Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” | Эшлэл 2

Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн хүрэх үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, бодит үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, цаашид Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлөхөө больж, эсвэл Түүний талаарх өөрийн сэжиг таамгийг дураар тавьж, Түүнийг буруугаар ойлгож, Түүнийг яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Үүний үр дүнд хүн Бурхантай маргахаа багасгаж, Бурхантай бага зөрчилдөх ба Бурханы эсрэг босох нь багасдаг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх түүний хүндлэл нь илүү бодитой түүнчлэн илүү гүн гүнзгий болох болно. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангамж болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй үүний зэрэгцээ тэр мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараараа өөрчлөгдөж, аврал хүлээн аваад зогсохгүй, үүний зэрэгцээ тэр мөн Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон бүтээгдсэн зүйлийн шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх хүний итгэл нь цаашид хоосон цаас, дүр үзүүлсэн амлалт эсвэл сохор эрэл хайгуул ба сохор шүтлэг байхаа болих болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба одоо түүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх түүний итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ захирагдаж, анхаарал тавьсан итгэл рүү, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилжих болно; түүнчлэн хүн Бурханыг дагахдаа идэвхгүйгээс идэвхтэй байдал руу, сөрөг байдлаас эерэг байдал руу шилжсэнээр ахин дэвших болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх бодит ойлголт, ухааралд, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно. Хүмүүсийн асар олонх нь хэзээ ч Бурхантай жинхэнэ харилцаанд орж байгаагүй учраас Бурханы талаарх тэдний мэдлэг нь онолын түвшинд, бичиг үсэг, ёс заншлын түвшинд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн асар ихэнх нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй Бурханыг мэдэхийн тухайд бол өөрсдийн үлгэр домгийн өнгө, феодалын мухар сүсэгт дөнгөлүүлэн, уламжлалт бишрэлийн хэлбэрт гацаж, одоо ч өөрсдийн эхэлсэн газартаа л байж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг нь эхлэлийн цэг дээрээ зогсоно гэдэг нь Бурханы талаарх хүний мэдлэг бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь болон ялгамж чанарын талаарх хүний баталгаанаас гадна, хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхой бус байдалд байдаг. Ийм байснаар хүнд Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл хэр их байх вэ?

Чи Түүний оршин тогтнолд хэчнээн бат итгэдэг байсан ч гэсэн энэ нь Бурханд итгэх чиний мэдлэгийг эсвэл Бурханыг хүндлэх чиний хүндлэлийг орлож чадахгүй. Чи Түүний ерөөл болон нигүүлслийг хэчнээн их хүртсэн ч бай, энэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Түүний төлөө өөрийн бүх зүйлийг зориулж, өөрийн бүх зүйлийг зарцуулахад чи хэчнээн дуртай байх нь хамаагүй, энэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлохгүй. Эсвэл чи Түүний хэлсэн үгтэй хэтэрхий танил болж, тэдгээрийг цээжээр мэдэж, хойш урагш нь дуржигнатал уншиж чадаж байж магадгүй; гэсэн ч энэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн хэр шийдвэртэй байх нь хамаагүй хэрвээ тэр хэзээ ч Бурхантай ярилцах жинхэнэ харилцаатай байгаагүй бол эсвэл Бурханы үгийг жинхэнээсээ мэдэрч туулаагүй бол Бурханы талаарх түүний мэдлэг нь хоосон цаас эсвэл эцэс төгсгөлгүй мөрөөдлөөс өөрцгүй; учир нь зөрж өнгөрөхдөө чи Бурхантай “мөр шүргэлцсэн”, эсвэл Түүнтэй нүүр тулан уулзсан байсан ч Түүний талаарх чиний мэдлэг хоосон хэвээр байх ба Бурханыг гэсэн чиний хүндлэл нь хоосон уран үг эсвэл хүслэнт байдлаас өөрцгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент