Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

8. Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг цохихгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.

9. Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Хамгийн ихдээ л энэ нь түр зуурын лавлах бичиг мэтээр ашиглагдаж болох ч энэ нь үндсэндээ тун бага хэрэглээтэй ба үнэ цэнэтэй.

10. Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан.

11. Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн буруу ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм. Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн. Тэр үеийн эсвэл ирээдүйн чуулганууд бүгд түүний зүйлсийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгдээрээ Бурханаас ирсэн гэж тэр хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэр зүгээр л ах эгч нартай сэтгэлээ хуваалцаж, тэдэнд сургамжилж, тэдний итгэлийг урамшуулсан; тэр зүгээр л хүмүүст номлож эсвэл сануулсан бөгөөд тэдэнд сургамжилсан. Түүний үг нь түүний өөрийн ачаан дээр үндэслэсэн бөгөөд эдгээр үгээрээ дамжуулан тэр хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, тэр бол Эзэн Есүсээр ашиглагдаж байсан ажилчин байсан, тиймээс түүнд чуулгануудын үүрэг хариуцлага өгөгдсөн, чуулгануудын ажлыг хэрэгжүүлэхийг түүнд даалгасан, тэрээр ах эгч нарын нөхцөл байдлын тухай мэдэж авах учиртай байсан, үүний улмаас тэр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа Паулын чуулгануудад бичсэн захидлын тухайд энэ нь үнэн, учир нь түүний захидлууд нь тэр үеийн чуулган болгоны нөхцөл байдал, орчинд үндэслэн ах эгч нарт бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын тулд байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүлээн авч чадах байсан. Түүний захидлууд нь тэр үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан, мөн Ариун Сүнсээр түүнд өгөгдсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэрээр чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан бөгөөд тухайн үеийн чуулгануудыг удирдсан элч байсан, тэр нь түүний үүрэг хариуцлага байсан. Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр дураараа хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн түүний захидлууд нь түүний өөрийн санаа бодлоор сэвтээгүй гэж чи хэрхэн хэлж чадах юм бэ? Тэдгээр нь хүний санаа бодлоор сэвтээгүй байж яаж чадах юм бэ? Тэр өөрийн хувийн дадлага туршлага болон өөрийн амийн хэр хэмжээн дээрээ үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

12. Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг баримтжуулсан. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахамын удам, Давидын хүү Иосефийн хүү байсан гэж хэлдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь Тэр бол Иосефийн хүү ч биш эсвэл Абрахамын удам ч биш, мөн Тэр Давидын хүү ч биш байсан гэсэн үг. Угийн бичигт гэхдээ Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичиг нь Есүсийн төрсөн үйл явцыг бичиж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд Тэр онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж үүнд хэлсэн. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэдэг нь угийн бичигт тодорхой бичигдсэн бөгөөд угийн бичиг нь Есүсийн төлөө бичигдсэн учраас энэ нь дөчин хоёр үе удмыг бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж товч хэлдэг, энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан, энэ нь гарцаагүй Иосефийн угийн бичиг боловч энэ нь Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэхгүй байна гэж үү? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш гэж үү? Энэ бол инээдтэй зүйл! Ийм байдлаар энэ ном нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг чи мэдэж авна. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүмүүс байж магадгүй ба үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр инээдтэй зүйл! Газар дээр ирсний дараа Бурханд хэрхэн угийн бичиг байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл чи Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд оруулж байгаа биш гэж үү? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, Тэр бол бүтээлийн Эзэн, хэдийгээр Тэр махан биетэй байгаа ч Тэр хүнтэй адил мөн чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тэр үеийн Еховагийн ажлын обьект байсан, тэр ердөө л Еховагаар хүлээн зөвшөөрөгдсөн итгэлтэй зарц байсан бөгөөд тэр Израилийн ард түмний нэг байсан. Тэр Есүсийн өвөг дээдэс байж хэрхэн чадах юм бэ?

13. Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр лүү дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулалт байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр. Өнөөдөр бичигдсэн зүйл бол Бурханы ажлын алхмуудын дагуу юм; өнөөдөр хүмүүсийн эзэмшиж буй зүйл нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил бөгөөд Түүгээр биечлэн хэлэгдсэн үгс юм. Чи хөндлөнгөөс оролцох хэрэггүй ба Сүнснээс шууд ирдэг үгс нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний бичлэгийн зохицуулалтаас өөр. Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Зөвхөн Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, энэ нь хэдэн мянган жилийн туршид огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

14. Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.

15. Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн залж чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. Ариун Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь тэнгэрлэг ном гэж бүр ч илүү их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү тэнгэрлэг номыг задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий ариун нандин юм.

16. Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож болохгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хэчнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хэчнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хэчнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хэчнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ оролтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?

17. Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ? Чи: Би махан биеэ орхиж, өөрийгөө мэдэх ёстой гэдгээ л мэднэ хэмээн хариулах болно. Тэгээд хэрвээ тэд “Чи өөр юу мэддэг вэ?” гэж асуувал чи, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой бөгөөд Библийн түүхийг бага зэрэг ойлгох ёстой гэдгээ мэднэ, тэгээд л болоо гэж хариулах болно. Энэ бүх жилүүдэд Бурханд итгэснээр чиний олж авсан бүх зүйл энэ үү? Хэрвээ чиний ойлгосон бүхэн энэ бол, чамд маш их зүйл дутагдаж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

0Хайлтын үр дүн