150. Уламжлалт соёлд хандах зарчмууд

(1) Уламжлалт соёлын ихэнх хэсэг нь Сатаны завхрал, муу ёрын сүнснүүдээс үүсэн гардаг. Энэ нь үнэнд дайсагнадаг Сатаны хор бөгөөд сөрөг зүйлсийн тоонд ордог;

(2) Уламжлалт соёл бол хүмүүсийг хүлж, хязгаарладаг үл үзэгдэх дөнгө юм; энэ нь диаволуудын хаан Сатаны, хүмүүсийг хууран мэхэлж, хянаж, залгихдаа ашигладаг багаж хэрэгсэл мөн;

(3) Уламжлалт соёл нь хүн төрөлхтнийг бүр их завхарсан, гажууд, доройтмол болгож, Бурханаас улам холдуулдаг. Энэ нь бүх хүнийг Бурханы дайсан болгосон;

(4) Бурханы үг-үнэнийг уламжлалт соёлын мөн чанарыг ялган таньж, задлан шинжлэх суурь болгон ашигла. Завхарсан, харгис мөн чанарыг нь нэвт шувт харж чаддаг байж, үүнийг жигшиж, буруутга.

Холбогдох Бурханы үг:

Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Мянган мянган жилийн “үндэсний үзлийн сүрлэг чанараас” хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө болон бурангуй нийгмийн сэтгэлгээ нь хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, доройтмол, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бөгөөд эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс терроризмын харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас эш татав

Энэ “уламжлалт соёл” гэдэг нь ямар утгатай вэ? Зарим нь үүнийг өвөг дээдсээс уламжилж ирсэн гэж хэлдэг—энэ бол нэг тал нь. Анхнаасаа амьдралын хэв маяг, зан заншил, үг хэллэг, дүрэм журам нь гэр бүл, угсаатны бүлэг, тэр ч байтугай бүхий л хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн бөгөөд хүмүүсийн бодолд шингэсэн байдаг. Хүмүүс тэдгээрийг амьдралынх нь туйлын чухал хэсэг гэж үзэн, дүрэм журам гэж ханддаг бөгөөд тэдгээр нь өөрөө амь мэтээр дагаж мөрддөг. Үнэндээ, өвөг дээдсээс нь уламжилж ирсэн тул эдгээр зүйлийг өөрчилж, орхихыг хэзээ ч хүсдэггүй. Күнз, Мэнзээс өвлөгдөж ирсэн зүйлс, хүмүүст хятадын Дао, Күнзийн сургаалын зааж сургасан зүйлс гэх зэрэг хүмүүсийн яс маханд шингэсэн уламжлалт соёлын өөр талууд бий. Тийм биз дээ? Уламжлалт соёлд ямар зүйл багтдаг вэ? Хүмүүсийн тэмдэглэдэг баярууд багтдаг уу? Жишээ нь: Цагаан сар, Дэнлүүний баяр, Бунхан цэвэрлэх өдөр, Луут завины баяр, Сүнсний баяр, Намрын дунд сарын наадам. Зарим гэр бүлд өндөр настнууд тодорхой нас зооглосны ой, хүүхдүүд нэг сар хүрсэн, эсвэл зуу хоног болсон өдрийг хүртэл тэмдэглэдэг. Гэх мэтчилэн бий. Эдгээр нь бүгд уламжлалт баяр юм. Эдгээр баярын суурь нь уламжлалт соёл байдаг бус уу? Уламжлалт соёлын гол цөм нь юу вэ? Энэ нь Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнийг хэрэгжүүл гэж хүмүүст хэлэхтэй холбоотой юу? Бурханд өргөл өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг сонсдог аливаа баяр наадам бий юу? Тийм баяр наадам байдаг уу? (Байхгүй.) Энэ бүх баяр наадмаар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үед эдгээрийг идэж ууж, наргиж цэнгэх үйл явдал гэж үздэг. Уламжлалт соёлын суурь эх үүсвэр юу байдаг вэ? Уламжлалт соёл хэнээс гаралтай вэ? (Сатанаас.) Сатанаас гардаг. Эдгээр уламжлалт баяр наадмын дүр зургийн цаана Сатан хүнд тодорхой зүйлсийг шингээдэг. Эдгээр зүйл нь юу вэ? Эдгээрийн нэг нь хүмүүсийг өвөг дээдсээ дурсдаг байлгах явдал мөн үү? Жишээ нь, Бунхан цэвэрлэх өдрөөр хүмүүс өвөг дээдсээ мартахгүйн тулд булшийг нь цэвэрлэж, өвөг дээдэстээ өргөл өргөдөг. Түүнчлэн Сатан хүмүүст эх оронч байхыг сануулдгийн нэг жишээ нь Луут завины баяр юм. Тэгвэл Намрын дунд сарын наадам яадаг вэ? (Гэр бүлээрээ цугладаг.) Гэр бүлийн цугларалтын цаад үндэс юу вэ? Үүний шалтгаан юу вэ? Ярилцаж, сэтгэлээрээ холбогдох явдал. Мэдээж, Цагаан сарын битүүнийг тэмдэглэнэ үү, Дэнлүүний баяр тэмдэглэнэ үү, эдгээр тэмдэглэлт үйл явдлын цаад шалтгааныг тайлбарлах олон арга бий. Гэвч яаж тайлбарлалаа гэсэн эдгээр шалтгаан нь дор бүрдээ өөрийн гүн ухаан, сэтгэлгээг хүмүүст шингээх Сатаны арга зам байдаг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханаас төөрч, Бурхан байгаа гэдгийг мэддэггүй болж, өвөг дээдэстээ юм уу, Сатанд өргөл барьж, эс бөгөөс махан биеийн хүслийн төлөө идэж ууж, наргиж цэнгэнэ. Энэ баяр наадам бүрийг тэмдэглэх зуур Сатаны үзэл, бодол хүмүүст мэдэгдэлгүйгээр оюун санааных нь гүнд суудаг. Хүмүүс дөч, тавь, эсвэл бүр өндөр насанд хүрэхэд Сатаны эдгээр үзэл, бодол зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Түүнчлэн хүмүүс зөв ч бай, буруу ч байсан эдгээр санааг хойч үедээ ялгаваргүй, бүрэн уламжлах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёл, эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэмд хязгаарлагдаж, хүлэгдээд Бурханыг эрж хайх цаг зав, эрч хүчгүй болдог.) Нэг тал нь ийм байдаг. Жишээ нь, Цагаан сарыг хүн бүр тэмдэглэдэг—тэмдэглэхгүй бол чи гуниглах бус уу? Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг ямарваа мухар сүсэг чамд бий юу? “Би шинэ оноо тэмдэглэсэнгүй, бас Цагаан сарын өдөр муу өдөр байсан болохоор энэ жил ч бас тэр чигтээ муу байх бус уу” гэж бодож болох уу? Санаа зовж, жаахан айж эмээхгүй гэж үү? Олон жил өвөг дээдэстээ өргөл өргөөгүй хүн талийгаач өөрөөс нь мөнгө нэхэж байгаа зүүд гэнэт зүүдлэх нь ч байдаг. Тэдэнд ямар санагдах вэ? “Одоо өөд болчихсон хүнд үрэх мөнгө хэрэгтэй байгаа нь яасан гунигтай юм бэ! Тэдэнд зориулаад цаасан мөнгө шатаая. Тэгэхгүй бол огт болохгүй. Амьд бидэнд асуудал үүсгэж магадгүй—гай барцад хэзээ ниргэхийг хэн мэдлээ?” Тэд үргэлж иймэрхүү багахан айдас өвөрлөж, сэтгэлдээ зовнино. Хэн тэдэнд ийм зовнил өгдөг вэ? (Сатан.) Сатан бол энэхүү зовнилын эх сурвалж юм. Сатан хүнийг завхруулдаг аргуудын нэг нь энэ бус уу? Сатан чамайг мэл гайхуулж, буулган авч, захирахын тулд хянаж, заналхийлж, хүлэх янз бүрийн арга, шалтаг ашигладаг; Сатан ийнхүү хүнийг завхруулдаг. Хүмүүс ихэвчлэн сул дорой байхдаа, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байх үедээ юмыг өөрийн эрхгүй төөрөгдсөн байдлаар хийж болно; өөрөөр хэлбэл, тэд Сатаны атгад санаандгүй орж, өөрийн эрхгүй үйлдэн, юу хийж байгаагаа мэдэхгүйгээр аливааг хийж магадгүй юм. Сатан ийм маягаар хүнийг завхруулдаг. Гүн үндэслэсэн уламжлалт соёлоос хагацахдаа дурамжхан, үүнийг ердөө л орхиж чаддаггүй хүмүүс одоо нэлээд цөөнгүй бий. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ ийм баяр наадам тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, сэтгэлийг нь дахин хангалуун болгож, өөрсдийн зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэмжилдэг. Уламжлалт соёлын цаад нөхцөл байдал ямар байдаг вэ? Хөшигний ард Сатаны хар гар удирдаж байна уу? Сатаны ёрын муу уг чанар явуулга хийж, хянаж байна уу? Энэ бүгдийг Сатан эрхэндээ байлгадаг уу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, иймэрхүү уламжлалт баяр наадам тэмдэглэдэг нь Сатанд хууртаж, завхрах орчин болдог төдийгүй тэд Сатанд дуртайяа хууртаж, завхардаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүгдийн хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд ижил төстэй байдал олон байдаг боловч уламжлалт соёлд тодорхой түүх, зүйрлэл, эх сурвалж байдаг. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэг автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд арц уугиулж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл арц уугиулж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд залбирах нь утгагүй бус уу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед хэчнээн мэдлэггүй байснаа харахгүй байна уу? Тиймэрхүү зан авир нь утгагүй, мэдлэггүй, гэнэн биш гэж үү? Сатан чамайг хэрхэн завхруулах талаар л анхаардаг. Сатан чамд амар амгаланг өгч яавч чадахгүй, зөвхөн түр зуурын завсарлага л өгч чадна. Гэхдээ энэ завсарлагыг авахын тулд чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл Сатанд өгсөн тангаргаа зөрчвөл чамайг хэрхэн тарчилгахыг нь чи харна. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин ч эсрэгээрээ, хичээл чармайлт чинь золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Сатаны эзэмшил дотор амар амгалан байдал байдаггүй ба энэ бол үнэн. Энэ нь феодалын мухар сүсэг болон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй1 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг2 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, ингэснээр хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын3 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Үүнээс гадна, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү!

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Хүмүүс эцэг эхдээ ачлалтай байх ёстой гэх уламжлалт үзэл хятадуудад бий. Күнз ингэж зааж сургасан. Ачлал элбэрэл үзүүлдэггүй хэн боловч ачлалгүй хүүхэд юм. Бага балчраас нь хүмүүст ийм санаа сууж, бараг айл болгонд, сургууль бүрд, нийгэмд бүхэлд нь ийнхүү зааж сургадаг. Ийм зүйлээр толгой нь дүүрэх үед хүн “Ачлал элбэрэл гэдэг юунаас ч чухал. Би үүнийг дагаж мөрдөхгүй бол сайн хүн биш, ачлалгүй хүүхэд болж, мөс чанаргүй гэж зэмлүүлнэ” гэж боддог. Чи ингэж боддог биз дээ? Бурханд итгэдэг болсноосоо хойш чи үнэн болон Бурханы үг иймэрхүү зүйл огт дурддаггүйг олж мэдсэн. Хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстой талаар Бурханы үгэнд ямар зарчмыг дурддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханы хайртай хүмүүс бол чиний хайрлах ёстой яг тэр хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы үзэн яддаг хүмүүс бол бидний ч бас жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол тэд Бурханыг үзэн яддаг; тэд Бурханыг үзэн яддаг бол Бурхан тэдэнд гарцаагүй зэвүүцдэг. Тэгэхээр, эцэг эхээ үзэн яд гэж хэлсэн бол чи тэгж чадах уу? Эцэг эх чинь Бурханыг эсэргүүцэж, доромжилдог бол тэд Бурханыг үзэн ядаж, хараадаг хүмүүс гарцаагүй мөн. Ийм нөхцөлд чиний эцэг эх Бурханд итгэхэд чинь саад хийдэг бол, аль эсвэл саад хийдэггүй бол чи эцэг эхдээ яаж хандах ёстой вэ? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн” гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.” Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй. Бурханаар хараагдсан боловч гаднах байдлаараа нэлээд сайн хүн мэт харагддаг, эсвэл эцэг эх юм уу хамаатан садан чинь байвал чи тэр хүнийг үзэн ядаж чаддаггүй бөгөөд та хоёр бүр хоорондоо нэлээд дотно, ойрын харилцаатай ч байж болно. Бурханаас ийм үг сонсохоороо чи бухимддаг бөгөөд тэр хүнд хатуу сэтгэл гаргаж, эсвэл орхиж чаддаггүй. Учир нь энд байдаг уламжлалт үзэл чамайг хүлж байгаа. Ингэж хийвэл чи Тэнгэрийн хилэнг өдөөж, Тэнгэрийн шийтгэлийг хүртэж, бүр нийгэмд хөсөр хаягдан, олон нийтийн үзэл бодлоор яллагдана гэж боддог. Цаашлаад бүр илүү бодит асуудал нь чиний мөс чанарт байх болно. Энэ мөс чанар нь бага балчраас чинь эцэг эхийн чинь чамд заасан зүйл, эсвэл нийгмийн соёлын нөлөө болон халдвараас гаралтай бөгөөд хоёулаа л дотор чинь тийм үндэс, сэтгэлгээг суулгасан болохоор чи Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүний хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядаж чаддаггүй. Гэхдээ, сэтгэлийнхээ гүнд чи тэдгээрийг үзэн ядаж, голох ёстой гэдгээ мэддэг, учир нь чиний амь эцэг эхээс чинь өгөгдсөн бус, Бурханаас ирсэн билээ. Хүн Бурханыг шүтэн мөргөж, Түүн рүү буцан очих ёстой. Хэдийгээр чи тэгж хэлж, боддог ч гэсэн хялбархан сайжраад, үүнийг амархан хэрэгжүүлчхэж чаддаггүй. Та нар энд юу болж байгааг мэдэж байна уу? Эдгээр зүйл чамайг маш чанга, бас гүн гүнзгий хүлсэн. Сатан эдгээр зүйлийг ашиглан чиний бодол, оюун санаа, зүрх сэтгэлийг хүлдэг бөгөөд тэгснээр чи Бурханы үгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бурханы үгийг багтаах ямар ч орон зайгүй болтлоо чи иймэрхүү зүйлд бүрэн автсан байдаг. Мөн түүнчлэн, Түүний үгийг хэрэгжүүлэхээр хичээвэл тэдгээр зүйл дотроос чинь нөлөөлж, чамайг Түүний ажил болон шаардлагатай зөрчилдөхөд хүргэж, улмаар чамайг тэдгээр зангилаанаас мултарч, тэр хүлээсээс чөлөөлөгдөх чадваргүй болгодог. Энэ нь найдлагагүй байх бөгөөд чи тэмцэх хүч чадалгүй бол хэсэг хугацааны дараа бууж өгнө. Зарим хүн тэмцээд чөлөөлөгдөж чаддаг бол бусад нь бууж өгдөг. “Уламжлалт үзэл, ёс суртахууны стандарт л чухал. Бурханы үгийг хойш тавья. Эцсийн эцэст бид энэ ертөнцөд амьдарч байгаа болохоор энэ хүмүүст найдах ёстой” гэж тэд боддог. Тэд тэсвэрлэж чадахааргүй олон нийтийн сөрөг санал бодол, буруушаалтад өртөхийн оронд Бурханд халдаж, үнэн болон Бурханы үгийг хаяж, олон нийтийн санал бодол, уламжлалт үзлийн хүлээст орох сонголт хийдэг. Хүн хөөрхийлөлтэй бус уу? Хүнд Бурханы аврал хэрэгтэй бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Манай өнөөгийн нийгэмд амьдарч буй хүн бүр хэчнээн их боловсрол эзэмшсэн ч байлаа гэсэн тэдний сэтгэхүй, үзэл бодол дотор олон зүйл байдаг. Ялангуяа уламжлалт хятад эмэгтэйчүүд эм хүний байх газар бол гэр орон, эмэгтэй хүн бүхий л амьдралаа нөхөр, үр хүүхдэдээ зарцуулж, зориулдаг сайн эхнэр, ээж байх ёстой гэж үздэг. Гэр бүлдээ өдөрт гурван удаа хоол хийж, цэвэрлэгээ, угаалга хийж, гэр орны бүх зүйлийг хийх ёстой бөгөөд үүнийгээ гойд сайн хийх ёстой гэдэг. Энэ нь мэдээж “сайн эхнэр, ээжид” зориулсан манай нийгэм дэх стандарт юм. Эмэгтэй хүн бүр өөрийгөө ийнхүү үйлдэх ёстой, ингэхгүй бол сайн эмэгтэй биш бөгөөд мөс чанарынхаа эсрэг явж, ёс суртахууны стандартыг зөрчсөн байх болно гэж үздэг. Энэ үүргээ тааруухан юм уу нийгмийн стандартыг харгалзан үзэлгүйгээр биелүүлчхээд мөс чанартаа хэмлүүлж, үр хүүхэд, нөхрийнхөө итгэлийг хөсөрдүүллээ гэж боддог зарим хүн ч бий. Бурханд итгэдэг болж, үүргээ биелүүлэхээр дуудагдах явдал сайн эхнэр, ээж, үлгэр жишээ эх, стандартад нийцсэн эмэгтэй байхтай чинь зөрчил үүсгэдэг үү? Хэрэв чи сайн эхнэр, ээж байхыг хүсвэл үүрэгтээ цаг заваа зуун хувь зарцуулж чадахгүй. Эхнэр, ээжийн үүрэг болон чиний үүргийн хооронд зөрчил үүсэх үед чи алийг нь сонгодог вэ? Хэрэв чи үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ажилд хариуцлага хүлээж, Бурханд туйлын үнэнчээр чадах бүхнээ хийхээр сонгоод ингэснээрээ эхнэр, эхийн үүргээ хойш тавихаас өөр аргагүй болсон бол чамд ямар санагдах вэ? Оюун санаанд чинь юу цуурайтах вэ? Үр хүүхдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн гэж санагдах уу? Бүтэлгүйтсэн гэх энэ мэдрэмж, ийм түгшүүр хаанаас үүсдэг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлээгүй байх үедээ чи тавгүйтдэг үү? Энэхүү эерэг зүйл чиний үзэл санаа, бодол, мөс чанарт суугаагүй учраас чи тавгүйтдэггүй, мөн буруутай санагддаггүй. Тэгвэл чамд юу шингэсэн байдаг вэ? Сайн эхнэр, ээж байх явдал. Хэрэв чи сайн эхнэр, ээж биш бол сайн эмэгтэй, “дажгүй” эмэгтэй биш. Чиний стандарт ийм байдаг бус уу? Энэ стандартад чи хүлэгддэг; чи Бурханд итгэж, үүргээ биелүүлэхдээ үүнийг үүрч явахад хүрдэг. Үүргээ биелүүлэх болон сайн эхнэр, элбэрэлт ээж байхын хооронд зөрчил үүсэх юм бол чи үүргээ гүйцэтгэж, Бурханд үнэнч байхыг дурамжханаар сонгож болох ч зүрх сэтгэлд чинь тодорхой хэмжээний түгшүүр, бүр ч их буруутгал байх болно. Тэгээд үүргээ гүйцэтгэхгүй байх үедээ гэртээ харьж, үр хүүхэд, нөхрөө сайн халамжилж, эзгүй байсан үеэ нөхөх гэж хичээх ч ингэхдээ махан биеийн илүү их бэрхшээл туулдаг. Сэтгэлийнхээ тушаалаар чи ингэхэд хүрдэг. Гэхдээ бид Бурханы өмнө хариуцлага, даалгавар, үүргээ биелүүлсэн бил үү? Үүрэгтээ хайнга, хааш яаш байх, үүргээ биелүүлэхийг хүсэхгүй байх үед бидний зүрх сэтгэлд буруутгах мэдрэмж, зэмлэх мэдрэмж төрдөг үү? Хүмүүсийн хүн чанарт тийм юм байдаггүй тул бид өчүүхэн ч зэмлэл мэдэрдэггүй. Иймээс чи үүргээ бага зэрэг биелүүлж болох ч үнэний болон Бурханы стандартаас нэлээд хол хэвээр байдаг. “Бурхан бол хүний амийн эх сурвалж” гэж Бурхан хэлсэн. Энэ үг ямар утга учиртай вэ? Энэ нь бидний амь болон сүнс эцэг эхээс маань биш, мэдээж хүн төрөлхтөн, манай энэ нийгэм, байгалиас ч биш, харин Бурханаас ирсэн гэдгийг бүх хүнд мэдүүлэх зорилготой байдаг. Эдгээрийг Бурхан бидэнд өгсөн бөгөөд махан бие маань хэдий эцэг эхээс төрдөг ч Бурхан л бидний хувь заяаг хянадаг. Бурханд итгэж чадна гэдэг нь Бурханы бидэнд олгосон боломж; энэ нь Бурханы тогтоосон зүйл, Бурханы нигүүлсэл юм. Иймээс чи өөр хэний ч төлөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх албагүй; чиний цорын ганц даалгавар бол Бурханы төлөө, бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг биелүүлэх явдал юм. Энэ нь хүний хамгийн их хийх учиртай зүйл бөгөөд хүний амьдралын бүх томоохон асуудал дундаас хамгийн их гүйцэлдүүлэх учиртай зүйл, хүний амьдралын гол хэрэг явдал юм. Хүний нүдээр чи сайн эхнэр, ээж, гайхалтай гэрийн эзэгтэй, ачлалт охин, иргэний нийгмийн өв тэгш гишүүн байж болох ч Бурханы өмнө бол Бурханы эсрэг тэрсэлдэг нэгэн, ямар ч үүрэг, даалгавраа биелүүлдэггүй, нэгэн Бурханаас хүлээн авсан даалгавраа биелүүлээгүй нэгэн байдаг. Тийм хүн Бурханы өмнө байр суурьтай хэвээр байх уу? Тийм хүн сохор зоосны ч үнэ цэнгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Уламжлалт соёл үнэн биш гэдэг нь тодорхой, гэхдээ энэ үнэн биш гэдгийг хүмүүс мэдэх нь хангалттай юу? Энэ нь үнэн биш гэх баримт нэг хэрэг; үүнийг бид яагаад задлан шинжлэх хэрэгтэй вэ? Үүний уг шалтгаан юу вэ? Асуудлын мөн чанар юу вэ? Хүмүүс энэ зүйлийг хэрхэн орхиж болох вэ? Уламжлалт соёлыг задлан шинжлэх нь чиний зүрх сэтгэлийн гүнд үүний тухай онол, санаа, үзэл бодлын талаарх цоо шинэ ойлголтыг төрүүлэх учиртай. Тэгвэл ийм цоо шинэ ойлголтод хүрэхийн тулд яах ёстой вэ? Юун түрүүнд чи уламжлалт соёл Сатанаас гаралтайг мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл Сатан уламжлалт соёлыг хүмүүст яаж суулгасан бэ? Сатан янз бүрийн цаг үед өөр өөр алдартай хүмүүсээр дамжуулан эдгээр санааг гаргаж, эдгээр тайлбар, онол гээчийг бий болгосон бөгөөд эдгээр нь яваандаа системчлэгдэж, барьцтай болж, хүмүүсийн амьдралд аажмаар ойртон, илүү чухал болсон юм; эдгээр нь хүн төрөлхтний дунд аажмаар түгэн дэлгэрч, эдгээр үзэл баримтлал, тайлбар, онол бага багаар хүмүүсийн сэтгэхүйд нэвчсэн. Сэтгэхүйд нь нэвчсэнээс хойш хүмүүс эдгээр үзэл баримтлал нь хэрэгжүүлж, дуулгавартай дагах ёстой хамгийн эерэг зүйлс гэж үзэх болсон бөгөөд Сатан хүмүүсийн бодлыг дөнгөлж, хянахад эдгээрийг ашигласан юм. Ийм орчинд л хүн төрөлхтөн цаг ямагт боловсорч, хүмүүжиж, хянуулж байгаа ба энэ нь өнөөдрийг хүртэл үеэс үед уламжлагдаж ирлээ. Энэ бүх үеийн хүмүүс уламжлалт соёлыг зөв, сайн гэж үзэж ирсэн бөгөөд сайн, зөв гэгдэгч энэ зүйлийн тодорхой гарал үүсэл, эх сурвалжийг олох гэж хэн ч хүчин чармайлт гаргаагүй. Асуудлын ноцтой байдал үүнд оршино. Бурханы үгийг олон жил уншсан Бурханд итгэгчид хүртэл эдгээрийг зөв зүйтэй, эерэг гэж бодсоор байдаг бөгөөд тэр ч бүү хэл энэ нь үнэнийг орлож, Бурханы үгийг орлож чадна гэж боддог. Бүр ч долоон дор нь, зарим хүн: “Бурханы үгийг хэр их уншлаа ч чи хүмүүсийн дунд амьдардаг бөгөөд Гурван дуулгавартай байдал, Дөрвөн эрдэм, Таван ёс суртахуун гэх зэрэг уламжлалт үзэл баримтлал, соёл гээч зүйлсийг орхиж болохгүй, учир нь энэ нь манай өвөг дээдсээс уламжилж ирсэн, түүнчлэн манай өвөг дээдэс мэргэд байсан учраас бид ердөө Бурханд итгэдгээсээ болоод тэдний сургаалын эсрэг явж болохгүй, хүндэт өвөг дээдсийнхээ эдгээр сургаалыг засаж янзалж, хаяж ч болохгүй” гэж боддог. Зүрх сэтгэлийнхээ гүнд бүх хүн ийм бодол, ойлголттой байдаг; тэд эдгээр зүйлд өөрийн эрхгүй хянуулж, хүлэгдсээр байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм. Гэсэн хэдий ч нэг талаар, Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх баримтыг зөрчсөнөөс, нөгөө талаар, бүх зүйлийн хуулийг захирах Бурханы дээд эрхийн талаарх баримтыг зөрчсөнөөс хүн төрөлхтний оршин тогтнодог хууль үүссэн юм. Тэдгээр нь хүний төсөөлөл, үзлээс үүдэн гардаг, мөн Сатанаас гардаг. Сатан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Нэгдүгээрт, Сатан үнэний дүр эсгэдэг; хоёрдугаарт, тэр бүх зүйлийг бүтээсэн Бурханы бүтээлийн бүх зарчим, хуулийг үгүй хийж, үймүүлж, дэвсэлдэг. Тиймээс Сатанаас ирдэг зүйлс түүний мөн чанартай яг таардаг бөгөөд Сатаны хорон муу санаа зорилго, уруу таталт, хуурамч төрх, мөн Сатаны эцэс төгсгөлгүй санаархлаар дүүрэн байдаг. Завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг ялган таньж чадах эсэх, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрдөг, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг биширч, шүтэн мөргөж, номлодог эрин үеийн урт удаанаас үл хамааран, бас хэчнээн олон хүн тэдгээрийг биширч, шүтэж, номлодгоос үл хамааран тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй. Тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй, үргэлж сөрөг зүйлс хэвээр байна, учир нь тэдгээрийн мөн чанар, эх сурвалж, эх үндэс нь Сатан буюу Бурханы дайсан, үнэнд дайсагнадаг Сатан юм. Харьцуулах үнэн байхгүй үед тэдгээр нь өөрсдийгөө сайн, эерэг хэмээн дүр эсгэж болох ч тэдгээрийг задлан шинжилж, ил болгохоор үнэнийг ашиглах үед эмзэг тал нь гарч ирдэг. Тэдгээр нь бат зогсож чаддаггүй, бушуухан яллагдаж, ил болж, хаягддаг зүйлс юм. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханы бүтээсэн, хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээнд яг нийцдэг байхад хүнд Сатаны өгдөг зүйлс тэрхүү хэрэгцээнд яг харшилдаг. Энэ нь хэвийн хүнийг хэвийн бус, хэрээс хэтэрсэн, явцуу бодолтой, биеэ тоосон, мунхаг, ёрын муу, адармаатай, хэрцгий бөгөөд юу юунаас ч илүү, тэсэхийн аргагүй биеэ тоосон болгодог. Тодорхой нэгэн цагт тухайн хүн оюун санааны хувьд эрүүл бус болж, хэн гэдгээ ч мэдэхээ больдог. Тэд хэвийн хүн байхаас татгалзаж, харин хэвийн бус хүн шиг авирлах ёстой болдог; тэд жирийн хүн байхаас татгалзаж, харин дээд зэргийн хүн болох гэж зүтгэдэг—ингэж хүмүүсийн хүн чанар гажуудаж, ингэж зөн совин нь гажууддаг. Үнэн хүмүүсийг хэвийн хүн чанарын зарчим, хууль болон Бурханы тушаасан бүх зарчмын дагуу зөн совингоороо амьдрах чадвартай болгодог бол Сатаны онч мэргэн үг, хууль гээч зүйлс нь хүмүүсийг зөн совиндоо харшилж, Бурханы зарлигдаж, тушаасан хуулиас зугтахыг оролдож, бүр хэвийн хүн чанарын замыг орхиж, хэвийн хүн чанартай хүмүүсийн хийх ёсгүй, бодох ёсгүй хэрээс хэтэрсэн зүйлс хийхэд хүргэдэг яг тэр зүйл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Тайлбар:

1. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

2. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

3. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Өмнөх: 149. Баяр ёслол, нийгмийн зан заншилд хандах зарчмууд

Дараах: 151. Практик соёл, мэдлэгт хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх