Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь бүлэг хүмүүс та нарын давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд байнга хөөгдөх аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу—хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр суурины үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—эдгээр хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэл дэх асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйл нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн үйлчлэлдээ зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.

Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй. Чи эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи өөрийн үйлчлэлийг өөрийн хүссэний дагуу гүйцэтгэдэг үү эсвэл чи Бурханы хүссэн зүйлийг хийдэг үү? Энэ бол өөрийнхөө талаар чиний заавал мэдэж байх ёстой зүйл. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа саяхан мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хэр ихийг Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүний хэр ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амьд хэр их өөрчлөлт гарсан бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Хэрэв чи одоо хийж эхэлбэл тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний олж авсан дадлага туршлага нь аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж, түүнийг Бурханаас холдуулах болно. Хэрэв чи эдгээр зүйлийг хаяхгүй бол, тэдгээр нь чиний амийн өсөлтөнд саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлсээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи түүнийг орхих ёстой; чи үүнтэй зууралдах хэрэггүй. Хэдий энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнсээр шууд хийгдсэн байсан ч гэсэн өнөөдөр чи үүнийг орхих ёстой. Чи үүнтэй зууралдах учиргүй. Бурханы шаарддаг зүйл энэ юм. Бүх зүйлс шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэйгээ ч зууралддаггүй. Бурхан ямар ч номлолыг дагадаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж гүнээ зууралдаж, Бурхан өмнө нь хийж байсан арга замаараа ажиллахаа больсон байхад тэдгээрийг хэв загвар болгон тууштай хэрэглэвэл, хүн болохын хувьд чиний үг болон үйлдэл сүйрэл болохгүй гэж үү? Чи Бурханы дайсан болоогүй гэж үү? Чи хуучин зүйлсээс болж өөрийн бүхий л амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйлс нь чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгодог. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод, эргэн хар; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг санадаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн