142. Байгалийн гамшиг болон хүний бий болгосон гамшигт хандах зарчмууд

(1) Байгалийн юм уу хүний бий болгосон ямар ч гамшиг тохиолдох бүрд энэ нь Бурханы зөвшөөрлөөр хийгддэг. Энэ нь бүгд Бурханы зөвт зан чанарын илэрхийлэл юм. Хүн өөрийгөө эргэцүүлж, үнэхээр гэмших ёстой;

(2) Завхарсан бүх хүн төрөлхтөн сатанлаг зан чанартай, үргэлж Бурханыг эсэргүүцэж, уур хилэнг нь өдөөж байдаг. Хүмүүс байгалийн болон хүний бий болгосон гамшигтай хоёулантай нь байнга тулгарах нь зүй ёсны хэрэг юм;

(3) Гай гамшиг ба шалгалтын үеэр хүн Бурханд залбирч, Түүнд найдах ёстой. Иовын үлгэр жишээг дагаж, Бурханыг буруутгадаг ч үгүй, мөн Түүнийг хаядаг ч үгүй бай. Харин ч хүн үнэнийг эрж хайж, гэрчлэлдээ бат зогсох ёстой;

(4) Бурхан сатанлаг, хорон муу хүн төрөлхтнийг устгахын тулд гамшиг илгээдэг. Хэрвээ хүн диавол Сатаныг өрөвддөг бол Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж байгаа хэрэг бөгөөд гэрийнхэн нь бүгдээрээ устгагдсан байсан ч Бурханыг магтах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, бүхий л Иудей үндэстэн улс орон нь сүйрсэн, урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Бурхан, Сатанд “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтад өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг дээрэмдэж, зарим зарцыг нь алсан; дараа нь түүний хонь болон бас хэдэн зарцыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, дахиад хэдэн зарцыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулжээ. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт юм уу, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шулуун шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урж” гэдэг нь хувцасгүй бөгөөд юу ч авч яваагүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусаж” гэдэг нь дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч амьтан гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд түүнд юм өгсөнд нь төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч Бурханд талархаж чадаж байсан. Түүнчлэн тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг Бурханд буцаан өгөх чадвартай байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр үздэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Хүний үзлийн дагуу бол, сайныг шагнаж, мууг шийтгэдэг, сайн хүмүүсийг сайнаар, муу хүмүүсийг муугаар хариулдаг бөгөөд муу зүйл хийдэггүй хүмүүс сайнаар шагнуулж, ерөөл хүртэх ёстой; учир нь Бурхан зөвт юм. Муу хүн биш л бол бүх тохиолдолд хүмүүсийг сайнаар шагнах ёстой мэт харагдаж болно; зөвхөн энэ л Бурханы зөвт байдал. Гэхдээ хэн нэгэн сайнаар шагнуулж чадахгүй бол яах вэ? Тэгвэл чи Бурханыг зөвт биш гэж хэлэх үү? Бурхан өмнөх эринд хүн төрөлхтнийг бүтээсэн гэж бичсэн тэмдэглэлийг энэ эриний хүмүүс номоос олж уншлаа гэж үзье. Олон мянган жил өнгөрсний дараа хүмүүс хүн гэж танигдахын аргагүй болтлоо завхарсныг Бурхан хараад аврах хүсэл огт төрөөгүй учраас тэднийг устгажээ. Үүнийг чи юу гэж үзэх вэ? Бурханд хайр байхгүй гэж хэлэх үү? Хүний нүдээр, хэрвээ Бурхан хүмүүсийг устгасан бол Түүнд хайр байхгүй гэсэн үг. Аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодолд үндэслэн Бурхан ямаршуу болохыг хэлнэ гэдэг Бурханы талаарх мэдлэг биш. Хүмүүсийн аливааг үзэх хэв маягт ямар ч үнэн байдаггүй. Бурханы мөн чанар юу болох, Бурханы зан чанар юу болохыг чи харах ёстой. Хүмүүс Бурханы хийсэн юм уу харьцсан зүйлээс үүдэлтэй аливаа гаднах үзэгдэлд үндэслэн Бурханы мөн чанарыг харах ёсгүй. Хүн төрөлхтөн өөрөө Сатанаар завхруулагдсан юм. Хүмүүс чухамдаа уг чанар нь ямар болохыг мэддэггүй, Бурханы өмнө завхарсан хүн төрөлхтөн ямар байдгийг, тэдэнтэй хэрхэн харьцах ёстойг ч мэддэггүй. Бурханаар ерөөгдсөн зөв шударга хүн болох Иовыг аваад үз. Энэ бол Бурханы зөвт байдал байсан. Сатан Еховатай мөрий тавьсан: “Та түүнд хэтэрхий ихийг өгсөн болохоор л Иов Таныг шүтэн мөргөдөг. Хэрэв Та түүнээс тэр бүхнийг булаан авбал Таныг шүтэн мөргөсөөр байж чадах болов уу?” Ехова Бурхан: “Түүний амийг л авахгүй бол чи юу хүссэнээ хийж болно” гэж хэлсэн. Тэгээд Сатан Иов дээр очиж, дараа нь Иов шалгалтуудтай тулгарчээ. Тэр өөрт байсан бүх зүйлээ—хүүхдүүдээ, эд хөрөнгөө алдсан. Тэгвэл Иовын шалгалт дотор Бурханы зөвт зан чанар оршиж байсан уу? Чи тодорхой хэлж чадахгүй, тийм үү? Хэдий чи зөв шударга хүн байсан ч Бурхан чамайг шалгалтад оруулж, Өөрт нь гэрчлэл хийх боломжийг чамд олгох эрхтэй. Бурханы зан чанар зөвт; Тэр хүн бүрд эрх тэгш ханддаг. Тэглээ гээд зөв шударга хүмүүс шалгалт туулах шаардлагагүй, эсвэл тэднийг хамгаалах ёстой гэсэн үг биш; энэ нь тийм биш юм. Бурхан чамайг шалгалтад оруулах эрхтэй. Энэ бол Түүний зөвт зан чанарын илчлэл юм. Эцэст нь Иовыг шалгалт туулж, Еховад гэрчлэл хийж дуусахад Ехова түүнийг урьдынхаас ч илүү ихээр ерөөж, хоёр дахин их, бүр ч илүү дээр ерөөлийг түүнд өгсөн юм. Түүнчлэн Ехова түүний өмнө гарч ирээд салхиар түүнтэй ярилцсан бөгөөд Иов Түүнийг нүүр тулан уулзах мэт харсан. Энэ нь түүнд өгөгдсөн ерөөл байв. Энэ бол Бурханы зөвт байдал байлаа. Хэрэв юмс эсрэгээрээ болсон бол яах вэ? Иовыг шалгалт туулж дуусахад, Иов Сатаны өмнө Өөрийг нь хэрхэн гэрчилж, Сатаныг шившиглэснийг харсныхаа дараа хэрэв Ехова түүнийг үл тоомсорлож, буруу хараад явчихсан бол, Иов дараа нь ерөөл хүртээгүй бол яах вэ—үүнд Бурханы зөвт байдал агуулагдаж байх байсан уу? Шалгалтын дараа Иов ерөөгдсөн эсэх, Ехова түүний өмнө гарч ирсэн эсэхээс үл хамааран энэ бүхэн нь Бурханы хүслийг агуулж байгаа. Иовын өмнө гарч ирэх нь Бурханы зөвт байдал, гарч ирээгүй байсан ч мөн адил Бурхан зөвт байдал байх байв. Бүтээгдсэн зүйл чи яг ямар үндэслэлээр Бурханд шаардлага тавьдаг юм бэ? Хүмүүс Бурханд шаардлага тавихад тохирохгүй. Бурханд шаардлага тавихаас илүү эрүүл ухаангүй зүйл гэж үгүй. Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг. Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Тухайн үед Бурхан хэрвээ Иовыг устгасан бол хүмүүс Бурханыг зөвт гэхгүй байх байсан. Гэвч үнэндээ хүмүүс завхарсан ч бай, завхраагүй ч бай Бурхан тэднийг устгахдаа Өөрийгөө зөвтгөх ёстой гэж үү? Бурхан ямар үндэслэлээр тэгж байгаагаа хүмүүст тайлбарлах ёстой гэж үү? “Тэд хэрэгтэй бол Би устгахгүй; хэрэггүй бол устгана” гэдэгт Бурханы шийдвэр үндэслэсэн байх ёстой гэж үү? Тэгэх шаардлагагүй. Бурханы нүдээр бол, завхарсан хүнтэй Тэр хүссэнээрээ харьцаж болно; Бурханы хийдэг юм бүхэн зохистой байх бөгөөд энэ бүгд Бурханы зохицуулалт юм. Хэрэв чи Бурханы нүдэнд таалагдаагүй бол, хэрэв Бурхан гэрчлэлийн чинь дараа чамайг ямар ч хэрэггүй гэж хэлээд, чамайг устгасан бол энэ ч бас Бурханы зөвт байдал мөн үү? Мөн. Яг одоо чи үүнийг баримтаар хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох ч онолын хувьд ойлгох ёстой. Та нар юу гэж хэлэх вэ—Бурхан Сатаныг устгадаг нь Бурханы зөвт байдлын илэрхийлэл мөн үү? Бас Бурхан Сатаныг үлдээсэн бол яах вэ? Чи юм хэлж зүрхлэхгүй, тийм биз дээ? Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? “Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?” гэсэн. Өнөөдөр, Сатан хүмүүсийг яаж завхруулсан, Бурхан хүмүүсийг яаж авардгийг хүмүүст харуулахын тулд Бурхан Сатаныг устгадаггүй гэдгийг чи харах ёстой. Эцсийн эцэст хүмүүс Сатаны завхруулсан хэмжээнээс үүдэн Сатаны завхралын аймшигт нүглийг нүдээр харах ёстой бөгөөд Сатаныг Бурхан устгах үед Бурханы зөвт байдлыг харж, үүнд Бурханы зан чанар агуулагддаг гэдгийг харах учиртай. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Иймээс Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд бөгөөд Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Өмнөх: 141. Хүний ирээдүй, хувь заяанд хэрхэн хандах зарчмууд

Дараах: 143. Өвчинд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх