Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Эдгээр хэдэн нөхөрлөл хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцэстээ Бурханы жинхэнэ оршин тогтнолыг болон Бурхан үнэндээ тэдэнд маш ойр байдгийг үнэхээр мэдэрсэн. Хэдийгээр хүмүүс Бурханд маш олон жил итгэж байсан боловч Түүний бодлыг хэзээ ч одоогийнх шигээ үнэхээр ойлгоогүй, мөн тэд Түүний бодитой үйлийг одоогийнх шигээ үнэхээр мэдрээгүй. Энэ нь мэдлэг ч бай эсвэл бодит хэрэгжүүлэлт ч бай хамаагүй ихэнх хүмүүс ямар нэг шинэ зүйл сурч авч, илүү өндөр ойлголтод хүрсэн бөгөөд өөрсдийн өнгөрсөн үеийн эрэл хайгуул дахь алдаагаа ухаарч, өөрсдийн дадлага туршлагын өнгөц байдлыг болон үүний хэтэрхий их нь Бурханы хүслийн дагуу байдаггүйг ухаарч, хүнд хамгийн их дутагддаг зүйл нь Бурханы зан чанарын талаарх мэдлэг гэдгийг ухаарсан. Хүмүүсийн энэ мэдлэг нь сэтгэл хөдлөлийн төрлийн мэдлэг юм; ухаалаг мэдлэгийн түвшин рүү өсөх нь өөрсдийн дадлага туршлагаар дамжуулан аажмаар гүнзгийрүүлж, бататгахыг шаарддаг. Хүн Бурханыг үнэхээр ойлгохоосоо өмнө өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг гэж субьектив байдлаар хэлж болно, гэхдээ Тэр яг ямар төрлийн Бурхан бэ, Түүний хүсэл юу вэ, Түүний зан чанар юу вэ, хүн төрөлхтөнд хандах Түүний бодит хандлага ямар вэ гэх мэт онцгой асуултуудын талаар тэдэнд ямар ч бодитой ойлголт байдаггүй. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг асар ихээр хугалдаг—тэдний итгэл нь цэвэр ариун байдал эсвэл төгс байдалд ердөө хүрч чаддаггүй. Хэдий чи Бурханы үгтэй нүүр нүүрээрээ тулгарч эсвэл дадлага туршлагаараа Бурхантай тулгарснаа мэдэрсэн ч гэсэн чи Түүнийг бүрэн ойлгосон гэж хэлж бас л болохгүй. Чи Бурханы бодлыг мэдэхгүй эсвэл Тэр юуг хайрладаг болон Тэр юуг үзэн яддаг, Түүнийг юу уурлуулдаг, Түүнд юу баяр хөөр авчирдгийг мэдэхгүй учраас чамд Түүний талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Чиний итгэл, тодорхойгүй байдал болон төсөөллийн суурин дээр үндэслэсэн ба чиний субьектив хүсэл дээр тулгуурласан. Энэ нь жинхэнэ итгэлээс хол байсаар байгаа ба чи жинхэнэ дагалдагч байхаас хол байсаар байна. Библийн эдгээр түүхээс авсан жишээнүүдийн тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг болон Өөрийн ажлын алхам бүрдээ Тэр юу бодож байсныг, Тэр яагаад энэ ажлыг хийснийг, үүнийг хийх үеийн Түүний анхдагч санаа ба Түүний төлөвлөгөө юу байсныг, Тэр Өөрийн санаагаа хэрхэн биелүүлснийг мөн Тэр Өөрийн төлөвлөгөөнд хэрхэн бэлтгэж, үүнийг хөгжүүлснийг мэдэх боломжийг олгосон. Эдгээр түүхүүдээр дамжуулан бид Бурханы онцгой санаа бүрийн талаар Түүний зургаан мянган жилийн удирдлагын ажлын бүх бодит бодол бүрийн талаар болон өөр өөр эрин үе, өөр өөр цаг хугацаанд хүнд хандах Бурханы хандлагын талаар нарийн зөв, онцгой ойлголтыг олж авч чадна. Бурхан юу бодож байсныг, Түүний хандлага ямар байсныг болон нөхцөл байдал бүртэй тулгарахдаа Түүний илчилдэг зан чанарыг ойлгох нь Түүний жинхэнэ оршин тогтнолын талаар гүнээ ухаарч, Түүний бодит байдал болон жинхэнэ байдлыг илүү гүнзгий мэдрэхэд хүн болгонд тусалж чадна. Эдгээр түүхүүдийг хэлж байгаа Миний зорилго бол ингэснээр хүмүүс Библийг илүү ойлгох учраас биш, мөн Библийн номууд эсвэл үүнд гардаг хүмүүстэй танил болоход нь тэдэнд туслах явдал ч биш бөгөөд энэ нь ялангуяа Хуулийн эрин үед Бурхан юу хийсний цаад шалтгааныг ойлгоход хүмүүст туслахын тулд ч биш юм. Энэ нь хүмүүст Бурханы хүслийг, Түүний хэсэг нэг бүрийг ойлгоход болон Бурханы талаар илүү жинхэнэ, илүү нарийн зөв ойлголт, мэдлэгийг олж авахад туслах явдал юм. Ингэснээр хүмүүсийн зүрх сэтгэл бага багаар Бурханд нээгдэж, Бурхантай ойр болж, тэд Түүнийг, Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг илүү сайн ойлгож, жинхэнэ Бурханыг Өөрийг нь илүү сайн мэдэж чадах билээ.

Бурханы зан чанарын тухай болон Түүнд юу байгаа, Тэр юу болох талаарх мэдлэг нь хүнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь тэднийг Бурханд илүү их итгэлтэй байхад нь туслах ба Түүнд жинхэнэ дуулгавартай байж, Түүнээс эмээх байдалд хүрэхэд тусална. Тэгээд тэд сохроор дагагчид байхаа эсвэл сохроор Түүнийг шүтэн мөргөхөө болино. Бурхан тэнэгүүдийг эсвэл олонхийг сохроор дагадаг хүмүүсийг биш, харин өөрсдийн зүрх сэтгэлд Бурханы зан чанарын талаар тодорхой ойлголт болон мэдлэгтэй, Бурханы гэрч болж чадах бүлэг хүмүүсийг, мөн Түүний хайр татам байдлын улмаас, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын улмаас, Түүний зөвт зан чанарын улмаас Бурханыг хэзээ ч орхихгүй хүмүүсийг хүсэж байдаг. Бурханы дагалдагчийн хувьд, хэрвээ чиний зүрх сэтгэлд тодорхой байдал дутагдаж байгаа бол эсвэл Бурханы жинхэнэ оршин тогтнол, Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөөний талаар хоёрдмол байдал буюу төөрөгдөл байсаар байгаа бол чиний итгэл Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Ийм төрлийн хүн Түүнийг дагахыг Бурхан хүсдэггүй ба ийм төрлийн хүн Түүний өмнө ирэхийг Тэр хүсдэггүй. Ийм төрлийн хүмүүс Бурханыг ойлгодоггүй, тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй—тэдний зүрх сэтгэл Түүнд хаалттай байдаг учраас тэдний Бурханд итгэх итгэл нь ариун бусаар дүүрэн байдаг. Бурханыг дагаж байгаа тэдний байдлыг зөвхөн сохор гэж л нэрлэж болно. Хэрвээ Бурханы талаарх жинхэнэ ойлголт болон мэдлэгтэй л бол хүмүүс жинхэнэ итгэлийг олж авч, жинхэнэ дагалдагч байж чадах бөгөөд энэ нь жинхэнэ дуулгавартай байдал ба Түүнээс эмээх байдлыг бий болгодог. Зөвхөн ийм байдлаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийгээ Түүнд нээж чадна. Энэ бол Бурханы хүсдэг зүйл бөгөөд учир нь тэдний хийж, бодож байгаа бүхэн Бурханы шалгалтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна. Бурханы зан чанар, эсвэл Түүнд юу байгаа болон Тэр юу болох эсвэл Түүний хийж байгаа бүхэн дэх Түүний хүсэл болоод Түүний бодлын талаар Миний та нарт ярьж байгаа бүхний хувьд Би ямар ч байрнаас, ямар ч өнцгөөс ярьсан бай энэ нь бүгд та нарт, Бурханы жинхэнэ оршин тогнолын тухайд илүү тодорхой мэдэж, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг үнэхээр ойлгож, талархаж, хүнд тавих Бурханы анхаарал халамжийг болон хүн төрөлхтнийг аварч, удирдах Түүний чин хүслийг үнэхээр ойлгож, талархахад туслахын төлөө билээ.

Өнөөдөр бид эхлээд, хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж, тэндээсээ бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодорхой болгож, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийн удирдлагын ажлаас Тэр ямар үр дүн хүсэж байгааг—өөрөөр хэлбэл Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг бүхэлд нь ойлгож чадна. Эдгээр зүйлсийг ойлгохын тулд бид хүн үүсээгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…

Бурхан орноосоо босох үед Түүнд төрсөн анхны бодол нь ийм байсан: амьд хүнийг, бодитой амьд хүнийг—Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын найз нөхөр байх хэн нэгнийг бүтээх. Энэ хүн Түүнийг сонсох ба Бурхан түүнтэй ярилцаж, нууцаа хуваалцаж байх байсан. Тэгээд анх удаа Бурхан атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьд бүтээлд—Адам хэмээх нэр өгсөн. Бурхан энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авсныхаа дараа Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, найз нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Мөн Тэр эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгаланг авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн, Өөрийн бодлоороо эсвэл бүр үгээрээ гүйцэтгээгүй анхных нь зүйл байсан, харин энэ нь Түүний хоёр гараар хийгдсэн юм. Ийм төрлийн оршихуй—амьд, амьсгалдаг хүн—Бурханы өмнө зогсож, бие махбод, хэлбэр дүрстэйгээр мах цуснаас бүрдэж, Бурхантай ярьж чадаж байх үед Тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг татаад зогсохгүй мөн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед Тэр олон ийм хүнийг олж авъя гэж анх удаагаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад, Тэр анх удаа—баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт—юу ч мэдэрсэн бай хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний цаад санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, өвдөлтийг мэдэрсээр байсан юм. Хэдий Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй, бас ойлгоогүй. Аз жаргалаас өмнө хүний Бурханд авчирч өгсөн баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол болон мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь өвдөлт болон хувирч, бүгд холилдон түгшүүрт автсан. Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн цаад санааг хурдан ойлгуулахад яаравчлах явдал байлаа. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй хамт байх байсан. Тэд Бурханы ярихыг цаашид сонсохгүй харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлаганд хайхрамжгүй хандахаа болино. Бурханы гүйцэтгэсэн эдгээр анхны зүйл нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнийг агуулдаг.

Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг биелүүлэхээ тэсэн ядан хүлээж байсан, мөн Тэр хүн төрөлхтний дундаас хамгийн их хайрладаг хүмүүсээ олж авахыг тэсэн ядан хүлээж байв.

Дараа нь, Бурхан хүнийг бүтээснээс хойш нэг их удалгүй, бүх дэлхий даяар асар их үер болсон гэдгийг бид Библиэс харж болно. Үерийн тухай бичвэрт Ноа дурдагддаг ба Ноа бол Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд Түүнтэй хамт ажиллах Бурханы дуудлагыг хүлээн авсан эхний хүн байсан гэж хэлж болно. Мэдээж энэ нь мөн Бурханы хувьд газар дээрх хүнийг Өөрийн тушаалын дагуу ямар нэг зүйл хийлгэхээр дуудсан эхний тохиолдол байсан. Ноа бүхээг барьж дуусгангуут Бурхан газар дэлхийг анх удаагаа үерлүүлсэн. Бурхан дэлхийг үерээр устгах үед, энэ нь Тэр тэднийг бүтээснээсээ хойш хүн төрөлхтнийг жигших жигшил зэвүүцлээр дүүрсэн анхны удаа нь байсан; энэ нь, үерээр дамжуулан хүн төрөлхтнийг устгах зовлонтой шийдвэрийг гаргахад хүргэсэн зүйл юм. Үер газар дэлхийг сүйрүүлсний дараа Бурхан дахиж хэзээ ч үүнийг хийхгүй гэсэн Өөрийн анхны гэрээг хүмүүстэй байгуулсан. Энэ гэрээний тэмдэг нь солонго байлаа. Энэ нь Бурханы хүн төрөлхтөнтэй байгуулсан анхны гэрээ байсан ба иймээс солонго нь Бурханаар өгөгдсөн гэрээний анхны тэмдэг байсан; энэ солонго нь оршин байдаг бодитой, биет зүйл юм. Энэ солонгын яг тэр оршин тогтнол нь Өөрийн алдсан өмнөх хүн төрөлхтний төлөө уй гашууг мэдрэхэд Бурханыг хүргэдэг бөгөөд тэдэнд юу тохиолдсон талаар Түүнд байнга сануулах зорилготой... Бурхан Өөрийн хурдаа сааруулахгүй—Тэр Өөрийн удирдлагын дараагийн алхмыг хийхийг тэсэн ядан хүлээж байгаа. Дараа нь Бурхан Израиль даяар хийх Өөрийн ажлын анхны сонголт болгон Абрахамыг сонгосон. Энэ нь мөн ийм хүнийг Бурхан сонгосон анхны тохиолдол байсан юм. Энэ хүнээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлаа хэрэгжүүлэн эхэлж, энэ хүний үр удмын дунд Өөрийн ажлыг үргэлжлүүлэхээр Бурхан шийдсэн. Энэ нь Бурханы Абрахамд хийсэн зүйл юм гэдгийг бид Библиэс харж болно. Тэгээд Бурхан Израилийг эхний сонгогдсон газар болгож, Өөрийн сонгогдсон ард түмэн буюу Израильчуудаар дамжуулан Хуулийн эрин үеийн ажлаа эхэлсэн юм. Дахин нэгэнтээ анх удаагаа Бурхан хүн төрөлхтний дагах ёстой тусгай хууль, дүрмээр Израильчуудыг хангаж, тэдэнд дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ нь, тэд яаж өргөл барих, тэд хэрхэн амьдрах, тэд юу хийх ёстой ба хийх ёсгүй, ямар баяр болон өдрүүдийг тэд тэмдэглэх ёстойг болоод хийж байгаа бүхэндээ дагах учиртай зарчмуудынх нь талаар тийм тодорхой, стандарт дүрэм журмыг Бурхан хүнд өгсөн анхны тохиолдол байсан. Энэ нь Бурхан хүн төрөлхтөнд өөрсдийнх нь амьдралын төлөө ийм дэлгэрэнгүй, стандарт хууль өгсөн анхны удаа байсан.

Би “анх удаа” гэж хэлэхэд, энэ нь Бурхан тийм ажлыг өмнө нь хэзээ ч хийж байгаагүй гэсэн үг юм. Энэ нь өмнө нь оршин байгаагүй зүйл бөгөөд Бурхан хэдийгээр хүн төрөлхтнийг бүтээж, бүх төрлийн бүтээл, амьтдыг бүтээсэн боловч Тэр хэзээ ч тийм төрлийн ажлыг гүйцэтгэж байгаагүй. Энэ бүх ажил нь хүмүүсийг удирдах удирдлагын ажлыг агуулсан; энэ нь бүгд хүнтэй, Түүний авралтай болон хүн төрөлхтний удирдлагатай холбоотой байсан. Абрахамын дараа Бурхан дахин нэг удаа анхны сонголтоо хийсэн—Тэр Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлж, Түүний төлөө гэрчлэлд үргэлжлүүлэн зогсох зуураа Сатаны уруу таталтыг дааж чадах хуулийн доорх нэгэн болгохоор сонгосон. Энэ нь Бурхан, Сатанд хүнийг уруу татах боломж олгосон анхны удаа байсан бөгөөд Түүний Сатантай мөрий тавьсан анхны удаа байсан. Эцэст нь Бурхан анх удаагаа Сатантай тулгарах зуураа Түүний төлөө гэрчлэлд зогсож чадах хэн нэгнийг—Түүнд гэрчлэл хийж, Сатаныг бүрмөсөн ичээж чадах хүнийг олж авсан. Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээс хойш энэ нь Түүний олж авсан Түүнд гэрчлэл хийж чадах анхны хүн байсан юм. Энэ хүнийг олж авангуутаа Бурхан Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж, Өөрийн ажлын дараагийн үе шатыг хийж, Өөрийн дараагийн сонголт болоод Өөрийн ажлын газрыг бэлтгэхийг бүр ч илүү хүсэн эрмэлзэх болсон.

Энэ бүхний тухай нөхөрлөсний дараа, та нар Бурханы хүслийн талаар жинхэнэ ойлголттой болсон уу? Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хэчнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэр гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлыг удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг—эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр төлөөс төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлж байсан. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурхантай ийм ойрхон бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар нэг бүтээл хэзээ ч байгаагүй юм. Түүний зүрх сэтгэлд Түүний удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн шархлуулж, Түүнд дуулгаваргүй байсан ч, Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл хөдлөн, Тэр бол бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний талд буцан ирэх болно гэдгийг Тэр мэддэг билээ…

Өнөөдөр энэ бүхнийг сонссоныхоо дараа Бурханы хийдэг бүх зүйл маш энгийн юм шиг та нарт санагдаж магадгүй. Хүмүүс Түүний үг болон Түүний ажлаас тэдний төлөө гэсэн Бурханы хүслийн заримыг үргэлж мэдэрдэг мэт санагддаг, гэхдээ тэдний мэдрэмж эсвэл тэдний мэдлэг болоод Бурханы юу бодож байгаагийн хооронд үргэлж тодорхой хэмжээний зай байдаг. Иймээс Бурхан яагаад хүн төрөлхтнийг бүтээсэн тухай болон Өөрийн найдаж буй хүмүүсийг олж авах Түүний хүслийн ар дахь шалтгааны талаар бүх хүмүүст хэлэх нь чухал гэж Би боддог. Үүнийг хүн бүхэнтэй хуваалцах нь чухал, ингэснээр хүн бүхэн өөрсдийн зүрх сэтгэлдээ тодорхой болох юм. Бурханы бодол, санаа бүр, Түүний ажилтай холбоотой үе, шат болгон нь Түүний бүхий л удирдлагын ажилтай нарийн уялдаа холбоотой байдаг учраас та нар Түүний ажлын алхам бүр дэх Бурханы бодол, санаа болон Түүний хүслийг ойлгох үед, энэ нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын эх сурвалжийг ойлгохтой адилхан юм. Энэ суурин дээр Бурханы талаарх чиний ойлголт гүнзгийрдэг. Миний өмнө нь дурдсан, энэ дэлхийг анх бүтээхдээ Бурханы хийсэн бүх зүйл нь хэдийгээр одоогийн хүмүүсийн хувьд зүгээр л нэг мэдээлэл бөгөөд үнэний эрэл хайгуултай хамаагүй мэт санагдаж болох боловч чиний дадлага туршлагын замналын явцад, энэ нь зүгээр л хэдэн хэсэг мэдээлэл шиг тийм ч энгийн зүйл биш, мөн энэ нь зарим нэг нууц шиг маш энгийн зүйл биш гэж бодох өдөр ирэх болно. Чиний амь ахин дэвшиж, зүрх сэтгэлд чинь Бурханы бага зэрэг байр суурь байх үед эсвэл чи Түүний зүрх сэтгэлийг бүхэлд нь, гүн гүнзгий ойлгох үед Миний өнөөдөр ярьж байгаа зүйлийн ач холбогдол, чухал байдлыг чи үнэхээр ойлгох болно. Та нар үүнийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь хамаагүй; та нар үүнийг ойлгож, мэдэх нь чухал юм. Бурхан ямар нэг зүйл хийх үед, Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэх үед энэ нь Түүний санаа эсвэл Түүний гараар хийгдэж байгаа нь хамаагүй, Тэр үүнийг хийсэн анхны удаа эсвэл сүүлчийн удаа байх нь хамаагүй—эцсийн эцэст Бурханд төлөвлөгөө байдаг бөгөөд Түүний хийж байгаа юм бүхэнд Түүний зорилгууд, Түүний бодлууд байдаг. Эдгээр зорилго болон бодлууд нь Бурханы зан чанарыг төлөөлдөг ба тэдгээр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг. Энэ хоёр зүйл—Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Бурхан юу болох гэдгийг—хүн нэг бүр ойлгох ёстой. Хүн Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгочих юм бол Бурхан Өөрийн хийдэг зүйлээ яагаад хийдгийг, Өөрийн хэлдэг зүйлээ яагаад хэлдгийг аажмаар ойлгож чадна. Тэгснээр тэд Бурханыг дагаж, үнэнийг эрж хайж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорих илүү их итгэлтэй байж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх хүний ойлголт болон Бурханд итгэх түүний итгэл нь салшгүй юм.

Хэдийгээр хүмүүсийн сонсож, ойлгож авдаг зүйл нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай боловч, тэдний олж авдаг зүйл нь Бурханаас ирдэг амь билээ. Нэгэнт энэ амь чамд шингэвэл, чиний Бурханаас эмээх байдал улам улам илүү их болж, энэ ургацыг аяндаа хураах болно. Хэрвээ чи Бурханы зан чанар эсвэл Түүний мөн чанарыг ойлгож мэдэхийг хүсэхгүй бол, хэрвээ чи бүр эдгээр зүйлийн талаар тунгаан бодож, анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байгаа бол Бурханд итгэх итгэлийг эрж хайж байгаа чиний одоогийн байдал хэзээ ч Түүний хүслийг ханамжуулж эсвэл Түүний магтаалыг хүртэх боломжийг чамд олгохгүй гэдгийг Би тодорхой хэлж чадна. Түүнээс ч илүүгээр, чи хэзээ ч аврал хүртэж чадахгүй—эдгээр нь эцсийн үр дагавар юм. Хүмүүс Бурханыг ойлгохгүй, Түүний зан чанарыг мэдэхгүй байх үед тэд зүрх сэтгэлээ хэзээ ч Түүнд үнэхээр нээхгүй юм. Нэгэнт тэд Бурханыг ойлгох юм бол тэд Түүний зүрх сэтгэлд юу байгааг сонирхолтойгоор мөн итгэлтэйгээр ойлгож, амтлах болно. Чи Бурханы зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амсах үед чиний зүрх сэтгэл аажмаар бага багаар Түүнд нээгдэх болно. Чиний зүрх сэтгэл Түүнд нээгдэх үед чиний Бурхантай ярих яриа, чиний Бурханд тавих шаардлага, чиний хэмжээ хязгааргүй хүсэл хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг чи мэдрэх болно. Чиний зүрх сэтгэл үнэхээр Бурханд нээгдэх үед Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи харж, өөрийнхөө өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хүрээ рүү орох болно. Энэ хүрээнд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй болон хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон эелдэг зан байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц нь Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг гэх мэт бүх талуудыг харж болно... Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ нээж Бурхан орох боломж олгосон хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан чиний зүрх сэтгэлд орж чадна. Хэрвээ Тэр чиний зүрх сэтгэлд орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадна, мөн чиний төлөөх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнэтэй бөгөөд Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад чиний эргэн тойронд байгаа хүмүүс, чиний амьдрал дахь аливаа юм, үйл явдлууд, бүр чиний харилцагч болоод чиний хайртай зүйлсийг бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш жижиг, маш дорд юм; ямар ч эд зүйл чиний анхаарлыг дахин хэзээ ч татаж чадахгүй бөгөөд тэдний төлөө дахин ямар нэг төлөөс төлөхөд чамайг хүргэж чадахгүй гэдгийг чи мэдрэх болно. Бурханы даруу байдлаас чи Түүний дээдийн дээдийг, Түүний агуу байдлыг харах болно; цаашлаад чиний нилээд жижиг гэж итгэж байсан Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон Түүний хүлээцтэй байдлыг харах болно, чи Түүний тэвчээрийг, Түүний тэсвэрийг, чиний талаарх Түүний ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлэх болно. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, чиний хажууд байгаа хүмүүс, чиний амьдралд тохиолддог зүйлс, бүр чиний хайрладаг хүмүүс, чамайг гэсэн тэдний хайр, тэдний хамгаалалт гэж нэрлэдэг зүйл эсвэл чиний төлөөх тэдний санаа зовинолыг бүр дурдахын ч хэрэггүй—зөвхөн Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн нь зөвхөн Бурхан юм гэдгийг тэр өдөр чи мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд зарим хүмүүс ингэж хэлэх болно гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч хууран мэхлэлт, ямар ч хорон муу, ямар ч атаархал, маргаан тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх зүйлийг хүн хүсэн эрмэлзэх ёстой. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр суурилдаг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр суурилдаг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн сургамж бөгөөд энэ нь өөрсдийн зан чанарыг өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

0Хайлтын үр дүн