133. Итгээд удаагүй ах эгч нарт хандах зарчмууд

(1) Шинээр ирэгсдийн бүх үзэл, төсөөллийг шийдвэрлэж, тэднийг үнэн зам дээр аль болох хурдан бат зогсоохын тулд үзэгдлийн үнэнээр услах ёстой;

(2) Шинээр ирэгсдээс дэндүү их юм асуух ёсгүй. Тэдний үзэл, бэрхшээлийг үнэний тухай нөхөрлөлөөр цаг тухайд нь, тэвчээртэй шийдвэрлэх ёстой;

(3) Бусдыг хянахын тулд дүрэм журмыг ашиглах ёсгүй. Бүх хүнийг бодит нөхцөл байдалд нь үндэслэн үнэнээр услах ёстой бөгөөд бусдаас хийж чадахгүй зүйлийг нь шаардаж байгаа мэт нугасыг алгана загас болгохоор хичээх ёсгүй;

(4) Итгээд удаагүй хүмүүст хандахдаа ухаалаг бай. Үнэнийг хайрладаггүй, хүн чанар муутай хүмүүсээс сэрэмжлэх ёстой бөгөөд хувийн болон чуулганы мэдээллийг хэзээ ч задруулах ёсгүй.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Шинэ итгэгчдийг хурдан хугацаанд үнэн зам дээр бат суурийг тавьж, итгэлийнх нь зөв замд оруулахын тулд услах нь Бурханы гэрийн хамгийн гол, үндсэн ажил билээ. Шинэ итгэгчдийг услах ёстой үнэнд дараах үнэн орно: Бурханы ажлын гурван үе шатын үнэн; бие мах бодтой болсон Бурханы үнэн; Бурханы нэрсийн үнэн; Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгааны үнэн; хуурамч Христүүдээс жинхэнэ Христийг ялгах үнэн; Ариун Сүнсний ажлыг мэдэх, муу сүнсний ажлыг ялган таних үнэн; Бурханы үгийг бодит амьдралд оруулах үнэн; шударга хүн байх үнэн гэх мэт. Эдгээр үнэнийг Бурханы ажлыг дөнгөж хүлээн авсан бүх хүний зүрх сэтгэлийн гүн рүү нь усалбаас тэд сайн суурийг тавьж чадна. Энэ нь диавол Сатанаас үүдсэн ямар ч үймээнтэй тулгарсан байсан үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй, үгүйсгэхгүй байж чадна гэдгийг баталгаажуулна. Хүний ажил ийм үр дүнд хүрэх үед л Бурханы хүслийн дагуу Түүнд үйлчилж, Бурханы хүслийг чин сэтгэлээсээ биелүүлдэг.

Ажлын зохицуулалтаас эш татав

Шүтлэггүй хүмүүсээс шинээр ирсэн энэ хүмүүсийг услахдаа бид хайр энэрэлтэй, тэвчээртэй байх ёстой, тэднээс хэтэрхий их зүйл шаардаж, тэднийг засаж, харьцаж болохгүй гэдгийг бид сайн ойлгох ёстой. Тэд зарим үнэнийг ойлгож, суурьтай болсны дараа л бид тэдэнд хатуу чанд шаардлага тавих юм уу тэднийг засаж, харьцах ёстой. Шүтлэггүй хүмүүсээс шинээр ирсэн хүн хэдэн сар итгэсэн байх нь хамаагүй, хэв чанар сайтай, үнэнийг бага зэрэг хүсэмжилдэг л бол тэдэнд унших ном олгох юм уу зээлдүүлэх ёстой, харин наад зах нь зургаан сар итгэсэн хүмүүст туршлагын гэрчлэлийн талаарх бүх номыг олгох ёстой. Шүтлэггүй хүмүүсээс шинээр ирсэн хүнийг усалж, хариулахдаа хайнга хандаж болохгүй. Өөр урсгалаас ятгаж авчирсан хүмүүсээс тэд үнэндээ тийм ч ялгаатай биш; хүн чанар нь адилхан, ердөө л Библийн талаарх зарим нэг мэдлэг дутмаг бөгөөд энэ бол том асуудал биш. Тэднийг ялгаварлан гадуурхах юм уу хэтэрхий мэдлэггүй гэж үзэж болохгүй; нэг жил итгэсний дараа тэд тийм ч хоцрогдмол харагдахаа болино. Тэднийг цаг тухайд нь усалж чадахгүй бол зарим нэг амь сүйдэх болно. Тийм ч учраас шүтлэггүй хүмүүсээс шинээр ирсэн хүн нэг бүрийг чин сэтгэлээсээ усалж, ханган, хүн төрөлхтнийг гэх Бурханыг хайр болон Бурханы гэрийн халуун дулааныг тэдэнд мэдрүүлж, Бурхан бол жинхэнэ агаад найдвартай гэдгийг бүр ч их ухааруулахын тулд боломжийг ашиглах ёстой. Ингэх нь Бурханы хүсэлд нийцнэ. Өөр урсгалаас ятгаж авчирсан хүмүүстэй харьцуулахад шүтлэггүй хүмүүсээс үнэн замыг хүлээн авсан хүмүүс илүү гэнэн цайлган байдаг бөгөөд шинэ юмыг илүү амархан хүлээж авч чаддаг. Гэхдээ чуулганы захиргааны зарлигтай холбоотой зүйлийн талаар тэдэнд хэлж хараахан болохгүй. Тэдэнд мэргэн ухаанаар хандаж, Бурханы гэрийн дүрэм журмын талаар илүү их хэлж өгөх ёстой. Аливаа жижиг бүлгийн цуглаанд хаа хамаагүй оролцох юм уу чуулганы хэрэг явдлын талаар асуухыг тэдэнд зөвшөөрөх ёсгүй; түүнчлэн, бид сэжигтэй санагдсан, өөрийнх нь талаар нэг их зүйл мэдэхгүй хүмүүсээс сэрэмжлэх ёстой. Эдгээр нь шинэ хүмүүсийг усалж, удирдан хөтлөхдөө ойлгох ёстой зарчим юм.

Шүтлэггүй хүмүүсээс шинээр ирсэн хүмүүсийн хувьд долоо хоногт цуглаанд заавал оролцох ирцийн тоог бид заах ёсгүй. Тэдний бодит нөхцөл байдалд үндэслэн цуглааныг тодорхойлох ёстой бөгөөд хэтэрхий олон юм уу хэтэрхий цөөн цуглаан байж болохгүй; цуглааны тоог олонхоор шийдэж болно. Энэ шинэ хүмүүс байгаа уулзалтад бид Бурханыг үгийг уншиж, магтан дуу, бүжиг зааж, яаж залбирахыг заах ёстой бөгөөд ингэснээр тэд хэвийн сүнслэг амьдралд орж болно. Ийм маягаар хэдэн сар итгэсний дараа тэд үүрэг гүйцэтгэж чаддаг болно. Тэдэнд тун элэгсэг, тэвчээртэй хандаж, тэднийг зүй ёсоор усалж, хангаарай. Ямар ч нөхцөлд тэдний эерэг байдлыг унтрааж, урам зоригийг бөхөөж болохгүй. Бид бүгдээрээ нэгэн цагт шүтлэггүй хүмүүс байсан; гагцхүү бид тэднээс өмнө л Бурханд итгэдэг болсон. Бид ийм шалтгаанаар энэ шинэ хүмүүсийг дорд үзэх нь буруу байх болно. Бурханы нүдээр бол хэн түрүүлж итгэсэн, хэн сүүлд итгэсэн нь хамаагүй. Үнэнийг олж авсан хэн ч сайн итгэлтэй байдаг. Үнэнийг эрэлхийлэхийг хүсэж байгаа л бол, хэдэн жил итгэсний дараа тэд бидэнтэй адил болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Мэргэн ухаанаар хүмүүстэй харьц. Зарим хүн: “Ах, эгч нартайгаа эв эетэй байхад мэргэн ухаан шаардлагатай юу?” гэж хэлдэг. Тийм ээ, шаардлагатай, яагаад гэвэл мэргэн ухааныг ашиглах нь ах эгч нарт чинь илүү их ашиг тусаа өгдөг. Зарим нь: “Ах, эгч нартайгаа ухаалаг байх нь зальжин байгаа хэрэг биш гэж үү?” гэж асуух болно. Мэргэн ухаан бол ов мэх биш. Харин ч мэргэн ухаан, ов мэх хоёр нь бүхэлдээ эсрэг тэсрэг зүйл юм. Мэргэн ухааныг ашиглана гэдэг нь ах, эгч нарын биеийн хэмжээ бага үед хэлэх үг, хийх зүйлийг чинь хүлээж авч чадахгүй байхаас сэргийлэхийн тулд аливаа зүйлийг хэлэх, хийх зарим арга барилд анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Биеийн хэмжээ багатай хүмүүсийн хувьд, ялангуяа үнэнийг ойлгодоггүй, завхарсан олон зан чанартай хүмүүст хандах хандлага чинь хэтэрхий энгийн, нээлттэй бөгөөд тэдэнд бүх зүйлийг хэлдэг бол энэ нь заримдаа чиний эсрэг ашиглах мэдээлэл олж авах эсвэл чамайг ашиглахад тэдэнд амархан болгож магадгүй. Энэ нь сайн зүйл биш. Тиймээс чи их бага хэмжээгээр зарим нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тодорхой арга барилуудыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ хүмүүстэй болгоомжтой байна гэдэг нь тэдэнд туслахгүй, тэднийг хайрлахгүй байна гэсэн үг биш. Энэ нь Бурханы гэр бүлийн чухал ажлыг хөндөх зарим зүйлийн талаар тэдэнтэй ярихгүй байх, тэдэнтэй зөвхөн үнэний талаар нөхөрлөнө гэсэн үг юм. Хэрэв тэдэнд амийн сүнслэг тусламж хийгээд үнэнээр хангах хэрэгтэй бол бид энэ тал дээр тэднийг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Харин, хэрэв тэд Бурханы гэртэй холбоотой энэ тэр зүйлийн талаар лавлаж, удирдагчид, ажилчдын нөхцөл байдлын талаар асууж байгаа бол тэдэнд хэлэх шаардлагагүй. Хэрэв тэдэнд хэлбэл тэд энэ мэдээллийг задруулах магадлалтай бөгөөд Бурханы гэрийн ажилд хор хохирол учруулах болно. Өөрөөр хэлбэл, тэдний мэдэх ёсгүй эсвэл мэдэх шаардлагагүй зүйл бол тэдэнд энэ тухай битгий мэдүүл. Хэрэв энэ нь тэдний мэдэх учиртай зүйл бол тэдэнд энэ талаар бодитойгоор, юу ч үлдээлгүйгээр мэдүүлэхийн тулд чадах бүхнээ хий. Тэгэхээр тэд юу мэдэх учиртай вэ? Тэд Бурханд итгэхдээ үнэнийг хэрхэн эрэлхийлэх; ямар үнэнийг ойлгож, эзэмших; ямар үүрэг гүйцэтгэвэл зохих, янз бүрийн хүмүүст аль үүрэг нь тохирох; үүргээ хэрхэн биелүүлэх; хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах; мөн чуулганы амьдралыг хэрхэн удирдах талаар мэддэг байх ёстой. Эдгээр нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл. Түүнчлэн, Бурханы гэрийн дүрэм журам, зарчим, чуулганы ажил, ах, эгч нарынхаа нөхцөл байдлыг шүтлэггүй хүмүүс болон гэр бүлийнхээ итгэлгүй гишүүдэд задруулах ёсгүй; үүнийг мөн л хүмүүс мэдэх ёстой. Эдгээр нь мэргэн ухааныг ашиглахдаа заавал дагаж мөрдөх ёстой зарчим юм. Жишээлбэл, удирдагч нарын чинь нэр, хаяг бол хэлэлцэх ёсгүй зүйл юм. Хэрэв чи ийм зүйлийн талаар яривал энэ мэдээлэл шүтлэггүй хүмүүсийн сонорт хэзээ хүрч болохыг чи хэзээ ч мэдэхгүй бөгөөд зарим нэг нууц албаны муу санаатанд хүрвэл маш уршигтай зүйл болж болно. Чи ийм зүйлд ухаалаг байх ёстой. Ухаантай байх нь маш чухал гэж Би хэлээд байгаагийн шалтгаан нь энэ юм. Түүнээс гадна, туршлагаа илэн далангүй ярьж, нөхөрлөхдөө хувийн зарим мэдээллийг хэнд ч дэлгэх ёсгүй. Ах, эгч нарынхаа биеийн хэмжээг бодолцох хэрэгтэй; чи тэдэнд ямар нэг зүйл хэлсний дараа, хэрэв тэд сүсэг бишрэлгүй бол хэлсэн зүйлийг чинь тохуурхаж, хов жив болгож магадгүй, энэ нь уршигтай бөгөөд нэр хүндэд чинь сэв суулгана. Тиймээс энгийн бөгөөд илэн далангүй харилцахад бас мэргэн ухаан шаарддаг.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 132. Бусдад мөн чанарынх нь дагуу хандах зарчмууд

Дараах: 134. Үнэнд хайртай хүмүүст хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх