141. Хүний ирээдүй, хувь заяанд хэрхэн хандах зарчмууд

(1) Бурхан бүхнийг бүтээсэн ба бүхнийг захирдаг, хүний хувь заяа Бурханы гарт байдаг. Түүний дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байх нь Тэнгэрээс тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг;

(2) Бурханы үгэнд үндэслэн замаа сонго, Түүний хийдэг бүхэн зөвт гэсэн итгэлтэй бай. Амьдрахдаа ч, үхэхдээ ч Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай бай;

(3) Өөрийгөө үнэхээр Бурханы төлөө Бурханы шаардлагын дагуу зарлагад. Чи зовсон ч, жаргасан ч үнэнийг болон өөрийгөө мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ингэснээр л чи өөрийгөө мэдэж авна;

(4) Хүн Бурханы зөвт зан чанарыг мэдэх үедээ Түүнийг үнэхээр дуулгавартай дагаж, хүний үүргийг сайн гүйцэтгэж чаддаг. Ингэснээрээ хүн аяндаа хувийн ирээдүй, хувь заяаг хойш тавьж чаддаг болно.

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадах байсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадах байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлүүлэхээр Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө бүтээгдсэн байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгадаг хэдий ч энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүнийг ариусгадгийн шалтгаан нь түүнийг амьд үлдээхийн төлөө юм. Хүний хувь заяа нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Маш олон жилийн турш Бурханыг дагасан байтлаа хувь заяаны талаарх та нарын болон хорвоогийн хүмүүсийн мэдлэгийн хооронд бодит ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан тодорхойлсныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүн “хувь заяа нь тэр” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч Бурханы дээд эрхэд өчүүхэн ч итгэдэггүй; хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг гэдэгт тэд итгэдэггүй, Бурханы дээд эрхэд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайн давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа Бурханы дээд эрхэд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй; тэд өөрсдийн санаачилгаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн талаарх мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамж дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь хүн Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, зөвшөөрч, мэднэ гэсэн үг биш; хувь заяанд итгэнэ гэдэг нь ердөө л энэ үнэнийг, үүний өнгөц илрэлийг танин мэдэх явдал юм. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэх, Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг ноёрхдог эх үүсвэр гэдгийг танин мэдэхээс өөр, хүн төрөлхтний хувь заяанд зориулсан Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас үнэхээр асар их ялгаатай. Хэрвээ хүн хувь заяанд л итгэдэг, үүнд бүр гүнээ итгэдэг ч гэсэн, ингэснээр хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, түүнд захирагдаж, түүнийг хүлээн авч чадахгүй байвал амьдрал нь бас л эмгэнэлтэй, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн сайшаалыг эдлэхээр Бүтээгчийн ноёрхолд орж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж, мэдэрдэг хүн идэвхгүй, арчаагүй биш, идэвхтэй байдалд байвал зохино. Тийм хүн бүх зүйл тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ амьдрал болон хувь заяаны талаар “Бүхий л амьдрал Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг” гэсэн үнэн зөв тодорхойлолттой болбол зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралын замналын үе шат бүрээ дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой, эсвэл толигор аль нь ч бай, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, төлөвлөж өгч байсныг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэх чадвартай байна гэдэг хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хүн хувь заяанд сөрөг ханддаг бол, түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцдэг, түүнд захирагдах хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар хүн эерэг хандлагатай бол амьдралын замналаа эргэн харж, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэж, хувь заяагаа зохион байгуулахыг Бурханд зөвшөөрч, Бурханы эсрэг тэрслэхээ болихдоо илүү шийдэмгий, итгэлтэй болно. Учир нь хувь заяаг ухаарч ойлгохгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг замнал хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс нь өөрийн гараар сайхан амьдрал бүтээх гэж хичээж байсан бэрх өдрүүдтэйгээ салах ёс хийж, хувь заяаны эсрэг тэмцэж, “амьдралын зорилго” гэх зүйлээ өөрийнхөөрөө эрэлхийлэхээ болихоор мэдэж, хүлээн зөвшөөрөх замыг сонгодог. Хүнд Бурхан байхгүй, Түүнийг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан, амьдрах арга зам болон зорилгоор хөөцөлдөх нь эргэн дурсаж ч чадамгүй эцэс төгсгөлгүй их уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайсан цагт л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж эхэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, үнэн зөв мэдлэг, ойлголтыг олж авах нь хүн бүрийн заавал авах сургамж; энэ бол хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр юм. Өдөр бүр хүн бүрийн нүүр тулдаг, хэний ч зайлсхийж чадахгүй, Бурханыг мэдэх амьдрал, түүнийг сурах үндсэн явц нь ийм билээ. Хэрвээ хэн нэгэн энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг одоо Би чамд хэлчихье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн учраас хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломж ч байхгүй. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяаг зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчлөх нь бүү хэл нөлөөлж ч чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг захирч чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрх бүхий цорын ганц эрх мэдэлтэй байдаг, иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн билээ. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод, сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь юмсын байгаа байдалд сэтгэл ханамжгүй хэвээр байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, эд баялаг олдог бол; чи юмыг өөртөө л хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийж, хичээл зүтгэл чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэх хүсэл, эрмэлзэл болон цадигаа алдсан авир чинь чамайг буцах замгүй болгож, үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр одоогоор чи үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгохын хэрээр Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний жинхэнэ утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Мэдээжийн хэрэг энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол явсан зам, хийсэн сонголтынхоо үрээр чи ямар ч хэрэггүй болж, эргэлзээгүй Бурханд жигшигдэн, гологдоно. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалт, дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай жинхэнэ мэдлэгтэй болж, Түүний дээд эрхийн тухай жинхэнэ ойлголтыг олж авсан байх болно; тэд үнэхээр Бүтээгчид захирагдсан байх болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ойлгож, түүнд захирагдах нь бодитой, үнэн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголт, хүсэлгүйгээр бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үхлээс айдаггүй сэтгэлтэй байж чадна. Ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн дэргэд эргэн очиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын тухай бага сага ойлгодог боловч хүн төрөлхтний орох хүрэх газрыг ойлгодоггүй. Бүтээл болохынхоо хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийлээ гэсэн хүн дагах ёстой ба та нар Миний яв гэсэн замаар явах ёстой. Чамд аливааг өөрөө удирдах ямар ч арга байхгүй бөгөөд чи өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы эрхшээлд даатгах ёстой бөгөөд бүх зүйл Түүний гарт байдаг. Хэрвээ Бурханы ажил хүнд төгсгөл буюу гайхалтай хүрэх газрыг цагаас нь өмнө өгчихсөн бол, хэрвээ Бурхан үүнийг хүний сэтгэлийг татаж, хүнийг Өөрийнхөө дагагч болгохын тулд ашигласан бол, ингэж Тэрээр хүнтэй наймаацсан бол энэ нь байлдан дагуулалт ч биш, хүний амийн ажил ч биш болох байлаа. Бурхан хүнийг хянаж, зүрх сэтгэлийг нь олж авахын тулд төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ хүнийг төгс болгохгүй, мөн хүнийг олж авч ч чадахгүй байх байсан, харин ч хүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглаж байгаа явдал болох байв. Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулалтын ажлын явцад хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, хэрэв хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт амжилттай үр дүнд хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулалтын ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулалтын ажил амжилттай үр дүнд хүрдэг. Хүнтэй наймаацаж, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өглөө гээд үр дүнгүй, харин хүнийг “эрх чөлөө”-нөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийх замаар хүний үнэнч байдлыг илчилснээр үүнд хүрдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, гэсгээлт, шүүлтийн ажлыг дараа нь хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэсэн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх байсан бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээл нь болзолгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; хүн зөвхөн харанхуй, мунхгаар дуулгавартай байж, үгүй бол Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй болох байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулалтын энэ ажлаар хүнийг олж авч чадахгүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх боломжгүй болох байлаа. Ийм бүтээлүүд үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин ердөө л өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэн мөргөхөд нь хамгийн их саад болдог зүйлстэй бүгдтэй нь харьцаж, улмаар бүгдийг нь таягдан хаях ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүнийг байлдан дагуулах эхний үе шатанд, хүний жолоогүй хүсэл санаархал болон хамгийн аюултай сул талуудыг арилгаж, үүний дүнд Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээлд хандах хандлагадаа Бурхан, байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийнхөө алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн төлөө байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулалтын ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа хэрэгсэхгүй орхиж, түүний амьдрал, үхэлд ямар ч анхаарал хандуулдаггүй байсан бол энэ нь хүн төрөлхтнийг удирдаж байгаа хэрэг биш, хүнийг аврахын төлөө байлдан дагуулсан хэрэг ч биш болох байв. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах, мөн хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих явдалд л авралын ажлын гол цөм оршдог бөгөөд ингэснээр л хүнийг аврах авралын зорилгод хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэсэн ийм л хэтийн ирээдүй бүх бүтээлд байх ёстой, энэ л Бүтээгчийн хийх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал болох байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч мөнхийн хүрэх газарт нь хүргэж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм. Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар байлдан дагуулалтын ажил биелдэг хэдий ч эцсийн эцэст хүн Бурханы түүнд зориулж бэлдсэн зүй зохистой хүрэх газарт хүргэгдэх ёстой. Бурхан хүнийг бүтээдэг учраас л хүн хүрэх газартай, хувь заяа нь баталгаатай байдаг билээ. Энд хэлж буй тохиромжтой хүрэх газар гэдэг нь хүний өнгөрсөнд устгагдсан итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь ондоо юм. Хүний итгэж найдаж, эрэлхийлдэг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус, харин махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ гүйцээх гэсэн эрэл хайгуулаас улбаатай тэмүүлэл юм. Харин Бурханы хүнд бэлдсэн зүйл бол ариун болгуулсан үед нь хүнд ирэх ерөөл, амлалт бөгөөд Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа үүнийг хүнд зориулж бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл, махан биеэр бохирдоогүй байдаг. Энэхүү хүрэх газрыг тодорхой нэг хүнд зориулж бэлтгээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх газар олж авахын тулд толгойгоороо газар мөргөж, Бурханы өмнө бөхөлзөхөөр тэсэн яддаг. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын эрмэлзлийг Би ялган таньж чадна. Та нар махан биеэ гамшигт унагахыг хүсдэггүй, ирээдүйд үүрдийн шийтгэлд унахыг бүр ч хүсдэггүй. Та нар арай илүү эрх чөлөөтэй, арай амар хялбар амьдрахыг л хүсдэг. Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд тун их түгшиж, анхаарал хандуулаагүйгээсээ болж Бурханд халдаад, зохих цээрлүүлэлтээ хүлээх вий гэхээс ихэд айдаг. Та нар хүрэх газрынхаа төлөө буулт хийхээс татгалзаагүй бөгөөд нэгэн цагт залирхаг, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болчихсон; үнэнч байгаа чинь хүмүүсийг голд нь ортол дааруулдаг. Гэсэн ч та нар бүгд “үнэнч” зүрх сэтгэлтэй бөгөөд гомдол, хууран мэхлэлт, үнэнч байдал гээд сэтгэл дэх нууцаа юу ч нуулгүйгээр Надад байнга уудалсан. Ерөнхийдөө, та нар өөрсдийнхөө оршихуйн хамгийн гүнд орших мөн чанарын зүйлсийг Надад тун илэн далангүй “улайсан”. Мэдээж, эдгээр нь Надад дэндүү танил болсон учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд ганц үсээ алдсанаас эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ. Би та нарт хэтэрхий ягшмал хандаж байгаа юм биш; харин Миний хийдэг бүхэнтэй нүүр тулахдаа та нар чин үнэнч зүрх сэтгэлгүй байгаа юм. Та нар дөнгөж сая хэлснийг минь ойлгохгүй байж магадгүй тул Би та нарт энгийнээр тайлбарлая: Та нарт хэрэгтэй зүйл үнэн ба амь биш, биеэ хэрхэн авч явах тухай зарчим ч биш, Миний уйгагүй ажил бүр ч биш. Харин ч та нарт хэрэгтэй зүйл бол эд баялаг, байр суурь, гэр бүл, гэрлэлт зэрэг махан биеэрээ эзэмшдэг бүхэн чинь билээ. Та нар Миний үг болон ажлыг бүрмөсөн үл хэрэгсдэг тул та нарын итгэлийг хайнга гэсэн нэг үгээр дүгнэж болно. Та нар зорьсон зүйлээ биелүүлэхийн тулд юуг ч хийнэ, гэхдээ Бурханд итгэх итгэлтэй холбоотой асуудлуудын төлөө тэгэхгүй гэдгийг чинь Би олж мэдсэн. Харин ч та нар харьцангуй үнэнч, бас харьцангуй нухацтай байдаг. Тийм учраас Би, зүрх сэтгэл нь туйлын үнэнч бус хүмүүс Бурханд итгэх итгэлдээ бүтэлгүйтдэг гэж хэлдэг. Сайтар бод—та нарын дунд бүтэлгүй хүн олон байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно. Яг одоо та нарт Миний дургүй зүйл хэд байна вэ? Миний дуртай зүйл хэд байна вэ? Хүрэх газрынхаа төлөө гаргасан ой гутам байдлынхаа бүхий л илрэлийг та нарын нэг нь ч ухаараагүй юм гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв зам, мөн түүнчлэн хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилгыг үнэхээр тодорхой харж чаддаг бол өөрсдийн ирээдүй, хувь заяаг зүрх сэтгэлдээ эрдэнэс мэт нандигнахгүй. Тэд гахай, нохойноос долоон дор эцэг эхдээ үйлчлэх сонирхолгүй болох байсан. Хүний ирээдүй, хувь заяа нь яг нарийндаа өнөө үеийн, Петрийн “эцэг эх” гээч зүйл биш гэж үү? Тэдгээр нь яг л хүний мах цус мэт байдаг. Махан биеийн хүрэх газар болон ирээдүй яг ямар байх вэ? Амьд ахуйдаа Бурханыг харах уу, эсвэл нас барсныхаа дараа сүнсээрээ Бурхантай уулзах уу? Махан бие маргааш гамшиг зовлонгийн асар том зууханд эцэслэх үү, эсвэл гал түймэр дотор байх уу? Хүний махан бие золгүй явдал амсах, эсвэл зовох эсэхтэй хамаатай иймэрхүү асуултууд нь одоогийн энэ урсгал дахь уураг тархитай, эрүүл ухаантай хэн болгоны хамгийн их санаа зовдог томоохон мэдээ биш гэж үү? (Энд, зовох гэдэг нь ерөөл хүлээн авахыг хэлдэг; хожмын шалгалтууд хүний хүрэх газарт ач тустай гэсэн үг юм. Золгүй явдал гэдэг нь бат зогсож чадахгүй байх, эсвэл мэхлэгдэхийг хэлдэг; эсвэл энэ нь, хүн золгүй нөхцөл байдалтай тулгарч, гай гамшгийн дунд амиа алдана, мөн хүний сүнсэнд тохиромжтой хүрэх газар байхгүй гэсэн утгатай.) Хүмүүс эрүүл саруул ухаантай байдаг хэдий ч боддог зүйл нь тэдний эрүүл ухаанд байх ёстой зүйлтэй бүрэн нийцдэггүй байж магадгүй. Учир нь тэд нэлээд будилдаг ба аливааг сохроор дагадаг. Тэд юунд орох учиртайгаа нэгд нэггүй ухаарч, ялангуяа гай зовлонгийн үеэр (өөрөөр хэлбэл, зууханд цэвэршүүлэгдэх үеэр) юунд орох ёстой, мөн галын шалгалтын үеэр юугаар зэвсэглэх ёстойгоо ялгаж салгах ёстой. Шавж хорхойноос ч долоон дор, гахай нохой шиг эцэг эхдээ (махан бие гэсэн үг) үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, их юм бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чамд харьяалагддаггүй, харин ганцхан чамайг ч биш, бас Сатаныг захирдаг Бурханы гарт бий. (Махан бие анхнаасаа Сатанд харьяалагддаг гэсэн үг. Сатан ч гэсэн Бурханы гарт байдаг учраас үүнийг ингэж л хэлж болно. Учир нь ийм маягаар хэлэх нь илүү үнэмшилтэй; хүмүүс тэр чигтээ Сатаны эзэмшил дор байдаггүй, харин Бурханы гарт байдаг гэдгийг энэ нь хэлж өгдөг.) Чи махан биеийн тарчлаан дор амьдарч байгаа, гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Чиний хяналтан дор байдаг уу? Үүнээс болж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Аль эртнээс яллагдаж, хараагдаж, бузар сүнсээр бузарлагдсан өмхий махан биеийнхээ төлөө чи Бурханаас улайран гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны хамсаатанг зүрх сэтгэлдээ үргэлж ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй, гайхалтай итгэл найдвар, чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовохгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос эш татав

Хүний төгсгөл, хүрэх газрыг өөрсдийнх нь хүслээр ч тэр, дур сонирхол, төсөөллөөр нь ч тодорхойлдоггүй. Бүтээгч, Бурхан л эцсийн шийдвэрийг гаргадаг. Иймэрхүү асуудал дээр хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Хүмүүст сонгож болох ганцхан л зам мөр бий: Зөвхөн үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгож, Бурханы үгийг дуулгавартай дагаж, авралд хүрсэн цагт л тэд эцэстээ сайн үр дүн, сайхан хувь заяатай болно. Хэрэв эсрэгээр нь үйлддэг бол хүмүүсийн хэтийн ирээдүй, хувь заяаг төсөөлөхөд хэцүү биш. Тиймээс энэ асуудлын тухайд Бурхан чамд юу амласан, Бурханыхаар хүн төрөлхтний төгсгөл юу болох, Бурхан хүн төрөлхтөнд юу бэлдсэнийг бүү анхаар. Тэдгээр нь чамд ямар ч хамааралгүй, Бурханы асуудал, тэдгээрийг чи олж авч, гуйж, наймаалах боломжгүй. Бурханы бүтээл болохынхоо хувьд чиний хийх ёстой зүйл бол үүргээ гүйцэтгэх, хийх ёстой зүйлээ бүх зүрх сэтгэл, оюун санаа, хүчээрээ хийх явдал билээ. Бусад, хэтийн ирээдүй, хувь заяа, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газартай холбоотой зүйлс бол чиний шийдэж чадах хэрэг биш, тэдгээр нь Бурханы гарт байдаг, энэ бүгдийг Бүтээгч тушааж, зохицуулдаг бөгөөд Бурханы ямар ч бүтээлд огт хамаагүй юм. Зарим хүн “Бидэнд ямар ч хамааралгүй юм бол юунд бидэнд хэлдэг юм бэ?” гэдэг. Хэдийгээр та нарт хамаагүй боловч Бурханд бол хамаатай. Зөвхөн Бурхан эдгээр зүйлийг мэддэг, эдгээрийн талаар ярьдаг, зөвхөн Бурхан эдгээрийг хүн төрөлхтөнд амлах эрхтэй. Тэгээд хэрэв Бурхан тэдгээрийг мэддэг юм бол тэдгээрийн тухай ярьж болохгүй гэж үү? Юу гэдгийг нь мэдэхгүй байж хэтийн ирээдүй, хувь заяаныхаа араас хөөцөлдсөөр байх нь алдаа юм. Бурхан үүний араас хөөцөлдөөч гэж чамаас гуйгаагүй, Тэр зүгээр л чамд мэдүүлсэн юм; хэрэв үүнийг эрэлхийлээч гэж чамаас Бурханы гуйдаг зорилго гэж андуурч итгэсэн бол чи үнэхээр эрүүл ухаангүй, хэвийн хүн чанарын оюун санаагүй нэгэн ажээ. Бурханы амласан бүхнийг мэддэг байхад л хангалттай. Чи нэг баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой: Сайн эсвэл жирийн нэг, тааламжтай эсвэл сонирхолгүй гээд ямар төрлийн амлалт байхаас үл хамааран бүгдийг нь Бүтээгч тушааж, зохицуулж, тодорхойлдог. Бүтээгчийн заасан зөв чиглэл, зам мөрийг дагаж, эрэлхийлэх нь л Бурханы бүтээлийн үүрэг, даалгавар билээ. Чи эцэст нь юу олж авах, Бурханы амлалтын аль хэсгийг хүртэх тухайд гэвэл бүгд чиний эрэл хайгуул, сонгосон зам мөр болон Бүтээгч юу гэж тушаасанд үндэслэдэг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Есдүгээр хэсэг)”-аас эш татав

Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно. Өнөөдөр хүмүүс мөн чанар, байр сууриа үнэхээр мэддэг байсан бол хэтийн ирээдүй, эсвэл итгэл найдварыг эрж хайсаар байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл бол энэ: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийдэг бүхэн сайн бөгөөд миний төлөө хийгддэг, ингэснээр зан чанар маань өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салган, бузар газар нутагт төрсөн ч бохир хольцоос өөрсдийгөө салгаж, бузар булай болон Сатаны нөлөөнөөс ангижирч, үүнийг орхих боломжтой болж чадна. Мэдээж, чамаас шаарддаг зүйл энэ боловч Бурханы хувьд энэ нь ердөө л байлдан дагуулалт бөгөөд ингэснээр хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар аливаа зүйл гүйцэлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Нэгэнт чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, байр сууриа хадгалах ёстой ба үүргээсээ хэтрэн гарах учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө, эсвэл хоосон сургаалаар чамайг нухчин дарахын төлөө байдаггүй, харин энэ бол үүргээ биелүүлж чадах зам чинь бөгөөд зөв шударгыг үйлддэг бүх хүний хүрч чадах, хүрэх ёстой зам юм… Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирагдуулдаг; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Өөрийн гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байр суурийг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол ердөө Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн, шалихгүй хүн, Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өмнөх: 140. Шашны хүнд хандах зарчмууд

Дараах: 142. Байгалийн гамшиг болон хүний бий болгосон гамшигт хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх