146. Хүүхдүүдийнхээ боловсролыг авч үзэх зарчмууд

(1) Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд итгэж, амьдралын зөв замд ороход уриалж, залж чиглүүлэх үүрэгтэй, гэхдээ хүүхдийн авах ёстой хамгийн наад захын боловсролыг хойшлуулах ёсгүй;

(2) Бурханы үг-үнэний дагуу хүүхдүүдэд зааж сурган, завхралаа хаядаг, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг үнэнч шударга хүн болоход нь залж чиглүүлэх ёстой;

(3) Хүн хүүхдүүдийнхээ ирээдүйн сонголтын талаар Бурханы үгэнд үндэслэн үнэнийг нөхөрлөх ёстой. Түүнчлэн, хүүхдүүдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой бөгөөд Бурханд итгүүлэх гэж хэзээ ч албадах ёсгүй;

(4) Үр хүүхдүүдээ Бурханд итгэх зам руу замчлахын тулд ердөө л үнэнийг бүү ашигла, харин тэднийг бас зарим нэг бодитой мэдлэгтэй болго. Тэр үед л тэд үүргээ гүйцэтгэж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж чадна.

Холбогдох Бурханы үг:

Хүүхдүүдэд хандах тухайд: Бүх эцэг эх үр хүүхдээ дээд боловсрол эзэмшиж, нэг л өдөр алдар нэрээ дуурсган, нийгэмд үүрэг гүйцэтгэж, тогтвортой орлого, нэр нөлөөтэй болно гэж найддаг. Ийм байхад л өвөг дээдэстээ алдар хүнд авчирна. Ийм үзэл баримтлал хүмүүст түгээмэл байдаг. “Хүү минь луу, охин минь галт шувуу болог” гэх үг бий. Энэ үзэл баримтлал зөв үү? Хүн бүр үр хүүхдээ нэр хүндтэй их сургуульд явуулж, дараа нь магистр, докторын сургалтад хамрагдуулахыг хүсдэг. Эрдмийн зэрэг цолоо авсныхаа дараа хүүхдүүд нь алдар нэрээ дуурсгана гэдэгт итгэдэг, учир нь бүх хүн зүрх сэтгэлдээ эрдэм мэдлэгийг шүтдэг. “Бусад эрэл хайгуулын үнэ цэн бага, эрдэм ном судлах нь л бүхнээс давуу” гэж тэд боддог. Түүнчлэн өнөөгийн нийгэм туйлын их өрсөлдөөнтэй байдаг. Боловсролын зэрэг дангаараа хүний ирээдүй, амин зуулгыг шийдвэрлэж чадах мэт, боловсролын зэрэг цолгүйгээр хоосон хонож магад гэж бүх хүн бодож, ийм үзэл бодол өвөрлөдөг. Иймээс хүн бүр дээд боловсрол эзэмшиж, их дээд сургуульд орох явдлыг үр хүүхдэдээ тавих шаардлагынхаа эн тэргүүнд тавьдаг. Бодит байдал дээр хүмүүсийн эрэлхийлдэг өнөөх боловсрол, эзэмшдэг тэр мэдлэг, тэдний ийм бодол бүгд Бурхан болон үнэний эсрэг байдаг; эдгээрийг Бурхан зэвүүцэж, ялладаг. Хүн ямар үзэл бодолтой байдаг вэ? Мэдлэг, боловсролгүйгээр энэ нийгэм, энэ ертөнцөд гишгэх газар гэж үгүй бөгөөд дорд хүн, ядуу гуйлгачин байна гэж боддог. Чиний нүдээр бол мэдлэггүй, соёлгүй, ерөнхийдөө боловсролгүй хүн бол чиний дорд үзэж, үл тоомсорлож, шалихгүй мэт ханддаг хүн юм. Тийм биз дээ? Чиний үзэл бодол, үндэслэл өөрсдөө буруу байдаг. Та нар үр хүүхдээ сайн сайхан ирээдүйтэй байг гэсэндээ сургуульд явуулж, дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд өсгөдөг, гэхдээ тэгж дуусах үед нь энэхүү боловсрол Сатаны хэчнээн олон хорыг тэдний дотор суулгасан байхыг чи ер нь бодолцож үзсэн үү? Сатаны хэчнээн олон бодол, онол үр хүүхдүүдэд чинь суусан байх вэ? Хүмүүс эдгээрийн талаар боддоггүй, харин үр хүүхэд нь их дээд сургуульд явж, амжилтад хүрч, өвөг дээдэстээ алдар хүнд авчирна гэдгийг л мэддэг. Үүнээс үүдэн нэг л өдөр хүүхдүүд чинь гэртээ ирээд, Бурханд итгэх тухай ярихад чинь няцаана. Үнэний тухай ярих үед чинь тэд чамайг тэнэг гэцгээж, дооглон инээж, үгийг чинь басамжлан үзнэ. Тэр өдөр ирэх үед чи үр хүүхдээ тиймэрхүү боловсрол эзэмшүүлэхээр тийм сургуульд явуулснаараа буруу зам сонгосон гэдгээ мэдрэх боловч тэгэхэд харамсахад дэндүү оройтсон байх болно. Хүнд тийм бодол, үзэл санаа сууж, сэтгэлд нь үндэслэж, хэлбэрээ олсон цагт үүнийг нь ганцхан шөнийн дотор арилгаж, өөрчилж болдоггүй. Чи тийм байдлыг эргүүлж буцаах аргагүй бөгөөд одоо тэдэнд байгаа иймэрхүү бодлыг засаж залруулж, тэдний бодол, үзэл санаанаас арилгаж чадахгүй. “Би бичиг үсэг сургаж, Бурханы үгийг уншиж, ойлгодог болгох гэж л хүүхдүүдээ сургуульд явуулна. Дараа нь Бурханд итгэхэд анхаарлыг нь төвлөрүүлж, бас хэрэгтэй мэргэжил ч эзэмшүүлнэ. Хүүхдүүд маань Бурханы гэрт үүргээ биелүүлж чаддаг, сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс байсан нь дээр. Харин үүргээ биелүүлж чадахгүй бол дэлхий ертөнц дээр өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээх арга замтай болно, ингэхэд л хангалттай. Тэд Бурханы гэрт Бурханаас ирдэг зүйлийг хүлээн авахыг харж, тэднийг нийгэмд бохирдуулж, сэвтүүлэхгүй байх нь л чухал” гэж хэлдэг хүн байхгүй. Бурханы үгийн үнэнийг болон Бурханы шаардлагыг хүлээн зөвшөөрүүлэх ганц зорилгоор өөрсдийнхөө хүүхдүүдийг Бурханы өмнө дуртайяа авчирдаг хүн гэж үгүй. Нийгэмд үр хүүхдүүд нь ямар ч амин зуулгагүй, ирээдүйгүй болох вий гэсэндээ хүмүүс ингэх дургүй байдаг, мөн ингэж зүрхэлдэггүй. Энэ үзэл бодол юуг баталдаг вэ? Хүмүүс үнэнийг сонирхдоггүй, Бурханд итгэхийг сонирхдоггүй гэдгийг баталдаг. Тэд Бурханд үнэхээр итгэх нь байтугай, Бурханд итгэх ямар ч итгэлгүй байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ хүндэлж, шүтдэг зүйл нь энэ ертөнц хэвээр үлддэг. Тэд дэлхий ертөнцийг ардаа орхих юм бол амьдрах аргагүй болно, харин Бурханыг орхивол бас ч гэж хоол унд, хувцас хунар, орох оронтой байж магад гэж боддог. Тэд эрдэм мэдлэг, нийгмийн боловсролыг орхивол өнгөрнө, нийгэмд таарч тохирохгүй амьтан болно, нийгэмд орхигдож, хаягдах юм бол амьд үлдэх аргагүй боллоо гэсэн үг гэж боддог. Дэлхий ертөнцийг орхиж, Бурханд найдах юм бол амьдарч чадна, Бурхан чамд амьдрах боломж олгох арга замыг өгнө гэж хэлэх итгэл чамд байдаггүй. Чамд ингэж хэлэх ойлголт, эр зориг байхгүй. Эдгээр үг үнэхээр тэгж хэрэгжүүл гэж чамаас шаардах зорилготой биш, харин тийнхүү хэрэгжүүлж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн чинь өмнө иймэрхүү бодол, үзэл санаа чиний дотор аль хэдийн хэлбэржээд, үг, үйл бүрийг чинь хянаж байна гэж хэлэх гэсэн юм. Эдгээр нь ирээдүйд хэрхэн үйлдэх, эдгээр асуудлыг хэрхэн зохицуулахыг чинь шийдвэрлэж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Хүн өөрийн төрөлт, өсөлт, гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байсан ч гэсэн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх, хань ижил нь хэн байхыг сонгож чадахгүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг үүнийг туулсан хүн бүр мэддэг. Гэхдээ дараагийн үеэ өсгөж хүмүүжүүлэх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст биелүүлж чадаагүй бүх хүслийг үр удамдаа даатгаж, амьдралынхаа эхний хагасын бүх гонсойлтыг нь үр хүүхэд нь нөхнө байх гэж найдах болно. Иймээс хүмүүс охид нь гайхам үзэсгэлэнтэй эмэгтэй, хөвгүүд нь золбоолог эр хүн; охид нь боловсролтой, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадамгай, өр нимгэн байх болно гэх мэтээр хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн хоосон төсөөлөлд автдаг. Үр хүүхэд нь охин ч бай, хүү ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулах болно гэж тэд найддаг… Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй болсон, бусдаас онцгойрох өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд бүх найдвар, биелээгүй хүслээ дараагийн үедээ даатгаж, мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр хүүхэд нь тэдэнд тусалж чадна; охид, хөвгүүд нь гэр бүлийнхээ нэрд алдар суу авчирч, чухал, баян, алдартай хүн болно гэж найддаг. Товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь аз хийморь өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, хоосон төсөөлөл төгс байдаг; хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш, хүүхдүүдийнх нь хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс хувь заяаныхаа эзэд нь биш атлаа залуу үеийнхээ хувь заяаг өөрчилнө гэж найддаг; тэд хувь заяанаасаа зугтах аргагүй байдаг атлаа охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж хичээдэг. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа бус уу? Хүний мунхаглал, харанхуй бүдүүлэг байдал энэ бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Ертөнцөд ирдэг хүн бүр даалгавартай. Хүн ертөнцөд дураараа ирдэггүй, мөн энэ зохион байгуулалт нь алдаа байдаггүй. Хүн бүр юу ч сурч, юу ч хийдэг байх нь хамаагүй, хүний ертөнцөд ирж байгаа нь энэ ертөнцөд үүрэг гүйцэтгэхийн төлөө байдаг. Тэр нь ямар үүрэг вэ? Тэдний үүрэг нь энэ ертөнцөд даалгавар гүйцэлдүүлж, зарим үйлдэл хийх явдал. Жишээлбэл, хоёр хүн гэрлэж, хүүхэдтэй болоод, энэ гурван хүн элэг бүтэн гэр бүлийг бүрдүүлдэг. Энэ гэр бүл дэх эх юун төлөө амьдардаг вэ? Үр хүүхэд болон нөхрөө харж хандаж, гэр орноо авч явах гэсэн эхийн үүрэг, даалгавраа гүйцэлдүүлэх гэж амьдардаг. Тэр эдгээр зүйлийн төлөө амьдардаг. Энэ гэр бүлийн үр хүүхэд юун төлөө амьдардаг вэ? Үр хүүхэд нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэд энэ гэр бүлийн нэрийг залгаж явах үр удам юм. Тэд энэ гэр бүлийн хойч үеийн үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд байснаар гэр бүл бэхжиж, бүрэлддэг. Гэр бүлийг бүрдүүлэх нь хүүхдийн эхний үүрэг юм. Охин ч бай, хүү ч бай, гэр бүлд өөрсдийн гэсэн даалгавартай. Хүүхдийн хувь заяа ямар байх, нийгэмд юу суралцах, хаана ажиллах, ямар ажил хийх, Бурханы гэрт ороод ямар үүрэг гүйцэтгэх, тэдний онцгой чадвар, юу хийх гээд хувь тавиланд нь зориулсан алхам тутмын зохицуулалтыг бүгдийг нь Бурхан төлөвлөдөг бус уу? Хүүхдэд өөрт нь сонголт байдаг уу? Гэр бүлдээ төрсөн мөчөөс нь л эхлээд тэдэнд үнэндээ хувь заяаных нь аль ч үе шатанд ямар ч сонголт байдаггүй. Энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. “Энэ бүгдийг Бурхан зохицуулдаг” гэх үгэнд үнэн байдаг бөгөөд энэ нь хүмүүс юун төлөө амьдардагтай холбоотой. Чи хөгжим суралцдаг гэе. Энэ нь чамд байгаа нөхцөл, энэ нь чиний байгаа гэр бүлийн орчин юм. Чи өөрөө хөгжим суралцахаар сонгосон уу? Чи өөрийн хүслээр энэ хичээлд хамрагдаж байгаа хэрэг биш. Иймэрхүү даалгавар гүйцэлдүүлж, иймэрхүү үйлдэл гүйцэтгэхдээ чи үүнийг хэний төлөө гүйцэтгэдэг вэ? Бурхан урьдчилан тогтоосон учраас чи үүнийг гүйцэтгэдэг. Үүнийг чи өөрийн сонголтоор хийдэг юм биш. Энэ даалгаврыг биелүүлж байгаа чинь Бүтээгчийн зохион байгуулалтын үр дүн биш үү? Чи одоо үүргээ биелүүлж, өөрийн сурсан зүйл, мэддэг зүйлийг үүрэгтээ ашигладаг. Үүнийг хэн шийдсэн бэ? Үүнийг Бурхан шийдсэн юм. Энэ нь чамаас шалтгаалаагүй. Бодитоор харахад, чи одоо хэний төлөө амьдарч байгаа вэ? Үнэндээ хүн болгон адилхан. Тэд Бурханы дээд эрх, Бурханы зохицуулалтын төлөө амьдардаг. Хүн бүр шатрын хүү мэт. Бурхан чамайг хаана тавих, чиний хаашаа явах, юу хийх, нэг газарт хэр удаан байх эсэхийг бүгдийг нь Бурхан зохион байгуулдаг. Тэгвэл Бурханы зохион байгуулалтын хувьд, хүн төрөлхтөн хэний төлөө амьдардаг вэ? Үнэндээ тэд Бурханы дээд эрх, зохицуулалтын төлөө амьдардаг бөгөөд Бурханы удирдлагын төлөө амьдардаг. Тэд өөрөө өөрсдийнхөө эзэн биш билээ.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Тухайн хүн хэн байхаас үл хамааран алхаж буй зам нь түүнийг илтгэдэг, энэ бол огт эргэлзээгүй. Алхаж буй зам нь тэдний хэн болохыг тодорхойлдог. Алхаж буй зам болон ямар хүн болох нь тэдний өөрсдийн асуудал, энэ бол урьдаас тогтоосон, төрөлхийн, уг чанартай нь холбоотой зүйл. Тиймээс эцэг эхийнх нь заасан зүйл хүмүүст ямар үүрэгтэй байдаг вэ? Хүмүүсийн уг чанарт өөрчлөлт гаргадаг уу? (Үгүй.) Аав, ээжийнх нь хүмүүст заасан зүйл уг чанарт нь ямар ч өөрчлөлт гаргадаггүй. Эцэг эх нь хүүхдүүддээ өдөр тутмын амьдралын зарим нэг энгийн зан байдал, харьцангуй өнгөц зарим нэг бодол сэтгэлгээ, биеэ авч явах арга замыг зааж чаддаг; эдгээр нь зарим талаар эцэг эхтэй хамаатай. Хүүхдүүдээ өсөж том болохоос өмнө эцэг эх нь юу хийх ёстойгоо хийдэг: Тэд хүүхдүүддээ зөв замаар явж, хичээлээ сайн хийж, мэрийж, өсөж том болохоороо амжилтад хүрч, муу зүйл хийхгүй байж, муу хүн болохгүй байхыг зааж сургадаг. Эцэг эхийн хариуцлагад мөн хүүхдүүдээрээ биеэ авч явах хэм хэмжээг дагаж мөрдүүлэхэд анхаарах, эелдэг байж, ахмад хүмүүстэй мэндлэхийг хүүхдүүддээ зааж сургах, биеэ авч явах байдалтай холбоотой зарим зүйлийг заах явдал ордог. Эцэг эхийн нөлөө нь хүүхдүүдээ харж хандаж, биеэ авч явах зарим үндсэн зарчмыг заах явдлыг хамардаг боловч хүний араншин бол эцэг эхийн зааж сургаж чадах зүйл биш. Зарим эцэг эх тайван зантай, юуг ч яаран хийдэггүй байхад хүүхэд нь тэвчээргүй, нэг газраа удаан байж чаддаггүй араншинтай байдаг, тэд 14, 15-тай өсвөр насандаа бие даан амьдарч эхэлдэг. Тэд юу хийхээ шийддэг, тэдэнд эцэг эхийн хэрэг гардаггүй, маш биеэ даасан байдаг. Үүнийг эцэг эх нь тэдэнд заасан уу? Үгүй. Тиймээс хүний зан араншин, зан чанар—бүр мөн чанартай нь холбоотой зүйл, ирээдүйд сонгосон зам гээд—эдгээрийн аль нь ч эцэг эхтэй нь холбоогүй байдаг. Зарим хүн эрс татгалзаж, “Юу гэж ямар ч хамаагүй байх юм бэ? Зарим хүн удам дамжсан, урлагийн алдартай гэр бүлээс гаралтай байдаг. ‘Зааж сургалгүй тэжээсэн бол эцгийн буруу’ гэдгийн нотолгоо бол тэд” хэмээдэг. Энэ зөв үү? (Үгүй.) Энэ жишээг няцаалт болгон ашиглаж байгаа нь буруу. Удам судар тэдний ур чадварт л нөлөөлдөг; хүн бүр гэр бүлээсээ нэг зүйлийг сурсан байж болно, өнгөн талдаа тэд ч бас тухайн зүйлээ сонгосон байдаг—гэхдээ угтаа бол үүнийг Бурхан тодорхойлдог юм. Тэд яаж энэ гэр бүлд төрсөн юм бэ? Үүнийг Бурхан тодорхойлоогүй гэж үү? Эцэг эх нь тэдний гадаад зан авир, магадгүй зарим нэг энгийн хүсэл сонирхолд л нөлөөлж чадна. Гэхдээ хүүхдүүд өсөж том болсны дараах тэдний амьдралын зорилго, хичээл зүтгэл, хувь заяа эцэг эхтэй нь ямар ч хамааралгүй байдаг. Зарим эцэг эх жирийн нэг ажилч хичээнгүй тариаланч байтал хүүхдүүд нь төрийн тэргүүн юм уу аж үйлдвэрийн салбарын магнат болдог. Зарим эцэг эх хуульч эсвэл эмч, авьяаслаг хүмүүс байдаг—харин хүүхдүүд нь хаанаас ч ажил олж чадахгүй, ямар ч нэмэргүй хүмүүс байдаг. Үүнийг хүүхдүүддээ эцэг эх нь заасан уу? Хэрэв эцэг эх нь хуульч бол хүүхдүүддээ бага зүйл зааж, багахан нөлөөлөх магадлалтай юу? Огтхон ч үгүй. “Би амьдралдаа маш их амжилт гаргасан, гэхдээ би хүүхдээ өөр шигээ амжилттай байгаасай гэж хүсэхгүй байна; энэ бол хэтэрхий их хүчин чармайлт, тэр үхэрчин байсан нь хавьгүй дээр” гэж хэлэх эцэг хэзээ ч гарахгүй. Тэд хүүхдээ өөрсдийг нь дуурайгаасай, өөрсөд шиг нь хүн болоосой гэж хүсэх нь эргэлзээгүй. Энэ эрдэм боловсрол дууссаны дараа юу болох вэ? Хүүхдүүд байх ёстой жамаараа, хувь заяаныхаа зургаар л явдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хүүхдүүдээ сургуульдаа сайнгүй байгааг хараад эцэг эх нь уурлаж, бачимддаг. Тэд чадах бүхнээ хийж, гэрийн багш хөлсөлж, сайн сургууль сонгож өгдөг—гэхдээ юу болдог вэ? Хүүхдүүд нь коллежоо төгсөөд ажил олж чаддаггүй, тэгээд эцэг эхээсээ мөнгө гуйж явах хэрэгтэй болдог. Энэ нь ямар баримтыг харуулж байна вэ? Хүүхдийнх нь зам эцэг эхтэй нь огт хамаагүй байдаг. Зарим эцэг эх Бурханд итгэдэг болохоор хүүхдүүддээ Бурханд итгэхийг заадаг—гэхдээ эцэг эх нь юу ч хэлсэн бай, хүүхдүүд нь татгалздаг, энэ тухайд эцэг эх нь яаж ч чаддаггүй. Зарим эцэг эх Бурханд итгэдэггүй, харин хүүхдүүд нь санаачилгаараа итгэдэг. Бурханд итгэснийхээ дараа хүүхдүүд нь Бурханыг дагаж, Бурханы төлөө зарлагадаж эхэлдэг бөгөөд үр дүнд нь хувь заяа нь өөрчлөгддөг. Эцэг эхчүүд: “Зааж сургалгүй тэжээсэн нь эцгийн буруу—бид хүүхдэдээ хангалттай анхаарал тавьсангүй” гэдэг. Энэ нь анхаарал тавих тухай асуудал уу? (Үгүй.) Хэн нэгний зам ямар байхыг өсөж том болохоос нь өмнө чи харж чадахгүй; насанд хүрмэгцээ тэд өөрийн гэсэн бодол санаатай болж, аливааг ухаарч ойлгож чаддаг тул энэ бүлэг хүмүүсийн дунд ямар хүн болохоо сонгодог. Зарим хүн төрийн өндөр албан тушаалд ажилламаар байна гэдэг, бусад нь хуульч болмоор байна гэдэг; хүн бүр өөрийн сонголтыг хийдэг. Хэн ч “Би эцэг эхийнхээ зааж сургахыг хүлээнэ, юу заана тэр хүн нь болно” гэдэггүй. Тийм тэнэг хүн байхгүй. Эрийн цээнд хүрснийхээ дараа хүмүүсийн оюун санаа нь сэргэдэг; алгуур боловч лавтайяа төлөвшиж, урдах зам, зорилго нь улам бүр тодорхой болдог; энэ үед тэдний ямар хүн болох, ямар овогт харьяалагдах нь аажмаар илэрхий болж, бага багаар харагдаж эхэлдэг. Энэ цагаас эхлээд хүн бүрийн зан араншин төдийгүй зан чанар, зорьсон зам, амьдралын чиглэл, харьяалагддаг овог нь ч гэсэн аажмаар тодорхой болдог. Энэ нь юунд үндэслэдэг вэ? Эцэст нь дүгнэвэл, үүнийг Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд эцэг эхтэй ямар ч хамаагүй—одоо та нар үүнийг тодорхой мэдлээ.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Хүүхдүүдийнхээ амьдралд эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлага бол төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээс гадна өсөж том болоход нь гагцхүү тохирсон орчноор хангах явдал байдаг, учир нь Бүтээгчийн урьдчилан тогтоосноос өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг аль хэдийн урьдчилан тодорхойлсон байдаг бөгөөд эцэг эх нь хүртэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг, хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяанд саад хийж, эсвэл амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөхөөр заяагдсан гэр бүл, өсөж том болох орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцөлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавиланд хүн даалгавраа биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, үүний адил амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх, ямар амьдрах орчинд үүргээ биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодит нөхцөл нөлөөлж чадахгүй. Бүх хүн өөрсдийн өсөж том болох тэр орчиндоо нас биед хүрдэг; дараа нь тэд аажмаар, алхам алхмаар амьдралын замдаа гарч, өөрсдөд нь зориулан Бүтээгчийн төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлдэг. Тэд аяндаа, өөрийн эрхгүй өргөн уудам далай шиг их хүний дунд орж, амьдралынхаа байр суурийг эзэлж, Бүтээгчийн тогтоосон тавилан, Түүний дээд эрхийн төлөө, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа биелүүлж эхэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Өмнөх: 145. Хайр болон гэрлэлтэд хандах зарчмууд

Дараах: 147. Махан биеийн хамаатан садандаа хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх