147. Махан биеийн хамаатан садандаа хандах зарчмууд

(1) Хэрвээ эхнэр, нөхөр, хүүхдүүд нь бүгд Бурханд итгэдэг бол Бурханы үгийг байнга уншиж, үнэний талаар нөхөрлөж, бие биеэ дэмжин Христийг Эзэн хэмээн хүндлэх ёстой;

(2) Хэрвээ хүний эхнэр, нөхөр, эсвэл хүүхдүүд Бурханд итгэдэггүй ч итгэл үнэмшлийг эсэргүүцдэггүй бол сайн мэдээ түгээх зарчимтай нийцэж байгаа цагт Бурханыг гэрчилж, үнэний талаар нөхөрлөхийг тэдэнд санал болгох ёстой;

(3) Бурханд итгэх итгэлийг эсэргүүцдэг, үнэнийг үзэн яддаг эхнэр, нөхөр юм уу хүүхдэд ухаалгаар хандах ёстой. Ёрын муу хүмүүсийг Бурханд итгэх итгэлд элсүүлэх ёсгүй;

(4) Шүтлэггүй гэр бүлийн гишүүд нь эсэргүүцэж, хавчдаг эсэх, түүнчлэн тийм хавчлагын хэмжээ хэр байдагт үндэслэн хүн гэр бүлээ орхин явах эсэхийг шийдэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстой талаар Бурханы үгэнд ямар зарчмыг дурддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханы хайртай хүмүүс бол чиний хайрлах ёстой яг тэр хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы үзэн яддаг хүмүүс бол бидний ч бас жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол тэд Бурханыг үзэн яддаг; тэд Бурханыг үзэн яддаг бол Бурхан тэдэнд гарцаагүй зэвүүцдэг. Тэгэхээр, эцэг эхээ үзэн яд гэж хэлсэн бол чи тэгж чадах уу? Эцэг эх чинь Бурханыг эсэргүүцэж, доромжилдог бол тэд Бурханыг үзэн ядаж, хараадаг хүмүүс гарцаагүй мөн. Ийм нөхцөлд чиний эцэг эх Бурханд итгэхэд чинь саад хийдэг бол, аль эсвэл саад хийдэггүй бол чи эцэг эхдээ яаж хандах ёстой вэ? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн” гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.” Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй. Бурханаар хараагдсан боловч гаднах байдлаараа нэлээд сайн хүн мэт харагддаг, эсвэл эцэг эх юм уу хамаатан садан чинь байвал чи тэр хүнийг үзэн ядаж чаддаггүй бөгөөд та хоёр бүр хоорондоо нэлээд дотно, ойрын харилцаатай ч байж болно. Бурханаас ийм үг сонсохоороо чи бухимддаг бөгөөд тэр хүнд хатуу сэтгэл гаргаж, эсвэл орхиж чаддаггүй. Учир нь энд байдаг уламжлалт үзэл чамайг хүлж байгаа. Ингэж хийвэл чи Тэнгэрийн хилэнг өдөөж, Тэнгэрийн шийтгэлийг хүртэж, бүр нийгэмд хөсөр хаягдан, олон нийтийн үзэл бодлоор яллагдана гэж боддог. Цаашлаад бүр илүү бодит асуудал нь чиний мөс чанарт байх болно. Энэ мөс чанар нь бага балчраас чинь эцэг эхийн чинь чамд заасан зүйл, эсвэл нийгмийн соёлын нөлөө болон халдвараас гаралтай бөгөөд хоёулаа л дотор чинь тийм үндэс, сэтгэлгээг суулгасан болохоор чи Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүний хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядаж чаддаггүй. Гэхдээ, сэтгэлийнхээ гүнд чи тэдгээрийг үзэн ядаж, голох ёстой гэдгээ мэддэг, учир нь чиний амь эцэг эхээс чинь өгөгдсөн бус, Бурханаас ирсэн билээ. Хүн Бурханыг шүтэн мөргөж, Түүн рүү буцан очих ёстой. Хэдийгээр чи тэгж хэлж, боддог ч гэсэн хялбархан сайжраад, үүнийг амархан хэрэгжүүлчхэж чаддаггүй. Та нар энд юу болж байгааг мэдэж байна уу? Эдгээр зүйл чамайг маш чанга, бас гүн гүнзгий хүлсэн. Сатан эдгээр зүйлийг ашиглан чиний бодол, оюун санаа, зүрх сэтгэлийг хүлдэг бөгөөд тэгснээр чи Бурханы үгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бурханы үгийг багтаах ямар ч орон зайгүй болтлоо чи иймэрхүү зүйлд бүрэн автсан байдаг. Мөн түүнчлэн, Түүний үгийг хэрэгжүүлэхээр хичээвэл тэдгээр зүйл дотроос чинь нөлөөлж, чамайг Түүний ажил болон шаардлагатай зөрчилдөхөд хүргэж, улмаар чамайг тэдгээр зангилаанаас мултарч, тэр хүлээсээс чөлөөлөгдөх чадваргүй болгодог. Энэ нь найдлагагүй байх бөгөөд чи тэмцэх хүч чадалгүй бол хэсэг хугацааны дараа бууж өгнө. Зарим хүн тэмцээд чөлөөлөгдөж чаддаг бол бусад нь бууж өгдөг. “Уламжлалт үзэл, ёс суртахууны стандарт л чухал. Бурханы үгийг хойш тавья. Эцсийн эцэст бид энэ ертөнцөд амьдарч байгаа болохоор энэ хүмүүст найдах ёстой” гэж тэд боддог. Тэд тэсвэрлэж чадахааргүй олон нийтийн сөрөг санал бодол, буруушаалтад өртөхийн оронд Бурханд халдаж, үнэн болон Бурханы үгийг хаяж, олон нийтийн санал бодол, уламжлалт үзлийн хүлээст орох сонголт хийдэг. Хүн хөөрхийлөлтэй бус уу? Хүнд Бурханы аврал хэрэгтэй бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Манай өнөөгийн нийгэмд амьдарч буй хүн бүр хэчнээн их боловсрол эзэмшсэн ч байлаа гэсэн тэдний сэтгэхүй, үзэл бодол дотор олон зүйл байдаг. Ялангуяа уламжлалт хятад эмэгтэйчүүд эм хүний байх газар бол гэр орон, эмэгтэй хүн бүхий л амьдралаа нөхөр, үр хүүхдэдээ зарцуулж, зориулдаг сайн эхнэр, ээж байх ёстой гэж үздэг. Гэр бүлдээ өдөрт гурван удаа хоол хийж, цэвэрлэгээ, угаалга хийж, гэр орны бүх зүйлийг хийх ёстой бөгөөд үүнийгээ гойд сайн хийх ёстой гэдэг. Энэ нь мэдээж “сайн эхнэр, ээжид” зориулсан манай нийгэм дэх стандарт юм. Эмэгтэй хүн бүр өөрийгөө ийнхүү үйлдэх ёстой, ингэхгүй бол сайн эмэгтэй биш бөгөөд мөс чанарынхаа эсрэг явж, ёс суртахууны стандартыг зөрчсөн байх болно гэж үздэг. Энэ үүргээ тааруухан юм уу нийгмийн стандартыг харгалзан үзэлгүйгээр биелүүлчхээд мөс чанартаа хэмлүүлж, үр хүүхэд, нөхрийнхөө итгэлийг хөсөрдүүллээ гэж боддог зарим хүн ч бий. Бурханд итгэдэг болж, үүргээ биелүүлэхээр дуудагдах явдал сайн эхнэр, ээж, үлгэр жишээ эх, стандартад нийцсэн эмэгтэй байхтай чинь зөрчил үүсгэдэг үү? Хэрэв чи сайн эхнэр, ээж байхыг хүсвэл үүрэгтээ цаг заваа зуун хувь зарцуулж чадахгүй. Эхнэр, ээжийн үүрэг болон чиний үүргийн хооронд зөрчил үүсэх үед чи алийг нь сонгодог вэ? Хэрэв чи үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ажилд хариуцлага хүлээж, Бурханд туйлын үнэнчээр чадах бүхнээ хийхээр сонгоод ингэснээрээ эхнэр, эхийн үүргээ хойш тавихаас өөр аргагүй болсон бол чамд ямар санагдах вэ? Оюун санаанд чинь юу цуурайтах вэ? Үр хүүхдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн гэж санагдах уу? Бүтэлгүйтсэн гэх энэ мэдрэмж, ийм түгшүүр хаанаас үүсдэг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлээгүй байх үедээ чи тавгүйтдэг үү? Энэхүү эерэг зүйл чиний үзэл санаа, бодол, мөс чанарт суугаагүй учраас чи тавгүйтдэггүй, мөн буруутай санагддаггүй. Тэгвэл чамд юу шингэсэн байдаг вэ? Сайн эхнэр, ээж байх явдал. Хэрэв чи сайн эхнэр, ээж биш бол сайн эмэгтэй, “дажгүй” эмэгтэй биш. Чиний стандарт ийм байдаг бус уу? Энэ стандартад чи хүлэгддэг; чи Бурханд итгэж, үүргээ биелүүлэхдээ үүнийг үүрч явахад хүрдэг. Үүргээ биелүүлэх болон сайн эхнэр, элбэрэлт ээж байхын хооронд зөрчил үүсэх юм бол чи үүргээ гүйцэтгэж, Бурханд үнэнч байхыг дурамжханаар сонгож болох ч зүрх сэтгэлд чинь тодорхой хэмжээний түгшүүр, бүр ч их буруутгал байх болно. Тэгээд үүргээ гүйцэтгэхгүй байх үедээ гэртээ харьж, үр хүүхэд, нөхрөө сайн халамжилж, эзгүй байсан үеэ нөхөх гэж хичээх ч ингэхдээ махан биеийн илүү их бэрхшээл туулдаг. Сэтгэлийнхээ тушаалаар чи ингэхэд хүрдэг. Гэхдээ бид Бурханы өмнө хариуцлага, даалгавар, үүргээ биелүүлсэн бил үү? Үүрэгтээ хайнга, хааш яаш байх, үүргээ биелүүлэхийг хүсэхгүй байх үед бидний зүрх сэтгэлд буруутгах мэдрэмж, зэмлэх мэдрэмж төрдөг үү? Хүмүүсийн хүн чанарт тийм юм байдаггүй тул бид өчүүхэн ч зэмлэл мэдэрдэггүй. Иймээс чи үүргээ бага зэрэг биелүүлж болох ч үнэний болон Бурханы стандартаас нэлээд хол хэвээр байдаг. “Бурхан бол хүний амийн эх сурвалж” гэж Бурхан хэлсэн. Энэ үг ямар утга учиртай вэ? Энэ нь бидний амь болон сүнс эцэг эхээс маань биш, мэдээж хүн төрөлхтөн, манай энэ нийгэм, байгалиас ч биш, харин Бурханаас ирсэн гэдгийг бүх хүнд мэдүүлэх зорилготой байдаг. Эдгээрийг Бурхан бидэнд өгсөн бөгөөд махан бие маань хэдий эцэг эхээс төрдөг ч Бурхан л бидний хувь заяаг хянадаг. Бурханд итгэж чадна гэдэг нь Бурханы бидэнд олгосон боломж; энэ нь Бурханы тогтоосон зүйл, Бурханы нигүүлсэл юм. Иймээс чи өөр хэний ч төлөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх албагүй; чиний цорын ганц даалгавар бол Бурханы төлөө, бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг биелүүлэх явдал юм. Энэ нь хүний хамгийн их хийх учиртай зүйл бөгөөд хүний амьдралын бүх томоохон асуудал дундаас хамгийн их гүйцэлдүүлэх учиртай зүйл, хүний амьдралын гол хэрэг явдал юм. Хүний нүдээр чи сайн эхнэр, ээж, гайхалтай гэрийн эзэгтэй, ачлалт охин, иргэний нийгмийн өв тэгш гишүүн байж болох ч Бурханы өмнө бол Бурханы эсрэг тэрсэлдэг нэгэн, ямар ч үүрэг, даалгавраа биелүүлдэггүй, нэгэн Бурханаас хүлээн авсан даалгавраа биелүүлээгүй нэгэн байдаг. Тийм хүн Бурханы өмнө байр суурьтай хэвээр байх уу? Тийм хүн сохор зоосны ч үнэ цэнгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Эцэг эхдээ үзүүлэх элбэрэл ачлал: Энэ үнэн үү? (Үгүй.) Эцэг эхдээ ачлалтай байна гэдэг буруу биш, эерэг зүйл—гэхдээ Би яагаад үүнийг үнэн биш гэж хэлж байна вэ? Эцэг эх чинь Бурханд итгэж, чамд сайн ханддаг бол чи ачлалтай байдаг уу? (Тийм.) Яаж ачлалтай байдаг вэ? Чи тэдэнд бусад ах эгчээс өөрөөр ханддаг. Тэднийг эцэг эхээ гэж хүндэлж, хэлсэн бүхнийг нь хийж, өндөр настай бол дэргэд нь байж, харж халамжилдаг ба энэ нь гадуур гарч үүргээ биелүүлэхэд чинь саад болдог. Ингэх нь зөв үү? Чи тийм үед яах ёстой вэ? Энэ нь нөхцөл байдлаас шалтгаална. Үүргээ ойрхон гүйцэтгэнгээ эцэг эхээ асарч халамжилж чаддаг хэвээр байж, эцэг эх чинь Бурханд итгэх итгэлийг чинь эсэргүүцдэггүй бол чи хүү, охины хариуцлагаа биелүүлж, эцэг эхдээ туслах ёстой. Тэднийг өвдвөл харж халамжил; сэтгэлийг нь чилээсэн юм байвал тэднийг тайтгаруул; санхүүгийн боломж байвал эцэг эхдээ зохих нэмэлт эм бэлдмэл, хоол тэжээл авч өг. Гэхдээ чи үүргээ биелүүлэх гээд завгүй, эцэг эх чинь асарч халамжлах хүнгүй, мөн тэд ч бас Бурханд итгэдэг бол юу хийхээр сонгох ёстой вэ? Ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстой вэ? Эцэг эхдээ ачлалтай байх нь үнэн биш, гагцхүү хувийн хариуцлага, үүрэг тул чиний хариуцлага, үүрэг хоёрын хооронд зөрчил үүсэх үед чи яах ёстой вэ? (Бидний үүрэг илүү чухал, үүрэг маань эн тэргүүнд тавигдах ёстой.) Хариуцлага бол чиний үүрэг биш. Үүргээ биелүүлэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал; хариуцлагаа биелүүлэх нь үнэнийг хэрэгжүүлж буй явдал биш. Яагаад Би үүнийг үнэнийг хэрэгжүүлж буй явдал биш гэж хэлж байна вэ? Боломжтой тохиолдолд чи тодорхой хариуцлага, даалгавартай бол яваад үүнийгээ хийх ёстой. Харин боломжгүй нөхцөлд байвал чи яах ёстой вэ? “Би явж үүргээ биелүүлэх ёстой. Би эцэг эхээ ачлах бус, үнэнийг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлэх ёстой. Хэрэв чи одоохондоо ямар ч үүрэггүй, гэрээсээ хол ажиллаагүй, эцэг эхтэйгээ хамт байгаа бол эцэг эхээ асарч халамжлах арга зам олж, тэдний амьдралыг дээшлүүлж, жаахан хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хий. Гэхдээ энэ нь бас эцэг эх чинь ямаршуу хүмүүс вэ гэдгээс шалтгаална. Тэд хүн чанар муутай, Бурханд итгэх, үүргээ биелүүлэхэд чинь ямагт тээр болж, Бурханд итгэх итгэлд чинь саад хийдэг бол яах ёстой вэ? Ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстой вэ? (Гололт.) Тиймэрхүү үед тэднийг голох ёстой. Чи хариуцлагаа биелүүлсэн; тэд Бурханд итгэдэггүй тул чи асарч халамжлах албагүй. Хэрэв тэд Бурханд итгэдэг бол чиний гэр бүл, эцэг эх мөн. Хэрэв Бурханд итгэдэггүй бол та нар тусдаа замаар алхдаг, хоёр өөр төрлийн хүмүүс юм. Тэд Сатанд итгэдэг. Сатаныг хүндэлдэг. Тэгээд Бурханд итгэх замаас чинь өөр зам болох Сатаныг шүтэх зам буюу Сатаны замаар алхдаг. Та нар хоёр өөр төрлийн хүмүүс тул тэд чиний дайсан гэдэг нь маргаангүй; та нар нэг гэр бүл биш тул чи тэднийг асарч халамжлах ямар ч албагүй. Аль нь үнэн бэ? Үүргээ биелүүлэх нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг ялихгүй даалгавар биелүүлж, хийх ёстой зүйлээсээ багахныг хийж байгаа хэрэг биш—энэ нь дэлхий ертөнцөд амьдарч байгаа Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж байгаа явдал юм! Энэ бол чиний үүрэг, хариуцлага бөгөөд энэхүү хариуцлага бол чиний жинхэнэ хариуцлага буюу бүтээлийн Эзэний өмнө биелүүлдэг үүрэг, хариуцлага чинь юм. Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх, эцэг эхдээ ачлалтай байх хоёрын аль нь үнэн бэ? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх нь үнэн бөгөөд тэнгэрээс илгээсэн ажил юм. Эцэг эхдээ ачлалтай байна гэдэг нь хүмүүст ачлалтай байх явдал болохоос үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг биш билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдал гэж юу вэ?”-ээс эш татав

Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас эш татав

Огтоос үл итгэгч үр хүүхэд, хамаатан саднаа чуулган руу чирдэг хүмүүс бүгд туйлын аминчхан бөгөөд зүгээр л сайхан сэтгэл гаргаж байгаа. Нөгөөдүүл нь итгэдэг эсэхийг үл хайхран, энэ нь Бурханы хүсэл мөн эсэхээс үл хамааран энэ хүмүүс хайр энэрэлтэй байхад л анхаардаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ авчирдаг, эсвэл эцэг эхээ Бурханы өмнө авчирдаг бөгөөд Ариун Сүнс үүнийг зөвшөөрөх, тэдэн дээр ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран Бурханы төлөө “авьяастай хүмүүсийг” сохроор сонгон авсаар байдаг. Энэ үл итгэгчдэд сайхан сэтгэл гаргах нь ямар ашиг тустай байж болох вэ? Ариун Сүнсний өмнө байдаггүй энэ үл итгэгчид Бурханыг дагахаар чармайсан ч гэсэн хүмүүсийн төсөөлдөг шиг аврал хүртэж мөн л чадахгүй. Аврал хүлээн авч чадах хүмүүсийг олж авах нь үнэндээ тийм ч амархан биш. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Тиймээс, Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөсөө эхлээд энэ хүмүүс Ариун Сүнсний өмнө байдаггүй. Нөхцөл байдал, бодит байр байдлаасаа шалтгаалан тэд бүрэн төгс болгуулж ер чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэст нь тэдний төгсгөлийг илчилнэ—энэ л хангалттай. Хүний урам зориг, санаа зорилго Сатанаас гардаг бөгөөд эдгээр зүйл Ариун Сүнсний ажлыг гүйцэлдүүлж яавч чадахгүй. Хүмүүс ямархуу байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой. Хүмүүс бусад хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүддээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу? Тэд үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө ажиллах гэдэг үү? Тэд үнэхээр Бурханы ажлын төлөө ажиллаж байгаа юу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх зорилготой байдаг уу? Бурханд итгэж эхэлсэн мөчөөсөө л Ариун Сүнсний өмнө байж чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс устгагдах бай гэж тогтоогдсон. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүмүүсийн урам зориг, хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, Бурханы ажлыг орлож ч чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагадаг дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүст байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авахгүй, Ариун Сүнсний ажлыг ч олж авахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс хэв чанар муутай байж, олон үнэнийг ойлгож чаддаггүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч бас л чадна; харин хэв чанар сайтай хэр нь чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний өмнө байж ер чадахгүй. Ийм хүмүүсийг аврах боломж огт байхгүй. Тэд Бурханы үгийг уншиж, хааяа номлол сонсож, эсвэл Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын цаг үе хүртэл амьд үлдэж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Иов амьдралдаа сахилга баттай байсан бөгөөд Бурхан түүнийг ерөөсний үр дүнд шунал, таашаалыг чухалчилж байгаагүй, бас амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Харин хүлцэнгүй, даруухан байж, сайрхаж бардамнаагүй бөгөөд Бурханы өмнө болгоомжтой, хянуур байв. Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байх гэж найддаг байсан юм. Иовын эд баялаг зүрх сэтгэлд нь ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө хийсэн ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө хийсэн ч бай, Иовын өдөр тутмын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь зөвхөн түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжсэн зүйл байсан ба өдөр тутмын амьдралынх нь хэсэг бүрд тусгагдаж байлаа. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь, тэрээр үнэнч байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа хөвгүүд, охидоо явуулж, ариусгуулж байсан нь хүүхдүүдийнхээ үйлдлийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; харин ч зүрх сэтгэлдээ тэдний ааш авирт сэтгэл гонсойж, тэднийг яллаж байсан юм. Хөвгүүд, охидынх нь ааш авир Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэдийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчил гэж үргэлж хэлдэг байв. Иовын энэхүү үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр энэ хүмүүс хөвгүүд, охид нь байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас зан төлөвийн зарчмаасаа няцаагүй, мөн уян сэтгэлээсээ болж тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханы дургүйг хүргэдэг зүйлийг жигшдэг байсан, тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрлаж, мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын шулуун шударга байдал юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл, амьдран харуулалт бөгөөд бидний мэдэж авах ёстой зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ ярилцсан энэ үгээс харагддаг: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд, ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’ гэв” (Иов 2:9–10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин ч энэ нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушаасан. Энэ нь хайр, хорслыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний шулуун шударга хүн чанарын жинхэнэ төлөөлөл байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжтэй хүн байсан—энэ нь, хорон муу уур амьсгал, урсгалыг үзэн ядаж, гаж буруу тэрс үзэл, хөгийн маргаан болон утга учиргүй нотлохыг жигшин, яллаж, няцаадаг болгосон ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгожээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Хэдийгээр нэлээд хэдэн хүн Бурханд итгэж, гаднаа маш сүнслэг харагдаж болох ч эцэг эх нь үр хүүхдэдээ, үр хүүхдүүд нь эцэг эхдээ хандах үзэл бодол, хандлагын тухайд тэд үнэний энэ талыг хэрхэн хэрэгжүүлэх, мөн эдгээр асуудалд хандаж, зохицуулахад ямар зарчмыг хэрэглэх ёстой талаар огт мэддэггүй. Эцэг эхийн нүдээр бол эцэг эх гэдэг үргэлж эцэг эх, хүүхэд гэдэг үргэлж хүүхэд байдаг; иймээс эцэг эх, үр хүүхдийн хоорондох харилцааг зохицуулахад маш хэцүү болдог. Үнэндээ маш олон зүйл дээр эцэг эхчүүд эцэг эх гэсэн байр сууринаасаа буухаас татгалздаг. Тэд өөрсдийгөө үргэлж ахмад гэж үздэг бөгөөд үр хүүхэд нь цаг үргэлж эцэг эхийнхээ үгэнд орох ёстой, энэ баримт хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж боддог. Үүнээс үүдэн үр хүүхэд нь байнга эсэргүүцэхэд хүрдэг. Ийм үзэл бодол хоёр талын аль алийг хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй болгож, туйлдуулдаг. Энэ нь үнэнийг ойлгоогүйн илрэл бус уу? Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ байр сууринд үргэлж хязгаарлагддаг. Үүнээс үүдэн тэд зовохгүй байж яаж чадах билээ? Тэгвэл иймэрхүү тохиолдолд үнэнийг яаж хэрэгжүүлэх вэ? (Өөрийгөө орхисноор.) Орхих гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэхээр орхихын тулд чи энэ асуудалд ямар үзэл бодол, хандлагаар хандах ёстой вэ? Ингэж орхихыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Үнэндээ энэ нь нэлээд энгийн. Чи ердийн хүн байж, байр сууриар хязгаарлагдахгүй байх ёстой. Үр хүүхэд, гэр бүлийнхээ бусад гишүүнд ердийн ах эгч нарт ханддаг шигээ ханд. Хэдийгээр чи тэдний төлөө хариуцлага хүлээж, махан биеийн харилцаатай байдаг ч чамд байх ёстой байр суурь, үзэл бодол нь найз нөхөд, ердийн ах эгч нартаа баримтлах учиртай байр суурь, үзэл бодолтой адилхан. Чи яавч эцэг эхийн байр сууринд зогсож, үр хүүхдээ боогдуулж, дөнгөлж, тэдний талаарх бүх зүйлийг хянахаар оролдох ёсгүй. Чи тэдэнд эрх тэгш байдлаар хандах ёстой. Тэдэнд алдаа гаргаж, буруу зүйл хэлж, томоогүй, хүүхдэрхүү юм хийж, тэнэг юм хийх боломж олгох ёстой. Юу ч боллоо гэсэн чи суугаад, тэдэнтэй тайван ярилцаж, үнэнийг эрж хайх ёстой. Ийм маягаар чи тэдэнтэй зөв хандлагаар ярьж байх бөгөөд асуудал шийдэгдэх болно. Чи энд юу орхиж байна вэ? Эцэг эхийн зэрэг зиндаа, байр суурь, эцэг эхийн ихэрхүү байдал, эцэг эхийн хувьд хүлээх ёстой гэж боддог бүх хариуцлагаа орхиж байна; оронд нь чи ердийн ах эгчийн хариуцлагын хүрээнд чадах бүхнээ хийхэд хангалттай… Олон эцэг эх хүүхдийнхээ л төлөө бол юу ч хийлээ гэсэн зөв гэж боддог. Тэд үнэхээр тийм бодол, үзэл санаатай байдаг. Чи алдаа гаргахгүй байж яаж чадах юм бэ? Чи ч гэсэн завхарсан хүн байж өөрийгөө алдаа мадаггүй гэж тогтоож яаж болох юм бэ? Чи үнэнийг эзэмшдэггүй, завхарсан хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа цагт дутагдалтай байж, алдаа гаргаж болно. Чи алдаа гаргах боломжтой—гэтэл чи яахаараа алхам тутамдаа үр хүүхдээ хариуцаж, цаг ямагт дуулгавартай байлгах гэдэг юм бэ? Энэ нь биеэ тоосон зан чанар биш үү? Энэ нь биеэ тоосон зан чанар бөгөөд тэр тусмаа харгис зан чанар юм.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хүн бүр хувь тавилантай, үүнийг Бурхан заяасан. Хэн ч өөр хүний хувь тавиланг хянаж чадахгүй тул гэр бүлийнхээ тухайд тайвширч, бүх зүйлийг орхиж, хойш тавьж сур. Яаж тэгэх вэ? Нэг талаар, Бурханд залбирах замаар. Гэр бүлийн чинь үл итгэгчид дэлхий ертөнц, материаллаг жаргалын араас хөөцөлдөж, эд хөрөнгө эрэлхийлдэг—тэд ямар төрлийн замаар алхдаг вэ? Хэрэв чи үүргээ биелүүлэлгүй тэдэнтэй хамт амьдарвал шаналал, зовлон туулах магадлалтай юу? Тэдэнтэй хамт амьдарвал эв найртай байх уу? Санал нийлэх үү? Та нарт бие биеэ гэх сэтгэлийн хөдөлгөөнөөс өөр юм байна уу? Үгүй. Тэгвэл энэ сэтгэл хөдлөл хэр гүн гүнзгий вэ? Чи тэдэнд маш их анхаардаг ч тэд чиний талаар юу гэж боддог вэ? Тэдэнтэй хамт амьдарснаар чи амар амгалан, аз жаргалыг үнэхээр олж чадах уу? Энэ чамд шаналал, сэтгэл хоосрол л авчрахаас цаашгүй. Чи тэдэнтэй адилхан замаар алхдаггүй; дэлхий ертөнц болон амьдралын талаарх үзэл бодол, амьдралын зам, эрэлхийлдэг зүйл чинь бүгд өөр байдаг. Өнөөдөр чи гэр бүлээсээ хол байх үедээ цусан холбооноосоо үүдэн тэдэнтэй ураг төрөл, нэгэн гэр бүл гэдгээ үргэлж мэдэрсээр байдаг. Гэхдээ үнэхээр тэдэнтэй хамт байх үед нэг жил ч бололгүй, нэг сарын дараа залхаж гүйцдэг. Тэдний үзэл бодол, хүмүүстэй харьцдаг арга, амьдралын гүн ухаан, ам дүүрэн худал хуурмаг, аливааг хийх арга зам, арга барил, амьдралын талаарх үзэл бодол, үнэт зүйлсийг чи сонсож тэвчдэггүй бөгөөд “Би тэднийг цаг үргэлж санагалздаг байсан, бас амьдрал нь хүнд хэцүү байх вий гэж байнга айдаг байлаа. Гэхдээ одоо тэдэнтэй хамт амьдрахад амьдрал тэсэхгүйеэ бэрх байна!” гэж дотроо бодоод тэдэнд дургүйцэх сэтгэл төрдөг. Яг одоо тэд ямар төрлийн хүмүүс болох нь чамд тодорхой бус хэвээр байгаа тул цусан төрлийн холбоо бусад бүх зүйлээс илүү чухал, илүү бодитой гэж чи бодсоор байдхг. Тэгээд мөн л сэтгэл хөдлөлд захирагддаг. Хэрэв чи сэтгэл хөдлөлийн асуудлыг хойш тавьж чаддаг бол бүрмөсөн хойш тавь; тэгж чадахгүй бол үүргээ эн түрүүнд тавь. Чиний үүрэг, даалгавар бол хамгийн чухал зүйл; эхлээд хариуцлага, даалгавар, үүргээ гүйцэлдүүл, бусдыг нь одоохондоо бүү тоо. Хүмүүс үүрэг, даалгавраа сайн гүйцэтгэсний дараа үнэн улам бүр тодорхой болж, Бурхантай харилцах харилцаа нь улам хэвийн болж, Бурханыг дуулгавартай дагах хүсэл нь улам нэмэгдэж, Бурханыг гэх хүндлэл нь улам бүр өсөж, илэрхий болж, дотоод байр байдалд нь өөрчлөлт гардаг. Байдал чинь өөрчлөгдмөгц дэлхий ертөнцийн үзэл бодол, сэтгэл хөдлөл чинь сарниж эхлэх бөгөөд тиймэрхүү зүйлсээр хөөцөлдөхөө болино. Чиний зүрх сэтгэл Бурханыг хайрлах, сэтгэл хангалуун байлгах, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг төрхийг амьдран харуулах, үнэнтэй амьдралаар амьдрахаар эрж хайна. Тэгээд зүрх сэтгэл чинь энэ талаар зүтгэл гаргамагц махан биеийн сэтгэл хөдлөлтэй хамаатай зүйлс аажмаар сарниж, чамайг дөнгөлж, хянахаа болино.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”-аас эш татав

Урьд нь хэлсэн “Хүн Эзэнд итгэх үед бүхий л гэр бүлд нь зол завшаан тохиодог” гэх үг Нигүүлслийн эрин үед тохиромжтой боловч хүн төрөлхтний хүрэх газартай холбоогүй. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн нэг үе шатанд л зохимжтой. Энэ үгийн утга нь хүмүүсийн эдэлдэг амар амгалан болон материаллаг ерөөлд чиглэсэн; энэ нь Эзэнд итгэдэг хүний бүх гэр бүл аврагдана гэсэн үг биш, мөн нэг хүн сайн зол завшаан хүртэх үед бүх гэр бүлийнхэн нь бас амралтад хүргэгдэж чадна гэсэн утгатай ч биш юм. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын цаг үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханд дуулгаваргүй байж, Бурханы шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, мөн хүүхдийн зөв шударга байдлыг эцэг эхтэй нь хуваалцаж ч болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөв шударга байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь сайн зол завшаан хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударга хүмүүс эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Хорон муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ. Чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Мөн бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн тулд чи үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байдаг уу? Бурханд итгэх тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Өнөөдрийн хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай, түүнчлэн цусан холбоотой байдаг боловч ирээдүйд энэ бүгд нуран унана. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байна, харин Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дэлхий дээр гэр бүлүүд оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь ийм бие махбодын харилцааг бүрмөсөн тасалсан байх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Өмнөх: 146. Хүүхдүүдийнхээ боловсролыг авч үзэх зарчмууд

Дараах: 148. Дэлхий ертөнцийн чиг хандлагад хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх