137. Удирдагч, ажилчдад хандах зарчмууд

(1) Бурханы сонгосон хүмүүс Бурханыг агуу гэж дээдлэх ёстой бөгөөд ямар ч удирдагч, ажилчныг хүндэлж, шүтэх ёсгүй. Тэд бүх зүйл дээр Бурханд болон үнэнд захирагдаж, хүмүүст хянуулахгүй байх ёстой;

(2) Үг, үйлдэл нь Бурханы үг болон үнэнтэй нийцдэг, Бурханыг өргөмжилж, гэрчилж чаддаг зөв хүмүүс мөн л бол удирдагч, ажилчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой;

(3) Хэрэв удирдагч, ажилчид завхрал илчилж, аль эсвэл үйлдэл нь үнэн-зарчимд нийцэхгүй байвал алдааг нь нөхөрлөлөөр залруулах ёстой. Тэднийг сохроор дуулгавартай дагах ёсгүй;

(4) Хэрэв ямар нэг удирдагч, ажилчин ажлын зохицуулалтыг зөрчих байдлаар дур зоргоороо үйлддэг хорлогч бол тэднийг хуурамч удирдагч, антихрист гэж тооцон, илчилж, халах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хийдэг зүйл нь зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол чи түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. “Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!” гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү? Тэгэхээр чи хорлогдвол тэр нь зүй ёсны хэрэг биш үү? Бурхан чамайг хорлогдоход хүргэсэн үү? Чи үүнийг өөр дээрээ авчирсан. Чи антихристийг удирдагчаа болгож, түүнд ах эгч мэт хандсан—энэ нь чиний буруу юм. Антихристэд хүн ямар хандлагаар хандах ёстой вэ? Түүнийг ил болгож, түүний эсрэг тэмцэх ёстой. Ганцаараа ингэж чадахгүй бол олуулаа нэгдээд, түүнийг мэдээлэх ёстой. Дээд түвшний тодорхой удирдагч, ажилчин антихристийн замаар алхаж, ах эгч нарыг зовоож, бодитой ажил хийлгүй, байр суурийн ашиг тусад шунаж байгааг олж илрүүлмэгцээ зарим хүн тэдгээр антихристийг халуулах өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ хүмүүс гайхалтай зүйл хийсэн! Хүмүүс үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, мөн Сатанд хянуулах ч үгүй, хууртах ч үгүй байгааг энэ нь харуулдаг. Түүнчлэн антихристүүд болон хуурамч удирдагчид чуулганд ноёлох байр суурь эзэлдэггүй, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэн төрхөө хэт илэрхий харуулж зүрхэлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв өөрсдийгөө үнэхээр илчилбэл тэднийг хянаж, илрүүлж, хөөх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, үнэнийг чин сэтгэлээсээ ойлгодог хүмүүсийн зүрх сэтгэлд хүний байр суурь, нэр төр, эрх мэдэл шийдвэрлэх зүйлс биш байдаг; хүмүүс Бурханд итгэхдээ ямар зам дагах учиртайг, мөн удирдагч, ажилчдад хэрхэн хандах ёстойг үнэнийг ойлгодог бүх хүн ялган таньж, тунгаан бодож, эргэцүүлж чаддаг. Түүнчлэн тэд, хүмүүс хэнийг дагах ёстой, ямар зан авир хүмүүсийг дагаж байгаад тооцогддог, ямар зан авир Бурханыг дагаж байгаад тооцогддог талаар бодож эхэлдэг. Эдгээр үнэнийг хэдэн жилийн турш эргэцүүлж, үргэлж номлол сонссоноор тэд Бурханд итгэх тухай үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож аваад, улмаар бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байдаг. Тэд Бурханд итгэх зөв замаар орсон байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

чуулган дахь удирдагч, ажилчдын түвшин ямар байх нь хамаагүй, та нар Бурханд итгэж, авралд хүрэхийн тулд байнга тэднийг шүтэж, бүх зүйл дээр тэдэнд найддаг бол энэ түлхээс өөрөө буруу юм. Тэд бол удирдагчдын дундах хэргэм зэргээсээ үл хамааран эгэл жирийн хүмүүс хэвээр бөгөөд хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн өөрөөсөө дээр, илүү мундаг, илүү чадварлаг ба тэд чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол энэ нь буруу—энэ чиний төөрөгдөл. Тэгвэл ийм төөрөгдөл ямар үр дагаварт хүргэдэг вэ? Энэ төөрөгдөл, ийм ташаа ойлголт удирдагч нараа бодит байдалд нийцэхгүй шаардлагатай өөрийн эрхгүй жишиж үзэхэд хүргэнэ; үүний зэрэгцээ чи тэдний эв дүй, гял цал арга барил гэгчид, чадвар, авьяас билигт гүнээ татагдсаар нэг л мэдэхэд тэднийг шүтэж, тэд чиний Бурхан болсон байх болно. Тэднийг үлгэр дуурайл, шүтэх объект болгож эхэлсэн мөчөөс авхуулаад тэдний дагалдагчдын нэг болох мөч хүртэлх тэр зам бол чамайг Бурханаас өөрийн эрхгүй холдуулах зам юм. Тэгээд чи Бурханаас аажмаар алслан одож байхдаа ч хүртэл Бурханыг дагаж байгаа, Бурханы гэрт, Бурханы дэргэд байгаа гэж итгэсэн хэвээр байх болно. Гэвч Сатаны завхруулсан хүн, тэр ч бүү хэл, нэг антихрист чамайг нэг л мэдэхэд холдуулчихсан байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи антихристүүдийн янз бүрийн зан чанар, ажилладаг арга замыг, түүнчлэн үйлдлийнх нь уг чанар, ашиглах дуртай арга барил, заль мэхийг нарийвчлан ойлгож, ялган таньж чаддаг байх ёстой; бас та нар өөрсөд дээрээ ажиллахаас эхлэх ёстой. Бурханд итгэдэг атлаа хүнийг шүтэх нь зөв зам биш. “За, удирдагчдаа ингэж шүтэх учир надад бий—шүтдэг удирдагчид маань миний үзэл, төсөөлөлд нийцдэг юм” гэж зарим нь хэлж магад. Бурханд итгэдэг атлаа яагаад хүнийг шүтэх гэж зүтгэдэг юм бэ? Эцсийн эцэст, хэн чамайг аврах юм бэ? Хэн чамайг үнэхээр хайрлаж, хамгаалдаг юм бэ—чи үнэхээр ойлгож чадахгүй нь гэж үү? Чи Бурханыг дагаж, Түүний үгийг сонсдог, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлддэг, үнэн-зарчимд нийцэлтэй байвал үнэнийг дуулгавартай дагах нь чамд хангалтгүй байна гэж үү? Шүтдэг хүнээ олж дагана гэж чи зүтгэдэг—яагаад чи Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэх нь үүнээс харагдана. Чи янз бүрийн хүн, үйл явдлыг ялгаж салгах үнэнээр зэвсэглэж, төрөл бүрийн үйл явдал болон хүний харуулдаг бүх арга замыг ялган таньдаг болж, ямар төрөлхийн чанар, зан чанар илчлэгдэж буйг бүх тохиолдолд мэддэг болох зэргээр өөр дээрээ ажиллахаас эхлэх ёстой; чи өөрөө ямар төрлийн хүн юм, эргэн тойрныхон чинь ямар төрлийн хүмүүс юм, ямаршуу хүмүүс чамайг удирдаж байна гэдгийг бас ойлгох ёстой. Тэднийг чи алдаа мадаггүй үнэлж чаддаг байх ёстой. Үнэнээр зэвсэглэсэн, иймэрхүү биеийн хэмжээтэй байгаа цагт чи антихристүүдийн арга зальд амархан орохгүй, мөн тэдний заль мэхнээс айж эмээхгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Тэд Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг хамгийн шууд утгаараа байдаг. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь хүн ямар замаар алхах, юу эрэлхийлэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд жинхэнэ ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Хэн нэгнийг удирдагч болгон дэвшүүлж, хөгжүүлэхэд тэд үнэн-бодит байдал эзэмшсэн байдаг уу? Тэд үнэн-зарчмыг ойлгодог уу? Энэ хүн Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Тэд нэгэн сэтгэлтэй байж, хариуцлагыг ухамсарладаг уу? Тэд асуудал тулгарахад үнэнийг эрж хайж, Бурханд захирагдаж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэд аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Тэд удирдагч нарын ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Тэд хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Энэ болон, илүү их зүйл бүгд хөгжүүлж, олж нээхийг хүлээж байдаг; энэ бүгд мэдэгдэхгүй хэвээр үлддэг. Хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр, хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол юу вэ? Энэ нь тийм хүнийг хувь хүнийх нь хувьд сургаж, тусгайлан усалж, зааварлахын тулд, үнэн-зарчим, янз бүрийн зүйл хийх зарчим, янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зарчим, хэрэгсэл, арга барил, түүнчлэн төрөл бүрийн орчин, хүмүүстэй нүүр тулахдаа тэдгээрийг Бурханы хүслийн дагуу, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байдлаар хэрхэн зохицуулж, шийдвэрлэхийг ойлгож чаддаг болгохын тулд дэвшүүлдэг. Бурханы гэрээс дэвшүүлж, хөгжүүлсэн авьяастан нь дэвшүүлж, хөгжүүлэх хугацаанд юм уу, дэвшүүлж, хөгжүүлэхээс өмнө ажлаа хариуцаж, үүргээ гүйцэтгэх хангалттай чадвартай байдгийг энэ илтгэдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс, хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс харьцалт, засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай солигдохоос зайлахгүй; энэ бол хэвийн зүйл, тэднийг сургаж, хөгжүүлж байна. Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүсээс ихийг хүлээж, бодит бус шаардлага тавих ёсгүй; тэгэх нь ухаангүй хэрэг бөгөөд тэдний хувьд шударга бус болно. Та нар тэднийг хянаж, тэдний хийдэг зүйлийг та нар асуудалтай гэж бодож мэдээлж болох боловч тэд хөгжих хугацаандаа байгаа бөгөөд тэднийг төгс болгуулсан хүмүүс гэж үзэж болохгүй, гэм зэмгүй юм уу, үнэн-бодит байдалтай болсон хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй. Тэд та нартай адилхан: Энэ бол тэдний сурч буй хугацаа юм. Ялгаа нь гэвэл, тэд жирийн хүмүүсээс илүү их ажил хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тэдэнд илүү их ажил хийх үүрэг, хариуцлага бий; тэд илүү их төлөөс төлж, илүү их бэрхшээл туулж, илүү их шаналж, илүү олон асуудал шийдэж, илүү олон хүний зэмлэлийг тэсвэрлэдэг ба мэдээж, энгийн хүмүүсээс илүү их хүчин чармайлт гаргаж, тэднээс бага унтаж, сайхан хоол арай бага идэж, дэмий ярианд тэднээс бага оролцдог. Тэдний онцгой зүйл нь гэвэл энэ юм; үүнээс бусдаар тэд бусадтай л адилхан. Ямар учраас Би үүнийг хэлж байна вэ? Бурханы гэрээс төрөл бүрийн авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлж байгааг буруугаар ойлгох ёсгүй, энэ хүмүүст шаардлага тавихдаа хатуу байх ёсгүй гэдгийг хүн бүрд хэлэхийн тулд юм. Мэдээжийн хэрэг, тэдний талаарх хүмүүсийн санаа бодол амьдралаас тасарсан байж болохгүй. Тэднийг хэтэрхий өндрөөр үнэлэх юм уу, хүндэтгэх нь тэнэг хэрэг, бас хэтэрхий хатуу шаардлага тавих нь ч хүнлэг, бодитой хэрэг биш юм. Тэгэхээр тэдэнд хандах хамгийн ухаалаг зам юу вэ? Тэднийг жирийн хүн гэж бодож, эрж хайх шаардлагатай асуудал гарч ирэхэд тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ хүч чадлаас суралцаж, бие биеэ нөхөх нь зөв юм. Түүнчлэн удирдагч, ажилчид бодитой ажил хийж байна уу, үүргээ хэрэгжүүлэхдээ чадварлаг байна уу гэдгийг хянах нь хүн болгоны хариуцлага билээ. Тэд хэрвээ тийм биш агаад та нар тэднийг нэвт шувт харсан бол цаг алдалгүй тэднийг мэдээлж, зайлуул; өөр хүнийг сонго, Бурханы гэрийн ажлыг бүү саатуул. Бурханы гэрийн ажлыг саатуулах нь өөртөө болон бусдад хор хүргэж байгаа, хэнд ч сайнгүй хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Өмнөх: 136. Илчлэгдэж, таягдан хаягдсан хүмүүст хандах зарчмууд

Дараах: 138. Гэм буруу үйлдсэн удирдагч, ажилчдад хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх