар чөтгөрүүд юм.

Холбогдох Бурханы үг:

Ямар ч хүний амьдралд гэрлэлт бол гол үйл явдал юм; хүн энэ үед л үнэхээр олон янзын үүрэг хариуцлага үүрч, олон янзын даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон төөрөгдөлтэй байдаг бөгөөд энэ бүгд нь тун сайхан төөрөгдөл юм. Эмэгтэйчүүд хань ижлээ Царайлаг ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрчүүд өөрсдийгөө Цасан гуатай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэд тавих тодорхой болзол, өөрсдийн гэсэн шаардлага, стандарттай байдаг гэдгийг эдгээр хоосон төсөөлөл харуулж байдаг. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс гэрлэлтийн талаар мушгин гуйвуулсан мэдээгээр байнга бөмбөгдүүлж, энэ нь бүр олон нэмэлт болзол бий болгож, хүмүүст бүхий л байдлаар дарамт болж, хачин хандлагатай болгодог боловч хүн үүнийг хэрхэн ойлгож, яаж хандах нь хамаагүй, гэрлэлт бол хувь хүний сонгох хэрэг биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэднэ.

Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн өөрийнх нь хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Хэдийгээр хүн болгон гэрлэлтийн тал дээр өөрийн гэсэн санаа бодол, хувийн байр суурьтай байдаг боловч эцэст нь хэн үнэхээр нэгэн биеийнх нь нөгөө тал болохыг хэн ч урьдаас харж чадахгүй, хүний санаснаар болох нь бараг үгүй. Таалагдсан хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлдөж болно; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх, чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Хайрыг чинь татсан хүн амьдралаа хуваалцаж чадах хүн чинь байх албагүй; гэтэл чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн амьдралд чинь чимээгүйхэн орж ирээд хань ижил чинь, хувь заяаны чинь хамгийн чухал хэсэг, нэгэн биеийн чинь нөгөө тал болж, хувь заяа чинь түүнтэй адармаатайгаар холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Маш олон гэрлэлт сэтгэл ханамжтай биш, маш олон нь аз жаргалтай байдаг; маш олон нь Зүүн, Барууныг холбож, маш олон нь Умард, Өмнөдийг холбодог; маш олон нь төгс тохирсон, маш олон нь нийгмийн ижил зиндааных байдаг; маш олон нь аз жаргал, эвтэй найртай, маш олон нь зовлон, гунигтай байдаг; маш олон нь бусдын атаархлыг төрүүлж, маш олон нь буруу ойлголт, дургүйцлийг төрүүлдэг; маш олон нь баяр хөөрөөр дүүрэн, маш олон нь нулимсанд автаж, цөхрөл авчирдаг билээ… Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс үнэнч байдал, гэрлэлтэд насан туршдаа үнэнч байхаа харуулдаг; тэд хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, хүлцэнгүй байдал, үл ойлголцлыг харуулдаг. Зарим нь гэрлэлтээсээ урваж, бүр үзэн яддаг. Гэрлэлт аз жаргал, зовлон шаналал авчрахын аль нь ч бай, хүн бүрийн гэрлэлтийн даалгаврыг Бүтээгч урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь өөрчлөгдөхгүй; энэ бол хүн бүрийн биелүүлэх ёстой даалгавар юм. Гэрлэлт бүрийн цаана байх хүний бүрийн хувь заяа өөрчлөгдөшгүй, үүнийг Бүтээгч аль эрт урьдаас тодорхойлсон байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хувь заяаных нь шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, шилж сонгох дээр үндэслэдэггүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр талын хувь заяагаар, тэр хосын хоёулынх нь хувь заяаг Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тодорхойлсноор бүрэн тодорхойлогддог. Өнгөн дээрээ гэрлэлт нь хүний удам угсааг үргэлжлүүлэх зорилготой боловч үнэндээ гэрлэлт бол даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш. Гэрлэлтээр хүмүүс зүгээр нэг дараагийн үеэ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлсэн төдий болдог юм биш; тэд гэрлэлтээ хадгалахтай хамаатай төрөл бүрийн үүрэг, тэдгээр үүргийг гүйцэтгэхийг шаарддаг даалгавруудыг сонгон авдаг. Хүний төрөлт эргэн тойрных нь хүмүүс, үйл явдал, юмсын өөрчлөлтөд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт ч бас эдгээр хүн, үйл явдал, юмст гарцаагүй нөлөөлж, улмаар тэдгээрийг бүгдийг нь янз бүрийн байдлаар өөрчлөх болно.

Хүн биеэ даахаараа, гэрлэлттэй нь холбоотой хүмүүс, үйл явдал, юмс руу алхам алхмаар хөтөлдөг өөрийн гэсэн амьдралын замналаа эхэлдэг. Үүний зэрэгцээ, тэрхүү гэрлэлтийн нөгөө хүн нь яг тэр хүмүүс, үйл явдал, юмс руу алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхийн дор хувь заяа нь холбоотой, хамааралгүй хоёр хүн аажмаар нэгэн гэрлэлтээр нэгдэж, гайхамшигтай байдлаар гэр бүл: “нэг уяанаас зуурсан хоёр царцаа” болдог. Иймээс, гэрлэх үед хүний амьдралын замнал нэгэн биеийнх нь нөгөө талд нөлөөлж, хөндөн, үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын замнал эргээд өөрийнх нь амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа хоорондоо холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бүрэн бие даан амьдралын даалгавраа биелүүлж, үүргээ гүйцэтгэж чадахгүй. Хүний төрөлт харилцааны асар том гинжин хэлхээнд нөлөөлдөг; өсөж торних нь мөн л харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээтэй хамаатай; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээн дотор гарцаагүй оршиж, байж, тэрхүү сүлжээний гишүүн бүрийг оролцуулан, түүний нэг хэсэг нь болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүл, тэдний өссөн нөхцөл байдал, дүр төрх, нас, яс чанар, авьяас чадвар, аливаа өөр бусад хүчин зүйлийн үр дүн биш; харин ч энэ нь хамтын даалгавар болон хувь заяаны хамаарлаас үүсдэг. Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяаны бүтээгдэхүүн, гэрлэлтийн эх үүсвэр энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Одоо Миний хэлдэг үг, бодит орчин нөхцөлд нь үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг бөгөөд Би тэдний хэрэгцээ болон тэдний доторх зүйлд нийцүүлэн ажилладаг. Бодитой Бурхан бодитой ажил хийхээр, хүмүүсийн бодит орчин нөхцөл болон хэрэгцээний дагуу ажиллахаар газар дээр ирсэн; Тэрээр бодлогогүй биш. Бурхан үйлдэх үедээ хүмүүсийг албаддаггүй. Жишээлбэл, гэрлэх эсэх чинь чиний хувийн бодит орчин нөхцөлд үндэслэх ёстой; үнэнийг чамд тодорхой хэлсэн бөгөөд Би чамайг хязгаарладаггүй. Зарим хүний гэр бүлийнхэн нь дарамталдаг болохоор гэрлэх хүртлээ Бурханд итгэж чаддаггүй. Иймээс гэрлэлт нь эсрэгээрээ тэдэнд ашигтай байдаг. Бусдынх нь хувьд гэрлэлт ямар ч ашиг тус авчирдаггүй, харин өөрсдөд нь нэгэнтээ байсан зүйлийг үрдэг. Чиний хувьд энэ нь бодит орчин нөхцөл болон хувийн шийдвэрээр чинь тодорхойлогдох ёстой. Би та нарт шаардлага тавих дүрэм журмыг зохиохоор энд байгаа юм биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Амьдралын том асуудлууд нь гэрлэлт, ажил, чиний ирээдүйн төлөв, төвхнөх, амар тайван амьдрах, нийгэмд байр сууриа олох гэж өрсөлдөх төдийхөн биш юм. Эдгээр нь хамгийн чухал зүйлс биш. Хамгийн чухал зүйлс юу вэ? Одоо та нар Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэдэг учраас амьдрал чинь зөв чиглэлд эхэлсэн. Дараагийн чухал зүйл бол үнэнийг эрэлхийлэх зам дээр баттай хөлөө олж, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, зүрх сэтгэлдээ үнэний суурийг тавих бөгөөд ийм маягаар чи Бурханы үнэхээр сонгож, урьдаас тогтоосон хүн болно. Та нарын суурь одоо хараахан батжаагүй байна. Шуурга байтугай, сэвэлзүүр салхи та нарыг хэдийд ч ганхуулж чадна. Энэ нь та нар хараахан суурь тавиагүйг харуулдаг бөгөөд энэ нь үнэндээ маш аюултай! Амьдралын зорилго, эрж хайх чиглэлээ тогтоо, энэхүү амьдралд алхах замаа тогтоо. Зорилго тавьж, амьдралд чинь юу хамгийн чухлыг тогтоочхоод тэрхүү зорилго, тэр чухал асуудлынхаа төлөө олон жилийн турш төвхнө. Шаргуу ажиллаж, өөрийгөө зарлагад, хүчин чармайлт гаргаж, тэдгээрийн төлөө төлөөс төл. Одоохондоо өөр бусад зүйлийг бүү тоо. Тэр өөр бусад зүйлийн талаар бодоод байвал гар дор байгаа хэрэг чинь саатна. Чи ажил олно, их мөнгөтэй болно, чинээлэг болоод нийгэмд хөлөө баттай олж, бодож байсан албан тушаалаа олсон байх болно; чи бас гэрлэж, ирээдүйд ур, чадвар эзэмшиж, хэрхэн гарамгай хүн болох тухай бодно; чи үр хүүхэдтэй болж, гэр бүлээ тэжээж, эцэг эхээ сайхан амьдралтай болгохыг хүснэ. Энэ бүхэн залхмаар биш гэж үү? Зүрх сэтгэл чинь хэр том бэ? Хүн нэг насны амьдралдаа хэр их эрч хүчтэй байдаг вэ? Хүний амьдралын хамгийн оргилуун, хамгийн энгийн үе, хүний амьдралын хамгийн сайхан үе хорин насанд эхлээд хамгийн цаанадаа л, дөчин насанд дуусдаг. Энэ хугацаанд Бурханд итгэхийн тулд ойлгох ёстой үнэнийг ухан ойлгож, дараа нь ямар ч нөхцөл байдалд Бурханыг үгүйсгэхгүй байхын тулд үнэн-бодит байдалд орж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, мөн Түүний шүүлт, цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой. Энэ бол хамгийн чухал юм; үүнээс гадна, хүн чамайг гэрлэлт, эсвэл дэврүүн хайраар уруу татаж, урхидахыг оролдсон ч хамаагүй, чамд хэчнээн ч их алдар нэр, байр суурь өгөх байсан ч, эсвэл чамд хэчнээн их завшаантай байсан ч хамаагүй, чи үүргээ хаяхгүй, бас бүтээгдсэн зүйлийн хийх учиртай зүйлсийг хийхээ болихгүй байх нь чухал. Ирээдүйд хэзээ нэгэн цагт Бурхан чамайг хүсэхгүй бол чи үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж чадсан хэвээр байх болно. Чи энэ тал дээр шаргуу ажиллах ёстой; тэгвэл чи Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа энэ он жилүүдэд хий дэмий амьдраагүй байх болно.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 144. Үхэлд хандах зарчмууд

Дараах: 146. Хүүхдүүдийнхээ боловсролыг авч үзэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх