132. Бусдад мөн чанарынх нь дагуу хандах зарчмууд

(1) Хүний үзэл, төсөөлөл, уламжлалт соёлд үндэслэн бусдыг хэзээ ч бүү хар. Тэднийг гагцхүү Бурханы үг-үнэнд тулгуурлан авч үзэх ёстой бөгөөд энэ нь төрөл бүрийн хүний мөн чанарыг тодорхой харах цорын ганц арга юм;

(2) Тухайн цаг мөчид хэр гүйцэтгэж буйд нь үндэслэн хүмүүсийг бүү тодорхойл. Цаг хугацааны явцад хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь тэдний мөн чанарыг шүүх ёстой бөгөөд энэ л бусдад эрх тэгш хандах цорын ганц арга юм;

(3) Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс, эсвэл гэм бурууг үйлдсэн боловч үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүст ёрын муу гэж хандах ёсгүй. Тэдэнд хайрын сэтгэлээр туслах ёстой;

(4) Мөн чанартаа ёрын муу хүн, муу ёрын сүнс, антихрист, үл итгэгч гэдэг нь батлагдсан цагт тэр хүнийг чуулганы тогтоосноор хөөж, зайлуулах ёстой;

(5) Эндүү ташаа үзэл бодлыг ахин дахин илчилдэг, үе үе Бурханы талаар үзэл өвөрлөдөг, Бурханаас хамгаалдаг хүмүүсийг үл итгэгчдийн тоонд оруулдаг. Тэднийг хөөж, зайлуулах учиртай.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстой талаар Бурханы үгэнд ямар зарчмыг дурддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханы хайртай хүмүүс бол чиний хайрлах ёстой яг тэр хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы үзэн яддаг хүмүүс бол бидний ч бас жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол тэд Бурханыг үзэн яддаг; тэд Бурханыг үзэн яддаг бол Бурхан тэдэнд гарцаагүй зэвүүцдэг. Тэгэхээр, эцэг эхээ үзэн яд гэж хэлсэн бол чи тэгж чадах уу? Эцэг эх чинь Бурханыг эсэргүүцэж, доромжилдог бол тэд Бурханыг үзэн ядаж, хараадаг хүмүүс гарцаагүй мөн. Ийм нөхцөлд чиний эцэг эх Бурханд итгэхэд чинь саад хийдэг бол, аль эсвэл саад хийдэггүй бол чи эцэг эхдээ яаж хандах ёстой вэ? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн” гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.” Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, яаж биеэ авч явдгаас биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг нэг нэгэнтэйгээ ижилхэн хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэнэ, харин мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, мөн ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, Миний айлддаг үгэнд итгэдэггүй хүмүүс одоо олон бий. Итгэдэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бүгд чөтгөрүүд юм!

Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд бөгөөд Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно. Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Ихэнх хүмүүс гэм буруу үйлдсэн. Жишээлбэл, зарим нь Бурханыг эсэргүүцэж, зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, зарим нь Түүний эсрэг гомдлын үг хэлж, бусад нь чуулганд хор хөнөөлтэй юм уу Бурханы гэрт хохиролтой зүйл хийсэн. Энэ хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Тэдний төгсгөл уг чанар болон хувиршгүй зан авирынх нь дагуу тодорхойлогдоно. Зарим хүн хорон муу, зарим нь тэнэг, зарим нь мунхаг, харин зарим нь араатнууд байдаг. Хүн бүхэн өөр. Зарим хорон муу хүн ёрын муу сүнсэнд эзэмдүүлсэн байдаг бол бусад нь диавол Сатаны боол юм. Уг чанарын хувьд зарим нь нэн хорлонтой, зарим нь тун ов мэхтэй, зарим нь мөнгөнд гойд шунадаг, харин бусад нь садар самуун байх дуртай. Хүн бүрийн зан авир өөр тул хүмүүсийг бүгдийг нь хувийн уг чанар, зан авирынх нь дагуу бүхэлд нь харах хэрэгтэй. Хүний мөнх бус махан биеийн зөн совингийн дагуу бол ямар ч хүн байсан гэсэн угаас чөлөөт хүсэлтэй байх зөн совинтой байдаг; энэ бол ердөө л аливаа зүйлийн талаар бодож чаддаг байх явдал—гэхдээ түүнд сүнслэг ертөнц рүү шууд нэвтрэх чадвар байхгүй. Энэ нь, чи жинхэнэ Бурханд итгэж, Түүний шинэ ажлын энэ үе шатыг хүлээн авахыг хүсэж байгаа ч хэн ч чамд сайн мэдээ түгээхээр ирээгүйтэй яг адилхан; зөвхөн Ариун Сүнсний ажил л чамайг гэгээрүүлж, хаа нэг тийш залж чиглүүлж байдаг: Тийм болохоор Бурхан ирээдүйд юуг гүйцэлдүүлэхийг мэднэ гэдэг чиний хувьд боломжгүй. Хүмүүс Бурханыг ухан ойлгож чадахгүй; тэдэнд тийм чадвар байхгүй, сүнслэг ертөнцийг шууд ухаарах юм уу Бурханы ажлыг нэгд нэггүй ойлгох чадвар ч байхгүй, тэнгэрэлч шиг үнэхээр дуртайяа Түүнд үйлчлэх чадвар бүр ч байхгүй. Бурхан хүмүүсийг байлдан дагуулж, шинэчилж, Өөрийнхөө илэрхийлдэг үнэнээр усалж, хангахаас нааш хүмүүс шинэ ажлыг хүлээн авч чаддаггүй. Хэрэв Бурхан энэ ажлыг хийхгүй бол тэдний дотор эдгээр зүйл оршихгүй бөгөөд энэ нь тэдний зөн совингоор шийдэгдэнэ. Тиймээс зарим хүн эсэргүүцэж, тэрсэлснээрээ Бурханы уур хилэн, үзэн ядалтыг өдөөдөг. Гэхдээ дараа нь тэдний зөн совинг бодолцож үзээд Бурхан тохиолдол бүрд өөрөөр хандаж, тохиолдол бүрийг тусад нь зохицуулдаг. Тиймээс Бурханы хийсэн аливаа ажил хэмжүүртэй байдаг. Тэр юуг, хэрхэн хийхээ мэддэг. Хүмүүсийн зөн совингоороо хийж чадахгүй зүйлийн тухайд Бурхан тэднээс үүнийг хий гэж шаардахгүй нь лавтай. Бурхан хүрээлэн буй орчин, тухайн үеийн байдал, бодит нөхцөл байдал, хүмүүсийн үйлдэл, зан авир, илэрхийллийнх нь дагуу хүн болгонтой харьцдаг. Бурхан хэнд ч шударга бус хандахгүй. Энэ бол Бурханы зөвт байдал билээ. Жишээлбэл, Ева могойн хүссэнээр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэн боловч Ехова Бурхан түүнийг зэмлэн, “Би чамд битгий ид гэж хэлээд байхад чи яагаад үүнийг идсэн юм бэ? Чи ялган таних чадвартай байх ёстой; могой чамайг уруу татах гэж л хэлсэн гэдгийг мэдэж байх ёстой” гэж хэлээгүй. Ехова Бурхан ингэж хэлээгүй, Еваг зэмлээ ч үгүй. Учир нь Тэр хүмүүсийг бүтээсэн болохоор тэд ямар зөн совинтой, тэр зөн совин нь юунаас бүтсэн, хүмүүс өөрсдийгөө ямар түвшинд хянаж чадах, тэд юу хийж чадахыг мэддэг. Бурхан хэн нэгнийг зохицуулах үедээ, хэн нэгэнд жигшил, зэвүүцлийн аль ч хандлагаар хандаж байсан гэсэн, мөн хүн тодорхой нөхцөл байдалд тодорхой зүйл хэлэх үед Бурхан тухайн хүний байдлыг маш сайн ойлгож байдаг. Хүмүүс Бурханыг зөвхөн бурханлаг чанартай, Тэр бол зөвт бөгөөд халдашгүй гэж дандаа боддог. Тэд Түүнийг ямар ч хүн чанаргүй, хүмүүсийн бэрхшээлийг харгалзан үздэггүй, Өөрийгөө тэдний оронд тавьдаггүй гэж үздэг; Тэрээр хүмүүсийг үнэний дагуу хэрэгжүүлэхгүй л бол шийтгэж, Өөрийг нь өчүүхэн ч болов эсэргүүцвэл санаж аваад, дараа нь тухайн хүнийг шийтгэнэ гэж боддог. Үнэндээ энэ нь огтхон ч тийм биш. Хэрэв Бурханы зөвт байдал, ажил, хүмүүст хандах хандлагын талаар иймэрхүү үзэл санаатай байдаг бол чи ноцтой андуурч байна. Бурхан хүмүүстэй ямар байр сууринаас харьцдаг нь хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй байдаг. Бурхан бол зөвт; Бурхан Өөрийн гэсэн зарчимтай бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бүх хүнийг бүрэн үнэмшүүлнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүнд хандах Бурханы хандлагын үндэс”-ээс эш татав

Хүний уг чанарт бүх хүнд түгээмэл байдаг тодорхой шинж чанар байдаг: эдгээрийг та нар мэдэж байх ёстой. Хүн бүхэн Бурханаас урвах чадвартай байдаг нь түгээмэл чанар, гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн эмзэг цэг байдаг. Зарим хүн үүнд дуртай, зарим нэг түүнд дуртай, зарим хүн үүнийг биширдэг, зарим нь түүнийг биширдэг. Эдгээр нь хүмүүсийн уг чанарын ялгаа юм. Зарим хүн асар их зовж байсан ч хатуужилтай байж чаддаг, харин зарим нь жаахан зовлонгийн дараа л сөрөг болж, гомдоллож эхэлдэг бөгөөд хатуужилтай байхад хэцүү байдаг. Нэг ижил үйл явдалтай тулгараад яагаад хүн бүр өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг вэ? Учир нь тэдний уг чанарт байгаа зүйл ялгаатай байдаг. Зарим хүний завхарсан зан чанар илүү хурцаар илэрдэг байхад өөр нэгнийх нь арай сулхан байдаг; гэхдээ мөн чанартаа бол тэд адилхан. Энэ бол түгээмэл шинж чанар. Хүний уг чанар ямар төрлийн хүн болохыг нь тогтоодог. Хэдийгээр түүнд бусадтай нийтлэг шинж чанар байсан ч адилхан төрлийн хүн биш байж болно. Яагаад би тэднийг адилхан төрлийн хүмүүс биш гэж хэлж байна вэ? Учир нь тэдний уг чанарт байгаа тэр зүйл тийм ч илэрхий, тийм ч хүчтэй биш байж болно. Жишээлбэл, хүсэл тачаал бол хүний түгээмэл шинж чанар. Хүн болгонд байдаг. Түүнчлэн энэ талыг ялан дийлэхэд маш хэцүү. Гэхдээ зарим хүний хувьд энэ нь нэн хүчтэй байдаг. Ийм асуудалтай тулгарах үедээ тэд ялан дийлж чаддаггүй тул бусад хүмүүстэй самуурч, эсвэл бусдыг самууралд хөтөлж чадна. Тэр хүмүүс уг чанартаа ёрын муу гэж хэлж болно. Зарим хүн ийм асуудалтай тулгарахаараа бага зэрэг сул дорой болдог, эсвэл завхай хүсэл бага зэрэг мэдэрдэг ч ичгэвтэр зүйл хийдэггүй, өөрсдийгөө хянаж, тийм үйлээс зайлж чаддаг. Энэ тохиолдолд чи тэр хүмүүс уг чанартаа ёрын муу гэж хэлж болохгүй. Махан бие байгаа цагт дур тачаал үргэлж орших болно. Зарим хүн завхайралдаа ташуурч, хүссэн болгоноо садарлан хийдэг. Гэтэл зарим хүн огт тийм биш байдаг. Тэд үнэнийг эрэлхийлж, үнэнд суурилан үйлдэж, махан биеийг хаяж чаддаг. Хэдийгээр тэдэнд махан биеийн хүсэл тачаал байдаг ч биеэ өөрөөр авч явдаг. Үүгээрээ хүмүүс ялгаатай байдаг. Зарим хүн мөнгөнд шунадаг; мөнгө, сайхан зүйл харахаараа тэдгээрийг өөртөө авахыг хүсдэг бөгөөд тэдний эзэмших хүсэл онцгой хүчтэй. Энэ хүмүүсийн уг чанар шунахай, сувдаг. Тэд аливааг харахаараа шунадаг; бүр чуулганы арван хэдэн мянган юань хүртэл хэмжээний мөнгийг үрж, хулгайлж зүрхэлдэг; их мөнгө байх тусам бүр ихийг авч зүрхэлдэг; тэд зүгээр л Бурханаас эмээдэггүй. Энэ бол шуналт уг чанар. Зарим хүн чуулганы 10 юм уу 20 юанийг үрсэн бол мөс чанар нь зулгаадаг. Тэд яаравчлан Бурханы өмнө сөхрөн сууж, залбирдаг бөгөөд харууслын нулимс унаган Бурханаас өршөөл эрдэг. Хүн болгонд сул тал бий: Чи энэ хүнийг сувдаг хүн гэж хэлж болохгүй—энэ бол ердөө л завхарсан зан чанарын илэрхийлэл юм. Зарим хүн бусдыг шүүх дуртай байдаг. Тэд: “Энэ залуу чуулганы цөөн хэдэн юанийг үрсэн мөртөө одоо хэр нь Бурханы өмнө залбирахаар очсонгүй. Дараагийн удаа бүр зуу зуугаар нь үрж өгнө дөө. Тэр бол шуналтай эр!” гэдэг. Ингэж ярих нь зөв биш. Хүмүүс завхарсан зан чанартай байгаа цагт хэвийн сул талуудтай байх нь гарцаагүй. Хүний зарим сул тал завхарсан зан чанарынх нь нэг хэсгийг бас бүрдүүлж байдаг хэдий ч завхарсан зан чанар болон тиймэрхүү уг чанарын хооронд ялгаа бий. Чи бүгдийг нь нэгтгэн дүгнэж, эсвэл хүмүүсийг дур зоргоороо шүүж болохгүй. Бусдыг шүүх нь тэдэнд хамгийн их хор хөнөөл учруулдаг. Хэрэв чи аливааг ялган таньж, эсвэл тодорхой харж чадахгүй байгаа бол хүмүүсийг гомдоохгүйн тулд үндэслэлгүй мэдэгдэл хийхээс зайлсхий. Үнэнийг ойлгохгүйгээр ярьж, үйлдэх нь зарчимгүй хэрэг бөгөөд өөрт ч, өрөөлд ч ашиггүй юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн уг чанар хоорондоо төстэй, мөн ялгаатай гэдгийг хүн ойлгох ёстой”-ээс эш татав

Петр Есүсийг дагаж эхэлсний дараа төрөлхийн илчлэлүүд тохиолдсон хэдий ч уг чанартаа тэрээр анхнаасаа Ариун Сүнсэнд захирагдаж, Христийг эрж хайх хүсэлтэй нэгэн байсан юм. Тэрээр Ариун Сүнсэнд жинхэнээсээ дуулгавартай байв: Тэр нэр алдар, эд хөрөнгө хөөгөөгүй, харин үнэнд дуулгавартай байхаар зорьж байлаа. Петр хэдийгээр Христийг мэддэг гэдгээ гурван удаа үгүйсгэж, Эзэн Есүсийг сорьсон ч хүний тийм өчүүхэн сул тал нь түүний уг чанартай ямар ч холбоогүй байсан ба ирээдүйн эрэл хайгуулд нь нөлөөлөөгүй, мөн түүний сорилт антихристийн үйл байсан гэдгийг хангалттай баталж чадахгүй. Хүний хэвийн сул тал бол дэлхий дээрх бүх хүнд байдаг зүйл—Петр өөр байх ёстой гэж чи бодож байна уу? Петр хэд хэдэн тэнэг алдаа хийсэн учраас хүмүүс түүний талаар тодорхой үзэл бодол өвөрлөдөг бус уу? Паулын хийсэн бүх ажил, бичсэн бүх захидлаас болж хүмүүс Паулыг ихэд биширдэг бус уу? Хүн яаж хүний мөн чанарыг нэвт харж чадах юм бэ? Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс тийм ялихгүй зүйлийг харж чадна биз дээ? Петрийн олон жилийн шаналгаат туршлага нь Библид тэмдэглэгдээгүй хэдий ч Петрт бодитой туршлага байгаагүй, эсвэл Петр төгс болгуулаагүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Бурханы ажлыг хүн яаж бүрэн ухан ойлгож чадах юм бэ? Библи дэх бичвэрүүдийг Есүс биечлэн сонгоогүй, харин дараагийн үеийнхэн эмхэтгэсэн. Тийм болохоор Библид бичигдсэн бүхнийг хүний санаагаар сонгосон бус уу? Түүнчлэн Петр, Паул хоёрын төгсгөлийг захидлуудад тодорхой өгүүлээгүй, иймээс хүн өөрийн үзэмжээр, мөн өөрийн дур сонирхлоор Петр, Паул хоёрыг үнэлдэг. Паул маш их ажил хийсэн учраас, түүний “хувь нэмэр” асар их байсан учраас тэрээр олон нийтийн итгэлийг олсон. Хүн зөвхөн өнгөц байдалд анхаарал хандуулдаггүй гэж үү? Хүн яаж хүний уг чанарыг нэвт харах чадвартай байх юм бэ? Үүнээс гадна, Паул олон мянган жилийн турш шүтлэг бишрэлийн бай байсан болохоор түүний ажлыг хэн яаран үгүйсгэж зүрхлэх юм бэ? Петр ердөө л загасчин байсан, иймээс түүний хувь нэмэр яаж Паулынх шиг их байж чадах юм бэ? Тэдний оруулсан хувь нэмрийн тухайд бол Паул Петрээс өмнө шагнуулах ёстой байсан ба Паул Бурханы сайшаалыг хүртэхэд илүү тохирсон нэгэн байх ёстой байлаа. Паулд хандахдаа Бурхан ердөө л билиг авьяасаар нь дамжуулан түүнийг ажиллуулсан, харин Бурхан Петрийг төгс болгосон гэж хэн төсөөлж чадах билээ? Ямартай ч Эзэн Есүс бүр эхнээсээ л Петр, Паул хоёрын төлөө төлөвлөгөө зохиосон юм биш: Харин ч тэд төрөлхийн уг чанарынхаа дагуу төгс болгуулж, эсвэл ажилласан юм. Иймээс хүмүүсийн хардаг зүйл нь ердөө хүний гадаад талын хувь нэмэр байдаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний мөн чанар, түүнчлэн эхнээсээ хүний эрэлхийлдэг зам болон хүний эрэл хайгуулын ар дахь сэдэл юм. Хүмүүс өөрсдийн үзлийн дагуу, өөрсдийн үзэмжээр хүнийг хэмждэг ч хүний эцсийн төгсгөл нь түүний харагдах байдлаар тодорхойлогддоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Хэнд ч хайр, тус, тэвчээрээр хандаж чаддаг атлаа Бурхантай л эвлэршгүй, өстөн дайсан нь байдаг, тиймэрхүү төрлийн хүн бий. Үнэнийг хөнддөг, Бурханы хэлж, шаарддаг зүйлийг хөнддөг зүйлтэй тулгарах үедээ тэд үүнийг зүгээр нэг хүлээн зөвшөөрч чадалгүй алхам тутамдаа бэрхшээл үүсгэж эргэлзээ төрүүлж, үзэл түгээгээд зогсохгүй Бурханы гэрийн ажилд хөнөөлтэй олон зүйл хийж, бүр ямар нэг зүйл өөрсдийнх нь ашиг сонирхлыг хөндөх үед босож, Бурханы эсрэг эсэргүүцэл үүсгэх ч чадвартай байдаг. Энэ ямар төрлийн хүн бэ? (Бурханыг үзэн яддаг хүн.) Бурханы эсрэг үзэн ядалт нь бүх хүний уг чанарын нэг тал бөгөөд бүгд ийм мөн чанартай байдаг; гэвч зарим хүнд энэ нь тийм ноцтой байдаггүй. Тэгвэл ийм төрлийн хүн яагаад Бурханыг тэгж их үзэн яддаг юм бэ? Тэд Бурханы дайсан; диавол байдаг—ний нуугүй хэлэхэд тэд бол амьд чөтгөрүүд! Бурханы авардаг хүмүүсийн дунд тийм амьд чөтгөрүүд бий юу? (Үгүй.) Иймээс та нар чуулган дахь зарим хүнийг ийм төрлийн амьд чөтгөр гэдгийг оновчтой олж тогтоовол тэднийг тухайн газраас даруй цэвэрлэх ёстой. Хэрэв хүн ерөнхийдөө нэлээд сайхан аашилдаг боловч байдалдаа зөвхөн хоромхон зуурын гажуудал гаргасан бол, үнэнийг ойлгоход дэндүү өчүүхэн биеийн хэмжээтэй бөгөөд өчүүхэн саад хийж, үймээн үүсгэдэг боловч энэ зан авир нь тууштай биш, уг чанартаа тийм хүн биш бол тэднийг авч үлдэж болно. Жаахан муу хүн чанартай хэдий ч нэг талаараа хүчтэй зарим хүн бий: Тэд үйлчлэл үзүүлэх хүсэлтэй, зовоход бэлэн байдаг; тэд ердөө л халдахыг тэвчдэггүй, өөрт нь халдсан хэний ч эсрэг тэмцэх боловч халдахгүй бол маш хэвийн байдаг. Мөн тэд бусдыг хохироон байж олз ашиг олоогүй. Тийм хүмүүсийг мөн авч үлдэж болно, тэд заавал аврагдана гэж хэлж болохгүй ч тэд ядаж үйлчлэл үзүүлж болох бөгөөд эцсээ хүртэл үйлчилж чадах эсэх нь тэдний хувийн эрэл хайгуулаас шалтгаалдаг. Гэвч тийм хүн нь амилсан чөтгөр, Бурханы дайсан байвал тэд хэзээ ч аврагдаж чадахгүй. Энэ нь гарцаагүй бөгөөд тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Заримд нь гэмших боломж олгож, сургамж өгөхийн тулд цэвэрлэдэг; бусдыг нь жинхэнэ уг чанараа харуулж, аврагдах аргагүй болсон тул цэвэрлэдэг. Хүн болгон өөр. Цэвэрлэгдсэн зарим хүн сэтгэлээр унасан, харанхуй байдлаа үл харгалзан үүргээ орхилгүй үргэлжлүүлэн биелүүлдэг—тэд үүргээ огт хийдэггүй хүмүүсээс өөр байдалтай байдаг бөгөөд тэдний явдаг зам ялгаатай юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Өчүүхэн бага хөдөлмөрлөх юм уу эрсдэлтэй юм хийвэл гавьяа байгууллаа гэсэн үг бөгөөд үйлдлийнхээ дагуу үнэхээр сайшаагдваас зохистой гэж боддог хүмүүс чуулгануудад бий. Гэхдээ үнэнд хандах тэдний зан чанар, хандлага жигшүүртэй; тэд үнэнийг огт хайрладаггүй бөгөөд энэ нь дангаараа тэднийг жигшүүртэй болгодог. Ийм хүмүүс үнэ цэнгүй. Хүмүүс тааруухан хэв чанартай, зарим нэг алдаа дутагдалтай, Бурханыг эсэргүүцдэг завхарсан зан чанар юм уу мөн чанартай байлаа гээд Бурхан тэдэнд ой гутаж, тэднээс зайгаа барьдаггүй. Тэгэх нь Бурханы хүсэл биш бөгөөд хүнд хандах хандлага нь биш. Бурхан хүмүүсийн тааруухан хэв чанарыг үзэн яддаггүй, тэдний мунхаглалыг үзэн яддаггүй, мөн тэд завхарсан зан чанартай гэдгийг үзэн яддаггүй. Харин хүмүүс үнэнд дургүйцэхийг Бурхан үнэхээр үзэн яддаг. Хэрвээ чи үнэнийг жигшдэг бол гагцхүү үүнээс чинь л болж Бурхан чамд хэзээ ч баярлахгүй. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрэв чи үнэнийг жигшдэг, үнэнийг хайрладаггүй, Бурхан үнэнийг илэрхийлэх үед хайхрамжгүй, зэвүүн, бардам аашилдаг, тэр ч бүү хэл, зэвүүцэж, эсэргүүцэж, голдог бол эдгээр илрэлээс үүдэн Бурханд жигшигдэх бөгөөд аврагдахгүй. Хэв чанар жаахан муутай, Бурханд нэг их удаан итгээгүй, үргэлж алдаа гаргадаг, тэнэг зүйл хийдэг байлаа ч үнэнийг хайрладаг бол, Бурхан үнэнийг нөхөрлөх үед үүнийг нь хайрладаг бол, үнэн болон Бурханы үгэнд үнэнч шударга, чин сэтгэлийн, ирмүүн хандлагаар ханддаг бол, хэрэв үнэнийг эрхэмлэн нандигнадаг бол Бурхан чамд өршөөнгүй хандана. Чи үнэнд чин сэтгэлээсээ, ирмүүн хандлагаар ханддаг, чин үнэнч зүрх сэтгэлтэй байгаа тул чиний мэдлэггүй, муу хэв чанарт Бурхан түүртэхгүй; Бурханы үнэлдэг зүйл бол зүрх сэтгэл, хандлага бөгөөд чамд Бурхан мөнхөд өршөөнгүй хандах тул аврагдах найдвар чамд бий. Нөгөө талаар, чи цэвдэг сэтгэлтэй, өөрийгөө өөгшүүлдэг, үнэнийг жигшдэг, Бурханы үг болон үнэнд хамаатай бүх зүйлийг бүгдийг нь хайрладаггүй, хэзээ ч анхаардаггүй, зүрх сэтгэлийнхээ угаас дайсагнаж, зэвүүцдэг бол Бурхан чамд ямар хандлагаар хандах вэ? Жигшиж, зэвүүцэж, тасралтгүй хилэгнэнэ. Бурханы зөвт зан чанарт ямар хоёр шинж илэрхий байдаг вэ? Арвин өршөөл, асар их уур хилэн. “Арвин өршөөл” дэх “арвин” гэдэг нь Бурханы өршөөл бол хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, хамгийн агуу хайр гэсэн үг—“арвин” гэдэг нь ийм утгатай. Зарим хүн мунхаг, хэв чанар муутай байдаг учраас Бурхан ийнхүү үйлдэх хэрэгтэй болдог. Чи үнэнийг хайрладаг боловч мунхаг, муу хэв чанартай учраас Бурхан чамд гагцхүү арвин өршөөлөөр хандахаас өөр аргагүй. Өршөөл нь тэвчээртэй, хүлээцтэй байдлыг агуулдаг: Чамайг үнэнийг бага багаар ойлгож, аажмаар өсөж том болоосой гэсэндээ мэдлэггүй байдалд чинь Бурхан хүлээцтэй, тэвчээртэй хандаж, чамайг дэмжих, хангах, туслахын тулд хангалттай итгэл, хүлээцтэй байдлыг чамд өгдөг. Энэ юун дээр үндэслэдэг вэ? Үнэнийг хайрлаж, хүсэн мөрөөсдөг, Бурханд болон Бурханы үг, үнэнд чин үнэнч хүний хандлагад үндэслэдэг. Эдгээр нь хүмүүсээс харагдах ёстой үндсэн зан авир юм. Харин хүн үнэнийг үзэн ядаж, жигшиж, голж, зэвүүцдэг, хэнтэй ч, хэзээ ч үнэнийг нөхөрлөдөггүй, гагцхүү хэрхэн ажилласан, хэр их туршлагатайгаа ярьж, өөрийн туулсан бүхний тухай, Бурхан өөрийг нь хэрхэн өндрөөр үнэлж, асар их даалгавар даалгасан тухай гэх мэт авьяас билгийнхээ ийм хөрөнгө, амжилтын талаар л ярьж, эдгээр зүйлийг ашиглан онгирохоос биш, хэзээ ч үнэнийг нөхөрлөж, Бурханд гэрчлэл хийж, үнэн болон Бурханы мэдлэгтэй холбоотой ойлголт, туршлагаа нөхөрлөдөггүй бол тэд үнэнийг зэвүүцэж байгаа хэрэг бус уу? Энэ нь үнэнийг хайрладаггүйн илрэл юм. “Тэд үнэнийг хайрладаггүй юм бол номлол сонсож яаж чадах юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Номлол сонсдог хүн бүхэн үнэнийг хайрладаг гэж үү? Зарим хүн зүгээр л хэлбэрдэж, бусдын өмнө аргагүйн эрхэнд дүр эсгэн, чуулганы амьдралд оролцохгүй бол Бурханы гэр итгэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж айдаг. Үнэнд хандах ийм хандлагыг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Тэд үнэнийг хайрладаггүй, харин жигшдэг гэж Бурхан хэлдэг. Үхэх амьдрах эсэхэд нь хамгийн чухал, биеэ тоосон зан, ов мэхтэй байдлаас ч илүү нэн чухал нэг зүйл тэдний зан чанарт бий: Энэ нь үнэнийг жигших сэтгэл. Бурхан үүнийг хардаг. Бурхан зөвт зан чанартай болохоор ийм хүмүүст яаж ханддаг вэ? Тэрээр тэдэнд хилэгнэдэг. Бурхан хүнд хилэгнэх үедээ түүнийг зэмлэж, аль эсвэл сахилгажуулж, шийтгэдэг. Хэрэв тэр Бурханыг албаар эсэргүүцдэггүй бол Бурхан одоохондоо тэвчээр гаргаж, ажиглах бөгөөд тухайн нөхцөл байдал юм уу бусад объектив шалтгаанаас үүдэн энэхүү үл итгэгчийг түр зуур Өөрт нь үйлчлэл үзүүлэхэд ашиглана. Гэхдээ орчин нь бүрдэж, цаг нь болмогц энэ хүмүүсийг Бурханы гэрээс хөөн гаргана, учир нь тэд үйлчлэл үзүүлэхэд ч тэнцдэггүй. Бурханы уур хилэн ийм байдаг. Бурхан яагаад ийм их хилэгнэдэг юм бэ? Учир нь үнэнийг жигшдэг ийм хүмүүсийн төгсгөл, ангиллыг Бурхан тодорхойлсон байдаг. Бурхан тэднийг Сатаны хуаранд ангилдаг бөгөөд тэдэнд хилэгнэж, тэднийг жигшдэг тул хаалгаа хааж, Бурханы гэрт хөл тавихыг нь үл зөвшөөрч, аврагдах боломж олгодоггүй. Энэ нь Бурханы уур хилэнгийн нэг илрэл юм. Түүнчлэн Бурхан тэднийг Сатан, бузар чөтгөрүүд, муу ёрын сүнснүүд, үл итгэгчидтэй нэг түвшинд тавиад, цаг нь болохоор таягдан хаяна. Энэ нь тэднийг зохицуулах нэг арга бус уу? Бурханы уур хилэн ийм байдаг. Тэгвэл таягдан хаягдсаных нь дараа тэднийг юу хүлээж байдаг вэ? Тэд Бурханы нигүүлсэл, ерөөл, авралыг дахин хэзээ ч эдлэхгүй.

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн бүрийг аварч, хэнийг ч бүү мөхөөсэй гэж хүсдэг гэгддэг байсан. Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг аврах тухайд Бурхан ийм хандлага, мэдрэмжтэй байдаг. Бурханы хүсэл энэ боловч үнэндээ олон хүн Бурханы авралыг хүлээн авдаггүй; тэд Сатанд харьяалагддаг бөгөөд аврагдахгүй. Бурханы хайр хязгааргүй, энгүй их, хүчирхэг боловч үнэнийг жигшдэг хүмүүст Бурхан хайр, авралаа чөлөөтэй олгохыг хүсдэггүй, Тэр хэзээ ч тэгэхгүй гэх үг нь бүхий л хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг харуулдаг. Бурхан ийм хандлагатай байдаг. Үнэнийг жигшинэ гэдэг юутай адилхан бэ? Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг мөн үү? Бурханд илт дайсагнаж байгаа хэрэг мөн үү? Энэ бол “Таны хэлж байгаа үгийг би сонсох дургүй. Би дургүй байгаа бол үнэн биш гэсэн үг, үүнийг би үнэн гэж үзэхгүй. Би хүлээн зөвшөөрч, дуртай байгаа цагт л энэ нь үнэн байх болно” гэж Бурханд улайм цайм хэлж байгаатай адилхан. Үнэнд тэгж хандах нь Бурханд илэрхий дайсагнаж байгаа хэрэг бус уу? Хэрэв чи Бурханд илт дайсагнаж байгаа бол Бурхан чамайг аврах уу? Үгүй. Бурханы уур хилэнгийн шалтгаан бол яг энэ. Үнэнийг жигшдэг ийм хүмүүс Бурханд дайсагнасан мөн чанартай байдаг. Ийм мөн чанартай хүмүүсийг Бурхан хүн хэмээн үздэггүй; харин дайсан, чөтгөр гэж үздэг бөгөөд тэднийг хэзээ ч аврахгүй. Энэ нь Бурханы уур хилэнгийн илрэл юм… Бурхан нэг хүн юм уу нэг төрлийн хүнд асар их хилэгнэдэг нь учир шалтгаантай. Энэ шалтгаан нь Бурханы хүслээр тодорхойлогддоггүй, харин тухайн хүний үнэнд хандах хандлагаар тодорхойлогддог. Хүн үнэнийг жигших үед аврагдах найдлага нь талаар өнгөрдөг; энэ нь уучилж болох, болохгүй нүгэл биш, нэг хэлбэрийн ааш авир, аль эсвэл тэднээс зуурдхан илчлэгддэг зүйл биш; харин хүний уг чанар-мөн чанар бөгөөд Бурхан тийм хүмүүсийг хамгийн их жигшдэг. Хэрэв хааяа чамаас ийм зүйл илчлэгддэг бол энэ нь үнэнийг ойлгодоггүй, мөн хайгуул хийж, Бурханы гэгээрэл, тусламжийг авах хэрэгтэй байгаагаас чинь болдог уу, аль эсвэл үнэнийг зүрх сэтгэлийнхээ угаас зэвүүцдэгээс чинь болдог уу гэдгийг эргэцүүл. Хэрэв чиний уг чанар-мөн чанар тийм бол, хэрэв чи үнэнийг хэзээ ч хайрлаагүй, зүрх сэтгэлдээ үнэнийг зэвүүцэж, жигшдэг, үзэн яддаг бол асуудалд орсон гэсэн үг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Өмнөх: 131. Бусдад эрх тэгш хандах зарчмууд

Дараах: 133. Итгээд удаагүй ах эгч нарт хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх