154. Шүтлэггүй хүмүүст хандах зарчмууд

(1) Шүтлэггүй хүмүүсийн дундах мөс чанартай, учир начрыг хүлээн авдаг сайн хүмүүстэй ухаалгаар харилцаж болно. Бас тэдэнд сайн мэдээ түгээж болно;

(2) Шүтлэггүй хүмүүсийн дундах ашиг сонирхолд нь өчүүхэн төдий л хохирол учирвал юу ч хийхээс сийхгүй ёрын муу хүмүүсээс зай барих ёстой. Хэзээ ч тэдэнтэй холбоотой байх ёсгүй;

(3) Ажлаас үүдэн холбоо барих ёстой хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх ёстой. Гадаад талын зүйлсийг л ярь, зүрх сэтгэлээ бүү нээ;

(4) Хүн дарга юм уу удирдагчаа хүндэтгэж, дуулгавартай дагах ёстой. Гэхдээ нүгэлтэй зүйл бүү хий, тэдэнтэй хэтэрхий их бүү холбогд, харин зайнаас хүндэл.

Холбогдох Бурханы үг:

Шүтлэггүй хүмүүс ба Бурханд итгэдэг хүмүүсийн хоорондох ялгаа юу вэ? Ердөө итгэлээрээ л ялгаатай юу? Үгүй. “Хүнийг Бурхан бүтээсэн” гэдгээр жишээ авъя: Энэ бол үнэн. Бурханд итгэдэг хүмүүс үүнийг сонсоод ямар хандлагатай байдаг вэ? Тэд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд маргаангүй итгэдэг. Тэгээд энэ баримт, энэ үнэнийг Бурханд итгэх итгэлийнхээ үндэс суурь гэж хүлээн авдаг—үнэнийг хүлээн авах гэдэг нь энэ юм. Энэ нь, Бурхан хүнийг бүтээсэн гэх баримтыг зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн авч, баяртайгаар Бурханы бүтээл байж, Бурханы удирдамж, дээд эрхийг бэлхнээ зөвшөөрч, Бурхан бол бидний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгвэл “Бурхан хүнийг бүтээсэн” гэдгийг сонсох үедээ Бурханд итгэдэггүй хүмүүс ямар хандлагатай байдаг вэ? Тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр зогсохгүй чамайг дооглож, үүнийг чиний эсрэг ашиглахын тулд чадах бүхнээ хийж, тоглоом тохуу хийж, чамайг басамжлан дорд үзэж, эдгээр үг, энэ баримтад асар их эгдүүцнэ; тэр ч бүү хэл эдгээр үгийг хүлээн авсан хүмүүсээр доог тохуу хийж, егөөдөж, басамжилж, тэдэнд дайсагнах хандлага баримталж ч магад. Энэ нь үнэнийг жигшиж байгаа хэрэг бус уу? Чи тийм хүмүүсийг хараад юу гэж боддог вэ? Тэднийг үзэн яддаг уу? “Хүнийг Бурхан бүтээсэн. Үүний юу нь буруу байгаа юм бэ? Чи үүнийг хүлээн авдаггүй, хаанаас гаралтайгаа мэддэггүй, үнэхээр талархах сэтгэлгүй, мөс чанаргүй, урвамтгай. Чи үнэхээр Сатаны төрлийнх!” Чи ингэж боддог уу? Тэгвэл юунаас болоод чиний дотор ийм эгдүүцсэн сэтгэлгээ төрдөг вэ? Зүгээр л тэд тэр үгэнд дургүй болохоор тэр үү? Энэ нь тэдний хандлагаас үүддэг. Тэд энэ үгийг ердийн үг, онол, эсвэл итгэл хэмээн хүндэлсэн бол чи тэгж их уурлахгүй л байсан. Гэхдээ тэд зэвүүцэж, дайсагнаж, зэвүүцэж, гүжирдсэн үг, хандлага, зан чанартай юм хэлэх үед чи уурладаг. Тэгдэг үү? Хэдийгээр Бурханд итгэдэггүй ч бусад хүний итгэлийг хүндэлдэг, бусад хүний хэлсэн юм бүхнийг гутаан доромжлох гэж оролддоггүй хүмүүс бий. Чи тэдэнд огт хорсож, үзэн яддаггүй, тэдэнтэй тайвнаар эв найртай байж, харилцаж чаддаг. Үнэнийг үнэхээр гутаан доромжилдог, үнэнийг жигшдэг хүмүүст чи зүрх сэтгэлдээ уурладаг. Тэдэнтэй чи найзалж чадах уу? Найзлахгүйгээс гадна чи тэдний талаар өөр юу гэж боддог вэ? Чамаас тэдэнд яаж хандахаа сонго гэвэл чи тэдэнд хэрхэн хандах байсан бэ? “Хүнийг Бурхан бүтээсэн, энэ хэчнээн агуу, ариун нандин зүйл гээч! Чи үүнийг хүлээн авахгүй байгаад зогсохгүй, бас гутаан доромжлох гэж оролдож байна. Чамд үнэхээр мөс чанар гэж алга. Хэрвээ Бурхан надад хүч чадал өгсөн бол би чамайг харааж, устгаж, үнсэн товрог болгох байсан юм!” гэж хэлнэ. Чи ийм мэдрэмжтэй байдаг уу? Энэ бол шударга ёсны мэдрэмж. Гэхдээ тэд бол чөтгөр гэдгийг хараад үл тоож, тэднээс зайгаа барьж, ярих үед нь зүгээр л санал нийлж буй мэт аашлах нь ухаалаг зүйл. Ингэх нь ухаантай юм хийж байгаа хэрэг. Гэхдээ чи сэтгэлийнхээ угт иймэрхүү хүмүүстэй ямар ч нийтлэг зүйлгүй гэдгээ мэддэг. Тэд хэзээ ч Бурханд итгэж чадахгүй бөгөөд итгэлээ ч гэсэн Бурхан тэднийг хүсэхгүй. Тэд бол араатан, чөтгөрүүд юм. Бидний хайрладаг зүйлс, алхдаг зам, амьдралын талаарх үзэл бодол бүгд тэднийхээс өөр. Тиймээс тэдэнтэй үнэний тухай асуудлаар дахин бүү ярилц, илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ. Тэд үнэнийг жигшдэг бөгөөд тэдний ямаршуу зүйл гэдгийг чи мэддэг болохоор тэдэнтэй дахин үнэний талаар ярих нь харваас мунхаг хэрэг болно, учир нь чамайг ярьж дууссаны дараа тэд үнэнийг дураараа гутаан доромжлохоор оролдоно, тэгээд чи Бурханыг эгцэлж харж чадалгүй, Бурханд өртэй санагдана. Хэрэв үнэнийг хайрладаггүй хүмүүст, үнэнийг жигшиж, гутаан доромжлохоор оролдогсдод хүмүүс тийм хандлага баримталж чаддаг бол Бурханы хувьд энэ нь хэр илүү үнэний ортой бол? Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы амь, Бурханд илчлэгддэг зүйл бүгд үнэн. Үнэнийг жигшдэг хүн Бурханд дайсагнадаг, Бурханы дайсан гэдэг нь эргэлзээгүй. Энэ нь Бурхантай нийцэлгүй байх асуудлаас хальсан явдал бөгөөд Бурхан тийм хүмүүст асар их хилэгнэдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Хэрэв зан чанар чинь өөрчлөгдөж, үнэнийг олж авбал үзэл бодол чинь Бурхантай нийцэх болно. Үзэл бодол чинь Бурхантай нийцэж байх үед чи завхарсан хүмүүстэй нийцэлтэй байсаар байх уу? Чи тэднийг эсэргүүцэж, зэвүүцэж, үзэн ядна—ийм үр дүнд хүрдэггүй гэж үү? Тэдний мөн чанар чамд тодорхой болдог. Чи аль хэдийн өөрийнхөө мөн чанарыг харж, өөрчлөгдсөн болохоор завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг ч гэсэн харч чадах бус уу? Тэгээд одоо чи завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг харж, Бурхантай нийцэлтэй байдаг болохоор завхарсан хүн төрөлхтнийг үзэн ядахгүй гэж үү? Бурханд итгэдэггүй, Бурханд дайсагнадаг, Бурханыг хаясан, Бурханаас нүүр буруулсан, Бурханд дуулгаваргүй ханддаг хүмүүсийг чи үзэн яддаггүй гэж үү? Тийм хүмүүстэй чи яаж нийцэлтэй байх юм бэ? Тиймээс хэрэв зан чанар чинь өөрчлөгдсөн бол чи тэднийг үзэн ядаж, зэвүүцэх нь гарцаагүй. Гэсэн ч өнөөдөр бид завхарсан хүмүүс дунд амьдарч байгаа болохоор зөвхөн тэвчиж, өөрсдийн мэргэн ухааны дагуу амьдарч л чадна. Зан чанар маань өөрчлөгдсөн болохоор бид тэднийг үл хайхарч, эсвэл тэдэнтэй хашхиран маргалдаж болохгүй—тэгж болохгүй, бид ухаалаг байх хэрэгтэй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бид шүтлэггүй хүмүүстэй хэрхэн харьцах хэрэгтэй вэ? Ихэнх шүтлэггүй хүн үнэнийг хүлээж авдаггүй, мөн Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бөгөөд бүгд Сатаны эзэмшил дор амьдардаг. Тийм болохоор бид тэдэнтэй харьцахдаа ухаантай байх ёстой. Бурханы хийдэг авралын ажил өнөөдөр арай гүйцэлдээгүй байна, сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчлэх шаардлагатай байсаар байгаа. Бурхан байдаг гэдэгт итгэж, үнэн замыг эрж хайдаг цөөн тооны шүтлэггүй хүн байгаа, аврагдаж чадах тэр хүмүүст сайн мэдээг номлох ёстой. Тийм болохоор шүтлэггүй хүмүүсийн дундаас Бурханыг хайдаг хүмүүсийг, мөн бидэнд тус болох сайн хүмүүсийг олж, холбоо тогтооход бид илүү их хүчин чармайлт гаргах ёстой. Тэдэнтэй харилцах замаар тэднийг мэдэж авч, тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй, зөв боломж нь гарч ирэхэд тэдэнд сайн мэдээг номлож, Бурханы өмнө авчирснаар тэд Түүний ажлыг хүлээн авна. Энэ бол Бурханы даалгавар, энэ бол хүн нэг бүрийн хүлээсэн үүрэг. Харин хорон муу, хор хөнөөлтэй, диаволд харьяалагддаг, Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг, үнэн замыг гүтгэж, Бурханы сонгосон хүмүүсийг хавчиж диаволд үйлчилдэг бүх хүний хувьд бид тэднийг эргэлзээгүй жигшин голж, тэднээс зайлах ёстой; энэ бол ухаалаг сонголт. Энэ хорон муу диаволуудад ойртох нь хэнд ч аюултай, ойртсон хэн боловч эрт орой хэзээ нэгэн цагт гай зовлонд унана. Шүтлэггүй хүмүүсийн хамаатан садан, найз нөхөд нь сайн хүмүүс байгаад Бурханд итгэгчдэд тусалдаг бол тэдэнтэй харилцаа холбоотой байх хэрэгтэй; тэдгээр хамаатан садан, найз нөхөд нь хорон муу хүмүүс бол тэдэнтэй бүх харилцаагаа тасалсан нь дээр. Ерөнхийдөө, бүх шүтлэггүй хүнтэй харьцахдаа бид ухаалаг байх хэрэгтэй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурхан биднээс зарчимтай үйлдэж, ярьж, зарчимтайгаар хүмүүст ойртож, янз бүрийн хүмүүстэй харьцахдаа зарчмыг зөрчихгүй байхыг шаарддаг. Зарчмыг зөрчих нь үнэнийг зөрчиж байгаа хэрэг. Санаатайгаар, дур зоргоороо үйлдэх юм уу яривал энэ нь чи Бурханы үгээр, Түүний өмнө амьдрахгүй байгааг батална; энэ нь чи бол сатанлаг зан чанар дотор, Сатаны эзэмшил дор амьдардаг жолоодлогогүй хүн гэсэн үг. … Сатантай ямар зарчмаар харьцах вэ? Сатантай харьцах арга бол түүнийг үүрд үзэн ядаж, харааж, жигшин голж, эцсээ хүртэл түүнтэй тууштай тэмцэх юм. Энэхүү ёрын муу, бусармаг хорвоотой харьцахдаа чи ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ? Тэр нь үүнийг үүрд орхиж, жигшин голж, хорвоо болон өөрийнхөө хооронд тодорхой зураас татах юм. Хорон муу хүмүүстэй ямар зарчмаар харьцах хэрэгтэй вэ? Чи тэднийг үүрд үзэн ядаж, хаях хэрэгтэй. Түүнчлэн тэднээс өөрийгөө хамгаалж, тэднийг ялган таньж сурч, тэдний заль мэхэд унахгүй байж, тэдэнтэй харилцахаас түдгэлзэж, тэднээс ямар ч тус хүлээж авахгүй, тэдний болон өөрийнхөө хооронд тодорхой зураас татах хэрэгтэй. Шүтлэггүй хамаатан садан, найз нөхдийн хувьд чи ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ? Тодорхой хүн чанартай хүмүүсийн хувьд чи тэдэнтэй харилцаж болно, гэхдээ болгоомжтой бай; хэтэрхий бүү орооцолд, учир нь тэгэх нь ашиг тусгүй. Шүтлэггүй хүмүүс ашиг л хайдаг, хэлж хийдэг юм бүхэнд нь далд сэдэл байдаг. Тиймээс хүн чанар муутай хүмүүстэй харилцахаас татгалзах хэрэгтэй. Хүн чанар арай дээр, санаа зорилго нь харьцангуй сайн хүмүүстэй харилцахад зүгээр, гэхдээ ухаантай байх ёстой. Бурханд итгэдэг хүмүүс ямар ч хүн, үйл явдал, зүйлтэй тулгарсан, тэдгээрийг үргэлж зарчмаар зохицуулах ёстой. Ямар ч зарчимгүй байх нь чамд үнэн байхгүй, чи Сатаны гүн ухаанаар амьдардаг, үйлдэл чинь тэдгээр шүтлэггүй хүмүүстэй адилхан гэдгийг батална. Чи нэр дээрээ Бурханд итгэгч боловч үнэн хэрэгтээ үл итгэгч юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 153. Шашны теологийн онолд хандах зарчмууд

Дараах: 155. Эрх баригч засгийн газарт хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх