31. Хавчлага, гай зовлон туулах зарчмууд

(1) Бурханы мэргэн ухаан нь Сатаны башир заль дээр бий болдог бөгөөд хавчлага, гай зовлон нь Бурханы зөвшөөрлөөр тохиолддог гэдгийг мэд. Тэдгээр нь хүнийг илчилж, төгс болгох зорилготой;

(2) Хавчигдаж, гай зовлонд өртсөн туршлага нь агуу улаан луу болох Сатаны чөтгөрлөг мөн чанар, үзэшгүй муухай төрхийг тодорхой харж, улмаар Бурханы ариун, зөвт байдлыг мэдэх боломжийг хүнд олгодог;

(3) Хавчлага, гай зовлонгоор дамжуулан хүн өөрийн хулчгар зан, дутагдал, эмзэг байдлыг зэрвэс хардаг бөгөөд үүнээс үүдсэн ичгүүр нь түүнийг сэрээж, үнэнгүйгээр хүн хаягдмал хэмээх бодит баримтыг ухааруулдаг;

(4) Хавчлага, гай зовлон нь хүмүүсийг ил болгож, таягдан хаях чадвартай. Тэдгээр нь бас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, агуу улаан лууг хаяж, түүнчлэн Бурханы зөвт, ариун байдлыг магтдаг болгон төгс болгож чадна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай” (Матай 10:28).

“Өөрийн амийг олсон хүн түүнийгээ алдах болно, Миний төлөө амиа алдсан хүн түүнийгээ олох болно” (Матай 10:39).

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэгчийн хувьд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон өнөөдөр чамд хийдэг Бурханы төлөвлөсөн ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ та нар хүн бүрчлэн ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан: Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдрыг олж авч чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс эш татав

Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч энэ нь өөрийн хүслийг дагаж чадахгүй, харин Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болдог. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “29-р бүлэг”-ээс эш татав

Бурхан хүн төрөлхтний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс диаволуудын үйл хэргийг нэвт шувт бүрэн харж, бүх хүн төрөлхтөнд “өвөг дээдсээ” үнэхээр мэдэх боломжийг олгодог. Зөвхөн энэ аргаар хүмүүс бүрэн чөлөөлөгдөж, диаволуудын үр садыг байтугай өвөг дээдсийг нь ч хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы жинхэнэ зорилго бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээр хийсэн бүх ажлын эцсийн зорилго бөгөөд бүх хүн төрөлхтөнд хэрэгжүүлэхийг зорьсон зүйл юм. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг дайчлах гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүсийн дундах Миний ажил бол урьд өмнө үзэгдээгүй төсөл бөгөөд тиймээс Миний алдар сансар огторгуйд түгж, бүх хүн Миний төлөө сүүлчийн зовлон бэрхшээлийг туулах ёстой. Та нар Миний хүслийг ойлгож байна уу? Энэ бол хүнд тавих Миний эцсийн шаардлага, өөрөөр хэлбэл, бүх хүн агуу улаан лууны өмнө Миний төлөө цуурайтсан гэрчлэл хийж, өөрсдийгөө Надад сүүлчийн удаа өргөн барьж, эцсийн удаа Миний шаардлагыг хэрэгжүүлж чадна гэж Би найдаж байна. Та нар үнэхээр үүнийг хийж чадах уу? Та нар өнгөрсөн үед Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох чадваргүй байсан—та нар эцсийн удаа энэ хэв маягийг эвдэж чадах уу? Би хүмүүст эргэцүүлэх боломж олгодог; Надад хариулт өгөхөөс нь өмнө Би тэднээр анхааралтай тунгаан бодуулдаг—ингэх нь буруу юу? Би хүний хариултыг хүлээж, түүний “хариу захиаг” хүлээдэг—Миний шаардлагыг биелүүлэх итгэл та нарт байна уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “34-р бүлэг”-ээс эш татав

Эдгээр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан лууны биелэл юм. Бурхан тэднийг мөхлийн замд албадан аваачиж, хядах үед—эргэлзэх юмгүйгээр—агуу улаан лууны сүнс тэдэн дотор ажиллах боломжгүй болдог. Ийм байдлаар хүмүүс мөхлийн зам руу алхах үе нь бас агуу улаан лууны үхэх үе юм. Бурханы “агуу нигүүлслийг” хариулахаар үхлийг ашиглах явдал гэж үүнийг хэлж болно—энэ нь агуу улаан лууны улс орон дундах Бурханы ажлын зорилго билээ. Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр “махан биеийн” тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй—энэ мөчид махан бие өөр нэг чиг үүргээ гүйцэтгэж, Бурханы Сүнсний удирдамжийг албан ёсоор хүлээн авч эхлэх болно. Энэ бол шаардлагатай үйл явц бөгөөд энэ нь алхам алхмаар тохиолдох ёстой; эс бөгөөс Бурхан зөрүүд махан биед ажиллах ямар ч аргагүй байх байсан юм. Бурханы мэргэн ухаан ийм билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “36-р бүлэг”-ээс эш татав

Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг; эс бөгөөс Би уур хилэнгээ чам дээр буулгаж, Өөрийн гараар… Тэгээд чи эцэс төгсгөлгүй сэтгэлийн зовлон үзнэ. Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй навтайх уу?

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү? Чиний одоогийн зовлон ирээдүйн ерөөл чинь хэчнээн агуу байхыг илтгэдэг; үүнийг дүрслэхийн аргагүй. Чи хэчнээн агуу ерөөл авахаа мэдэхгүй, үүний тухай мөрөөдөж ч чадахгүй. Өнөөдөр энэ бодитой болсон; маш бодитой! Энэ төдий холгүй байна, чи харж чадах нь уу? Үүний өчүүхэн хэсэг бүр нь Миний дотор бий; урдах зам ямар их гэгээтэй байна гээч! Нулимсаа арч, зовлон, уй гунигийг дахин бүү мэдэр. Бүх юмыг Миний гар зохицуулсан, Миний зорилго гэвэл, та нарыг удалгүй ялагчид болгож, Өөртэйгөө хамт алдар сууд аваачих явдал юм. Чи өөрт тохиолдсон бүхний төлөө нийцүүлэн талархаж, үлэмж магтах ёстой; тэгснээр Миний зүрх сэтгэлийг ихэд хангалуун болгоно.

Христийн ер бусын амь хэдийн илэрсэн; чамд айх зүйл юу ч үгүй. Сатанууд бидний хөл дор байгаа ба тэдний цаг нэг их удахгүй. Сэр! Садар самууны хорвоог хөсөр хая; үхлийн ангалаас өөрийгөө чөлөөл! Юу болсон ч хамаагүй, Надад үнэнч байж, зоригтойгоор урагшил; Би бол чиний бат бөх хад, тиймээс Намайг түш!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “10-р бүлэг”-ээс

Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан хүний үзэлтэй огт нийцэхгүй маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн. Тиймээс хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой. Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм. Хэрвээ чи хүмүүсийн хийх ёстой зүйлийг баримталдаггүй бол өмнөх бүх зовлон, шийдвэр чинь хий дэмий болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Яг одоо, чиний ойлгодог тэдгээр үзэгдэл болон үнэн ирээдүйн туршлагын чинь суурийг тавьж байна; хожмын гай зовлонд та нар бүгд эдгээр үгийг бодитоор туулна. Хожим нь шалгалт ирж, гай зовлон туулах үедээ чи өнөөдөр хэлдэг “Ямар ч гай зовлон, шалгалт, их гамшигтай тулгарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой” хэмээх үгийг бодох болно. Петрийн туршлагын талаар, дараа нь Иовын туршлагын талаар бодоод үз—чи өнөөдрийн үгээр урамшина. Зөвхөн ийм маягаар л итгэл чинь зоригжиж чадна. Тухайн үед Петр өөрийгөө Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээж авах эрхгүй гэж хэлсэн бөгөөд цаг нь ирэхэд чи ч бас өөрөөрөө дамжуулан Бурханы зөвт зан чанарыг бүх хүнд харуулахдаа бэлэн байх болно. Түүний шүүлт, гэсгээлтийг чи дуртайяа хүлээн авч, Түүний шүүлт, гэсгээлт, хараал чамд тав тух болно. Одоо, үнэнээр зэвсэглэхгүй байх чинь ердөө хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Үүнгүйгээр чи ирээдүйд бат зогсож чадахгүй төдийгүй, одоогийн ажлыг туулж чадахгүй байж магадгүй. Тэгвэл чи таягдан хаягдаж, шийтгэгдэх хүмүүсийн нэг болох бус уу? Яг одоо, чам дээр ирсэн ямар ч баримт байгаагүй, дутагдаж байгаа аль ч талаар чинь Би чамайг хангасан; Би бүх талаас ярьдаг. Та нар тийм ч их зовлон туулаагүй; ямар ч төлөөс төлөлгүйгээр бэлэн байгаа зүйлийг авдаг, түүнээс ч илүүтэйгээр, та нарт өөрийн гэсэн жинхэнэ туршлага, мэдлэг ухаан байдаггүй. Тиймээс та нарын ойлгодог зүйл бол жинхэнэ биеийн хэмжээ чинь биш. Та нар ойлгох, мэдэх, харахаар хязгаарлагддаг боловч нэг их үр дүнд хүрээгүй. Хэрэв Би та нарт хэзээ ч анхаарал хандуулаагүй, харин гэрт чинь туршлагажуулсан бол та нар асар уудам дэлхий ертөнц рүү аль эрт гүйж одох байсан. Ирээдүйд алхах зам чинь зовлонгийн замнал байна, хэрэв чи замын одоогийн энэ хэсэгт амжилттай алхвал ирээдүйд илүү их гай зовлон туулах үедээ гэрчлэлтэй байх болно. Хэрэв чи хүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, хүний амьдралын зөв замд орсон бөгөөд ирээдүйд Бурхан чамд яаж ч хандсан ямар ч гомдол, сонголтгүйгээр Түүний эрхээр захирагддаг, Бурханд ямар ч шаардлага тавьдаггүй бол чи ийм маягаар үнэ цэнтэй хүн болно. Яг одоо чи гай зовлон туулаагүй байгаа учраас аливаа зүйлийг ялгалгүйгээр дуулгавартай дагаж чадна. Бурхан яаж ч хөтөлсөн бай, тэр зам нь сайн, Түүний бүх зохион байгуулалтад захирагдана гэж чи хэлдэг. Бурхан чамайг гэсгээсэн ч бай, хараасан ч бай, чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байх болно. Гэсэн ч чиний одоо хэлдэг зүйл биеийн хэмжээг чинь төлөөлөх албагүй. Одоо хийхийг хүсдэг зүйл чинь чамайг эцсээ хүртэл дагах чадвартай гэдгийг харуулж чадахгүй. Асар их гай зовлон чам дээр ирэх үед, эсвэл хавчлага, дарамт, бүр илүү их шалгалт туулах үедээ чи эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэр үед чи ийм ойлголттой байж, бат зогсож чадвал энэ нь чиний биеийн хэмжээ байх болно. Тухайн үед Петр ямар байсан бэ? Петр: “Эзэн минь, би өөрийн амийг Таны төлөө золиосолно. Хэрэв Та намайг үхүүлбэл би үхнэ!” гэж хэлсэн. Тухайн үед тэр ингэж залбирдаг байсан. Тэрээр мөн “Бусад хүн Таныг хайрлахгүй байсан ч гэсэн би эцсээ хүртэл Таныг хайрлах ёстой. Би Таныг цаг үргэлж дагана” гэж хэлсэн. Тухайн үедээ тэр ингэж хэлж байсан боловч өөр дээр нь шалгалт ирэнгүүт тэр нуран унаж, уйлсан. Петр Эзэнийг гурвантаа үгүйсгэснийг та нар бүгд мэдэж байгаа биз дээ? Шалгалт өөрсөд дээр нь ирэхэд уйлж, хүний сул дорой байдлыг харуулах олон хүн байдаг. Чи өөрийнхөө эзэн нь биш. Үүнд чи өөрийгөө хянаж чадахгүй. Магадгүй өнөөдөр чи үнэхээр сайн байгаа байж болох боловч тохиромжтой орчинд байгаа болохоор тэр юм. Маргааш тэр нь өөрчлөгдвөл чи хулчгар зан, чадваргүй байдал, жигшүүртэй, үнэ цэнгүй байдлаа харуулна. Чиний “эршүүд байдал” аль эрт юу ч биш болж, заримдаа чи бүр даалгавраа нэг тийш нь хаяад, яваад өгч ч магадгүй. Энэ нь тухайн үед ойлгосон зүйл чинь чиний жинхэнэ биеийн хэмжээ биш байсныг харуулдаг. Хүн Бурханыг үнэхээр хайрладаг эсэх, үнэхээр Бурханы эрхээр захирагдаж чаддаг эсэх, Бурханы шаарддаг зүйлийг биелүүлэхэд бүх хүчээ дайчилж чаддаг эсэх, Бурханд үнэнч хэвээр байж, амиа золиослох байсан ч гэсэн бүх зүйлийн хамгийн сайныг нь Бурханд өгдөг эсэхийг харахын тулд хүний жинхэнэ биеийн хэмжээг харах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?”-ээс эш татав

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсэхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед байр сууриндаа бат зогсож чаддаг эсэхээс чинь хамаардаг; Бурханыг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, гэхдээ хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй бөгөөд тэрээр Бурханы ажил болон хүслийн ихээхнийг тодорхой харж чаддаггүй, Бурханы хайр татам олон зүйлийг ч тодорхой харж чаддаггүй; хүнд Бурханыг гэх жинхэнэ хайр дэндүү бага байдаг. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн ба өнөөдөр Бурхан зугтах бүх арга замыг чинь хаасан. Үнэнийг хэлэхэд, чи зөв замыг буюу Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг удирдан хөтөлсөөр ирсэн зөв замыг сонгохоос өөр аргагүй. Бэрхшээл, цэвэршүүлэлт туулсны дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг. Өнөөдрийг хүртэл туулсан болохоор хүн Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно, гэхдээ хүн маш дутуу дулимаг учраас энэ нь бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхалтай ажлыг, мөн Бурханы зохицуулсан зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг илүү их туулах ёстой. Тэр үед л хүний амь зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл түүнийхээс ч илүү их итгэл чамд байх ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Хэв чанараа сайжруулж чадахгүй бол, ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал, мөн хэтэрхий багыг мэддэг бол тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй, харин Сатаны тоглоом, зугаа болох болно. Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана! Замын аль ч хэсэг нь явахад амархан биш тул үүнийг хөнгөхнөөр бүү авч үз. Үүнийг одоо сайтар дэнсэлж үзээд бэлтгэлээ хий, ингэснээр энэ замын сүүлчийн хэсэгт зохих ёсоор алхаж болох юм. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ ойлголтыг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи хожим алхах ёстой замыг бэлдэх хэрэгтэй; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай! Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авч магад. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Гурав хүрэхгүй жилийн дотор Би маш олон зүйл хэлж, маш их ажил хийснийг чи өөрийн нүдээр харсан. Ийм маягаар ажиллаж ирсний минь нэг шалтгаан нь хүмүүс маш их дутуу дулимаг бөгөөд нөгөө нэг шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий богино; цаашид хойшлуулж болохгүй. Хүмүүс гэрчлэл хийж, ашиглагдахаасаа өмнө эхлээд дотроо тов тодорхой байдалд хүрэх ёстой гэж чи төсөөлдөг, гэвч тэгэх нь хэтэрхий удаан байх бус уу? Тэгвэл Би чамайг хэр удаан дагалдах ёстой байх вэ? Өтөлж, бууралтталаа Би чамайг дагалдана гэвэл тэгэх боломжгүй! Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч бэрхшээл туулсан цочирдохгүй, тэсвэрлэж чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Хүн нэг бүрд зориулсан даалгавар, хүн болгонд хийх ажил Ариун Сүнсэнд байдаг. Ирээдүйд хүн бүр Ариун Сүнсээр удирдуулан алхах ёстой замаараа алхана. Гай зовлон туулж байхдаа хэн бусдын төлөө санаа тавьж чадах вэ? Хувь хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг, дор бүрнээ өөрийн гэсэн биеийн хэмжээтэй байдаг. Хэний ч биеийн хэмжээ өөр нэгнийхтэй ижилхэн байдаггүй. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ халамжилж чадахгүй; хэн ч өөр хэн нэгний төлөө санаа тавьж чадахгүй. Энэ нь, харилцан халамжилж, дэмжих боломжтой хэвээр байгаа одоогийнх шиг байхгүй. Төрөл бүрийн хүнийг ил болгох үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед та нарт ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдана—та нар хамт цугларч чаддаг одоогийнх шиг байхгүй. Ирээдүйд Ариун Сүнсний ажилгүй хүмүүс жинхэнэ төрхөө харуулна. Нөхрүүд эхнэрээсээ урваж, эхнэрүүд нөхрөөсөө урваж, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчина—хүний зүрх сэтгэлийг ухан ойлгохын аргагүй! Хүний хувьд хийж болох бүхэн нь өөрт байгаа зүйлээ хадгалж, замын сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой харахгүй байна; та нар бүгд харалган. Ажлын энэ алхмыг амжилттай туулах амар зүйл биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?”-ээс эш татав

Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрэн таягдан хаягдах ажил мөн. Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид арилмагц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа ардуудаас хэн чинь хүмүүсийн дундах нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс хариуд нь яах вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхий ертөнцөд үүрд амьдрах найдлага өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “19-р бүлэг”-ээс эш татав

Өмнөх: 30. Шалгалт, цэвэршүүлэлт туулах зарчмууд

Дараах: 32. Сатаны уруу таталтыг даван гарах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх