138. Гэм буруу үйлдсэн удирдагч, ажилчдад хандах зарчмууд

(1) Үнэнийг эрэлхийлдэг боловч гэм буруу үйлдсэн удирдагч, ажилчдад зөвөөр хандах ёстой. Тэдэнд хайрын сэтгэлээр туслах учиртай бөгөөд дайрч давшилж, яллаж, урхидах ёсгүй;

(2) Хэрэв шинээр сургагдсан удирдагч, ажилчид ажлыг дур зоргоороо хийх замаар ажлын зохицуулалтыг зөрчих юм бол үнэнийг нөхөрлөх, тэдэнтэй харьцаж, засах байдлаар үүнийг шийдвэрлэх ёстой;

(3) Гэм буруу үйлдсэн, өнгөцхөн туршлагатай хэдий ч сургахад зохистой удирдагч, ажилчдыг хайрын сэтгэлээр дэмжиж, тусалж, үнэн-бодит байдалд оруулах ёстой;

(4) Бурханы гэрийн ажил, өмч хөрөнгөд асар их хохирол учруулсан ноцтой гэм буруу үйлдсэн удирдагч, ажилчид чин сэтгэлээсээ гэмшихгүй бол тэднийг халах ёстой.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Хүн төрөлхтөн хэтэрхий гүнзгий завхарсан болохоор хүн бүр төгс болгуулахаасаа өмнө гэм бурууг үйлдэж, завхралыг харуулж, үүргээ биелүүлэхдээ алдаа гарган, бүр буруу замаар хүртэл явсан. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт билээ. Гэсэн хэдий ч бүх удирдагч, ажилчин үнэнийг эрэлхийлж, Ариун Сүнсний ажил байгаа л бол хэрхэн гэм бурууг үйлдсэнээс үл хамааран Бурханы гэр тэдэнд гэмших боломж олгодог. Тэд хүн чанар сайтай, алдаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн голоосоо харамсаж, чин сэтгэлээсээ гэмшиж байвал Бурханы сонгосон хүмүүс тэднийг хүлээн авч, итгэж, сайшааж, зөв харьцах ёстой.

Чуулганы ардчилсан сонгуулиар гарч ирдэг удирдагч, ажилчдын дийлэнх нь тохирсон байдаг бөгөөд цөөхөн хэд нь бодитоор ажил хийж чаддаггүй. Удирдагч, ажилчдыг гурван төрөлд хувааж болно: Нэг дэх төрөл нь Ариун Сүнсний ажил байгаа нь илэрхий, бүрэн чадвартай байдаг; хоёр дахь төрөл нь зарим нэг бодит ажил хийж чадах боловч бага зэрэг гэм бурууг үйлдэж, завхралыг харуулдаг; гурав дахь төрөл нь бодит ажил хийж чаддаггүй, Ариун Сүнсний ажил байдаггүй. Бурханы сонгосон хүмүүс энэ төрлийн удирдагч, ажилчдыг ялган таньж сурах хэрэгтэй. Бурханы сонгосон хүмүүс зөвхөн гурав дахь төрөл болох бодит ажил хийж чаддаггүй, Ариун Сүнсний ажил байхгүй хуурамч удирдагч, ажилчдыг л илчилж, мэдээлж, үүргийг нь сольж болно. Хоёр дахь төрөл буюу бодит ажил хийж чаддаг боловч бага зэрэг гэм бурууг үйлдэж, завхралыг харуулдаг удирдагч, ажилчидтай зөв харьцаж, элэгсэг сэтгэлээр туслах ёстой; тэднийг хэзээ ч дайрч давшилж, яллаж, гүтгэж болохгүй. Бүрэн чадварлаг, Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн удирдагч, ажилчид буюу эхний төрлийн хүмүүс цөөхөн байдаг. Энэ хүмүүс бол хамгийн үнэ цэнтэй хүмүүс бөгөөд Бурханы сонгосон хүмүүс тэднийг хэн нэгэн дайрч давшилж, яллаж, гүтгэх боломж олгохгүй, хамгаалах ёстой. Одоогийн байдлаар Бурханы гэрт тохирох удирдагч, ажилчид тун цөөхөн байна. Ихэнх нь хоёр дахь төрлийн, зарим нэг бодит ажил хийж чаддаг боловч бага зэрэг гэм бурууг үйлдэж, завхралыг харуулдаг хүмүүс юм. Удирдагч, ажилчдын ихэнх нь тийм ч ноцтой засалт, харьцалт, томоохон шалгалт, цэвэршүүлэлтийг туулаагүй байдаг тул гэм бурууг үйлдэж, завхралыг харуулах нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь тэд муу, хорон муу хүмүүс гэсэн үг биш юм. Бурханы сонгосон хүмүүс тэдэнтэй зөв харьцах ёстой. Тэдэнд элэгсэг сэтгэлээр туслах нь хамгийн чухал. Учир нь яг одоо бодит ажил хийж чадах удирдагч, ажилчид бол хэдийнээ нэлээд сайн юм. Гэм бурууг үйлдэж, завхрал харуулах явдлыг үнэний тухай нөхөрлөж, засалт, харьцалтаар бүрэн шийдвэрлэж болно; энэ хүмүүс рүү хэзээ ч дайрч давшилж, яллаж, гадуурхаж болохгүй, тэднийг хайхрамжгүйгээр сольж, таягдан хаяж бас болохгүй. Тэд үнэнийг эрэлхийлж, харьцангуй хүн чанар сайтай хүмүүс байгаа л бол Бурханы сонгосон хүмүүс тэднийг хамгаалж, хорон муу хүмүүс ямар нэг зүйл тэднээс олж, дур мэдэн дайрч давшилж, яллаж, гүтгэхийг зөвшөөрөх ёсгүй. Зарим нэг бодит ажил хийж чаддаг удирдагч, ажилчин хүн чанар сайтай, үнэнийг эрэлхийлж байгаа цагт тэднийг гарцаагүй аварч, төгс болгож болно. Энэ бол баталгаатай зүйл. Хүн чанар нь хорон муу, бүх төрлийн мууг үйлдэж чаддаг хүмүүс л хөөж, зайлуулах ёстой хорон муу хүмүүс юм. Урьд өмнө үйлдсэн гэм буруу, алдаатай арга замаа хэдийн хүлээн зөвшөөрч, харамсаж, үнэн сэтгэлээсээ гэмшсэн удирдагч, ажилчдын амар заяаг үзүүлэхгүй байх эрх хэнд ч байхгүй. Хэрэв хэн нэгэн нь ийм зүйлийн талаар үргэлж яриад, зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй, энэ асуудлаар ширүүн хөөцөлдсөөр байвал үүнийг дэмий хоосон зүйлээс асуудал үүсгэж, хувийн залхаан цээрлүүлэлт хийж, удирдагч, ажилчдыг дайрч давшилж, гүтгэж, яллаж байна гэж үзэж болно. Ийм зүйл болохыг Бурханы гэр мэдээж зөвшөөрөхгүй. Хэрэв хэн нэгэн хорон муу хүн үндэслэлгүйгээр удирдагч, ажилчдын амар заяаг үзүүлэхгүй байгаа нь тогтоогдвол асуудлыг шалгаж, нухацтайгаар шийдвэрлэх ёстой. Удирдагч, ажилчид руу санаатайгаар дайрч давшилж, гүтгэж буй хорон муу хүмүүсийг чуулган тусгаарлаж, хөөх эрхтэй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы сонгосон хүмүүс чуулганы бүх түвшний удирдагч, ажилчинтай хэрхэн харьцахаа ойлгох учиртай. Тэд сайн, мууг ялгаж, удирдагч, ажилчид нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн эсэхийг ялган таньж чаддаг байх ёстой. Эдгээр нь Бурханы сонгосон хүмүүсийн эзэмших ёстой үндсэн чадварууд юм. Хэрэв удирдагч, ажилчин үнэнийг эрэлхийлдэг сайн хүн боловч зарим нэг гэм бурууг үйлдэж, буруу зүйл хийснийг нь бид харвал тэдэнтэй зөв харьцаж, хайрын сэтгэлээр туслах ёстой. Бид эдгээр алдаа, гэм буруугаар нь далимдуулан тэднийг яллаж, дур мэдэн цоллож, хүмүүсийг зүгээр л саваагаар үхтэл нь цохидог шиг тийм хэрцгий балмад байж огт болохгүй; ингэх нь бусдыг хилсээр буруутгаж, хохироож буй хэрэг юм. Сайн хүмүүс ч бас гэм бурууг үйлдэж, заримдаа алдаа гаргадаг ч тэд гэмшиж, өөрчлөгдөж чаддаг. Тиймээс, үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө таньж мэдэн, гэмшиж чадаж л байгаа бол сайн хүмүүс ямар гэм бурууг үйлдэж, ямар алдаа гаргасан нь хамаагүй тэдэнд хайрын сэтгэлээр туслах ёстой. Хэрэв удирдагч, ажилчин үнэнийг эрэлхийлдэг сайн хүн бөгөөд хэн нэгэн тэдний үйлдсэн гэм бурууг далимдуулан тухайн удирдагч, ажилчныг сүйрүүлэхээс нааш үүнийг зүгээр орхихгүй бол энэ нь тэднийг хяхан хавчиж, зовоож байгаа хэрэг бус уу? Энэ нь хуурамч удирдагч, антихристүүд хүмүүсийг зовоож байгаагаас ялгаагүй. Бурханы сонгосон хүмүүс бусдыг зовоох ёсгүй, удирдагч, ажилчид бусдыг зовоож бүр ч болохгүй. Бурханы сонгосон хүмүүс удирдагч, ажилчидтай зөв харьцаж, удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүстэй мөн зөв харьцах ёстой. Бид бүгдээрээ бие биедээ шударга хандаж, хайрын сэтгэлээр нэг нэгэндээ туслах ёстой. Энэ бол хүмүүсийн хэвийн харилцааны явц, мөн үнэн-бодит байдалд орж буй шинж тэмдэг юм.

………………………

Бурханы сонгосон хүмүүс чуулганы бүх түвшний удирдагч, ажилчидтай үнэнд суурилсан, зарчмыг баримталсан арга барилаар хандах ёстой. Тэд Бурханы хүслийн дагуу байдаг, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө асуудлыг шийдвэрлэж, бодитой зүйлс хийж чаддаг удирдагч, ажилчдыг дэмжиж, хамгаалж, хамтран ажиллах ёстой. Үнэнийг эрэлхийлж, Ариун Сүнсний ажил байдаг боловч гэм бурууг үйлдэж, ажилдаа туйлын сайн үр дүнд хүрч чадаагүй байж болох удирдагч, ажилчдад тэд тэвчээртэйгээр туслах ёстой. Бурханы сонгосон хүмүүс тэднийг шүүмжилж, зэмлэж, түүнчлэн цэвэрлэж, харьцаж болох ч тэднийг яллаж, гүтгэх эрхгүй, хайхрамжгүйгээр хөөн, зайлуулах эрх бүр ч байхгүй. Тэд үнэн дээр суурилж, зарчмын дагуу үйлдэх ёстой. Ариун Сүнсний ажлыг бүрэн алдчихаагүй, одоо ч гэсэн зарим нэг бодит ажил хийж чаддаг удирдагч, ажилчдын тухайд Бурханы сонгосон хүмүүс тэдэнтэй хэзээ ч хуурамч удирдагч, хуурамч ажилчин гэж харьцах ёсгүй. Тэд зөвхөн хайрын сэтгэлээр тусламж санал болгож, тэвчээртэйгээр тэднийг дэмжих ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг хариуцлага билээ. Хэрэв үнэнийг эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажил байхгүй удирдагч, ажилчид гэмшихийг хүсэхгүй, зүй ёсны даалгавраа үл тоомсорлож, бодлогогүй үйлдэл хийх аваас тэднийг зайлуулж, хөөх ёстой. Зөвхөн ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан Бурханы ажлыг хамгаалж, чуулганы амьдралд саад учруулахаас сэргийлж чадна. Энэ нь Бурханы хүслийг хэрэгжүүлэхэд, мөн Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод тустай билээ.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы сонгосон хүмүүс бүх түвшний удирдагч, ажилчидтай яг яаж харьцах ёстой вэ? Одоогоор бүх түвшний удирдагч, ажилчдын дунд цөөн тооны хуурамч удирдагч, антихристүүд л бий. Хэдийгээр удирдагч, ажилчдын дийлэнх нь сул талтай, завхрал харуулж, нэгэн цагт буруу замаар явж, гэм бурууг үйлдэж байсан ч гэмшихийг хүсдэг, Ариун Сүнсний ажил байгаа л бол Бурханы сонгосон хүмүүс тэдэнд хайрын сэтгэлээр тусалж, гэмшиж, ойлгож, зөв замаар алхах боломж олгох ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг хариуцлага юм. Хэн нэгнийг унагаах горьдлого тээн зарим нэг жижиг алдаа, гэм бурууг нь бүү далимдуулаарай; ингэх нь хор хөнөөл, зовлон зүдүүр авчрах бөгөөд энэ бол сатанлаг зан чанар юм. Төгс болгуулах нь энгийн зүйл биш. Төгс болгуулах явцад хүн олон бүтэлгүйтлийг туулж, завхрал ихээр харуулах ёстой боловч үнэнийг эрэлхийлж байгаа цагт эцэст нь баталгаатай амжилтад хүрдэг. Зарим удирдагч, ажилчин Бурханы ажлыг туулж байхдаа чин зоригтой байдаг. Тэд хэчнээн олон удаа бүтэлгүйтэж, унасан ч гэсэн цөхрөхгүй, шийдэмгий эрэлхийлсэн хэвээр байдаг. Итгэл найдварын хэлтэрхий байгаа л бол тэд бууж өгөлгүй үнэнийг эрэлхийлдэг бөгөөд ийм хүмүүс гарцаагүй авралд хүрч, эцэст нь төгс болгуулах нь дамжиггүй… Тиймээс, зарим удирдагч, ажилчдыг бодит ажил хийж чадахгүй гэж сольсон ч гэсэн бид тэднийг үзэн ядах бус харин ч тэдэнд туслах арга замуудыг бодож олох ёстой, ингэснээр тэд гэмшиж, эргээд үргэлжлүүлэн үнэнийг эрэлхийлж чаддаг болно; ийм үйлдэл нь үнэн болоод Бурханы хүсэлд нийцдэг. Хэн нэгнийг бодит ажил хийж чадаагүйн улмаас солих хэрэгтэй бол түүнийг солих ёстой. Гэхдээ тэдний талаар дүгнэлт хийх биш харин ч тэдэнд зам үлдээх ёстой. Энэ бол мөс чанартай, эрүүл ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл; энэ бол чиний үүрэг хариуцлага, чамд байвал зохих хайр билээ. Хэрэв тэр хүн буруу замаар явсаар байвал чи тэднийг илчилж, зэмлэж, хязгаарлалт тавьж болно. Харин тэд зөв замд орвол тэднийг дэмжиж, туслах ёстой. Хэрэв чи тэднийг өмнө нь буруу замаар явж байсан, үүрэгтээ Бурханыг үргэлжлүүлэн эсэргүүцсээр байж магадгүй гэж бодон тэдэнд байнга хязгаарлалт тавьдаг бол энэ нь буруу. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө бодит ажил хийж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байгаа ч чи тэднийг хязгаарлаж байвал энэ нь чиний буруу биш гэж үү? Энэ нь чамайг хуурамч удирдагч, антихристээс ялгаагүй болгож байгаа бус уу? Тиймээс хэт туйлширсан үйлдлээс зайлсхийж, аливаа зүйлийг үнэн-зарчмын дагуу хийж, хүмүүст шударга хандаж, бусад хүнийг бүү зовоо. Солигдсоныхоо дараа Бурханыг буруутгаж, үзэн яддаг зарим нэг удирдагч, ажилчин бий. Ийм хүмүүс диаволууд бөгөөд бид тэднийг өрөвдөхгүй байж болно. Хэрэв тэд Бурханыг буруутгалгүй, харин ч чин сэтгэлээсээ гэмшиж, өөрсдийгөө үзэн ядаж, Бурханы сонгосон хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж чадаж байхад нь чи тэднийг хазайсан дээр нь түлхсээр байх уу? Чи тэднийг өрөвдөж, хайрласан сэтгэлээр хандаж, туслан, хүндэлж, тайвшруулах ёстой, ингэснээр тэд дахин зөв замаар явж магадгүй юм. Хүн чанартай нэгний хийх ёстой зүйл энэ билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 137. Удирдагч, ажилчдад хандах зарчмууд

Дараах: 139. Хуурамч удирдагч, хуурамч ажилчдад хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх