Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт

Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил ч байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш хатуу байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч нуулгүйгээр батлан харуулсан—үнэн нь энэ юм. Хэрвээ Иов соригдоогүй байсан бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй байсан бол Иовыг “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтанд өртөхөөсөө өмнө Иов “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи Иовыг хэтрүүлж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгддөг учраас тэр Бурханы нэрийг үгүйсгэхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, эсвэл хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов өөрийн: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үнэнч шударга чанарыг хадгалсаар байж чадсан. Иовын зан төлөвтэй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог. Бурханы нэрийг зөвхөн үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан үнэнч шударга байдлаар яллагдах ба хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс нь Иовын гэрчлэлээр шүүгдэнэ. Эдгээр шалгалтуудын үеийн Иовын зан төлөв болон хэлсэн үгтэй нь тулгараад зарим хүн будилна, зарим нь атаархана, зарим нь эргэлзэнэ, мөн зарим нь Иовын гэрчлэлийг үл тоомсорлон бүр сонирхсон ч шинжгүй харагдана, яагаад гэвэл, тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон зовлон шаналлыг харж, Иовын хэлсэн үгсийг унших төдийгүй мөн шалгалт ирэхэд Иовын санаандгүй гаргасан “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдэнд төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, тэдэнд ямар ч дутагдал байхгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, тэд хэзээ ч гуниглаж, эсвэл гутардаггүй бөгөөд үзэн ядах, эсвэл гаднаа ямар ч хурц зан ааш гаргадаггүй гэж итгэдэг байсан; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иовыг үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний зан аашийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл, Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр уйлж унжаагүй юм. Түүний “зохисгүй байдал” нь түүнийг хүйтэн хөндий гэж хүмүүст бодогдуулсан, учир нь түүнд ямар ч нулимс, гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад эхэлж төрүүлсэн муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний зан төлөв тэдэнд бүр ч илүү адармаатай санагддаг: “Нөмрөгөө урж” гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарладаг бөгөөд “толгойн үсээ хуссаныг” нь Иов Бурханыг доромжилж, эсэргүүцсэн гэсэн үг хэмээн эндүүрдэг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” хэмээх Иовын үгээс гадна, Бурханы магтсан Иовын зөв шударга байдлын алийг нь ч хүмүүс олж хардаггүй ба тиймээс Иовын талаарх тэдний ихэнхийн үнэлгээ нь үл ойлгосон, эндүүрсэн, эргэлзсэн, буруушаасан болон зөвхөн онолоор сайшааснаас цаашгүй байдаг. Иов бол төгс, шулуун шударга хүн агаад Бурханаас эмээж, нүглээс зайлсан нэгэн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чаддаггүй.

Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон түүний зан төлөв нь хүмүүсийн төсөөлж байсан шиг жигтэйхэн их өрөвдөм байгаагүй. Тэр ямар ч агуу гавьяа байгуулаагүйгээр үл барам бас үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхашруулдаг ба тэднийг эргэлзэхэд—бүр үгүйсгэхэд—хүргэдэг, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй, эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед хүмүүс Иовын зөвхөн сул талаас өөр юу ч хардаггүй бөгөөд тиймээс тэд Иовын “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөхгүй, эсвэл эргэлзсээр байдаг ба түүний үгнээс Иовын зөв шударга байдлыг олж харж мөн л чаддаггүй. Сорилтынхоо зовлон зүдгүүрийн үеэр тэр аймхай ч биш, ихэрхэг ч биш байсан гэдэг нь Иовын хүмүүст төрүүлсэн үндсэн сэтгэгдэл юм. Түүний зан төрхийн ард зүрх сэтгэлийнх нь гүнд явагдсан түүхийг хүмүүс хардаггүй, мөн тэд түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг, эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хардаггүй. Түүний уужуу тайван байдал нь хүмүүсийг, түүний төгс, шулуун шударга байдал бол хоосон үг, түүний Бурханаас эмээдэг нь ердөө л цуу яриа юм байна гэж бодоход хүргэдэг; түүний гаднаа илчлэн харуулсан “сул тал” нь Бурханы төгс ба чигч гэж тодорхойлдог тэр хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” тэдэнд өгч, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг юм. Иов ам нээж, өөрийнхөө төрсөн өдрийг хараахад тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” нь батлагддаг байна.

Хэдийгээр түүний туулсан зовлон зүдгүүрийн түвшин ямар ч хүн төсөөлшгүй, ойлгохын аргагүй байсан ч гэсэн тэр ямар ч тэрслүү үг хэлээгүй, харин зөвхөн өөрийн аргаар биеийнхээ өвдөлтийг багасгасан юм. Библид тэмдэглэснээр тэр ингэж хэлсэн: “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” (Иов 3:3). Ер нь хэн ч эдгээр үгийг чухал гэж үзээгүй байх, тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байдаг л байх. Та нарын үзэхэд, тэдгээр нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нараас олон хүн Иовын хэлсэн эдгээр үгийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, чигч байсан юм бол тэр ямар нэгэн сул тал, эсвэл уй гашуу харуулах хэрэггүй байсан ба харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтыг инээмсэглэн угтах учиртай байсан гэж итгэдэг гэдгийг Би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлаанд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа хөдлөлийг санаандгүй харуулах ч ёсгүй байсан. Тэр ч бүү хэл, тэр энэ шалгалтуудыг бүр илүү хатуу болгооч гэж Бурханаас хүсэх байсан юм. Энэ бол Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмшвэл зохих зүйл. Энэ асар их зовлонгийн дунд Иов өөрийн төрсөн өдрийг л хараасан. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэх бодол түүнд өчүүхэн ч байгаагүй юм. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч хэзээ ч тийм сорилтыг амсаагүй, эсвэл Иовд тохиолдсон зовлонг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч Иовынхтай адил төрлийн сорилтод ер өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы үздэгээр, хэн ч тийм хариуцлага, эсвэл үүрэг даалгавар үүрч чадахгүй, хэн ч Иов шиг байж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иов шиг тэгж өөрийн төрсөн өдрийг хараахаас гадна Бурханы нэрийг орхилгүй Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж хэн ч чадахгүй. Хүн ингэж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний зан аашийг бид сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга ба Бурханыг гэрчилж чадах хүн байсан бөгөөд Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан түүнийг буруушаах гэж Бурханы өмнө дахиж очоогүй—иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруудаад байна? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг болохоор тэр үү? Та нар дээр шалгалт ирэх үед та нар Иовоос хамаагүй илүү байж чадна гэж байгаа болохоор тэр үү? Иовыг Бурхан магтсан—та нарт дургүйцэх юу байж болох вэ?

Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадна талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархвал зохих ба тэдгээрийг харааж болохгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд санаанд нь багтахуйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар, Иов дүрэм зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүс цээртэй бүсэд нэвтэрсэн гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүст ойлгогдож, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам тэр Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болдог, учир нь Бурхан түүнийг ивээдэг нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэрээр түүнийг ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн мэт харагддаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан мөн түүний төлөө уйлж, бас цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; түүнийг өвдөхөд Бурхан өвдөж, түүнийг шаналахад шаналж байв... Иов Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг ч хүсээгүй, өөрийнхөө төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй түүнээс болж Бурхан зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь авч ирсэн өвчнийг цаашдаа амсахгүйн тулд, зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлал хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, эсвэл өвдөхийг нь мэдэрч байгааг харснаас хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүй нь хүрч эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” (Иов 3:3-4) гэж өөрийн төрсөн өдрийг хараасан. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” гэсэн нь түүний өөрийгөө зэмлэж, Бурханд шаналал учруулсандаа өртэй болсон санааг харуулдаг. Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан тэгж авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүний учир Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба Иов хэдийгээр урьд өмнө өвдөж үзсэнээс хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхашруулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй, эсвэл Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд жинхэнэ зан төлвөө ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, эсвэл өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон ба тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс, шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөө Бурханы санаа тавьдаг талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас тэгж тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ дээшлэн хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны ажиглалт, сүйтгэлгүйгээр амьдарчээ... Тэр Бурханы бодлоор жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм…

0Хайлтын үр дүн