163. Ажлын зохицуулалтад хандах зарчмууд

(1) Ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөл нь Ариун Сүнсний ажлын чиглэл болон Бурханы одоогийн хүслийг төлөөлдөг. Тэдгээрийг хүлээн авч, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх ёстой;

(2) Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд ажлын зохицуулалтын зарчмуудыг чанд мөрдөх шаардлагатай. Хүн юмыг хүссэнээрээ, өөрийнхөө арга барилаар хийж, улмаар антихристийн замаар алхаж хэзээ ч болохгүй;

(3) Ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөлийг Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Тэдгээрийг хүний мэдлэг гэж тооцдог бөгөөд хэзээ ч Бурханы үгийг орлох ёсгүй, эсвэл Түүний үг мэт үзэх ёсгүй;

(4) Ариун Сүнсний ажлыг олж авч, үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэхийн тулд ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөлийг оромдохгүйгээр хурдан, шийдэмгий үйлдэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Ажлын зохицуулалтыг хүлээн авсныхаа дараа удирдагч, ажилчид эхлээд нөхөрлөж, ажлын зохицуулалтын янз бүрийн шаардлага, эдгээр шаардлагын нарийн ширийнийг болон зарчмыг ойлгож авах ёстой. Үүний дараа тэд эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлж, гүйцэтгэх төлөвлөгөө, замыг олох ёстой, ингэснээр хэрэгжүүлэлт нь илүү нарийвчилсан, тодорхой болно. Юуны өмнө, ажлын зохицуулалт юу шаардаж байгаа, юу хийх ёстой, зарчим нь юу болох, ямар хүмүүс, ажлын ямар хэсэгт чиглэгдэж байгааг тэд мэдэх ёстой. Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хүлээж авсныхаа дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь энэ юм. Харин тэгэхийн оронд тэдгээрийг зүгээр л гүйлгэн харж, дараа нь хүн болгонд уншиж өгөх, эсвэл зүгээр л тарааж, хүмүүст мэдэгдэхээс өөр юу ч хийхгүйгээр ажлын зохицуулалтыг зүгээр л цааш нь дамжуулж, илгээх нь тэдгээрийг биелүүлж байгаа хэрэг биш. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх хамгийн эхний тодорхой ажил бол юуны түрүүнд удирдагч, ажилчид ажлын зохицуулалтын тодорхой агуулга, шаардлага, энэ ажлыг хийж буй Дээрхийн зорилго, шаардлага болон ач холбогдлыг ойлгох гэж оролдох ёстой—үүний дараа тэдгээрийг хэрэгжүүлж, биелүүлэх тусгай төлөвлөгөө гаргах ёстой. Энэ бол хүрэхэд амархан эхний алхам. Удирдагч, ажилчид бичвэрийг нь ойлгож чаддаг болж, эхний алхамд хүрэхээс гадна хэнэггүй, хайнга байж, хөнгөн хуумгай хандаж, оромдохын оронд ажилд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Эдгээр ажлын зохицуулалтыг өмнө нь гаргаж тавьсан ч байсан, үгүй ч байсан, энэ ажлыг хийхэд амархан, эсвэл зарим нэг хүндрэл гардаг ч байсан, хүмүүс үүнийг хийхийг хүсдэг ч бай, үгүй ч бай, хамаагүй, ямар ч л байсан, ажлын зохицуулалтад хандах ёстой хүмүүсийн хандлага хааш яаш байж болохгүй, “морьтой давхиж явахдаа цэцэгсийг биширч буй” хандлага байх ёсгүй, тэд зүгээр л бичвэрийг нь уншиж, өнгөц талд нь сүйд болж, эсвэл уриа лоозон давтах ёсгүй. Тэдний хандлага ямар байх ёстой вэ? Юуны өмнө, тэд нухацтай, ухамсартай, хариуцлагатай, хатуу чанд хандлагатай байх ёстой. Тэгэхээр тэд энэ ажлыг зүй ёсоор хэрэгжүүлж чаддаг байхын тулд ийм хандлагатай байж, ажлын зохицуулалтын тодорхой агуулга, хэсгийг ойлгож, үнэлдэг байхад л болох уу? Үгүй. Энэ бол ажлын нэг хэсгийг хийж байхад хүмүүст байх ёстой хандлага төдий юм; энэ бол тодорхой ажлын хэрэгжүүлэлтийг орлож буй хэрэг биш. Тэгэхээр удирдагч, ажилчид ийм хандлагатай болохын зэрэгцээ ажлын зохицуулалтын тодорхой агуулга, шаардлагыг ойлгоод юу хийх ёстой вэ? Дараагийн алхам нь ажлын зохицуулалтаар шаардагдах зүйлийг хэрхэн гүйцэтгэх явдал юм; хийх ёстой тодорхой ажил бий.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (10)”-аас эш татав

Ажлын зохицуулалтын ангиллаас үл хамааран, хэрвээ үүнийг удирдагч юм уу ажилчин ярилцах ёстой бол юун түрүүнд—огт давсалж хачирлалгүйгээр ажлын зохицуулалтыг үнэн зөв ойлгосныхоо дараа—удирдагч юм уу ажилчин орон нутгийн орчинд үндэслэн эдгээр ажлын зохицуулалтыг өөрийнхөө доор буй хүмүүст саатуулж, хойшлуулалгүйгээр дамжуулах ёстой. Ажлын зохицуулалтыг хэнд дамжуулах тухайд бол, хэрвээ Бурханы гэр үүнийг чуулганы удирдагч, чуулганы санваартан, чуулганы номлогчийн түвшинд байгаа хүмүүсийг оролцуулаад янз бүрийн түвшний удирдагч, ажилчдад дамжуулах ёстой гэж хэлсэн бол тэдгээрийг энэ түвшинд дамжуулах ёстой бөгөөд үүнээс хэтрэх ёсгүй. Хэрвээ ах эгч бүрд дамжуулах ёстой бол Бурханы гэрийн шаардлагад чанд нийцүүлэн ажлын зохицуулалтыг ах эгч болгонд дамжуулах ёстой. Хэрвээ орчин нөхцөлөөс үүдэн ажлын зохицуулалтыг бичвэр хэлбэрээр дамжуулах нь тохиромжгүй бол—хэрвээ энэ нь эрсдэл учруулах юм уу ихээхэн төвөг удахаар байвал—ажлын зохицуулалтын гол, чухал агуулгыг хүн бүрд аман хэлбэрээр үнэн зөв дамжуулах ёстой. Тэгэхээр, тэдгээрийг “дамжуулсан” гэж үзэхийн тулд юу хийх ёстой вэ? Хэрвээ тэдгээрийг бичвэр хэлбэрээр дамжуулсан бол хүн бүр нэг хувийг авсан, хүн бүр ажлын зохицуулалтыг мэддэг бөгөөд нухацтайгаар авч үздэг гэдгийг баталгаажуулах ёстой. Хэрвээ ажлын зохицуулалтыг амаар дамжуулсан бол тодорхой ойлгосон эсэхийг нь, санаж чадах эсэхийг нь хүлээн авагчаас ахин дахин асуух ёстой. Чи тэр хүнээр буцаан давтан хэлүүлж ч болно; хэрвээ тэд давтаж, тодорхой хэлж чадаж байвал, мөн Бурханы гэрийн шаардлага, зарчим, тодорхой агуулга юу болохыг мэдэж байвал ажлын зохицуулалт тэдний тархинд байна, тэд санаж байна, тодорхой ойлгож байна гэдгийг энэ нь нотолно. Тэр үед л ажлын зохицуулалтыг энэ хүмүүст үнэхээр дамжуулсан байх болно. Хэрвээ нөхцөл байдал, орчин гэх мэт хүчин зүйлс нь бичгээр харилцахад тохиромжтой, зохистой бол үүнийг бичих ёстой; хэрвээ орчны хүчин зүйл бичгээр харилцах боломж өгөхгүй, харин аман харилцаа шаардлагатай бол аман харилцаагаар хүний дамжуулсан агуулга ажлын зохицуулалттай заавал адилхан байх ёстой, ямар ч гажуудал, өөрсдийнх нь хувийн тайлбарын нэмэлт байх ёсгүй, харин ч анхдагч бичвэрийн хуулбарыг буюу энэ тохиолдолд ажлын зохицуулалтыг үнэнчээр дамжуулсан байх ёстой. Харилцаа нь хувийн тайлбар, төсөөлөлд үндэслэн чимж хачирлаж, үндэслэлгүй таамаглаж, тэр ч бүү хэл, юм нэмж, засварлахын оронд тэр чигтээ ажлын зохицуулалтад тодорхой заасны дагуу байх ёстой. “Үнэн зөв харилцааны” тухайд бол ажлын зохицуулалтыг дамжуулах шаардлага хэчнээн нарийн чанд болохыг хүмүүс ойлгох ёстой. Зарим хүн: “Харилцаа өө сэвгүй байх ёстой гэж үү?” хэмээн асуудаг. Тэгэх шаардлагагүй. Роботууд өө сэвгүй байх ёстой; хүмүүсийн хувьд бол, үнэн зөв харилцаж чаддаг байх нь хүртэл хангалттай сэтгэл хөдөлмөөр юм. Жишээлбэл, Бурханы гэрийн ажлын зохицуулалт нь Бурханыг мэдэх тухай Бурханы үгийг идэж уухыг Бурханы сонгосон хүмүүсээс шаарддаг. Зарим хүн: “Бурханыг мэдэх тухай үг нь бие махбодтой болсон Бурхан, эш үзүүлэгч, сүнслэг хүмүүсийг хэрхэн ялган танихыг агуулсан бол би уншиж болох уу?” гэж асуудаг. Ярилцаж байгаа хүн нь: “Ажлын зохицуулалтад, үүнийг уншиж болохгүй, тийм агуулгатай ямар ч үгийг үл ойшоох ёстой ба унших ёсгүй гэдэг” хэмээн хэлдэг. Ажлын зохицуулалтад ингэж хэлсэн байдаг уу? Ажлын зохицуулалтад энэ тухай юу ч хэлээгүй тул зүгээр л ажлын зохицуулалтад дурдсан зүйлийг дамжуул; өөрийн хувийн санаа юм уу тайлбарыг бүү нэм. Ажлын зохицуулалт нь ердөө л хүмүүст цар хүрээ өгдөг; хүмүүс бусад холбогдох бичвэрүүдийг уншиж болох боловч хэрвээ тэдгээрийг буруугаар тайлбарлаж, өөрсдийн үзэл, тайлбарыг нэмж, илүүц зүйлсийг дамжуулж байвал тэд хадуурч төөрсөн бус уу? Энэ нь үнэн зөв дамжуулалт биш; энэ нь хувийн чимэг хачир нэмэр, утгагүй зүйл ярьж байгаа хэрэг. Хувийн ажлын зохицуулалтыг юун түрүүнд үнэн зөв ярилцаж, удирдагч, ажилчдаас арай доод түвшний удирдагч, ажилчдад дамжуулж, ах эгч бүрд хүрэх хүртэл дамжуулах ёстой—“харилцаа холбоо” гэдэг нь энэ юм. Харилцаа холбоо нь Бурханы гэрийн шаардсан арга барил, цар хүрээний дагуу байдаг. Мэдээж, хэлэлцэж буй агуулга үнэн зөв, алдаа мадаггүй байх ёстой; албан ёсны ажлын зохицуулалт хэмээн дамжуулахаасаа өмнө буруу тайлбарыг танилцуулах ёсгүй—тэгвэл үнэн зөв биш болох ба удирдагч, ажилчдын зүгээс үүргээ хөсөрдүүлсэн хэрэг болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (9)”-аас эш татав

Ажлын зохицуулалтыг хүлээн авсны дараа, үүнийг зүгээр л дамжуулж, илгээх хүрээнд хэрэгжүүлэх нь эцсийн зорилго биш; онолын хувьд хэрэгжүүлэх нь жинхэнэ хэрэгжүүлэлттэй адилгүй, ажлын зохицуулалтыг үнэхээр хэрэгжүүлсэнд тооцож болохгүй; энэ нь зүгээр л онолын хувьд хүмүүст мэдэгдэж, тэдний олонход энэ ажлын талаар мэдүүлэх явдал юм. Үүнийг хариуцлагаа биелүүлсэнд тооцдоггүй, эцсийн эцэст энэ нь Бурханы шаарддаг стандарт ч биш. Ажлын зохицуулалтын нэг хэсгийг дамжуулах, илгээх нь зорилго биш; үүнийг хэрэгжүүлэх нь зорилго юм. Тэгвэл үүнийг яаж тусгайлан хэрэгжүүлэх ёстой вэ? Удирдагч, ажилчид энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нөхөрлөхийн тулд холбогдох ах эгч нар болон янз бүрийн түвшний бусад удирдагч, ажилчдыг дуудан цуглуулахын сацуу энэ ажлыг гүйцэтгэх гол зааварлагч, гол гишүүдийг ч бас сонгох ёстой. Удирдагч, ажилчид энэ ажлыг хэрэгжүүлэх эхний дараалал нь нөхөрлөх—зарчмын дагуу, мөн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу, Бурханы гэрийн энэхүү ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, гүйцэтгэдэг байдлаар хэрхэн үйлдэх тухай нөхөрлөх явдал. Нөхөрлөхийн зэрэгцээ ах эгч нар, удирдагчид, ажилчид янз бүрийн шийдэл дэвшүүлж, эцэст нь хамгийн тохиромжтой, зарчимтай хамгийн нийцэлтэйг нь сонгон, зарчимтай хамгийн их нийцдэг арга зам, алхмуудыг болон эхлээд юу хийх, дараа нь юу хийхийг сонгох ёстой, ингэснээр ажил дэг журамтай байдлаар явагдана. Онолыг ойлгосныхоо дараа хүмүүс асуудалтай байхаа больж, аливааг төсөөлөхөө больж, ажлыг эсэргүүцэхээ больж, Бурханы гэрийн энэхүү ажлын зохицуулалтын ач холбогдол, зорилгыг ойлгож чаддаг болох нь хангалтгүй. Энэ ажилд хэн хамгийн тохиромжтой, чадварлаг болохыг, хэн үүнийг хариуцаж чадахыг, хэн үүнийг гүйцэлдүүлэх чадвартайг бас харгалзан үзэх ёстой; энэ ажлыг дааж авах хүнийг сонгож, төлөвлөгөөг эцэслэж, хуваарь гаргаж, ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өгөгдөл, материалыг бүрэн бэлдэж, тодруулж өгөх ёстой—зөвхөн тэр үед л ажил хэрэгжиж байна. Мэдээж, хэрэгжүүлэхээсээ өмнө дэлгэрэнгүй, ганцаарчилсан хэлэлцүүлгийг төслийн зааварлагчтай хамт хийж, урьд нь тийм ажил хийж байсан эсэхийг, үүний талаарх үзэл бодол нь юу болохыг асууж, санаа бодлынх нь талаар яриулах ёстой. Тэрээр: “Миний санаа бол эхлээд энийг, дараа нь тэрийг хийе. Энэ хүн надтай хамт ажиллах хэрэгтэй—миний ойлгосноор бол тэр хүн энэ ажлыг өмнө нь хийж байсан, энэ талаар зарим нэг туршлагатай—тиймээс түүнийг надтай хамт ажиллуулахаар ийш нь шилжүүлээсэй гэж би хүсэж байна, тэгвэл зүгээр гэж та бодож байна уу? Энэ ажилд бас хэд хэдэн тоног төхөөрөмж шаардлагатай, тэдгээрийг яаж худалдан авч болох вэ? Тоног төхөөрөмжийг хэрхэн сонгохыг хэн мэдэх вэ? Бид луйвардуулах болов уу? Бидний хэн нь ч энэ талаар мэргэшээгүй, өнөөгийн ертөнцөд салбар бүрд ихээхэн хэмжээний луйварчид байдаг—тиймээс сонголт хийхэд маань туслах мэргэжлийн хүн олох арга бодох ёстой” гэж хэлж магадгүй. Хэрэгжүүлэх явцад гарч ирдэг асуудал, нөхөрлөх ёстой агуулга энэ мөн үү? Үүнээс гадна, Бурханы гэр энэ ажлыг хийхийг шаардах үед хүн зарчмыг зөрчихгүйгээр үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар эрж хайх ёстой юу? Удирдагч, ажилчид болон холбогдох зааварлагчдын нөхөрлөх ёстой сэдвүүдэд бас төсөлд хамрах хугацаа байгаа эсэхийг, хийж гүйцэлдүүлэхэд хэр их хугацаа зарцуулах ёстойг, мэргэжлийн даалгаврын тухайд ямар нэг тодорхой дүрэм журам байгаа эсэх гэх мэтийг багтаах ёстой. “Хэрэгжүүлэлт” нь аман онолоос илүү юм; энэ нь холбогдох ажлын ахиц дэвшил болон дагалдах ажилд гарсан тодорхой асуулт, асуудлыг агуулдаг. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үедээ удирдагч, ажилчид, зааварлагчид эдгээрийг бүгдийг нь харгалзан үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бодитой арга хэмжээ авахаасаа өмнө иймэрхүү нөхөрлөл, дүн шинжилгээ, хэлэлцүүлэг явуулах ёстой; хэрэгжүүлэлт гэдэг нь энэ юм. Ийм хэрэгжүүлэлт нь тодорхой төсөлд оролцсон удирдагчид, ажилчдын харуулах ёстой хандлагын нэг тал юм. Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл мөн үү? Ингэж хийснээрээ тэд оролцож байгаа гэсэн үг үү? Хэрвээ удирдагч: “Би ч бас энэ ажлыг яаж хийхийг мэдэхгүй. Ямартай ч, үүнийг чамд өгсөн, ажлын зохицуулалтыг чамд дамжуулж, олгосон, бас холбоотой асуудлуудыг чамд хэлсэн. Үүнийг яаж хийхийг мэддэг эсэх чинь, үүнийг хийх эсэх чинь, яаж хийх чинь, сайн хийх эсэх чинь, хэр удаан хийх чинь бүгд чамаас хамаарна, над руу гүйж ирэх хэрэггүй, энэ надад ямар ч хамаагүй; би өдий ихийг хийчихсэн болохоор хариуцлагаа биелүүлсэнд тооцогдоно” гэж хэлдэг бол энэ нь удирдагч, ажилчдын хэлэх ёстой зүйл мөн үү? (Биш.) Удирдагч иймэрхүү зүйл хэлдэг бол ямар төрлийн хүн бэ? Тэр бол хуурамч удирдагч. Шинэ ажлын зохицуулалт ирэхэд, эсвэл зарим чухал асуудал дээр “Чи үүнийг хий, яаж хийхийг би мэдэхгүй. Ямартай ч чи бүх юмыг ойлгодог, мэргэжлийн хүн—би бол зүгээр л мэргэжлийн бус хүн” гэж хэлнэ. Энэ бол хуурамч удирдагчийн хэлэх дуртай үг юм; тэд шалтаг олоод, дараа нь бултдаг.

Хариуцлагаа биелүүлэх чадвартай жинхэнэ удирдагч нэг ажлыг яг таг, нарийвчлалтайгаар өндөр түвшинд хэрэгжүүлбэл үүрэг хариуцлагаа тэр ингэж гүйцэтгэж байгаа юм. Бурханы гэрийн өнөөгийн ажлын зохицуулалтыг ийм хэмжээнд хэрэгжүүлснээрээ тэд хэрэгжүүлэлт хэрхэн явагдаж байгааг ажиглаж, хянасаар байдгийн зэрэгцээ гэнэтийн нөхцөл байдал тохиолдох үед алга болж, эсвэл гар өргөн бууж өгөхийн оронд хариу арга хэмжээ авч, шийдэл олох чадвартай байдаг—“гар бие оролцон” хэрэгжүүлэх гэдэг нь энэ юм. Гол ажлын зохицуулалт гарахад удирдагч, ажилчид энэ ажлыг тухайн үеийн хамгийн чухал ажил мэт хариуцан, оролцож, хяналт тавьж, ажлын зохицуулалттай холбоотой ажлын цар хүрээнд “гар бие оролцож” байхын сацуу бусад ажлын төсөлд анхаарал тавьж, тэдгээрийг асууж сураглаж, хянаж, ажиглаж байх ёстой; энэ нь удирдагч, ажилчдын хариуцлага юм. Хэрвээ чи энэ ажлыг зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүй, үүнийг хянахдаа хайнга байж, удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлж чадахгүй гэж айж байгаа бол байгаа бүхнээ үүнд зориулах ёстой. Энэ ажлыг сайн хийх ёстой, хэрвээ сайн хийхгүй бол удирдагч, ажилчид үүргээ умартаж, халагдах эрсдэлтэй болно гэдгийг Бурханы гэр ахин дахин онцолдог учраас чи энэ ажлыг хэрэгжүүлэхэд бүх цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулах ёстой. Хэрвээ бусад ажил эмх цэгцтэй байдлаар ахиж байгаа бол үүнийг өөр нэг, тохиромжтой хүний удирдлагад даатгаж болох бөгөөд цаг завтай үедээ зүгээр л асууж лавлаж, ямар нэг онцгой асуудалд туслах нь хангалттай. Та нар ингэж ажиллаж чадах уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (9)”-аас эш татав

Аливаа зүйлд хяналт тавих нь тусдаа ажил юм. Ажлын зохицуулалтыг хэр сайн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг чанд баримтлан үйлдэж байгаа эсэхийг бас харах нь чухал. Ажлын зохицуулалтыг хүлээж авсныхаа дараа чамтай нүүр тулан ярьж байхдаа “Хэн юу хийх, хэн юу хариуцахыг бид аль хэдийн шийдчихсэн” хэмээн зөв зүйлийг бүгдийг нь хэлдэг удирдагч, ажилчид бий. Гэхдээ тэд гэртээ харьсныхаа дараа харагдахаа больдог; баривчлагдахаас айгаад нуугдаж, удаан хугацаанд ах эгч нартай холбоогүй болж, ажлын зохицуулалт байгаа эсэх, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа эсэхийг ах эгч нар огт мэддэггүй; ийм удирдагч, ажилчид ажлын зохицуулалтын шаардлагад яарч хандах сэтгэлгүй, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд юу ч хийдэггүй. Ажлын зохицуулалтын зарим нэг шаардлагын талаар үзэл бодолтой ба эсэргүүцдэг, үзэлтэй байдаг удирдагч, ажилчид гэж бас бий бөгөөд тэд гэртээ харьсныхаа дараа хэрэгжүүлэлтийг гажуудуулдаг, тэд анх төлөвлөснөөр нь биш, харин өөрийн дураар хийдэг, илүү энгийн хэлбэрт оруулж, эсвэл өөрийнхөө замаар юу хүссэнээ хийдэг гэх мэт. Ахлах удирдагч, ажилчид энэ бүхэнд хяналт тавих хэрэгтэй. Аливаа зүйлд хяналт тавих нь ажлын зохицуулалтаар шаарддаг бүх зүйлийг зарчмын дагуу гажуудуулалгүйгээр илүү сайн гүйцэтгэх зорилготой юм. Аливаа зүйл дээр хяналт тавихын зэрэгцээ ажил хийхгүй, хариуцлага хүлээхгүй, ажлын зохицуулалтыг маш удаан биелүүлдэг, ажлын зохицуулалтад дургүй, тэдгээрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, шилж сонгодог, эсвэл зүгээр л ажлын зохицуулалтын дагуу үйлддэггүй, өөрийн үйл ажиллагааг явуулдаг хүмүүсийг олж илрүүлбэл, түүнчлэн үнэн баримтыг нуун далдалж, ах эгч нарыг хуурахын тулд тодорхой шаардлага, холбогдох асуудал ба зохицуулалтын цаана байгаа санаа зорилгыг тэдэнд мэдэгдэхгүй, ердөө л үгийг нь дамжуулах юм уу, ах эгч нарт өөрийнхөө хүссэнээр мэдээлэх гэх мэтийн юм хүртэл хийдэг хүмүүс байх юм бол ийм асуудлыг ахлах удирдагч, ажилчид зохицуулж, шийдвэрлэх ёстой. Хэрвээ удирдагч, ажилчид аливаа зүйл дээр хяналт тавихгүй, ердөө л дээрээс харилцаж, зааж чиглүүлбэл ийм асуудлыг олж тогтоож чадахгүй. Тиймээс удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг гүйцэтгэхдээ удирдамж өгснийхөө дараа тэдгээрийг үе шат болгонд мэдээлэхээс гадна бас ажлыг үе шат болгонд хянах ёстой. Бүс нутгийн удирдагч нар дүүргийн удирдагч нарын ажлыг хянах ёстой; дүүргийн удирдагч нар чуулган бүрийн удирдагч нарын ажлыг хянах ёстой; чуулган бүрийн удирдагч нар багуудын ажлыг хянах ёстой. Ийнхүү хянахын зорилго нь юу вэ? Энэ нь ажлын зохицуулалтыг тодорхой шаардлагынх нь дагуу яг таг сайн гүйцэтгэхийн тулд юм. Тиймээс аливаа зүйл дээр хяналт тавих ажил нь маш чухал. Удирдагч, ажилчид хянахын зэрэгцээ, орчин нөхцөл нь боломжтой бол газар дээр нь юу болж байгааг гүнзгий судалж, хүн тус бүрийг байцааж, ажиглаж, лавлаж, илүү ихийг олж мэдэхийг хичээж, ажил хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах ёстой; тэгэхийн зэрэгцээ, энэ ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ах эгч нарт байгаа бэрхшээл болон санаа бодлын талаар, тэд ямар нэгэн мэдлэг олж авсан эсэх, энэ ажлын зарчмыг ухаж ойлгосон эсэх талаар илүү ихийг олж мэдэхийг бас хичээх ёстой—энэ бүхэн нь удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой тодорхой ажил юм. Ажлаа гүйцэтгэхдээ хариуцлагаа нэг их ухамсарладаггүй, хэв чанар нь харьцангуй муу бөгөөд зүтгэлгүй, харьцангуй залхуу, хүн чанар нь харьцангуй муу чуулганы удирдагч нарыг харгалзах нь нэн чухал. Тэгээд ингэж харгалзахыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? “Хурдал! Дээрх биднийг энэ даалгаврыг хийж дуусгахыг хүлээж байгаа, ажил цагийн хязгаартай, бид саатаж болохгүй”. Харгалзахад энэ зөв арга уу? Энэ нь хүмүүсийг яаруулж л байгаа хэрэг үү? Хүмүүсийг харгалзах хамгийн сайн арга юу вэ? Чармайж байгаа хүмүүсийг хараад тусгайлан залж чиглүүлж, тусалж, сургадаг; залхуурч байгаа хүнийг хараад тэдэнтэй харьцаж, засдаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйл хийж чаддаг боловч хэтэрхий залхуу, ажил дээрээ мунгинаж, ажлаа хойш татаж, махан биеийн тав тухад дурладаг бол ийм нөхцөл байдал тэдэнтэй харьцахыг шаардаж байвал тэдэнтэй харьцах ёстой. Тэдэнтэй харьцсаны дараа асуудал шийдэгдээгүй, хандлага нь огт өөрчлөгдөөгүй байвал яах вэ? Эхлээд тэдэнд сануулга өг: “Энэ ажил маш чухал. Хэрвээ чи дахин ийм байдлаар хандвал, чамайг үүргээс чинь чөлөөлж, өөр хүнээр солино. Хэрвээ чи үүнийг хийхийг хүсэхгүй байвал өөр хүн хийнэ. Чи үүрэгтээ сэтгэлгүй хандаж байна, чи энэ ажлыг хийхэд тохирохгүй юм байна. Хэрвээ чи уг даалгаврыг гүйцэтгэхийг хүсэхгүй, махан бие чинь энэ бэрхшээл зовлонг тэвчиж чадахгүй бол Бурханы гэр чамайг сольж болно, эсвэл чи огцрох өргөдлөө өгч болно. Хэрвээ чи огцрохгүй, энэ ажлыг хийхийг хүссэн хэвээр байгаа бол сайн ажилла, Бурханы гэрийн шаардлага, зарчмын дагуу хий. Харин энэ нь чиний хэрээс хэтэрсэн агаад чи назгайрсан хэвээр байж—энэ нь ажлын явцад нөлөөлж, ажилд хор хөнөөл учруулах юм бол—Бурханы гэр чамайг сахилгажуулах ёстой болох бөгөөд чи замаараа одох болно”. Хэрвээ сануулга өгсний дараа тэд гэмшихэд бэлэн байвал үлдэж болно. Гэвч дахин дахин сануулга өгсний дараа хандлага нь өөрчлөгдөхгүй, огтхон ч гэмшихгүй, бахь байдгаараа байвал асуудлын хариулт нь тэднийг халах бус уу? Хүн жижигхэн алдаа юм уу, асуудал гаргавал нойтон хамуу шиг зууралдаж, зүгээр өнгөрөөхгүй байж болохгүй; тэдэнд боломж олго, хэрвээ тэд өөрчлөгдөж, гэмшихийг хүсэж, өмнөхөөсөө хавьгүй сайн болбол тэднийг үлдээ. Хэрвээ чи тэдэнд боломж олгосоор, тэдэнтэй ахин дахин нөхөрлөж, тэдэнтэй харьцаж, засаад бүтэхгүй, сануулга өгөөд бүтэхгүй, хэн ч тэдэнд туслах гэж оролдоод бүтэхгүй бол энэ нь энгийн асуудал биш; энэ хүний хүн чанар нь хэтэрхий муу, үнэнийг огт хүлээж авдаггүй учраас энэ үүргийг хариуцаж чадахгүй. Тэднийг явуул—тэд үүрэг гүйцэтгэх гавьяагүй. Ийм асуудлыг ингэж шийддэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (10)”-аас эш татав

Харгалзах ажлын яг дараа шалгах ажил бий. Шалгах ажил бол ер нь ажлын ямар нэг хэсгийн зохион байгуулалт нь үр дүнтэй эсэх, мөн ажлыг зохион байгуулчхаад дараагийн ажил хэр ахисан, ажил дууссан эсэх, хэр зэрэг сайн, хэр зэрэг үр дүнтэй, үр бүтээлтэй хийж дуусгасан, ажилд оролцсон хүмүүс ямар хэмжээгээр хэрэгжүүлсэн, ямар нэг тодорхой асуудлыг олж тогтоосон эсэх, бэрхшээл гарсан эсэх, зарчмын дагуу хэрэгжүүлсэн эсэх гэх мэтэд чиглэдэг. Өмнө нь чиний зохион байгуулсан ажлыг шалгах нь ажлын тодорхой агаад шаардлагатай хэсэг юм. Зарим удирдагч, ажилчид дараах алдааг дандаа гаргадаг: Ажлыг зохион байгуулсан л бол болсон гэж тэд боддог; тэд “Би даалгавраа гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлчихсэн; ямар ч байсан, би та нарт үүнийг яаж хийхийг хэлж өгсөн, одоо та нар үүнийг мэддэг болсон бөгөөд та нар үүнийг хийнэ гэж амласан болохоор дараа нь юу болох нь надад хамаагүй, та нар дуусахаараа надад хэлчхээрэй” гэж боддог. Ажлыг зохион байгуулсны дараа тэд үзэгдэхгүй болдог. Тэд ажлын явцыг юм уу, хамгийн сүүлийн ахиц дэвшлийг шалгадаггүй, энэ ажлыг хийлгэхээр зохицуулсан хүмүүс нь таарч, тохирсон эсэхийг ч, хүмүүсийн олонх нь ажилд яаж хандаж байгааг ч бас шалгадаггүй; бас энэ ажлыг хэрэгжүүлэхэд зориулан гаргасан өөрийнх нь төлөвлөгөө сайн үнэлгээ авсан эсэх, тохиромжтой байсан эсэх, ямар нэг буруу зүйл байсан эсэх, буруугаар тайлбарласан газар байсан эсэх, Дээрхийн ажлын зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг шалгадаггүй. Тэд эдгээрийн алинд нь ч анхаарал хандуулдаггүй, харин зохицуулалт хийсний дараа өөр хийх зүйл байхгүй гэж боддог. Энэ бол тодорхой ажил хийж байгаа хэрэг биш. Тэгэхээр шалгах ажлын үеэр юу шалгах вэ? Ажлын зохицуулалтыг харьцуулах нь хамгийн чухал: ажил уялдаатай байгаа эсэх, ажлын зохицуулалтын шаардлагыг үл тоомсорлосон эсэх, ажлын зохицуулалтын шаардлагыг зөрчсөн эсэх, мөн түүнчлэн уг ажлыг хэрэгжүүлэх явцад үймүүлж, саад болсон юм уу, төвөг удаж, сүржин үг хэрэглэсэн хүн байсан эсэхийг хар. Мэдээжээр, удирдагч, ажилчид энэ ажлыг хийхийн зэрэгцээ мөн энэхүү ажлын зохицуулалтыг гүйцэтгэж байхад ямар нэг алдаа дутагдал гарсан эсэхийг шалгаж байна; тэд бусад хүний ажлыг шалгахын зэрэгцээ өөрсдийнхөө ажлыг бас шалгадаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (10)”-аас эш татав

Аливаа ажлын зохицуулалтын хувьд удирдагч, ажилчид үе үе залбиран-уншиж, дараа нь энэ хугацаанд ямарваа нэг ажлыг зүй ёсоор зохицуулж чадаагүй эсэх, ажлын зохицуулалтаар шаардагдсан ямар нэг зүйлийг орхигдуулсан эсэхийг шалгаад—тэгсэн тохиолдолд түргэн засаж, оролцож залруулах ёстой. Өөр ажил хийдэг учраас чамд цаг байхгүй бол өөр хүмүүст үүнийгээ даалгаж болно, тэгээд хөөцөлдөж, оролцож, шалгасан хэвээр байж болно; зүгээр л тайланг нь сонсож, оролцохгүй, хөндлөнгөөс хардаг байж болохгүй. Ажлын аль нэг хэсгийг хариуцсан бол хэдэн ч төсөл хариуцсан байсан, байнга оролцож, асуулт асуухын зэрэгцээ бас аливаа зүйлийг шалгаж байх нь чиний хариуцлага юм. Энэ бол чиний ажил. Тиймээс чи бүс нутгийн удирдагч, дүүргийн удирдагч, чуулганы удирдагч, эсвэл аль нэг багийн удирдагч, зааварлагчийн аль нь ч байсан, хариуцлагынхаа цар хүрээг лавтай мэдэж авчхаад энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа эсэх, удирдагч, ажилчны биелүүлэх учиртай хариуцлагыг биелүүлсэн эсэх, ямар ажил хийгээгүй, ямар ажлыг хийхийг хүсэхгүй, ямар ажил нь үр дүнгүй байгаа, ямар ажлын зарчмыг нь ухаж ойлгож чадаагүйгээ байнга шинжлэх ёстой. Энэ бүгдийг чи байнга эргэцүүлэх ёстой. Үүний зэрэгцээ, чи бусад хүнтэй нөхөрлөж, асуулт асууж, Бурханы үг ба ажлын зохицуулалтаас хэрэгжүүлэх төлөвлөгөө, зарчмыг нь хэрхэн олж тогтоохыг сурах ёстой. Аливаа ажлын зохицуулалтын тухайд, энэ нь захиргаа, хүний нөөц, чуулганы амьдрал, эсвэл энэ нь ямар нэг мэргэжлийн ажилтай холбоотой ч байсан, хэрвээ энэ нь удирдагч, ажилчдын хариуцлагыг хөндөж байвал энэ нь чиний биелүүлэх ёстой хариуцлага бөгөөд хариуцлагын чинь хүрээнд байвал чи үүнд санаа тавих ёстой. Мэдээжийн хэрэг, ямар ч төслийг хоцроохгүйн тулд ажлыг эрэмбэлэх ёстой. Чиний биечлэн оролцох боломжгүй зарим нэг ажил байхад чи “Надад гурван толгой, зургаан гар байхгүй, би ажлын зохицуулалтад багтсан бүх төслийг удирдаж чадахгүй” гэж хэлж байгаа бол чи үүнийг өөр хүнээр хийлгэхээр зохицуулсан уу? Тэр хүнийг хийж дууссаны дараа аливаа зүйл стандартад нийцсэн эсэхийг харахаар дараа нь асууж шалгасан уу, тусалсан уу? Нэлээд хэдэн асуулт асууж, аливаа зүйл стандартад нийцсэн эсэхийг харах цаг чамд лав байсан байлгүй дээ? Зарим удирдагч, ажилчид “Би нэг удаад нэг л ажил хийж чадна. Төсөл стандартад нийцсэн эсэхийг шалга гэж чи надаас шаардвал би нэгийг л шалгаж чадна; түүнээс илүү бол асуудал болно” гэж хэлдэг. Энэ тохиолдолд, чи удирдагч, ажилчин байхад таарахгүй, даалгаварт тохирохгүй, чамд чадвар байхгүй юм байна. Чи өөртөө таарах ажил олсон нь дээр. Чамд шаардлагатай чадвар байхгүй бол огцор, тэгвэл энэ ажлыг хийж чадах хүнийг олж болно. Ингэх нь зөв зүйтэй бус уу? Бүгдийг өөрөө хийх гэж бүү оролд: Эцэст нь чи бүтэлгүйтэж, Бурханы гэрийн ажлыг саатуулж, Бурханы гэрт хохирол учруулна—энэ тохиолдолд чи хариуцлагаа биелүүлээгүй болно. Энэ бол өөрийгөө мэддэггүй, бодитой ажил хийдэггүй, бүгдийг өөрөө хийх гэж оролдсон хэвээр, байр суурийн давуу талыг эрхэмлэж буй хэрэг бөгөөд энэ нь чамайг жинхэнэ хуурамч удирдагч болгоно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (10)”-аас эш татав

Дээрхийн ажлын зохицуулалтад хэтэрхий хайнга ханддаг зарим хүн байдаг. “Ажлын зохицуулалтыг Дээрх хийдэг, бид тэр ажлыг хийгээд энэ доор байна. Хэлсэн зүйлийнх нь заримыг, ажлын заримыг нь уян хатан гүйцэтгэж болно—бидэн дээр ирэхэд нь тэдгээрийг өөрчилж болно. Эцсийн эцэст Дээрх зүгээр л үг хэлдэг, бодитой ажил хийж байгаа хүмүүс нь бид юм. Бид чуулганы нөхцөл байдлыг ойлгодог, харин Дээрх ойлгодоггүй учраас бидэнд өгсөн хүмүүс болон чуулганы ажлыг бид тохиромжтой гэж үзсэнээрээ хийнэ. Бид хүссэнээрээ хийж болно, хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж тэд боддог. Тийм хүмүүсийн Бурханд үйлчлэх зарчим энэ: “Хэрвээ би ямар нэг зүйлийг зөв гэж бодож байвал үүнд анхаарал хандуулна; ямар нэгэн зүйлийг хийх боломжгүй гэж бодвол үүнийг үл ойшооно. Дураа хүрвэл би чамайг эсэргүүцэж, чиний эсрэг явж чадна, хиймээргүй байгаа ямар ч юмыг би хэрэгжүүлж, биелүүлэх албагүй. Хэрвээ чиний хэлсэн ямар нэг зүйл тохиромжгүй гэж санагдвал би чамд засаж өгнө, тэгээд шүүж тунгаачихаад доош нь дамжуулна. Миний зөвшөөрөөгүй юуг ч хэвлэж болохгүй.” Өөр бусад бүх газар Дээрхийн зохицуулалтыг анхдагч байдлаар нь тараадаг боловч энэ хүн өөрийнхөө хянан засварласан ажлын зохицуулалтын хувилбарыг өөрийн удирдаж байгаа газрын хүмүүст илгээдэг. Ийм хүн Бурханыг үргэлж хойш тавихыг хүсдэг бөгөөд хүн бүр өөрийг нь дагаж, өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Тэдний харж байгаагаар, Бурхан зарим талаар тэдэнтэй эн тэнцүү биш—тэд ч бас Бурхан байх ёстой бөгөөд хүн бүр өөрсдөд нь итгэх ёстой байдаг. Энэ нь тэдний хийдэг зүйлийн уг чанар юм. Хэрвээ та нар үүнийг ойлгосон бол ийм хүнийг халж солиход бас л уйлах байсан уу? Тэднийг мөн л өрөвдөх үү? “Дээрхийн хийсэн зүйл ямар ч хэрэггүй, шударга бус юм—Дээрх ийм их зовсон хүнийг халж яаж чадаж байна аа?” гэж бас л бодох уу? Тэд хэний төлөө зовсон бэ? Тэд өөрсдийнхөө байр суурийн төлөө зовсон. Тэд Бурханд үйлчилж байгаа юу? Үүргээ биелүүлж байгаа юу? Бурханд үнэнч, дуулгавартай юу? Тэд бол Сатаны зарцаас өөр юу ч биш, тэдний ажил бол диаволын эзэмшил юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэж, Түүний ажлыг үймүүлдэг. Энэ нь ямар гээчийн итгэл вэ? Тэд бол ердөө диавол, антихрист мөн!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд халдах гэж юу вэ?”-ээс эш татав

Зарим хүн Дээрхийн хийсэн зохицуулалтын зарим хэсгийг ойлгохгүй байсан ч гэсэн дуулгавартай дагаж чаддаг. Тэд: “Бурханы хийдэг бүхэн зөв бөгөөд утга учиртай. Бид ойлгохгүй байсан ч гэсэн захирагддаг. Харин бид Бурханыг шүүж болохгүй! Зарим зүйл бидэнд зөв мэт санагдахгүй байсан ч хамаагүй бид сонсдог. Бид бол хүний оюун санаатай хүмүүс—тиймээс бид юу мэдэх билээ? Тиймээс тэдгээрийг ойлгох өдөр ирэх хүртэл бид зүгээр л Бурханы зохицуулалтыг дагаж, захирагддаг. Тийм өдөр ирэхгүй байсан ч бид дуртайяа захирагдсаар байна. Бид хүмүүс болохоор Бурханд захирагдах ёстой. Энэ л бидний хийвэл зохих зүйл” гэдэг. Бусад нь гэхдээ тэдэнтэй адилгүй. Дээрхийн хийж байгаа зүйлийг харах үедээ тэдний хамгийн түрүүнд гаргадаг хариу үйлдэл бол судлах явдал. Тэд: “Бурхан минь, Таны хэлдэг, шаарддаг зүйлсийг харцгаая. Эхний зүйл нь зүгээр юм, харин хоёр дахь нь нэг л биш байна. Би Танд энийг чинь засаад өгье” гэдэг. Ингэж хэлж байгаа хүн Бурханыг хүндэтгэх сэтгэлтэй байх уу? Харин ч тэд Бурханы хийж байгаа зүйлийн талаар үзэл тээж явдаг тул чуулган дахь Бурханы зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, харин ч ах эгч нарынхаа дунд өөрсдийн үзлийг дураараа тарааснаар ах эгч нар Бурханы тухай үзэлтэй болдог. Нэгдүгээрт, ийм хүн үнэнээр хангаж чадахгүй; хоёрдугаарт, тэд үзэл тараадаг; гуравдугаарт, тэд бусдыг Бурханы тухай үзэлтэй, Бурханы хийсэн зүйлийг эсэргүүцдэг, Бурханыг өөрөөр үйлдүүлэхээр оролддог болгодог бөгөөд тэгснээр эцэст нь Бурхан тэдэнд уян хатан хандаж магадгүй аж. Хүмүүсийн үзлийг сарниулж, Бурханыг уян хатан болгож, өөрөөр үйлдэхэд хүргэж, Түүгээр хүмүүсийн сэтгэлийг хангалуун болгуулна гэж найдсандаа иймэрхүү зүйл хийдэг хүмүүс бий. Тийм хүн ийм зүйл хийснийхээ дараа харамсаж, нулимс унагавал түүнийг Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэйд тооцож болох уу? Зарим хүн Бурханд үйлчлэл үзүүлэхдээ жаахан махруу, мунхаг байдаг—үүний чинь төлөө чамайг уучилж болно. Гэхдээ, хэрэв чи ийнхүү үйлдсээр байвал санаатайгаар буруу зүйл хийх бөгөөд энэ нь илүү ноцтой, илүү том нүгэл, аймшигтай хэрэг! Хэрэв та нарын эдгээр асуудлыг харах өнцөг энгийн бөгөөд үүнийг нэг их сүртэй зүйл биш гэж боддог бол нэг л өдөр чи Бурханд халдах нь дамжиггүй. Би тиймэрхүү хүмүүсийг харсан; тэднийг хөөхгүй байсан ч гэсэн үнэндээ төгсгөл нь аль эрт шийдэгдсэн байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд халдах гэж юу вэ?”-ээс эш татав

Өмнөх: 162. Чуулганыг дуулгавартай дагах зарчмууд

Дараах: 164. Бурханыг мэдэж авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх