93. Усалгаа, хангалтын зарчмууд

(1) Бурханы аль үгийг идэж уухыг, аль үнэнийг нөхөрлөхийг ажлын зохицуулалтын дагуу сонгох шаардлагатай. Ийм маягаар л хүн үнэнийг аажмаар ойлгож авч, бодит байдалд орж чадна;

(2) Бурхан болон Түүний ашигладаг хүний номлол, нөхөрлөлийн үндсэн дээр Ариун Сүнсний одоогийн ажлыг мэдэж, бодитой асуудлуудыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж сурах шаардлагатай;

(3) Үнэний талаарх нөхөрлөлөө хүн бүрийн биеийн хэмжээ, хэв чанар, бодит бэрхшээлд үндэслэх шаардлагатай. Бүх хүнд тохирох арга барил бүү ашигла, харин хандлагаа сонсогчдодоо тохируул;

(4) Цугларалт дээр Бурханы үгийг унших ёстой, хүмүүсийн бодит байдал, бодитой асуудлуудыг нэгтгэсэн байдлаар үнэний талаар нөхөрлөснөөр завхралыг засаж, улмаар хэрэгжүүлэх замыг тэдэнд өгөх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Чуулганы удирдагч, ажилчдын хувиар та нар Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж, Бурханы гэрчлэгч болон үйлчлэхийг хүсвэл хамгийн гол нь хүмүүсийг аврах Бурханы зорилт, Бурханы ажлын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Бурханы хүсэл, хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгох ёстой. Хичээл зүтгэл чинь бодитой байх ёстой; ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж, мэддэг зүйлээ л ярь. Битгий онгир, бүү дэгсдүүл, хариуцлагагүй үг бүү хэл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшиж, дараа нь чамд зэмлүүлсэн мэт санагдана; ингэх нь дэндүү зохисгүй юм. Чи бусдыг үнэнээр хангах үедээ үнэнийг хүртээхийн тулд заавал харьцаж, загнах албагүй. Чи өөрөө үнэнгүй бөгөөд бусадтай гагцхүү харьцаж, загнадаг бол тэд чамаас айх боловч тэглээ гээд тэд үнэнийг ойлгож байгаа гэсэн үг биш. Захиргааны зарим ажилд бусадтай тодорхой хэмжээнд харьцаж, тэднийг засаж, сахилгажуулж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, гагцхүү эзэрхэг аашилж, бусдыг загнахаа л мэддэг бол завхрал, муу муухай чинь илчлэгдэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамаас амийн хангалт, бодитой зүйл олж авч чадахгүй болохоороо чамайг жигшиж, чамд ой гутдаг болно. Ялган таних чадваргүй хүмүүс чамаас сөрөг зүйл сурна; бусадтай харьцаж, засаж, уурлаж, уураа барьж чадахгүй байхыг сурна. Энэ нь бусдыг Паулын зам руу, мөхлийн зам руу хөтөлж байгаатай агаар нэгэн бус уу? Энэ ёрын муу үйл бус уу? Чиний ажил үнэнийг ярилцаж, бусдыг амиар хангахад төвлөрөх ёстой. Чи гагцхүү бусадтай сохроор харьцаж, сургаал айлддаг бол тэд ер нь яаж үнэнийг ойлгох юм бэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс үнэхээр хэн болохыг чинь харж, чамайг орхино. Ийм маягаар чи яаж Бурханы өмнө бусдыг авчирна гэх хүлээлттэй байж чадна вэ? Үүнийг яаж ажил хийж байна гэх юм бэ? Энэ маягаар ажилласаар байвал чи бүх хүнийг алдана. Ер нь чи ямар ажил гүйцэлдүүлэх гэж найддаг юм бэ? Зарим удирдагч асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг ярих чадваргүй байдаг. Оронд нь зүгээр л бусдыг айлган, өөрсдийг нь дуулгавартай дагадаг болгох гэж бусадтай сохроор харьцаж, эрх мэдлээ гайхуулдаг. Тийм хүмүүс бол хуурамч удирдагчид, антихристүүд юм. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс чуулганы ажил хийх чадваргүй бөгөөд Бурханд үйлчилж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Та нар үнэн, амийн оролт, зан чанарын өөрчлөлт, өөрийгөө мэдэх гэх зэрэг амийн оролттой холбоотой гол зүйлсийн талаар ярихад илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Үнэнтэй ямар ч хамаагүй асуудал бүү ярь. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл та нар зарим нэг үнэн-бодит байдлыг олж авна. Одоогийн биеийн хэмжээг чинь харгалзан үзвэл та нар амиар хангах ажил хийж, эсвэл асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж чаддаггүй. Та нар хүмүүсийг ятгаж, уриалж, “Бурханд битгий дуулгаваргүй бай, Бурханыг бүү эсэргүүц. Бид маш их завхарсан ч гэлээ Бурхан биднийг мөн л авардаг, бид Түүний үгийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой” гэж хэлж л чадна. Үүнийг сонссоныхоо дараа хүмүүс хоосон сургаал ойлгодог ч эрч хүчгүй хэвээр байдаг бөгөөд Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, туулахаа мэддэггүй. Удирдагч, ажилчдын хувиар та нар бас үнэн-бодит байдалгүй байгааг энэ нь нотолдог. Хэрвээ та нар өөрсдөө оролтод хүрээгүй бол яаж бусдыг хангаж чадах юм бэ? Та нар одоо ч өөрийгөө мэддэггүй тул бусад хүмүүсийн бэрхшээл, завхарсан зан чанарын уг үндэст хүрч чаддаггүй бөгөөд гол түлхүүр нь юу болохыг ухаарч чаддаггүй. Иймээс чуулганд амиар хангана гэдэг та нарын хэрээс хэтэрсэн зүйл бөгөөд та нар гагцхүү хүмүүсийг ятган, сайн байж, чин сэтгэлээсээ дуулгавартай дага гэж хэлж л чадна. Бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй чинь үнэнийг үнэхээр ойлгоогүй, үнэн-бодит байдалд хүрээгүй гэдгийг чинь хангалттай нотолдог. Та нарын ихэнх нь сүнслэг хоосон сургаал, хоосон теологийн онол номлож л мэддэг боловч амиар хангаж чаддаггүй; тийм болохоор та нарын биеийн хэмжээ дэндүү жаахан. Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь хараахан өөрчлөгдөөгүй. Чиний ойлголт, сэдэл хэвээр үлддэг. Чи бусдаас өөрчлөгд гэж хүсдэг боловч ямар ч зам өгдөггүй, тэднийг хангах юу ч үгүй байдаг. Чи гагцхүү бичиг үсэг, хоосон сургаалаар хүмүүст сургамжилж, ятгаж л чадна. Эцсийн эцэст чиний удирддаг, Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгохгүй хэвээр байна, Бурханы ажлын талаар ч жинхэнэ мэдлэггүй байх болно. Тийм байвал тэд яаж үүргээ сайн биелүүлж чадах юм бэ? Бурханы дагалдагчдын хувьд яаж эрч хүчтэй байх юм бэ? Удирдагч, ажилчдын хувьд та нар чуулган дахь ах эгч нар Бурханы үгийн талаар яг ямархуу ойлголттойг, өөрсдийнхөө талаар яг ямаршуу мэдлэгтэйг ойлгож, ухаарах ёстой. Удирдагч, ажилчдын хувьд та нар үнэн-бодит байдлыг эзэмшдэг эсэхээс энэ нь хамаарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шинэ эрин үед хэрхэн орох вэ”-ээс эш татав

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Гол асуудлыг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чадах эсэх нь чиний хувийн туршлагаас хамаардаг. Туршлагажих арга барил чинь мөн бусдыг дагуулдаг арга барил чинь юм. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалуудыг ойлгодог бол бичиг үсэг, хоосон сургаал ойлгоход бусдыг дагуулах болно. Бурханы үгийн бодит байдлыг туулах арга зам чинь бусдыг Бурханы айлдварын бодит байдал руу ороход хөтлөх чиний арга зам юм. Хэрвээ чи Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, олон зүйлийн талаар мэдлэг ухаан олж авч үнэхээр чаддаг бол бусдыг ч бас олон үнэнийг ойлгоход хөтөлж чадах бөгөөд чиний дагуулсан хүмүүс үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болно. Хэрвээ чи ер бусын мэдрэмжүүдийг ухаж ойлгоход анхаарвал чиний дагуулдаг хүмүүс ч бас мөн адил дуурайна. Хэрвээ чи хэрэгжүүлэлтийг умартаж, хэлэлцүүлгийг чухалчилбал чиний дагуулдаг хүмүүс ч бас огт хэрэгжүүлэхгүйгээр, зан чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн хэлэлцэхэд анхаарах ба тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр гаднаа л урам зоригтой байх болно. Хүмүүс бүгд өөрсдөдөө байгаа зүйлээр бусдыг хангадаг. Хүний төрөл нь ямар зам руу бусдыг чиглүүлэх болон ямар төрлийн хүмүүсийг удирдахыг нь тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл”-ээс эш татав

Үнэнийг нэгтгэн дүгнэхдээ та нар хазайсан; энэ бүх дүгнэлтийг хийсний чинь дараа энэ нь зөвхөн дүрэм журмыг л бий болгосон. Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлдэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний зорьсон утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу, Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хүмүүс хоосон сургаалын энэ талыг, мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Тэд бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаных нь дараа юу болдог вэ? Тэд туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш, тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Тиймээс, чиний эмхэтгэдэг тэр номууд бусдыг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, дүрэм журам, ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Ар араас нь асуулт тавиад, дараа нь асуултдаа хариулж, үүндээ зориулан дүгнэлт, тойм бичнэ, ах эгч нар үүнийг ойлгоход хялбар болно гэж чи бодож байгаа бөгөөд эдгээр асуудал санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ хүмүүсийн ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ зорьсон утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй. Сүнслэг онолын талаар ярьж чаддаг байх нь хүмүүсийн үнэн-бодит байдалд орох явдлыг орлож чаддаг байсан бол та нар чуулгануудыг удирдах шаардлагагүй байх байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Амь чинь ахиж дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр, шинэ мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл тодорхой хэрэг явдлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авч, хуучны дүрмээр, хуучин цагт амьдрахгүй, үргэлж шинэ гэрэлд амьдрах ба Бурханы үгээс гажихгүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Аль нэг өнгөцхөн түвшинд төлөөс төлөөд нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд орж өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролт хийх ёстой. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг, чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уухаа тасалдуулж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, тэгвэл үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи шүүмжээ сайжруулах ёстой, чамд юу ч тулгарсан бай, энэ талаар өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадаад зүйлсийн талаар мэдэж авч, аливаа асуудлын мөн чанарыг ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдал, хэрэгжүүлэлтийн замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэгхэн хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад энэ нь бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид зарим нэг бодит туршлагатай болох үед чи тэднийг хангаж чадахаа болино. Тэгэхээр чи Бурханаар ашиглуулахад яаж тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй, бас Бурхан ашиглахад тохиромжтой болж ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажил дахь үүргээ огт гүйцэтгэх чадваргүй, бүгд ямар ч хэрэггүй амьтад байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад зогсохгүй, үнэндээ чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг харах хэрэггүй болно гэж Би шавдуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Өмнөх: 92. Номлогч байх зарчмууд

Дараах: 94. Асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх