148. Дэлхий ертөнцийн чиг хандлагад хандах зарчмууд

(1) Дэлхий ертөнцийн чиг хандлага Сатаны ёрын муу хүчнээс урган гардаг гэдгийг тодорхой хар. Мөн чанартаа тэдгээр нь Бурханыг үгүйсгэж, үнэнд дайсагнадаг сөрөг зүйлс юм;

(2) Дэлхий ертөнцийн чиг хандлага нь нүгэл, садар самууны асар том будагтай сав юм. Хүн тэдгээрт автахгүйн тулд ёрын муу, бузар булайг нь нэвт харах ёстой;

(3) Дэлхий ертөнцийн чиг хандлага нь хүнийг Бурханаас зайлуулж, Бурханыг эсэргүүцүүлэх гэсэн Сатаны заль мэх юм. Ёрын муу чиг хандлагыг дагах нь сүйрлээ дуудаж байгаа хэрэг;

(4) Бурханд итгэхдээ хүн үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж, Бурханы үг-үнэнээр амьдрах ёстой. Ингэснээр л хүн Сатаны хүчнээс ангижирч чадна.

Холбогдох Бурханы үг:

Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс гэсэн үг үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй. Тэгвэл эдгээр чиг хандлага нь яг юу юм бэ? Би та нарын аажмаар ойлгож авч чадах энгийн нэг жишээ сонголоо. Жишээ нь, урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Товчхондоо хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үзэх болжээ. Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, хүмүүс бусдыг луйвардаж, баяжихын тулд олон янзын арга ашиглаж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, бизнесээ цэцэглүүлэх арга замыг бодож олох ёстой” гэж өөртөө хэлдэг. Чи тэгээд яаж их мөнгө олох талаар чадлынхаа хэрээр тунгаан боддог. Бүх үйлчлүүлэгчид адилхан үнэхээр юм зарж мөнгө олох ердийн аргын дагуу бол, олсон аливаа ашиг чинь мөс чанартайгаар олдсон байдаг. Гэхдээ энэ нь хурдан баяжих арга биш. Ашиг олохоор яарсан хүсэлдээ хөтлөгдөөд бодол санаа чинь аажмаар өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үеэр биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг хуурах үедээ чи биеэ барьж, “Энэ удаа л би хүн хуурна. Тэгээд дахиж ингэхгүй. Би хүмүүсийг хуурч болохгүй. Хуурах нь ноцтой үр дагавартай. Энэ нь надад ихээхэн төвөг удах болно!” гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил төрдөг; чамайг гэмшүүлж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Үүний дараа, энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Чи хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр чи хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад чинь хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хүмүүсийг хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ гэж чамд санагддаг; мөн бусдыг хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан юм шиг санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зарчим болсон тийм шаардлагатай чухал зан авир болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ бодол санааг хүлээн зөвшөөрсний дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Тийм ээ, энэ хүний хэсэг бүр, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам бүр адилхан болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

“Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Илчлэгдсэн энэ зүйлийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Тэгвэл Сатан хүмүүсийг завхруулах гэж ийм чиг хандлага ашигласны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг чиний ааш авир, бодлыг аль хэдийнээс хянадаг бөгөөд чиний хувьд бүгдийг нь орхиж байснаас хувь заяагаа үүнд захируулсан нь дээр байдаг. Хүмүүс ингэж авирлаж, энэ мэргэн үгийн хяналтад орж, жолоодуулдаг нь Сатан хүнийг завхруулах явдал үр дүнтэй байдгийг харуулдаг бус уу? Сатаны гүн ухаан, завхарсан зан чанар ийнхүү зүрх сэтгэлд чинь үндэслэж байгаа хэрэг бус уу? Чи ингэж байвал Сатан зорилгодоо хүрчихсэн юм биш үү? (Тийм ээ.) Сатан хүнийг ийм маягаар хэрхэн завхруулсныг чи ойлгож байна уу? Үүнийг мэдэрч байна уу? (Үгүй.) Үүнийг чи хараа ч үгүй, мэдрээ ч үгүй. Эндээс чи Сатаны ёрын мууг харж байна уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлах боломжгүй болгож, түүний эсрэг хүчин мөхөстүүлдэг. Чамайг учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг мэдэхгүй байх нөхцөлд Сатан өөрийн бодол, үзэл санаа, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан зууралдаж, өөрсдийг нь жолоодож, тоглоом тохуу хийх боломж олгодог. Сатан хүнийг завхруулах нь ийнхүү улам гүнзгийрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.)

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хэдийгээр олон залуу хүн Бурханд итгэдэг боловч компьютерын тоглоом тоглох, интернэт кафе ордог муу зуршлаасаа ангижирч чаддаггүй. Компьютерын тоглоом ямар төрлийн зүйлс багтаах хандлагатай байдаг вэ? Тэдгээр нь маш их хүчирхийлэл агуулдаг. Тоглоом тоглох нь диаволын ертөнц юм. Ихэнх хүн ийм тоглоомуудыг урт хугацаанд тоглосны дараа ямар ч бодитой ажил хийж чадахаа больдог; тэд сургууль, ажилдаа явах, ирээдүйгээ бодох хүсэлгүй болж, амьдралынхаа талаар бүр ч боддоггүй. Дэлхий дээрх залуу хүмүүсийн дийлэнхийн бодол, сэтгэлийг одоо ямар зүйлс эзэмддэг вэ? Идэж, ууж, тоглоом тоглох. Тэдний хэлж, боддог юм бүхэн хүний үнэргүй байдаг. Тэдний боддог зүйлийг дүрслэхэд “бохир”, “ёрын муу” гэдэг үг хэрэглэхэд ч багадна; тэдгээрээс маш олон нь хүн бус зүйлс байдаг. Хэрвээ чи тэдэнтэй хэвийн хүн чанартай холбоотой асуудлын талаар ярилцах юм уу, хэвийн хүн чанарыг хөндсөн сэдвээр ярилцвал тэд энэ талаар сонсож тэвчдэггүй; тэдэнд сонсох сонирхол ч, хүсэл ч байхгүй бөгөөд сонсмогцоо нүдээ эргэлдүүлж, дургүйцдэг. Хэвийн хүн төрөлхтөнтэй адилхан нийтлэг хэл, нийтлэг сэдэв тэдэнд байдаггүй мөртөө өөрсөдтэйгөө адилхан хүмүүстэй цуг байхдаа ярих зүйл олоод л байдаг. Тэдний ярилцдаг сэдвийн ихэнх нь тоглоом тоглох, идэх, уух, цаг зугаатай өнгөрүүлэх тухай л эргэлддэг. Ийм сэдвээр үргэлж ярилцдаг хүмүүсийн зүрх сэтгэл нь ийм зүйлсээр дүүрсэн байдаг. Тэдэнд ямар хэтийн ирээдүй байна вэ? Тэдэнд хэтийн ирээдүй байна уу? Хэвийн хүн төрөлхтний оролцох ёстой үйл ажиллагаанд тэд оролцож чадах уу? Энэ хүмүүс хичээл сурлагадаа хүчин чармайлт гаргадаггүй бөгөөд тэднийг хүн ажилд нь шамдуулах гэвэл тэд тэгэхийг хүсэх үү? Тэднийг ажиллуулмагц тэд юу гэж бодох вэ? Тэд “Ажиллах ямар хэрэг байна? Энэ ажил их ядаргаатай юм. Би үүнийг хэр удаан хийх ёстой юм бэ? Тоглоом тоглох нь маш зугаатай, тайвшруулж, баярлуулдаг. Ажиллаад би юу олж авах юм бэ? Ажиллалаа гээд өдрийн гурван хоолоо л иднэ, тийм биз дээ? Чамайг нэг сайхан газарт аваачиж байхыг нь хараагүй л юм байна! Тоглоом тоглох гайхалтай; компьютерын өмнө суух мөчид хэрэгтэй юм бүхэн надад байдаг. Надад виртуал ертөнц байна, энэ ертөнц дотор амьдрахад надад хангалттай!” гэж боддог. Түүнчлэн хэрвээ тэднийг есөөс тав хүртэл ажиллуулж, ажилдаа цагтаа ирж, тогтсон цагаар ажилладаг болговол тэдэнд энэ нь ямар санагдах вэ? Тэд тэр хуваарийг дагамаар байх уу? Хүмүүс байнга тоглоом тоглож, компьютер дээр цагаа үрэхэд хүсэл зориг нь үгүй болж, унаж доройтдог; тэгээд тэд хэвийн хүн чанаргүй болдог. Тэд тэдгээр тоглоом дахь хүчирхийлэл, аллага, виртуал ертөнцийн зүйлсээр дүүрдэг. Эдгээр тоглоом тэдний хэвийн хүн чанарын зүйлсийг салган авч, тэд эдгээр тоглоомоор дүүрч, эзэмдүүлдэг ба эдгээр тоглоом тэдний бодлыг эзэлдэг; энэ хүмүүс унаж доройтчихсон байдаг. Шүтлэггүй хүмүүс ч бас энэ хүмүүст дургүй боловч шүтлэггүй хүмүүсийн одоогийн ертөнцөд энэ залуу хүмүүст очих газар байхгүй; эцэг эх нь тэднийг удирдаж чадахгүй, багш нар тэднийг яаж ч чадахгүй, аль ч улсын боловсролын тогтолцоо энэ чиг хандлагад автахаас өөр юу ч хийж чадахгүй. Диавол Сатан хүмүүсийг уруу татаж, самууралд хүргэхийн тулд эдгээр зүйлийг хийдэг. Виртуал ертөнцөд амьдардаг хүмүүс хэвийн хүн чанарын амьдралтай холбоотой ямар ч зүйлийг сонирхдоггүй; тэд зүгээр л ажиллаж, сурах хүсэлгүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлд урхидуулсан мэт зөвхөн виртуал ертөнцөд ороход л санаа тавьдаг. Тэд уйдах юм уу, зарим нэг жинхэнэ ажил хийхийн оронд тоглоом тоглохыг хүсдэг бөгөөд яваандаа тоглоом тоглох нь тэдний бүхэл амьдрал болдог. Тоглоом тоглох нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэх шиг байдаг: Хүн үүнд донтсон бол түүнээс холдоход хэцүү болж, хаяхад маш бэрх болдог. Тиймээс залуу ч бай, хөгшин ч бай, хүмүүс ийм муу зуршилтай болсон бол хаях гэж хэцүүддэг. Зарим хүүхэд шөнөжин унтахгүй тоглоом тоглодог бөгөөд эх, эцэг нь тэднийг хянаж ч чаддаггүй, ажигладаг ч үгүй учраас хүүхдүүд компьютерын өмнө үхтлээ тоглоом тоглоод дуусдаг. Ингэх нь хэвийн хүмүүсийн хийх ёстой зүйл гэж чи хэлэх үү? Хэрвээ тоглоом тоглох нь хүмүүсийн хэвийн хүн чанарт хэрэгтэй байсан бол, энэ нь зөв зам байсан бол, хүмүүс яагаад үүнээс гарч чаддаггүй юм бэ? Тэд яаж ийм хэмжээнд хүртлээ татагдаж чадна вэ? Үүнийг баталж байгаа нэг зүйл нь энэ бол сайн зам биш юм. Энэ тэр зүйлийн төлөө онлайнаар хэсүүчилж, хортой зүйл харж, тоглоом тоглох—эдгээр нь хүмүүсийг урхидаж, хорлож ч чадна. Эдгээрийн аль нь ч явах сайн зам биш; эдгээр нь зөв зам биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Өнөөгийн нийгэмд хүмүүс үргэлж уруу татагддаг уу? Тэд алхам тутамдаа уруу татагддаг: Бүхий л төрлийн муу чиг хандлага, хэллэг, үзэл бодол, санаа, янз бүрийн хүмүүсийн тоо томшгүй ов мэх, уруу таталт, тэдний олон чөтгөр шиг төрх—энэ бүхэн чамайг уруу татдаг. Хэрвээ чи дотроо тодорхой үнэнээр зэвсэглэдэггүй, бодит биеийн хэмжээ чамд байхгүй бол эдгээр зүйлийг нэвт харж чадахгүй бөгөөд нэг бүр нь чиний хувьд урхи, уруу таталт байх болно. Нэг талаар, чамд үнэн байхгүй учраас өөр өөр төрлийн хүмүүсийн сатанлаг төрхийг нэвт харж чадахгүй, тэднийг давж чадахгүй; нөгөө талаар, үнэн-бодит байдалгүйгээр муу чиг хандлага, хорон муу үзэл бодол, утгагүй санаа, хэллэгийн элдэв төрлийг чи эсэргүүцэж чадахгүй. Эдгээр зүйл чамд тохиолдох үед цочир хүйтэрч, хамгийн багадаа чи ханиад хүрч, хамгийн муудаа жаварт цохиулдага шиг болно. Жаварт цохиулбал чи үхэж болох магадлалтай бөгөөд итгэлээ хаяж ч болзошгүй юм. Үнэн чамд байхгүй үед шүтлэггүй хүмүүсийн ертөнц дэх сатанлаг хэллэгийн хэдхэн үг чамайг мэхэлж, будилуулж орхино; Бурханд итгэх ёстой эсэх, Бурханд итгэх нь зөв эсэхийг чи мэдэхгүй болно. Өнөөдөр цугларахдаа чи сайн байдалтай байж магадгүй боловч, маргааш нь гэртээ очоод зурагтаар хайр сэтгэлийн тухай савангийн дуурийн хоёр анги үзээд л хорхойсдог. Орой унтахдаа залбирахаа мартаж, дараагийн анги хэзээ гарах бол гэдэг зүйлийг л оюун санаандаа бодож, тэгээд тэрийг үзсээр байдаг. Энэ савангийн дуурийг хоёр өдөр үзсэний дараа Бурхан зүрх сэтгэлээс чинь явчихсан байдаг. Чи телевизийн шоунд бүрэн автаж, дотроо “Надад хэзээ нэг дүрэлзсэн хайр дурлал тохиолдох бол? Тэгвэл амьдрал минь сайхан болно доо!” гэж боддог. Телевизийн шоуны хоёр анги харах өнцгийг чинь өөрчилж чадах юм бол чамд биеийн хэмжээ байна уу? Чи Сатаны хэллэгийг хүлээж авахдаа маш хурдан. Эдгээр муу чиг хандлагыг эсэргүүцэх биеийн хэмжээ байгаа гэдэгтээ чи итгэдэг үү? Бурханы нигүүлсэл чамайг хүлэмжид оруулжээ. Биеийн хэмжээ чинь ямар болохыг бүү март: Чи бол хүлэмжид байгаа, салхи, бороог тэсэж чадахгүй цэцэг билээ. Хэрвээ хүмүүс эдгээр уруу таталтыг тэсэж чадахгүй бол, тэдгээр нь үнэндээ юу болохыг харж чадахгүй бол, Сатан тэднийг хэзээ ч хамаагүй, хаанаас ч хамаагүй аваад явж чадна—хүмүүсийн биеийн хэмжээ ийм л өчүүхэн, жижиг билээ. Чамд үнэн-бодит байдал байхгүй учраас, үнэнийг ойлгодоггүй учраас, Сатаны бүх хэллэг чамд хор болдог; чихээр чинь орсон л бол чи гаргаж чадахгүй болно. Чи үүнийг сонсохгүй гэх боловч сонсохгүй байж яаж чадах юм бэ? Чи хоосон орчинд амьдардаг бил үү? Чи үүнийг сонсохоороо эсэргүүцэж чаддаггүй, үүний эсрэг зогсох хүчин мөхсөдөж, живдэг. Эдгээр зүйл амьдрал, бодол санаа, зан авирыг чинь удирдаж чаддаг; тэдгээр нь бүх зүйлийг чинь удирдаж, бүхий л амьдралыг чинь захирч, Бурханы өмнө ирэхийг чинь хүртэл болиулж чадна—ингэсэн тохиолдолд чиний хувьд бүх зүйл дуусаж, чи хаягдах болно. Энэ бол уруу таталт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Зүрх сэтгэлийг чинь Бурханаас холдуулах аливаа зүйлийг хийхээс чи зайлсхийхийг хичээх хэрэгтэй; зүрх сэтгэлийг чинь Бурханаас холдуулах аливаа зүйлийг хэлэхийг цээрлэх хэрэгтэй; Бурхан та хоёрыг хөндийрүүлэх эсвэл Бурханы талаар үзэл, эргэлзээг чамд төрүүлж болох юуг ч байсан уншиж, үзэхээс зайлсхийх хэрэгтэй; чамайг сөрөг болгож, доройтож, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх, мөн чамайг Бурханд эргэлзэж, Түүнийг эсэргүүцэж эсвэл Түүнээс холдоход хүргэх аливаа хүнээс зайгаа барьж, харилцахыг цээрлэх хэрэгтэй; чамд сургамжилж, тусалж, хангаж чадах хүмүүсээр чи өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй; чамайг үнэнд зэвүүцэж, жигшин, голж, үнэнд дургүй болгох аливаа зүйлийг хийхийг чи цээрлэх хэрэгтэй. Чи энэ бүгдийг зүрх сэтгэлийнхээ гүнд ухаарч ойлгох ёстой; чи амьдралыг сохроор туулж, “Би зүгээр л өдөр өдрөөрөө амьдарч, амьдрал намайг хаа хүргэнэ тийшээ очно; би зүгээр л зөнд нь орхиж, Бурханы зохион байгуулалтыг дагана” гэж хэлж болохгүй. Бурхан чамд зориулж орчин нөхцөл бүрдүүлж, чамд хүссэнээрээ сонголт хийх эрх чөлөөг өгсөн боловч чи хамтран ажилладаггүй; чи үргэлж шашингүй ертөнцөд дуртай, махан биеэ байнга зугаацуулж байдаг, үүрэгтээ үнэнч биш, хариуцлага үүрдэггүй хүмүүстэй үргэлж идэвхтэй холбоо тогтоодог. Хэрэв чи үргэлж энэ хүмүүстэй цагаа үрэх юм бол эцсийн үр дүн чинь ямар байх вэ? Чи яаж дуусах вэ? Тэр хүмүүс хэрхэн хувцасладаг, юу идэж, уух дуртай эсвэл өөр юу таалагддаг болон хүмүүс хоорондын зөрчил, маргааны талаар дэмий чалчдаг. Ийм уруу таталттай учрах үедээ чи зай барьж, зайлсхийхийг хичээхгүйгээр харин ч тэдний бүлэгтэй дотносож, орооцолдохыг хичээх юм бол чи аюулд орно; энэ бол бөөн уруу таталт! Ухаалаг хүн ийм уруу таталттай тулгарах үедээ “Надад ийм биеийн хэмжээ байхгүй, тиймээс би сонсохгүй, нэгдэхийг ч хүсэхгүй байна. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, хайрладаг ч үгүй, тиймээс би тэднээс холхон байж, ганцаараа суугаад Бурханы үгийг уншиж, сэтгэл санаагаа тайвшруулж, Бурханы үгийг эргэцүүлж, Бурханы өмнө очиход цагаа зарцуулах чимээгүй газар ольё” хэмээн бодож тэдгээрээс зайгаа барьдаг. Энэ бүх зарчим, зорилго нь: Нэгдүгээрт Бурханы үгээс өөрийгөө бүү холдуул; мөн хоёрдугаарт зүрх сэтгэлээ Бурханаас бүү хол төөрүүл. Ийм маягаар үнэн гэж юу болох тухай ойлголт дээрээ үндэслэн чи байнга Түүний өмнө амьдрах болно. Нэг талаар Тэр чамайг уруу таталтад орохоос хамгаалахын сацуу нөгөө талаар чамд онцгойлон сайхан сэтгэлээр хандаж, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг ойлгох боломжийг чамд олгож, үнэний янз бүрийн талын талаар гэрэлтүүлэлт, гэгээрэл өгөх болно. Түүнчлэн, үүргээ гүйцэтгэх тухайд Бурхан чамайг залж чиглүүлэх болохоор чи алдаа гаргахгүйн тулд чадах бүхнээ хийж, аливааг байнга зөв хийж, зарчмыг ойлгож чадна. Ийнхүү чи хамгаалагдах болно, үгүй гэж үү? Мэдээж хамгаалагдана гэдэг хамгийн агуу, эцсийн зорилго биш. Тэгвэл эцсийн зорилго нь юу вэ? Энэ бол бүхий л төрлийн хүн, хэрэг явдал, юмсаас сургамж авч, Бурханы хүслийг ойлгож, Түүний шаарддаг зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг байх; амиа зогсонги байлгахын оронд эерэг чиглэлд зогсолтгүй хөгжүүлэх явдал; энэ бол гагцхүү урдах ажлаа хийж, дэмий суухгүй байгаа ч ямар ч амийн өсөлтөд хүрэхгүй байх тухай асуудал биш. Энэ бол амийн өсөлтөд хүрэх зам мөр. Та нар эдгээр зүйлд хараахан хүрээгүй л байна уу?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Чи одоо чуулганд үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд ийм орчинд чамайг хүрээлж буй бүх хүн итгэгч тул энд чи Бурханд итгэх итгэлдээ тууштай байж чадна. Хэрэв чамайг ганцаарыг чинь шүтлэггүй хүмүүсийн дунд аваачиж тавиад, тэдэнтэй хамт байлгасан бол чи зүрх сэтгэлдээ Бурханыг тээсээр байж чадах уу? Зүрх сэтгэлд чинь юу байх вэ? Тэдэнтэй хамт байвал чи тун амархнаар тэдэнтэй яг адилхан болох бус уу? Тэгээд чи: “Санаа зовох хэрэггүй; Бурхан намайг асарч, хамгаалдаг” гэж хэлж магадгүй. Гэсэн ч чи дур зоргоороо байж, чиг хандлагыг дагаж, өөрөө ч мэдэлгүй өчүүхэн жижиг алдаа гаргах бөгөөд тэр даруйдаа дотроо “Өө Бурхан минь, намайг өөршөөгөөч; би үүнийг буруу хийчихлээ” гэж бодно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чамд буруутай санагдахаа больж, чи юу ч мэдрэхээ болино, тэгээд “Бурхан минь? Бурхан хаана байна вэ? Би Түүнийг яагаад харсангүй вэ?” гэж гайхширна. Бага багаар чи өөрчлөгдөнө. Чи яагаад тийм амархан өөрчлөгддөг вэ? Үнэн хэрэгтээ чи тэр үед л өөрчлөгддөг юм биш; чи одоогоор үнэн-бодит байдалгүй, хорвоо ертөнц болон Сатанд хамаарах бодол, харах өнцөг, зан чанар, ойлголтоос ангижраагүй байгаа юм. Эдгээр зүйл чиний дотор байсаар байгаа бөгөөд чи одоо ч тэдгээрт найдан амьдардаг; зүгээр л чи одоо Бурханы гэрт байгаа юм. Гаднаасаа бол Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж буй мэт харагддаг ч үнэндээ завхарсан зан чанар чинь хараахан шийдвэрлэгдээгүй, чиний доторх сатанлаг үзэл санаа, бодол хараахан цэвэрлэгдээгүй. Тиймээс биеийн хэмжээ чинь үнэхээр жижиг бөгөөд чи одоо ч аюултай шатандаа байгаа; чи одоо ч аюул, эрсдэлд байгаа. Чи сатанлаг зан чанартай бөгөөд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах чадвартай хэвээрээ байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд аль зүйл ёрын муу, тэдгээр нь ямар аюултай, Сатан яагаад тийм зүйл хийдэг, эдгээр зүйлийг хүлээн авсныхаа дараа хүмүүс ямар хоронд өртөмтгий байдаг, тэд юу болон хувирч чадах, Бурхан хүнээс ямар хүн байхыг шаарддаг, ямар зүйл хэвийн хүн чанарт хамаарах, аль нь эерэг, аль нь сөрөг болохыг танин мэдэх хэрэгтэй. Сөрөг талаас чи эдгээрийг танин мэдэх хэрэгтэй. Эерэг талаас чи үүргээ идэвхийлэн, эергээр биелүүлж, чин сэтгэл, үнэнч байдлаа өргөн барьж, заль мэх гаргалгүй, өөрийн үүрэг болон чамд даалгасан ажилд шүтлэггүй хүмүүсийн арга барил, гүн ухааныг ашиглахгүй байх ёстой. Тэгээд чи үнэний бүх тал руу орж, яваандаа Бурхан болон Түүний зан чанарын талаар ойлгодог болох ёстой. Тийнхүү чи өөрийн мэдэлгүй дотоод өөрчлөлтийг туулах болно: Чиний дотор илүү их эерэг зүйл, илүү цөөн сөрөг зүйл, илүү их идэвх санаачилгатай зүйл, илүү цөөн идэвхгүй зүйл байх болно; түүнчлэн чи ялган таних чадвараа урьдынхаасаа илүү ашиглаж чаддаг болно. Биеийн хэмжээ чинь энэ түвшинд хүртэл өсмөгц чи энэ дэлхий ертөнцийн янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, юмсыг ялган таних чадвартай болох бөгөөд дараа нь асуудлын мөн чанарыг нэвт харж чадна. Чи шүтлэггүй хүмүүсийн хийсэн хүүхэлдэйн киног үзлээ гэж бодъё: Энэ нь үзэж байгаа хүмүүст ямархуу хор дамжуулах, Сатан хүмүүсийн дотор ямар зүйл суулгахыг хүсдэг, энэ арга барил, чиг хандлагаараа Сатан ямар хүн чанарыг муутгахаар найддагийг чи харж чадна. Чи яваандаа эдгээр зүйлийг бүрэн дүүрэн нэвт шувт харж чаддаг болно. Тэдгээрийг хордохгүйгээр үзэж чаддаг болж, ялган таних чадвартай болбол тэр үед л чи жинхэнээсээ биеийн хэмжээтэй болох болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс эш татав

Хорвоогийн ёрын муу чиг хандлагыг дагах, завхарсан зан чанараа даган гажуудах амархан. Үнэн-бодит байдалтай, шударга ёсыг ухамсарласан, мөс чанар, эрүүл ухаантай хүн болохоор эрж хайх нь амаргүй бөгөөд үүнд хүрэхийн өмнө маш их зовох хэрэгтэй болно. Гэвч хэрэв чи тэгнэ гэж сэтгэл шулуудсан, эерэг зүйлсэд хайртай бол, чамд зүрх сэтгэл болон сүнсний аль аль нь байдаг, төлөв төвшин хүн бол энэ шаналлыг туулах нь үнэ цэнтэй санагдах бөгөөд үүнээс айхгүй. Хэрэв чи эерэг зүйлд бус, харин ёрын муу чиг хандлага, хорвоогийн хүмүүсийн дурладаг зүйлд хайртай бол үнэнийг олж авахад чамд жаахан хэцүү байж магад бөгөөд чи тэгж төвөг удах хэрэггүй гэж бодон, тийм шаналлыг туулах хүсэлгүй байж магадгүй. Учир нь чи ямар ч мөнгө, ямар ч шагнал, юу ч олж авахгүй, мөн нүдний чинь өмнө байгаа ашиг тус чамд харагдахгүй. Үл итгэгчдийн оюун санааны байдал ийм байдаг бус уу? Нүднийхээ өмнө үргэлж биет ашиг тус харахыг хүсдэг нь үл итгэгчдийн оюун санааны байдал юм. Та нар ер нь тийм байдалд байдаг уу? Хэрэв хүмүүс хэзээ нэгэн цагт тийм байдалд байвал энэ байдлаа эргэцүүлж, ойлгоод, дараа нь Бурханаар илчлэгдэж, задлан шинжлүүлэхийг зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч мэддэг байх ёстой. Тийм ёрын муу чиг хандлага дунд амьдарч байгаа энэ хорон муу эрин үед сайн хүн байх амаргүй. Шударга ёсыг ухамсарласан хүн байх ч амаргүй, үнэн-бодит байдалтай хүн байх бүр ч хэцүү бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байх бүр ч илүү хэцүү! Энэ нь хүмүүсийн шаналал туулахаар шийдсэнээс, эерэг зүйлс, шударга ёс, эрх тэгш, зөвт байдлыг ямар хэмжээнд хайрладаг эсэхээс шалтгаалдаг. Хэрэв зүрх сэтгэл чинь эдгээр зүйлийг дундаж хэмжээнд хайрладаг бол чи, “Эдгээр зүйл надад байсан ч, байгаагүй ч зүгээр. Хорвоод амьдарлаа гээд яасан ч байсан үхнэ гэсэн үг биш шүү дээ. Түүгээр ч барахгүй, ёрын муу чиг хандлага дагалаа гээд амьдрал минь хэцүү болохгүй. Амьдралыг ийм маягаар амьдрах зүгээр бус уу? Би яаж ч амьдарлаа гэсэн өөрийнхөө амьдралаар амьдрах л болно!” гэж бодно. Чи иймэрхүү сэтгэлгээтэй бол ахиц гаргаж чадахгүй байж магад. Өөрөөр хэлбэл, чи үнэнийг эрэлхийлэхээр тийм хатуу шийдээгүй, эерэг зүйлсийг хайрлах, шударга ёсны мэдрэмжтэй хүн байх зүтгэл чинь ч бас төдийлөн хүчтэй биш учраас чи үнэнийг олж авахгүй байх боломжтой. Гэвч хэн ч үүнийг олж авч чадахгүй гэж байгаа юм биш. Хүн бүр үүнийг яаж эрэлхийлдэг, мөн тэдний урам зоригоос энэ нь шалтгаалдаг. Та нарын урам зориг хэр их байна вэ? Энэ хорон муу хорвоо, ёрын муу хүн төрөлхтний талаарх ойлголт чинь хэр гүн гүнзгий вэ? Завхарсан зан чанарынхаа хүлээс, дөнгө, хор хөнөөлийг чи хэр гүн гүнзгий туулж мэдэрсэн бэ? Эерэг зүйлсийг гэх хайр, тэмүүлэл чинь хэр агуу вэ? Та нарын зүрх сэтгэлд маш өчүүхэн хүсэл, хумхын тоос төдий тэмүүлэл байдаг. Гэхдээ тэмүүлэл гэдэг хайртай адилгүй бөгөөд та нар тийм хайранд хүрч чаддаг байх ёстой. Энэ ч бас амаргүй. Хэрэв чи эдгээр зүйлийг зүрх сэтгэлийнхээ угаас үнэхээр хайрлаж, эдгээрт тэмүүлж, үнэнийг эрэлхийлж байхдаа шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, хувийн ашиг сонирхлоосоо татгалзаж чадвал энэ үйл явцын туршид тийм их шаналал туулж, тийм их төлөөс төлнө гэдэгтээ санаа зовохгүй. Хэрэв эерэг зүйлсийг чи дунд зэрэг хэмжээнд хайрладаг бол эдгээр зүйлийг орхих болохоороо харамсах сэтгэл төрнө. Чи үүнийг хийж тэвчихгүй бөгөөд эдгээрээс татгалзахад маш хэцүү байх болно. Энэ бүхнийг тооцож үз, бас үүнд чи үнэлгээ хийх шаардлага бий. Юуг үнэлэх вэ? Чи бүх талаараа юу харуулж, илэрхийлдэг, хэрхэн аашилдаг, эерэг зүйлстэй тулгарах үедээ зүрх сэтгэлд чинь юу байдаг, тэдгээрт хэрхэн ханддаг, чи ямар төрлийн хандлагатай, зүрх сэтгэл чинь төвлөрдөг эсэх, ёрын муу чиг хандлага юм уу ёрын муу зүйл хийж байгаа ёрын муу хүмүүстэй тулгарах үедээ зүрх сэтгэл чинь ямар хариу үйлдэл үзүүлдэг, тэдгээрт чи хэрхэн ханддаг, тэдгээрт дурлаж, баясаж, тэмүүлдэг эсэх, тэдгээрийн төлөө махран зүтгэдэг эсэх, тэдгээрийг хойш тавьж чадахгүй байх эсэх, аль эсвэл тэдгээрийг жигшиж, ой гутдаг эсэх, ямар төрлийн хүн болохыг чинь үнэлдэг. Үнэлгээ чинь эдгээр зүйлийг илчилнэ. Тэгвэл энэ үнэлгээг хийснийхээ дараа яах вэ? Өөрийгөө засаж залруулж, эерэг зүйлс болон үнэнийг эрэлхийлэх чадвартай байхаар мэрийх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Энэ нь улам бүр зугаа цэнгэлийн нүд гялбамертөнц шиг болсоор байгаа бөгөөд хүмүүсийн сэтгэл бүхэлдээ үүнд татагдаж, олон хүн урхидуулаад, өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх гаргаж, хар шид хийдэг хүмүүст асар олон тооны хүн мэхлэгдэнэ. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй, үнэн замд суурилаагүй бол энэхүү нүгэлт давлагаанд хамагдан одно. Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм. Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав

Тайлбар:

а. Жаварт цохиулах гэдэг нь Хятадын уламжлалт анагаах ухаанд ашигладаг нэр томьёо бөгөөд гадаад элементүүдээс үүдэлтэй хүнд, амь насанд заналхийлэх боломжтой, дотор ханиадыг хэлдэг.

Өмнөх: 147. Махан биеийн хамаатан садандаа хандах зарчмууд

Дараах: 149. Баяр ёслол, нийгмийн зан заншилд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх