94. Асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглах зарчмууд

(1) Хүний завхралын янз бүрийн асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хай. Тэдгээрийн мөн чанарыг нэвт харж, эх сурвалжийг нь тань, дараа нь тэдгээрийг шийдвэрлэхдээ үнэнийг ашигла;

(2) Бурханы үгийн дагуу асуудлын мөн чанарын талаар нөхөрлөх шаардлагатай, ингэснээр бусад хүн үнэнийг ойлгож, өөрсдийн завхарсан мөн чанарыг мэдэж, жинхэнээсээ гэмшдэг болно;

(3) Асуудлыг шийдвэрлэхдээ нөхөрлөлөөр дамжуулан мөн чанарыг нь тодорхой болгох ёстой. Үнэний талаар үнэхээр ойлгож, махан биеийг үзэн ядаж, Бурханы хайрыг харах боломжийг бусдад өг;

(4) Бусдыг үнэний талаарх ойлголт болон бодит байдалд орох оролтод хөтлөх үедээ өөрсдийнхөө туршлагыг нэгтгэж, үнэнийг эрэлхийлэх шийдвэрийг нь өдөөх шаардлагатай, энэ нь тэдэнд хэрэгжүүлэх замыг өгнө.

Холбогдох Бурханы үг:

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.

Нөхөрлөдөг зүйл чинь хүмүүст алхах зам өгч чаддаг бол чамд бодит байдал байгаатай адилхан. Чи юу ч хэллээ гэсэн хүмүүсийг хэрэгжүүлэлт рүү аваачиж, тэд бүгдэд дагаж болох замыг нь өгөх ёстой. Хүмүүст зөвхөн мэдлэгтэй байх боломж бүү олго, илүү чухал нь алхах замтай байх явдал юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Өөрийнхөө ажлаар Бурханы хөтөлдөг замаар алхах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх үйл явц нь Ариун Сүнсний хөтөлдөг замаар алхах үйл явц юм. Иймд чи юу ч болж байсан алхаж болох замтай байж, Бурханаар төгс болгуулах замд хөл тавих ёстой. Хэтэрхий хол бүү хоцор, мөн хэтэрхий олон зүйлд бүү анхаар. Чи Бурханы хөтөлдөг замаар саатал үүсгэлгүй алхаж чадах л юм бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, орох замтай болно. Үүнийг л Бурханы санаа зорилгод нийцэж, хүний үүргийг биелүүлж байна гэж тооцдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас эш татав

Хэрэв хүмүүсийн бодит амьдрал дээр тулгарч байгаа асуудал нь амийн оролттой хамааралтай байвал тэдгээр нь Бурханы үгтэй хамааралтай бөгөөд Бурханы үгийг ашиглан шийдвэрлэх ёстой; түүнчлэн хүмүүс Бурханы үгийг ойлгож, тэдгээр асуудлыг шийдвэрлэхдээ тохирох, зөв Бурханы үгийг ашиглах ёстой. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Бурханы үгээс шаардлага, стандарт, зарчмуудыг нь төдийгүй Бурхан асуудлыг хэрхэн тодорхойлдог, холбогдох ямар шаардлагыг тавьдаг, асуудлын талаар тусгай, дэлгэрэнгүй тайлбар байгаа эсэхийг олсноор шийдвэрлэдэг. Хэрэв Бурханы үгэнд энэ талаар зөвхөн ерөнхий утгаар нь ярьсан байвал чи тэдгээрийг бодолцож үзэх хэрэгтэй, тэдгээрийн утга учир нь чиний өөрийн чинь бодолд буухгүй байвал нөхөрлөх өөр нэгнийг олох юм уу цуглаан дээр нөхөрлө. Үүргээ гүйцэтгэх явцдаа бодож, эрж хайж, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, асуудлын мөн чанарыг аажмаар ойлгон авч, эцэст нь Бурханы үгийн зарчимд үндэслэн орсноор энэ талбар дахь бэрхшээл чинь шийдвэрлэгдэнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”-аас эш татав

Өөрийгөө амиар зэвсэглэх үедээ чи Бурханы үгийг идэж, уухад анхаарах ёстой, мөн Бурханы талаарх мэдлэг, хүний амьдралын талаарх үзэл бодол, ялангуяа эцсийн өдрүүдэд Бурханы хийсэн ажлын талаарх мэдлэгээ ярьж чаддаг байх ёстой. Чи амийг эрэлхийлдэг тул өөрийгөө эдгээр зүйлээр зэвсэглэх ёстой. Бурханы үгийг идэж, уух үедээ өөрийнхөө бодит байр байдлыг тэдгээртэй харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлэх үедээ чи хэрэгжүүлэх замыг олж, буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Энэ тухайд чи үргэлж чармайж, эдгээрийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг бол дагах замтай байх бөгөөд чамд хоосон санагдахгүй, тийнхүү чи хэвийн байдлаа хадгалж чадна. Тэр үед л чи өөрийнхөө аминд ачаа үүрдэг, итгэлтэй нэгэн байх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа зарим хүн яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд хамгийн чухал зүйлийг ухаарч чаддаггүйгээс болдог бус уу? Тэд амийг ноцтой авч үздэггүйгээс болдог бус уу? Тэд гол чухал зүйлсийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдгийн шалтгаан нь Бурханы үгийг унших үедээ тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс, мөн өөрсдийн байр байдлыг захирч чаддаггүйгээс болдог. Зарим хүн: “Би Бурханы үгийг уншаад, өөрийнхөө байдалтай харьцуулсан, бас завхарсан, хэв чанар муутай гэдгээ мэддэг ч Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй” гэж хэлдэг. Чи хамгийн өнгөц хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөдгөө хэрхэн болих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлд хэрхэн орох, хэв чанараа хэрхэн сайжруулах, аль талаас эхлэх зэрэг чиний мэддэггүй олон бодит зүйл бий. Чи ердөө цөөн хэдэн өнгөцхөн зүйлийг л ухаардаг бөгөөд үнэхээр их завхарсан гэдгээ л мэддэг. Ах эгч нартайгаа уулзах үедээ чи хэр их завхарсан гэдгээ л ярьдаг ба өөрийгөө мэддэг, өөрийнхөө аминд асар их ачаа үүрсэн мэт санагддаг. Үнэндээ завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгжүүлэх замыг олоогүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Хэрвээ чи чуулган удирдаж байгаа бол ах эгч нарын байр байдлыг ойлгож, зааж өгч чаддаг байх ёстой. Ердөө “Хүмүүс та нар дуулгаваргүй, хоцрогдмол юм!” гэж хэлбэл болох уу? Үгүй, чи дуулгаваргүй, хоцрогдмол байдал нь яаж илэрч байгааг онцгойлон хэлэх ёстой. Тэдний дуулгаваргүй байдал, дуулгаваргүй зан авир, сатанлаг зан чанарын талаар ярих ёстой бөгөөд өөрийн үгэн дэх үнэнд тэднийг бүрэн үнэмшүүлэхүйц байдлаар эдгээр зүйлийг ярих ёстой. Санаагаа хэлэхийн тулд баримт болон жишээ ашигла, тэрслүү зан авираас яг яаж ангижирч болох талаар тэдэнд хэлж, хэрэгжүүлэх замыг зааж үзүүл—хүмүүсийг ингэж үнэмшүүлдэг. Ингэдэг хүмүүс л бусдыг удирдах чадвартай; тэд л үнэний бодит байдлыг эзэмшдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг—өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэснийхээ дараа л чи бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Петрийг яагаад үр жимс гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэ цэнтэй зүйлс, төгс болгууштай зүйлс түүнд байсан; тэр үнэнийг эрж хайхаар шийдсэн, хүсэл зориг нь гуйвшгүй байсан; мөн эрүүл ухаантай, зовлон бэрхшээлийг амсахад бэлэн, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг байсан бөгөөд тохиолдсон зүйлийг зүгээр өнгөрүүлдэггүй байсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Хэрвээ чамд эдгээр давуу талын аль нь ч байдаггүй бол асуудал гарна гэсэн үг. Чи туршлагажих чадваргүй, ямар ч туршлагагүй, бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Яагаад гэвэл, чи хэрхэн орохоо мэддэггүй. Аливаа зүйл чамд тохиолдоход чи будилж самгарддаг; тэгээд сэтгэлээр унаж, уйлж, сөрөг болж, зугтдаг бөгөөд юу ч хийсэн зөв зохицуулж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Үнэний талаарх ойлголт чинь та нарын нөхцөл байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, юмс болон зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь нэлээд муйхар арга бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон болон тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулж амссан зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь чи өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Үнэнийг хэрэгжүүлж, ойлгохыг хүсвэл эн түрүүнд өөрт тулгарсан бэрхшээл, эргэн тойронд чинь болдог зүйлсийн мөн чанарыг ойлгож, эдгээр хэрэг явдалд ямар асуудал байгааг, тэдгээр нь үнэний ямар талд хамаатайг ойлгох ёстой. Чи эдгээр зүйлийг эрж хайх ёстой ба дараа нь бодит бэрхшээлдээ үндэслэн үнэнийг эрж хайх ёстой. Тийм маягаар чи аажмаар туршлагатай болж, өөрт чинь тохиолддог бүх зүйлээс Бурханы гарыг харж, мөн Түүний хийхийг хүсдэг зүйл, чамд гаргахыг хүсдэг үр дүнг харж чадна. Чи өөрт тохиолддог юуг ч Бурханд итгэх итгэл болон үнэнтэй холбоотой гэж хэзээ ч бодолгүй, “Би үүнийг зохицуулдаг өөрийн гэсэн аргатай; надад үнэн болон Бурханы үг хэрэггүй. Цуглаанд оролцох, Бурханы үгийг унших юм уу үүргээ гүйцэтгэх үедээ би үнэн болон Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шалгана” гэж өөртөө хэлдэг байж магадгүй. Гэр бүл, ажил, гэрлэлт, ирээдүйтэй чинь холбоотой, амьдралд чинь тохиолддог өдөр тутмын зүйлс, энэ мэт янз бүрийн зүйл үнэнтэй ямар ч холбоогүй гэж бодон, эдгээрийг хүний арга барил ашиглан шийдвэрлэдэг бол, хэрэв ийм маягаар туулдаг бол чи үнэнийг хэзээ ч олж авахгүй; Бурхан чамд яг юу хийхийг хүсдэгийг, эсвэл Бурханы хүрэхээр хүсдэг үр дүн юу болохыг чи хэзээ ч ойлгохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Үүргээ биелүүлж байхдаа асуудал илрүүлбэл шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэгдээгүй асуудал үүрд үлдэж, цагийн эрхээр хүндрэх болно. Хүндэрнэ гэдгээр Би юуг хэлээд байна вэ? Шийдвэрлэхгүй бол асуудал чинь чиний байдалд нөлөөлж, бас бусад хүнд ч мөн нөлөөлнө гэж би хэлээд байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал чинь үүргээ сайн биелүүлж, үнэнийг ойлгож, Бурханы өмнө очиход саад болно. Эдгээр нь бүгд асуудал, тийм биз дээ? Энэ бол ялихгүй биш, ноцтой асуудал. Хүний гомдол, хорсол, Бурханы талаарх ташаа ойлголт, Бурханы гэр бүлийн талаарх буруу ойлголт, бусдын талаарх өрөөсгөл үзэл, хүмүүсээс холдож хөндийрөх зэрэг эдгээр зүйл цагийн эрхээр сэтгэлд улам бүр хуримтлагдахаар ямар үр дагавар гарах вэ? Эдгээр нь чамайг үнэн-бодит байдалд орох замд хөтлөх үү, эсвэл муу хүний замд хөтлөх үү? Тэр зам дээр чи улам бүр дээрдэх уу, улам бүр дордох уу? (Улам бүр дордоно.) Хэр их дордох вэ? Эдгээр зүйл хүний дотор удаан хугацаанд хуримтлагдах үед итгэл нь аажмаар үгүй болдог. Тэдний энэ итгэл гэгч нь үгүй болоход, урам зориг нь ч мохдог. Урам зориггүй болмогц үүргээ биелүүлэх эрч хүч, сэтгэлийн тэнхээ нь улам бүр багасдаг биш үү? Тэд Бурханд итгэхийн баяр хөөрийг мэдрэх чадваргүй болж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүний ерөөлийг ч мэдэрч чаддаггүй. Тийм болохоор тэд сэтгэлийн хат гаргаж чадалгүй гомдол, сөрөг байдал, үзэл, ташаа ойлголтод автаж, захирагддаг. Тэд иймэрхүү зүйл дотор амьдарч, эдгээрт автаж, захирагдаж байхдаа үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү хүчилж, тэвчиж, оромдож л чаддаг. Хийдэг бүх зүйлдээ мэрийлт, биеэ барих чадвартаа найдах ёстой байдаг. Тэд Бурханы удирдамж, ерөөлийг олж харж чаддаггүй. Тэгээд дараа нь юу болдог вэ? Тэд үүргээ яаж ч гүйцэтгээд зарчмыг олж чаддаггүй. Цаашдаа тэд улам бүр будилж, урагшлах замаа мэдэхээ байгаад үүргээ биелүүлэх бүх урам зориг нь алдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Хүмүүс завхарсан зан чанар илчилдэг. Энэ бол баримт. Үүнээс хэн ч зайлсхийж, ангижирч чаддаггүй. Тэд энэ баримттай нүүр тулах ёстой. Яагаад тийм байдаг вэ? “Би байнга завхарсан зан чанараа илчилж байна. Үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй нь. Хийх юм юу байгаа юм бэ? Би зүгээр л ийм юм уу? Бурхан надад дургүйлхэж, намайг үзэн яддаг болов уу?” гэж зарим нь хэлдэг. Ийм хандлага зөв үү? Ийм сэтгэхүй зөв үү? Хүмүүс завхарсан зан чанартай байдаг бөгөөд завхарсан зан чанараа үргэлж илчилдэг байлаа гээд өнгөрсөн, засаршгүй гэсэн үг биш. Хүмүүс үе үе завхарсан зан чанар илчилдэг нь тэдний амийг Сатаны завхарсан зан чанар хянадаг, тэдний мөн чанар нь Сатаны мөн чанар гэдгийг нотолдог. Хүмүүс энэ баримтыг зөвшөөрч, хүлээн авах учиртай. Хүний уг мөн чанар, Бурханы мөн чанар хоорондоо ялгаатай. Энэ баримтыг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэд яах учиртай вэ? Хүмүүс завхарсан зан чанар цухалзуулах үедээ, махан биеийн таашаалд умбаж, Бурханаас хөндийрөх үедээ, эсвэл Бурхан өөрсдийнх нь санаанд нийцэхгүй байдлаар ажиллаж, сэтгэлд нь гомдол төрөх үед энэ бол асуудал, завхарсан зан чанар, Бурханы эсрэг тэрслэлт, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл гэдгийг, үнэнтэй нийцдэггүй, Бурханы эсрэг хараал гэдгийг даруйхан мэдэж авах ёстой. Хүмүүс эдгээр зүйлийг ухаарах үедээ гомдоллож, сөрөг, идэвхгүй болох ёсгүй, сэтгэлээр унах бүр ч ёсгүй. Харин тэд өөрсдийгөө илүү гүн гүнзгий эргэцүүлж, мэдэх чадвартай болох ёстой. Үүнээс гадна тэд идэвх санаачилгатайгаар Бурханы өмнө очих чадвартай болох учиртай бөгөөд идэвхгүй байх ёсгүй. Тэд Бурханы зэмлэл, сахилгажуулалтыг эрж хайж, хүлээн зөвшөөрөхийн тулд өөрсдийн санаачилгаар Бурханы өмнө очиж, өөрсдийн байдлыг даруйхан эргүүлээд үнэн болон Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх чадвартай, зарчмын дагуу үйлдэж чаддаг болох ёстой. Ийм маягаар чиний Бурхантай харилцах харилцаа, мөн чиний дотоод байдал улам бүр хэвийн болно. Чи завхарсан зан чанар, завхралын мөн чанар болон Сатаны янз бүрийн үзэшгүй муухай байдлыг улам бүр тодорхой таньж чаддаг болно. Тэгээд “Сатан надад саад болж байсан”, “Сатан надад ийм санаа өгсөн” гэх тийм мунхаг, томоогүй үг хэлэхээ болино. Оронд нь чи завхарсан зан чанар, Бурханыг хүмүүс эсэргүүцдэгийн мөн чанар, Сатаны мөн чанарын талаар оновчтой мэдлэгтэй болно. Чи эдгээр зүйлд хандах илүү оновчтой арга замтай болж, эдгээр зүйл чамайг боогдуулахгүй. Бага зэрэг завхарсан зан чанараа илчилж, гэм буруу үйлдэж, үүргээ хааш яаш хийсэн үедээ, аль эсвэл өөрийн мэдэлгүй үргэлж идэвхгүй, сөрөг байдалд орох үедээ чи сул дорой болж, Бурханд болон Бурханы авралд итгэл алдрахгүй. Чи тийм нөхцөлд амьдрахын оронд завхарсан зан чанартайгаа зөвөөр нүүр тулж, хэвийн сүнслэг амьдралаар амьдарч чадах бөгөөд завхарсан зан чанар чинь илчлэгдэх үед үүнийг шуурхайлан эргүүлж, даруйхан Бурханы өмнө амьдарч, Бурханы сахилгажуулалт, зэмлэлийг эрж хайх чадвартай байх болно. Чи өөрийн завхарсан зан чанар, Сатаны мөн чанар, янз бүрийн сөрөг, идэвхгүй байдалд хянуулахгүй, харин үнэний эрэл, авралд итгэх итгэл, Бурханы шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт, зэмлэлийг хүлээн зөвшөөрөх итгэл чинь нэмэгдэнэ. Энэ маягаар хүмүүс эрх чөлөөтэй амьдрах бус уу? Энэ бол үнэнийг хэрэгжүүлж олж авах зам төдийгүй авралын зам юм. Завхарсан зан чанар хүмүүсийн гүнд үндэслэсэн байдаг. Сатаны мөн чанар болон уг чанар тэдний бодол, ааш авир, сэтгэлгээг хянадаг. Гэвч үнэн, Бурханы ажил болон авралын дэргэд үүний алинд ч санаа зоволтгүй бөгөөд энэ нь ямар ч бэрхшээл үүсгэдэггүй. Хүмүүст өөрсдийн завхарсан зан чанар, тулгарсан асуудал, хязгаарлалтаас үл хамааран явж болох зам бий. Эдгээрийг шийдвэрлэх арга байдаг бөгөөд эдгээрийг шийдвэрлэхтэй холбогдох үнэн гэж бий. Иймээс тэдэнд аврагдах найдвар байгаа бус уу?

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: 93. Усалгаа, хангалтын зарчмууд

Дараах: 95. Бусдыг Бурханы өмнө аваачих зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх