151. Практик соёл, мэдлэгт хандах зарчмууд

(1) Практик соёл, мэдлэг нь Бурханаас ирдэг. Тэдгээр нь хэв чанараа өсгөхөд нь хүнд ашиг тустай байдаг бөгөөд хүн тэдгээрээр зэвсэглэх ёстой. Тэдгээрийг зохих ёсоор авч үзэж, судалж, эзэмших ёстой;

(2) Соёл, мэдлэг нь үнэн биш бөгөөд хүний амь болж чадахгүй; тэдгээр нь хүний оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл төдий юм. Тэдгээрт бүү сохроор итгэ, бүү шүт;

(3) Үнэнийг ойлгосноор л хүн соёл, мэдлэгийг зүй зохистой авч үзэж, ухаалгаар ашиглаж чадна. Үнэнгүй, зарим нэг мэдлэгийг ухаарсан төдий хүн Сатаны завхралаас ангижирч чадахгүй;

(4) Бурханы үг болон ажлыг номлож, илүү сайн гэрчлэхийн тулд үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх практик мэдлэгийг судалж, эзэмших ёстой.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүсийн хэв чанарыг өсгөнө гэдэг нь, Бурханы үгийг ойлгож, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болохын тулд ойлгох чадвараа сайжруулахыг та нараас шаардана гэсэн үг юм. Энэ бол хамгийн үндсэн шаардлага. Юу хэлж байгааг минь ойлгохгүйгээр Намайг дагадаг бол итгэл чинь будилуу бус уу? Би хэчнээн их үг айлдлаа гээд хэрэв та нар ойлгож хүчрэхгүй, Намайг юу ч хэлсэн бай нэг л сайн ойлгохгүй байвал та нар дорд хэв чанартай байна гэсэн үг юм. Ойлгох чадваргүйгээр та нар Миний хэлдэг зүйлээс юу ч ойлгохгүй тул хүссэн үр дүнд хүрэхэд маш хэцүү болдог; Би та нарт шууд хэлж чаддаггүй маш их зүйл байдаг бөгөөд зорьсон үр дүнд хүрч чаддаггүй тул нэмэлт ажил шаардагддаг. Та нарын ойлгох чадвар, аливааг харах чадвар болон амьдардаг стандарт хэтэрхий дутагдалтай болохоор “хэв чанарыг өсгөх” ажлыг та нар дээр хэрэгжүүлэх ёстой. Энэ нь зайлшгүй бөгөөд өөр сонголт үгүй билээ. Тэгснээр л зарим нэг үр дүнд хүрч чадна; эс бөгөөс, Миний хэлдэг бүх үг ямар ч хэрэггүй болно. Тэгвэл та нар түүхэнд нүгэлтэн болж үлдэх биш үү? Хамгийн өөдгүй хүмүүс болохгүй гэж үү? Та нар дээр ямар ажил гүйцэтгэж байгааг, та нараас юу шаардаж байгааг мэдэхгүй гэж үү? Та нар хэв чанараа мэдэх учиртай: Хэв чанар чинь Миний шаардлагад огт нийцдэггүй. Тиймээс энэ нь Миний ажлыг хойш татахгүй гэж үү? Одоогийн хэв чанар, ёс жудагт чинь үндэслэвэл та нарын хэн нь ч Надад гэрчлэл хийхэд тохирохгүй, мөн хэн нь ч ирээдүйн ажлын минь хүнд хариуцлагыг үүрэх чадваргүй. Та нар ихэд ичихгүй байна уу? Ийм маягаар үргэлжлүүлбэл та нар Миний хүслийг хангалуун байлгаж яаж чадах билээ? Чи амьдралдаа чадах чинээгээрээ амьдрах ёстой. Цаг хугацааг дэмий бүү өнгөрүүл—тэгэх нь ямар ч үнэ цэнгүй. Өөрийгөө юугаар зэвсэглэх учиртайгаа чи мэдэх ёстой. Өөрийгөө арван хуруу тэгш гэж бүү бод—туулах зам чинь мөн л урт байна! Хүн чанарын жаахан ч атугай эрүүл ухаан чамд байхгүй бол өөр юу ч хэлэх билээ? Бүх зүйл дэмий болох биш үү? Миний шаарддаг хүн чанар, хэв чанарын тухайд бол, та нараас хэн чинь ч шаардлагад бүрэн нийцдэггүй. Ашиглахад тохирох нэгнийг олох туйлын хэцүү байдаг. Та нар өөрсдийгөө Миний төлөө илүү агуу ажил хийж, Надаас илүү агуу даалгавар авч чадна гэж итгэдэг ч үнэндээ өмнө чинь илхэн байгаа олон хичээл рүү хэрхэн орохоо ч мэддэггүй юм чинь илүү гүнзгий үнэн рүү хэрхэн орж чадах билээ? Та нарын оролт үелсэн хандлага, түвшинтэй байх ёстой. Эмх замбараагүй байх ёсгүй—тэгвэл нэмэргүй. Хамгийн өнгөцхөн оролтоос эхэл: Ойлголт, тодорхой байдалд хүртлээ эдгээр үгийг мөр мөрөөр нь унш. Бурханы үгийг унших үедээ мориор давхингаа цэцэгсийг бахдан харах адил бүү гүйлгэн унш, бас уншсан нэр ч бүү зүү. Чи мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд лавлах номуудыг (дүрмийн, эсвэл яруу илтгэх зүйн номууд гэх мэт) ч бас тогтмол уншиж болно. Романтик роман, агуу хүмүүсийн намтар, нийгмийн шинжлэх ухааны тухай ном бүү унш; эдгээр нь ямар ч ашиг тусгүй бөгөөд хор хөнөөл учруулж л чадна. Чи орох, ойлгох ёстой бүхнээ эзэмших ёстой. Хүмүүсийн хэв чанарыг өсгөх нь тэдэнд мөн чанар, ялгамж чанар, байр суурь, үнэ цэнийх нь талаар мэдлэг өгөх зорилготой юм. Хүмүүс яагаад Бурханд итгэх итгэлийн үнэнийг эрэлхийлэх ёстойг чи ойлгох хэрэгтэй. Сурч боловсорсоор байх шаардлагатай; үүнийг хаяж болохгүй! Яагаад хүмүүсийн хэв чанарыг өсгөх ёстой, яаж өсгөх ёстой, мөн ямар талууд руу орох хэрэгтэйг та нар ойлгох ёстой. Хэвийн хүн чанарыг амьдран харуулахын ач холбогдол, энэ ажлыг яагаад хийх ёстойг болон хүний гүйцэтгэх учиртай үүргийг ч ойлгох ёстой. Жишээлбэл, боловсролтой болохдоо та нар, аль талуудыг судлах хэрэгтэйг, хүн тэдгээрт яаж орох вэ гэдгийг ойлгох ёстой. Сурч боловсрохын зорилгыг та нар бүгд мэдэж байх хэрэгтэй. Энэ нь Бурханы үгийг ойлгож, үнэн рүү орохын төлөө биш гэж үү? Чуулганууд даяар өнөөдөр юу давамгайлдаг вэ? Хүмүүсийг боловсролтой болгуулах нь Бурханы үгийг эдлэхээ мартахад тэднийг хүргэдэг бөгөөд тэд бүхэл өдөржингөө сурч боловсрохоос өөр юу ч хийдэггүй. Чи тэднээс хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг шаардвал тэд гэр орноо цэвэрлэж, хоол хийж, эсвэл гал тогооны хэрэгсэл худалдан авахад л санаа тавина. Эдгээр зүйлд л тэдний гол анхаарал төвлөрнө; тэд бүр чуулганы хэвийн амьдралаар хэрхэн амьдрахыг ч мэдэхгүй байх болно. Хэрвээ чи ийм нөхцөл байдалд байгаа бол хэрэгжүүлэлтээсээ хазайгаад явчихжээ. Тэгвэл яагаад чамаас сүнслэг амьдрал руу орохыг шаарддаг юм бэ? Ердөө л тэдгээр зүйлийг сурах нь чамайг шаардлага биелүүлэх чадваргүй болгож орхино. Амь руу орох нь мөн л хамгийн чухал зүйл юм; харин тэр ажлыг хийж буйн шалтгаан нь туршлагынх нь явцад хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд байдаг. Хэв чанарыг чинь өсгөх нь чамд хүний уг чанар, мөн чанарын тухай мэдлэг өгдөг бөгөөд үүний гол зорилго нь хүмүүсийн сүнслэг амийг өсгөж, зан чанарыг нь өөрчлөх явдал юм. Чи яаж хувцаслаж, өөрийгөө яаж сайхан харагдуулахаа мэддэг байж болно, мөн ажигч гярхай, ухаалаг байж ч болно, гэхдээ эцсийн эцэст ажилдаа явах өдөр ирэхэд чи явж чадахгүй. Тиймээс хэв чанараа өсгөх явцад өөр бас юу хийх ёстойгоо чи мэдэж байх ёстой. Зорилго нь чамайг өөрчлөх явдал; хэв чанарыг чинь өсгөх нь нэмэлт юм. Хэв чанар чинь сайжрахгүй бол нэмэргүй, зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол бүр ч долоон дор. Алийг нь ч орхигдуулж болохгүй. Хэвийн хүн чанарыг эзэмших нь цангинасан гэрчлэл хийчихсэн гэсэн үг биш—чамаас шаарддаг зүйл тийм ч энгийн биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас эш татав

Эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талаас эхэлж ярья. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулж чадах уу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэглүүр төдийгүй Бурхан эдүгээ хүмүүстэй үг, хэлээр харилцдаг билээ. Тэдгээр нь хэрэглүүр ба хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээх гэж оролддог. Жишээ нь, нэг нийтлэлд бичигдсэн үгст ямар ч асуудал байхгүй. Харин тухайн нийтлэлийг бичихдээ зохиогч ямар үзэл бодол, ба санаа зорилготой байсанд, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулж чаддаг. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд ямаршуу зүйл нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн юу хэлсэн нь, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ Миний юу гэж хэлээд байгааг одоо та нар мэдлээ. Үүнийг та нар буруу ойлгохгүй биз дээ? Тэгэхээр дараачийн удаа чи тууж юм уу, нийтлэл уншихдаа бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу, үгүй юү гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага зэрэг чадна.) Энэ бол аажмаар судалж, туулах ёстой зүйл бөгөөд шууд амархан ойлгогдох зүйл биш юм. Жишээ нь, эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Жишээ нь, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс цахилгаанд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгосон хойно чи цахилгаан гүйдэлтэй юманд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаар гарцаагүй олон төсөөлөл, үзэлтэй байдаг. Зарим хүн Бурханд итгэж эхэлснийхээ дараа сурах юм байхгүй гэж ч боддог. Тэд цаг нь ирэхээр Бурхан арга хэмжээ авна, Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх үед хүмүүс юу ч хийж чаддаг болно гэж боддог. Эдгээр нь хүний төсөөлөл, үзэл юм. Үүрэгтэйгээ холбоотойгоор сурах ёстой мэдлэг, чадварт хүмүүс үүрэгтээ тохирсон байдлаар хандаж, суралцах ёстой; хий дэмий бүү мөрөөд, төсөөлөлдөө бүү найд—хүмүүс Бурханы хий гэж шаардсан зүйлд хүрэх учиртай тул энэ нь юу ч байлаа гэсэн, өөрийн үүрэг гэж хүлээн авч, нухацтай ханд. Хүмүүс үүрэгтээ ийм үзэл бодолтой байх ёстой бөгөөд энэ нь үзэл бус, үнэн, бас Бурханы шаарддаг зүйл юм. Ихэнх тохиолдолд Бурханы хийдэг зүйл хүмүүсийн төсөөллөөс зөрдөг. Хэрэв хүмүүс үзлээ хойш тавьж, Бурханы хүслийг эрж хайж, үнэн-зарчмыг эрж хайж чаддаг бол үүнийг хүлээн авч чадна. Чи зөрүүдэлж, үзлээ хойш тавихаас татгалзвал үнэнийг хүлээн авахгүй, зөв зүйлсийг хүлээн авахгүй байгаатай адилхан юм. Үнэн ба эерэг зүйлс Бурханаас ирдэг. Хэрэв чи эдгээрийг хүлээн авалгүй, үзэлтэйгээ зууралдсаар байвал үнэнд дайсагнадаг гэдэг чинь эндээс тодорхой харагддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Сайн мэдээ түгээх ажилд төрөл бүрийн төсөл байдаг бөгөөд тэдгээр нь хүмүүсээс янз бүрийн чадвар, мэргэжил сурч, мэргэшихийг шаарддаг. Зарим хүн Бурханы хүслийг ойлголгүй гажуудах гээд байдаг: Тэд ердөө л мэргэжил, чадварт гүнзгийрэхээс биш үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Антихрист зан чанартай, авьяас билигт анхаардаг төрлийн хүмүүс.) Тийм шүү—антихрист зан чанартай, тийм төрлийн хүн илчлэгддэг бөгөөд ноцтой тохиолдолд тэд үнэхээр антихристүүд байдаг. Тэд энэ боломжийг ашиглан эдгээр зүйлийг сураад дараа нь адилхан чадвар, мэргэжилтэй бүх хүний дунд давамгайлах, юмаа хамгийн сайн сурч, хамгийн их мэргэшсэн, бусдын хийдэг бүхэнд өмөг түшиг нь шаардлагатай нэгэн болохыг хүсдэг. Тэд салбартаа манлайлагч болоод бусдад өөрсдийгөө анхааралтай сонсгож, үнэний хэрэгжүүлэлтийг үүгээр орлуулдаг. Асуудал үүнд оршдог. Ийм хүмүүс хэн бэ? Элдэв янзын мэдлэг, эрдэм, туршлага сурч, эзэмшихээр л эрэлхийлэгсэд, бүхнийг хийхдээ хэв чанар, авьяас, билигтээ л түшиглэгсэд эрт орой хэзээ нэгэн цагт ийм замыг дагана. Ингэх нь зайлшгүй, энэ бол Паулын зам юм. Ямар ч салбар, ямар ч талбарт чи бусдаас илүү их туршлага, мэдлэг эзэмшсэн, эсвэл туршлагаар дамжуулан тэднээс ихийг суралцсан байж болох ч үнэнийг ойлгосон, үнэний бодит байдалд орсон, үнэнийг эзэмшдэг гэдгээ харуулахад чинь энэ хангалтгүй. Тэгвэл үүнийг юу хангалттай харуулж чадах вэ? Үүнийг хангалттай харуулж чадах зүйл нь үүрэгтэй холбоотой чадвар, мэргэжлийг суралцах явцдаа үүргийн биелэлтийн цаад зарчмыг илүү сайн ойлгож авах, мөн Бурханы гэрт энэ үүргийг биелүүлэхэд шаардагдах стандартыг илүү сайн ойлгож авах явдал юм. Зарим хүнээс мэдлэг, мэргэжил суралц гэж гуйх тусам эсэргүүцдэг. Тэдэнд үүргээ биелүүлэх чадваргүй мэт санагддаг бөгөөд “Бурханд итгэх итгэл үл итгэгчдийн ертөнцөөс ангид байх ёстой юм чинь яагаад бид үл итгэгчдийн чадвар, мэдлэгийг суралцах хэрэгтэй юм бэ?” гэж шалтаглан асуудаг. Тэд суралцахыг ер хүсдэггүй. Энэ бол залхуурал. Тэд хариуцлагагүй хандлага гаргадаг ба ийм өчүүхэн зүйл дээр ч ямар нэг зүтгэл гаргах хүсэлгүй, үнэнч бус байдаг. Үүргээ биелүүлэх шаардлагаар чадвар, мэргэжил эзэмшдэг бөгөөд урьд нь оролцдоггүй байсан зүйлсийнхээ талаар чи маш их мэргэжлийн ур чадвар, суурь мэдлэг олж авах ёстой болдог. Хүнээс Бурханы шаарддаг зүйл, хүнд Бурханы даалгадаг даалгавар энэ юм. Иймээс чи эдгээр зүйлийг дэмий сурдаггүй, харин үүргээ биелүүлэхийн тулд сурдаг билээ. Зарим хүн эдгээр ур чадварыг сурмагцаа Бурханы гэрт байр сууриа олж чадна гэж боддог. Гэхдээ тийм бодол нь тэдэнд төвөг учруулж болно, тийм үү? Энэ бол буруу үзэл бодол юм. Ийм замаар алхах магадлалтай хүн байна уу? Тэдэнд чи илүү их эрх мэдэл өгөх тусам, тэдэнд өгөх ажлын цар хүрээ улам ихсэх тусам, мөн тэдэнд улам их хариуцлага өгөх тусам тэд төдий чинээ их аюулд ордог. Энэ аюул хэрхэн бий болдог вэ? Хүмүүс завхарсан зан чанартай, антихристийн зан чанартай байж, зөвхөн арга барилд анхаарч, хийсэн дүр эсгэж, зарчмыг эрж хайдаггүйгээс энэ нь аяндаа бий болдог. Тэд Бурханы хүслийг ойлгохын тулд, эсвэл үнэн-зарчмыг илүү сайн ойлгож, ухаарахын тулд үүргээ гүйцэтгэдэггүй. Зарчмыг эрж хайдаггүй, өөрсдөд нь ямар завхрал илчлэгдсэнийг, ямар буруу үзэл бодол бий болгосноо, эсвэл үүргээ гүйцэтгэж байхдаа ямар буруу байдалд урхидуулснаа судалж шинжилж, хянан үздэг ч үгүй. Тэд зөвхөн гадна талын арга барилд анхаарч, өөрсдийнх нь үүрэгт шаардлагатай бүх мэдлэгийг эзэмшиж, түүгээр зэвсэглэхэд л анхаардаг. Ямар ч мэргэжилд юм бүхнээс түрүүнд мэдлэг чухал, тийм мэдлэгтэй байхад хүчирхэг болж, бүлэг дотор байр суурь олж авч чадна гэж тэд боддог. Аль бүлэг байх нь хамаагүй, аливаа бүлэг хүмүүсийн дотроос хамгийн их мэдлэгтэй, хамгийн их боловсролтой хүмүүс хамгийн өндөр байр суурьтай байдаг. Жишээ нь, эмнэлэгт ерөнхий захирал нь ерөнхийдөө мэргэжлийн мэдлэгийн хувьд хамгийн сайн нь, тусгай ур чадварын хувьд хамгийн чадварлаг нь байдаг. Энэ хүмүүс Бурханы гэрт юмс үүнтэй адилхан явагддаг гэж төсөөлдөг. Энэ нь зөв ойлголт мөн үү? Үгүй биш, яагаад гэвэл энэ нь “Бурханы гэрт үнэн захирдаг” гэх зарчимд харшилдаг. Энэ хүмүүс, Бурханы гэрт мэдлэг захирдаг бөгөөд хамгийн их мэдлэгтэй юм уу туршлагатай хүн, эсвэл хамгийн ахмад юм уу хамгийн их хөрөнгөтэй хүнийг Бурханы гэрт илүү өндөр байр сууринд дэвшүүлж, хүн бүр түүнийг сонсох ёстой гэж боддог. Гэхдээ энэ үзэл бодол буруу, тийм биз дээ? Зарим хүн үүнийг мэдэлгүйгээр ингэж боддог байж магадгүй, тэр ч бүү хэл, ийнхүү үйлдэн, ийм маягаар эрж хайж магадгүй боловч нэг л өдөр тэд хана мөргөнө. Тэд яагаад хана мөргөнө гэж? Үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг огтхон ч тоодоггүй хүмүүс ер нь өөрсдийгөө мэдэж авч чадна гэж үү? (Үгүй.) Өөрсдийгөө ойлгохгүйгээр тэд ихээхэн мэдлэгээр зэвсэглэж, Бурханы гэрийн төлөө тодорхой төлөөс төлж, гавьяа зүтгэл хуримтлуулж, дараа нь эдгээр зүйлийг хөрөнгө болгон хувиргадаг. Энэ хөрөнгө нь тэдний хувьд юу вэ? Энэ нь үнэнийг хэрэгжүүлснийх нь бүртгэл, үнэн-бодит байдалд орсных нь нотолгоо, үнэний талаар тэдний ойлголт; энэ нь ийм л болсон. Хүн үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орох үед энэ нь хүн бүрийн нүдээр сайн, эерэг зүйл бөгөөд мэдээж энэ хүмүүст ч бас тэгж санагддаг. Харамсалтай нь, тэд мэдлэгийг үнэн гэж эндүүрэн авч үзээд, энэ алдааны талаар сайнаар боддог бөгөөд тэр нь аюулын тэмдэг юм. Ямархуу хүн ингэдэг вэ? Сүнслэг ойлголтгүй хүмүүс ингэдэг. Тэд энэ замд хөл тавих хүртлээ үргэлжлүүлдэг бөгөөд дараа нь тэднийг буцаах боломжгүй байдаг. Чи тэдэнтэй нөхөрлөж, байгаа байдлыг нь зааж, эсвэл тэднийг илчилж болох боловч тэд алийг нь ч ойлгодоггүй. Тэд чиний хэлсэн зүйлийн алийг нь ч өөрсдөдөө хэрэглэж чадахгүй бөгөөд сүнслэг ойлголт ноцтой үгүйлэгдэж байгааг энэ нь харуулдаг. Тэд аяндаа л мэдлэг, туршлага, олж авсан хичээлээ үнэн гэж үздэг бөгөөд тэгэхэд нь эцэстээ нэгэн онцгой нөхцөл байдал үргэлж гарч ирдэг. Ингэх нь зайлшгүй. Хэрвээ Бурхан нэг зүйл хэлээд, тэд өөрийг хэлдэг бол тэдний үзэл бодол Бурханыхаас гарцаагүй өөр байна, гэхдээ хэн энэ хүмүүсийн хэлснийг зөв гэдэг вэ? Тэд өөрсдийнхөө зөв гэж үздэг. Тэгвэл тэд Бурханыг дуулгавартай дагах чадвартай юу? Үгүй; тэд өөрсдийн үзэл бодлыг хадгалж, Түүний хэлсэн зүйлийг үгүйсгэдэг. Тийм болохоор, энэ хүмүүс өөрсдийгөө үнэний биелэл гэж үзэж байгаа биш үү?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Гуравдугаар хэсэг)”-аас эш татав

Бурхан хүн бүрийг өөрийн гэсэн мэргэшилтэйгээр бүтээсэн. Зарим нь уран зохиолд сайн байхад зарим нь математикт, зарим нэг нь механик, мужаан, чулуу тоосгоны ажил гэх зэрэг чадварыг гүнзгийрүүлэн судлахдаа сайн байдаг. Магадгүй зарим хүний мэргэжил нийгэм дэх системтэй боловсролоос үүддэг; эсвэл хүний төрөлхийн авьяасаас үүддэг байх. Хүн чадвар эзэмшмэгц тухайн чадвараа сурсан уу, эсвэл энэ нь авьяасынх нь үр дүн үү гэдгээс үл хамааран өөрсдийгөө “амьжиргааны баталгаатай” гэж бодоод баярлаж, сэтгэл хангалуун байдаг; тэгээд чадвараа нэг ёсны хөрөнгө гэж үнэлдэг нь асуудалтай. Тэгвэл ийм зүйлсийг хэрхэн үзэх ёстой вэ? Тэдгээр нь Бурханы гэрт хэрэгтэй бол чиний үүргээ биелүүлэх хэрэгсэл гэдгээс цаашгүй бөгөөд үнэнтэй холбоогүй. Тэгвэл үнэнтэй юу холбоотой вэ? Чи үүргээ биелүүлэхийн тулд өөрийн чадвар, мэргэжлийг ашиглахдаа Бурханы үгийг сонсож, зарчмын дагуу үйлдэх; өөрийн чадвар, мэргэжлийг үүргээ гүйцэтгэх хэрэгсэл болгон хувиргаж, тэр хэрэгслээ илүү сайн эзэмшиж, үүргээ илүү сайн биелүүлж, тухайн хэрэгсэл үүргээ биелүүлэхэд чинь тус болж байх—энэ нь хэрэгтэй. Гэхдээ иймэрхүү зүйл хэчнээн хэрэгтэй ч бай, хэзээ ч үнэн болж чаддаггүй; чадвар, мэргэжлээ хэчнээн сайн эзэмшиж, авьяас билигтээ хэчнээн их амжилт гаргалаа ч энэ нь хэзээ ч үнэн байж чадахгүй, мөн төгс болгуулах хөрөнгө, дэнчин болж я чадахгүй. Эдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй үүрдийн үхмэл зүйлс юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Гуравдугаар хэсэг)”-аас эш татав

Өмнөх: 150. Уламжлалт соёлд хандах зарчмууд

Дараах: 152. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаанд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх