4. Бурханыг хэрхэн дуулгавартай дагадаг болж, хэрэгжүүлэлтийн ямар зарчмаар Бурханыг дуулгавартай дагах ёстой тухай

Холбогдох Бурханы үг:

Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн болон бодитой хүн чанараар ажилладаг. Ийм маягаар Түүний хэвийн болон бодитой хүн чанарын хоёулангийнх нь гадаад бүрхүүл хүмүүсийн хувьд үлэмж их шалгалт болдог; энэ нь тэдний хамгийн том хүндрэл бэрхшээл болдог. Гэсэн хэдий ч Бурханы хэвийн болон бодит байдлаас зайлсхийх аргагүй. Бурхан шийдэл олохын тулд бүхнийг оролдож үзсэн боловч эцэст нь Өөрийгөө хэвийн хүн чанарынхаа гадаад бүрхүүлээс салгаж чадаагүй. Учир нь эцсийн эцэст нь Тэр бол тэнгэр дэх Сүнсний Бурхан биш, харин махбод болсон Бурхан билээ. Тэр бол хүмүүсийн харж чаддаггүй Бурхан биш, харин бүтээлийн нэг гишүүний бүрхүүлийг өмссөн Бурхан юм. Иймд Өөрийгөө хэвийн хүн чанарын бүрхүүлээс салгах нь яавч амархан байхгүй. Тиймээс ямар ч байсан Тэрээр хийхийг хүссэн ажлаа махан биеийн өнцгөөс хийсээр байдаг. Энэ ажил нь хэвийн болон бодитой Бурханы илэрхийлэл тул хүмүүс захирагдахгүй байвал яалаа гэж зүгээр байх юм бэ? Хүмүүс Бурханы үйлдлийн талаар яг юу хийж чадах юм бэ? Тэрээр хийхийг хүссэн юм болгоноо хийдэг; Тэр юунд ч баярладаг бай, тийм л байдаг. Хэрвээ хүмүүс дуулгавартай байхгүй юм бол тэдэнд өөр ямар эрүүл саруул төлөвлөгөө байх юм бэ? Одоог хүртэл дуулгавартай байдал л хүмүүсийг аварч байсан; хэнд ч, ямар ч мэргэн санаа байгаагүй. Хэрвээ Бурхан хүмүүсийг туршихыг хүсвэл тэд юу хийж чадах юм бэ? Гэхдээ энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы бодол санаа биш; энэ бол бие махбодтой болсон Бурханы санаа юм. Тэр үүнийг хийхийг хүсдэг тул нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Тэнгэр дэх Бурхан бие махбодтой болсон Түүний хийдэг зүйлд хөндлөнгөөс оролцдоггүй, тэгвэл хүмүүс Түүнд бүр ч дуулгавартай байх ёстой бус уу? Хэдийгээр Тэр бодитой агаад хэвийн боловч тэр чигтээ махбод болсон Бурхан юм. Өөрийнхөө санаан дээр үндэслээд Тэр хүссэн болгоноо хийдэг. Тэнгэр дэх Бурхан бүх үүрэг даалгаврыг Түүнд шилжүүлэн өгсөн; чи Түүний хийдэг бүхэнд дуулгавартай байх ёстой. Хэдийгээр Тэр хүн чанартай бөгөөд тун хэвийн боловч энэ бүхэн нь Түүний зориуд зохицуулсан зүйл юм, иймээс хүмүүс Түүнийг яаж үл зөвшөөрсөн, гайхсан нүдээр ширтэн харж болох юм бэ? Тэр хэвийн байхыг хүсдэг, иймээс Тэр хэвийн байдаг. Тэрээр хүн чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс хүн чанарын дотор амьдардаг. Тэр бурханлаг чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс бурханлаг чанарын дотор амьдардаг. Хүмүүс үүнийг хүссэнээрээ харж болох боловч Бурхан үргэлж Бурхан, хүмүүс үргэлж хүмүүс байх болно. Зарим нэг ялимгүй зүйлээс болж Түүний мөн чанарыг үгүйсгэж болохгүй, мөн ганц жаахан зүйлээс болоод Түүнийг Бурханы “үнэн биеэс” түлхэн гаргаж ч болохгүй. Хүмүүст хүмүүний эрх чөлөө байдаг ба Бурханд Бурханы эрхэм чанар байдаг; эдгээр нь нэг нэгэндээ саад болдоггүй. Хүмүүс Бурханд бага зэрэг эрх чөлөө олгож чадахгүй гэж үү? Бурхан арай илүү хайхрамжгүй байхыг тэд тэвчиж чадахгүй гэж үү? Бурханд маш хатуу чанд бүү ханд! Дор бүрнээ нэг нэгнээ хүлцэх ёстой; тэгвэл бүх зүйл шийдэгдэхгүй гэж үү? Ямар нэгэн хөндий байдал байсаар байна гэж үү? Хэрвээ хүн тийм ялихгүй зүйлийг тэвчиж чадахгүй бол уужим сэтгэлтэй хүн, эсвэл жинхэнэ хүн байх талаар бодоод ч яах юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд бэрхшээл учруулдаг юм биш, харин хүн төрөлхтөн л Бурханд бэрхшээл учруулдаг. Тэд үргэлж туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгосноор аливааг зохицуулдаг. Тэд үнэхээр сүржигнэн дэгсдүүлдэг ба ингэх нь ямар ч хэрэггүй! Бурхан хэвийн болон бодитой хүн чанар дотор ажиллах үед Түүний хийдэг зүйл нь хүн төрөлхтний ажил биш, харин Бурханы ажил юм. Гэсэн ч хүмүүс Түүний ажлын мөн чанарыг хардаггүй; тэд үргэлж Түүний хүн чанарын гадаад бүрхүүлийг л хардаг. Тэд ийм агуу ажлыг хараагүй мөртөө Бурханы эгэл жирийн, хэвийн хүн чанарыг харахаар зүтгэдэг ба үүнийг тавьж явуулдаггүй. Үүнийг яаж Бурханд дуулгавартай байна гэж хэлж болох юм бэ? Тэнгэр дэх Бурхан одоо газар дээрх Бурхан “болж хувирсан” бөгөөд газар дээрх Бурхан бол одоо тэнгэр дэх Бурхан юм. Тэдний гадаад илрэлт адилхан эсэх нь, эсвэл Тэд яг яаж ажилладаг нь хамаагүй. Эцсийн эцэст Бурханы ажлыг хийдэг Нэгэн бол Бурхан Өөрөө юм. Чи хүссэн ч, хүсээгүй ч дуулгавартай байх ёстой—энэ нь чиний сонгох зүйл биш! Бурханд хүмүүс дуулгавартай байх ёстой ба өчүүхэн төдий ч дүр үзүүлэлгүйгээр Бурханыг туйлын дуулгавартай дагах ёстой.

Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй. Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг; энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний эсэргүүцлийн бүх эх сурвалж юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлагыг дуулгавартай дагах нь хүнд тэнгэрээс заяасан ажил; Бурханы юу хэлэх нь хүний санаа тавих хэрэг биш. Бурхан юу хэлж, хүнээс юу ч хүсэх нь хамаагүй, Бурханы ялгамж чанар, мөн чанар, байр суурь өөрчлөгддөггүй, Тэр хэзээд Бурхан хэвээр байдаг. Түүнийг Бурхан гэдэгт эргэлзэхгүй байгаа бол чиний цорын ганц хариуцлага, цорын ганц хийх ёстой зүйл бол Түүний хэлэхийг сонсох явдал юм; энэ бол хэрэгжүүлэлтийн зам. Бурханы бүтээл Бурханы үгийг шинжиж, дүгнэн шинжилж, судалж, голж, үгтэй нь зөрчилдөж, дуулгаваргүй хандаж, эсвэл Бурханы үгийг үгүйсгэдэггүй; Бурхан үүнийг жигшдэг бөгөөд энэ бол Түүний хүнээс харахыг хүссэн зүйл биш. Тэгвэл хэрэгжүүлэлтийн зам гэж чухам юу юм бэ? Үнэндээ энэ нь тун энгийн: Сонсож сур, зүрх сэтгэлээрээ сонс, хүлээн ав, ойлго, ухаар, дараа нь зүрх сэтгэлээсээ явж хий, хэрэгжүүл, гүйцэлдүүл. Зүрх сэтгэлээрээ сонсож, ухаарсан зүйл чинь хэрэгжүүлж байгаа зүйлтэй чинь нягт холбоотой байдаг. Энэ хоёрыг бүү салга; чиний хэрэгжүүлж, дуулгавартай дагаж, гараараа хийдэг зүйл, завгүй хөөцөлдөж гүйдэг бүхэн зүрх сэтгэлдээ сонсож, ухаардаг зүйлтэй чинь холбоотой байдаг, эндээс л чи Бүтээгчийн үгийг дуулгавартай дагах чадварыг олж авдаг. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагасан тухай (II)”-оос эш татав

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Хүний бодол санаа болгоны дотор, үйлдэл бүрийнх нь цаад сэдэл дотор завхарсан зан чанар нь нуугдаж байдаг; энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол бүрд, мөн Бурханы хийдэг бүхэнд хандах тэдний хандлага дахь бодол, ойлголт, үзэл, хүсэл болгоны дотор нуугдаж байдаг. Эдгээр зүйлийн дотор энэ нь далдлагдаж байдаг. Тэгвэл Бурхан юу хийдэг вэ? Хүний эдгээр зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Тэр чамайг илчлэх орчныг зохицуулдаг. Тэр чамайг илчлээд зогсохгүй бас шүүнэ. Завхарсан зан чанараа харуулах үед, Бурханыг эсэргүүцдэг бодол, санаатай байх үед, Бурхантай тэмцэлддэг төлөв байдал, үзэл бодолтой байх үед, Бурханыг буруугаар ойлгох юм уу Түүнийг эсэргүүцэж, тэмцэх төлөв байдалтай байх үед чинь Бурхан чамайг зэмлэж, шүүж, гэсгээж, заримдаа бүр шийтгэж, сахилгажуулна. Чамайг сахилгажуулах нь ямар зорилготой вэ? Чиний хийсэн зүйл буруу гэдгийг чамд ойлгуулах зорилготой. “Миний боддог зүйл хүний үзэл байсан ба тэдгээр нь буруу байж. Миний санаа зорилго Сатанаас болон хүний хүслээс гарсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй. Энэ нь Бурхантай нийцэлгүй байсан ба Бурханы хүслийг хангаж чадаагүй. Бурхан үүнийг жигшиж, үзэн ядаж, уурласандаа үүнийг хараадаг. Би санаа зорилгоо өөрчлөх ёстой.” Үүнийг яаж өөрчилж болох вэ? Эн түрүүнд, Бурханы чамд ханддаг байдал, Түүний чамд зориулан зохицуулдаг орчин, хүмүүс, үйл явдал, юмсад дуулгавартай байх ёстой. Чи дуулгавартай байх ёстой, мөн бүх зүйлээс өө эрэх ёсгүй бөгөөд объектив шалтгаан бүү хай, хариуцлагаас бүү булз. Үүнээс гадна, чи ямар үнэнийг хэрэгжүүлж, орох ёстойгоо Бурханы хийж байгаа зүйл дотроос эрж хайх хэрэгтэй. Бурхан чамайг үүнийг ойлгоосой гэж хүсдэг. Чи завхарсан зан чанар, сатанлаг мөн чанараа танин мэдэж, дараа нь чамд зориулан Бурханы зохицуулдаг орчинд дуулгавартай байж, эцэстээ Бурханы шаарддаг зүйлийг хүслийнх нь дагуу хэрэгжүүлж, Түүний хүслийг хангаж чаддаг байгаасай гэж Тэр хүсдэг. Тэгсэн цагт чи хүнд сорилтыг давсан байх болно. Чамайг эсэргүүцэж, тэрслэхээ болимогц эдгээр нь удалгүй юугаар солигддог вэ? Чи дуулгавартай болж, маргалдахаа больж чадна. “Араас минь зайл, Сатан аа” гэж Бурханыг хэлэхэд чи: “Хэрвээ Бурхан намайг Сатан гэж байгаа бол би Сатан. Юуг буруу хийснээ, эсвэл Бурхан яагаад намайг Сатан гэж хэлснийг ойлгохгүй байгаа ч хэрвээ Тэр намайг Өөрийнхөө араас зайлуулахыг хүсвэл би тээнэгэлзэхгүй. Би Бурханы хүслийг эрж хайх ёстой” гэж хариулна. Бурхан чиний үйлдлийн уг чанарыг сатанлаг гэх юм бол чи “Бурханы хэлсэн бүхнийг би хүлээн зөвшөөрч, бүгдийг нь хүлээн авч байна” гэж хэлнэ. Энэ ямар хандлага вэ? Энэ бол дуулгавартай байдал. Бурхан чамайг диавол Сатан гэх үед чи дурамжхан хүлээн аваад, араатан гэх үед нь хүлээн авч, дуулгавартай байж чаддаггүй бол энэ нь дуулгавартай байдал мөн үү? Дуулгавартай байдал гэдэг нь маргахгүйгээр, болзол тавихгүйгээр бүрэн даган мөрдөж, хүлээн авах явдал юм. Энэ нь бодит учир шалтгааныг үл харгалзан, шалтгаан үр дагаврыг задлан шинжлэлгүй гагцхүү хүлээн зөвшөөрөхөд л анхаарна гэсэн үг билээ. Хүмүүс ийм дуулгавартай байдалд хүрэхээрээ Бурханд итгэх жинхэнэ итгэлд ойртдог. Бурханыг ажиллах тусам бүхнийг Бурхан захирдаг гэдгийг мэдрэх мэдрэмж чинь улам ихсэж, “Бурханы хийдэг бүхэн сайн, аль нь ч муу биш. Би голж шилэх ёсгүй, харин дуулгавартай байх ёстой. Миний хариуцлага, миний даалгавар, миний үүрэг бол дуулгавартай байх явдал; Бурханы бүтээлийн хувьд миний хийх ёстой зүйл бол энэ. Хэрвээ Бурханд ч дуулгавартай байж чадахгүй юм бол би юу вэ? Би бол араатан, диавол!” гэж улам их санагдана. Одоо чи жинхэнэ итгэлтэй гэдгийг энэ нь харуулах бус уу? Энэ түвшинд хүрмэгцээ чи хольцгүй байх тул Бурхан чамайг ашиглахад амархан, чиний хувьд Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагахад амархан байна—тэгвэл чамайг ерөөхөд Бурханд амархан байх бус уу? Тиймээс, дуулгавартай байдлаас сурч авах хичээл олон байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчдээ хандах цорын ганц хандлага бол дуулгавартай байдал, болзолгүй дуулгавартай байдал байх ёстой. Энэ нь өнөөдөр зарим хүний хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох зүйл юм. “Энэ яаж болзолгүй байж болох юм бэ? Бурханы үг үргэлж үндэслэлтэй байх ёстой, Бурхан аливааг хийхэд үргэлж шалтгаан байх ёстой. Бурхан үргэлж хүмүүст амьд үлдэх арга зам өгч, байнга ухаалгаар, шударгаар үйлдэх ёстой, Бурхан хүний сэтгэлийг үл ойшоож болохгүй” гэж тэд хэлдэг. Хэрвээ чи ийм үг хэлэх чадвартай, үнэндээ иймэрхүү маягаар боддог бол Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болоход хол байна. Хүн Бурханы үгээр хангуулж, услуулдаг ч үнэндээ ганц зүйлд л бэлдэж байгаа. Тэр зүйл нь юу байж болох вэ? Энэ нь, эцэстээ Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах явдал бөгөөд тэгсэн цагт энэ бүтээл болох чи шаардсан стандартад хүрсэн байх болно. Заримдаа Бурхан, чиний үзэлтэй нийцдэггүй, чиний хүсдэг зүйлээс эсрэг, тэр ч бүү хэл зарчим, хүний сэтгэл, хүн чанар, мэдрэмжийн эсрэг мэт харагдах зүйл зориуд хийдэг бөгөөд үүнийг чи хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй байхад хүрдэг. Үүнийг яаж ч харлаа гэсэн зөв санагддаггүй, чи ер хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы хийсэн зүйл ер үндэслэлгүй санагддаг. Тэгвэл Бурхан эдгээр зүйлийг хийдгийн зорилго юу вэ? Энэ нь чамайг сорихын төлөө байдаг. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй гэгч, хүний мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм. Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханы эсрэг тэрсэлж, төөрөлдөөд эцэст нь гэмшиж, Бурханы хайр татам байдлыг таньж, Бурханы чамд хийдэг ажлын утга учрыг таних магадлалтай, эсвэл бүр ч долоон дор нь чи үүнээс болоод бүдрэн унаж магад. Бурхан чамайг шүүх нь аймшигтай байхгүй, Тэр чамайг харааж, гэсгээх нь ч аймшигтай байхгүй—тэгвэл юу аймшигтай байх вэ? Хэрвээ Тэрээр: “Би чам шиг хүнийг аврахгүй; Би бууж өглөө!” гэж хэлбэл аймшигтай байх болно. Тэр тохиолдолд чи дуусна. Тиймээс хүмүүс “Шүүлт, гэсгээлт гэх эдгээр үг зүгээр, харин хараал, сүйрэл, яллалт гэх үгс нь миний төгсгөл гэсэн үг биш үү? Тэрний дараа би ямар төрлийн бүтээгдсэн зүйл байж чадах юм бэ? За яах вэ; би болилоо. Та тэгээд миний Бурхан байхаа боль л доо” хэмээн дэмий юм ярих ёсгүй. Хэрвээ чи гэрчлэлд зогсолгүйгээр Бурханыг орхихоор шийдсэн бол Бурхан үнэхээр чамайг хүсэхгүй гэж шийдэж магадгүй юм. Та нар үүнийг өмнө нь бодолцож үзсэн үү? Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт замаар алхсан, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүхэлдээ тэднийг, Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Тэгвэл “болзолгүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хувийн зөвтгөлөө үл тоож, бодит учир шалтгаанаа үл ойшоон, юуны ч талаар маргалдахгүй байхыг хэлдэг: Чи бүтээгдсэн зүйл бөгөөд үнэ цэнгүй юм. Чи Бурхантай маргалдах үедээ буруу байр сууринд байдаг; Бурханд өөрийгөө зөвтгөхөөр оролдох үедээ мөн л буруу байр сууринд байдаг; Бурхантай маргалдах үедээ, яагаад гэх учир шалтгааныг асууж, үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэх үедээ, эхлээд ойлголгүйгээр дуулгаваргүй дагаж чадахгүй бол, бүх зүйл тодорхой болсон цагт л захирагдах бол чи мөн л буруу байр сууринд байна. Чиний байгаа байр суурь буруу байх үед Бурханд дуулгавартай байдал чинь туйлын байдаг уу? Чи Бурханд зохих ёсоор нь хандаж байна уу? Түүнийг бүх бүтээлийн Эзэн гэж шүтэн мөргөдөг үү? Үгүй, чи тэгдэггүй, ингэсэн тохиолдолд Бурхан чамайг таньдаггүй. Бурханд туйлын, болзолгүй дуулгавартай болох боломжийг чамд ямар зүйл олгож чаддаг вэ? Үүнийг яаж туулж болох вэ? Нэг талаар, хэвийн хүн чанарын бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан шаардлагатай; нөгөөтээгүүр чи үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг ойлгохын тулд үнэний тал бүрийг ойлгосон байх ёстой. Заримдаа хүний хэв чанар хангалтгүй байдаг бөгөөд бүх үнэнийг ойлгох хүч чадал, эрч хүч хүнд байдаггүй. Гэхдээ нэг зүйл бий: Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Энэ хандлага чамаас давж, чи бүр Бурханаас сэрэмжилж, Бурханы талаар таамаглаж, аль эсвэл “Бурханы хийж байгаа зүйл үнэхээр зөвт эсэхийг би бодолцож үзэх ёстой. Бурхан бол хайр гэдэг, тэгвэл Бурханы надад хийж байгаа зүйлд хайр байгаа эсэхийг, энэ нь үнэндээ хайр мөн эсэхийг харъя л даа” гэж боддог бол, мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (II)”-аас эш татав

Дуулгавартай байх хандлагын бодитой тал нь юу вэ? Энэ нь бол: Чи Бурханы үгийг хүлээн авдаг болох ёстой. Амийн оролт чинь өнгөц, хараахан биеийн хэмжээтэй болоогүй, үнэн-бодит байдлын талаарх мэдлэг чинь хангалттай гүнзгий биш байх үед, тийм нөхцөл байдалд ч гэсэн чи Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна—энэ нь хандлага юм. Бүрэн дуулгавартай байж чаддаг болохоосоо өмнө чи эхлээд дуулгавартай хандлагатай болох ёстой, энэ нь Бурханы үг бол зөв хэмээн хүлээн авч, Бурханы үгийг үнэн, хэрэгжүүлэлтийн зарчим гэж авч үзэн, зарчмуудыг сайтар ухаараагүй байх үедээ ч гэсэн тэдгээрийг дүрэм журам мэт даган мөрдөж чаддаг байх хандлага билээ. Энэ бол нэг төрлийн хандлага юм. Учир нь, одоогийн байдлаар зан чанар чинь хараахан өөрчлөгдөөгүй ч чи үүнд хүрч, Бурханд тийм хандлага, тийм сэтгэхүйтэй байгаа мэт санагдаж, “Бурхан юу хийдгийг би тоодоггүй, би олон үнэнийг ойлгодоггүй. Бурхан надад юу хий гэж хэлснийг л хийж мэднэ. Бурханы хэлсэн зүйлийг судалж шинжлэхэд минь туслах арга мэх надад байхгүй, тэр нь миний хийх учиртай зүйл биш” гэж хэлж чадна—энэ нь нэг төрлийн дуулгавартай сэтгэхүй юм. “Тэгж болохгүй. Бурханы буруу байвал яах юм бэ?” гэж хэлдэг цөөн хүн бий. Бурханы буруу байж болох уу? “Бурханы хийдэг зүйл буруу ч бай, зөв ч бай, би үүнийг хариуцахгүй. Би зүгээр л Бурханыг сонсож, дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрч, дагадаг. Тэр нь бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл” гэж чи хэлдэг. Хүн иймэрхүү сэтгэхүйтэйгээр дуулгавартай байх ёстой бөгөөд ийм сэтгэхүйтэй хүмүүс л үнэнийг олж авч чадна. Хэрвээ чамд ийм сэтгэхүй байхгүй, харин “Намайг хуурахыг би хэнд ч зөвшөөрөхгүй. Хэн ч намайг хуурахгүй. Би тийм үгэнд мэхлэгдэж, ямар нэг зүйлд захирагдахааргүй хэтэрхий овсгоотой; энэ нь нэмэргүй. Миний замд юу ч тохиолдсон бай, би үүнийг судалж, задлан шинжлэх ёстой. Би өөрөө ямар нэг зүйлийг хүлээн авч, ойлгох үедээ л дуулгавартай дагана” гэж хэлдэг бол энэ нь дуулгавартай хандлага мөн үү? Энэ нь дуулгавартай хандлага биш; энэ нь зүрх сэтгэлдээ дуулгавартай байх бодолгүй, дуулгаваргүй сэтгэхүй юм. “Би бас л Бурханыг судлах ёстой. Хаад, хатдад ч би адилхан л хандана. Таны хэлж байгаа зүйл хэрэггүй. Би бүтээгдсэн зүйл гэдэг нь үнэн боловч тэнэг биш—иймээс надад тэнэг хүн мэт битгий ханд.” Тэдний хувьд дууссан; тэдэнд үнэнийг хүлээн авах нөхцөл байдаггүй. Тийм хүмүүс ямар ч эрүүл ухаангүй байдаг. Тэд бол араатан! Тийм эрүүл ухаангүйгээр хүн дуулгавартай байдалд хүрч чадахгүй. Дуулгавартай байдалд хүрэхийн тулд хүн эхлээд дуулгавартай сэтгэхүйтэй байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Чи юу ч хийсэн бай, үүнээс үнэнийг эрж хайж, дуулгавартай байж сурах ёстой. Үнэний дагуу үйлдэж байгаа цагт чи зөв үйлдэж байна. Үүнийг хэлсэн хүн нь хүүхэд ч бай, эсвэл хамгийн нүдэнд өртөмгүй залуухан ах, эгч нар ч бай, тэдний хэлдэг зүйл үнэнтэй нийцэж байгаа цагт хийж буй зүйл чинь сайн үр дүнтэй байж, Бурханы хүсэлд нийцнэ. Асуудлыг зохицуулах нь чиний эрмэлзэл, үүнийг зохицуулдаг зарчмаас чинь хамаарна. Хэрвээ чиний зарчим хүний хүслээс төрөн гардаг бол, хэрвээ хүний бодол, үзэл, төсөөллөөс гардаг бол, эсвэл хүний сэтгэл хөдлөл, үзэл бодлоос гардаг бол эх сурвалж нь буруу байх учраас асуудлыг зохицуулах чинь буруу байх болно. Чиний үзэл бодол үнэний зарчимд үндэслэж, асуудлыг үнэн-зарчмын дагуу шийдвэрлэхэд чи тухайн асуудлыг зөв шийдвэрлэх нь дамжиггүй. Заримдаа бусад хүн уг асуудлыг шийдвэрлэж байгааг чинь тэр үед хүлээн зөвшөөрч чадахгүй байх бөгөөд тийм үед тэд өөрсдийн үзэлтэй байгаа мэт, зүрх сэтгэл нь амархан тавгүйтдэг мэт санагдаж болзошгүй. Гэвч, хэсэг хугацааны дараа чиний зөв гэдэг нь батлагдана. Бурханы хүсэлтэй нийцдэг асуудлууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам сайн харагдана; харин Бурханы хүсэлтэй нийцдэггүй асуудлууд буюу хүний хүсэлтэй нийцдэг, хүний үүсгэсэн асуудлуудын үр дүн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дордож, бүгд тийм болох нь батлагдана. Үйлдэх үедээ чи хэний зам чамайг залж чиглүүлэх ёстой, ёсгүй талаар бүү санаа зов, таамаглал бүү гарга. Юун түрүүнд чи эрж хайж, залбирах ёстой, дараа нь урагшлах замаа мэдэрч, хүн бүртэй хамт нөхөрлөх ёстой. Нөхөрлөлийн зорилго юу вэ? Энэ нь, аливааг Бурханы хүслийн дагуу нягт нямбай хийж, Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх боломжийг хүнд олгодог. Ингэж хэлэх нь арай жаахан сүртэй тул энэ нь үнэн-зарчмын дагуу асуудлыг нарийн нямбай шийдвэрлэх боломж олгодог гэж хэлье—ингэвэл арай илүү бодитой юм. Үүнд хүрч чадахад л хангалттай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүсээс ямар үр дүн гарахыг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэтгэдэг, хүний дотор хэрхэн үнэнийг боловсруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг зохицуулж, захирахыг Бурханд зөвшөөрөхөөр шийдвэл чи хүлээж, эрж хайж, захирагдаж сурах хэрэгтэй. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүн бүхний баримтлах ёстой хандлага, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүн бүхэнд байх ёстой үндсэн чанар юм. Ийм хандлагатай болж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой. Жинхэнэ бодит байдалд орж болох цорын ганц арга зам энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бүтээлийн Эзэн бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь бас хамгийн өндөр дээд зарчим юм. Бүтээгдсэн зүйлд Тэрээр хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд Тэр юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд бүтээлийн Эзэний ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлс зөвхөн захирагдах л ёстой; тэдэнд өөр ямар ч сонголт байх ёсгүй. Энэ юуг харуулдаг вэ? Бүтээлийн Эзэн үргэлж бүтээлийн Эзэн байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадал, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Түүний эрх мэдэл. Харин өөрсдөө бүтээгдсэн зүйл учраас, Бүтээгч хэрхэн үйлдэх ёстой, мөн Түүний хийдэг зүйл зөв, буруу эсэхийн талаар нэг ч бүтээгдсэн зүйл дүгнэлт хийх хүч чадал, эрхгүй байдаг, мөн бүтээлийн Эзэн өөрсдийг нь захирч, зохион байгуулж, үгүй хийх ёстой эсэхийг ямар ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй юм. Түүнчлэн, бүтээлийн Эзэн өөрсдийг нь хэрхэн захирч, үгүй хийхийг ганц ч бүтээгдсэн зүйл сонгох эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээлийн Эзэн Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүс бүтээлийн Эзэний тогтоосон энэ баримтыг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн зөвшөөрөх гэсэн нэг зүйлийг л хийх ёстой. Эцсийн дүнд, бүтээлийн Эзэн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн захиралт, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний захиралт, зохицуулалтад захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр юм; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр авьяас билигтэй нь, хэр их ивээл хүртсэн нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр байна. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж итгэж, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан над руу гар далайхгүй. Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, урмын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар элдэв янзын үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал байр сууриа зохих ёсоор олж, тэнд байраа эзэлж, үүргээ сахих болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Өмнөх: 3. Бурханд дуулгаваргүй байдаг хүмүүс яагаад аврагдаж чаддаггүй тухай

Дараах: 1. Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт туулснаар завхарсан зан чанарыг хэрхэн цэвэрлэж болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх