Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (ЭШЛЭЛ IX)

Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг Тэр мэдсэн; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; Тэр тороо хаяж буй загасчныг олон удаа харж байсан; гэх мэт. Эзэн Есүс хүн төрөлхтний амьдрал дахь эдгээр үйл ажиллагааг харсан бөгөөд Тэр ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад энгийн хүмүүстэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг мэдэрч туулж байсан. Тэр энгийн хүний амьдралыг биечлэн мэдэрсэн бөгөөд Тэр бусдын амьдралыг нүдээр харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэрээ туулах үед Түүний бодож байсан зүйл нь яаж сайн амьдрах эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар байгаагүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байх үедээ Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Тэр Сатаны эзэмшил дор, нүгэлтэйгээр амьдарч байгаа, Сатаны ялзруулалт доорх хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа мөн ялзруулалт дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арчаагүй байдгийг Тэр мөн мэдэрсэн бөгөөд нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн, Сатаны, хорон муугийн тамлалтанд төөрөлдсөн хүмүүсийн гаслан зовлонг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлийг харах үедээ Тэр тэдгээрийг Өөрийн бурханлаг чанараар харсан уу эсвэл Өөрийн хүн чанараар харсан уу? Түүний хүн чанар үнэхээр оршин байсан—энэ нь тун их амьд байсан—Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан ба мэдээж Тэр үүнийг Өөрийн мөн чанар болон бурханлаг чанартаа ч гэсэн харсан. Өөрөөр хэлбэл, Христ Өөрөө, хүн болох Эзэн Есүс үүнийг харсан ба Түүний харсан бүхэн нь энэ удаа бие махбодтойгоор хийж эхэлсэн Өөрийн ажлын ач холбогдол болон чухал байдлыг мэдрэхэд Түүнийг хүргэсэн. Хэдийгээр бие махбодтойгоор Түүний үүрэх хэрэгтэй хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн харгис байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан боловч хүн нүглийн дунд арчаагүй байгааг харах үедээ, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх тэдний хүчин мөхөс тэмцлийг харах үедээ Тэр улам илүү их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврахаар улам илүү их түгших болсон. Тэр ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарах байсан нь эсвэл Тэр ямар зовлон шаналал туулах байсан нь хамаагүй нүглийн дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр улам илүү их шийдэмгий болсон юм. Энэ явцад, Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгагдсаныг улам илүү тодорхой ойлгож эхэлсэн гэж чи хэлж болно. Тэр мөн Өөрийн хийх гэж байгаа ажлаа дуусгахын тулд бүр их хүсэл эрмэлзэлтэй болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтний нүглийг наманчлах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан—Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл биелж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам

I

Бурхан махбод болсоныхоо дараа, хүн төрөлхтөний дунд амьдарч, хүний гажуудал, амьдралын нөхцөл байдлыг харсан. Махбод дахь Бурхан хүний хүчин мөхөсийг, хэчнээн өрөвдөлтэй болохыг нь гүнээ мэдэрсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарч, махбодтой болсоныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

II

Бурханы зүрх сэтгэлд удирдаж, аврахыг хүсдэг хүмүүс нь хамгийн эрхэм. Тэр тэднийг бүхнээс илүү үнэлдэг. Хэдий Түүнээс урваж, шархлуулж байсан ч Тэр асар их төлөөс төлсөн. Гэхдээ ямар ч гомдолгүй, Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа, Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл XIV)

Дараах: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (ЭШЛЭЛ XVII)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх