82. Шинээр ирэгсдийг услах зарчмууд

(1) Бурханы ажлыг мэдэж, Түүнд жинхэнэ итгэлтэй болж, улмаар суурь тавихад шинээр ирэгсдийг хөтлөхийн тулд эхлээд үзэгдлийн талаарх үнэнийг нөхөрлөснөөр дамжуулан тодруулах шаардлагатай;

(2) Хүн шинээр ирэгсдэд хайр, тэвчээртэйгээр хандах ёстой бөгөөд тэдний янз бүрийн үзэл, саад тотгорыг онилсноор асуудлыг нь Бурханы үгийн дагуу шийдвэрлэхийн тулд үнэний талаар тэдэнтэй нөхөрлөх ёстой;

(3) Эхлээд чи шинээр ирсэн аль хүн Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг болохыг тодорхойлох ёстой. Сайн хэв чанартай хүмүүсийг усалж хангаж, боловсруулж сургахад анхаарлаа төвлөрүүл;

(4) Сайн мэдээ түгээх авьяастай хүмүүсийг сургах шаардлагатай, ингэснээр тэд үзэгдлийн талаарх үнэний тухай нөхөрлөж, сайн мэдээний зарчмыг ухаарч, сайн мэдээ түгээж, Бурханы төлөө гэрчлэл хийж сурна.

Холбогдох Бурханы үг:

Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг оролт юм. Үзэгдлийн тухай үнэнийг яг таг эзэмшингүүт оролт чинь найдвартай болно; Бурханы ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ тууштай байж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэж, оролт болон эрэл хайгуул чинь зорилготой болно. Ийм маягаар, чиний доторх бүхий л туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгомогц амь чинь ч хохирол амсахгүй, чи ч төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол алхам бүрд хохирол амсах бөгөөд хэдхэн өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй, хоёр долоо хоногийн дотор ч зөв замд орж чадахгүй. Энэ нь саатал учруулахгүй гэж үү? Эерэг оролт болон хэрэгжүүлэлтийн замд та нарын эзэмших ёстой зүйл их байдаг. Бурханы ажлын үзэгдлийн тухайд бол, чи дараах зүйлсийг ухаарах ёстой: Түүний байлдан дагуулалтын ажлын ач холбогдол, төгс болгуулах ирээдүйн зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд. Эдгээр нь бүгд үзэгдлүүдийн тухай үнэнд харьяалагддаг. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе дэх ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл юм. Эдгээр нь ч бас үзэгдлүүдийн тухай үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Та нар одоо юугаар зэвсэглэх ёстойгоо мэдэх үү? Үүний нэг талд нь ажлын тухай үзэгдэл, нөгөө талд нь чиний хэрэгжүүлэлт багтана. Чи хоёр талыг хоёулыг нь ойлгож авах ёстой. Хэрвээ аминд дэвшил гаргах эрэл хайгуулд чинь үзэгдэл байхгүй бол чи суурьгүй байх болно. Хэрвээ чамд өчүүхэн ч үзэгдэл байхгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн зам байгаа бөгөөд удирдлагын төлөвлөгөөний ерөнхий ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй бол чи хэнд ч хэрэггүй хүн юм. Үзэгдэлтэй холбоотой үнэнийг чи ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой үнэний тухайд гэвэл чи тэдгээрийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх зохистой замыг олох хэрэгтэй; чи үгийн дагуу хэрэгжүүлж, өөрийнхөө нөхцөл байдлын дагуу орох хэрэгтэй. Үзэгдлүүд бол үндэс суурь бөгөөд хэрэв чи энэхүү бодит үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй бол эцсийг нь хүртэл дагаж чадахгүй; ийм маягаар туршлагажих нь чамайг нэг бол замаа алдахад, эс бөгөөс унаж бүтэлгүйтэхэд хүргэнэ. Чи яагаад ч амжилтад хүрэхгүй! Агуу үзэгдлийг үндэс сууриа болгоогүй хүмүүс зөвхөн бүтэлгүйтнэ, тэд амжилтад хүрч чадахгүй. Чи бат зогсож чадахгүй! Бурханд итгэнэ гэдэг юу болохыг чи мэдэх үү? Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй…

Хүмүүс үзэгдэлтэй болмогцоо суурьтай болдог. Энэхүү суурин дээр үндэслэн хэрэгжүүлэх үед, ороход хамаагүй илүү амархан байх болно. Тийм болохоор орох суурьтай болох үед чиний болгоомжлол байхгүй болж, чамд ороход маш амархан болох болно. Үзэгдлийг ойлгох, Бурханы ажлыг мэдэх гэдэг энэ тал нь амин чухал юм; үүнийг та нар нөөцдөө байлгах ёстой. Хэрвээ чи үнэний энэ талаар зэвсэглээгүй, харин зөвхөн хэрэгжүүлэлтийн замын талаар л ярьж мэддэг бол энэ чиний асар том дутагдал болно. Та нарын олонх нь үнэний энэ талыг чухалчилдаггүйг Би олж мэдсэн бөгөөд үүнийг сонсох үедээ зөвхөн үг болон хоосон сургаалыг сонсож байгаа мэт байдаг. Нэг л өдөр чи алдах болно. Өнөө үед чиний сайн ойлгодоггүй, хүлээж авдаггүй зарим нэг айлдвар байдаг; энэ тохиолдолд чи тэвчээртэйгээр эрж хайх ёстой бөгөөд ойлгох өдөр чамд ирнэ. Өөрийгөө улам их үзэгдлээр аажмаар зэвсэглэ. Чи ердөө цөөхөн сүнслэг сургаалыг ойлгодог байсан ч гэсэн энэ нь үзэгдэлд анхаарал хандуулахгүй, мөн юу ч ойлгохгүй байснаас л дээр. Энэ бүхэн нь чиний оролтод нэмэртэй бөгөөд эргэлзээг чинь арилгана. Үзлээр дүүрсэн байснаас энэ нь дээр. Эдгээр үзэгдлийг суурь болговол чи хавгүй дээр байх болно. Чамд ямар ч болгоомжлол байхгүй болж, зоригтой бөгөөд итгэлтэй орж чадна. Үргэлж төөрөлдөж, эргэлзсэн байдлаар Бурханыг дагах ямар хэрэгтэй юм бэ? Энэ чинь чихээ бөглөөд хонх хулгайлж байгаатай адил биш гэж үү? Хаанчлалд омог бардам алхаж орвол хэчнээн сайхан! Яагаад болгоомжлолоор дүүрэн байна гэж? Энэ бол гагцхүү өөрийгөө жинхэнэ тамд оруулж байгаа хэрэг биш гэж үү? Еховагийн ажлын тухай, Есүсийн ажлын тухай, ажлын энэ үе шатны тухай ойлголттой болмогцоо чи суурьтай болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганы бүх түвшний удирдагч, ажилчид эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажилтай уялдуулахын тулд, шинэ итгэгчдийг услах ажлыг сайн хийх ёстой бөгөөд ингэснээр тэд аль болох богино хугацаанд үнэн зам дээр сайн суурийг тавьж, Бурханд итгэх зөв замд орж чадна. Шинэ итгэгчид Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа эхний жилдээ сайн суурийг тавихгүй бол Сатан болон антихристүүдэд мэхлэгдэж, аюултай газар луу төөрч орох нь амархан хэвээр байх болно. Хэрэв ингэвэл, тэдэнд сайн мэдээг номлохын тулд төлдөг өндөр төлөөс маань ямар ч үр ашиггүй болно. Бурханы өмнө нэгэнт ирсэн хүмүүс яагаад Сатанд хууртагдаж, татагдаж оддог вэ? Үүний бурууг шинэ итгэгчдийн сул дорой байдалтай холбож болохгүй. Гол нь чуулганы бүх түвшний удирдагчид хангах, услах ажлаа сайн хийгээгүйгээс ийм нөхцөл байдал үүсдэг. Энэ бол чуулганы бүх түвшний удирдагчдын зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханд үнэнч байж, Бурханы төлөө дуртайяа өөрсдийгөө зарлагадаж, Бурханы хүслийг биелүүлэхээр нэгэн цагт шийдсэн байдаг. Хэрэв тэд Бурханы гэрт нэгэнт орж ирсэн хүмүүсийг үлдээж хүртэл чадахгүй юм бол Бурханы хүсэл хэрхэн биелэгдэх билээ? Ингэх нь Бурханыг мэхэлж, хуурч байгаа хэрэг биш гэж үү? Хэрэв Бурханд үйлчилдэг хүн Бурханы даалгаврыг гүйцэтгэж, Бурханы хүслийг биелүүлж чадахгүй юм бол тэд яаж Бурханы магтаалыг хүртэж, Түүний хаанчлалд орж чадах билээ? Бурханы хүслийг биелүүлэх гэж чухамдаа юу вэ? Хамгийн гол нь Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы санаа зорилгыг жинхэнэ утгаар нь ойлгож, Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг ойлгож, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Түүнд шүтэн мөргөдөг болоход нь туслах явдал юм. Энэ нь Бурханы хүсэл газар дээр хэрэгжиж байна гэсэн үг билээ. Хэрэв чуулганы удирдагчид болон янз бүрийн түвшний ажилчид өөрсдийгөө Бурханы авралын ажилд бүрэн зориулж, Түүний үгийг идэж уухад, үнэн-бодит байдалд орохын тулд Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, захирагдахад Түүний сонгосон хүмүүсийг залж чиглүүлж чадвал тэдгээр удирдагч, ажилчин нь Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс юм. Тиймээс шинэ итгэгчдийг хурдан хугацаанд үнэн зам дээр бат суурийг тавьж, итгэлийнх нь зөв замд оруулахын тулд услах нь Бурханы гэрийн хамгийн гол, үндсэн ажил билээ. Шинэ итгэгчдийг услах ёстой үнэнд дараах үнэн орно: Бурханы ажлын гурван үе шатын үнэн; бие мах бодтой болсон Бурханы үнэн; Бурханы нэрсийн үнэн; Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгааны үнэн; хуурамч Христүүдээс жинхэнэ Христийг ялгах үнэн; Ариун Сүнсний ажлыг мэдэх, муу сүнсний ажлыг ялган таних үнэн; Бурханы үгийг бодит амьдралд оруулах үнэн; шударга хүн байх үнэн гэх мэт. Эдгээр үнэнийг Бурханы ажлыг дөнгөж хүлээн авсан бүх хүний зүрх сэтгэлийн гүн рүү нь усалбаас тэд сайн суурийг тавьж чадна. Энэ нь диавол Сатанаас үүдсэн ямар ч үймээнтэй тулгарсан байсан үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй, үгүйсгэхгүй байж чадна гэдгийг баталгаажуулна. Хүний ажил ийм үр дүнд хүрэх үед л Бурханы хүслийн дагуу Түүнд үйлчилж, Бурханы хүслийг чин сэтгэлээсээ биелүүлдэг.

Ажлын зохицуулалтаас эш татав

Энэ бол чуулганы амьдралын зарчим: Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг ах, эгч нарт онцгой хандах ёстой. Тэд шинэ итгэгч, олон жилийн турш Бурханд итгэгчийн аль нь ч байсан, тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж, бодит тусламж үзүүлж, тэдэнд өөрийгөө зориулах өчүүхэн сэтгэлтэй байх ёстой. Жирийн үед тэдэнтэй үнэний талаар илүү их нөхөрлөх хэрэгтэй, ингэснээр тэд үнэнийг аль болох хурдан ойлгож, амь нь өсөж чадна. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хувьд, хэрэв тэднийг хэсэг хугацаанд услаад, үнэнийг хайрладаггүй, үүнд ямар ч сонирхолгүй гэдэг нь ил болбол тэдэнд хэтэрхий их цаг хугацаа, хүчин чармайлт зарлагадах шаардлагагүй; чи үүргээ аль хэдийн биелүүлж, чамаас хүлээж байсан бүхий л сайн сайхан зүйлийг хийсэн учраас ингэх шаардлагагүй. Зарим хүмүүс өөр бодолтой байгаад “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг илүү ихээр усалж, илүү ихээр хангах хэрэгтэй; тэднийг үнэнийг эрэлхийлэхэд хүргэх арга замуудыг бодож олох хэрэгтэй. Эсрэгээрээ, аль хэдийн үнэнийг эрэлхийлсэн хүмүүс хэрхэн эрэлхийлэхээ нэгэнт мэддэг тул цаашид тэдэнд санаа зовох шаардлагагүй” гэж хэлж магадгүй юм. Энэ үзэл бодол зөв үү? Үгүй, тийм биш. Үнэнийг хайрлахгүй байх явдал нь үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн уг чанарт байна гэдгийг чи хүлээн зөвшөөрөх ёстой. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн ерэн хувь нь үхсэн гэдэг нь нотолж болох зүйл юм. Чи үхсэн хүнийг амилуулахдаа бэлэн байна уу? Юу чамайг ингэж чадна гэж бодоход хүргэв? Хэрэв би үхсэн хүнтэй таарвал хурдхан холдох байсан. Хэрэв Ариун Сүнс хэн нэгэн дээр ажиллахгүй байгаа бол хэн ч юу ч хийгээд ямар ч ашиггүй байх болно. Хэрэв чи өөрт байгаа тэр хайраа бүхэлд нь Бурханд зориулах юм уу үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж буй ах, эгч нарт өгсөн бол гайхалтай байх байсан. Зарим хүн утгагүй агаад өөрсдийгөө хэн болох, ямар чадвартай болохыг огт мэддэггүй; хэн нэгэн үхсэн байх тусам тэр хүнийг аврахыг тэд улам их хүсдэг. Эцэст нь тэд хүмүүсийг аврах гэж эцэс төгсгөлгүй оролдсон байх боловч хэнийг ч авраагүй байдаг. Эцэст нь тэд өөрсдийнхөө амийн оролтыг хойшлуулж, үнэнийг үнэхээр эрэлхийлж буй ах, эгч нарыг услах хүн байхгүй хэвээр, амийн өсөлт нь удааширдаг. Ингэх нь чухал ажлыг хойшлуулж буй хэрэг биш гэж үү? Ариун Сүнс ажлаа ямар хүмүүст төвлөрүүлж байгааг чи харах ёстой. Бурхан үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг төгс болгодог уу? Ариун Сүнс хүртэл үүнийг хийхгүй юм бол хүмүүс яагаад мунхаглан үүнд цагаа үрэх ёстой гэж? Энэ бол хүний мэдлэггүй байдлын жишээ биш гэж үү? Тиймээс үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж буй ах, эгч нарт чи илүү их дэмжлэг үзүүлэх ёстой, учир нь тэд Бурханы урьдаас тогтоож, сонгосон, Түүний аврах гэж байгаа хүмүүс юм. Хэрэв чи энэ хүмүүстэй үнэний талаар байнга нөхөрлөж, зүрх сэтгэл, оюун санаагаараа харилцан эв эетэй байж, бие биеэ дэмжиж, хангаж байвал эцэст нь та нар бүгд авралд хүрч чадна. Хэрэв чи энэ хүмүүстэй эв эетэй байж чадахгүй бол Бурханы хүслээс нүүр буруулжээ. Чуулган болгонд үнэнийг эрэлхийлж буй тун цөөхөн хүмүүс байдаг; Ариун Сүнсний ажил энэ хүмүүс дээр төвлөрдөг. Тэд чуулганы цөм нь билээ. Чуулганы цөм хэрхэн бий болдог вэ? Ариун Сүнс ямар хүмүүсийг анхаарч байна тэр хүмүүс нь чуулганы цөм болдог. Хэрэв чи энэ хүмүүсийг усалж, биеийн хэмжээг нь төлөвшихөд хүргэж, Бурханд итгэх зөв зам дээр хөл тавиулж чадвал үүргээ Бурханы хүслийн дагуу, хангалттай биелүүлэх болно. Хэрэв чи энэ хүмүүсийг услах тал дээр анхаарахгүй, зүгээр л тэднийг нэг тийш нь хаяж, үл тоомсорлон, Сатанд харьяалагддаг сүнсгүй үхсэн хүмүүс, Бурханы урьдаас тогтоож, сонгоогүй хүмүүс, тэдгээр үйлчлэл үзүүлэгчдийг аврахад голлон анхаарвал, энэ нь чи Бурхантай хөг нийлэхгүй байгааг нотолж байна; чи Түүний ажилд саад хийж, Ариун Сүнсний ажилтай хамтарч ажиллахгүй, ажлынхаа шийдвэрлэх цэгүүдэд хүрээгүй байна.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 81. Сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх зарчмууд

Дараах: 83. Бурханы сонгосон хүмүүсийг хүлээн авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх