2. Үнэн-бодит байдал гэж юу болох, Библийн мэдлэг, хоосон сургаал гэж болох тухай

Холбогдох Бурханы үг:

Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, жам ёсны илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно. Хүн бүрийн мэддэг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар Би жишээ авъя: Үйлчлэл үзүүлэгчдийн талаарх хамгийн сүржин онолыг хэн ч ярьж чадах бөгөөд хүн бүр энэ сэдвийн талаар дориун сайн ойлголттой байдаг; тэд энэ талаар яриа өгдөг бөгөөд яг л тэмцээн мэт, яриа бүр нь өмнөхөөсөө сайн байдаг. Хэдий тийм ч, томоохон шалгалт туулаагүй бол хүнийг сайн гэрчлэл хийдэг гэж хэлэхэд тун хэцүү. Товчхондоо, ойлголтоос нь яг эсрэгээр хүний амьдран харуулах чадвар маш дутуу дулимаг хэвээр байгаа. Тиймээс энэ нь хүний бодит биеийн хэмжээ болох хараахан болоогүй, хүний амь болох ч бас болоогүй. Хүн ойлголтоо бодит байдал болгоогүй учраас биеийн хэмжээ нь элсэн дээр баригдсан шилтгээн мэт ганхаж, нурж унахын ирмэг дээр байсаар байна. Хүнд бодит байдал дэндүү бага байдаг, түүнээс ямар нэг бодит байдал олох бараг боломжгүй. Хүнээс аяндаа урсан гардаг бодит байдал хэтэрхий бага, амьдран харуулдаг бүх бодит байдлаа албан хүчээр хийж ирсэн. Тийм учраас Би хүнийг ямар ч бодит байдалгүй гэж хэлдэг юм. Бурханыг гэсэн хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хүмүүс хэлдэг боловч энэ бол ердөө л аливаа шалгалттай тулгарахаасаа өмнө тэдний хэлдэг зүйл юм. Гэнэтхэн нэг өдөр шалгалттай тулгарах үед тэдний хэлдэг зүйлс дахиад л бодит байдлаас зөрж, хүнд бодит байдал байдаггүй нь үүгээр дахин батлагдана. Үзэлд чинь үл нийцдэг, өөрийгөө хойш тавихыг чамаас шаарддаг зүйлтэй учрах бүрд тэдгээрийг чиний шалгалт гэж хэлж болно. Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө хүн бүр хүнд хэцүү туршилт, үлэмж их шалгалт туулдаг. Чи үүнийг ухан ойлгож чадах уу? Бурхан хүмүүсийг шалгахыг хүсэхдээ бодит үнэн илчлэгдэхээс өмнө тэднээр үргэлж сонголтыг нь хийлгэдэг. Энэ нь Бурхан хүнийг шалгалтад оруулж байхдаа чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй гэсэн үг юм; хүмүүсийг ийм байдлаар илчилдэг. Өнөөдрийн Бурханыг мэддэг эсэх, бас ямар нэг бодит байдал чамд байгаа эсэхийг харахын тулд Бурханы ажлаа гүйцэтгэдэг нэг арга нь энэ юм. Бурханы ажлын талаар чамд үнэхээр ямар ч эргэлзээ байдаггүй юу? Томоохон шалгалт тулгарахад чи үнэхээр бат зогсож чадах уу? “Ямар ч асуудал гарахгүй гэдгийг би баталж байна” гэж хэн хэлж зүрхлэх вэ? “Бусад хүмүүст эргэлзээ байгаа л байх, гэхдээ би хэзээ ч эргэлзэхгүй” гэж хэн баталж зүрхлэх вэ? Үнэн илчлэгдэхээс өмнө үргэлж бардамнаж сайрхдаг байсан Петрийн, шалгалт туулж байсан үетэй энэ яг адилхан юм. Энэ бол дан ганц Петрийн хувийн алдаа дутагдал биш; энэ бол хүн бүрд одоо тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Хэрвээ Би Бурханы өнөөдрийн ажлын талаарх ойлголтыг чинь харахаар хэдхэн газраар орж, хэдхэн ах эгч нар дээр зочиллоо гэхэд л та нар мэдлэгийнхээ талаар гарцаагүй олон зүйл ярьж чадах байсан бөгөөд огт эргэлзсэн янзгүй харагдах байсан. Хэрвээ Би чамаас “Өнөөдрийн ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байгаа гэж чи үнэхээр ямар ч эргэлзээгүй баттай хэлж чадах уу?” гэж асуувал чи мэдээж: “Энэ бол ямар ч эргэлзээгүй Бурханы Сүнсний хийсэн ажил” гэж хариулна. Ингэж хариулмагцаа чамд мэдээж өчүүхэн төдий ч эргэлзээ төрөхгүй бөгөөд өөрийгөө бага ч болов бодит байдал олж авсан гэж санаад нэлээд додигор байх болно. Аливааг ингэж ойлгох хандлагатай хүмүүс бодит байдал багатай байдаг; өөрийгөө бодит байдалтай болсон гэж бодох тусам хүн шалгалттай тулгарахдаа бат зогсож чадах нь ховор. Биеэ тоосон, сагсуу хүмүүс золгүй еэ, өөрсдийгөө огт мэддэггүй хүмүүс золгүй еэ. Ийм хүмүүс ярихдаа сайн ч ярьснаа ажил хэрэг болгохдоо хамгийн муу. Бэрхшээлийн бараанаар ийм хүмүүс эргэлзэж, буцаж няцах бодол толгойд нь эргэлдэж эхэлдэг. Tэдэнд ямар ч бодит байдал байдаггүй; тэдэнд Бурханы одоо шаарддаг бодит байдлын аль нь ч байхгүй, харин шашнаас дөнгүүр онол л байдаг. Ямар ч бодит байдалгүй мөртөө зөвхөн онол ярьдаг хүмүүсийг Би хамгийн их зэвүүцдэг. Тэд ажлаа хийхдээ хамгийн чангаар хашхирдаг ч бодит байдалтай нүүр тулангуутаа сөхөрч унадаг. Тэр хүмүүст ямар ч бодит байдал байхгүйг энэ нь харуулж байгаа бус уу? Салхи, давлагаа хэчнээн ширүүн байсан ч чи толгойдоо өчүүхэн төдий ч эргэлзээ үүсгэхгүйгээр зогссоор байж чадвал, өөр хэн ч үлдээгүй байхад хүртэл бат зогсож, үгүйсгэлээс ангид байж чадвал чамайг жинхэнэ ойлголттой, үнэхээр бодит байдалтай гэж тооцно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-aaс эш татав

Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд гаднаа Бурханы айлдварын талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч үндэслэлтэй зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт, төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг ярьж дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тийм хүмүүс өөрсдийнх нь номлолыг эмхэтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Ингэснээрээ тэд бусдыг хуурахад хүрсэн бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд тэдний номлол үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэлийн сацуу хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим зүйл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болж байгаатай адил бус уу? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Үнэнийг нэгтгэн дүгнэхдээ та нар хазайсан; энэ бүх дүгнэлтийг хийсний чинь дараа энэ нь зөвхөн дүрэм журмыг л бий болгосон. Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлдэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний далд утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хоосон сургаалын энэ талыг юм уу мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Та нар бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаны чинь дараа юу болдог вэ? Хүмүүс дараа нь туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш, тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Тиймээс, чиний эмхэтгэдэг тэр номууд бусдыг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, дүрэм журам, ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Ар араас нь асуулт тавиад, дараа нь асуултдаа хариулж, үүндээ зориулан дүгнэлт, тойм бичсэнээр ийм байдлаар ах эгч нартаа ойлгуулна гэж чи бодож байгаа. Эдгээр асуудал санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ тэдний ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ далд утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Өмнөх: 1. Үнэн гэж юу болох тухай

Дараах: 3. Хүн итгэлдээ Библийн мэдлэг болон теологийн онолд түшиглэхийн үр дагавар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх