Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I (Эшлэл VII)

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс эсвэл тэд Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүмүүст, Өөрийн хайртай хүмүүс гэж ханддаг—эсвэл хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд хамгийн эрхэм хүмүүс гэж үздэг болохоос тэднийг Өөрийн тоглоом гэж үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны бага зэрэг ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр Бурханы хүн төрөлхтний төлөө хийсэн бүхэн нь ийм төрлийн харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтөнд санаа тавьж, тэдэнд халамжаа үзүүлэхээс гадна мөн хүн төрлөхтнийг тогтмол, тасралтгүй хангаж байдаг. Зүрх сэтгэлдээ Тэр хэзээ ч үүнийг нэмэлт ажил эсвэл маш их гавъяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэднийг бүх зүйл дээр тэтгэж байгаа нь хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байгаа гэж боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан сэмхэн чимээгүй хангаж байдаг. Хүн төрөлхтөн Түүнээс хэчнээн ч их хангамж, тусламж авч байх нь хамаагүй Бурхан хэзээ ч гавъяа зүтгэлийн тухай бодож хүртэхийг оролдож байгаагүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба мөн энэ нь Бурханы зан чанарын үнэн илэрхийлэл юм. Ийм учраас Библи болон бусад номын алинаас ч бид Бурхан хүн төрөлхтнийг Өөртөө талархуулж эсвэл Өөрийгөө магтуулахын тулд Өөрийн бодлоо илэрхийлснийг болон Бурхан хүмүүст яагаад эдгээр зүйлсийг хийснээ эсвэл Тэр яагаад хүн төрөлхтний төлөө ингэж их санаа тавьдгаа тайлбарласныг болон зарласан илэрхийллийг хэзээ ч олохгүй. Тэр шархалж, Түүний зүрх сэтгэл хүчтэй өвдөж байсан ч Тэр хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа эсвэл хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг хэзээ ч мартдаггүй ба энэ бүх хугацаанд Тэр энэ өвчин шаналлаа ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Эсрэгээрээ, Бурхан Өөрийн үргэлж хийдгээрээ хүн төрөлхтөнийг хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтан дуулж эсвэл Түүнд гэрчлэл хийдэг боловч эдгээр зан авирын нэгийг нь ч Бурхан шаарддаггүй юм. Учир нь Бурхан Өөрийн хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих эсвэл хариу авах санаагүй байдаг. Нөгөө талаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг бүх хүмүүс байнга Бурханы ерөөлийг хүлээн авах ба Бурхан ийм ерөөлийг юу ч үлдээлгүйгээр хайрлах болно. Цаашлаад хүмүүсийн Бурханаас авч байгаа ерөөл нь тэдний төсөөллөөс давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж авч чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурхан юу мэдэрч байгаа талаар анхаарал тавьдаг хүн байдаг уу? Бурханы өвдөлтийг ойлгохоор хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын тодорхой хариулт нь: Үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан өвдөлтийг ойлгох чадвартай ямар нэг хүн Ноаг оруулаад, бий юу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг ойлгож чадах хүн байна уу? Тэд чадахгүй! Тэд Бурханы өвдөлтийг ойлгодоггүйгээс болж, мөн Бурхан хүн хоёрын хоорондох зайнаас эсвэл тэдний байр суурийн ялгаанаас болж хүн төрөлхтөн Бурханы өвдөлтийг үнэлдэггүй юм биш; харин энэ нь, хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийн талаар санаа тавьдаггүйгээс болдог. Хүн төрөлхтөн Бурхан бол бие даасан—Түүнийг халамжилж, Түүнийг ойлгож, Түүнд анхаарлаа хандуулах хүмүүс Бурханд хэрэггүй гэж боддог. Бурхан бол Бурхан, иймд Тэр өвддөггүй, сэтгэл хөдлөл байдаггүй; Тэр гуниглахгүй, Тэр уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаггүй. Бурхан бол Бурхан, иймд Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайвшрал хэрэггүй. Хэрэв ямар нэг байдлаар Түүнд эдгээр нь хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдэх ба хүн төрөлхтний ямар ч тусламж шаардлагагүй. Эсрэгээрээ сул дорой, төлөвшөөгүй хүмүүст л Бурханы тайтгарал, хангамж, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг хэзээ ч, хаана ч тайвшруулах хэрэгтэй байдаг. Ийм бодол хүн төрөлхтний зүрх сэтгэлийн гүнд нуугдаж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж байх ёстой, тэдэнд Бурханаас хүлээн авч байгаа халамж хэрэгтэй байдаг ба тэд өөрсдийнх гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой байдаг. Бурхан бол хүчтэй; Түүнд бүх юм байдаг, Тэр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр аль хэдийн Бурхан болохоор бүхнийг чадагч бөгөөд хүн төрөлхтний юу ч Түүнд хэрэггүй.

Хүн Бурханы ямар нэг илчлэлд анхаарал хандуулдаггүйтэй адил тэр Бурханы гуниг, өвдөлт болон баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Харин эсрэгээрээ, Бурхан хүний бүх илэрхийллийг Өөрийн алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг тухай бүрд нь, хэрэгтэй газарт нь хангаж, хүн бүрийн өөрчлөгдөж буй бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, тэднийг чиглүүлэн гэрэлтүүлж байдаг. Бурханы хүн төрөлхтөнд хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл хүмүүс, Библийн бичвэрүүд болон Бурханы одоог хүртэл хэлсэн зүйлсээс Бурхан хүнээс ямар нэг зүйл шаардах болно гэж тодорхой бичсэн зүйлийг олж чадах уу? Үгүй! Эсрэгээрээ хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг дахин дахин замчилж, байн байн хүн төрөлхтнийг хангаж тэдэнд тусалж, тэдний төлөө Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиход нь зориулан тэднийг Бурхан замаар дагуулдаг. Харин Бурханы тухайд бол Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь юу ч үлдээлгүйгээр Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст өгөгдөх болно. Гэвч Тэр Өөрийн амсаж байгаа өвдөлтөө эсвэл Өөрийн сэтгэл санааны байдлаа хэнд ч, хэзээ ч үзүүлдэггүй ба Тэр, Түүнд анхаарлаа хандуулахгүй байна гэж эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэр зүгээр л энэ бүгдийг чимээгүй үүрч, хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы хайр болон мөн чанар аминч бус

I

Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Зовлон зүдгүүрээ хэзээ ч ил гаргаж, харуулалгүй, Бурхан тэвчээртэйгээр, чимээгүй хүлээдэг. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг.

II

Бүх хүн төрөлхтний төлөө Тэр зовдог, зовлонгоо чимээгүй тэвчдэг. Тэр чимээгүй өгдөг, хамгийн сайныгаа өгдөг. Энэ бол Тэр хэн болохын, бүх зүйлийг Бүтээгчийн мөн чанар ба зан чанарын илэрхийлэл. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Чимээгүй тэвчдэг, чимээгүй өгдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадад түгсэн нь

Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг гэрчлэх ажил Хятадын эх газарт албан ёсоор 1995 онд эхэлсэн. Бурханд хандсан талархал, жинхэнэ үнэн хайраараа бид Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн ах дүү нартаа гэрчилсэн. Тэдгээрийн удирдагч нарын хүчтэй эсэргүүцэл, доромжлолыг амсана гэж бид төсөөлөөгүй байсан. Бурханыг биеэр ажиллахыг гуйж, үнэн сэтгэлээсээ залбирах замаар л бид Бурханы өмнө ирдэг байв. 1997 оноос эхлээд бид Ариун Сүнс өргөн хүрээтэй ажиллаж байгааг харсан. Янз бүрийн бүс нутагт сүмүүдийн гишүүдийн тоо хурдацтай өссөн. Мөн тэр үед маш олон тэмдгүүд, гайхамшгууд бий болсон бөгөөд янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн хүмүүс Бурханы илчлэлтүүдийг хүлээн авсны, эсвэл тэдгээр тэмдгүүд, гайхамшгуудыг харсны үр дүнд Төгс Хүчит Бурхан руу эргэн ирсэн. Хэрвээ Ариун Сүнс ажиллаагүй бол хүн юу хийж чадах сан билээ? Энэ нь бидэнд “хэдийгээр зарим нэгэн үнэнийг ойлгосон ч дан ганц хүний хүчин чадлаар бид Төгс Хүчит Бурханыг гэрчилж чадахгүй” гэдгийг ухааруулсан.