Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай. Бурханы талаарх энэ мэдлэг нь итгэгчид байх ёстой үзэгдэл; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс юм. Хэрвээ хүнд энэ мэдлэг байхгүй бол, Бурханд итгэх түүний итгэл тодорхойгүй байх бөгөөд хоосон онолд оршино. Бурханыг дагах нь ийм хүмүүсийн шийдвэр байдаг хэдий ч тэд юуг ч олж авдаггүй. Энэ урсгалд юуг ч олж авдаггүй бүх хүмүүс нь таягдагдах хүмүүс байх бөгөөд мөн тэд бол хамгийн багыг арай ядан хийж байгаа хүмүүс юм. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан чи агуу үзэгдлийг дагалдуулах ёстой. Тийм үзэгдэлгүйгээр, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх болно, учир нь хүн Бурханы шинэ ажлыг төсөөлөх чадваргүй бөгөөд энэ нь хүний үзлээс давдаг. Тэгвэл хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн талаар нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй юм бол, тэр Бурханы шинэ ажлыг ч хүлээн авч чадахгүй бөгөөд хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үгүйтэй адил юм. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ингэснээр л Бурханы үгийг нарийн нягт, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хэрэгжүүлж чадах юм. Үнэнийг эрж хайж буй хүн бүхэн үүнийг эзэмших ёстой бөгөөд энэ нь Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүхний туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэх үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэх үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх нь бие махбод болсон Бурханы хүн чанарыг мэдэхээр барахгүй мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэхийг багтаадаг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ чи Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх нь, Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадах юм. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд үнэхээр итгэж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л тэр Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Бурханы хүслийг ойлгох болон Бурхан юу болохыг мэдэхийг агуулдаг. Гэхдээ Бурханыг мэдэхийн аль ч тал байсан, аль аль нь золиос гаргахыг хүнээс шаарддаг ба дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай байж чадахгүй юм. Бурханы ажил бол хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болох нь хүний хувьд мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг хийдэг бүхэн нь хүнд хэтэрхий ойлгомжгүй; хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Бурханд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юуг ч олж авч чадахгүй юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь чухам энэ юм.

Бурханыг мэдэх хичээлийн үр дүнд ганц хоёр өдрийн дотор хүрч чадахгүй: Хүн дадлага туршлага хуримтлуулж, зовлон зүдгүүр туулж, жинхэнэ дуулгавартай байдалтай байх ёстой. Юун түрүүнд Бурханы ажил болон үгнээс эхлэгтүн. Бурханыг мэдэх нь юуг агуулдаг, Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэх болон өөрийн туршлагын явцад Бурханыг хэрхэн харах тухай чи ойлгох ёстой. Энэ нь, Бурханыг хараахан мэдэхгүй байх үедээ хүн бүхний хийх ёстой зүйл юм. Хэн ч Бурханы ажил ба үгийг шууд ухаарч чаддаггүй ба хэн ч богинохон хугацаанд Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт хүрч чаддаггүй. Шаардагддаг зүйл нь дадлага туршлагын салшгүй үйл явц бөгөөд үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж эсвэл Бурханыг үнэхээр дагаж чадахгүй байх юм. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ мэднэ. Бурханы ажил нь хүний үзэлтэй хэдий чинээ их зөрөлдөнө, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ их шинэчлэгдэн, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил нь үүрд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх байсан бол хүн Бурханы талаар өчүүхэн мэдлэгтэй байх байсан юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, Бурхан Хуулийн эрин үед юу хийсэн, Нигүүлслийн эрин үед Тэр юу хийсэн болон Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг талаарх үзэгдлийг та нар тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан. Мөн тэр Есүсийн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн хийж чадахгүй болохыг харсан. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, ихээхэн бурханлаг ажлыг харсан. Өөрийн дадлага туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй мөн Есүсийн үйлдлийг ажиглахад анхаарлаа төвлөрүүлсэн, үүнээс тэр олон шинэ зүйлийг нээж илрүүлсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд практик Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд Есүсийн үг үйлдэл, чуулгануудыг хариулж байсан Түүний арга зам болон Түүний хэрэгжүүлсэн ажил нь ямар ч энгийн хүнийхээс өөр байсан. Тиймээс тэр өөрийн авах ёстой олон сургамжийг Есүсээс авсан бөгөөд Есүс загалмайд цовдлогдох гэж байх үед тэр үед Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байсан, тэрхүү мэдлэг нь бүх насаараа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон. Түүнд зарим нэг үзэл байсан бөгөөд эхэндээ Есүсийн талаар тодорхой мэдлэггүй байсан боловч тийм зүйлс нь ялзруулагдсан хүнд гарцаагүй байдаг билээ. Бараг насан эцэслэх гэж байх үедээ Түүний цовдлол бол Түүний хийхээр ирсэн ажил юм гэдгийг Есүс Петрт хэлсэн; Тэр эрин үеэр хаягдах ёстой, энэхүү ариун бус хуучин эрин үе Түүнийг загалмайд цовдлох ёстой ба Тэр золин аврах ажлыг гүйцээхийн тулд ирсэн, энэ ажлыг гүйцээснээр Түүний үйлчлэл дуусах юм. Үүнийг сонсоод Петр уй гашууд автаж, Есүст бүр ч их сэтгэл татагдсан юм. Есүс загалмайд цовдлогдох үед Петр нууцаар гашуудан уйлсан. Үүнээс өмнө тэр Есүсээс “Эзэн минь! Та цовдлогдох болно гэж хэлсэн. Таныг явсны дараа бид хэзээ Таныг дахин харах вэ?” гэж асуусан. Түүний хэлсэн үгэнд хольц байгаа биш гэж үү? Түүний үзэл байгаа биш гэж үү? Есүс Бурханы ажлын нэг хэсгийг гүйцээхээр ирсэн бөгөөд Есүсийг явсны дараа Сүнс түүнтэй хамт байх болно гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж байсан; хэдий Тэр загалмайд цовдлогдож, тэнгэр лүү дээш явах боловч Бурханы Сүнс түүнтэй хамт байх байсан. Тэр үед Есүсийн талаарх зарим нэг мэдлэг түүнд байсан бөгөөд Тэр Бурханы Сүнсээр илгээгдсэн, ингэснээр Бурханы Сүнс Түүн дотор байсан, Есүс бол Бурхан Өөрөө, Тэр бол Христ гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч Есүсийн төлөөх өөрийн хайрын улмаас мөн хүний сул талын улмаас Петр тийм үгийг хэлсэн. Хэрвээ чи Бурханы ажлын алхам бүрийг ажиглаж нарийн нягт дадлага туршлагыг туулбал Бурханы хайр татам байдлыг аажмаар мэдэж авч чадах болно. Паулын харсан үзэгдэл юу байсан бэ? Есүс түүнд харагдах үед, Паул “Эзэн минь! Та хэн бэ?” гэж хэлсэн. Есүс “Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна” гэсэн юм. Энэ нь Паулын харсан үзэгдэл байсан. Петр Есүсийн амилал болон 40 өдрийн турш харагдсаныг нь, мөн Есүсийн амьдарч байх хугацааны номлолыг өөрийн аяны төгсгөл хүртэл үзэгдлээ болгосон юм.

Хүн Бурханыг мэдэхийн тулд л, Бурханыг мэдэрч, өөрийгөө мэдэж, ялзармал зан чанараасаа салж, амийн өсөлтийг эрж хайдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэхээр эрж хайж, өөрийн ялзармал зан чанартайгаа харьцаж, Бурхан хүний төлөө ямар ажил хийдэг талаар, Түүний аврал хэр агуу талаар эсвэл хэрхэн Бурханыг мэдэрч, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй байвал чиний туршлага мунхаг юм. Хэрвээ чи, үнэнийг хэрэгжүүлэх болон тэвчих чадвартай байна гэдэг нь хүний амь өссөн гэсэн үг гэж бодож байвал, чи амийн жинхэнэ утга учрыг бас л ойлгоогүй мөн хүн дээр ажиллах Бурханы зорилгыг бас лойлгоогүй байна гэсэн үг юм. Нэг өдөр чи шашны чуулганууд буюу Гэмшлийн Чуулган эсвэл Амийн Чуулганы гишүүдийн дунд орох үедээ олон итгэлтэй хүмүүстэй нүүр тулах болно, тэдний залбирал нь үзэгдлийг агуулдаг бөгөөд тэд амийг эрж хайхдаа сэтгэл нь хөдөлж, үгээр хөтлүүлж байдаг. Үүнээс ч илүүгээр, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хаяж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг хэлж чадахгүй байх болно: Тэдний хийсэн бүхэн зөв, энэ нь амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи итгэх болно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь ямар өрөвдөлтэй вэ. Тийм итгэл нь тэнэг биш гэж үү? Олон хүмүүс амьгүй байдаг гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй ба тиймээс тэдэнд Бурхан үгүй, мөн амь үгүй гэж хэлдэг. Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл ямар нэгэн түвшинд хүрч, чи Бурханы үйлийг, Бурханы бодит байдлыг болон Бурханы ажлын бүх үе шатыг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болбол чи үнэнийг эзэмших болно. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэдэхгүй бол туршлагад чинь алдаа мадагтай зүйл байсаар байна. Есүсийн тэр үе шат хэрхэн гүйцэлдсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан Өөрийн ажлыг хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа—хэрвээ чи эдгээр зүйлийг тодорхой мэдэхгүй бол хэзээ ч тайван байж чадахгүй ба үргэлж тээнэгэлзэх болно. Хэрвээ хэсэг хугацааны дадлага туршлагын дараа чи Бурханаар хийгдсэн ажлыг, Бурханы ажлын алхам бүрийг мэдэж, Бурханы үгийн зорилго болоод Түүний хэлсэн маш олон үг яагаад биелэгдээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэгтэй болбол, чи сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид, тайван байж, өмнөх замаа зоригтойгоор дагаж чадна. Өөрийн маш их ажлаа гүйцэтгэхийн тулд Бурхан юу ашигладгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн ярьдаг үгээ ашигладаг ба олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын туулсан бүх зовлон шаналал, туулсан бүх цэвэршүүлэлт, та нарын дотроо хүлээн зөвшөөрсөн харьцалт, туулсан гэгээрэл бүхэнд Бурханы хэлсэн үгийг ашиглан хүрч болно. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгнээс болж! Бурханы үг нь тун нууцлаг бөгөөд хүний зүрх сэтгэлд хүрч, хүний зүрх сэтгэлийн гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд болсон зүйлсийг мэдэхэд түүнийг хүргэж, ирээдүйг харах боломжийг түүнд олгодог. Иймээс Бурханы үгний улмаас хүн зовлон зүдгүүрийг тэвчиж, Бурханы үгний улмаас төгс болгуулдаг ба зөвхөн тэр үед л хүн Бурханыг дагадаг билээ. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэр төгс болгуулах эсвэл цэвэршүүлэгдэхээс үл хамааран гол түлхүүр нь Бурханы үг юм; энэ нь Бурханы ажил бөгөөд энэ нь хүний өнөөдөр мэдэх ёстой үзэгдэл юм.

Бурхан хэрхэн хүнийг төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанар дотор юу агуулагддаг вэ? Эдгээрийг бүгдийг нь ойлгох ёстой; энэ нь Бурханы нэрийг түгээж байгаа, энэ нь Бурханыг гэрчилж, Бурханыг өргөмжилж байгаа хэрэг бөгөөд эцэст нь хүн Бурханыг мэдсэн суурин дээрээ өөрийн амийн зан чанараа өөрчилж чадах юм. Хүн хэдий чинээ их харьцалт, цэвэршүүлэлтийг туулна, түүний хүч чадал төдий чинээ их байх бөгөөд Бурханы ажлын үе шат хэдий чинээ олон байна, хүн төдий чинээ төгс болгуулна. Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам нэг бүр нь хүний үзэлд хариу довтолдог, бүгд хүний оюун ухааныг даван гардаг бөгөөд таамгаас нь давсан байдаг.Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг ба бүх талаараа энэ нь хүний үзэлтэй зөрөлдөж байдаг, чамайг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгээ хэлдэг; зөвхөн ийм байдлаар л Тэр чиний амийг хангаж чадна. Чиний үзэлд хариу довтолсноор чи Бурханы харьцалтыг хүлээн зөвшөөрч эхлэх ба зөвхөн ийм байдлаар л чи өөрийн ялзралаасаа ангижирч чадах юм. Өнөөдөр нэг талаараа бие махбод болсон Бурхан бурханлаг чанараар ажилладаг ба нөгөө талаараа Тэр энгийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг чи үгүйсгэх ёсгүй бөгөөд энгийн хүн чанараар Бурханы хэлсэн, хийсэн бүхнийг дуулгавартай дагах ёстой, Тэр хэчнээн энгийн байсан ч хамаагүй чи ойлгож, дуулгавартай дагах ёстой. Зөвхөн бодит дадлага туршлагыг мэдэрснийхээ дараа л чи Тэр бол Бурхан гэдгийг гарцаагүй мэдэх ба үзлийг бий болгохоо больж, Түүнийг эцсээ хүртэл дагаж чадна. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг. Хүн хэрхэн Түүний гэрчлэлд зогсож чадахыг Тэр мэддэг ба Хүний гол сул тал нь хаана байдгийг Тэр мэддэг. Түүний хэлсэн үг нь чиний гол сул тал руу довтолдог, гэхдээ чамайг Өөрийн гэрчлэлд зогсоохын тулд Өөрийн сүрлэг, ухаалаг үгсийг Тэр мөн ашигладаг. Эдгээр нь Бурханы гайхамшигт үйл юм. Бурханаар хийгдсэн ажил нь хүний оюун ухаанаар төсөөлөгдөшгүй. Бурханы шүүлт нь махан биетэй хүнд байдаг ялзралын төрлийг болон ямар зүйлс нь хүний мөн чанар болохыг илчилдэг бөгөөд энэ нь хүнийг өөрийн ичгүүрээ нуух газаргүй болгодог.

Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон. Бурханы өөр өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хүний зан чанар дахь тийм өөрчлөлтгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанар дахь өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, харанхуйн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар болж, үнэхээр Бурханы гэрч буюу Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илэрхийлдэг. Өнөөдөр, бие махбод болсон Бурхан нь газар дээр Өөрийн ажлыг хийхийн тулд ирсэн ба Түүний талаарх мэдлэг, Түүнд дуулгавартай байдал, Түүний гэрчлэлд хүрэхийг Тэр хүнээс шаарддаг, мөн Түүний бодитой болон энгийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцэхгүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврах Түүний бүх ажил, хүнийг байлдан дагуулахын тулд Түүний хийдэг бүх үйлд гэрчлэл хийхийг шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс нь Бурханы талаар мэдлэгтэй байх ёстой; зөвхөн тийм төрлийн гэрчлэл нь үнэн зөв, бодитой бөгөөд зөвхөн ийм төрлийн гэрчлэл нь Сатаныг ичээж чадна. Түүний шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөрийн гэрчлэлдээ ашигладаг. Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд Тэр Сатанаар ялзруулагдсан хүмүүсийг ашигладаг ба мөн Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүсийг, тэгснээр Түүний ерөөлийг авсан хүмүүсийг Тэр ашигладаг. Түүнийг зөвхөн үгээрээ магтан сайшаадаг хүн Түүнд хэрэггүй мөн Түүгээр аврагдаагүй, Сатаны үр хүүхдийн магтаал, гэрчлэл Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Бурханд гэрчлэл хийх шаардлагыг хангадаг бөгөөд Түүний нэрийг санаатайгаар гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорь дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил НЭРШИЛ БОЛОН ЯЛГАМЖ ЧАНАРЫН ТАЛААР (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДЫН ЯЛГАА Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (Хоёрдугаар хэсэг) Нэршил болон ялгамж чанарын талаар (Хоёрдугаар хэсэг) БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН Гурвал оршин байдаг уу? ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Хоёрдугаар хэсэг) ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Нэгдүгээр хэсэг)

0Хайлтын үр дүн