Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XX. Өргөгдөх гэж юу болох болон Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учрыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10).

“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. 3Тэнгэрээс чанга дуу гарч Харагтун, Бурханы асар хүмүүстэй хамт байж, Тэр тэдэнтэй хамт оршин суух бөгөөд тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан нь болох болно хэмээн хэлэхийг би сонсов.” (Илчлэл 21:2-3)

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

“Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй” (Иохан 3:13).

Холбогдолтой Бурханы үгс:

… Хүн төрөлхтөн амралтанд орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. …Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтанд орох явдал, хүний бүрэн аврал, амралтанд орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; …Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. …Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Агаарт байх нь хүний байх газар мөн үү? Энэ нь хэний байх газар вэ? (Сатаны.) Тиймээ; тэр нь хүний биш, Сатаны байх газар. Бурхан хүмүүсийг газар дээр байхаар бүтээсэн, иймээс өдөр тутмын амьдрал чинь тун хэвийн, амьдралын чинь хэв маяг эмх журамтай байж чадна, иймд та нар хэрхэн хүн байх, хэрхэн авирлах, хэрхэн амьдрах, хэрхэн Бурханыг шүтэн мөргөх тухай ерөнхий мэдлэгийг суралцаж чадна. Бурхан та нарт далавч өгөөгүй; Тэр та нарыг агаарт байлгаагүй. Далавчтай амьтад нь шувууд бөгөөд агаарт хэрэн хэсүүчилж байдаг нь Сатан, муу ёрын сүнснүүд, бузар чөтгөрүүд юм. Тэд бол хүн биш!

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохоос өмнө хүмүүст байдаг таван нөхцөл”-өөс

Өмнөх:Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, Түүнийг голж, яллаж, тэгснээрээ Бурханы хараалыг хүртсэн бэ?

Дараах:Өргөгдөх гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй