1. Үнэн гэж юу болох, мөн теологийн мэдлэг нь үнэн мөн эсэх

Холбогдох Бурханы үг:

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; аврагдахын тулд хүний дамжин өнгөрөх ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтний амьдран харуулдаг хэвийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэ нь хүний амь, хүний аялдаг зүг чиг байж чадна; мөн завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаас эмээн, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл, Бурханы хайрладаг, Түүний таалалд нийцдэг нэгэн болоход хүнийг хүргэж чадна. Үнэ цэнтэй байдлыг нь харгалзан үзээд хүн Бурханы үг болон үнэний талаар ямар хандлага, үзэл бодол баримтлах ёстой вэ? Энэ нь нэлээд илэрхий юм: Бурханд үнэхээр итгэдэг, Түүнийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол өөрсдийнх нь амьдралын эх булаг билээ. Хүн Бурханы үгийг эрхэмлэж, идэж ууж, эдэлж, тэдгээрийг өөрийн амь, алхах зүг чиг, бэлээхэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүн үнэнийг судалж, шинжилж, таамаглаж, эргэлзэхийн оронд үнэний мэдэгдэл болон шаардлагад нийцүүлэн амьдарч, хэрэгжүүлж, туулж, өөрөөс нь шаардсан зүйл болон өөрт нь үнэний олгосон мэдэгдэл, шаардлага бүрд захирагдах ёстой. Үнэн нь хүний бэлээхэн тусламж, бэлэн хангалт бөгөөд хүний амь байж чадах учраас хүн үнэнийг хамгийн эрхэм нандин зүйл гэж үзэх ёстой, учир нь тэрээр амьдарч, Бурханы шаардлагыг хангадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлан, өдөр тутмын амьдралаасаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаарч, Бурханд дуулгавартай болохын тулд үнэнд найдах ёстой. Түүнчлэн хүн завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдсан нэгэн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд найдах ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг илт зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VII)”-оос эш татав

Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн гэж юу болох тухай”-аас эш татав

Эзэнд итгэдэг шашны хүмүүс Библиэс цөөн хэдэн алдартай эшлэлийг цээжлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг; хүн цээжлэх тусмаа улам сүнслэг болж, хүн бүр тэднийг төдий чинээ биширдэг. Тэд нэр хүндтэй, өндөр байр суурьтай байдаг. Үнэн хэрэгтээ, бодит амьдрал дээр дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, бүхий л төрлийн хүмүүсийн талаарх тэдний үзэл бодол хорвоо ертөнцийн хүмүүсийн үзэл бодолтой адилхан байдаг—өөрчлөгдсөн юм байхгүй. Энэ нь нэг зүйлийг нотолдог: Тэдний цээжилсэн тэр эшлэлүүд зүгээр л тэдний амь болоогүй; тэдгээр нь бөөн онол, шашны хоосон сургаал төдийхөн бөгөөд тэдний амьдралыг өөрчлөөгүй гэдгийг харахад амархан. Хэрвээ чиний дагадаг зам шашны хүмүүсийн дагадаг замтай адилхан бол энэ нь чамайг Христийн шашинд итгэгч болгоно; чи Бурханд итгэдэггүй, Түүний ажлыг туулаагүй. Бурханд итгээд удаагүй зарим хүн удаан итгэсэн, ул суурьтай ярьдаг хүмүүсийг биширдэг. Тийм хүмүүс нэг дор хоёр гурван цагийн турш хялбархан ярьж чаддаг болохыг тэд хардаг. Тэгээд сүнслэг нэр томьёо, илэрхийлэл, түүнчлэн тэдний үг яриа, биеэ авч явах байдлаас нь суралцаж эхэлдэг. Дараа нь тэд сүнслэг үгийн цөөн хэдэн хэсгийг цээжлэн, ийнхүү үргэлжлүүлсээр нэг л өдөр тэдний итгэсэн он жилүүд нь нэг дор эцэс төгсгөлгүй, уран яруу, дэлгэрэнгүй номлох хэмжээнд хангалттай хүрдэг. Гэхдээ хэрвээ сайн сонсох юм бол энэ бүхэн нь утгагүй яриа, бүгд хоосон үг, бичиг үсэг, хоосон сургаал төдийхөн байдаг; тэдгээр нь өөрийгөө ч, бусдыг ч хуурдаг шашны мэхлэлт гэдэг нь тодорхой. Ямар харамсалтай зүйл вэ! Нэгэнт хөл тавьсан бол сүйрэл учруулдаг, эргэж буцахад хэцүү тэр замыг дагаж болохгүй. Тийм зүйлийг нандигнаж, өөрийн амь хэмээн үзэж, хаа явсан газраа тэдгээрийг ашиглан өөрийгөө бусадтай харьцуулж; үүнээс гадна, хэт завхарсан, сатанлаг зан чанартай, зарим нэг сүнслэг онол, хоёр нүүртний шинжтэй байвал энэ хүн зүгээр нэг бузар булай биш, туйлын жигшүүртэй, ой гутмаар, ичгүүр сонжуургүй бөгөөд бусад хүн түүнийг харж тэвчихгүй. Тиймээс нэгэнтээ Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүсийн урсгалыг одоо Христийн шашин гэж нэрлэдэг. Энэ бол шашны урсгал бөгөөд Бурханд итгэх итгэлдээ тэд ёс журмыг чандлан мөрдөхөөс цаашгүй байдаг. Тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш; тэд Бурханаас ирдэг үнэн, зам, амийг эрэлхийлдэггүй, харин ч тэд фарисайчууд байхаар чармайж, Бурханд дайсагнадаг—энэ бүлэг хүнийг одоо Христийн шашин гэж тодорхойлдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Эзэнд итгэдэг шашны хүмүүсийг яахаараа “Христийн шашин” төдий болгодог юм бэ? Өнөөдөр тэднийг яагаад Бурханы гэр, Бурханы чуулган, Бурханы ажлын объект бус, шашны бүлэг гэж ангилдаг юм бэ? Тэд ягшмал сургаалтай бөгөөд Бурханы хийсэн ажил, хэлсэн үгийг ном, сургалтын материал болгон эмхэтгээд, дараа нь элдэв янзын теологичдыг элсүүлж, сургахаар сургууль нээдэг. Энэ теологичид үнэнийг судалж байгаа юу? (Үгүй.) Тэгвэл юу судалж байгаа вэ? Бурханы ажил, Бурханы хэлдэг үнэнтэй ямар ч хамаагүй теологийн мэдлэг судалж байгаа юм. Ингэснээрээ тэд Христийн шашин төдий болж байна. Христийн шашин юуг өмгөөлдөг вэ? Чуулганд очвол хүмүүс чамаас Бурханд хэр удаан итгэсэн бэ гэж асуух бөгөөд дөнгөж итгэж эхэллээ гэж хэлбэл чамайг үл тоомсорлоно. Харин Библи барьж очоод, “Би саяхан ийм тийм Теологийн Шашны Сургууль төгссөн” гэвэл тэд чамайг очоод хүндтэй суудалд суу гэж хүснэ. Энэ бол Христийн шашин. Индэрт зогсоо тэр чухал эрхмүүд бүгд теологи судалсан, шашны сургуульд бэлтгэгдсэн, теологийн мэдлэг, онол эзэмшсэн байдаг бөгөөд үндсэндээ Христийн шашны өмөг түшиг мөн. Христийн шашин индэр дээр номлол хийлгэж, энэ тэрүүгээр сайн мэдээ түгээлгэж, ажиллуулах гэж иймэрхүү хүмүүсийг бэлтгэдэг. Номлол номлодог эдгээр теологи судлаач, пастор, теологичдод Христийн шашны үнэ цэнэ оршдог гэж тэд боддог; энэ хүмүүс тэдний хөрөнгө байдаг. Хэрэв чуулганы пастор шашны сургууль төгссөн, Библи тайлбарлахдаа сайн, зарим сүнслэг ном уншсан, бага зэрэг мэдлэгтэй, үг хэлэндээ гарамгай бол тэр чуулган дэгжиж, бусад чуулганаас хавьгүй илүү нэр хүндтэй байдаг. Христийн шашны энэ хүмүүс юуг өмгөөлдөг вэ? Мэдлэгийг. Тэгвэл энэ мэдлэг хаанаас гаралтай вэ? Энэ нь эрт цаг үеэс уламжлагдаж ирсэн. Эрт цаг үед судар байсан нь яг өнөөдрийг хүртэл үеэс үед уламлагдаж, үе үеийнхэн үүнийг уншиж, үүнээс суралцсан юм. Хүн Библийг өөр өөр хэсэгт хувааж, анхааралтай уншиж, судлаг хэмээн хүмүүст зориулан янз бүрийн хэвлэл бүтээсэн. Гэхдээ тэд хэрхэн үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх, хэрхэн Бурханы хүслийг ойлгож, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох вэ гэдэгт суралцдаггүй, оронд нь Библид агуулагдсан мэдлэгийг анхааралтай уншдаг. Сайндаа л тэд үүний дотор агуулагдсан нууцыг судалж, тодорхой хугацаанд Илчлэлийн номын ямар зөгнөл биелсэн болох, агуу гамшиг хэзээ нүүрлэх, мянган жилийн хаанчлал хэзээ ирэхийг харж, иймэрхүү зүйл судалдаг. Тэгвэл тэдний судалдаг зүйл үнэнтэй холбоотой юу? Үгүй. Тэд яагаад үнэнтэй ямар ч хамаагүй юм судалдаг вэ? Тэдгээрийг судлах тусмаа ойлгож байна гэж бодож, өөрсдийгөө бичиг үсэг, хоосон сургаалаар улам их зэвсэглэдэг. Тэдний хөрөнгө ч нэмэгддэг. Боловсрол өндөртэй байх тусмаа тэд өөрсдийгөө улам их чадвартай, Бурханд итгэхдээ улам мундаг гэж үзэж, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох магадлал илүү өндөртэй гэж боддог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III)”-ээс эш татав

Антихристүүдийн шүтэх хандлагатай байдаг зүйлсийг авч үзье. Тэд юуг шүтдэг вэ? Сүртэй, хоосон, хийсвэр гүн ухаан, онол гээч зүйлсийг. Эдгээр гүн ухаан, онол нь тэдний хувьд ер бусын эрхэм, хамгийн их нандигнадаг эд зүйлс нь байдаг. Тэдгээрийг яригдаж байхад нь нэгэнт сонсоод, наалдаад авсан бол, олж мэдээд, ойлгосон л бол зүрх сэтгэлдээ сийлж, өөрсдийн амь, хувийн хөрөнгөө болгохын тулд тэд чадах бүхнээ хийдэг. Тэдгээрийг хөдөлгөгч хүч, амьдралын чиглэлээ болгодог. Үнэндээ эдгээр зүйл нь тэднийг Бурханы үг, Бурханы илэрхийлдэг үнэнийг судалж шинжлэхэд хөтөлнө гэдгийг тэд даанч мэдэхгүй. Ийм зүйлийг шүтэж, эрэлхийлдэг болохоороо тэд Бурханыг үг айлдаж, ярих бүрд Бурханы хэлсэн зүйлд мэдлэгийн өнцгөөс, оюуны үзэл бодол, сэтгэлгээ ашиглан өөрийн эрхгүй дүн шинжилгээ хийдэг. Зарим хүн Бурханы айлдварыг ч шүүмжилж, “Бурханы үг хэтэрхий нуршуу, Түүний хэлдэг зарим зүйл авцалдаагүй байдаг. Зарим нь дүрмийн бус, бас зарим үгийн сонголт нь бүр огт ойлгомжгүй” гэж хэлдэг. Тэд оюун бодол, үзэл санаа дотроо амьдарч, Бурханы үгийг задлан шинжилж, судлахын тулд өөрсдийн мэдлэг, боловсролыг ашиглаж байна. Бурханы үг дотроос зарим хүний эцсийн хүрэх газрыг, эсвэл зарим хүнийг хэрхэн тодорхойлдгийг өөрсдийн туршлагад үндэслэн хайж, олж мэдээд, түүндээ дүн шинжилгээ хийхээр оролддог хүмүүс ч олон бий. Гэхдээ, Бурханыг шинжих үед, Түүний үг, үйлдлийг мэдлэгийн өнцгөөс шинжих үед чинь нэг зүйл тохиолдох хандлагатай байдгийг та нар мэдэрсэн үү? (Ариун Сүнс ажилладаггүй.) Яг зөв—Ариун Сүнс ажилладаггүй. Ариун Сүнс чамаас хол байдаг. Тэр мэдлэг, эрдэм хаанаас гаралтай вэ? Юуг төлөөлдөг вэ? Сатаныг. Энэ бүх мэдлэг юунаас бүрддэг вэ? Энэ нь логик, эргэцүүлэл, үзэл, төсөөлөл болон туршлагаас бүрддэг. Мөн ёс зүй, ёс суртахуун, хуучны үг, хуучин хууль, хуучин тушаалуудаас бүрэлддэг. Үүний бүрэлдэхүүн хэсгүүд нь энэ юм. Хүмүүс Бурханы үг, ажлыг хэмжихдээ эдгээр зүйлийг ашиглах үед Ариун Сүнс орхин явж, Бурхан нүүрээ нуудаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III)”-ээс эш татав

Өмнөх: 5. Буудай ба үрийн сүүлийг хэрхэн ялган таних тухай

Дараах: 2. Үнэн-бодит байдал гэж юу болох, захидал, хоосон сургаал гэж юу болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх