Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II (Эшлэл III)

Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (тайлбар: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам Тэр харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалт байсан. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “… үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно.” Бурхан эдгээр үгсийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, тэр Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдоллохгүйгээр хийсэн учраас Бурхан тийнхүү түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Хүмүүс Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар тийм ч их ойлголттой биш байж магадгүй боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, эргэлзэхэд хүрсэн. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад энэ амлалтаа Абрахамд хүртээх үедээ Өөртөө хандсан бөгөөд үүнээс “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж Бурхан хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь эдгээр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөнө гэж шийдсэн. Тэгээд Бурхан Абрахамын үр удамд Бурханы удирдлагын ажил болон Бурханы ажлыг үүрүүлж, мөн Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаар эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, тэгснээр хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан ярих үедээ, Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байсан. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы хайр болон мөн чанар аминч бус

I

Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Зовлон зүдгүүрээ хэзээ ч ил гаргаж, харуулалгүй, Бурхан тэвчээртэйгээр, чимээгүй хүлээдэг. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг.

II

Бүх хүн төрөлхтний төлөө Тэр зовдог, зовлонгоо чимээгүй тэвчдэг. Тэр чимээгүй өгдөг, хамгийн сайныгаа өгдөг. Энэ бол Тэр хэн болохын, бүх зүйлийг Бүтээгчийн мөн чанар ба зан чанарын илэрхийлэл. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Хүйтэн, хөшүүн биш, сул доройн шинжгүй. Бурханы мөн чанар ба хайр үргэлж аминч бус байдаг. Бурхан хамгийн сайныгаа, хамгийн сайн зүйлээ өгдөг. Хамгийн сайн зүйлийг, үнэхээр сайн зүйлийг өгдөг. Чимээгүй тэвчдэг, чимээгүй өгдөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчидийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг хувь хишгийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг–харин бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж өөрсдөдөө итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн дахин ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат эргэн ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлтийн Номонд урьдчилан хэлсэн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүнтэй уулзахын тулд Түүний дахин ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг дагуулан агаарт гарах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог....

Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрсний болон Түүний ажлын үндэслэлийн талаарх товч танилцуулга

Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг чөтгөрүүдийн цайз, хорон муу санаатнуудын хяналтанд байдаг шорон мэт нэвтэрч боломгүй, нягт шигүү. Цаашилбал, агуу улаан лууны дэглэм бүх түвшний хамгаалалтанд зогсож, айл өрх бүрт хаалт хориг бий болгосон. Үр дүнд нь Бурханы сайн мэдээг түгээх, Бурханы ажлыг хийхэд хамгийн хэцүү газар болсон. 1949 онд Хятадын Коммунист Нам Засгийн эрхэнд гарахад Хятадын эх газарт итгэл бишрэлийг бүрмөсөн хааж, хориглосон. Сая сая Христчид олон нийтийн доромжлол, тамлал, шоронд хоригдолт зэрэг зовлон амссан. Бүх сүмүүдийг бүрэн битүүмжилж цэвэрлэсэн. Тэр ч байтугай гэр цуглаануудыг хүртэл хориглосон. Хэрэв хэн нэгэн цуглаанд оролцож байгаад баригдвал шоронд сууж тэр ч байтугай толгойгоо авахуулах байлаа. Тэр үед шашны үйл ажиллагаанууд ул мөргүй алга болсон. Зөвхөн цөөн хэдэн Христчид л Бурханд итгэсэн хэвээр байсан юм. Гэхдээ тэд сүмийг дахин сэргээхийг Бурханаас хүсэн гуйж, Бурханд хандан зөвхөн чимээгүй залбирч, Бурханд өргөх магтаалын дуунуудыг зүрх сэтгэлдээ дуулж байв. Эцэст нь, 1981 онд сүм үнэхээр дахин сэргэж Ариун Сүнс Хятадад томоохон хүрээнд ажиллаж эхэлсэн.