140. Шашны хүнд хандах зарчмууд

(1) Бурханы сайшаагаагүй шашны ертөнцийн бүх алдартан, соён гэгээрүүлэгч бол шашны луйварчид юм. Тэдний бүх санаа, онол хүмүүсийг будилуулдаг ба Бурханыг эсэргүүцдэг;

(2) Шашны ертөнцийн бүх алдартан, соён гэгээрүүлэгч Библийг хэчнээн их мэддэг байлаа ч Бурханыг мэддэггүй бөгөөд Түүнийг эсэргүүцдэг. Тэдний алхдаг зам бол антихристүүдийн зам юм;

(3) Хэрэв шашны хүмүүс үнэн замыг эрж хайж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чадахгүй бол хоёр нүүртнүүд мөн бөгөөд антихристүүдийн төрлийнх юм;

(4) Үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэн замыг эрж хайж чаддаг шашны хүнийг хүлээн авч, хайраар хандах ёстой. Бурхан хүмүүсийг боломжит хамгийн дээд хэмжээгээр авардаг.

Холбогдох Бурханы үг:

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паултай адил төрлийнх юм. Яагаад ингэж хэлдэг вэ? Паулын захидлууд бараг хоёр мянган жилийн настай бөгөөд Нигүүлслийн эрин үеийн туршид түгэн дэлгэрсэн. Хүмүүс бүгд түүний энэ үгийг уншаад, үүнийг хэм хэмжээ, зовох, биеэ сахилгажуулах, зөвт байдлын эцсийн титмийг хүртэх тухай үг гэж авч үзсэн… Хүмүүс Паулын үг, хоосон сургаалын дагуу Бурханд итгэсэн. Энэ нь гажуудал байсан бус уу? Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы хүслээс хэр ихийг ойлгож чадсан бэ? Эцсийн эцэст тухайн үед Есүсийг дагасан хүмүүс цөөнх байсан бөгөөд Есүсийг мэддэг хүмүүс бүр ч цөөхөн байсан—шавь нар нь ч үнэндээ Есүсийг мэддэггүй байлаа. Хэрэв хүн Библиэс багахан гэрэл олж харвал үүнийг Бурханы хүслийн төлөөлөл гэж бодох ёсгүй, мөн өчүүхэн төдий гэгээрлийг Бурханы талаарх мэдлэг гэж үзэж бүр ч болохгүй. Хүмүүс биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй. Хоосон сургаалын өчүүхэн ойлголттойгоор тэд тус тусын замыг хөөж, үүнээс улбаалан олон урсгал үүсдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэгчид бус, харин мууг үйлдэгч, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа минь тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мэргэн ухааныг нь хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй. Тэд бол сохор; тэд Бурханы үйл хэргийг харж чаддаггүй, Бурханд хаягдсан ба тэдэнд Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид, Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний ярьдаг, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилгыг ойлгохгүйгээр, хүнд Бурханы хийдэг ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, Бурханы гэрчлэлд зогсож ч чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг. Бурханыг махбод болохоос өмнөх хугацаанд, хүн тэнгэр дэх Бурханы тогтоосон зарлигуудыг мөрддөг эсэхэд үндэслэн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь хэмжигддэг байв. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрддөггүй хэнийг ч бай Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үздэг байлаа; Еховагийн тахилыг хулгайлсан хэнийг ч, Еховагийн тааллыг олсон хүмүүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үзээд чулуугаар шидэж хөнөөдөг байв; эцэг, эхээ хүндэлдэггүй хэнийг ч, мөн бусдыг цохисон юм уу хараасан хэнийг ч хуулийг мөрдөөгүй хүн гэж үздэг байлаа. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүх хүнийг Түүнийг эсэргүүцэж байна гэж үздэг байсан юм. Нигүүлслийн эрин үед ийм байхаа больж, Есүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн хүн гэж үзээд, Есүсийн айлдсан үгийг дуулгавартай дагаагүй хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн нэгэн гэж үзсэн билээ. Энэ удаа, Бурханыг эсэргүүцдэг арга замыг илүү үнэн зөв, илүү бодитоор тодорхойлсон. Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй…

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Яагаад шашны чуулган дахь хүмүүсийн хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажлаас тусдаа байдаг. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан боловч эрин үе өнгөрч, Бурханы ажил өөрчлөгдөхийн хэрээр хэрэгжүүлэлт нь аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Ариун Сүнсний ажил анхдагч сууриндаа үндэслэн хэд хэдэн алхмаар гүнзгийрсэн. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхны үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрэлтэй зууралдсаар байдаг. Бурханы ажил гурав юм уу таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, тэгвэл 2,000 жилийн хугацаанд бүр ч их өөрчлөгдөхгүй гэж үү? Хэрвээ хүнд шинэ гэрэл юм уу хэрэгжүүлэлт байхгүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлээгүй байна гэсэн үг. Энэ бол хүний алдаа; урьд нь Ариун Сүнсний ажилтай байсан хүмүүс өнөөдөр хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдгаас болж Бурханы шинэ ажлын оршин тогтнолыг үгүйсгэж болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн ч бас алхам алхмаар гүнзгийрч, өөрчлөгдөж байх ёстой. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс л анхны ажлынх нь дунд үлддэг ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлдэггүй бол өнөөдрийн ажлаас гарцаагүй салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай нийцэхгүй нь гарцаагүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлж ердөө чадахгүй, эцэстээ Бурханы гэрчлэлд зогсох хүмүүс болж бүр ч чадахгүй. Түүнчлэн бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болж чадахгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрддөг байсан хүмүүс, нэг үе загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд гэвэл, эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол хийсэн бүхэн нь хий дэмий, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь амьдралтай ойрхон бөгөөд өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцдэг. Хэдий тэд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралддаг ч Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгаа, өмнөх эрин үед хэрхэн хэрэгжүүлж байсан, өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яагаад эхнээс нь дуустал ингэж их яриад байна вэ? Ариун Сүнсний ажил байнга урагшилдгаас болж хүний хэрэгжүүлэлт дэх ийм хуваагдлыг үргэлж ярьдаг, тиймээс хүний хэрэгжүүлэлт ч бас байнга өөрчлөгдөх шаардлагатай. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр үлдвэл Бурханы шинэ ажил болон шинэ гэрэлтэй хөл нийлүүлэх чадваргүйг энэ нь нотолдог; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотолдоггүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс буюу өөр бүлэг хүмүүс рүү Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүн тэднийг хараахаар тэсэн яддаг, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой харагддаг боловч үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болон гэрчлэлтэй ямар ч холбоогүй байдаг. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай хамаагүй: Энэ нь Түүний нэр болон Түүний өнөөдрийн ажлын аль алинтай ямар ч хамаагүй байдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө доромжилж, Сатаныг илтгэдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа мууг үйлдэгчид юм. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах залхаан цээрлүүлэлтэд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцчихсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг зүйл их байдаг бөгөөд тэрхүү мууг үйлдэгчид аль болох хурдан залхаан цээрлүүлэлтэд өртөх ёстой гэж тэд боддог. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс шударга бус үйлээ үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим хүн, “Шашны хүмүүс Ариун Сүнстэй хамт байдаггүй, тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй бөгөөд тэд Бурханы нэрийг шившиглэдэг; тэгвэл Бурхан тэдний цадиггүй зан авирыг хүлцэн тэвчихийн оронд яагаад тэднийг устгадаггүй юм бэ?” гэж хэлдэг. Сатаныг харуулж, махан биеийг илэрхийлдэг энэ хүмүүс бол мэдлэггүй, олиггүй хүмүүс юм; тэд бол гажууд хүмүүс билээ. Тэд Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладгийг ойлгож авахаасаа өмнө Бурханы уур хилэн ирэхийг харахгүй бөгөөд бүрэн байлдан дагуулагдмагцаа тэр мууг үйлдэгчид бүгд залхаан цээрлүүлэлтээ хүртэж, нэг нь ч уур хилэнгийн өдрөөс зугтан зайлж чадахгүй. Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш бөгөөд Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол байлдан дагуулалтын ажлыг явуулах цаг юм, харин байгаа тохиолдолд тэд хийсэн үйлдлийнхээ ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын явцад Ариун Сүнсний урсгал дотор байгаа бүх хүн Бурхантай холбоотой байдаг. Ариун Сүнсний жигшин, голдог хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг ба хэрэгжүүлдэг зүйлс нь Бурхантай ямар ч холбоогүй байдаг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурхантай хамтран ажилладаг хүмүүс л Бурхантай холбоотой байдаг, учир нь Бурханы ажил хүн хүлээн зөвшөөрдөг эсэхээс үл хамааран бүх хүнд чиглэдэг биш, харин үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс рүү л чиглэдэг. Бурханы хийдэг ажилд үргэлж бай байдаг бөгөөд дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурханд гэрчлэл хийхэд тохирдоггүй, Бурхантай хамтран ажиллахад бүр ч тохирдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм найдваргүй хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

“Бурханы эсрэг доромжлол, гүтгэлэг нь энэ эрин үе болон ирэх эрин үед өршөөгдөхгүй нүгэл бөгөөд энэхүү нүглийг үйлдсэн хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй.” Энэ нь Бурханы зан чанар хүний халдахыг хүлцдэггүй гэсэн үг. Ойлгохгүй байгаа нөхцөл байдалд орох үедээ, эсвэл бусдад мэхлэгдэж, бусдын хяналтад орж, дарлуулах үедээ зарим хүн эелдэг бус, муухай үг хэлж магадгүй. Хожим нь гэхдээ үнэн замыг хүлээн авсныхаа дараа тэд харууслаар дүүрдэг. Тэгээд хангалттай сайн үйл бэлдэж, мэдлэг олж аван, энэ асуудал дээр өөрчлөлт гаргадаг болохоор Бурхан тэдний урьдын гэм бурууг санахгүй. Та нар Бурханыг бүрэн мэдэж, Бурханы тэдгээр үг хэн рүү чиглэсэн болохыг, мөн түүнчлэн тэдгээрийн хам сэдвийг мэддэг байх ёстой бөгөөд Бурханы үгийг хамаагүй хэрэглэж, дур зоргоороо тодорхойлж болохгүй. Туршлагагүй хүмүүс ямар ч зүйл дээр өөрсдийгөө Бурханы үгтэй жишдэггүй байхад бага зэрэг туршлагатай юм уу тодорхой хэмжээний мэдлэг ухаантай хүмүүс хэт мэдрэмтгий байх хандлагатай байдаг. Хүмүүсийг харааж, үзэн ядаж, таягдан хаяж буй Бурханы айлдварыг сонсох үедээ тэд ялгаж салгалгүйгээр бүгдийг нь өөр дээрээ тусгаж авдаг. Энэ нь, тэд Бурханы үгийг ойлгодоггүй бөгөөд Түүнийг үргэлж буруугаар ойлгодгийг харуулж байна. Зарим хүн Бурханы нэг ч шинэ айлдварыг уншаагүй, нэг ч судалгаа хийгээгүй, Бурханы шинэ ажлыг ойлгодог хүмүүсийн нэг ч нөхөрлөлийг сонсоогүй, тэр ч бүү хэл Ариун Сүнснээс ямар ч гэгээрэл олж аваагүй мөртөө Бурханыг шүүдэг. Дараа нь хэн нэгэн хүн сайн мэдээ номлох үед тэд хүлээн авдаг. Тэд хожим нь Бурханыг шүүсэндээ харамсдаг бөгөөд гэмшихийг хүсдэг. Дараа нь ирээдүйд тэд хэрхэн авирлахаас энэ нь хамаарна. Хэрэв итгэлтэй болсныхоо дараа тэдний зан авир нэн тааруу бөгөөд өөрсдийгөө хэнд ч хэрэггүйд тооцон, “За яах вэ, эцсийн эцэст би урьд нь доромжилсон, муухай үг хэлж байсан ба Бурхан над шиг хүмүүс яллагдана гэж тунхагласан—тиймээс миний амьдрал дууссан” гэж хэлбэл ийм хүмүүс үнэхээр дуусжээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүнд хандах Бурханы хандлагын үндэс”-ээс эш татав

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өмнөх: 139. Хуурамч удирдагч, хуурамч ажилчдад хандах зарчмууд

Дараах: 141. Хүний ирээдүй, хувь заяанд хэрхэн хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх