135. Янз бүрийн биеэ тоосон зан чанартай хүмүүст хандах зарчмууд

(1) Ёрын муу биш биеэ тоосон хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж байгаа цагт биеэ тоосон зан чанарыг нь үл харгалзан хайрын сэтгэлээр туслах ёстой. Тэднийг Бурханд итгэх зөв замаар оруулах ёстой;

(2) Биеэ тоосон зан чанартай боловч үнэнийг хүлээн авч чаддаг, түүнчлэн сайн хэв чанартай, авьяас билигтэй хүмүүсийг тушаал дэвшүүлж, хөгжүүлэх ёстой. Тэднийг яасан ч гадуурхах ёсгүй;

(3) Антихристүүдийн тоонд орох туйлын их биеэ тоосон, өчүүхэн ч эрүүл ухаангүй, айхтар их санаархалтай, элдэв янзын ёрын муу үйлтэй хийрхэгчдийг хөөх ёстой;

(4) Туйлын утгагүй, төөрөгдөл дээр гөжүүдлэн зүтгэж, үнэнийг эсэргүүцэж, хэнд ч үл захирагддаг биеэ тоосон эндүү ташаа хүмүүсийг хөөж, зайлуулах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тул тэдний уг чанар өөрчлөгдөж эхлэн, хэвийн хүнд байдаг эрүүл ухаанаа аажмаар алдсан. Тэд одоо хүний байр сууринаас хүн шиг авирлахаа больжээ; харин ч тэд хүний байр суурийг даван гарахыг хүсдэг бөгөөд илүү өндөр, илүү том зүйлийг хүсэн эрмэлздэг. Тэгвэл тэр илүү өндөр зүйл нь юу вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс яагаад ийм болсны уг үндэс нь юу вэ? Эцсийн эцэст, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг. “Биеэ тоосон” гэдэг нь гутаан доромжилсон нэр томьёо бөгөөд хэн ч үүнийг өөртөө зүүхийг хүсдэггүй. Гэхдээ үнэндээ хүн бүр биеэ тоосон зантай бөгөөд завхарсан бүх хүн ийм мөн чанартай байдаг. Зарим хүн “Би өчүүхэн төдий ч биеэ тоодоггүй. Би тэргүүн тэнгэрэлч байхыг хэзээ ч хүсээгүй, Бурханаас юм уу өөр бусдаас давж гарахыг ч хэзээ ч хүсээгүй. Би үргэлж хүмүүжилтэй, хариуцлагатай байсан” гэж хэлдэг. Заавал тийм байх албагүй; эдгээр үг буруу юм. Хүмүүс уг чанар, мөн чанартаа биеэ тоосон байдалтай болмогцоо Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханы үгийг үл анхаарч, Бурханы талаар үзэл үүсгэдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг, өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг юм хийх чадвартай болдог. Чи биеэ тоодоггүй гэж хэлдэг ч чамд хэдэн чуулган өгч, удирдах боломж олголоо гэж үзье; Би чамтай харьцаагүй, Бурханы гэр бүлийн хэн ч чамайг засаагүй гэж үзье: Чи хэсэг хугацаанд удирдсаныхаа дараа тэднийг хөлдөө аваачиж, тэднийг өөртөө дуулгавартай болгоно. Яагаад тэр вэ? Энэ нь чиний уг чанараар тодорхойлогддог; энэ бол гагцхүү төрөлхийн илчлэл юм. Чи үүнийг сурахын тулд онцгойлон хичээл зүтгэл гаргах хэрэггүй, мөн бусдаар онцлон заалгах шаардлагагүй. Мөн алийг нь ч албаар хийх хэрэггүй; иймэрхүү нөхцөл байдал чамд аяндаа бий болдог: Чи хүмүүсийг өөрийнхөө өмнө дуулгавартай байлгаж, өөрийгөө тэднээр шүтүүлж, өргөмжлүүлж, гэрчлүүлж, бүх зүйл дээр тэднийг үгэндээ оруулаад, өөрийнхөө эрх мэдлийн хүрээнээс гаргадаггүй. Чиний удирдлага дор иймэрхүү нөхцөл байдал аяндаа тохиолддог. Тэгвэл эдгээр нөхцөл байдал яаж бий болдог вэ? Эдгээр нь хүний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Биеэ тоосон зангийн илрэл нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэх явдал юм. Хүмүүс биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг бол бие даасан хаант улсаа байгуулж, аливааг хүссэнээрээ хийх хандлагатай байдаг. Түүнчлэн тэд бусдыг гартаа оруулж, өөртөө татдаг. Хүмүүс ийм зүйл хийх чадвартай учраас биеэ тоосон зангийнх нь мөн чанар тэргүүн тэнгэрэлчийнх болсон гэсэн үг юм. Тэдний биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг зан тодорхой нэг түвшинд хүрэхэд тэр нь тэднийг тэргүүн тэнгэрэлч мөн бөгөөд Бурханыг хойш тавина гэдгийг нь тодорхойлдог. Хэрвээ чи тийм биеэ тоосон зан чанартай бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзлэхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас эш татав

Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Зарим хүн өөрсдийгөө завхарсан зан чанаргүй, биеэ тоосон биш гэдэг. Энэ ямар хүмүүс вэ? Тэд бол хамгийн их биеэ тоосон хүмүүс юм. Үнэн хэрэгтээ тэд өөр хэнээс ч илүү биеэ тоосон, тэрслүү байдаг; хүн өөрийгөө хэдий чинээ завхарсан биш гэж хэлнэ, төдий чинээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зантай байдаг. Яагаад бусад нь өөрсдийгөө мэддэг, байр байдлаа харгалзан үзэж чаддаг байхад чи чадахгүй байгаа юм бэ? Чи онцгой гэж үү? Чи ариун хүн гэж үү? Вакуум орчинд амьдардаг гэж үү? Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан, хүмүүс завхарсан зан чанартай гэдгийг чи хүлээн зөвшөөрдөггүй тул хамгийн тэрслүү, хамгийн биеэ тоосон хүн юм. Чинийхээр бол дэлхий дээр өчнөөн төчнөөн сайн хүн бий—тэгвэл яагаад харанхуйгаар дүүрэн, бузар, завхралаар дүүрэн, зөрчилдөөнөөр дүүрэн байдаг юм бэ? Хүний ертөнцөд хүн бүр яагаад бие биеэсээ авдаг, булаадаг юм бэ? Бурханд итгэгчид хүртэл ямар ч ялгаагүй: Тэд үргэлж бие биетэйгээ зөрчилдөж, тэмцэлдэж байгаа. Энэ тэмцэл хаанаас үүдэн гардаг юм бэ? Биеэ тоосон зангаас. Товчхондоо, энэ нь хүний завхралын мөн чанар болох биеэ тоосон зантай салшгүй холбоотой; энэ нь хүний уг чанарын биеэ тоосон, тэрслүү байдал халин гарч байгаа хэрэг юм. Хүмүүс Бурханд итгэдэг мөртөө яагаад үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг юм бэ? Бурханд итгэдэг хэр нь яагаад Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй юм бэ? Энэ нь ч бас хүмүүсийн биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Хүн төрөлхтөн үргэлж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж байдаг бөгөөд энэ нь Бурханы буруу үйлээс, Бурханд үнэн дутмаг байдгаас болдог юм биш, харин Сатан хүнийг дэндүү гүн завхруулсан, хүн хэтэрхий биеэ тоосон, эрүүл ухаан хэтэрхий дутмаг, үнэнийг огтхон ч хүлээн авдаггүйгээс болдог тул хүн Бурхантай нийцэлтэй байж хэзээ ч чадахгүй, үргэлж Бурханыг сөрөн зогсож, Бурханыг цааш түлхдэг. Хүн Бурхан хоёрын харилцаа одоо ямар цэгт хүрсэн бэ? Хүн Бурханы дайсан, Бурханыг товойлгогч болсон. Бурхан хүнийг илчилж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг боловч хүн хүлээн авахаас татгалзаж, ямар ч анхаарал хандуулдаггүй. Хий гэж Бурханы шаарддаг зүйлийг нь хүн хийдэггүй; нөгөө талаар, Бурханы үзэн яддаг, зэвүүцдэг зүйлийг хүн хийдэг. Бурхан бол үнэн, гэсэн ч Түүнийг хүн голдог. Бурхан хүний завхарсан зан чанарыг шүүж, гэсгээдэг ч хүн танин мэдэх чадваргүй хэвээр үлддэг. Хүн ямар биеэ тоосон юм бэ? Өөрсдийгөө хаан болж хаанчилна гэж үргэлж хэлдэг хүмүүс урьд нь байсан. Энэ нь биеэ тоосон зангийн жишээ бөгөөд хүний завхарсан зан чанар юм. Бурхан хүнийг аврахын тулд махбод болсон боловч Бурханыг хүлээн авсныхаа хариуд хүмүүс амьжиргааны өртөг, шагнал, адис нэхсэн, тэр ч бүү хэл, Бурханыг хүлээн авсан тухайгаа бардамнан ярьж, бусдад өндрөөр үнэлүүлэхийн тулд өөрсдийгөө Бурханы хайртай хүмүүс гэж хэлсэн. Цөөн тооны хүмүүс өөрсдийнх нь хүлээн авсан Нэгэн бол Бурхан гэдгийг тодорхой мэдэж байсан ч хариуд нь чуулганаас мөнгө нэхсэн. Биеэ тоосон энэ хүмүүс өөрсдийгөө завхарсан зан чанаргүй гэдэг, мөн өөр хэнээс ч илүү дээр итгэл үнэмшилтэй, өөр хэнээс ч илүү Бурханд үнэнч, хэнээс ч илүү сайн ажилладаг гэж хэлдэг. Чи үнэхээр тийм сайн үйлддэг гэж үү? Хэрвээ чи үнэхээр сайн юм бол яагаад биеэ тоосон зүйл хийх магадлалтай байдаг юм бэ? Яагаад чи хүнлэг зүйлс хийх чадваргүй байдаг юм бэ? Чамд яагаад ямар ч хүний төрх байдаггүй юм бэ? Хүмүүсийн биеэ тоосон зан, бүх зүйлийг хүсдэг хэр нь Бурханыг хүсдэггүй байхдаа тулсан бөгөөд хүмүүс ямар ч булай, жигшүүртэй зүйл хийх боловч Бурханыг шүтэн мөргөж, дуулгавартай дагахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас эш татав

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм найдваргүй хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс нь гарцаагүй Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүн бүхэн юм. Хэдийгээр завхарсан хүн төрөлхтөн биеэ тоосон, их зантай, өөрийгөө чухалчилдаг, өөрийгөө зөвтгөдөг, дур зоргоороо сатанлаг зан чанартай ч хүмүүс үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж, Бурханы шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж л байвал тэд гарцаагүй үнэнийг эрэлхийлэгчид билээ. Үнэнийг эрэлхийлж буй энэ хүмүүс нь дотроо хоёр үндсэн төрөл байдаг: Нэг төрөл нь илүү дээр хүн чанартай боловч хэв чанар муу, үнэнийг ойлгохдоо удаан хүмүүс юм. Илүү сайн сонсож, дуулгавартай дагадаг ч тэд хэв чанар муутай, чухал даалгаврыг зохицуулж чаддаггүй, тэр болгон үүрэгтээ амжилт гаргаж чаддаггүй. Нөгөө төрөл нь илүү хэв чанар сайтай боловч илүү их зантай, өөрийгөө зөвтгөдөг, ерөнхийдөө бусдыг сонсдоггүй. Хэрэв бусдын хэлсэн зүйл үнэнтэй бүрэн нийцэхгүй, мөн тэдний хийдэг зүйл энгийн хүмүүсийн хийснээс нэг их дээр биш л бол тэд итгэлгүй байдаг. Хэдийгээр энэ төрлийн хүмүүс харьцангуй их зантай, өөрийгөө зөвтгөдөг боловч үнэнийг илүү хурдан ойлгож, хэв чанар сайтай тул үүргээ сайн гүйцэтгэдэг. Энэхүү хоёр төрлийн хүнээс алийг нь илүү амархан төгс болгох бол? Төгс болгуулсны дараа аль нь Бурхан ашиглахад тохиромжтой болох вэ? Хэдийгээр үнэнийг эрэлхийлж буй бүх хүн авралд хүрэх боломжтой боловч хэв чанар нь харилцан адилгүй тул төгс болгуулах үнэ цэнэ нь ч бас өөр өөр байдаг. Бурханы сонгосон хүмүүс үүнийг ухамсарлах ёстой. Үнэндээ завхарсан хүн төрөлхтөн бүгдээрээ биеэ тоосон зан чанартай хэдий ч биеэ тоосон зан нь дотроо хэд хэдэн төрөл байдаг: Зарим хүн маш их биеэ тоосон байдаг ч үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг бөгөөд үнэний дагуу байгаа л бол ямар нэгэн зүйлийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг. Хэрэв энэ нь үнэнд нийцэхгүй бол тэд үүнийг сонсохоос татгалзах болно. Энэ төрлийн биеэ тоосон зан нь нэлээд үндэслэлтэй, барьцтай, ердийн биеэ тоосон зан юм. Мөн ямар ч эрүүл ухаангүй, барьцгүй биеэ тоосон зангийн нэг төрөл бий. Ийм хүмүүс тэвчихийн аргагүй, сохроор биеэ тоосон, хэнийг ч сонсдоггүй. Бусад хүний хэлсэн зүйл хэчнээн үнэний дагуу байсан ч тэд үүнийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахгүй, тэр ч байтугай хатуу эсэргүүцэж магадгүй. Тэд үнэнийг эзэмшдэг хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, өөрсдөд нь үнэний дагуу хандаж буй хүмүүсийг үзэн яддаг. Энэ төрлийн бие тоосон зан нь диавол Сатаны зан чанар юм. Агуу улаан луу шиг энэ төрлийн хүмүүс Бурхан бол үнэн мөн гэдгийг мэддэг боловч сонсдоггүй, тэр ч байтугай Бурхантай эн тэнцүү байхыг хүсдэг. Энэ бүх антихрист бол хэрээс хэтэрсэн их биеэ тоосон зантай энэ төрлийн сатанлаг диавол юм. Ийм бүх диаволыг аврахын аргагүй. Мөн хэнийг ч сонсдоггүй, туйлын утгагүй хүмүүсийн өөр нэг биеэ тоосон зангийн төрөл бий. Тэд утгагүй, бас дур зоргоороо. Тэд утгагүй үндэслэлээ зөрүүдлэн ярьж, үнэнийг эсэргүүцдэг. Бусад хүн үнэний талаар хэчнээн тодорхой, ойлгомжтой нөхөрлөж, хэчнээн олон баримтыг жагсаасан байсан ч энэ хүмүүс сонсохгүй хэвээр, харин ч үнэмшилтэй юм шиг боловч ташаа санаагаа ашиглан, утгагүй, хуурамч үндэслэлээ чалчсаар байдаг. Иймэрхүү биеэ тоосон зан чанар нь муу сүнсний уг чанартай байдаг. Энэ төрлийн хүн бүр ч илүү диавол Сатаны төрлийнх юм. Тэр хоёр нь хоёулаа антихрист, муу сүнснүүд бөгөөд хамгийн аюултай дайснууд. Эдгээр нь биеэ тоосон, ихэрхүү зангийн үндсэн гурван төрөл билээ. Эрүүл ухаантай биеэ тоосон зан нь байдаг л энгийн зүйл. Бүх завхарсан хүн төрөлхтөн биеэ тоосон зан чанартай. Энэ бол баримт. Зарим нэг авьяас, чадвартай үнэхээр сайн хэв чанартай хүмүүс гарцаагүй бүгд л туйлын биеэ тоосон агаад өөрийгөө зөвтгөдөг. Биеэ тоодоггүй хүн гэж огт байдаггүй. Харин хүмүүс хэчнээн бие тоосон, өөрийгөө зөвтгөдөг байлаа ч сайхан сэтгэлтэй, мөс чанар, эрүүл ухаантай, бусдыг хохироож, хуурч мэхэлдэггүй, үнэнийг хүлээн авч чаддаг л бол тэд сайн хүмүүс юм. Хүмүүс хэчнээн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг ч гэсэн хэв чанар сайтай, үнэнийг эрэлхийлж чаддаг л бол тэд бүрэн аврагдаж, төгс болгуулах боломжтой. Бурханы төгс болгодог хүмүүс нь үнэнийг эрэлхийлж, тодорхой хэмжээний хэв чанартай хүмүүс байх ёстой учраас хэв чанар нь хэтэрхий муу байвал тэд үнэнийг ойлгож, төгс болгуулж чадахгүй. Хэв чанар сайтай, шийдэмгий зантай, өчүүхэн ч биеэ тоодоггүй эсвэл өөрийгөө зөвтгөдөггүй хүн гэж гарцаагүй байхгүй бөгөөд тийм хүн байна гэвэл тэр хүн ердөө л дүр эсгэж, хуурамч баг өмсөж байгаа хэрэг. Завхарсан хүн төрөлхтний хүн нэг бүр биеэ тоосон, ихэрхүү уг чанартай гэдгийг мэдэж байх учиртай, энэ бол үгүйсгэх аргагүй баримт билээ. Хүмүүсийн биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдлыг амархан шийддэг. Бурхан хэн нэгнийг хэд хэдэн удаа сахилгажуулснаар нэлээдгүй удаа бүтэлгүйтэж, унаж, улмаар үнэнийг жинхэнэ утгаар нь ойлгон, төрөлхийн мөн чанараа таньж мэдэхэд биеэ тоосон зан нь аяндаа шийдэгддэг. Гэхдээ хүмүүсийн угийн хэв чанар нь хэтэрхий муу юм уу туйлын утгагүй бол үүнийг шийдэх боломжгүй юм. Тиймээс хүмүүсийн биеэ тоосон занг ялгаж, үүнтэй зөв харьцах ёстой. Бурханы сонгосон хүмүүс хэн нэгнийг туйлын их биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг тул сайн хүн биш, аврагдаж, төгс болгуулах боломжгүй гэж дүгнэх ёсгүй. Бурхан хүмүүсийг төгс болгох нөхцөл нь гол нь хүн хэв чанар сайтай, үнэнийг эрэлхийлдэг байх явдал юм. Хэрэв хүний хэв чанар нь хэтэрхий муу, хэзээ ч үнэнийг ойлгож чадахгүй бол хэдий зан чанар нь туйлын номхон, огт биеэ тоодоггүй ч гэсэн тэд ямар ч хэрэггүй, төгс болгоход зохихгүй. Энэ асуудал дээр хүн Бурханы санаа зорилгыг ойлгох хэрэгтэй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бие тоосон зан чанартай хүмүүс бас янз бүр байдаг. Зарим хүн Бурханд удаан итгээгүй, Бурханы ажлыг жинхэнэ утгаар нь туулаагүй, үнэнийг ойлгодоггүй учраас Бурханы талаар үзэлтэй, биеэ тоосон зан чанартай, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөж, байр суурийг эрэлхийлж, гайхуулах дуртай байх нь гарцаагүй. Энэ бол хэвийн зүйл. Сатаны завхруулсан хүн төрөлхтний энэ дүрэм ч мөн адил. Нэг талаас хуурамч Христ, антихристүүд, нөгөө талаас тэрхүү завхарсан жирийн хүмүүсийн хоорондох ялгаа нь биеэ тоосон зан нь мөс чанар, эрүүл ухаанаа бүрэн алдахад хүргэсэнд оршино; тэд улайрсан биеэ тоосон зантай, хязгааргүй санаархалтай, хэнд ч захирагддаггүй, зүгээр л өөрсдийгөө хазаарлаж чаддаггүй, бүр зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ямар ч утгагүй зүйл хийхээс буцахгүй. Жишээлбэл, тэд өөрсдийгөө Бурхан, Христ, эсвэл Ариун Сүнсний ашигладаг хүн гэж тунхаглаж, зөвхөн тэд үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аварч, төгс болгож, хаанчлал руу хөтөлж чадна гэх мэт солиотой зүйлийг хэлж магадгүй. Тэд үнэхээр ичгүүргүй, дэндүү мунхаг! Ийм утгагүй зүйл хэлдэг хүнд хэвийн хүний эрүүл ухаан байж болох уу? Энэ бол дээд зэргийн биеэ тоосон зан бус уу? Энэ бол Сатаны уг чанар хэтэрхий дэндээд, тэсрэн гарч, барих аргагүй болж байгаа хэрэг юм! Тиймээс хуурамч Христ, антихристийн илэрхийлдэг зүйл нь жирийн хүмүүсийн завхарсан илэрхийллээс огт өөр. Үзэлтэй байх, биеэ тоох, байр сууринд дурлах нь аймшигтай зүйл биш; гол асуулт нь хүн үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы гэрийн засалт, харьцалтыг туулж байгаа эсэх юм. Хэрэв хэн нэгэн эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрч чадвал Бурханаар авруулах боломж үнэхээр бий. Завхралын хэвийн илэрхийлэл нь Бурханы гэрийн ажилд саад хийж, сүйтгэдэггүй бол, харин хуурамч Христ, антихристүүдийн хийдэг бүхэн нь хүмүүсийг хууран мэхэлж, тэднийг үнэн замыг орхиулахын тулд байдаг. Тэд хүмүүсийг Бурханы үгийг уншихаас татгалзахад хүргэж, эсрэгээрээ өөрсдийн хэлснийг сонсож, Христийг орхиод оронд нь өөрсдийгөө дагадаг болгодог. Бурханд шүтэн мөргөхийг тэд хүмүүст зөвшөөрдөггүй, харин ч хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлдэг. Энэ бол Бурханы ажилд саад хийж, сүйтгэхийг оролдож буй хэрэг юм. Энэ бол Сатаны зальжин явуулга, Сатаны үйлдэл билээ. Тиймээс, хүний төөрөгдөл, үзлийг дэлгэрүүлж, түгээж, Бурханы ажлыг шүүж, Ариун Сүнсний ашигласан хүн болоод ажлыг нь гүтгэж байгаа хүмүүс бүгд хуурамч Христ, антихристүүд. Тэд бүхэлдээ Бурханы ажлыг үймүүлдэг Сатаны боол, Христтэй зөрчилддөг Бурханы дайсны хүч юм. Тийм ч учраас хуурамч Христ, антихристүүдийг чуулганаас зайлуулж, гэмшихийг нь хүлээж, тэдэнд дахин боломж олгож огт болохгүй. Учир нь тэд аль хэдийн агуу улаан луу шиг Бурханы дайсны хүч болсон бөгөөд бүхэлдээ Бурханы дайснууд юм; Ариун Сүнс тэдэн дээр ажиллахаа болиод удаж байгаа, ямар ч их зөвлөгөө байгаад тэдэнд ашиг тусаа өгөхгүй, тэд аврагдах боломжгүй болтлоо асар их мууг аль хэдийн үйлдсэн. Шийтгэл ирэх үед л энэ хүмүүс Бурханаас өршөөл эрж, мууг үйлдэхээ болих боловч сатанлаг уг чанарыг нь хэзээ ч өөрчлөх боломжгүй юм. Сатан Бурханыг хүндэтгэдэггүй, зөвхөн эмээдэг, Сатанд харьяалагддаг тэдгээр хорон муу хүн Бурханыг хүндэтгэдэггүй төдийгүй Бурханаас эмээдэггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс мэддэг байх ёстой, учир нь шийтгэл тэдэнд хараахан ирээгүй байна. Одоо Бурханы гэрийн хийж чадах зүйл нь энэ хүмүүсийг хөөн зайлуулж, ингэснээр тэдний сатанлаг үйлийг шийдвэрлэх явдал юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 134. Үнэнд хайртай хүмүүст хандах зарчмууд

Дараах: 136. Илчлэгдэж, таягдан хаягдсан хүмүүст хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх