Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Дөрөвдүгээр хэсэг

Бурханы эрх мэдэл (I)

Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй

Эхлэл 22:17-18 -г харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн өөр нэг ишлэл бөгөөд Тэр Абрахамд, “Би чамайг адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь олон болох болно хэмээн олон удаа ерөөсөн—тэгвэл хэр хэмжээгээр олон болох юм бэ? Сударт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг.” Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан төсөөлөл ашиглан ярьсан ба энэ төсөөллөөс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр эсвэл бүр мянга биш харин олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрласан гэдгийг харахад хэцүү биш, учир нь тэр олон үндэстний эцэг болох болно гэж Бурхан Абрахамд амласан юм. Энэ тоо нь хүнээр шийдэгдсэн үү эсвэл Бурханаар шийдэгдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь түүнээс хамаарах уу? Тэр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл түүнд хэд хэдэн үр удам байх уу эсвэл үгүй юу гэдэг нь хүнээс хамаардаггүй. Хэн өөрийн үр хойчийг од шиг олон болохыг хүсэхгүй байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж чиний хүссэнээр болдоггүй. Хүн хэчнээн чадвартай эсвэл чадамжтай байхаас үл хамааран энэ нь түүнээс хамаардаггүй; хэн ч Бурханы урьдчилан тодорхойлсон зүйлийн гадна оршиж чадахгүй. Тэр чамд хэр ихийг өгөхийг зөвшөөрнө, чи төдий хэрийг л авах болно: Хэрвээ Бурхан чамд багыг өгсөн бол чи хэзээ ч их зүйлтэй болохгүй ба хэрвээ Бурхан чамд ихийг өгсөн бол чи хэчнээн их зүйлтэй байгаадаа дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ бүхэн бүгд хүнээс биш харин Бурханаас хамаардаг! Хүн Бурханаар захирагддаг ба хэн ч үүнээс зайлж чадахгүй!

Бурхан “Би үр удмыг чинь өнөр өтгөн болгоно” гэж хэлэхэд энэ нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ байсан бөгөөд солонгон гэрээтэй адил энэ нь үүрд орших ба энэ нь мөн Бурханы Абрахамд өгсөн амлалт юм. Зөвхөн Бурхан л энэ амлалтыг өгөх эрхтэй ба чадвартай. Хүн үүнд итгэх эсэхээс үл хамааран, хүн үүнийг хүлээн авах эсэхээс үл хамааран мөн хүн үүнийг хэрхэн үзэхээс, үүнд хэрхэн хандахаас үл хамааран энэ бүхэн нь Бурханы хэлсэн үгийн дагуу үгчлэн биелэх болно. Хүний хүсэл эсвэл үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба ямар нэгэн хүн, зүйл эсвэл эд юманд гарсан өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөхгүй. Бүх зүйл алга болж болох боловч Бурханы үг үүрд хэвээр үлдэх болно. Үүний эсрэгээр бүх зүйл алга болох өдөр нь Бурханы үгс бүрэн биелэх яг тэр өдөр байх ба учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Тэр Бүтээгчийн эрх мэдлийг, Бүтээгчийн хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийн амьдралын бүх хүчийг хянадаг билээ; Тэр юу ч үгүйгээс ямар нэг зүйлийг бий болгож эсвэл ямар нэг зүйлийг юу ч үгүй болгож чадах ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хэн нэгний үрийг үржүүлэхээс илүү энгийн зүйл үгүй. Энэ нь хүнд уран зөгнөлт, үлгэрийн мэт сонсогддог боловч Бурханы хувьд Түүний хийхээр шийдсэн зүйл, хийхээр амласан зүйл нь уран зөгнөл ч биш мөн үлгэр ч биш. Харин ч энэ нь Бурханы аль хэдийн харсан бодит байдал бөгөөд энэ нь гарцаагүй биелэх болно. Та нар үүнийг ойлгож байна уу? Абрахамын үр удам тоо томшгүй олон байсан гэдгийг баримтууд баталж байна уу? Хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар даяар тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелэгдсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелсээр ирсэн ба байнга бодит байдал болж байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээх үедээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болсон ба тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэнд ямар ч алгуурлалт байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь түргэн байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илэрхийлэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөх үедээ Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талыг харах боломжийг хүнд олгосон ба Бүтээгчийн эрх мэдлийн үнэлж баршгүй байдлыг харах боломжийг хүнд олгосон, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон.

Бурханыг үгээ хэлэнгүүт, Бурханы эрх мэдэл нь энэ ажлыг захирах ба Бурханы амаар амлагдсан хэрэг явдал нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр өөрчлөлт юм бүхэнд гарч эхэлсэн... Хавар ирснээр бүх зүйлс сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан Өөрийн амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйлс Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс зайлж чадахгүй. Бурханы амнаас үүрэг даалгавар эсвэл амлалт гарах үед бүх зүйлс үүний хэрэгжилтэнд тусладаг ба үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, өөрсдийн харгалзах үүргээ биелүүлж, өөрсдийн тус тусын чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Чи үүнээс юу харж байна вэ? Чи Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэх вэ? Бурханы эрх мэдэлд хязгаар бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй эсвэл тодорхой урттай гэж хэлж болох уу? Энэ нь тодорхой тоо хэмжээ эсвэл хэмжээстэй юу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж явдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үүний үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн унтаршгүй амийн хүчний илрэлтийг дахин дахин харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илэрхийлэл бүр нь Түүний амнаас гарсан үгсийн төгс нотолгоо бөгөөд энэ нь бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Үүнээс илүүгээр Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, үнэхээр өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үгс, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил нь бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй. Бурхан хүнд амлалт өгөх үед, тэдний хаана амьдардаг эсвэл тэд юу хийдэг, амлалтыг хүлээн авахаас өмнөх ба дараах тэдний нөхцөл байдал эсвэл тэдний амьдралын орчны өөрчлөлт хэчнээн агуу болохыг–энэ бүхнийг Бурхан Өөрийн гарын алган дээр байгаа мэт сайн мэддэг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд тэдгээрийг дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд өгсөн Өөрийн амлалт бүрийг бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал Бурханд байдаг, тийм эрх мэдэл байдаг бөгөөд тухайн амлалт юу болохоос үл хамааран, бүрэн биелэх хүртлээ хэр их удахаас үл хамааран, цаашлаад жишээлбэл, цаг хугацаа, газар зүйн байрлал, арьс өнгө гэх мэт үүний хэрэгжүүлэлтийн цар хүрээ хэр өргөн байхаас үл хамааран энэ амлалт нь биелж, хэрэгжих болно, түүнчлэн үүний хэрэгжилт болон биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл чармайлтыг шаардахгүй. Энэ нь юуг баталдаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ энэ нь Бурхан зөвхөн гэрлийг удирддаг эсвэл Тэр усыг бүтээсэн учраас зөвхөн усыг Тэр удирддаг ба бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Хэдийгээр Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан ч гэсэн Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжилтийн үйл явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулдгийг, бүх зүйлс хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддагийг болон энэ хугацаанд Бурханы бүтээлийн бүх зүйлсийн дунд хэчнээн гайхалтай түүхүүд тохиолдсоныг хүн хэзээ ч мэдээгүй эсвэл сонсоогүй, гэхдээ Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, Түүний үйл хэргийн илчлэлийн гайхалтай хэсэг бүр нь бүх зүйлсийн дунд дамжуулагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйл Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, ярьж байсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл ба хүч чадал нь, Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байхыг харах үедээ чи Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байдаг гэдгийг харах болно. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь цаг хугацаа, газар зүйн байрлал, орон зай эсвэл ямар нэг хүн, асуудал эсвэл зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд хүн хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж чадахгүй.

Зарим хүмүүс тааж төсөөлөх дуртай байдаг, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ нь энэхүү дэлхий ертөнцөөс илүү гарч чадах билүү? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ чанар болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг болон төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүнийг хүргэх чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны үр дүн бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэргүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншсаны дараа зарим хүмүүс сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлийн баримтуудаас өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдэлтэй холбогдох тэдгээрийн холбооноос тэр юуг ч огтхон ч ухаарч чаддаггүй. Иймээс чи саран дээр очлоо гэхэд юу болно гэж? Энэ нь чамайг Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттой болсон гэдгийг харуулах уу? Энэ нь чи Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг харуулах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь түүнд Бурханы эрх мэдлийг мэдэх боломжийг олгож чадахгүй болохоор хүн юу хийх ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж эсвэл төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа итгэх ёсгүй юм. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгийг өөрийн төсөөлөлдөө найдсанаар олж авч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор тэгвэл чи ямар замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан, нөхөрлөлөөр дамжуулан мөн дадлага туршлагаар дамжуулан чи аажмаар Бурханы эрх мэдлийн талаарх туршлага болон баталгаажуулалттай болох ба тэгснээр чи үүний тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; өөр ямар ч дөт зам байхгүй. Төсөөлөхгүй байхыг та нараас гуйх нь та нарыг сүйрлээ хүлээн идэвхгүйгээр суулгахтай эсвэл та нарыг ямар нэг зүйл хийлгэхгүй байхтай адил биш. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахын тулд учир шалтгаан ашиглахгүй, судалж шинжлэхийн тулд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд харин оронд нь Бурханы үгээр дамжуулан, үнэнээр дамжуулан, чиний амьдралд тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл байгаа гэдэгт талархаж, бататгаж, баталгаажуулж, Тэр чиний хувь заяаг захирдаг ба Түүний цаг үргэлжийн хүч чадал нь Түүнийг жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг баталдаг гэдгийг баталгаажуулна гэсэн үг юм. Хэн нэг хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим хүмүүс энэ зорилгод хүрэх энгийн хялбар замыг олохыг хүсэж байна гэж хэлдэг, гэхдээ та нар тийм замыг бодож олж чадах уу? Тэгж бодох хэрэггүй гэдгийг Би чамд хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгах цорын ганц арга зам бол Түүний илэрхийлдэг үг бүрээр, Түүний хийдэг бүх зүйлээр дамжуулах явдал юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хий хоосон биш—харин бодитой билээ.

Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг

Үүний адилаар Иовыг ерөөсөн Еховагийн ерөөл нь Иовын Номонд бичигдсэн. Бурхан Иовд юу хайрласан бэ? “Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.” (Иов 42:12). Хүний харах өнцгөөс, Иовд өгсөн эдгээр зүйл нь юу байсан бэ? Тэдгээр нь хүний эд хөрөнгө байсан уу? Ийм хөрөнгөтэй байснаар Иов тухайн эрин үедээ маш баян байсан уу? Тэр тийм их эд хөрөнгийг яаж олж авсан бэ? Юу түүнийг хөрөнгөжүүлсэн бэ? Бурханы ерөөлийн ачаар Иов тэдгээрийг эзэмших болсон гэдэг нь харваас илт юм. Эдгээр хөрөнгийг Иов хэрхэн үзэж байсан, тэр Бурханы ерөөлд хэрхэн хандаж байсан гэдэг нь энд бидний ярилцах зүйл биш. Бурханы ерөөлийн тухайд гэвэл бүх хүмүүс Бурханаар ерөөгдөхийг өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг, гэсэн ч амьдралынхаа туршид хэр их хөрөнгийг олж авч чадахаа эсвэл Бурханы ерөөлийг хүлээн авч чадах эсэхээ хүн огт хянаж чаддаггүй–энэ нь маргашгүй баримт юм! Хүнд ямар нэг хөрөнгийг хайрлаж, ямар нэг адислалыг олж авах боломжийг хүнд олгох эрх мэдэл, хүч чадал Бурханд байдаг боловч Бурханы ерөөлд зарчим байдаг. Ямар хүмүүсийг Бурхан ерөөдөг вэ? Мэдээж Түүнд таалагдсан хүмүүсийг! Абрахам, Иов хоёр хоёулаа Бурханаар ерөөгдсөн, гэсэн ч тэдний хүлээн авсан ерөөл нь адилхан байгаагүй. Бурхан Абрахамыг элсний ширхэг болон одод шиг олон үр удамтай болохыг ерөөсөн. Бурхан Абрахамыг ерөөх үедээ Тэр нэг хүний үр удам, нэг үндэстнийг хүчирхэг, амжилттай болоход хүргэсэн. Энд, бүх зүйл, амьд амьтдын дотроос Бурханы амьсгалаар амьсгалсан хүн төрөлхтнийг Бурханы эрх мэдэл захирсан. Бурханы эрх мэдлийн захиралт дор энэхүү хүн төрөлхтөн Бурханы шийдсэн цар хүрээн дотор хурднаар өсөн үржиж, оршин тогтносон. Ялангуяа энэ үндэстний амьдрах чадвар, өсөлтийн түвшин, наслалт нь бүгд Бурханы зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ бүхний зарчим нь бүхэлдээ Бурханы Абрахамд өгсөн амлалт дээр үндэслэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы амлалт ямар ч саадгүйгээр урагшлах ба Бурханы эрх мэдлийн ивээл дор биелэх болно. Бурханы Абрахамд өгсөн амлалтын дагуу, дэлхийн өөрчлөлтөөс үл хамааран, эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний туулсан гай гамшгаас үл хамааран, Абрахамын үр удам устгагдах эрсдэлд орохгүй бөгөөд тэдний үндэстэн мөхөхгүй байх байсан юм. Харин Иовыг ерөөсөн Бурханы ерөөл нь түүнийг тун баян болгосон. Бурханы түүнд өгсөн зүйл нь сүрэг олон амьд, амьсгалдаг амьтад байсан бөгөөд ялангуяа–тэдний тоо, тэдний үржлийн хурд, амьдрах чадвар, тэдгээрийн өөхний хэмжээ гэх мэт нь–мөн Бурханаар захирагдаж байсан юм. Хэдийгээр эдгээр амьд амьтад нь ярих чадвахгүй байсан ч тэдгээр нь мөн л Бүтээгчийн зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд Бурханы зохицуулалтын зарчим нь Бурханы Иовд өгсөн амлалтын дагуу байсан. Абрахам, Иов хоёрт өгсөн Бурханы ерөөлд хэдийгээр амласан зүйл нь өөр байсан боловч бүх зүйл болон амьд амьтдыг захирах Бүтээгчийн эрх мэдэл адилхан байсан юм. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бүх нарийн учир нь Абрахам, Иов хоёрт өгсөн Түүний өөр өөр амлалт, ерөөлүүдээр илэрхийлэгдсэн ба Бурханы эрх мэдэл нь хүний төсөөллөөс хамаагүй давсан гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд харуулсан. Эдгээр нарийн учир нь, хэрвээ хүн Бурханы эрх мэдлийг мэдэхийг хүсэж байвал үүнийг зөвхөн Бурханы үгээр дамжуулан, Бурханы ажлыг мэдэрч туулснаар дамжуулан олж авч болно гэдгийг дахин нэгэнтээ хүн төрөлхтөнд хэлсэн.

Бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдэл нь энэ баримтыг харах боломжийг хүнд олгодог: Бурханы эрх мэдэл нь “Бурхан гэрэл бий бол гэхэд гэрэл бий болж, Огторгуй бий бол гэхэд огторгуй бий болж, Газар бий бол гэхэд газар бий болсон” гэдэг үгсэд биеллээ олоод зогсохгүй мөн цаашилбал Тэр хэрхэн гэрлийг үргэлжлүүлж, огторгуйг алга болохоос сэргийлж, газрыг үүрд уснаас салангид байлгаж, түүнчлэн Тэр гэрэл, огторгуй, газар зэрэг бүтээлүүдийг хэрхэн захирч, удирдаж байгаа тухай нарийн учирт оршдог. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлөөс та нар өөр юуг харж байна вэ? Мэдээж Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурханы хөлийн мөр арилаагүй, учир нь Тэр ердөө л Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлж байсан ба Өөрийн үг бүрийг бодит байдал болгохоор, Өөрийн ярьсан нарийн учир нэг бүрийг биелүүлэхээр төлөвлөж байсан, иймээс дараагийн жилүүдэд Тэр Өөрийн төлөвлөсөн бүхнээ үргэлжлүүлэн хийсэн. Бурханд эрх мэдэл байдаг учраас хүнд, Бурхан зүгээр л ярьдаг ба бүх зүйл болон бүх хэрэг явдлыг биелүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй мэт санагддаг. Ингэж төсөөлөх нь хөгийн юм гэж Би хэлнэ! Хэрвээ чи, үг ашиглан хүнтэй байгуулсан Бурханы гэрээний талаар болон үг ашиглан Бурханы биелүүлсэн бүх зүйлийн талаар өрөөсгөл бодолтой байж, бүх зүйлийн оршин тогтнолыг ноёрхдог Бурханы эрх мэдлийн олон янзын шинж тэмдэг, баримтуудыг харах чадваргүй бол Бурханы эрх мэдлийн талаарх чиний ойлголт хэтэрхий хоосон, инээдтэй байна! Хэрвээ хүн Бурханыг ингэж төсөөлж байвал Бурханы талаарх хүний мэдлэг эцсийн оролдлогодоо очиж, мухардалд хүрсэн гэж хэлж болох бөгөөд учир нь хүний төсөөлдөг Бурхан бол эрх мэдэл эзэмшсэн Бурхан биш харин тушаал буулгадаг машин юм. Абрахам болон Иовын жишээгээр дамжуулан чи юуг харсан бэ? Чи Бурханы эрх мэдэл болон хүч чадлын бодитой талыг харсан уу? Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөсний дараа Бурхан Өөрийн байсан газартаа үлдээгүй, мөн Тэр үр дүн юу болохыг харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулахаар томилоогүй. Эсрэгээр нь Бурхан үгээ хэлмэгц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы төлөвлөсөн ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гарангуут бүхий л газар нутаг даяар Бурханы эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх алхам, бүх гол үе шатуудад шаардагдах бүх зохистой төлөвлөлт болон бэлтгэлийг хийх зуураа Тэр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замдаа гарсан. Энэ хугацаанд Бурхан зөвхөн Өөрийн элчүүдийг төдийгүй мөн түүнчлэн Түүгээр бүтээгдсэн бүх зүйлийг жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэл хэрэгжиж байсан цар хүрээ нь элчүүдийг төдийгүй мөн цаашлаад бүх зүйлийг агуулж байсан ба Өөрийн биелүүлэхээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд эдгээрийг жолоодсон; эдгээр нь Бурханы эрх мэдэл хэрэгждэг онцгой арга зам байсан. Өөрсдийн төсөөлөлдөө зарим хүмүүс Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гурав дахь тэнгэрт л байх хэрэгтэй эсвэл зөвхөн байнгын газраа л байх хэрэгтэй ба ямар нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ Түүний бодол дотор хэрэгждэг. Түүнчлэн зарим нь, хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Бурханд ямар нэг зүйл хэрэггүй байсан ба Түүний хувьд ердөө үгээ хэлэх нь л хангалттай байсан гэж итгэдэг. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч Түүний эрх мэдэл нь хий хоосон биш харин жинхэнэ, бодитой. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын үнэн бодит байдал нь Түүний бүх зүйлийн бүтээл, бүх зүйлийн хяналт болон хүн төрөлхтнийг удирдан чиглүүлдэг үйл явцад аажмаар илчлэгдэн, илэрхийлэгддэг. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил бүр, нарийн учир болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх ажил түүнчлэн бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—тэдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг баталдаг. Түүний эрх мэдэл болон хүч чадал бүх зүйлд байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илэрхийлэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолын тухай хэлдэг, учир нь Тэр Өөрийн ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлд тушааж, цаг үргэлжид бүх зүйлийг захирахын тулд Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг ашигладаг бөгөөд Түүний хүч чадал болон эрх мэдлийг тэнгэрэлчүүд эсвэл Бурханы элчүүд орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарч байсан. Хэдийгээр Бурханы элчүүд Абрахам болон Иов дээр биечлэн ирсэн боловч тэдний үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор байсан бөгөөд тэд мөн Бурханы дээд эрхийн дор байлаа. Хэдийгээр хүмүүс Бурханы элчүүд Абрахам дээр зочлон очсоныг харсан ба Ехова Бурхан ямар нэг зүйл биечлэн хийхийг Библийн тэмдэглэлээс хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлж чадах цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Хэдийгээр чи тэнгэрэлчүүд болон элчүүд агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлдгийг харсан ч гэсэн, тэдний үйлдэл нь ердөө Бурханы даалгаврыг биелүүлэхийн төлөө бөгөөд ямар ч байсан Бурханы эрх мэдлийн илэрхийлэл биш—учир нь ямар ч хүн эсвэл эд юмс, бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн эсвэл эд юманд байдаггүй ба тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн эсвэл эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж эсвэл харуулж чадахгүй.

Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй

Судрын энэ гурван хэсгээс та нар юу харсан бэ? Бурхан Өөрийн эрх мэдлээ харуулдаг зарчим байдгийг та нар харсан уу? Жишээлбэл Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд солонгыг ашигласан ба Тэр дэлхий ертөнцийг сүйрүүлэхийн тулд дахин хэзээ ч үер ашиглахгүй гэдгээ хүнд хэлэхийн тулд үүлэн дээр солонгыг тавьсан. Өнөөдөр хүмүүсийн хардаг солонго нь Бурханы амаар хэлэгдсэн солонго мөн үү? Үүний шинж чанар, утга учир өөрчлөгдсөн үү? Ямар ч эргэлзээгүйгээр, энэ нь өөрчлөгдөөгүй. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан Өөрийн эрх мэдлийг ашигласан ба хүнтэй байгуулсан Түүний гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, энэхүү гэрээ өөрчлөгдөх цаг хугацаа нь мэдээж Бурханаас хамаарна. Бурхан “Би үүлэнд солонгоо татуулж” гэж хэлсний дараа Бурхан өнөөдрийг хүртэл үргэлж энэ гэрээг мөрдсөн. Чи одоо үүнээс юуг харж байна вэ? Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшсэн ч гэсэн, Тэр Өөрийн үйлдэлдээ тун нарийн чанд, зарчимлаг бөгөөд Өөрийн үгэндээ үнэнч байдаг. Түүний нарийн чанд байдал болон Түүний үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдлыг болон Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлыг харуулдаг. Хэдий Тэр эрхэм дээд эрх мэдлийг эзэмшдэг ч гэсэн бүх зүйлс Түүний ноёрхол дор байдаг, хэдийгээр Түүнд бүх зүйлийг захирах хүч чадал байдаг боловч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж эсвэл сүйтгээгүй бөгөөд Тэр Өөрийн эрх мэдлээ ашиглах бүрд энэ нь Түүний зарчимтай чанд нийцэж, Түүний амаар хэлэгдсэн бүхнийг яг таг дагаж, Түүний төлөвлөгөөний алхмууд буюу зорилгуудыг дагадаг. Бүх зүйл Бурханаар захирагдаж түүнчлэн Бурханы эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг дуулгавартай дагадаг бөгөөд ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн дээд эрхийн дороос зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдэнд, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүлээн авдаг бөгөөд хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас өөрсдийн шийтгэлийг хүлээдэг. Бурханы эрх мэдлийн захиралт дор ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй ба үүний адилаар Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмууд нь ямар нэг шалтгааны улмаас өөрчлөгдөхгүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох боловч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бурханы хэзээ ч хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь Бүтээгчийн туйлын цорын ганц байдал юм!

0Хайлтын үр дүн