Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл XIV)

10. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт

Mарк 3:21-22 Түүний хамаатнууд нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

11. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь

Maтай 12:31-32 Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнсийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй. Maтай 23:13-15 Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, дүр үзүүлэн удаан залбирал хийдэг тул илүү хүнд шийтгэл хүртэнэ.) Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохоор явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Дээр хоёр салангид эшлэл байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт.

Библид Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаарх Фарисайчуудын үнэлгээ ийм байсан: “Тэр галзуу болжээ. ... Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” (Марк 3:21-22). Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон Фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлээс харсан болон сонссон зүйлээсээ хийсэн, Түүний талаарх тэдний дүгнэлт юм. Хэдийгээр тэдний дүгнэлт нь харваас шударга ёсны нэрийн өмнөөс хийгдсэн бөгөөд үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний их зан нь бүр тэдний хувьд ч барихад хэцүү байсан. Тэдний Эзэн Есүсийг үзэн ядсан галзуурсан мэт энерги нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг хорсолтой уг чанарыг нь илчилсэн юм. Тэдний Эзэн Есүсийг шүүн хэлсэн зүйлс нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан болон үнэнд дайсагнасан балиар, хорсолтой уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг шалгаагүй, мөн тэд Түүний хэлсэн эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг шалгаагүй. Харин тэд сохроор, тэвчээргүйгээр, солиотойгоор, зориудын өс хонзонтойгоор Түүний хийсэн зүйлийг дайран давшилж, гутаасан. Энэ нь бүр эмх замбараагүйгээр Түүний Сүнсийг өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр галзуу болжээ”, “Беелзебүл ба чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махан биеийн ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл болон чөтгөрүүдийн захирагч гэж доромжлоод зогсохгүй мөн Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь бүхэлдээ Сатаны мөн чанар болон Бурханы эсрэг чөтгөрийн эсэргүүцэл, доромжлолтой адилхан байсан. Тэд ялзруулагдсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр тэд Сатаны биелэл болж байсан. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба тэд Сатаны хамсаатан, элч нар байсан. Тэдний доромжлол болон Эзэн Есүс Христийг гүтгэсний мөн чанар нь байр суурины төлөө Бурхантай хийсэн тэдний тулаан, Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний байдал болон Түүнд хандах дайсагнасан хандлагын мөн чанар, түүнчлэн тэдний үг, тэдний бодол нь шууд Бурханы Сүнсийг доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн болон хийсэн зүйлд үндэслэлтэй шүүлт хийж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь доорх эшлэл дээр хэлсэнчлэн энэ ба ирэх үед ч эс уучлагдах зүйл юм: “Ариун Сүнсийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Өнөөдөр “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай ярилцъя. Энэ нь “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” гэсэн үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлна.

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээж дээрх хоёр эшлэл ч бас ялгаагүй. Библийн энэ хоёр эшлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс, хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл тэд Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр эшлэлээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний зөрчлийг тэвчдэггүй байдлыг нь харж, ойлгож байгаа бодит байдлыг үл харгалзан, тэд Түүний хандлагыг үнэхээр ойлгоогүй хэвээр байгаа. Энэ хоёр эшлэл нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын талаарх утга учрыг агуулдаг: “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Хүмүүс Бурханыг доромжлох үед, тэд Бурханыг уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний эцсийн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнсийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй” (Mатай 12:31). “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!” (Maтай 23:13). Гэсэн хэдий ч, тэдгээр хуулийн багш, фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүс эдгээр зүйлийг хэлсний дараа Тэр галзуу болжээ гэж хэлсэн хүмүүсийн үр дүн ямар байсныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэж Библид бичигдсэн байсан уу? Байгаагүй гэдэг нь гарцаагүй. “Байгаагүй” гэж энд хэлсэн нь энэ нь бичигдээгүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. Энэ “байгаагүй” гэдэг нь асуудлыг, өөрөөр хэлбэл тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмыг тодорхой болгож байна. Түүнийг доромжилж эсвэл эсэргүүцдэг хүмүүс эсвэл бүр Түүнийг гүтгэсэн хүмүүс—санаатайгаар Түүнийг дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүст хандах—Бурханы харьцааны тухайд Тэр нүдэн балай чихэн дүлий байдаггүй. Тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байсан. Тэр эдгээр хүмүүсийг жигшдэг ба Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр тэднийг ялладаг. Тэр бүр тэдний үр дүнг ил тод тунхагладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэднэ, мөн ингэснээр тэдний үр дүнг Тэр тодорхойлох болно гэдгийг хүмүүс мэдэж авна. Гэсэн хэдий ч, Бурхан эдгээр зүйлсийг хэлсний дараа ч хүмүүс, Бурхан тэдгээр хүмүүсийг хэрхэн зохицуулах тухай үнэнийг тун бага ойлгодог ба тэдэнд өгсөн Бурханы үр дүн, Түүний ялын тогтоолын ар дахь зарчмыг ойлгож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай хамаатай. Бурхан зарим хүмүүсийн муу зан ааштай харьцахдаа гарч ирсэн баримтуудыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний үр дүнг тодорхойлдоггүй, харин тэднийг шийтгүүлж, өөрсдөд нь тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртээхийн тулд гарч ирсэн баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед шийтгэл хүртдэг зүйл нь хүмүүсийн махан бие юм; энэ нь бүгд хүний нүдээр харж болох зүйл байна. Зарим хүмүүсийн муу зан аашинд хандахдаа Бурхан тэднийг зүгээр л үгээр хараадаг боловч үүний зэрэгцээ Бурханы уур хилэн тэдэн дээр буудаг ба тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж болох боловч энэ төрлийн үр дүн нь хүмүүсийн харж болох шийтгүүлж буй эсвэл алуулж буй үр дүнгээс ч илүү ноцтой байж болох юм. Яагаад гэвэл Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих юм. “Хойш тавих” гэдгийн утга учир юу вэ? Энэ нэр томьёоны утга учир нь ямар нэг зүйлийг хойш тавьж, цаашид үүнд ямар ч анхаарал хандуулахгүй гэсэн үг. Бурхан “хойш тавих” үед, үүний утгын талаар хоёр өөр төрлийн тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгсөн хэмээх юм. Бурхан цаашид хариуцахгүй бөгөөд Тэр цаашид үүнийг удирдахгүй. Тэр хүн нь галзуу эсвэл тэнэг байна уу, амьд байна уу эсвэл үхсэн байна уу эсвэл шийтгэгдэж тамд унасан байна уу гэдэг нь Бурхантай ямар ч хамаагүй байх юм. Энэ нь уг бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг байх юм. Хоёр дахь тайлбар нь, Бурхан Өөрөө тухайн хүнтэй Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаа гэж шийдсэн. Тэр ийм хүний үйлчлэлийг ашиглаж эсвэл Тэр ийм хүнийг товойлгогч болгон ашиглах боломжтой юм. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой—яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй Бурхан хэрхэн харьцахаар шийдсэн тухай Бурханы зүрх сэтгэл дэх зарчим болоод хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлох үед, хэрвээ тэд Түүний зан чанарыг хилэгнүүлбэл эсвэл тэд Бурханы тэвчээрийг шавхвал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй юм. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд нэгмөсөн шилжүүлэн өгөх юм явдал юм. Тэд үүрд уучлагдахгүй байх болно. Энэ нь тэр хүн Сатаны аман дахь хоол, гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш Бурхан тэдэнтэй ямар ч хамаагүй болох юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал.

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ!

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно.