86. Бурханд өгсөн тахилд хандах зарчмууд

(1) Бурханы гэрийн бүх эд хөрөнгийг оролцуулаад мөнгө, эд зүйл бол сонгосон хүмүүсээс нь Бурханд өргөсөн тахил бөгөөд ямар ч чуулган юм уу хүнд харьяалагдахгүй;

(2) Бурхан болон тахилчаас өөр хэн ч Бурханд өгсөн тахилыг хуваалцах эрхгүй. Тахилаас хулгайлдаг хэн боловч Иудас бөгөөд шийтгүүлэх ёстой;

(3) Бурханд хандивласан тахилыг Бурхан болон Ариун Сүнсний ашигладаг хүн зохицуулж, шилжүүлж, хянах ёстой бөгөөд хэн ч тэдгээрт хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг дураараа зөөж болохгүй;

(4) Үүргээ хайхрамжгүй, хааш яаш гүйцэтгэснээс болоод, эсвэл зарчмын дагуу үйлдэж чадаагүйгээсээ болоод тахил алга болгосон хүн үнэн-зарчмын дагуу сайн дурын нөхөн төлбөр өгөх ёстой;

(5) Тахилыг их хэмжээгээр шамшигдуулсан юм уу хулгайлсан хүнээр авсан зүйлийг нь төлүүлэх ёстой; хэрвээ төлөхөөс татгалзвал залхаан цээрлүүлэлт хэрэглэж болно.

Холбогдох Бурханы үг:

Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас эш татав

Тахил гэж юу вэ? Тахил гэдэг нь Бурханд хүний зориулдаг зүйл; энэ нь хүнд харьяалагдахаа больж Бурханд харьяалагддаг. Мөнгө, материаллаг зүйлс болон тэдгээрийн ямарваа үнэ цэнэ гээд Бурханд зориулсан ямарваа зүйл нь бүхэлдээ Бурханд харьяалагддаг бөгөөд хүн мэдлийнх ч биш, хүн хэрэглэх юм биш болдог. Бурханы тахилыг хэрхэн ухагдахуун болгож болох вэ? Өөртөө харьяалагддаг зүйлийг зөвхөн Бурхан л захиран зарцуулж болно, Түүний зөвшөөрлийг авахаас өмнө хэн ч тэдгээр зүйлийг үймүүлэх юм уу, тэдгээрийг яах талаар аливаа төлөвлөгөө гаргаж болохгүй. “Бурхан ямар нэг зүйлийг ашиглахгүй байгаа бол Тэр яагаад бидэнд ашиглуулдаггүй юм бэ? Хэсэг хугацааны дараа энэ нь муудчихвал тоогүй хэрэг болох бус уу?” гэж хэлдэг хүмүүс бий. Үгүй ээ, тэгсэн ч гэсэн болохгүй; энэ бол зарчим. Тахил гэдэг бол хүнд биш, Бурханд харьяалагддаг зүйл; том ч бай, жижиг ч бай, үнэ цэнтэй ч бай, үгүй ч бай, хүн тэдгээрийг Бурханд зориулсан л бол Бурхан тэдгээрийг авмаар байгаа эсэхээс үл хамааран мөн чанар нь өөрчлөгдсөн байдаг. Юм тахил болмогц, Бүтээгчийн өмчлөлд орж, Түүний мэдлийнх болдог. Тахилын талаарх хүний үзэл бодолд юу багтдаг вэ? Үүнд Бурханд хандах хүний хандлага багтдаг. Бурханд хандахдаа эрээ цээргүй, басамжилсан, хайхрамжгүй байдаг бол тэр хүн Бурханы эзэмшдэг бүх зүйлд адилхан хандлагатай байх нь гарцаагүй. “Зарим тахилыг хэн ч арчлахгүй байна. Тиймээс тэдгээрийг авсан хүнийх болно гэсэн үг бус уу? Хүн үүнийг мэддэг ч бай, үгүй ч бай, “олсных нь олз” шүү дээ; тэдгээр зүйлийг гартаа оруулсан хэн боловч эзэн нь болно” гэж хэлдэг зарим хүн байдаг. Ийм үзэл бодлын талаар чи юу гэж бодож байна? Энэ бол буруу гэдэг нь маш тодорхой байна. Тахилд хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Юу ч өргөсөн, Тэр үүнийг хүлээн авдаг ч бай, үгүй ч бай, ямар нэг зүйлийг тахил гэж нэрлэмэгц энэ талаар цаашдын төлөвлөгөөтэй ямар ч хүн “мина дээр гишгээд” дуусаж магадгүй. Энэ юу гэсэн үг вэ? (Энэ нь Бурханы зан чанарт халдаж байна гэсэн үг.) Та нар бүгд энэ ухагдахууныг хуваалцдаг. Тиймээс энэ асуудал хүмүүст юуг хэлж өгч байна вэ? Бурханы зан чанар хүмүүсийн халдлагыг тэвчихгүй, Түүний юманд гар хуруу хүрч, оролдож болохгүй гэдгийг хэлдэг. Жишээ нь, Бурханы тахилыг хүн өөрийн юм шиг авах юм уу, хаяж, үрэн таран хийвэл Бурханы зан чанарт халдаж, шийтгүүлж болзошгүй. Гэсэн ч Бурханы уур хилэнд зарчим бий; энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг алдаа гаргасан хэнийг ч болов Бурхан уурсан загнадаггүй. Хүмүүс Бурханы тахилд болгоомжтой хандах ёстой бөгөөд Бурханы зан чанарт халдахгүй байх цорын ганц арга нь Түүнийг хүндэтгэдэг байх явдал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Бурханд хандах хүний хандлагын хамгийн шууд илрэл нь тахилд хандах хандлага байдаг. Тахилд хандах хандлага чинь ямар ч байсан, тэр бол Бурханд хандах чиний хандлага юм. Хэрвээ чи тахилыг банкны данстайгаа харьцаж байгаа юм шиг нямбай, няхуур, хатуу чанд, хариуцлагатай, хичээнгүй үздэг бол Бурханд маш сайн ханддаг юм байна. Хэрвээ чи тахилыг нийтийн өмч шиг, ногооны зах дээрх ногоо шиг үзэж, хүсдэг, авмаар юмандаа дуртай, өөрийнх нь биш ямар ч зүйлийг үл тоож, хаана тавих юм уу, хураахад санаа тавихгүй, хэн авч байгааг хайхрахгүй, тухайн зүйл газарт унах юм уу, дээр нь хүн гишгэж байхад чамд ямар ч хамаагүй мэт хараагүй юм шиг дүр эсгэдэг бол чи балагтай. Чи тахилд ингэж ханддаг байхад хариуцлагаа ухамсарладаг хүн мөн үү? Ийм хүмүүс үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадах уу? Хүн чанар чинь ямар болохыг төсөөлөхөд хэцүү биш. Ийм ажил болон тахилд хандах тухайд удирдагч, ажилчдын гол хариуцлага нь ерөнхийдөө, хадгалж хамгаалахаас гадна цаашдын шалгаж хянах ажил бөгөөд энэ нь бүр ч илүү чухал юм. Хадгалж хамгаалж байхдаа чи тайлан бүртгэлийг хянан байцааж, зарлагыг нарийвчлан үзэж, шалган хатуу хяналт тавьж, үрэн таран болж, үргүй зардал гарахаас өмнө үндэслэлгүй зардлыг зогсоож, үрэн таран хийж, үргүй зардал гарсан тохиолдолд буруутай хүмүүст анхааруулга өгч, нөхөн төлбөр хүртэл шаардах ёстой. Хэрвээ чи энэ ажлыг хүртэл хийж чадахгүй бол түрүүлээд ажлаасаа буу—чи удирдагчийн үүрэгт ажилд байх ёсгүй, учир нь чи энэ ажлыг хийж чадахгүй… Ийм энгийн ажил ч хийж чадахгүй юм бол удирдагч, Бурханы гэрийг хариуцагчийн хувьд чи юу хийж чадах юм бэ? Бүх тахил дэмий үрэгдэж, үрэн таран болж байхад удирдагч чи юу ч мэдрэхгүй, өчүүхэн төдий ч шаналахгүй байна. Бурхан зүрх сэтгэлд чинь байна уу? Бурханы орон зай зүрх сэтгэлд чинь байна уу? Эргэлзээтэй л юм. Бурханыг хайрлах агуу хайр чамд байдаг, Бурханаас эмээдэг гэж чи хэлдэг боловч хүмүүс Бурханы тахилыг үрэн таран хийж, дэмий үрж байхад чи юу ч мэдэрдэггүй, өчүүхэн төдий ч шаналдаггүй—тэгэхээр Бурханыг хайрлах хайр, Бурханаас эмээх айдас чинь эргэлзээтэй бус уу? Итгэл чинь хүртэл эргэлзээтэй, Бурханыг хайрлах хайр, Бурханаас эмээх айдас чинь зүгээр л хоосон, үндэслэлгүй бөгөөд энэ талаар яриад ч хэрэггүй. Энэ ажил нь удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой хариуцлага мөн үү? (Мөн.) Энэ ажлыг сайн хийх нь удирдагч, ажилчдын хариуцлага—энэ бол удирдагч, ажилчдын заавал хүлээх ёстой хариуцлага юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (12)”-аас эш татав

Тахилыг дураараа ашиглах, тахилыг зүй бусаар хэрэглэж, зарлагадахтай холбоотой бүхэн захиргааны зарлигийг эргэлт буцалтгүйгээр хөндөж байдаг бөгөөд уг чанартаа захиргааны зарлигийг зөрчиж байдаг. Чуулганы эд хөрөнгийг удирдаж байхдаа “Чуулганы эд хөрөнгө тэнд зүгээр л хэвтэж байна. Өнөө үед банкнууд өндөр хүүтэй зээл, хувьцаа, хуримтлал зэрэг бүгд өндөр хүү өгдөг олон янзын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй болсон. Хэрэв чуулганы энэ мөнгийг аваад хөрөнгө оруулах юм бол жаахан хүү хуримтлуулж болох юм. Ингэвэл Бурханы гэрт ашигтай бус уу?” гэж хэлэх хүн мэр сэр бий. Үүнийгээ хэлэлцэлгүйгээр, чуулганы хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр тэд дур мэдэн шийдэж, мөнгийг зээлүүлдэг. Үүнийг хийхийн зорилго юу вэ? Эерүүлж хэлбэл энэ нь Бурханы гэрийн төлөө тодорхой хэмжээний хүү хуримтлуулж, Бурханы гэрт санаа тавьж байгаа хэрэг; гэхдээ үнэн хэрэгтээ тэд аминч сэдэл өвөрлөж байна. Тэд хэнийг ч мэдээгүй байхад мөнгийг зээлдүүлээд, сүүлд нь үндсэн үнийн дүнг Бурханы гэрт буцаангаа хүүг нь өөрсдөдөө үлдээхийг хүсэж байдаг. Энэ нь үнэнч бус санаа зорилго өвөрлөж буй хэрэг биш үү? Үүнийг мөнгө зээлдүүлэх гэдэг. Мөнгө зээлдүүлж буйг тахилын зөв зохистой хэрэглээ гэж үзэж болох уу? (Үгүй, болохгүй.) “Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, Бурханы гэр халуун дулаан. Заримдаа ах эгч нар маань мөнгөөр гачигдах үед бид тэдэнд Бурханы өргөлийг зээлдүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлэх бусад хүмүүс бий. Тэгээд зарим хүн дур мэдэн шийдвэр гаргах болно, тэнд бүр ах эгч нарыг уриалан турхирах антихрист байж таараад, “Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, Бурхан амь өгдөг, хүнд бүх зүйлийг өгдөг, тийм болохоор жаахан мөнгө зээлдүүлэх нь сүртэй зүйл биш, тийм биз? Яаралтай хэрэг гарсан хэцүү үед нь туслахын тулд ах эгч нартаа мөнгө зээлдүүлж, амьдралын хүнд үед нь тусална гэдэг Бурханы хүсэл биш гэж үү? Хэрэв Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг юм бол хүмүүс бие биеэ хайрлахгүй байж яаж болох билээ? Алив, тэдэнд жаахан мөнгө зээлдүүлье!” гэж ч мэднэ. Мунхаг хүмүүсийн дийлэнх олонх нь үүнийг сонсоод: “Чи тэгж хэлж байгаа бол тэгэлгүй яах вэ. Ямартай ч мөнгө анхнаасаа хүн бүрээс цугларсан, тиймээс үүнийг нийт нь нэгийн төлөө тохиолдол гээд нэрлэчихье” гэж хэлнэ. Ийнхүү нэг талаас нэг хүн сайхан үг хэлээд, нөгөө талаас бөөн олон зусардагч нар түүнд долигонон эцэст нь мөнгө гараад явчихдаг. Одоо чи энэ мөнгийг Бурханд өргөн барьсан мөнгөнд тооцогдоно гэж чин үнэнчээр хэлж чадах уу? Хэрэв үнэхээр тооцогддог бол мөнгө аль хэдийн Бурханых болсон бөгөөд одоо адислагдсан тул үүнийг Бурханы тогтоосон зарчмын дагуу ашиглах нь л зөв зохистой байх болно. Хэрэв тооцогдохгүй гэж хэлбэл, хэрэв чиний өргөсөн мөнгө тооцогдохгүй юм бол чи юу өргөн барьсан хэрэг вэ? Энэ мэх байсан юм уу? Чи Бурханаар тоглож, Түүнийг хуурч байгаа юм уу? Тахил болгохыг хүссэн зүйлээ тахилын ширээн дээр тавимагцаа чи харамлаж эхлэн, тэд тэнд байж байна, гэтэл Бурхан тэдгээрнийг ашигладаг ч үгүй, эцсийн эцэст Бурханд эдгээрийг ашиглах хэрэг ч үгүй мэт харагдаж байна гэж боддог. Харин одоо чамд хэрэгтэй болсон тул чи тэдгээрийг аваад өөрөө ашигладаг. Эсвэл магадгүй чи хэтэрхий ихийг өргөчихсөн болохоор хожим нь харамсаад заримыг нь буцаагаад авсан. Эсвэл магадгүй чи өргөл өргөж байхдаа тодорхой бодоогүй бөгөөд одоо үүнийг юунд хэрэглэхээ олж нээсэн болохоор буцаагаад авч байна. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ мөнгө болон эдгээр зүйлийг хүн нэгэнт Бурханд өргөн барьсан бол тахилын ширээн дээр тавьж байгаатай адилхан, харин тахилын ширээн дээр тавьсан зүйлс бол өргөл юм. Чулуу байна уу, элсний ширхэг байна уу, жигнэсэн мантуу, нэг аяга ус байна уу хамаагүй, тахилын ширээн дээр тавьсан л бол тэр зүйл хүнийх биш, Бурханых болдог бөгөөд чи үүнийг өөртөө авахаар шунах, эсвэл хууль ёсны хэрэгцээ гарсан гэж бодохоос үл хамааран ямар ч хүнд үүнийг ашиглах эрх байхгүй. Зарим хүн: “Бурхан хүн төрөлхтнийг хайрладаггүй гэж үү? Тэр хүн төрөлхтөнд хувь хүртээлээ гээд юу л болов гэж? Яг одоо Та цангаагүй байгаа болохоор Танд ус хэрэггүй, харин би цангаж байгаа болохоор яагаад ууж болохгүй гэж?” гэдэг. Гэхдээ дараа нь чи Бурханы зөвшөөрч буй эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв Бурхан зөвшөөрвөл Тэр чамд эрх олгосон бөгөөд чамд үүнийг ашиглах эрх бий гэдгийг энэ нь нотолно; харин Бурхан зөвшөөрөхгүй бол чамд үүнийг хэрэглэх эрх байхгүй. Чамд эрх байхгүй, Бурхан чамд эрх олгоогүй тохиолдолд Бурханд харьяалагддаг зүйлийг хэрэглэх нь хоригийг зөрчиж буй хэрэг, үүнийг Бурхан хамгийн их жигшдэг.

Бурхан хүний халдахыг хүлцдэггүй гэж хүмүүс байнга хэлдэг ч Бурханы зан чанар үнэндээ яг ямар болохыг, тэдний хийдэг зүйлсийн аль нь Түүнийг гомдоох хамгийн их магадлалтайг хэзээ ч ойлгоогүй байдаг. Бурханы тахилын асуудал дээр маш олон хүн энэ талаар байнга бодож, тэдгээрийг хүссэнээрээ ашиглаж, тарааж, хүслээрээ хэрэглэж, эзэмшиж, бүр дэмий үрэхийг хүсдэг; гэхдээ Би чамд хэлье, чи өнгөрсөн, чи үхвэл таарна! Бурханы зан чанар ийм байдаг. Эдгээр нь Бурханы зүйл бөгөөд Тэр хэнд ч үүнд хүрэхийг зөвшөөрөөгүй. Бурханы эрхэм чанар ийм байдаг. Бурхан хүмүүст тэдгээрийг ашиглах эрхийг өгөх ганцхан тохиолдол байдаг нь чуулганы дүрэм журам болон хэрэглээг нь зохицуулдаг зарчмын дагуу зүй зохистой ашиглах явдал юм. Эдгээр хэр хэмжээн дотор байвал Бурхан хүлээн зөвшөөрч болох ч хэр хэмжээнээс хэтэрвэл Бурханы зан чанар, захиргааны зарлигийн эсрэг халдсан хэрэг болно. Энэ нь тохиролцох ямар ч боломжгүй хатуу чанд бөгөөд өөр ямар ч арга байхгүй. Тиймээс үрэлгэн зан гаргаж, тахилыг шамшигдуулж, эсвэл зээлдүүлдэг хүмүүс Бурханы нүдээр антихристүүд гэж тооцогддог. Тэдэнд яагаад тийм хатуу хандаж, антихристүүд гэж тооцдог вэ? Хэрэв Бурханд итгэдэг хүн Бурханд харьяалагддаг, адислагдсан эд зүйлд дураараа хүрч, ашиглаж, үрэн таран хийж зүрхлэх хэмжээнд хүрсэн бол тэр хүн Бурханы дайсан юм. Зөвхөн Бурханы дайснууд л Түүний эд зүйлд ингэж ханддаг; эгэл жирийн завхарсан хүн үүнийг хийхгүй, бүр амьтан ч ингэхгүй, зөвхөн Бурханы дайсан, Сатан, агуу улаан луу л ийм зүйл хийнэ. Хэтэрхий хатуу хэлж байна уу? Үгүй, энэ бол зарчим! Бурханы эрхэм чанар ийм байдаг!

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг”-аас эш татав

Хэн нэгэн хүн Бурханд эд зүйл өргөх үед чи толгойдоо ямар ч санаа өвөрлөх ёсгүй. Эд зүйл нь юу ч байлаа гэсэн, үнэ цэнтэй юу, чамд хэрэг болох уу, эрхэм нандин эд үү үгүй юу гэдгээс үл хамааран чи энэ талаар ямар ч санаа өвөрлөх ёсгүй. Ур чадвартай бол гараад мөнгө ол—хүссэн хэмжээгээрээ ол, хэн ч чамд саад болохгүй, харин Бурханд тахил болгосон эд зүйлийн тухайд чи яасан ч ямар нэг санаа өвөрлөх ёсгүй. Та нар ийм хэмжээний сонор сэрэмжтэй байх ёстой; ийм хэмжээний ухаан чамд байх ёстой. Дээрх нь нэг зарчим юм. Өөр нэг зарчим бол үрэн таран хийж, шамшигдуулж, зээлдүүлж, хувьдаа завшиж, тахилыг хулгайлахад оролцсон хэнийг боловч Иудас шиг хүн гэж үздэг. Иймэрхүү үйл үйлдэж, хэрэгжүүлсэн хүмүүс Бурханы зан чанарт аль хэдийн халдсан тул Бурхан тэднийг аврахгүй бөгөөд чи өөрөөр байна гэж найдах ёсгүй. Би ингэж тогтоосон бөгөөд Бурхан эдгээр зүйлийг биелүүлнэ. Үүнийг урьдчилан тогтоосон бөгөөд ямар ч тохиролцоо байхгүй. Зарим хүн: “Миний шамшигдуулалтад үндэслэл бий: Би мөнгийг үрэхдээ залуу, мунхаг байсан, гэхдээ би хэт ихийг биш, хааяа хааяа жаахныг л завшсан” гэж хэлнэ. Гэхдээ энэ нь хэр ихийн тухай биш; эдгээр зүйлийг хийх үед үйлдлийн чинь бай бол Бурхан, чи Бурханы зүйлсэд хүрсэн бөгөөд тэдгээрт хүрсэн нь чиний буруу. Бурханы зүйлс бол нийтийн эд хөрөнгө биш, хүн бүрд харьяалагддаггүй, чуулганд харьяалагддаггүй, Бурханы гэрт харьяалагддаггүй: Тэдгээр нь Бурханых, тиймээс чи эдгээр ялгааг хольж хутгах ёсгүй. “Миний зүйлс, Миний тахилыг чуулганы эзэмшилд өгч, чуулган үүнийг хуваарилна. Тэдгээр нь чуулганы ах эгч нарын дундын эд хөрөнгө бөгөөд хэрэглэхийг хүссэн хүн бүр зүгээр л хүсэлт гаргаад, бүртгэл хөтлөх хэрэгтэй” гэж Бурхан боддоггүй, Тэр чамд ингэж ч хэлээгүй. Бурхан ингэж хэлээгүй. Тэгвэл Бурхан юу гэж хэлсэн бэ? Бурханд тахил болгосон зүйл бол Бурханы эд зүйл бөгөөд тухайн эд зүйлийг тахилын ширээн дээр тавимагц бүрмөсөн Бурханых болдог, үүнээс хойшид хэн ч үүнийг зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй. Чиний тооцоолол, төсөвлөлт, хулхидалт, хулгай, зээл болон үрэн таран байдал гээд энэ бүх үйлдлийг Бурханы зан чанарын эсрэг халдлага, антихристийн үйлдэл хэмээн ялладаг бөгөөд энэ нь Ариун Сүнсийг доромжилсонтой адил тул үүний төлөө Бурхан чамайг хэзээ ч уучлахгүй. Бурханы эрхэм чанар ийм байдаг бөгөөд хүн төрөлхтөн үүнийг хүндлэхгүй байж болохгүй. Банкнаас дээрэмдэж, тонож, хулгайлсан зүйлсийнхээ төлөө чи нэг хоёр эсвэл гурваас таван жил ял сонсож болох бөгөөд ялынхаа хугацааг эдэлж дууссаны дараа чи ямар нэг гэмт хэрэгт буруутгагдахаа болино. Харин Бурханы зүйлийг, Бурханы тахилыг авч ашигласан бол Бурханы нүдээр энэ нь байнгын, уучилж боломгүй нүгэл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг”-аас эш татав

Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадна гэж үү? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Намайг хүндэлдэг сайхан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон Надад өргөсөн юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг тул чи хүмүүсийн Надад өгсөн бяцхан хүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй гэж үү? Газар нутаг чинь цусан талбай болохоос айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу? Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө үнэн сэтгэлээсээ, дуртайяа өгдөг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байх ёстой. Чи зүгээр л Миний тахилуудыг дураараа хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол бүтээлийн Эзэн—Ехова Би бөгөөд хүмүүс Надаас болж тахил өргөдөг. Энэ нь ийш тийш гүйсний чинь нөхөн төлбөр гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйдэг юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Чи яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Чи яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Ехова Надад өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг маадайн идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана”-аас эш татав

Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юү? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг чонын үүрэн дэх гэртээ аваачиж; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болгох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу чулууддаг. Ёс жудаг чинь хаана байна? Хүн чанар чинь зэрлэг догшин болжээ! Зүрх сэтгэл чинь аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлддэг муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ийм маягаар Намайг хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ар хударгаар ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Өнөөдөр үйлддэг муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний гэсгээлтийг та нар луу өдөөдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы гэрт өргөсөн тахилыг хянах зарчим

Итгэгчдийн Бурханд өргөсөн бүх тахил нь зөвхөн Бурханы өмч бөгөөд ямар ч чуулган, хувь хүнд харьяалагддаггүй. Чуулганы ажлын хэрэглээнд тодорхой мөнгө, эд хөрөнгө гарган өгч болох хэдий ч эдгээр нь Бурханы гэрийн харьяа хэвээр байдаг бөгөөд Бурханы гэрээс төвлөрсөн байдлаар хуваарилах ёстой; шаардлагатай хэн боловч эдгээрийг бүрэн ашиглаж болно, гэхдээ зүй бусаар ашиглах ёсгүй. Хүн төрөлхтний завхралын хэмжээнээс үүдэн олон хүн мөнгөнд дурлаж, өөрсдийн ашиг сонирхлоос бусад бүх зүйлд харалган байдаг. Иймд Бурханы гэр тахилыг хянахад зориулсан хатуу чанд тогтолцоо байгуулах нь нэн чухал. Үүний тулд чуулган болгон чуулганы тахилыг хянахад тохирсон гурван хүнийг сонгох ёстой гэж Бурханы гэрээс тодорхой заадаг. Удирдагчид, ажилчид, Бурханы сонгосон хүмүүс бүгд чуулганы тахилыг хянах эрхтэй. Тахилын талаарх аливаа асуудлыг судалж, зохицуулах нь чуулганы удирдагчдын хариуцлага юм. Тухайн судалгаанд Бурханы сонгосон хүмүүс хамтран ажиллах ёстой. Тэд тиймэрхүү асуудлыг хараагүй дүр эсгэн өнгөрөөх ёсгүй бөгөөд тэгсэн тохиолдолд адилхан буруутайд тооцогдоно. Чуулганы тахилыг хянах зарчмын тодорхой деталь дараах байдалтай байна:

1. Чуулган бүр тахилын хайрцаг гаргах ёстой. Тахилыг цаг хугацаа, хэмжээнээс үл хамааран ямар ч болзолгүйгээр, чөлөөтэй өргөдөг. Тахилыг хамгаалах хариуцлагыг хамтдаа хүлээх гурван хүнийг сонгох ёстой. Данс бүртгэлийн дүрмийг хатуу баримтлан мөнгөн хөрөнгийг авч, ашиглах ёстой бөгөөд сонгогдсон гурван хүн данс бүртгэлийг заавал тодорхой байлгаж, чуулганы удирдагчид тогтмол тайлагнах ёстой.

2. Чуулган бүрд мөнгөний нярав хийх нэг хүн, данс хөтлөх хоёр хүн гээд гурван хүн тахилыг хянах ёстой. Тахилын зохицуулалт, данс бүртгэлийг нэг хүн ганцаараа гүйцэтгэх ёсгүй.

3. Тухайн хүн тахилыг хамгаалахад тохирохгүй гэдэг нь илэрсэн бол цаг тухайд нь солих ёстой. Тохирохгүй хүнийг томилсноос үүдэн чуулганы тахилд хохирол учирвал чуулганы удирдагчдад хариуцлага тооцох ёстой.

4. Чуулганы санхүүг нягтлан бодох чанд дүрмийн дагуу зохицуулж, ашиглах ёстой. Чуулганы удирдагч тахилыг даамалд хариуцуулах үедээ даамалд мөнгөн хөрөнгө хариуцуулсан гэх нотолгоо болгон мөнгөний баримтыг бодит үнийн дүнгээр гурван хувь үйлдэх ёстой. Даамлууд зүгээр л талон бичих ёсгүй, харин мөнгөн хөрөнгө хүлээн авсан гэх баримтыг төлбөр төлөгчид гаргаж өгөх ёстой. Хуурамч удирдагчид, антихристүүдийн хулгайгаас сэргийлэхийн тулд ямар ч түвшний удирдагч тахил зөөвөрлөх, шилжүүлэхдээ хоёроос гурван удирдагч, ажилчнаар гэрчлүүлэхийн сацуу бичгээр нотлох ёстой. Чуулганы ажилд мөнгө шаардлагатай үед мөнгөн хөрөнгийг хоёроос гурван хүн авах ёстой; үүнийг нэг хүн дангаараа авах ёсгүй. Хэрэв даамал мөнгө авч байгаа хүмүүсээс дор хаяж нэгийг нь танихгүй бол мөнгө өгөхөө болих ёстой бөгөөд зөвшөөрч болохгүй. Мөнгөн хөрөнгө авах тохиолдол болгонд хүлээн авсан өдөр, мөнгөн дүн, хэрэглэх зориулалт, хүлээн авагчийн гарын үсэг бүхий баталгааг хүлээн авагч бүр биечлэн бичих ёстой. Түүнчлэн мөнгөн баримтыг данс бүртгэлийн тэмдэглэл болгон гурван хувь үйлдэж, оролцогч хүн бүр нэг хувийг авах ёстой.

5. Чуулганы тахилын бүх орлого, зарлагыг хувилан тэмдэглэж, хоёр данс хөтлөгчид тус бүрд нь нэг нэг хувийг өгөх ёстой. Данс хөтлөгч зохицуулж буй бүх дансаа тодорхой байлгах ёстой бөгөөд удирдагчид асуудлыг цаг тухайд нь илрүүлж, шийдвэрлэхийн тулд гэнэтийн байдлаар юм уу сар бүр шалгаж, тахилын орлого, зарлагыг зарчмын дагуу зохицуулж байгааг баталгаажуулах ёстой. Ажлын шаардлагаар удирдагч, ажилчдыг солих юм уу өөр албанд томилох үед далд сэдэл бүхий хүмүүс чуулганы тахилыг шамшигдуулж, завших боломжтой байхаас сэргийлэхийн тулд шилжүүлэн өгөхдөө данс бүртгэлийг тодорхой судлах ёстой.

6. Бурханы сонгосон хүмүүсийн өргөсөн тахилыг тахилын хайрцагт хийх ёстой. Тахилын хайрцаг байхгүй бол чуулганы хоёр удирдагчид тахилыг биечлэн хүлээлгэж өгөх ёстой. Тахилыг нэг удирдагчид дангаар нь өгөх ёсгүй. Ямар ч удирдагч юм уу ажилчин, ах эгчээс ганцаараа тахил хүлээн авахыг үл зөвшөөрнө; наад зах нь хоёр хүн шаардлагатай. Тахил хүлээн авмагцаа удирдагч, ажилчид тоо болон бичгээр бичсэн мөнгөн дүн, хүлээн авсан өдөр, тахилын даамлуудын сүнслэг нэрийг тэмдэглэсэн хүлээн авсан гэх нотолгоог гурван хувь үйлдэх ёстой. Даамлууд дор бүрнээ нэг хувийг хадгалах ёстой. Түүнчлэн удирдагч, ажилчид тахил өргөсөн ах эгч нарт Бурханы гэрт тахил өргөснийг нь нотлох маягт гаргаж өгөх ёстой.

7. Дээд түвшнийхэнд хүлээлгэн өгөхөөр чуулганы хадгалж буй бүх тахилыг хоёр хүн хамтран зохицуулах ёстой. Тахилыг нэг хүн ганцаараа авч явж болохгүй. Тахилыг тусгайлан томилсон бие бүрэлдэхүүн сонгосон газарт хүргэх ёстой бөгөөд аюултай байж болзошгүй газраар дайран өнгөрөх юм уу тэр хавиар эргэлдэх ёсгүй. Сувдаг, мөнгө нэхэмтгий, шударга бус далим гаргахдаа гаргууд, гэр бүл нь мөнгөний өртэй хүмүүст тахил хураах, илгээх болон Бурханы гэр дэх тахилын зарцуулалттай холбоотой ямар ч асуудлыг (чуулганы худалдан авалт гэх мэт) зохицуулахыг зөвшөөрөх ёсгүй.

8. Тахил хурааж, илгээдэг, аль эсвэл тахил ашиглах шалтгаантай бүх хүн зардлын тодорхой жагсаалт, барааны бүртгэлийг үнэн зөвөөр бичиж, данс тооцоог цаг тухайд нь баталгаажуулах ёстой. Данс тооцоог сайн дураар баталгаажуулах хүсэлгүй байгаа хүн бүхнийг сэжигтэйд тооцох учиртай. Данс тооцоо хуурамчаар үйлдсэн нь илэрсэн хүн бүртэй хатуу харьцаж, хойшид тахилаас хол байлгах ёстой. Ноцтой тохиолдолд тэднийг хөөж, зайлуулах ёстой.

9. Тахилын даамлууд тахилын асуудал дээр зарчмыг баримталж, Бурханд бүрэн итгэлтэй байх ёстой. Хэрэв удирдагчид мөнгөн хөрөнгө авч байхдаа зарчмаас гажсан нь илэрвэл зарчмыг дагахыг даамал тэднээс хүсэх ёстой. Удирдагчид энэ зөвлөмжийг үл ойшоож, тахил авна гэж зүтгэвэл даамал дээгүүр түвшнээс баталгаажуулалт авах хүртлээ мөнгө өгөхөөс татгалзах эрхтэй. Удирдагч, ажилчид мөнгө авч байхдаа зарчмаас гажсан байтал даамлууд мөнгө өгөхөөс татгалзаагүй, үг дуугүй дуулгавартай дагаж, харалган байдлаар мөнгө хүлээлгэн өгсөн нь илэрвэл энэ нь зарчмыг ноцтой зөрчиж, бүрэн хариуцлага алдсан явдал мөн. Уг чанартаа тийм даамлууд Иудасаас ямар ч ялгаагүй бөгөөд тэднийг солих юм уу зайлуулах ёстой. Хэрэв даамлууд зарчмыг дагалгүй диавол Сатанд ашиглуулахаар зөвшөөрч, чуулганы тахилд хохирол учруулбал тухайн хохирлыг болзолгүйгээр нөхөн төлөх ёстой; нөхөн төлөхөөс татгалзвал тэднийг хөөж, зайлуулж болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Сонгогдсон хүмүүсийн Бурханд өргөдөг тахил зөвхөн Бурханы өмч юм; энэ нь ямар нэг хувь хүн юм уу чуулганд харьяалагддаггүй бөгөөд үүнийг бүгдийг нь Бурханы гэр хуваарилж, ашигладаг. Тахилыг завшиж, зээлдүүлж, шамшигдуулах явдлыг хулгайд тооцно. Бурханы зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй: Тахил хулгайлдаг бүх хүн Иудас бөгөөд Бурханаар шийтгүүлэх ёстой хүнд нүгэлтнүүд юм. Тийм хүмүүс таягдан хаягдах тавилантай. Бурханы гэр тэднийг шийтгэж, буруу үйлийг нь тэмдэглэн авч, бүгдэд ил болгох ёстой. Бурханы тахилыг хамгаалах нь хамгийн чухал. Хөрөнгө мөнгийг хянах, буруу үйлийг шийтгэхэд зориулсан сайтар боловсруулсан зарчимгүй бол диавол Сатан сиймхийг ашиглах нь гарцаагүй. Иймээс Бурханы гэр тахилыг хулгайлж, шашигдуулж, тахилд хохирол учруулдаг хүмүүст хатуу арга хэмжээ авах ёстой. Тийм асуудлыг зохицуулах тусгай арга барилыг дор дурдав:

1. Бурханы тахилыг хулгайлж, шамшигдуулдаг бүх хүний холбогдох үнийн дүн бага, гэмшиж байгаагаа харуулсан, цаг тухайд нь нөхөн төлбөр хийсэн бол тэднийг нэг удаа донгодно. Харин дараа нь гагцхүү чуулганы амьдралаар амьдрахыг л зөвшөөрөх бөгөөд удирдагч, ажилчнаар ажиллах юм уу чухал даалгавар гүйцэтгэхийг үл зөвшөөрнө.

2. Бурханд өргөсөн тахилыг хулгайлж, шамшигдуулдаг бүх хүн гэмшил үл харуулж, нөхөн төлбөр хийхээс татгалзвал чуулган тахилыг нөхөн төлүүлэх бүх арга хэмжээг авч, дараа нь тухайн этгээдийг чуулганаас хөөх ёстой.

3. Тахилыг даамал сүйтгэх юм уу алдсан нөхцөлд хэрэв мөнгөний хэмжээ нь бага, мөн тухайн хүн гэмшиж байгаагаа харуулбал нэг удаа донгодно. Харин их хэмжээний мөнгө бөгөөд гэмшсэн шинж харагдахгүй байвал түүнийг чуулганаас хөөх учиртай. Гэхдээ гэмтэж, алдагдсан тахилын хэмжээ их, бага байхаас үл хамааран хязгаарлагдмал хугацааны дотор нөхөн төлүүлэх ёстой. Тухайн хүн мөнгөн дүнг нөхөн төлөхөөс татгалзвал үүнийг буцааж олж авахын тулд чуулган бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4. Гал түймэр, хулгай гэх мэт байгалийн эсвэл хүнээс үүдэлтэй гамшиг юм уу урьдчилан харах боломжгүй үйл явдлын улмаас тахил алдагдсан бол тухайн хэрэг явдлаас зайлсхийх аргагүй байсан гэдгийг нотлох хэд хэдэн хүн байгаа тохиолдолд л донгодолт, нөхөн төлбөрөөс чөлөөлнө. Даамал субьектив урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодолцоогүй, тахилыг зүй ёсоор хадгалж, хамгаалж чадаагүйгээс гал түймэр, хулгай гэх мэт зүйл болсон бол хариуцлагагүй байдлаас үүдсэн хохирол болон алдагдсан мөнгөн дүнг бүрэн нөхөн төлөх ёстой. Даамлыг мөн донгодож, хойшид тахил хадгалахыг хориглоно.

5. Хэрэв даамлуудыг зарчмын дагуу сонгоогүй бөгөөд үүнээс үүдэн тахил шамшигдаж, алдагдахад хүрвэл тухайн түвшний удирдагчдад хариуцлага тооцох ёстой. Наад зах нь тухайн удирдагчдыг донгодох учиртай; хэрэв тахилыг эргүүлэн олж авах аргагүй бол удирдагчид мөнгөн дүнгийн талыг нөхөн төлөх учиртай. Энэ нь эрх тэгш, үндэслэлтэй юм. Даамлууд тахилыг буруугаар ашиглах явдлаас удирдагчид ангид байдаггүй. Удирдагчдад хариуцлага тооцох ёстой. Хэрэв удирдагчид хариуцлага хүлээхээс бүрэн татгалзвал тэднийг солих ёстой. Их хэмжээний тахил алдагдсан ноцтой тохиолдолд тэд үнийн дүнг бүрэн нөхөн төлөөд, хөөгдөх ёстой.

6. Хэрэв аливаа удирдагч тахилыг хянахдаа хайнга, болчимгүй байж, аль эсвэл наймаацахад тахилыг ашиглаж, найдваргүй хүмүүст тахил хариуцуулдаг бол хариуцлага тооцож, удирдагчийн албан тушаалыг нь хүчингүй болгож, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах ёстой. Тэд аливаа хохирлыг бүрэн барагдуулж, ноцтой тохиолдолд чуулганаас хөөгдөх ёстой.

7. Чуулганы тахилд учирсан эрсдэлийг удирдагч, санваартан, даамлууд олж илрүүлмэгцээ цаг тухайд нь арга хэмжээ аваагүйгээс үүдэн Бурханы гэрт эдийн засгийн ноцтой хохирол учирсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцож, тухайн алдагдлыг бүхэлд нь нөхөн төлүүлэх ёстой. Тиймэрхүү хуурамч удирдагчид, хуурамч ажилчид, Бурханаас урвадаг энэ мэт бусад хүнийг халах юм уу хөөх ёстой.

8. Тахилыг хянадаг бүх удирдагч, ажилчин, даамал үүрэгтээ итгэлтэй, Бурханд үнэнч байх ёстой. Тэд ямар ч нөхцөлд тахилыг шамшигдуулж, Бурханы тахилыг худалдаж, эсвэл наймаа хийхэд ашиглах ёсгүй. Бурханы тахилыг худалддаг хэн ч бай Иудас шиг буруутай бөгөөд хараагдах болно. Тэднийг бас чуулганаас хөөх ёстой.

Чуулганы тахилтай холбоотой хэрэг явдлыг зохицуулах найман зарчим энэ юм. Эдгээрийг бүх түвшний удирдагч, ажилчид чанд дагаж, хэрэгжүүлэх ёстой. Чуулганы тахилтай холбоо бүхий ноцтой хэрэг үүсгэсэн аливаа хүний хэн гэдгийг нь үл харгалзан хатуу харьцах ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 85. Өргөл хандив өргөх зарчмууд

Дараах: 87. Удирдагчдын ажилтай хамтран ажиллах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх