52. Өөртөө зөв хандах зарчмууд

(1) Бурханы үгийн дагуу өөрийгөө байнга эргэцүүлж, өөрийгөө мэдэж, завхралынхаа үнэн мөнийг болон дутагдлаа нэвт харах шаардлагатай. Ингэснээр л хүн өөрийгөө мэддэг болж чадна;

(2) Үнэнийг ойлгосноор л хүн юу ч үгүй, ядуу дорд сүнс төдий гэдгээ тодорхой харж, мэдэж чадна, ингэснээр л хүн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зангаасаа ангижирч чадна;

(3) Ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ хүн цөхрөлд автах ёсгүй. Өөрийгөө эргэцүүлснээр л өөрийгөө мэдэж, үнэнийг ойлгохоор эрэлхийлснээр л хүн өөртөө зохистой байдлаар хандаж чадна;

(4) Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг туулж, завхарсан зан чанараа ариусгаснаар л хүн үнэнийг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулж чадна.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс бодит асуудлаа үнэн зөвөөр харж чадахгүй байх үед энэ нь бас Бурханы талаарх мэдлэгт нь нөлөөлдөг. Зарим хүн хэт муу хэв чанартай юм уу ноцтой гэм буруу үйлдсэн гэдгээ ухаармагцаа цөхрөлд автаж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Тэгээд үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хүндрэл бэрхшээл туулах хүсэлгүй болж, зан чанараа өөрчлөхийг ч эрэлхийлдэггүй; тэд огт өөрчлөгдөөгүй гэдэгтээ итгэдэг. Үнэндээ энэ хүмүүст өөрчлөлт гарсан боловч өөрсдөө энэ баримтыг олж илрүүлж чаддаггүй. Харин ч гагцхүү алдаандаа анхаарч, Бурхантай хамтран ажиллах хүсэлгүй болдог. Энэ нь тэдний хэвийн оролтыг саатуулаад зогсохгүй Бурханы талаарх буруу үзлийг нь нэмэгдүүлдэг. Түүгээр ч үл барам, тэдний хүрэх газарт нөлөөлдөг. Иймээс та нар илүү гүн гүнзгий орж, хүрэх учиртай өөрчлөлтийн үр нөлөөнд хүрэхийн тулд энэ асуудлыг маш нухацтай бодолцож үзэх ёстой юм.

Зарим хүн сөрөг байдал дунд байгаа хэр нь үүргээ биелүүлэхдээ “үр дүн нь ямар ч байлаа гэсэн эцсээ хүртэл итгэлтэй байна” гэх хандлага баримталсаар байж чаддаг. Энэ бол өөрчлөлт гэж Би хэлдэг ч та нар өөрсдөө үүнийг таньж чаддаггүй. Үнэндээ чи өөрийгөө няхуур шинжвэл завхарсан зан чанарын чинь нэг хэсэг аль хэдийн өөрчлөгдсөнийг олж харна; гэхдээ чи өөрийгөө ямагт хамгийн өндөр стандарттай харьцуулах үед тэдгээрт хүрч чадахгүйн зэрэгцээ дотроо аль хэдийн гаргасан аливаа өөрчлөлтөө ч үгүйсгэнэ. Хүмүүс энд төөрөлддөг. Хэрвээ чи үнэхээр зөв, бурууг ялгаж салгаж чаддаг хүн бол өөртөө гарсан өөрчлөлтийг мэдэж авахад гэмгүй; чи тэдгээрийг олж хараад зогсохгүй цаашид хэрэгжүүлэх зам олж болно. Тийм юм болох үед чи шаргуу ажиллаж байгаа цагт найдлага байгаа гэдгийг олж харна; мөн чи засаршгүй биш гэдгээ харна. Яг одоо Би чамд хэлье: Асуудлаа зөв зүйтэй харж чаддаг хүмүүст найдлага бий; тэд сөрөг байдлаас гарч чадна.

Чи өөрийгөө угаасаа аврагдах аргагүй гэж боддог тул үнэнийг орхидог, ингээд эцэст нь хамгийн үндсэн үнэнээс ч татгалздаг. Магадгүй чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм биш, харин хэрэгжүүлэх боломжоо хаясан байх. Чи үнэнийг орхисон бол өөрчлөгдөж чадна гэж үү? Үнэнийг орхих юм бол Бурханд итгэх итгэлд чинь ямар утга байгаа юм бэ? Аль хэдийн хэлсэнчлэн, “Хэзээ гэдэг нь хамаагүй, зан чанараа өөрчлөхөөр эрж хайхад хэзээ ч буруутдаггүй.” Чи энэ үгийг мартаа юу? Гэсэн ч чи өөрийгөө найдлагагүй гэж боддог. Хэрэв чи эерэг эрэл хайгуулаа гээсэн бол сөрөг зүйл гарч ирэх бус уу? Тэгвэл чи сөрөг байхаас зайлсхийж яаж чадах юм бэ? Иймээс Би чамд хэлээд л байна: Чи өөрийгөө үнэн зөвөөр авч үзэж, үнэнийг орхихгүй байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө зөвөөр үзэж, үнэнийг бүү орхи”-оос

Хүмүүс завхарсан зан чанар илчилдэг. Энэ бол баримт. Үүнээс хэн ч зайлсхийж, ангижирч чаддаггүй. Тэд энэ баримттай нүүр тулах ёстой. Яагаад тийм байдаг вэ? “Би байнга завхарсан зан чанараа илчилж байна. Үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй нь. Хийх юм юу байгаа юм бэ? Би зүгээр л ийм юм уу? Бурхан надад дургүйлхэж, намайг үзэн яддаг болов уу?” гэж зарим нь хэлдэг. Ийм хандлага зөв үү? Ийм сэтгэхүй зөв үү? Хүмүүс завхарсан зан чанартай байдаг бөгөөд завхарсан зан чанараа үргэлж илчилдэг байлаа гээд өнгөрсөн, засаршгүй гэсэн үг биш. Хүмүүс үе үе завхарсан зан чанар илчилдэг нь тэдний амийг Сатаны завхарсан зан чанар хянадаг, тэдний мөн чанар нь Сатаны мөн чанар гэдгийг нотолдог. Хүмүүс энэ баримтыг зөвшөөрч, хүлээн авах учиртай. Хүний уг мөн чанар, Бурханы мөн чанар хоорондоо ялгаатай. Энэ баримтыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэд яах учиртай вэ? Хүмүүс завхарсан зан чанар цухалзуулах үедээ, махан биеийн таашаалд умбаж, Бурханаас хөндийрөх үедээ, эсвэл Бурхан өөрсдийнх нь санаанд нийцэхгүй байдлаар ажиллаж, сэтгэлд нь гомдол төрөх үед энэ бол асуудал, завхарсан зан чанар, Бурханы эсрэг тэрслэлт, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл гэдгийг, үнэнтэй нийцдэггүй, Бурханы эсрэг хараал гэдгийг даруйхан мэдэж авах ёстой. Хүмүүс эдгээр зүйлийг ухаарах үедээ гомдоллож, сөрөг, идэвхгүй болох ёсгүй, сэтгэлээр унах бүр ч ёсгүй. Харин тэд өөрсдийгөө илүү гүн гүнзгий эргэцүүлж, мэдэх чадвартай болох ёстой. Үүнээс гадна тэд идэвх санаачилгатайгаар Бурханы өмнө очих чадвартай болох учиртай бөгөөд идэвхгүй байх ёсгүй. Тэд Бурханы зэмлэл, сахилгажуулалтыг эрж хайж, хүлээн зөвшөөрөхийн тулд өөрсдийн санаачилгаар Бурханы өмнө очиж, өөрсдийн байдлыг даруйхан эргүүлээд үнэн болон Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх чадвартай, зарчмын дагуу үйлдэж чаддаг болох ёстой. Ийм маягаар чиний Бурхантай харилцах харилцаа, мөн чиний дотоод байдал улам бүр хэвийн болно. Чи завхарсан зан чанар, завхралын мөн чанар болон Сатаны янз бүрийн үзэшгүй муухай байдлыг улам бүр тодорхой таньж чаддаг болно. Тэгээд “Сатан надад саад болж байсан”, “Сатан надад ийм санаа өгсөн” гэх тийм мунхаг, томоогүй үг хэлэхээ болино. Оронд нь чи завхарсан зан чанар, Бурханыг хүмүүс эсэргүүцдэгийн мөн чанар, Сатаны мөн чанарын талаар оновчтой мэдлэгтэй болно. Чи эдгээр зүйлд хандах илүү оновчтой арга замтай болж, эдгээр зүйл чамайг боогдуулахгүй. Бага зэрэг завхарсан зан чанараа илчилж, гэм буруу үйлдэж, үүргээ хааш яаш хийсэн үедээ, аль эсвэл өөрийн мэдэлгүй үргэлж идэвхгүй, сөрөг байдалд орох үедээ чи сул дорой болж, Бурханд болон Бурханы авралд итгэл алдрахгүй. Чи тийм нөхцөлд амьдрахын оронд завхарсан зан чанартайгаа зөвөөр нүүр тулж, хэвийн сүнслэг амьдралаар амьдарч чадах бөгөөд завхарсан зан чанар чинь илчлэгдэх үед үүнийг шуурхайлан эргүүлж, даруйхан Бурханы өмнө амьдарч, Бурханы сахилгажуулалт, зэмлэлийг эрж хайх чадвартай байх болно. Чи өөрийн завхарсан зан чанар, Сатаны мөн чанар, янз бүрийн сөрөг, идэвхгүй байдалд хянуулахгүй, харин үнэний эрэл, авралд итгэх итгэл, Бурханы шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт, зэмлэлийг хүлээн зөвшөөрөх итгэл чинь нэмэгдэнэ. Энэ маягаар хүмүүс эрх чөлөөтэй амьдрах бус уу? Энэ бол үнэнийг хэрэгжүүлж олж авах зам төдийгүй авралын зам юм. Завхарсан зан чанар хүмүүсийн гүнд үндэслэсэн байдаг. Сатаны мөн чанар болон уг чанар тэдний бодол, ааш авир, сэтгэлгээг хянадаг. Гэвч үнэн, Бурханы ажил болон авралын дэргэд үүний алинд ч санаа зоволтгүй бөгөөд энэ нь ямар ч бэрхшээл үүсгэдэггүй. Хүмүүст өөрсдийн завхарсан зан чанар, тулгарсан асуудал, хязгаарлалтаас үл хамааран явж болох зам бий. Эдгээрийг шийдвэрлэх арга байдаг бөгөөд эдгээрийг шийдвэрлэхтэй холбогдох үнэн гэж бий. Иймээс тэдэнд аврагдах найдвар байгаа бус уу?

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хүмүүс асуудал нь яг хэр ноцтой байгааг олж илрүүлбэл сайн уу, муу юу? Сайн. Өөрийнхөө завхралыг олж илрүүлэх чадвартай байх тусам чинь энэ нь илүү үнэн зөв байж, мөн чанараа чи илүү их мэдэж чадах бөгөөд тэгснээр аврагдах магадлал чинь нэмэгдэж, авралд чи илүү ойртоно; асуудлаа олж мэдэх чадваргүй, өөрийгөө сайн хүн, нэлээд мундаг хүн гэж боддог байх тусам чи авралын замаас улам холдож, асар их аюулд байсаар байдаг. Өдөржин таахалзаж, амжилт ололтоо гайхуулж, өөрсдийгөө уран цэцэн үгтэй, ухаалаг, үнэнийг ойлгодог, үнэнийг хэрэгжүүлж чаддаг, золиослол гаргах чадвартай гэж хэлдэг хэн бүхний биеийн хэмжээ нэн өчүүхэн байдаг. Ямар төрлийн хүн аврагдах найдлага өндөртэй, авралын замаар алхах чадвартай байдаг вэ? Өөрсдийнхөө завхарсан зан чанарыг үнэхээр мэддэг хүмүүс тийм байдаг. Мэдлэг нь гүн гүнзгий байх тусам тэд авралд улам ойртдог. Завхарсан зан чанараа мэдэж, юу ч биш, хэнд ч хэрэггүй, амьд Сатан гэдгээ мэдэж—мөн чанараа үнэхээр мэдэх үед энэ нь ноцтой асуудал биш болдог. Энэ муу зүйл биш, сайн зүйл. Өөрсдийгөө мэдэх тусмаа улам сөрөг болж, “Бүгд өнгөрлөө, Бурханы шүүлт, гэсгээлт над дээр буулаа, энэ бол шийтгэл, залхаан цээрлүүлэлт, Бурхан намайг хүсдэггүй юм байна, надад аврагдах найдлага алга” гэж дотроо боддог хүн бий юу? Энэ хүмүүс ийм төөрөгдөлтэй байх уу? Үнэн хэрэгтээ, хүмүүс хэр найдлагагүй гэдгээ таньж мэдэх тусам тэдний хувьд илүү их найдлага байдаг; тэд сөрөг байх ёсгүй, мөн бууж өгөх ёсгүй. Өөрийгөө мэднэ гэдэг сайн зүйл—энэ бол авралд хүрэхийн тулд алхах ёстой зам юм. Хэрвээ чи Бурханыг олон янзаар эсэргүүцдэг завхарсан зан чанар, мөн чанараа огт мэдэрдэггүй бол, мөн өөрчлөгдөх ямар ч төлөвлөгөөгүй байгаа бол асуудалд орсон байна; тийм хүмүүс аль хэдийн мэдрэлгүй болж, үхсэн байдаг. Үхэгсдийг эргэн амилуулж болох уу? Аль хэдийн үхсэн учраас болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Бурхан хүмүүстэй хэрхэн харьцах нь тэд хэдэн настай, ямар орчинд төрсөн, хэр авьяаслаг болохоос хамаардаггүй. Харин Тэр хүмүүсийн үнэнд хандах хандлагад нь суурилж харьцдаг бөгөөд энэхүү хандлага нь тэдний зан чанартай холбоотой байдаг. Хэрэв чи үнэний талаар зөв хандлагатай байж, үнэнийг хүлээн авах, даруу хандлагатай байх юм бол Бурхан чамайг муу хэв чанартай байлаа ч гэсэн гэгээрүүлж, ямар нэг зүйл олж авах боломж олгоно. Хэрэв чи сайн хэв чанартай атлаа үргэлж биеэ тоож, байнга өөрийнхөө зөв гэж бодон, өөр хэн нэгний хэлсэн юуг ч хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, үргэлж эсэргүүцдэг бол Бурхан чам дээр ажиллахгүй. Энэ хүн муу зан чанартай, юу ч хүлээн авах үнэ цэнгүй гэж Тэрээр хэлэх бөгөөд нэгэнтээ чамд байсан зүйлийг хүртэл булаан авах болно. Ил болгуулах гэгч нь энэ юм. Чи харваас юу ч биш, юм бүхэнд эв хавгүй атлаа өөрийгөө бас л нэлээд дажгүй, юуг ч гүйцэлдүүлэх чадвартай, бүх талаар хүн болгоноос давуу гэж боддог. Чи бусдын өмнө өөрийнхөө өө сэв, алдаа дутагдлыг хэзээ ч хэлэлцдэггүй бөгөөд сул тал, сөрөг байдлаа мөн харуулдаггүй. Чи үргэлж өрсөлдөх чадвартай мэт дүр эсгэж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, бүх зүйл дээр чадамгай, сул талгүй, ямар ч тусламж хэрэггүй, бусдын саналыг сонсох хэрэгцээгүй, сул талаа нөхөхийн тулд бусдын давуу талаас суралцах хэрэггүй мэтээр бодогдуулж, өөрийгөө үргэлж бусдаас дээр байх мэт санагдуулах гэж хичээдэг. Энэ ямар гээч зан чанар вэ? (Биеэ тоосон байдал.) Тийм хүн хөөрхийлөлтэй амьдралаар амьдардаг. Тэр хүн үнэхээр баян уу? Баян биш. Тийм хүн шинэ зүйл сурдаг ч үгүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Дотроо тэр маш хатаж гандсан, хязгаарлагдмал, ядуу зүдүү байдаг. Тийм хүн аливаа зүйлийн цаад зарчмыг ойлгодоггүй бөгөөд зарчмыг ухаж ойлгох чадваргүй, Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй, гагцхүү дүрэмтэй зууралдаж, Бурханы үгийн шууд утгад л маш их хүчин зүтгэл зарцуулж мэддэг. Иймээс тэр хязгаарлагдмал үр дүнд хүрдэг. Иймэрхүү хүн муу зан чанартай байдаг.

Та нар үүргээ биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж байх үедээ өөр өөр санал бодлыг сонсож чаддаг уу? Бусдын хэлэх үгийг хүлээн зөвшөөрч чаддаг уу? (Би үргэлж өөрийнхөө санаатай зууралддаг байсан, гэхдээ хүн болгон цуглаж, аливааг хэлэлцэх үед бид ихэвчлэн зөв юм хийдэг, бас олон удаа миний хувийн үзэл бодол буруу, ахархан байсан гэдгийг Бурханы зохицуулсан нөхцөлд илчлэгдсэнийхээ дараа олж харсан. Би бусадтай эв найртай ажиллах хэчнээн чухлыг ухаарч авсан.) Тэгээд чи үүнээс юу сурч мэдсэн бэ? Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой; энэ бол баримт. Хүч чадал, давуу тал, алдаа дутагдлаа зөв харж байгаа хэн бүхний хамгийн зохистой хандлага ч бас энэ бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талаар зэвсэглэж, үнэн-бодит байдалд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ. Хэрэв чи үргэлж өөрийгөө нэлээд сайн, чамтай харьцуулахад бусад нь муу гэж боддог бол, мөн үргэлж эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг бол төвөгтэй байх болно. Хүн зөв юм хэлж болох ч ч: “Түүний хэлсэн зүйл зөв ч гэлээ би түүнтэй санал нийлэх юм бол бусад маань намайг юу гэж бодох билээ? Тэгэхээр би түүн шиг сайн биш гэсэн үг биз дээ? Би түүнтэй санал нийлж болохгүй. Түүний саналыг дагаж байгаа гэдгээ бусдад мэдэгдүүлэхгүй байж, үүнийг өөрийнхөөрөө хийж байна гэж бодогдуулах арга олох хэрэгтэй. Тэгвэл тэд намайг өндрөөр үнэлнэ” гэж боддог. Хэрэв чи бусадтай үргэлж ийнхүү харьцдаг бол үүнийг эв найртай хамтын ажиллагаа гэж нэрлэж болох уу? Үүний гаж нөлөө юу байх вэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамайг нэвт шувт харж чадна. Тэгээд чамайг дэндүү зальхай, үнэний дагуу үйлддэггүй, үнэнч шударга бус гэцгээнэ. Хүн бүр чамайг жигшиж, чи хаягдах тун магадлалтай байх болно. Хүн болгонд хаягддаг хүнийг Бурхан хэрхэн авч үздэг вэ? Бурхан ч бас түүнийг жигшдэг. Бурхан иймэрхүү хүнийг яагаад жигшдэг вэ? Ийм хүний үүргээ биелүүлэх хүчин зүтгэл үнэнч шударга байж болох ч энэ ямар төрлийн хандлага вэ? Бурхан үүнийг жигшдэг. Ийм хүний зан чанар Бурханы өмнө илчлэгдэж, түүний зүрх сэтгэл, оюун санаан дахь бүх зүйл, бүхий л санаа зорилго нь Бурханы хувьд үзэн ядмаар байдаг; Бурхан эдгээрийг ой гутам, ёрын муу гэж үздэг. Зорилгодоо хүрч, бусдад бишрүүлэхийн тулд туйлын онцгүй арга барил, заль мэх ашиглах нь Бурханы жигшдэг зан авир юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Хэн ч өөрийгөө төгс, нэрд гарсан, сурвалжит юм уу бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр гэж бодох нь биеэ тоосон зан чанар юм; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөсөө дээгүүр юм уу өөрөөсөө илүү гэдэгтэй эвлэрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; аливаа асуудлын талаарх бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс чинь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийнхөөс чинь дээр байх үед сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын удирдамжийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, дутагдалтайгаа нүүр тулах чадваргүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрөх чадваргүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чамд дарамттай санагддаг болохоор чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан байдал, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв чи энэ бүх нарийн ширийнийг бага багаар даван гарч, тэдгээрийг ойлгож, илүү гүнзгий танин мэдэж чаддаг бол; хэрэв эдгээр бодол, ойлголт, зан авирыг хүртэл аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байр сууриа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ бол үнэний бодит байдал руу орох оролт юм. Хэрэв чи үнэний бодит байдал руу орж чадвал бусдад хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс “Энэ хүн байр суурийнхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэдэг. Тэрээр төрөлх байдал, халуун сэтгэл юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Даруу төлөв авирладаг, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг бөгөөд зан авир, илэрхийлэл нь өөрийн махбод, дуртай зүйлсийг орхисон гэдгийг нь илчилдэг” гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар гайхалтай гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж хэлэх үед чи хүлээн зөвшөөрч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, хөөрүү сэтгэлээс ангид байдаг. Хүний төрхтэй байна гэдэг чинь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаан сайтай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”-аас эш татав

“Би нэлээд сайн хүн; Бурханыг эсэргүүцэх юу ч хийгээгүй, бас Түүний төлөө маш их зовсон. Яагаад Бурхан одоо ч намайг ингэж цэвэрлэж, харьцана вэ? Яагаад Бурхан намайг ер хүлээн зөвшөөрч, өргөдөггүй юм бэ?” гэж хэлдэг хүмүүс бий. Бас зарим нь, “Би шулуун шударга хүн; эхийн хэвлийд байхаасаа хойш л Бурханд итгэсэн, одоо ч итгэж байна. Би маш ариун! Би Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд гэр бүлээ орхиж, ажлаасаа гарсан, тэгээд Бурхан намайг хэчнээн их хайрладгийг бодсоор байдаг. Одоо Бурхан хүмүүсийг нэг их хайрлахгүй байх шиг байна, тэгээд би мартагдаж хоцорсон мэт санагдаж, Бурханд урам хугарч, гутарч байна” гэцгээдэг. Энэ хүмүүс юу буруу хийгээд байна вэ? Тэд зохих байрандаа үлдээгүй; хэн гэдгээ мэддэггүй бөгөөд өөрсдийгөө Бурханы хүндэлж, өргөж, эрхэмлэж, нандигнах ёстой хүндэт эрхмүүд гэж үргэлж боддог. Хэрэв хүмүүс байнга ийм буруу үзэл баримталж, ийм утгагүй, үндэслэлгүй шаардлага тавих юм бол асуудалд хүргэнэ. Тэгвэл хүнд ханддаг Бурханы байдалд нийцэлтэй байж, эдгээр бэрхшээлийг шийдвэрлэж, Бурханд тавьдаг ийм шаардлагаа орхихын тулд хүмүүс юу хийх ёстой вэ, өөрсдийгөө яаж мэдэж, өөрсдөдөө яаж хандах ёстой вэ? Зарим хүнийг Бурханы гэр удирдагч болгосон бөгөөд тэд саад болж, түвэг удах зүйл юу ч хийхгүйгээр ажлаа нэлээд сайн гүйцэтгэдэг; хожим нь Бурхан тэднийг ил болгохын тулд тодорхой нэг нөхцөл байдалд оруулж, удирдагчаас огцруулах үед тэд “Хуурамч удирдагч, хуурамч ажилчин, саад хийж, үймүүлэхийг оролддог хүмүүсийг л халж солих хэрэгтэй байтал саад болж, түвэг удаагүй би яагаад халагддаг билээ?” хэмээн учирлах гэж оролдож эхэлдэг. Тэдний урам нь хугардаг. Яагаад? Тэд өөрсдийгөө энэ албан тушаалд тохирно, тэднийг халах ёсгүй байсан, ийм зүйл тэдэнд илэрч байгаа болохоор л шаардлага хангадаг гэж итгэдэг. Тиймээс тэдний бодлоор бол Бурхан тэднийг шаардлага хангаж байхад албан тушаалаас нь огцруулсан учраас тэд хүлээн авдаггүй, ийнхүү тэдний дотор Бурханы үйлдлийн тухай үзэл бий болдог. Тэгээд ийм үзэл төрж эхлэхэд тэдэнд өөрсдөд нь шударга бус хандсан юм шиг санагдаж, “Удирдагч нарыг сонгож, таягдан хаяхад зарчим байдаг гээгүй билүү? Болсон явдалд ямар ч зарчим байхгүй юм шиг надад санагдаж байна, Бурхан алдаа гаргалаа даа!” хэмээн гомдоллож эхэлдэг. Товчхондоо Бурхан ашиг сонирхлыг нь хохироож, сэтгэлийг нь шархлуулах зүйл хиймэгц тэд өө эрж эхэлдэг. Энэ асуудал уу? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Чи хэн гэдгээ мэдэх ёстой. Ямар ч билиг авьяас, давуу талтай байлаа гэсэн, ямар ч ур чадвар, чадавхтай байлаа гэсэн, бүр Бурханы гэрт ямар ч гавьяа байгуулж, хэдий их нааш цааш гүйж, хэр их давуу тал хуримтлуулсан байлаа ч хамаагүй, эдгээр зүйл Бурханд юу ч биш бөгөөд хэрвээ чиний зогсож байгаа газарт тэдгээр нь чухал санагдвал Бурхан та хоёрын хооронд дахиад л үл ойлголцол, зөрчилдөөн үүссэн байна бус уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Бурхан та хоёрын хоорондох зай завсрыг багасгаж, эдгээр зөрчилдөөнийг шийдвэрлэж, өөрийнхөө зөв гэж бодож, өөрийн зууралддаг тэр зүйлсийг үгүйсгэх ёстой. Тэгснээр Бурхан та хоёр хол байхаа болж, чи өөрийн байранд зүй ёсоор зогсож, захирагдаж, Бурханы хийдэг бүхэн зөв гэдгийг таньж, өөрийгөө үгүйсгэж, орхиж чадна. Өөрийн байгуулсан гавьяаг нэг ёсны давуу тал гэж үзэхээ больж, Бурханд ч нөхцөл тавих гэж оролдохоо больж, Түүнд шаардлага тавьж, Түүнээс шагнал нэхэхээ болино. Тэр үед чамд бэрхшээл гарахаа болино. Бурханы талаарх бүх хүний буруу үзэл яагаад үүсдэг вэ? Хүмүүс өөрсдийгөө өчүүхэн ч мэддэггүй учраас үүсдэг; нарийндаа гэвэл, тэд Бурханы нүдэнд ямаршуу зүйлс болохоо мэддэггүй. Тэд өөрсдийгөө дэндүү дээгүүр үнэлж, Бурханы нүдэн дэх байр сууриа дэндүү өндөрт тооцдог бөгөөд хүний үнэ цэн, хөрөнгө гэж тооцдог зүйлээ өөрсдийнх нь аврагдах эсэхийг хэмждэг Бурханы стандарт гэж үздэг. Ингэх нь буруу. Чи Бурханы зүрх сэтгэлд ямар байр суурь эзэлдэг, мөн Бурхан чамд яаж хандвал зохистойг мэддэг байх ёстой. Үүнийг мэднэ гэдэг үнэнд нийцэж, Бурханы үзэл бодолд нийцэлтэй байгаа хэрэг. Чиний хэрэгжүүлэлт, өөртөө хандах хандлага энэ мэдлэгийн дагуу байх үед Бурхан, та хоёрын хооронд ямар ч зөрчилдөөн байхаа болино. Тэгээд Бурхан чамд дахин Өөрийн арга замаар хандах үед чи захирагдаж чадах бус уу? Чи зүрх сэтгэлдээ бага зэрэг тавгүйтэж, аль эсвэл эдгээр зүйлийг үл ойлгон, чиний хүссэн шиг биш байгаа мэт мэдэрч болох хэдий ч эдгээр үнэнээр зэвсэглэж, эдгээр үнэнийг ойлгодог болсон байх тул, мөн байр сууриндаа бат зогсож чадах тул Бурханы эсрэг тэмцэхээ болино, тэгэхээр чамайг сөнөхөд хүргэх өнөөх зан авир, хэрэгжүүлэлт үгүй болно гэсэн үг. Тэгээд чи аюулгүй байх бус уу? Аюулгүй болмогцоо чи ул суурьтай болох бөгөөд үүнийг Петрийн замаар алхах гэдэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Өмнөх: 51. Уналт, бүтэлгүйтэлд хандах зарчмууд

Дараах: 53. Биеэ тоосон, ихэрхүү занг засах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх