Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүний дотор төрөлхийн байдаг бүхний биелэл буюу хүний хувьд боломжтой байдаг зүйл юм. Тэр үед түүний үүрэг биелнэ. Хүний үйлчилгээний үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй дадлага туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасах ба тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх буюу саад болохгүй. Бурханд үйлчлэхээ больж эсвэл үйлчилгээ үзүүлэх үед гардаг алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүмүүсийн дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчилгээний үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлээ илэрхийлж чадахгүй эсвэл түүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин үүний оронд үйл явцын дунд тэнэглэж өнгөрөөвөл, тэр бүтээгдсэн хүний биелүүлэх ёстой чиг үүргээ алдана. Ийм төрлийн хүнийг өчүүхэн мөхөс оршин тогтнол, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн хүн гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү? Хэдий хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол тэр мэдээж Бурхан биш, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй ба Бурханы төрөлхөөсөө биелүүлдэг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал, түүнийг цаашид хүн гэж үзэхгүй ба тэрээр бүтээгдсэн хүн болон зогсох буюу Бурханы өмнө очиж Түүнд үйлчлэх үнэ цэнэгүй. Цаашлаад, тэрээр Бурханы хувь хишгийг авах эсвэл Бурханаар хариуцуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнэгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүмүүс Бурханы нигүүлслийг үргэлжлүүлэн алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг тоодоггүйгээр үл барам Бурханы зам мөр буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг. Тэдгээр тэрслүү хүмүүс, тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг; тийм тэрслүү чанартай тийм төрлийн хүмүүс хэрхэн Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байх юм бэ? Өөрсдийн үүргээ биелүүлэхдээ бүтэлгүйтсэн хүмүүс Бурханы эсрэг маш тэрслүү байсаар ирсэн ба Түүнд их өртэй, гэсэн ч эргээд тэд Бурхан бол буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулах эрхтэй байх юм бэ? Энэ нь устгагдаж, шийтгэгдэхийн урьдчилсан шинж биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүн нь аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл хүртэл хангалтгүй боловч хүн Бурхантай маргах зоригтой ба өөрсдийгөө Түүнтэй зүйрлүүлж үздэг. Тийм төрлийн хүнийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлэхдээ бүтэлгүйтвэл, түүнд гэм буруутай мэт, өртэй мэт санагдах ёстой; тэр өөрийн сул дорой байдал ба нэмэргүй байдлыг, өөрийн тэрслүү чанар ба бохир байдлыг голох ёстой цаашлаад өөрийн амьдрал болоод цусаа Бурханы төлөө золиослох ёстой. Зөвхөн тэр үед л, тэрээр Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн хүн мөн бөгөөд зөвхөн тийм төрлийн хүмүүс л Бурханы ерөөлл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулах эрхтэй. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дотор амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний өмнө өөрсдийн үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амьдралаа золиослоод ч хамаагүй, өөрсдийн хийхээр дуудагдсан бүхнээ хийсэн үү? Та нар юу золиослосон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган салгаж чадах уу? Та нар Надад хэр үнэнч вэ? Та нар Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юуг өгсөн бэ бас Би та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүгдийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ үүнийг, өөрсдийн дотор байгаа өчүүхэн ухамсартай жишиж, шүүж үзсэн үү? Өөрсдийн үг ба үйлдлээрээ та нар хэрхэн зөвийг хийж чадах вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол нь Миний та нарт өгсөн бүхнийг хүртэх эрхтэй байсан байх уу? Надад өөр сонголт байгаагүй, Би та нарын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэсэн боловч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөдөг ба зориг зүрхгүй. Тэр нь та нарын цорын ганц чиг үүрэг буюу та нарын үүргийн хэмжээ юм. Энэ нь тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн хүний үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг хэрхэн бүтээгдсэн хүн гэж үзэх юм бэ? Өөрсдийгөө илэрхийлж, амьдран харуулж байгаа чинь ямар вэ гэдгээ та нар тодорхой мэдэх үү? Та нар өөрсдийн үүргээ биелүүлэхдээ бүтэлгүйтсэн боловч та нар Бурханы өршөөл энэрэл, хязгааргүй нигүүлслийг авахаар эрж хайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнэгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайгаар золиослодог хүмүүст зориулагдсан. Та нар шиг тийм хүмүүс, тийм өчүүхэн мөхөс оршин тогтнолууд нь огтхон ч, тэнгэрийн хишгийг эдлэх үнэ цэнэгүй юм. Зөвхөн зовлон зүдгүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л та нарын амьдралыг дагах болно! Хэрвээ та нар Надад итгэлтэй байж чадахгүй бол, та нарын хувь тавилан чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол та нарын төөрөг чинь шийтгэлийнх байх болно. Ямар ч нигүүлсэл, ерөөл болоод хаанчлал дахь гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх учиртай төгсгөл бөгөөд та нарын хийсэн зүйлийн үр дүн юм! Тэдгээр бодлогогүй, их зантай хүмүүс өөрсдийн үүргээ биелүүлэхдээ байдаг чадлаараа хичээгээгүйгээр барахгүй үүний оронд, тэд өөрсдийн хүртэх эрхтэй зүйлээ хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд тэд өөрсдийн гуйсан зүйлээ олж авч чадаагүй бол бүр ч илүү итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж боломжийн гэж үзэх юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй хүмүүс бөгөөд удирдлагын ажлын үеэр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой зүйлээ огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэнэ аль хэдийн хурдан унасан. Та нарт тийм ач тус үзүүлсний хариуг Надад буцаан төлөхдөө та нар бүтэлгүйтсэн нь аль хэдийн туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг шийтгэхэд хангалттай, энэ нь та нарын хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнэгүй байдлыг харуулдаг. Та нар хэрхэн өөрсдийн гараа сунгах эрхтэй байж чадах юм бэ? Та нар Миний ажилд өчүүхэн төдий ч туслах чадваргүй, итгэлээ зориулах чадваргүй, Намайг гэрчлэх чадваргүй байдаг. Эдгээр нь аль хэдийн та нарын буруу үйл ба алдаа дутагдал боловч үүний оронд та нар Над руу дайран довтолж, Миний тухай худал хуурмагийг ярьж, Намайг шударга биш гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч байдлыг бүрдүүлдэг зүйл биш гэж үү? Энэ нь та нарын хайрыг бүрдүүлдэг зүйл биш гэж үү? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар хувь нэмрээ хэрхэн оруулсан бэ? Та нар хэр ихийг зарцуулсан бэ? Би та нарт ямар ч зэмлэл хүртээгээгүй нь аль хэдийн агуу өршөөл уучлалын үйлдэл боловч та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт өчүүхэн төдий ч гэсэн хүний үнэр байна уу? Хэдийгээр хүний үүрэг нь хүний сэтгэл болон түүний үзлээр эвдэрдэг ч гэсэн, чи үүргээ биелүүлж, итгэлдээ өөрийгөө зориулах ёстой. Хүний ажил дахь ариун бус байдал нь түүний хэв чанарын асуудал бөгөөд хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлэхгүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулж байгаа юм. Хүний үүрэг болоод тэр ерөөгдсөн үү эсвэл хараагдсан уу гэдгийг хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх ёстой зүйл; энэ нь түүний шаардлагатай үүрэг бөгөөд нөхөн төлөөс, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргээ биелүүлж чадна. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдлэх болно. Шүүлт, гэсгээлтийн дараа түүний зан чанар өөрчлөгдөлгүй хэвээр үлдэх үед, хараагдсан хүн шийтгэлийг хүртэх ба тэр төгс болгуулахгүй. Бүтээгдсэн хүн болохын хувьд, тэр ерөөгдөх үү эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргээ биелүүлэх ёстой, хийх ёстой зүйлээ хийх ёстой ба хийж чадах зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн энгийн нөхцөл. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба чи хараагдахаас айсандаа хийх зүйлээсээ татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадах юм бол, энэ нь тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадахгүй бол, энэ нь хүний тэрслүү занг харуулж байгаа юм. Зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан, хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан тэрээр өөрийн үнэнч байдлаа харуулдаг. Ингэснээр, чи хэдий чинээ өөрийн үүргээ биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргээ биелүүлэхдээ зөвхөн үйл хөдлөл хийж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс нь эцэстээ таягдагдах болно, учир нь тэдгээр хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс нь өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл нь ариун бус байгаад зогсохгүй, тэдний илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэлт хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Эдгээр цөөхөн хэдэн зүйл нь, түүний үг бол зөгнөлөөс өөр юу ч биш байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг хэсгээс өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц , Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээнд л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлолын замаар явсан. Иймээс, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажлыг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нь шинэ эрин үеийг урин залсан. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чадаж байсан. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаагүй ба Түүний ажил нь цөөхөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй. Бурхан хэрхэн хүн болон амилсан, тэр үед Сүнс илчлэлүүдийг хэрхэн өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажил дээр үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы амьд дүр ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг[a] баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чадсан; хоёрдугаарт Тэр хүний амийг тэтгэж, хүний дагах замыг харуулж чадсан гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг мэдэхэд энэ нь хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийж байгаа ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг тэдгээр ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм. Исаиа, Даниел болон бусад нь бүгд өндөр боловсролтой, соёлтой хүмүүс байсан; тэд Еховагийн удирдлага доорх гайхамшигтай хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан ч гэсэн мэдлэгтэй, оюун ухаан дутуугүй хүн байсан боловч Түүний хүн чанар нь ялангуяа хэвийн байсан. Тэр энгийн хүн байсан ба энгийн нүдээр Түүнийг ялгах зүйл огтхон ч байхгүй буюу бусдаас ялгаатай ямар нэг зүйл Түүний шинж чанарт байгаагүй. Тэр огтхон ч ер бусын буюу өвөрмөц байгаагүй ба Тэр ямар ч илүү өндөр соёл, мэдлэг эсвэл онолыг эзэмшиж байгаагүй. Түүний ярьж байсан амь болоод Түүний тэргүүлсэн зам нь онолоор дамжуулж, мэдлэгээр дамжуулж, амьдралын дадлага туршлагаар дамжуулж эсвэл гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж олдоогүй. Харин ч, тэдгээр нь Сүнсний болоод бие махбодтой болсон Бурханы шууд ажил байсан. Хүн Бурханы талаар асар их үзэлтэй байдаг ба эдгээр үзэл нь ялангуяа хэтэрхий олон бүдэг бадаг, ер бусын элементүүдээс бүрддэг учраас хүний нүдээр, шинж тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй бөгөөд хүний сул талуудтай энгийн Бурхан бол мэдээж Бурхан биш байсан. Эдгээр нь хүний алдаатай үзэл биш гэж үү? Хэрвээ Бурханы махбод болсон бие нь энгийн хүн байгаагүй бол Түүнийг яаж бие махбодтой болсон гэж хэлэх юм бэ? Бие махбодтой байна гэдэг бол ердийн энгийн хүн байх юм; хэрвээ Тэр ер бусын оршин тогтнол байсан бол, Тэр бие махбодтой байхгүй байх байсан. Тэрээр бие махбодтой гэдгээ батлахын тулд бие махбодтой болсон Бурхан нь энгийн биеийг эзэмших ёстой. Энэ нь зүгээр л бие махбодтой болсон Бурханы бүрэн төгс утга учир байсан. Гэсэн хэдий ч, эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн хувьд ийм байгаагүй. Тэд бол авьяас чадвартай ба Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс байсан, хүний нүдэнд тэдний хүн чанар нь онцгой агуу байсан ба тэд энгийн хүмүүсээс илүү давсан олон үйлийг хийж байсан. Энэ шалтгааны улмаас, хүн тэднийг Бурхан шиг үзсэн. Одоо та нар бүгдээрээ үүнийг тодорхой ойлгох ёстой ба учир нь энэ нь өнгөрсөн эриний хүмүүсийн хамгийн амархан төөрч будилдаг байсан асуудал байсаар ирсэн. Нэмж хэлэхэд, бие махбодтой болсон Бурхан бол бүх зүйлсээс хамгийн нууцлаг нь бөгөөд бие махбодтой болсон Бурхан нь хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү зүйл. Миний хэлж байгаа зүйл бол, та нарыг чиг үүргээ биелүүлэхэд нөлөөлөх мөн бие махбодтой болсон Бурханы нууцыг ойлгоход тус дэм болох зүйл юм. Энэ нь бүгд Бурханы удирдлага, үзэгдэлтэй холбоотой. Та нар үүнийг ойлгох нь үзэгдлийн буюу удирдлагын ажлын талаар илүү их мэдлэг олж авахад тустай байх болно. Ийм байдлаар, та нар мөн өөр өөр хүмүүсийн биелүүлэх ёстой үүргийн талаар илүү их ойлголтыг олж авах болно. Хэдий эдгээр үгс нь та нарт замыг шууд харуулахгүй ч гэсэн, та нарыг ороход тэдгээр нь маш их хэрэг болох болно, учир нь та нарын өнөөгийн амьдралд үзэгдэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд энэ нь та нарыг оролтоос сэргийлэх ноцтой саад бартаа болох болно. Хэрвээ та нар эдгээр асуудлуудыг ойлгож чадаагүй бол, та нарт орох ямар ч сэдэл байхгүй байх юм. Иймээс ийм эрэл хайгуул нь, та нарыг өөрсдийн үүргээ хэрхэн байдаг чадлаараа биелүүлэх боломжтой болгох юм бэ?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван найм дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Төгс Хүчит Бурханы санаа алдалт

0Хайлтын үр дүн