3. Хүн итгэлдээ Библийн мэдлэг болон теологийн онолд түшиглэхийн үр дагавар

Холбогдох Бурханы үг:

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс. Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байдаг, Надтай нийцдэггүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгч, муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь Надад хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өчүүхэн хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Та нарын мэдлэг хүмүүсийг хэсэг зуур л хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг юмаа л яриад байвал чинь зарим хүн үүнийг ялган танина; тэд чамайг хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдлаар дэндүү дулимаг гэж хэлнэ. Хоосон сургаал номлох замаар хүмүүсийг хууран мэхлэхээр оролдохоос өөр сонголт чамд үлдэхгүй. Хэрэв чи үргэлж энэ маягаараа явбал доорх хүмүүс чинь чиний арга барил, алхам болон итгэлийн үлгэр дуурайлыг дагаж, тэдгээр үг болон хоосон сургаалыг туулж, хэрэгжүүлэх үлгэр дуурайлыг чинь дагах болно. Эцсийн эцэст чамайг үргэлжлүүлэн номлох тусам тэд бүгд чамайг үлгэр жишээ болгохдоо тулна. Чи бусдыг удирдахдаа хоосон сургаалын тухай ярьдаг тул доорх хүмүүс чинь чамаас хоосон сургаал сурч, юмс өрнөхийн хэрээр чи буруу замаар орсон байх болно. Доорх хүмүүс чинь чиний явдаг ямар ч замаар явна; тэд бүгд чамаас суралцаж, чамайг дагах тул чамд: “Би одоо хүч чадалтай боллоо; ийм олон хүн үгийг минь сонсож, чуулган миний эрхээр байна” гэж санагдана. Хүний доторх энэхүү урвалтын уг чанараас үүдэн чи өөрийн мэдэлгүй Бурханыг нэр төдий удирдагч болгон хувиргаж, дараа нь өөрөө нэг төрлийн урсгал байгуулдаг. Янз бүрийн урсгал яаж үүсдэг вэ? Тэд ийм маягаар үүсдэг юм. Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Теологи, судар, тэр ч бүү хэл Бурханы ажлын түүх судалдаг Христийн шашны тэр бүх хүн жинхэнэ итгэгчид мөн үү? Тэд Бурханы хэлдэг Бурханд итгэгчид, Бурханыг дагагчдаас өөр гэж үү? Бурханы нүдээр тэд Бурханд итгэдэг үү? (Үгүй). Тэд теологи судалж, Бурханыг судалдаг. Бурханыг судалдаг хүмүүс, бусад юм судалдаг хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Ямар ч ялгаа байхгүй. Тэд ердөө л шинжлэх ухаан, биологи болон өөр бусад сэдэвт дургүй, теологид дуртай болохоос биш түүх, гүн ухаан, хууль, биологи, одон орон судалдаг хүмүүстэй яг адилхан. Энэ хүмүүс Бурханы ажлаас сэжим, сэжүүр хайх замаар Бурханыг судалдаг. Тэгвэл тэдний судалгаанаас юу гардаг вэ? Тэд Бурхан бий эсэхийг олж тогтоож чаддаг уу? Тэд үүнийг хэзээ ч олж тогтоохгүй. Бурханы хүслийг тэд олж тогтоож чаддаг уу? (Үгүй). Яагаад? Учир нь тэд үг, хэллэг дунд, мэдлэг, гүн ухаан, хүний оюун санаа, бодол дунд амьдардаг. Тэд хэзээ ч Бурханыг харж чадахгүй, мөн хэзээ ч Ариун Сүнсний гэгээрэл хүртэхгүй. Бурхан тэднийг юу гэж тодорхойлдог вэ? Үл итгэгч, үл үнэмшигч гэж. Эдгээр үл итгэгч, үл үнэмшигч Христийн шашны нийгэмлэг гэгчтэй хутгалдаж, Бурханд итгэдэг хүмүүс, Христэд итгэгчид шиг аашилдаг ч чухамдаа Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг үү? Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг уу? Үгүй. Яагаад? Нэг зүйл гарцаагүй: Учир нь тэд Бурхан ертөнцийг бүтээсэн, Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан махбод болж чаддаг гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэггүй бөгөөд Бурхан бий гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэхүү үл итгэл юуг дохиолдог вэ? Эргэлзээ, үгүйсгэл, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн зөгнөл, тэр дундаа гамшгийн талаарх зөгнөл биелэхгүй, гүйцэлдэхгүй гэж найдах хандлага. Тэд ийм хандлагаар Бурханд итгэх итгэлд ханддаг бөгөөд тэдний итгэл гэгчийн мөн чанар, үнэн царай бас ийм байдаг. Энэ хүмүүс теологийн эрдэм, мэдлэгт онц сонирхолтой, Бурханы ажлын түүхэн баримт сонирхдог учраас Бурханыг судалдаг. Тэд теологи судалж байгаа хэдэн ухаантнаас цаашгүй. Эдгээр “ухаантан” Бурхан бий гэдэгт итгэдэггүй, тэгэхээр Бурхан ажиллахаар ирж, үг нь биелэх үед тэд яадаг вэ? Бурхан махбод болоод шинэ ажил хийж байна гэж сонсох үедээ тэд хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? “Байж боломгүй юм!” гэдэг. Тэд Бурханы шинэ ажлыг номлосон хэн бүхнийг яллаж, тэр ч бүү хэл хөнөөхийг хүсдэг. Энэ нь юуны илрэл вэ? Жинхэнэ антихрист гэдгийн илрэл биш үү? Тэд Бурханы ажил, Бурханы үгийн биелэлт, тэр ч байтугай Бурханы махбод болсон биед дайсагнадаг: “Бие махбодтой болоогүй, үг тань биелээгүй бол Та Бурхан мөн. Үг тань биелж, Өөрөө бие махбодтой болсон бол Та Бурхан биш” гэдэг. Үүний цаад санаа юу вэ? Тэд амьд яваа цагтаа Бурханд бие махбодтой болохыг зөвшөөрдөггүй. Энэ нь жинхэнэ антихрист бус уу? Энэ бол жинхэнэ антихрист. Шашны нийгэмлэгт тийм үг байдаг уу? “Бурхан махбодтой болсон гэдэг бол буруу, тийм байх боломжгүй! Ямар ч бие махбодтой болсон явдал бол луйвар!” гэж ийм үгийг маш чангаар, бас нэн ширүүнээр хэлдэг. “Энэ хүмүүс хууртсан уу?” гэж зарим нь асуудаг. Яавч үгүй. Тэд зүгээр л Бурханд үнэнхүү итгэдэггүй. Тэд Бурхан бий гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурхан бие махбодтой болох явдал, ертөнцийг бүтээх Бурханы ажилд итгэдэггүй, мөн Бурханы цовдлуулж, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажилд бүр ч итгэдэггүй. Тэдний хувьд судалдаг теологи нь цуврал түүхэн үйл явдал, нэг ёсны хоосон сургаал, онол байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (7)”-аас эш татав

Фарисайчуудын хоёр нүүрт байдлын гол илрэл юу байсан бэ? Тэд зөвхөн судрыг анхааралтай судлаад, үнэнийг эрж хайгаагүй. Бурханы үгийг уншихдаа залбирч, эрж хайхын оронд тэд Бурханы үгийг судалж, Бурханы хэлсэн үг, хийсэн үйлийг судалсан бөгөөд тийнхүү Бурханы үгийг бусдад заадаг нэг ёсны онол, хоосон сургаалаа болгон хувиргасан. Бурханы үгийг анхааралтай судална гэдэг нь энэ юм. Тэгвэл яагаад тэд тэгсэн юм бэ? Юуг тэд анхааралтай судалсан юм бэ? Тэдний нүдээр, эдгээр нь Бурханы үг, Бурханы илэрхийлэл байгаагүй, үнэн бүр ч байгаагүй, харин нэг хэлбэрийн эрдэм байсан юм. Тэдний нүдээр, тийм эрдмийг уламжилж, түгээх ёстой байсан бөгөөд энэ нь л Бурханы зам болон сайн мэдээг түгээж байгаа явдал байлаа. Үүнийг тэд “номлол” гэцгээж, тэдний номлодог номлол нь теологи байсан юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологи болон онолд нэг ёсны мэдлэг, хүмүүсийг яллаж, зөв, бурууг нь цэгнэх хэрэгсэл хэмээн ханддаг байв. Тэд бүр үүнийгээ Эзэн Есүс дээр ашиглаж, тийнхүү Эзэн Есүс яллагдсан юм. Тэдний хүмүүст өгдөг үнэлэлт, тэдэнд ханддаг байдал хэзээ ч мөн чанарт нь үндэслээгүй, мөн хэлсэн зүйл нь зөв үү, буруу юу гэдэгт байтугай тэдний үгийн эх сурвалж, хангалтад ч хэзээ ч үндэслээгүй. Тэд хүмүүсийг зүгээр л өөрсдийн эзэмшсэн нугаршгүй үг, хоосон сургаалд үндэслэн яллаж, цэгнэдэг байсан. Иймээс энэ фарисайчууд Эзэн Есүсийн хийсэн зүйл нүгэл биш, хууль зөрчөөгүй гэдгийг мэдсээр байж Түүнийг ялласан, учир нь Эзэн Есүсийн хэлсэн үг тэдний эзэмшсэн мэдлэг, эрдэм, тэдний тайлбарладаг теологийн онолоос зөрүүтэй байгаа харагдсан юм. Харин фарисайчууд эдгээр үг, хэллэгтэй зууралдахаа ер болихгүй, энэ мэдлэгээс зуурчхаад тавихгүй байлаа. Эцэстээ цорын ганц боломжит үр дүн юу байсан бэ? Эзэн Есүс бол ирэх байсан Мессиа мөн, Эзэн Есүсийн хэлсэн үгэнд үнэн бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй, мөн Эзэний хийсэн зүйл үнэнтэй нийцэлтэй гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд Эзэн Есүсийг яллахын тулд үндэслэлгүй ял олсон. Гэвч үнэн хэрэгтээ, Эзэнийг ялласан эдгээр нүгэл нь үндэслэлтэй эсэхийг тэд зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Эзэнийг тэгж ялласан юм бэ? (Тэд өөрсдийнх нь оюун санаан дахь өндөр дээд, хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгийн ийм дүртэй Эзэн Есүс байж болно гэдэгт итгэхийг хүсээгүй). Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь уг чанар юу байсан бэ? Үүнд Бурханд учирлахаар оролдож байгаа зүйл байгаагүй гэж үү? Тэд юу гэх гэсэн бэ гэвэл, “Бурхан тэгж болно гэж үү? Хэрвээ Бурхан бие махбодтой болсон бол хүндтэй удам сурвалжид төрөх нь лавтай. Түүнчлэн хуулийн багш нар, фарисайчуудын сургалтыг авч, энэ мэдлэгт суралцаж, судрыг маш их унших ёстой. Энэ мэдлэгийг эзэмшсэний дараа л Тэр “бие махбодтой болсон Бурхан” гэх цол авч болно” гэсэн. Нэгдүгээрт, ийнхүү Та энэ шалгуурт тэнцэхгүй тул Бурхан биш, хоёрдугаарт Та ийм мэдлэггүйгээр Бурханы ажил хийж чадахгүй, Бурхан байж бүр ч чадахгүй, гуравдугаарт Та сүмийн гадна ажиллаж болохгүй—одоо Та сүмд байхгүй, үргэлж нүгэлтнүүдийн дунд байгаа тул хийдэг ажил тань Бурханы ажлын хүрээнээс давсан байна гэж тэд үзсэн. Тэдний яллалтын үндэслэл хаанаас үүдэлтэй вэ? Судар, хүний оюун санаа, тэдний эзэмшсэн теологийн боловсролоос үүдэлтэй. Тэд үзэл, төсөөлөл, мэдлэгт автсан учраас энэ мэдлэгээ зөв, үнэн, үндэслэл гэж үзэж, Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зөрчих аргагүй гэдэгт итгэсэн. Тэд үнэнийг эрж хайсан уу? Эрж хайгаагүй. Тэдний эрж хайсан зүйл бол өөрсдийнх нь үзэл төсөөлөл, туршлага байсан бөгөөд тэд эдгээрийг ашиглан Бурханыг тодорхойлж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг тогтоох гэж оролдсон юм. Үүний эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханы ажлыг яллаж, Бурханыг загалмайд цовдолсон билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (7)”-аас эш татав

Өмнөх: 2. Үнэн-бодит байдал гэж юу болох, Библийн мэдлэг, хоосон сургаал гэж болох тухай

Дараах: 1. Бурханы хүслийг дагах гэж юу болох, Бурханы хүслийг дагах нь ердөө Эзэний төлөө номлож, ажиллаж байгаа хэрэг мөн эсэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Энэ бол үнэнийг амьдралд хэрэгжүүлж байгаа явдал юм

Хүний санаа нь голдуу сайн, зөв гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар үүнийг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг бөгөөд үүнийг ингэж хийх нь Бурханд захирагдах явдал гэж тэдэнд санагддаг.

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон хүнлэг ёсыг эзэм…

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх