134. Үнэнд хайртай хүмүүст хандах зарчмууд

(1) Үнэнд хайртай, Ариун Сүнсний ажилтай бүх хүнийг Бурханы ардуудын тоонд оруулдаг. Хэрэв тэд гэм буруу үйлдэж, бүдэрч унавал хайрын сэтгэлээр тэдэнд туслах ёстой;

(2) Үнэнийг хайрладаг, зөв шударга байдлын мэдрэмжтэй, сайн хэв чанар бүхий хүмүүсийг удирдагч, ажилчин болгохоор сургаж боловсруулах ёстой бөгөөд хэн ч тэдэн рүү дайрч давшилж, тэднийг урхидаж огт болохгүй;

(3) Үнэнд хайртай, Ариун Сүнсний ажилтай хүмүүсийг чуулган цөмдөө байлгах ёстой. Тэднийг усалж, сургаж боловсруулах, тэдэнд үүрэг гүйцэтгэж, бэлтгэгдэх боломж олгоход анхаарах ёстой;

(4) Үнэнд хайртай хүмүүсийг чуулган хамгаалах ёстой. Үнэнийг хайрладаг хүмүүсийг дайрч давшилж, гадуурхаж, урхиддаг ёрын муу бүх хүнийг шийтгэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй. Хэрвээ асуудалтай тулгарах болгондоо чи бултаж, үүнээс зайлсхийхээр оролддог бол гэрчлэл хийгээгүй гэсэн үг юм; ийм болохоор чи хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн дуусчээ. Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг—өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэснийхээ дараа л чи бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Петрийг яагаад үр жимс гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэ цэнтэй зүйлс, төгс болгууштай зүйлс түүнд байсан; тэр үнэнийг эрж хайхаар шийдсэн, хүсэл зориг нь гуйвшгүй байсан; мөн эрүүл ухаантай, зовлон бэрхшээлийг амсахад бэлэн, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг байсан бөгөөд тохиолдсон зүйлийг зүгээр өнгөрүүлдэггүй байсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Хэрвээ чамд эдгээр давуу талын аль нь ч байдаггүй бол асуудал гарна гэсэн үг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Хэв чанар жаахан муутай, Бурханд нэг их удаан итгээгүй, үргэлж алдаа гаргадаг, тэнэг зүйл хийдэг байлаа ч үнэнийг хайрладаг бол, Бурхан үнэнийг нөхөрлөх үед үүнийг нь хайрладаг бол, үнэн болон Бурханы үгэнд үнэнч шударга, чин сэтгэлийн, ирмүүн хандлагаар ханддаг бол, хэрэв үнэнийг эрхэмлэн нандигнадаг бол Бурхан чамд өршөөнгүй хандана. Чи үнэнд чин сэтгэлээсээ, ирмүүн хандлагаар ханддаг, чин үнэнч зүрх сэтгэлтэй байгаа тул чиний мэдлэггүй, муу хэв чанарт Бурхан түүртэхгүй; Бурханы үнэлдэг зүйл бол зүрх сэтгэл, хандлага бөгөөд чамд Бурхан мөнхөд өршөөнгүй хандах тул аврагдах найдвар чамд бий. Нөгөө талаар, чи цэвдэг сэтгэлтэй, өөрийгөө өөгшүүлдэг, үнэнийг жигшдэг, Бурханы үг болон үнэнд хамаатай бүх зүйлийг бүгдийг нь хайрладаггүй, хэзээ ч анхаардаггүй, зүрх сэтгэлийнхээ угаас дайсагнаж, зэвүүцдэг бол Бурхан чамд ямар хандлагаар хандах вэ? Жигшиж, зэвүүцэж, тасралтгүй хилэгнэнэ. Бурханы зөвт зан чанарт ямар хоёр шинж илэрхий байдаг вэ? Арвин өршөөл, асар их уур хилэн. “Арвин өршөөл” дэх “арвин” гэдэг нь Бурханы өршөөл бол хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, хамгийн агуу хайр гэсэн үг—“арвин” гэдэг нь ийм утгатай. Зарим хүн мунхаг, хэв чанар муутай байдаг учраас Бурхан ийнхүү үйлдэх хэрэгтэй болдог. Чи үнэнийг хайрладаг боловч мунхаг, муу хэв чанартай учраас Бурхан чамд гагцхүү арвин өршөөлөөр хандахаас өөр аргагүй. Өршөөл нь тэвчээртэй, хүлээцтэй байдлыг агуулдаг: Чамайг үнэнийг бага багаар ойлгож, аажмаар өсөж том болоосой гэсэндээ мэдлэггүй байдалд чинь Бурхан хүлээцтэй, тэвчээртэй хандаж, чамайг дэмжих, хангах, туслахын тулд хангалттай итгэл, хүлээцтэй байдлыг чамд өгдөг. Энэ юун дээр үндэслэдэг вэ? Үнэнийг хайрлаж, хүсэн мөрөөсдөг, Бурханд болон Бурханы үг, үнэнд чин үнэнч хүний хандлагад үндэслэдэг. Эдгээр нь хүмүүсээс харагдах ёстой үндсэн зан авир юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Энэ бол чуулганы амьдралын зарчим: Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг ах, эгч нарт онцгой хандах ёстой. Тэд шинэ итгэгч, олон жилийн турш Бурханд итгэгчийн аль нь ч байсан, тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж, бодит тусламж үзүүлж, тэдэнд өөрийгөө зориулах өчүүхэн сэтгэлтэй байх ёстой. Жирийн үед тэдэнтэй үнэний талаар илүү их нөхөрлөх хэрэгтэй, ингэснээр тэд үнэнийг аль болох хурдан ойлгож, амь нь өсөж чадна. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хувьд, хэрэв тэднийг хэсэг хугацаанд услаад, үнэнийг хайрладаггүй, үүнд ямар ч сонирхолгүй гэдэг нь ил болбол тэдэнд хэтэрхий их цаг хугацаа, хүчин чармайлт зарлагадах шаардлагагүй; чи үүргээ аль хэдийн биелүүлж, чамаас хүлээж байсан бүхий л сайн сайхан зүйлийг хийсэн учраас ингэх шаардлагагүй. Зарим хүмүүс өөр бодолтой байгаад “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг илүү ихээр усалж, илүү ихээр хангах хэрэгтэй; тэднийг үнэнийг эрэлхийлэхэд хүргэх арга замуудыг бодож олох хэрэгтэй. Эсрэгээрээ, аль хэдийн үнэнийг эрэлхийлсэн хүмүүс хэрхэн эрэлхийлэхээ нэгэнт мэддэг тул цаашид тэдэнд санаа зовох шаардлагагүй” гэж хэлж магадгүй юм. Энэ үзэл бодол зөв үү? Үгүй, тийм биш. Үнэнийг хайрлахгүй байх явдал нь үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн уг чанарт байна гэдгийг чи хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн ерэн хувь нь үхсэн гэдэг нь нотолж болох зүйл юм. Чи үхсэн хүнийг амилуулахдаа бэлэн байна уу? Юу чамайг ингэж чадна гэж бодоход хүргэв? Хэрэв би үхсэн хүнтэй таарвал хурдхан холдох байсан. Хэрэв Ариун Сүнс хэн нэгэн дээр ажиллахгүй байгаа бол хэн ч юу ч хийгээд ямар ч ашиггүй байх болно. Хэрэв чи өөрт байгаа тэр хайраа бүхэлд нь Бурханд зориулах юм уу үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж буй ах, эгч нарт өгсөн бол гайхалтай байх байсан… Ариун Сүнс ажлаа ямар хүмүүст төвлөрүүлж байгааг чи харах ёстой. Бурхан үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг төгс болгодог уу? Ариун Сүнс хүртэл үүнийг хийхгүй юм бол хүмүүс яагаад мунхаглан үүнд цагаа үрэх ёстой гэж? Энэ бол хүний мэдлэггүй байдлын жишээ биш гэж үү? Тиймээс үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж буй ах, эгч нарт чи илүү их дэмжлэг үзүүлэх ёстой, учир нь тэд Бурханы урьдаас тогтоож, сонгосон, Түүний аврах гэж байгаа хүмүүс юм. Хэрэв чи энэ хүмүүстэй үнэний талаар байнга нөхөрлөж, зүрх сэтгэл, оюун санаагаараа харилцан эв эетэй байж, бие биеэ дэмжиж, хангаж байвал эцэст нь та нар бүгд авралд хүрч чадна. Хэрэв чи энэ хүмүүстэй эв эетэй байж чадахгүй бол Бурханы хүслээс нүүр буруулжээ. Чуулган болгонд үнэнийг эрэлхийлж буй тун цөөхөн хүмүүс байдаг; Ариун Сүнсний ажил энэ хүмүүс дээр төвлөрдөг. Тэд чуулганы цөм нь билээ. Чуулганы цөм хэрхэн бий болдог вэ? Ариун Сүнс ямар хүмүүсийг анхаарч байна тэр хүмүүс нь чуулганы цөм болдог. Хэрэв чи энэ хүмүүсийг усалж, биеийн хэмжээг нь төлөвшихөд хүргэж, Бурханд итгэх зөв зам дээр хөл тавиулж чадвал үүргээ Бурханы хүслийн дагуу, хангалттай биелүүлэх болно. Хэрэв чи энэ хүмүүсийг услах тал дээр анхаарахгүй, зүгээр л тэднийг нэг тийш нь хаяж, үл тоомсорлон, Сатанд харьяалагддаг сүнсгүй үхсэн хүмүүс, Бурханы урьдаас тогтоож, сонгоогүй хүмүүс, тэдгээр үйлчлэл үзүүлэгчдийг аврахад голлон анхаарвал, энэ нь чи Бурхантай хөг нийлэхгүй байгааг нотолж байна; чи Түүний ажилд саад хийж, Ариун Сүнсний ажилтай хамтарч ажиллахгүй, ажлынхаа шийдвэрлэх цэгүүдэд хүрээгүй байна… Тиймээс үнэнийг үнэхээр эрэлхийлж байгаа хүмүүсийн хувьд чи тэднийг усалж, хангаж, тэдэнд үйлчлэхэд илүү анхаарах арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хүмүүсийг дэмжсэнээр тэд Бурханд итгэх зөв замд хөл тавьж чадах бөгөөд чиний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэх болно. Тэгсэн цагт л үйлчлэл чинь Ариун Сүнсний ажилтай үнэхээр хамтрах болно. Чуулган дотор үнэнийг жинхэнээсээ хайрладаг, хэвийн хүн чанартай хүмүүс үнэнийг эрэлхийлдэг хүмүүстэй хамтарч, тэдэнтэй эв найртайгаар нийцтэй байж, үнэнийг эрэлхийлэх замаар аажмаар нэгэн дуугаар Бурханы төлөө зарлагадах хэмжээнд хүрэх ёстой. Ариун Сүнс үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дунд ажилладаг учраас үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ийм маягаар авралд хүрэх бөгөөд чи ч бас хүрнэ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Эерэг зүйлс, эерэг хүмүүс, үнэнийг эрэлхийлэгчдэд хандах хандлага нь хүмүүсийг хамгийн ихээр илчилдэг. Үнэнийг илэрхийлдэг хүмүүст ханддаг хандлага нь үнэн болон Бурханд хандах тэдний хандлагыг харуулдаг. Хэрэв хэн нэгэн энэ бүлэг хүнийг гүтгэж, доромжилж, дайрч давшилбал тэр хүн Бурханыг болон үнэн, эерэг зүйлсийг үзэн яддаг гэдгийг энэ нь батална. Энэ бол маргаангүй зүйл. Өнөөдөр зарим хүн Ариун Сүнсний ашигладаг хүнийг илэрхий эсэргүүцэж зүрхлэхээ больсон. Ариун Сүнсний ашигладаг хүнийг эсэргүүцдэг хэнийг ч чуулганы бүх хүн антихрист хэмээн яллана гэдгийг тэд мэддэг учраас тэд одоо үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажил байдаг удирдагч, ажилчдыг хамаг чадлаараа гүжирдэж, дайрч давшилж, шүүдэг. Тэд эдгээр удирдагч, ажилчныг унагаж, байр суурийг нь авахыг хүсдэг. Энэ нь антихристийн арга биш гэж үү? Чуулган дотор үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг шүүж, дайрч давшилдаг, тэднээс байнга алдаа олох гэж оролдсоор байдаг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс завхралын илрэл эрж хайдаг, ямар нэг зүйл олоод тэднийг шүүж, дайрч давшилж, тэгээд гүжирдэж, эцэст нь муу, ёрын муу хэмээн дорд үзэж, бүх хүн тэднийг жигшин голоход хүргэдэг хүн байна гэж бодъё. Ийм хүмүүс ёрын муу биш гэж үү? Чуулган доторх үнэнийг эрэлхийлдэг сайн хүмүүст дайсагнадаг хэн боловч ёрын муу бөгөөд шийтгэгдэх болно. Учир нь үнэнийг эрэлхийлдэг энэ сайн хүмүүс нь Бурханы авралын ажлын зорилго, Бурханы хамгаалалтад байдаг бөгөөд гарцаагүй Бурханы хамгаалдаг хүмүүс юм; ийм хүмүүстэй дайсагнадаг хэн боловч Бурхан, Бурханы ажилд дайсагнагч юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 133. Итгээд удаагүй ах эгч нарт хандах зарчмууд

Дараах: 135. Янз бүрийн биеэ тоосон зан чанартай хүмүүст хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх