153. Шашны теологийн онолд хандах зарчмууд

(1) Шашны теологийн онолууд нь ердөө үнэний дүр эсгэгч юм. Тэдгээр нь Бурханыг хязгаарлахыг оролдож, эсэргүүцэхэд хүнийг хүргэдэг хуурамч зүйл, бүхэлдээ хуурмаг хоосон сургаал мөн;

(2) Шашны теологийн онолууд нь Ариун Сүнсний гэгээрлээс ирдэггүй, харин хүний үзэл, төсөөлөл, логик, оюун дүгнэлтээс гардаг. Тэдгээр нь хууран мэхлэгчдийн худал үг юм;

(3) Шашны теологийн онолууд нь үнэн биш бөгөөд хүмүүсийг аварч чадахгүй. Хүн теологийн мэдлэгийг эрэлхийлэх тусмаа улам биеэ тоосон, ихэрхүү болж, үнэнийг улам үгүйсгэж, Бурханыг эсэргүүцдэг;

(4) Шашны теологийн онолууд нь туйлын хуурмаг бөгөөд Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй хүн тэдгээрт хууртаж, хянуулж, улмаар сүйрэл рүү явах туйлын магадлалтай.

Холбогдох Бурханы үг:

Теологи, судар, тэр ч бүү хэл Бурханы ажлын түүх судалдаг Христийн шашны тэр бүх хүн жинхэнэ итгэгчид мөн үү? Тэд Бурханы хэлдэг Бурханд итгэгчид, Бурханыг дагагчдаас өөр гэж үү? Бурханы нүдээр тэд Бурханд итгэдэг үү? (Үгүй.) Тэд теологи судалж, Бурханыг судалдаг. Бурханыг судалдаг хүмүүс, бусад юм судалдаг хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Ямар ч ялгаа байхгүй. Тэд ердөө л шинжлэх ухаан, биологи болон өөр бусад сэдэвт дургүй, теологид дуртай болохоос биш түүх, гүн ухаан, хууль, биологи, одон орон судалдаг хүмүүстэй яг адилхан. Энэ хүмүүс Бурханы ажлаас сэжим, сэжүүр хайх замаар Бурханыг судалдаг. Тэгвэл тэдний судалгаанаас юу гардаг вэ? Тэд Бурхан бий эсэхийг олж тогтоож чаддаг уу? Тэд үүнийг хэзээ ч олж тогтоохгүй. Бурханы хүслийг тэд олж тогтоож чаддаг уу? (Үгүй.) Яагаад? Учир нь тэд үг, хэллэг дунд, мэдлэг, гүн ухаан, хүний оюун санаа, бодол дунд амьдардаг. Тэд хэзээ ч Бурханыг харж чадахгүй, мөн хэзээ ч Ариун Сүнсний гэгээрэл хүртэхгүй. Бурхан тэднийг юу гэж тодорхойлдог вэ? Үл итгэгч, үл үнэмшигч гэж. Эдгээр үл итгэгч, үл үнэмшигч Христийн шашны нийгэмлэг гэгчтэй хутгалдаж, Бурханд итгэдэг хүмүүс, Христэд итгэгчид шиг аашилдаг ч чухамдаа Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг үү? Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг уу? Үгүй. Яагаад? Нэг зүйл гарцаагүй: Учир нь тэд Бурхан ертөнцийг бүтээсэн, Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан махбод болж чаддаг гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэггүй бөгөөд Бурхан бий гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэхүү үл итгэл юуг дохиолдог вэ? Эргэлзээ, үгүйсгэл, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн зөгнөл, тэр дундаа гамшгийн талаарх зөгнөл биелэхгүй, гүйцэлдэхгүй гэж найдах хандлага. Тэд ийм хандлагаар Бурханд итгэх итгэлд ханддаг бөгөөд тэдний итгэл гэгчийн мөн чанар, үнэн царай бас ийм байдаг. Энэ хүмүүс теологийн эрдэм, мэдлэгт онц сонирхолтой, Бурханы ажлын түүхэн баримт сонирхдог учраас Бурханыг судалдаг. Тэд теологи судалж байгаа хэдэн ухаантнаас цаашгүй. Эдгээр “ухаантан” Бурхан бий гэдэгт итгэдэггүй, тэгэхээр Бурхан ажиллахаар ирж, үг нь биелэх үед тэд яадаг вэ? Бурхан махбод болоод шинэ ажил хийж байна гэж сонсох үедээ тэд хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? “Байж боломгүй юм!” гэдэг. Тэд Бурханы шинэ ажлыг номлосон хэн бүхнийг яллаж, тэр ч бүү хэл хөнөөхийг хүсдэг. Энэ нь юуны илрэл вэ? Жинхэнэ антихрист гэдгийн илрэл биш үү? Тэд Бурханы ажил, Бурханы үгийн биелэлт, тэр ч байтугай Бурханы махбод болсон биед дайсагнадаг: “Бие махбодтой болоогүй, үг тань биелээгүй бол Та Бурхан мөн. Үг тань биелж, Өөрөө бие махбодтой болсон бол Та Бурхан биш” гэдэг. Үүний цаад санаа юу вэ? Тэд амьд яваа цагтаа Бурханд бие махбодтой болохыг зөвшөөрдөггүй. Энэ нь жинхэнэ антихрист бус уу? Энэ бол жинхэнэ антихрист. Шашны нийгэмлэгт тийм үг байдаг уу? “Бурхан махбодтой болсон гэдэг бол буруу, тийм байх боломжгүй! Ямар ч бие махбодтой болсон явдал бол луйвар!” гэж ийм үгийг маш чангаар, бас нэн ширүүнээр хэлдэг. “Энэ хүмүүс хууртсан уу?” гэж зарим нь асуудаг. Яавч үгүй. Тэд зүгээр л Бурханд үнэнхүү итгэдэггүй. Тэд Бурхан бий гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурхан бие махбодтой болох явдал, ертөнцийг бүтээх Бурханы ажилд итгэдэггүй, мөн Бурханы цовдлуулж, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажилд бүр ч итгэдэггүй. Тэдний хувьд судалдаг теологи нь цуврал түүхэн үйл явдал, нэг ёсны хоосон сургаал, онол байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Гуравдугаар хэсэг)”-ээс эш татав

Фарисайчуудын хоёр нүүрт байдлын гол илрэл юу байсан бэ? Тэд зөвхөн судрыг анхааралтай судлаад, үнэнийг эрж хайгаагүй. Бурханы үгийг уншихдаа залбирч, эрж хайхын оронд тэд Бурханы үгийг судалж, Бурханы хэлсэн үг, хийсэн үйлийг судалсан бөгөөд тийнхүү Бурханы үгийг бусдад заадаг нэг ёсны онол, хоосон сургаалаа болгон хувиргасан. Бурханы үгийг анхааралтай судална гэдэг нь энэ юм. Тэгвэл яагаад тэд тэгсэн юм бэ? Юуг тэд анхааралтай судалсан юм бэ? Тэдний нүдээр, эдгээр нь Бурханы үг, Бурханы илэрхийлэл байгаагүй, үнэн бүр ч байгаагүй, харин нэг хэлбэрийн эрдэм байсан юм. Тэдний нүдээр, тийм эрдмийг уламжилж, түгээх ёстой байсан бөгөөд энэ нь л Бурханы зам болон сайн мэдээг түгээж байгаа явдал байлаа. Үүнийг тэд “номлол” гэцгээж, тэдний номлодог номлол нь теологи байсан юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологи болон онолд нэг ёсны мэдлэг, хүмүүсийг яллаж, зөв, бурууг нь цэгнэх хэрэгсэл хэмээн ханддаг байв. Тэд бүр үүнийгээ Эзэн Есүс дээр ашиглаж, тийнхүү Эзэн Есүс яллагдсан юм. Тэдний хүмүүст өгдөг үнэлэлт, тэдэнд ханддаг байдал хэзээ ч мөн чанарт нь үндэслээгүй, мөн хэлсэн зүйл нь зөв үү, буруу юу гэдэгт байтугай тэдний үгийн эх сурвалж, хангалтад ч хэзээ ч үндэслээгүй. Тэд хүмүүсийг зүгээр л өөрсдийн эзэмшсэн нугаршгүй үг, хоосон сургаалд үндэслэн яллаж, цэгнэдэг байсан. Иймээс энэ фарисайчууд Эзэн Есүсийн хийсэн зүйл нүгэл биш, хууль зөрчөөгүй гэдгийг мэдсээр байж Түүнийг ялласан, учир нь Эзэн Есүсийн хэлсэн үг тэдний эзэмшсэн мэдлэг, эрдэм, тэдний тайлбарладаг теологийн онолоос зөрүүтэй байгаа харагдсан юм. Харин фарисайчууд эдгээр үг, хэллэгтэй зууралдахаа ер болихгүй, энэ мэдлэгээс зуурчхаад тавихгүй байлаа. Эцэстээ цорын ганц боломжит үр дүн юу байсан бэ? Эзэн Есүс бол ирэх байсан Мессиа мөн, Эзэн Есүсийн хэлсэн үгэнд үнэн бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй, мөн Эзэний хийсэн зүйл үнэнтэй нийцэлтэй гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд Эзэн Есүсийг яллахын тулд үндэслэлгүй ял олсон. Гэвч үнэн хэрэгтээ, Эзэнийг ялласан эдгээр нүгэл нь үндэслэлтэй эсэхийг тэд зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Эзэнийг тэгж ялласан юм бэ? (Тэд өөрсдийнх нь оюун санаан дахь өндөр дээд, хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгийн ийм дүртэй Эзэн Есүс байж болно гэдэгт итгэхийг хүсээгүй.) Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь уг чанар юу байсан бэ? Үүнд Бурханд учирлахаар оролдож байгаа зүйл байгаагүй гэж үү? Тэд юу гэх гэсэн бэ гэвэл, “Бурхан тэгж болно гэж үү? Хэрвээ Бурхан бие махбодтой болсон бол хүндтэй удам сурвалжид төрөх нь лавтай. Түүнчлэн хуулийн багш нар, фарисайчуудын сургалтыг авч, энэ мэдлэгт суралцаж, судрыг маш их унших ёстой. Энэ мэдлэгийг эзэмшсэний дараа л Тэр ‘бие махбодтой болсон Бурхан’ гэх цол авч болно” гэсэн. Нэгдүгээрт, ийнхүү Та энэ шалгуурт тэнцэхгүй тул Бурхан биш, хоёрдугаарт Та ийм мэдлэггүйгээр Бурханы ажил хийж чадахгүй, Бурхан байж бүр ч чадахгүй, гуравдугаарт Та сүмийн гадна ажиллаж болохгүй—одоо Та сүмд байхгүй, үргэлж нүгэлтнүүдийн дунд байгаа тул хийдэг ажил тань Бурханы ажлын хүрээнээс давсан байна гэж тэд үзсэн. Тэдний яллалтын үндэслэл хаанаас үүдэлтэй вэ? Судар, хүний оюун санаа, тэдний эзэмшсэн теологийн боловсролоос үүдэлтэй. Тэд үзэл, төсөөлөл, мэдлэгт автсан учраас энэ мэдлэгээ зөв, үнэн, үндэслэл гэж үзэж, Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зөрчих аргагүй гэдэгт итгэсэн. Тэд үнэнийг эрж хайсан уу? Эрж хайгаагүй. Тэдний эрж хайсан зүйл бол өөрсдийнх нь үзэл төсөөлөл, туршлага байсан бөгөөд тэд эдгээрийг ашиглан Бурханыг тодорхойлж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг тогтоох гэж оролдсон юм. Үүний эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханы ажлыг яллаж, Бурханыг загалмайд цовдолсон билээ.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Гуравдугаар хэсэг)”-ээс эш татав

Эзэнд итгэдэг шашны хүмүүсийг яахаараа “Христийн шашин” төдий болгодог юм бэ? Өнөөдөр тэднийг яагаад Бурханы гэр, Бурханы чуулган, Бурханы ажлын объект бус, шашны бүлэг гэж ангилдаг юм бэ? Тэд ягшмал сургаалтай бөгөөд Бурханы хийсэн ажил, хэлсэн үгийг ном, сургалтын материал болгон эмхэтгээд, дараа нь элдэв янзын теологичдыг элсүүлж, сургахаар сургууль нээдэг. Энэ теологичид үнэнийг судалж байгаа юу? (Үгүй.) Тэгвэл юу судалж байгаа вэ? Бурханы ажил, Бурханы хэлдэг үнэнтэй ямар ч хамаагүй теологийн мэдлэг судалж байгаа юм. Ингэснээрээ тэд Христийн шашин төдий болж байна. Христийн шашин юуг өмгөөлдөг вэ? Чуулганд очвол хүмүүс чамаас Бурханд хэр удаан итгэсэн бэ гэж асуух бөгөөд дөнгөж итгэж эхэллээ гэж хэлбэл чамайг үл тоомсорлоно. Харин Библи барьж очоод, “Би саяхан ийм тийм Теологийн Шашны Сургууль төгссөн” гэвэл тэд чамайг очоод хүндтэй суудалд суу гэж хүснэ. Энэ бол Христийн шашин. Индэрт зогсоо тэр чухал эрхмүүд бүгд теологи судалсан, шашны сургуульд бэлтгэгдсэн, теологийн мэдлэг, онол эзэмшсэн байдаг бөгөөд үндсэндээ Христийн шашны өмөг түшиг мөн. Христийн шашин индэр дээр номлол хийлгэж, энэ тэрүүгээр сайн мэдээ түгээлгэж, ажиллуулах гэж иймэрхүү хүмүүсийг бэлтгэдэг. Номлол номлодог эдгээр теологи судлаач, пастор, теологичдод Христийн шашны үнэ цэнэ оршдог гэж тэд боддог; энэ хүмүүс тэдний хөрөнгө байдаг. Хэрэв чуулганы пастор шашны сургууль төгссөн, Библи тайлбарлахдаа сайн, зарим сүнслэг ном уншсан, бага зэрэг мэдлэгтэй, үг хэлэндээ гарамгай бол тэр чуулган дэгжиж, бусад чуулганаас хавьгүй илүү нэр хүндтэй байдаг. Христийн шашны энэ хүмүүс юуг өмгөөлдөг вэ? Мэдлэгийг. Тэгвэл энэ мэдлэг хаанаас гаралтай вэ? Энэ нь эрт цаг үеэс уламжлагдаж ирсэн. Эрт цаг үед судар байсан нь яг өнөөдрийг хүртэл үеэс үед уламлагдаж, үе үеийнхэн үүнийг уншиж, үүнээс суралцсан юм. Хүн Библийг өөр өөр хэсэгт хувааж, анхааралтай уншиж, судлаг хэмээн хүмүүст зориулан янз бүрийн хэвлэл бүтээсэн. Гэхдээ тэд хэрхэн үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх, хэрхэн Бурханы хүслийг ойлгож, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох вэ гэдэгт суралцдаггүй, оронд нь Библид агуулагдсан мэдлэгийг анхааралтай уншдаг. Сайндаа л тэд үүний дотор агуулагдсан нууцыг судалж, тодорхой хугацаанд Илчлэлийн номын ямар зөгнөл биелсэн болох, агуу гамшиг хэзээ нүүрлэх, мянган жилийн хаанчлал хэзээ ирэхийг харж, иймэрхүү зүйл судалдаг. Тэгвэл тэдний судалдаг зүйл үнэнтэй холбоотой юу? Үгүй. Тэд яагаад үнэнтэй ямар ч хамаагүй юм судалдаг вэ? Тэдгээрийг судлах тусмаа ойлгож байна гэж бодож, өөрсдийгөө бичиг үсэг, хоосон сургаалаар улам их зэвсэглэдэг. Тэдний хөрөнгө ч нэмэгддэг. Боловсрол өндөртэй байх тусмаа тэд өөрсдийгөө улам их чадвартай, Бурханд итгэхдээ улам мундаг гэж үзэж, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох магадлал илүү өндөртэй гэж боддог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Гуравдугаар хэсэг)”-ээс эш татав

Эзэнд итгэдэг шашны хүмүүс Библиэс цөөн хэдэн алдартай эшлэлийг цээжлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг; хүн цээжлэх тусмаа улам сүнслэг болж, хүн бүр тэднийг төдий чинээ биширдэг. Тэд нэр хүндтэй, өндөр байр суурьтай байдаг. Үнэн хэрэгтээ, бодит амьдрал дээр дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, бүхий л төрлийн хүмүүсийн талаарх тэдний үзэл бодол хорвоо ертөнцийн хүмүүсийн үзэл бодолтой адилхан байдаг—өөрчлөгдсөн юм байхгүй. Энэ нь нэг зүйлийг нотолдог: Тэдний цээжилсэн тэр эшлэлүүд зүгээр л тэдний амь болоогүй; тэдгээр нь бөөн онол, шашны хоосон сургаал төдийхөн бөгөөд тэдний амьдралыг өөрчлөөгүй гэдгийг харахад амархан. Хэрвээ чиний дагадаг зам шашны хүмүүсийн дагадаг замтай адилхан бол энэ нь чамайг Христийн шашинд итгэгч болгоно; чи Бурханд итгэдэггүй, Түүний ажлыг туулаагүй. Бурханд итгээд удаагүй зарим хүн удаан итгэсэн, ул суурьтай ярьдаг хүмүүсийг биширдэг. Тийм хүмүүс нэг дор хоёр гурван цагийн турш хялбархан ярьж чаддаг болохыг тэд хардаг. Тэгээд сүнслэг нэр томьёо, илэрхийлэл, түүнчлэн тэдний үг яриа, биеэ авч явах байдлаас нь суралцаж эхэлдэг. Дараа нь тэд сүнслэг үгийн цөөн хэдэн хэсгийг цээжлэн, ийнхүү үргэлжлүүлсээр нэг л өдөр тэдний итгэсэн он жилүүд нь нэг дор эцэс төгсгөлгүй, уран яруу, дэлгэрэнгүй номлох хэмжээнд хангалттай хүрдэг. Гэхдээ хэрвээ сайн сонсох юм бол энэ бүхэн нь утгагүй яриа, бүгд хоосон үг, бичиг үсэг, хоосон сургаал төдийхөн байдаг; тэдгээр нь өөрийгөө ч, бусдыг ч хуурдаг шашны мэхлэлт гэдэг нь тодорхой. Ямар харамсалтай зүйл вэ! Нэгэнт хөл тавьсан бол сүйрэл учруулдаг, эргэж буцахад хэцүү тэр замыг дагаж болохгүй. Тийм зүйлийг нандигнаж, өөрийн амь хэмээн үзэж, хаа явсан газраа тэдгээрийг ашиглан өөрийгөө бусадтай харьцуулж; үүнээс гадна, хэт завхарсан, сатанлаг зан чанартай, зарим нэг сүнслэг онол, хоёр нүүртний шинжтэй байвал энэ хүн зүгээр нэг бузар булай биш, туйлын жигшүүртэй, ой гутмаар, ичгүүр сонжуургүй бөгөөд бусад хүн түүнийг харж тэвчихгүй. Тиймээс нэгэнтээ Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүсийн урсгалыг одоо Христийн шашин гэж нэрлэдэг. Энэ бол шашны урсгал бөгөөд Бурханд итгэх итгэлдээ тэд ёс журмыг чандлан мөрдөхөөс цаашгүй байдаг. Тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш; тэд Бурханаас ирдэг үнэн, зам, амийг эрэлхийлдэггүй, харин ч тэд фарисайчууд байхаар чармайж, Бурханд дайсагнадаг—энэ бүлэг хүнийг одоо Христийн шашин гэж тодорхойлдог. Тэдний бүлгийг яагаад “Христийн шашин” гэж нэрлэх болсон бэ? Тэд ариун, сүнслэг, сайхан сэтгэлтэй, Бурханы жинхэнэ дагагчид болж дүр эсгэдэг мөртөө бүх үнэнийг үгүйсгэж, Бурханаас ирсэн бүх эерэг зүйлийн бодит байдлыг үгүйсгэдгээс энэ нь бий болсон. Тэд зүсээ хувиргаж, өөрсдийгөө зэвсэглэж, нуун далдлахын тулд урьд нь Бурханы ярьсан үгийг ашигладаг бөгөөд эцэст нь хаа сайгүй хүмүүсийн хоол ундыг луйвардах нэг төрлийн хөрөнгө болгон тэдгээрийг ашигладаг. Тэд Бурханд итгэгчдийн дүр үзүүлдэг учраас сайрхан онгирч, бусдыг луйварддаг; тэд бусадтай өрсөлдөж, тэмцэлддэг—тэдний хувьд эдгээр зүйл бол алдар суу, хөрөнгө юм. Тэд бас хууран мэхлэх замаар Бурханы ерөөл, шагналыг хүртэхийг хүсдэг. Тэдний дагадаг зам нь энэ билээ. Тэд иймэрхүү замыг дагадаг учраас тэдний бүлгийг эцэстээ Христийн шашин гэж тодорхойлох болсон. Одоо үүнийг харахад, “Христийн шашин” гэдэг нэр сайн уу, муу юу? Энэ нь ичгүүрийн тэмдэг бөгөөд үүнд алдар суутай, сүр жавхлантай юм юу ч байхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг. Олон хүн Библийг хэт их уншин, Библийн олон тооны эшлэлийг бүр цээжээр хэлж чаддаг. Өнөөдөр хүмүүс Бурханы ажил дахь энэ үе шатын үндэслэл нь Библид байдаг, үүний эх сурвалж нь Библи мэтээр өөрсдийнхөө оролтод Бурханы ажлыг өөрийн эрхгүй Библиэр хэмждэг. Бурханы ажил Библитэй нийцэх үед хүмүүс Бурханы ажлыг шийдвэртэйгээр дэмжин, Түүнийг урьд байгаагүйгээр хүндэлж үздэг; Бурханы ажил Библиэс зөрөх үед хүмүүс тун их түгшиж, хүйтэн хөлс нь бурзайн, Бурханы ажлын үндэслэлийг Библиэс хайдаг; хэрэв Бурханы ажлыг Библид огт дурдаагүй байвал хүмүүс Бурханыг үл ойшооно. Бурханы өнөөгийн ажлын тухайд бол ихэнх хүн хянуур, сэрэмжтэйгээр хүлээн зөвшөөрч, дуртай үедээ дуулгавартай дагаж, үүнийг мэдэх явдлыг үл ойшоодог; харин өнгөрч баларсан зүйлсийн тухайд хүмүүс нэг талтай нь зууралдан нөгөөг нь орхидог гэж хэлж болох юм. Үүнийг оролт гэж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалганы алтан түлхүүр мэт хандах хүмүүс өнөөдөр Бурханы өөрсдөөс нь шаарддаг зүйлийг үнэндээ огт сонирхдоггүй. Түүнчлэн олон “ухаалаг шинжээч” Бурханы үгийг зүүн гартаа барьж, бусдын “суут бүтээлийг” баруун гартаа барьчхаад Бурханы үг зөв гэдгийг бүрэн нотлохын тулд энэхүү суут бүтээл дотроос Бурханы өнөөгийн үгийн үндэслэлийг олох хүсэлтэй мэт байдаг бөгөөд тэр ч бүү хэл ажиллаж буй мэтээр Бурханы үгийг суут бүтээлтэй нэгтгэн тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, урьд өмнө нь байгаагүй амжилтыг (өөрөөр хэлбэл Бурханы ажил, Бурханы үг, амийн оролтын замыг) хэзээ ч их юманд авч үзэж байгаагүй “эрдэмтэн судлаачид” хүн төрөлхтний дунд олон тул хүмүүс бүгд “биеэ дааж”, уран яруу үгийнхээ хүчээр энд тэндгүй “номлож”, “Бурханы сайн нэрээр” гайхуулж байдаг. Энэ хооронд өөрсдийнх нь оролт аюулд орж, бүтээлийн үеэс энэ мөч хүртэлх зай шиг Бурханы шаардлагаас хол хөндий болсон мэт байдаг. Бурханы ажлыг хийх хэр амархан бэ? Хүмүүс өөрсдийнхөө нэг хагасыг өчигдөртөө үлдээн, нөгөө хагасыг нь өнөөдөртөө авчирч, хагасыг нь Сатанд хүргэн, хагасыг нь Бурханд өргөн барья гэж аль хэдийн шийдчихсэн мэт байдаг бөгөөд энэ нь мөс чанараа уужруулж, жаахан тайтгарал авах арга мэт санагддаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш их дотуур тамиртай бөгөөд маргаашаас гадна өчигдрийг алдах вий гэж айн, байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг өнөөдрийн Бурхан, Сатан хоёрын хэн хэнийг нь гомдоохоос ихэд эмээж байдаг. Хүмүүс сэтгэхүй, ёс суртахуунаа зохих ёсоор хөгжүүлж чадаагүй тул ялган таних чадвараар нэн дулимаг бөгөөд өнөөдрийн ажил Бурханых мөн эсэхийг огт хэлж мэддэггүй. Магадгүй бурангуй нийгмийн, мухар сүсэгт сэтгэлгээ нь асар гүн учраас хүмүүс аль эртнээс мухар сүсгийг үнэнтэй, Бурханыг шүтээнтэй нэг ангилалд оруулж ирсэн бөгөөд эдгээрийг хооронд нь ялгая гэж боддоггүй, мөн тархиа гашилгаад ч тодорхой ялгаж салгаж чадахгүй мэт байдаг. Иймээс хүмүүс замдаа зогсчхоод урагшлахаа больсон юм. Хүмүүс үзэл суртлын зөв боловсролгүй байдгаас энэ бүх асуудал үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн оролтод асар их хүндрэл учруулдаг. Улмаар хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй атлаа хүний (тухайлбал, өөрсдийн агуу гэж үздэг хүмүүсийн) ажлаар тамгалуулчихсан мэт үүнтэй тууштай зууралддаг1. Эдгээр нь хүмүүсийн орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдэв бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас эш татав

Тайлбар:

1. “Тууштай зууралддаг” гэдгийг егөөдөн ашигласан болно. Энэ хэлц нь хүмүүсийн зөрүүд, үг авдаггүй, хуучирсан зүйлстэй зууралдаж, тавьж явуулах хүсэлгүй байдлыг илтгэдэг.

Өмнөх: 152. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаанд хандах зарчмууд

Дараах: 154. Шүтлэггүй хүмүүст хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх