Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

97. Бурханы аврал, төгс болголт яагаад ийм олон зовлон зүдгүүрийг эдлэхийг шаарддаг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Чи Бурханыг хэрхэн хайрлахыг яаж сурах вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлөөс өөрийг өгөөгүй байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах байсан гэж үү? Нэг талаар, Бурханы шалгалтын үеэр хүн өөрийнхөө дутагдлыг ухаарч, өөрийнхөө өчүүхэн, олиггүй, өөдгүй бөгөөд өөрт нь юу байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан янз бүрийн орчин бүтээснээр хүнийг, Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Зүдгүүр маш их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг-бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч гэсэн-тийм зүйлийг амсаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг, тэгээд гагцхүү энэ суурин дээр л Бурханыг хайрлах үнэнч хайр хүний дотор төрдөг юм. Өнөөдөр хүн, зөвхөн Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр тэр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг мэдэж чадахгүй гэдгээ хардаг. Зөвхөн Бурханы цэвэршүүлэлт, шүүлт хоёулангаар нь дамжуулан, зөвхөн тийм цэвэршүүлэлтийн үеэр л чи өөрийнхөө дутагдлыг мэдэж, бас чамд юу ч байхгүй гэдгийг мэднэ. Энэчлэн Бурханыг хайрлах хүний хайр нь Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр үүсдэг. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн-харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй.

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн-тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба цэвэршүүлэлтийн бүхий л төрлийг хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнэгүй, тэд дэлхийд хаягдсан, ар гэрийнх нь амьдрал түвэгтэй, өөрсдийг нь Бурхан таалдаггүй, ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, тэд бол үлбэгэр, арчаагүй улс юм! Бурхан бол хүнийг Өөрийг нь хайрлаасай хэмээн хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шаналал улам ихэсдэг ба хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрэв чи Түүнийг хайрлавал бүх төрлийн зовлон чамайг нөмөрнө, хэрэв чи хайрлахгүй бол бүх юм бартаагүй тэгшрээд, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болж магадгүй. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл дийлж давшгүй гэдгийг, бас чиний биеийн хэмжээ даанч өчүүхэн учраас чи цэвэршүүлэгдэх болно гэдгийг, мөн Бурханыг хангалуун байлгах чадваргүй гэдгээ мэдэрнэ; Бурханы хүсэл дэндүү өндөр, хүн хүрэхийн аргагүй гэдгийг чи мэдрэх болно. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ, яагаад гэвэл чиний дотор ихээхэн сул тал байдаг, Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг бөгөөд чи дотроо цэвэршүүлэгдэх болно. Гэсэн ч гагцхүү цэвэршүүлэлтээр дамжуулан ариусгалтанд хүрнэ гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм. Чи уруу татагдах үедээ “Миний сэтгэл Бурханд хамаардаг, Бурхан намайг хэдийн Өөртөө авсан. Би чиний хүслийг дагаж чадахгүй, би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг их хангах тусам Бурхан чамайг улам их ерөөх ба Бурханыг чи улам хүчтэй хайрлана; түүнчлэн чи ч бас итгэл, шийдвэртэй болж, Бурханыг хайрлаж өнгөрөөсөн амьдралаас өөр илүү эрхэм, чухал зүйл үгүй гэдгийг мэдрэнэ. ⋯ Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй байна, тэгээд л тэр Бурханы олон ажлыг, Бурханы хүслийг, түүнчлэн Бурханы хайр татам байдлыг илтгэсэн олон зүйлийг сайн харж чаддаггүй; Бурханыг үнэнч хайрлах хүний хайр даанч өчүүхэн юм. ⋯ Гагцхүү зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулсныхаа дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг юм. Өнөөдрийг хүртэл үзэж амссанаар хүн, Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно-гэвч хүн маш дутмаг учир энэ бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхамшигт ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг бүр их амсах ёстой. Гагцхүү тэгсэн үед л хүний амийн зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Зарим хүмүүс бүр: “Бид Бурханд итгэдэг ба бид дотроо таашаалыг мэдрэх ёстой. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс хүмүүст амар амгалан байдал болон баяр хөөрийг хайрласаар байсан. Одоо амар амгалан байдал, баяр хөөр хэтэрхий бага байдаг; Нигүүлслийн эрин үед байсан шиг таашаал байхгүй байна. Өнөөдөр Бурханд итгэх нь хэтэрхий уур хүрмээр” гэж боддог. Чи өөр юунаас ч илүүтэйгээр махан биеийн таашаалыг л мэддэг. Бурхан өнөөдөр юу хийж байгааг чи мэддэггүй. Зан чанарыг чинь өөрчлөхийн тулд Бурхан та нарын махан биеийг зовоодог. ⋯ Өнөөдөр дэлхий даяарх хүн бүхэн шалгагдаж байгаа: Бурхан одоо ч зовж байгаа—та нар зовохгүй байгаа нь зөв үү? Агуу гамшгийн цэвэршүүлэлтгүйгээр жинхэнэ итгэл байхгүй бөгөөд үнэн ба амьдралыг олж авахгүй. Шалгалт болон цэвэршүүлэлтгүй байж болохгүй. Петр эцэстээ (тавин гурван настай болсныхоо дараа) долоон жилийн турш шалгагдсан. Тэрээр тэр долоон жилд зуу зуун шалгалтыг туулсан бөгөөд тэрхүү гурав, гурван жил болон ахин нэг жилийн дараа л тэр амьдралыг олж авч, өөрийнхөө зан чанарын өөрчлөлтийг олж авсан юм. ⋯ Та нарт одоо тулгардаг зовлон нь Бурханы зовлонтой маш адилхан биш гэж үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа ба хүмүүсийг зовж байхад нь Бурхан тэдэнтэй хамт байдаг, тийм үү? Өнөөдөр та нар бүгд Христийн гай зовлон, хаанчлал, тэвчээрт оролцдог ба тэгээд эцэстээ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай, үгүй гэж үү? Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээс бага зэрэг үнэнийг эрж хайж, Бурханы санаа, зорилгын өчүүхнийг ойлго, тэгвэл чи зовлон туулах шийдвэртэй байх болно. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, зөвхөн өөрийнхөө зовлонгийн талаар бодлогоширдог бол энэ талаар хэдий чинээ их бодно, тэвчихэд улам илүү хэцүү байх болно—тэр нь түвэгтэй—ийнхүү үхлийн шаналгаа эхэлдэг. ⋯ Бие махбодтой болсон Бурхан одоо ч зовсоор байгаа. Та нар бол Бурханы эсрэг тэрсэлдэг уг чанартай, Сатанаар завхруулагдсан хүмүүс юм. Та нар Бурханд дуулгаваргүй хандсан, Бурханыг эсэргүүцсэн олон зүйлийг өөрийн мэдэлгүйгээр хийсэн. Та нар шүүгдэж, гэсгээгдэх ёстой. Өвчтэй хүн эмчлүүлэх үедээ зовлонгоос айж болохгүй, иймээс завхарсан зан чанараа өөрчилж, амьдралыг олж авахыг хүсдэг та нарын хувьд бага зэрэг зовохгүй байх нь зөв гэж үү? Та нарын зовлонг үүрүүлэх ёстой; тэдгээрийг үүрэх ёстой. Эдгээр зовлон нь гэмгүй хүмүүст тохиолддоггүй, үүнээс ч илүүтэйгээр та нарыг албаддаггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Өмнөх:Итгэгчид яагаад Түүний шийтгэл болон гэсгээлтээс гадна Бурханы сорилт, сайжралтыг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

Дараах:Сайнд хүрэхийн тулд итгэгчид олон сайн үйл хэргийг хийх ёстойн учир юу вэ?

Танд таалагдаж магадгүй