Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

80. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би тэдгээрийн дийлэнх нь Бурханы дуу хоолой, Бурхан ярьж байна гэж мэдэрдэг. Гэхдээ зарим үг нь хүний үг шиг санагддаг. Яагаад ийм байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан дүрэмд захирагддаггүй, харин Өөрийнхөө мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлаа ил болгохын тулд олон өөр өнцгөөс ярьж чаддаг. Бурхан Сүнсний өнцгөөс ярьж байна уу, хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч хүний өнцгөөс ярьж байна уу гэдэг нь хамаагүй-Бурхан бол үргэлж л Бурхан байх ба Бурхан хүний өнцгөөс ярьж байлаа гэхэд Түүнийг чи Бурхан биш хэмээн хэлж болохгүй. Бурханы ямар өнцгөөс ярьж байна гэдгээс шалтгаалж, хүмүүсийн зарим нь янз янзын үзлийг бий болгодог. Иймэрхүү хүмүүст Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай мэдлэг байдаггүй. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы талаар өөрсдийн дүрмийг тогтоохгүй гэж үү? Бурхан хүнийг ингэж авирлахыг зөвшөөрөх үү? Бурхан ямар өнцгөөс ярьж байна гэдгээс үл хамааран, бүгдээрэнд нь тааруулан зорьсон зүйл Бурханд бий. Хэрвээ Бурхан үргэлж Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол, чи Түүнтэй харилцаж чадах байсан уу? Тиймээс, Тэр чамайг Өөрийн үгээр хангаж, бодит байдал руу хөтлөхийн тулд гуравдагч хүний өнцгөөс ярьдаг. Бурханы хийж байгаа юм бүхэн тохиромжтой байдаг. Товчоор хэлбэл, энэ нь бүгд Бурханаар хийгддэг бөгөөд үүнд чи эргэлзэх хэрэггүй. Тэрбээр Бурхан учраас ямар өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Бурхан хэвээрээ л байх болно. Энэ бол хөдөлшгүй үнэн. Тэр яаж ч ажилласан Бурхан хэвээрээ байсаар байх ба Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

… Бурхан олон тооны арга барил болон өнцгийг ашигласан. Жишээ нь, заримдаа хошигнол ашигладаг, заримдаа Тэр шууд хангалт болон сургаалын аргыг ашигладаг; заримдаа Тэр жишээ ашигладаг бөгөөд заримдаа Тэр хатуу ширүүн зэмлэлийг ашигладаг. Ерөнхийдөө бүх төрлийн өөр өөр арга барил байдаг бөгөөд зорилго нь хүмүүсийн янз бүрийн байдал болон дур сонирхолд тааруулан хангах явдал юм. Түүний ярьдаг өнцөг нь Түүний ярьж байгаа зүйлийн өөр өөр арга барил эсвэл агуулгаас болж өөрчлөгддөг. Жишээлбэл, заримдаа Тэр “Би” эсвэл “Намайг” гэж хэлдэг, өөрөөр хэлбэл Тэр Бурханы Өөрийн өнцгөөс хүмүүстэй ярьж байна. Заримдаа Тэр гуравдагч хүний өмнөөс ярьж, “Бурхан” бол ийм, тийм гэж хэлдэг ба мөн Тэр хүмүүний өнцгөөс ярьдаг үе ч байдаг. Тэр ямар өнцгөөс ярих нь хамаагүй, энэ нь Түүний мөн чанарыг өөрчлөхгүй. Учир нь Тэр хэрхэн ярих нь хамаагүй Түүний илэрхийлж байгаа зүйл бүгд Бурханы өөрийнх нь мөн чанар юм—энэ нь бүгд үнэн бөгөөд хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл билээ.

Зарим хүмүүс Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж зөвхөн ойлгодог, гэхдээ үүнийг Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг таньдаггүй. Мэдээж Миний ярьж байгаа зүйлс Миний туршлагыг илэрхийлэлгүй яахав. Би чинь удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулж үзсэн; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний угийн чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар ялзруулагдсан. Мэдээж Би Өөрийн хийсэн ажлаа үнэлж, дүгнэхэд бас тохирно. … Бурханы махбод болсон биеийн хэлсэн үгс нь Сүнсний шууд илэрхийлэл байх ба Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махан бие нь үүнийг үзэж туулаагүй, хараагүй хэдий ч махан биеийн мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Өмнөх:Төгс Хүчит Бурханы үг шийтгэл, гэсгээлт, илчлэлтийг багтаадаг бөгөөд Түүний үгс сүр жавхлан ба хилэгнэлийг агуулдаг, харин тэдгээр нь нигүүлсэл, хайраар дутуу бус гэж үү?

Дараах:Бид бүгд нүгэл үйлдэх ба нүглээ наминчлан, зугтах замгүй мөчлөгт амьдардаг. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүн төрөлхтнийг өөрчилж, ариусгаж чадах уу?

Танд таалагдаж магадгүй